| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/03812/И |
| Дугаар | 102/ШШ2019/03425 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/03425
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2019/03425 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, С-0 дугаар байрны 0 тоотод оршин суух, Ц овогт Д-н П /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох,
Н.Ш.Ш.Г.Г-ын2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.П нь Монгол Оросын хувь нийлүүлсэн У.Б.Т.З З.Т.А.Д-аар ажиллаж байсан бөгөөд Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б-1-100 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас халагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2341 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор Д.П-г Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 25,057,153 төгрөг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт даалгаж шийдвэрлэсэн. Гэвч Улсын Дээд шүүхийн тогтоол Нэхэмжлэгч Д.П-г Зорчигч үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилж гэж алдаатай гарсан тул тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасны дагуу Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 369А дугаар тогтоолоор Д.П-г Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож гэж өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулсан болно.
Тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1093 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Н.Ш.Ш.Г.Г-т 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19250022 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн гүйцэтгэх хуудас болон Н.Ш.Ш.Г.Г-ын2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/2230 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэлд Д.Пг тус нийгэмлэгийн Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож гэж бичсэн байна. Гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь дээрх мэдэгдлийн хариуг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/2454 албан бичгээр өгсөн ба үүнд Д.П-г замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-284 дүгээр тушаалаар Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн томилсон гэжээ. Мөн замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б-1-352 дугаар тушаалаар Д.Птэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсугай гэжээ. Эдгээрээс үзвэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дээрх албан бичгийг Н.Ш.Ш.Г.Г үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 дугаартай тогтоол гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2341 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор Д.П-г Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 25,057,153 төгрөг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт даалгаж шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 369А дугаар тогтоолоор Д.П-г Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож гэж өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-284 дүгээр тушаалаар Д.П-г тус нийгэмлэгийн Зорчигч үйлчилгээний албаны даргаар томилж, ажилгүй байсан хугацааны олговорын мөнгийг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан тус газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул ажиллагааг дуусгавар болгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2341 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор Д.П-г Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 25,057,153 төгрөг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт даалгаж шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 369А дугаар тогтоолоор Д.П-г Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож гэж өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулсан. Шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолуудыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ГХ2018/1093 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 19250022 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/22320, мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/2454 дүгээр мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлжээ. Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1284 дүгээр Д.П-г шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тушаалаар түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс тус нийгэмлэгийн Зорчигч үйлчилгээний албаны даргаар эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговорт 23,077,334 төгрөгийг олгожээ. Дээрх шалтгаанаар шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч бүрэн биелүүлсэн гэж үзэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.
Гэвч дээрх баримтуудаас үзвэл төлбөр төлөгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор бүрэн билүүлээгүй байхад хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг буруу хэрэглэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуугавар болгожээ. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 369А дугаар тогтоолоор Д.П-г Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байхад Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Д.П-г зорчигч үйлчилгээний албаны даргаар томилсон нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Н.Ш.Ш.Г.Г-ын2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 дүгээр төлбөр төлөгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 19250022 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тооцсугай гэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар Н.Ш.Ш.Г.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/1040 дүгээр төлбөр төлөгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 19250022 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тооцсугай гэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.П-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР