Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч С.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох ******* хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******, *******, , , , , , , , хамт , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэрэг анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/1178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

******* овогт *******ийн ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цагийн орчим , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эх С.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрний дух хэсэгт 1 удаа цохиж, унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч   Б.*******   шүүхийн   хэлэлцүүлэгт:  “...Тэр  өдөр  согтуу  байсан

болохоор сайн санахгүй байна. Миний буруу” гэв.

 

Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 04 дүгээр сарын 17-ний шөнө Б.******* намайг түлхэж унагасан. Маргааш нь чи намайг яаж байгаа юм гэхэд би яагаачгүй гэж хэлээд үг хэл амаар доромжилсон. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдож болно тиймээс энэ удаадаа гомдолгүй гэж хэлмээр байна. Дахин ийм зүйл давтагдах юм бол тэр үед хатуу арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед хүргэн ******* гаднаас согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би хажуу талын айл руу орчихсон тэгээд байж байгаад буцаад гараад ирсэн чинь манай хүргэн гэрийн үүдэнд гарч ирээд зогсчихсон байж байгаад яасан цагдаа дуудчихсан уу гэж хэлээд миний дух хэсэг рүү түлхээд унагачихсан тэгээд би тухайн үед газар унах үедээ гараа эвгүй дараад уначихсан тэгсэн чинь миний гар эвгүй болоод хөдлөхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

            Гэрч У.ын өгсөн: “...Манай нөхөр болох ******* нь тухайн өдөр хажуу талын айлд ороод архи ууж байгаад гэртээ орж ирээд усанд яваад гэртээ ус авчирч өгөөд буцаж 00 орлоо гээд гэрээсээ гарч яваад шөнө 23 цагийн үед манай хажуу талын айлын хүн утсаар залгаад танай нөхөр манайд согтуу унтаж байна чи ирээд аваач гэхээр нь хүнийг байтугай өөрийгөө яая гэж байхад хөөгөөд явуул гэсэн чинь удалгүй манай нөхөр гэртээ ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд миний хөл орчим орон дээр сууж байгаад гараараа цохиж авах үед би жийгээд унагаасан чинь эргэж босож ирээд миний хөл орчим гараараа дахин цохиж авсан. Тэгээд би гэртээ уйлаад сууж байсан ээж нөгөө өрөөнөөс юу болоод байна гээд гарч ирээд цагдаа дуудлаа гэж хэлээд гэрээсээ гараад хажуу талын айлд орох гээд гарсан. Удалгүй манай нөхөр гэрээс гарч яваад охин араас нь гараад аав эмээг гадаа түлхээд унагаасан байна гээд түшээд оруулаад ирсэн. Араас нь нөхөр орж ирээд ээжтэй хэрүүл маргаан хийгээд манай нөхөр сандал аваад ээж рүү шидэх үед оноогүй. Манай нөхөр машины түлхүүр аваад ир би гарч явлаа гээд орилж хашхираад байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

 

            Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед гадуур таксинд явж буугаад гэртээ орж амрах гэж байгаад болиод хажуу талын айлын залуутай 0.5 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж уугаад байж байтал залгаад гэртээ орж ирж хоолоо ид гэхээр нь гэр лүү ороод хоолоо идчихээд усанд явсан тэгэх зуураа дэлгүүр ороод 0.5 литрийн хэмжээтэй Нийслэл гэх нэртэй пиво 2 лаазыг аваад уусан тэгээд гэртээ ороод ийн хажуугаар ороод хэвтсэн чинь ийн хөл гарыг нь хөндчихсөн юм шиг байна лээ тэгэхээр нь би босоод бие засах гээд гараад бие засчхаад буцаад гэр лүү орох гээд явж байх үед хадам ээж ******* гэрийн үүдэнд таарсан тухайн үед юунаас болж маргалдсан талаар бол санахгүй байна ямар ч байсан маргалдаж байгаад түлхээд унагаачихсан юм. Тэгээд бид хоёр гэр лүү ороод үргэлжлүүлээд маргалдаж байх үед цагдаа дуудчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч А.гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд

өгсөн: “...Тухайн өдөр манай аав эрүүл ирээд хажуу талын айлын ахтай архи уугаад дараа нь гэрт орж ирээд пиво уусан. Тэгээд би унтаж байсан чинь манай ээж муухай орилоод ээж аавыгаа аваач гэхээр нь сэрээд босоод ирсэн чинь Манай аав гараад явсан байхаар нь айгаад араас нь гарсан чинь гэрийн үүдэнд манай аав эмээтэй маргалдаж байгаад салаавч гаргаад эмээгийн дух руу түлхсэн чинь эмээ хөл дээрээ тогтож чадахгүй арагшаа саваад унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

            Гэрч Л.гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Тухайн орой хажуу талын хөрш айлд эмээ ******* утсаар залгаад цагдаа дуудаад өгөөч гэхээр нь хажуу талын айл руу орох үед ******* хэрүүл маргаан хийсэн байдалтай эмээ ******* газар унасан хажууд нь охин та яаж байгаа юм гээд уйлаад эмээ суусан өндийсөн байдалтай гараа барьсан байдалтай байсан. бид хоёр эмээг өргөж босгоод гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №155 дугаар:

“1...гийн *******гийн биед баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 49-64 дэх тал/,

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Дуудлага мэдээллийн жагсаалт /хавтаст хэргийн 84 дэх тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ид холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цагийн орчим , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эх С.*******тай “цагдаа дуудсан уу” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээр түүний нүүрний дух хэсэгт 1 удаа цохиж, газар унагаан эрүүл мэндэд нь биед баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...тэгээд гэртээ ороод ийн хажуугаар ороод хэвтсэн чинь ийн хөл гарыг нь хөндчихсөн юм шиг байна лээ тэгэхээр нь би босоод бие засах гээд гараад бие засчхаад буцаад гэр лүү орох гээд явж байх үед хадам ээж ******* гэрийн үүдэнд таарсан тухайн үед юунаас болж маргалдсан талаар бол санахгүй байна ямар ч байсан маргалдаж байгаад түлхээд унагаачихсан юм.” гэх мэдүүлэг, хохирогч С.*******гийн өгсөн: “...******* гаднаас согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би хажуу талын айл руу орчихсон тэгээд байж байгаад буцаад гараад ирсэн чинь манай хүргэн гэрийн үүдэнд гарч ирээд зогсчихсон байж байгаад яасан цагдаа дуудчихсан уу гэж хэлээд миний дух хэсэг рүү түлхээд унагачихсан тэгээд би тухайн үед газар унах үедээ гараа эвгүй дараад уначихсан тэгсэн чинь миний гар эвгүй болоод хөдлөхгүй байсан.” гэх мэдүүлэг, гэрч У.ын өгсөн: “...Тэгээд гэрт орж ирээд миний хөл орчим орон дээр сууж байгаад гараараа цохиж авах үед би жийгээд унагаасан чинь эргэж босож ирээд миний хөл орчим гараараа дахин цохиж авсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.гийн өгсөн: “...Тухайн өдөр манай аав эрүүл ирээд хажуу талын айлын ахтай архи уугаад дараа нь гэрт орж ирээд пиво уусан. Тэгээд би унтаж байсан чинь манай ээж муухай орилоод ээж аавыгаа аваач гэхээр нь сэрээд босоод ирсэн чинь манай аав гараад явсан байхаар нь айгаад араас нь гарсан чинь гэрийн үүдэнд манай аав эмээтэй маргалдаж байгаад салаавч гаргаад эмээгийн дух руу түлхсэн чинь эмээ хөл дээрээ тогтож чадахгүй арагшаа саваад унасан.” гэх мэдүүлэг, гэрч Л.гийн өгсөн: “...******* хэрүүл маргаан хийсэн байдалтай эмээ ******* газар унасан хажууд нь охин та яаж байгаа юм гээд уйлаад эмээ суусан өндийсөн байдалтай гараа барьсан байдалтай байсан. бид хоёр эмээг өргөж босгоод гэрт оруулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №155 дугаар:...гийн *******гийн биед баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч  Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж С.*******г түлхэн унагааж зодсон үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт: "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

 

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь шүүгдэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдтэй зүй бус харьцдаг харилцаанаас хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******ид холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД