Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух, ******* овогт Б.Б /РД: **********/,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух, овогт Б.А /РД: **********/,

Нэхэмжлэгч: *******,,,од оршин суух, овогт Б.С /РД: **********/,

Нэхэмжлэгч: *******,*******,,*******од оршин суух, овогт Б.А /РД: **********/,

Нэхэмжлэгч: ,, оршин суух, овогт Б.Ө /РД:**********/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,од оршин суух, овогт Д.Т /РД: **********/,

Хариуцагч: ,,,од оршин суух, овогт Ц.У /РД: **********/,

Хариуцагч: ,,,од оршин суух, овогт Ц.У /РД: **********/ нарт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Угийн Багахангай дүүргийн,, орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.       

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, ,,,, Улсын эрхийн бүртгэлийн Ү-2209000398 дугаартай орон сууц нь Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө, нарын өмчлөлийн орон сууц юм. нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Орон сууц өмчлөгч нар бүгд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ба т байрлах орон сууцандаа амьдрах хүнгүй гэгчид орон сууцаа түрээслүүлж байсан. Нэхэмжлэлд гэж буруу бичсэн. Энэ хүн дамжуулан түрээслүүлсэн бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан. Б.Б нар орон сууц албадан чөлөөлүүлэхээр хариуцагч Ц.У, Ц.У, Д.Т нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг хүлээж аваад хариуцагч Ц.У, Ц.У нар орон сууц өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ хэргийг түдгэлзүүлсэн юм. Уг маргаан гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, Б.Б нарын өмчлөлийн орон сууц мөн гэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсан. Д.Тыг хариуцагч нараас хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй байна. Иймд хариуцагч Ц.У, Ц.У нарыг орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэв.

 Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Би Багахангай дүүргийн,,од түр амьдарч байгаа, уг байрны эзэн нь Ц.У, Ц.У нар юм. Энэ байрыг 2004 онд Улаанбаатар хотын банкны Багахангай дахь салбар тооцооны төвөөс ээж н.Цэцэгдэлгэр, Ц.У, Ц.У нар худалдаж авсан. Одоог хүртэл Ц.У нь нөхөр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Би энэ байрны талаар өөр зүйл мэдэхгүй. Ц.Уийн нөхөр Т.Батбаясгалан нь миний хүү. Ц.У уг байрны талаар мэднэ гэжээ.

Хариуцагч Ц.У шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар д түрээслүүлсэн гэж хэлдэг. Харин гэх хүн байранд тэтгэврийн хоёр хөгшин амьдарч байгаад хот руу нүүж, хэн ч амьдрахгүй байгаа гээд орон сууцыг худалдаж авах санал тавьсан. Манай ах гэх хүнийг таньдаг байсан учир бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Тухайн байранд бид нар 12 жил амьдарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Гэтэл бид нарыг цоожтой хаалга эвдэж ороод амьдарсан мэт гэнэт шүүхэд албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул орон сууц өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан. Гэтэл уг орон сууцыг Б.Б нарын өмч гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр  гарсан. Энэ шийдвэрт бид нар гомдолтой байгаа. Учир нь гэх хүн хүүхдүүдтэйгээ уулзаж, орон сууцыг нэр дээр шилжүүлж өгнө гэдэг байсан. Мөн хэрэгт авагдсан баримт болон Улаанбаатар хотын банкнаас гаргасан орон сууцны мемориалын ордер эргэлзээтэй байгаа тул маргаж байгаа. Учир нь орон сууцны ордерийг эх хувиар нь өгөөд түрээслүүлдэг хүн гэж байхгүй. Мөн 2003 онд түрээсийн байр гэж т байгаагүй, маш олон сул байр байдаг бөгөөд халаалт, тогны мөнгийг төлөөд амьдарч болно гэдэг байсан. Одоо ч гэсэн ийм зүйл байгаа учир д түрээслүүлж байгаагүй. Хэрэгт гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авагдсан. нь тухайн үед Улаанбаатар хотын банкинд ажилладаг байсан ба банк нь татан буугдсан. Энэ байрыг 500.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тал тай холбогдож чадаагүй гэж байна. Бид нар тэр хүнтэй байнга холбоотой байсан. Харин тэй холбогдож чадаагүйгээс байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Эдгээр хүмүүст итгэж, хүлээснээс ийм байдалд хүрчихээд байна. Багахангай дүүргийн,ны орон сууцнаас албадан гаргуулах тухай Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна гэв.

.

Хариуцагч Ц.У, Ц.У нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд бидний эх н.Цэцэгдэлгэр нь Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн захирлаар дамжуулан гэх хүнээс Багахангай дүүргийн,, орон сууцыг тухайн үеийн ханш 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа ба өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх талаар тэй холбогдоход “хүүхдүүд хөдөө байдаг учраас бүгдээрээ цугларахгүй байна, удахгүй шилжүүлж өгнө, санаа зоволтгүй” гэдэг байсан. Гэтэл худалдагч нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсны дараа уг орон сууцнаас албадан гаргуулахаар өгсөн нэхэмжлэлдээ тухайн байрыг түрээслүүлж байсан гэх боловч энэ талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Тухайн орон сууцыг худалдаж авсан талаар Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан , нягтлан бодогч , гэрч , Б нар нотлодог.

Бид олон жилийн хугацаанд ямар нэгэн асуудал гаргалгүй, байрны урсгал зардлыг төлж амьдарсан. Иймд үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж, орон сууцыг Ц.У, Ц.У нарын өмч мөн гэдгийг тогтоож, Б.Б нарыг Багахангай дүүргийн,, орон сууцыг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвөшөөрөхгүй байна. Учир нь Багахангай дүүргийн,ны орон сууцыг Б.Б нарын өмчлөл гэдгийг шүүх шийдвэрлэсэн. Тухайн үед уг орон сууцыг худалдаж авсан талаар хариуцагч нар нотлоогүй. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь өөрөө тухайн хөрөнгийг шилжүүлэх хүсэлтийг гарган Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж хуульд тусгасан байгаа. Тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Т, Ц.У, Ц.У нарт холбогдуулан Багахангай дүүргийн,, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, хариуцагч нар 2004 онд Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвөөс худалдаж авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.У, Ц.У нар нь Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдуулан Багахангай дүүргийн,, орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

Хариуцагч Д.Т нь Багахангай дүүргийн,, орон сууцанд түр амьдарч байгаа, одоо тус байранд Ц.У нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвөөс н.Цэцэгдэлгэр, Ц.У, Ц.У нар худалдаж авсан учир байрны талаар мэдэхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад Д.Тыг хариуцагчаас хасаж оролцуулахгүй гэж зөвшөөрсөн болно.

Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэж тухайн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг сууц эзэмшигчид нь олгодог бөгөөд орон сууц хувьчлах товчооны 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нь Багахангай дүүргийн,, орон сууцыг өмчилж авсан, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Б.Б, Б.А, Б.А, Б.Сарантуяа, Б.Ө нарын хамт улсын бүртгэлийн 2209000047-рт бүртгэгдсэн ба гэрлэлтийн 11 тоот гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэрэг баримтаар Б.Б, нар 1967 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь тус тус нотлогддог, энэ талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч Ц.У, Ц.У нар нь уг орон сууцыг  Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвийн эрхлэгч гаас 2004 онд н.Цэцэгдэлгэр худалдаж авахад байрны гэрчилгээг /эх хувиар/ өгч өөрсдөө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хэлж, ийн утасны дугаарыг өгсөн, сөрөг нэхэмжлэлдээ тус банкаар дамжуулан ээс худалдаж авсан гэж зохигч тайлбарладаг.

Мөн  гэрч ...манай салбар гэдэг хүнээс байрыг худалдаж авч үйл ажиллагаа явуулж байсан. Байрыг гуйсаар байгаад зарсан, түрээслээгүй.  Гэрч ...уг орон сууцыг Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төв худалдаж авч байсан санагдаж байна. Эрхлэгч хариуцаж байсан болохоор би сайн мэдэхгүй. 2003 оны сүүлээр банк 500.000 төгрөг билүү 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, зээлийн барьцаанд байсныг мэдэхгүй.  Гэрч ... гэх хүн амьдарч байгаад 2001 онд хотруу шилжиж, хүү амьдарч байгаад нүүхдээ банкинд байраа зарсан. Банк хоёр давхарт байж болохгүй гэдэг байсан. Дүү нь нягтлан бодогч хийдэг байсан ба банкнаас хямд байр авах уу гэхэд би дүүдээ санал болгож байрыг авсан. гэрч Б ...тухайн байранд банк байсан. Би дүүтэйгээ очиж хариуцагчийн ээжээс мөнгө аваад байрыг худалдаж аваад ордерыг авсан. тэй ярихад олон хүүхэдтэй, бүрдэж цуглаж өгөхгүй байна гэсэн... би хариуцагч нараас мөнгийг авч  байрны төлбөр төлдөг байсан гэж маргаан бүхий орон сууцыг тухайн үеийн ханшаар худалдаж авсан тухай мэдүүлдэг.

 

Мөн хавтаст хэрэгт хариуцагч Багахангай дүүргийнны Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар албан бичигт “Ц.У тус хорооныны 05 тоотод оршин суугч, ам бүл 5, 2006 оноос одоо хүртэл амьдарч байгаа нь үнэн” /хх-17/,  Илч-Орд НӨҮГ-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтод “Багахангай дүүргийн,,од оршин суугч, 2005 оноос өмнө Улаанбаатар хотын банк байхдаа өр төлбөргүй байсан. 2005 оноос хойш  Ц.У халаалт болон хэрэглээний халуун усны өр төлбөргүй болно. /хх-42/, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар албан бичигт Ц.У тус хорооныны 05 тоотод оршин суугч, ам бүл тав, 2005 оноос одоо хүртэл амьдарч байгаа нь үнэн /хх-43/ гэх баримтууд  авагдсан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11-181678 дугаар лавлагаагаар /хх-32/  “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2209000398 дугаартай, Улаанбаатар хот, Багахангай дүүргийн,, орон сууцны өмчлөгчөөр иргэн Балдан Б.Б, Б.А, Б.С, Б.А, , нар анхны өмчлөгчөөр бүртгэлтэй байх ба өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй, мөн Багахангай дүүргийн,, орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0091502 дугаар гэрчилгээ /хх-34/-нд Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө гэсэн 5 хүн өмчлөгч болох нь зохигч талуудын тайлбарууд, улсын бүртгэлийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож  байна.

 Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ийн 0000177142 дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-8/-ээр 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ба хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн Улаанбаатар хотын банкны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/1503 тоот албан бичиг /хх-20/-т тус банкны дэх тооцооны төв 2004 онд татан буугдсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1971 тоот албан бичиг /хх-26/-т ...шүүгчийн захирамжид дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар тус банкинд мэдээлэл байхгүй,  иргэн гийн мэдээллийг хүргүүлсэн, тус банкны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/2321 тоот албан бичиг /хх-157/-т ...2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө /Багахангайн байшин/ бүртгэсэн гүйлгээний мемориалын ордер, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 560.667 /таван зуун жаран мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө /Багахангай байшин/ бүртгэлээс хассан гүйлгээний мемориалын ордер зэрэг баримтад маргаан бүхий орон сууцны мэдээлэл бичигдээгүй ба 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уг мемориалын баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... “...дээрх мемориалын баримтууд болон татан буулгасан баримтад үзлэг хийхэд Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвийн байртай холбоотой өөр баримт байхгүй” гэж тэмдэглэгдсэн.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Уг орон сууцыг нэхэмжлэгч тал д түрээсэлсэн гэх боловч түрээсийн гэрээг бичгээр байгуулсан баримтгүй, хариуцагч тал  Улаанбаатар хотын банкны дэх тооцооны төвийн эрхлэгч гаас маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх боловч уг орон сууц түүний өмчлөлийнх болох нь баримтаар тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган шилжүүлсэн баримтгүй, нотариатаар гэрчлүүлэх зэрэг хуулийн шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна.

 

 Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэрээр Ц.У, Ц.У нарын нэхэмжлэлтэй Б.Б нарт холбогдох Багахангай  дүүргийн, 4 байр, 05 тоот орон сууцны өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 1839 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор уг орон сууцыг гийн өмчлөлийн зүйл биш, өмчлөгч нартай орон сууцыг худалдан авахаар хуулийн шаардлага хангасан хэлцэл хийгээгүй, Ц.У, Ц.У нарыг орон сууцны өмчлөгч тогтоолгох шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, худалдсан байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч талын татгалзлыг үндэстэй гэж дүгнэх, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Багахангай  дүүргийн, 4 байр, 05 тоот  орон сууцыг Ц.У, Ц.У нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Б.Б нарт холбогдуулан гаргасан Ц.У, Ц.У  нарын уг орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч Ц.У, төлөөлөгч Г.Ичинхорол нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхой бус байх тул хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хуульд зааснаар хариуцагч түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 257.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Ц.Угийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 44 дүгээрт авагдсан Хангай Өргөө СӨХ-ны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2005 оноос хойш төлбөр тооцоогүй гэх 18 дугаар тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй, хариуцагч тал уг асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан гэх тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 100 дугаар зүйлийн 100.3.,115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан ,,, орон сууцыг хариуцагч Ц.У, Ц.У нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Хариуцагч Ц.У, Ц.У нарын Б.Б нарт холбогдуулан гаргасан уг орон сууцыг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нарын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, Ц.У, Ц.У нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ