| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, *******, , , , , , , . од оршин суух бүртгэлтэй боловч , од оршин суух, урьд ял шийтгэлгүй
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө , ийн иргэн З.ийн хашаанаас хохирогч Л.ийн өмчлөл, эзэмшлийн улсын дугаартай Тоёота Пприүс-30 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай амралт шатаад би дүүгээсээ МАК-ийн блок гуйхаар явахдаа машиныг унасан. Дүүтэйгээ уулзаж чадаагүй машин минь шавранд суугаад гаргаж чадаагүй. Дүүгийнхээ утасны дугаарыг олж чадаагүй. Тэгээд ахаасаа очиж дугаарыг нь авах гэж гачуурт орсон. Тэгсэн ах байгаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 07 цаг 42 минутад өөрийн эзэмшлийн дугаартай, усан цэнхэр өнгийн Приүс-30 маркийн машиныг ийн 6 дугаар хороо цагаан байрны 18 тоотоос алдсанаа мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай амралтын газарт 2020 оноос хойш ажиллаж байгаа ******* овогтой ******* гэдэг хүн надтай муудалцсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-нд бас миний машиныг хэлэхгүй авч яваад надад баригдаж байсан. Энэ хүнийг сэжиглэж байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ганаа гэдэг хүний хашаанд түр тавьсан. Өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 22-ны 16 цагийн үед машин дээр ирэхэд миний машин байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Хохирогч Л.ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Э.******* нь манай амралтын газарт 2020 оноос хойш цалингаа аваад ажиллаж байгаа хүн.Тэгээд сүүлдээ хамтран амьдарч байгаад архи уугаад, агсам тавиад, 2 удаа цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Байнга архи уугаад, сүүлдээ архины хамааралтай болж манай ажилчдын амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь би хамт байж чадахгүй чи яваад өөр ажилд ор гэж шаардлага тавин 2023 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас халсан.Тэгээд ******* нь 2023 оны 04 сарын 16-ны өдөр хувцсаа аваад миний тээврийн хэрэгслээр Орос гарах гээд явж байхдаа Төв аймгийн Баянчандманы замын цагдаад согтуу машин барьж байгаад баригдаад эрхээ хасуулсан. Миний машиныг журмын хашаанд оруулсан. Тухайн үед цагдаа над руу залгаж мэдэгдсэн. Би мөнгөө төлөөд машинаа авсан. Яагаад Орос руу явах гээд байсан бэ гэвэл *******гийн анхны 4 хүүхэд нь Орос улсад байдаг. Тэгээд цалингаа аваад дандаа Орос руу мөнгө явуулдаг байсныг би сүүлд нь мэдсэн. Тэгээд 2023 оны 04 сарын 23-ны өдөр миний дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан. Би 2022 онд өөрийн мөнгөөр авсан. ******* ямар ч хамааралгүй миний машинд...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Л.т МАК-ийн блок олж ирнэ гэж хэлсэн чинь Л. чи зүгээр архиа уугаад байж бай гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн үед үгүй гэж хэлээд гараад явсан. Тухайн үед бол Л.т машинтай нь явна гэж огт хэлээгүй тэгээд үүрээр цагаан байр 18 тоотоос очиж Л.ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг аваад Аравдай гэх хүнийх рүү очих гэж байгаад замаасаа төөрөөд ямар ч байсан машиныг нь шаварт суулгачихсан юм. Тэгэхээр нь би машиныг орхиод машин гаргаад өгчих хүн хайгаад явсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ийн амралтын эзэн болох Л. нь манай хашаанд өмнө нь байнга тавьдаг байсан бөгөөд тухайн өдрийн 14 цагийн орчимд манай хашаанд цайвар цэнхэр өнгийн Приүс-30 маркийн машиныг тавьсан. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 22-ны орой би гэртээ унтахад тухайн машин байсан. Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутад гэрээс гарахад манай хашааны хаалга онгорхой, ийн машин байхгүй байсан. Тэгээд рүү залгаж асуухад Би машинаа унаж яваагүй гээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн Зах зээлийн үнэлгээг тогтоох тайлан /хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн загварын мэдээлэл /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг Эрэн сурвалжлалт зарлах /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй тул дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө , ийн иргэн З.ийн хашаанаас хохирогч Л.ийн өмчлөл, эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан болох нь шүүгдэгч Э.*******гийн өгсөн: “...Тухайн үед бол Л.т машинтай нь явна гэж огт хэлээгүй тэгээд үүрээр цагаан байр 18 тоотоос очиж Л.ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг аваад Аравдай гэх хүнийх рүү очих гэж байгаад замаасаа төөрөөд ямар ч байсан машиныг нь шаварт суулгачихсан юм. Тэгэхээр нь би машиныг орхиод машин гаргаад өгчих хүн хайгаад явсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг, хохирогч Л.ийн өгсөн: “...Приүс-30 маркийн машиныг ийн 6 дугаар хороо цагаан байрны 18 тоотоос алдсанаа мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай амралтын газарт 2020 оноос хойш ажиллаж байгаа ******* овогтой ******* гэдэг хүн надтай муудалцсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-нд бас миний машиныг хэлэхгүй авч яваад надад баригдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн өгсөн: “..манай хашаанд цайвар цэнхэр өнгийн Приүс-30 маркийн машиныг тавьсан. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 22-ны орой би гэртээ унтахад тухайн машин байсан. Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутад гэрээс гарахад манай хашааны хаалга онгорхой, ийн машин байхгүй байсан. Тэгээд рүү залгаж асуухад Би машинаа унаж яваагүй гээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд зөвшөөрөлгүйгээр халдаж дур мэдэн ашиглах санаа зорилготой хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Л. нь шүүгдэгч Э.*******гаас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4..Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД