Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч З.*******, З.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох ******* хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******, *******, *******, ,, ,, , , , , , ,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялаас өршөөн суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр  сарын  08-ны  өдрийн  21  дугаартай  шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай

ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр 2 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-ийн 413-р ангиас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан

*******гийн ******* /РД: /

 

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01-ээс 02 цагийн орчим , гэх газар байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З. баруунд шилбэнд 2 удаа хутгалж, мөн тухайн цаг хугацаанд гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас З.*******ын зүүн бугалгын ар дээд, дотор дээд хэсэгт хутгалж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр ын төрсөн өдөр тэмдэглэсэн. Архи уугаагүй удсан учир юу болсныг санахгүй байна. Цагдаа нар ирээд машин дотор орсны дараа л ухаан ороод эрүүлжүүлэх байранд ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гоё хутга байхаар нь ахуйн хэрэглээнд худалдаж авсан. *******, ******* нараас уучлал гуйсан” гэв.

            Хохирогч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2 дахь удаадаа архи бол хэтэрнэ гээд 2-3 пиво авчирсан. Байшингийн талаар яаж хийх талаар ярилцсан. Намайг баян цатгалан гээд янз бүрээр дуудаад л байсан. Оронд орсны  дараа ч тийм зүйл ярьсаар байсан. Тэгээд хоорондоо барьцалдаж авсан энэ хэд салгасан. Гадаа гараад бумаа тай юм яриад зогсож байхад араас гарч ирээд хутгалсан тухайн үедээ хутгалсныг мэдээгүй гараа хартал цус гоожсон байсан.” гэв.

  Хохирогч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед гэдэг хүний  төрсөн өдөр тэмдэглээд явж байсан яг юунаас  болж муудсанаа санахгүй байна. Тэгсэн гэнэт хоорондоо барилцаж авсан би *******г орон дээр нь буцаагаад суулгасан чинь шууд хутга гаргаж ирээд намайг зүсчхээд цаашаагаа гараад явсан. Би 13 хоног ажилгүй байсан хөлс 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

            Хохирогч З.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 1 хороо гэх газар байшин барихаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ирээд ажлаа хэвийн явуулж байсан. Тэгээд манай нэг ажилтан Оюнболдын төрсөн өдөр 04 сарын 13-нд болох байсныг урагшлуулаад өнөөдөр тэмдэглэхээр болсон, тэгээд ямаа худалдаж аваад болгож байх зуураа хэдэн том савтай пиво аваад хувааж ууцгаасан, тухайн үед ******* гэх залуу нэлээн согтуу байсан, бид нар хоорондоо юм ярьж байтал ******* материал илүү гарвал гэртээ байшин барьж болох уу гэж надаас асуухаар нь би үгүй тийм байж болохгүй, тооцоо данстай байгаа гэж хэлчхээд босоод гэрийн үүдэнд сууж байсан дүү нартай уулзаад за дүү нар юу болж байна, дажгүй юу, мөнгө х бол ахаасаа 20, 30 мянган төгрөг аваарай гэж хэлчхээд зогсож байтал Үурийнцолмон босож ирээд бас гараас бариад бөөнөөрөө гэрийн хаалгаар гарсан чинь миний гараас цус гарчихсан байсан, тэгээд тэнд байсан хутгыг хэн нэгэн нь хурааж авсан байх, тэгэхэд ******* надад ямар нэгэн хутга өгөө шөнө ч болтугай наад Сэргэлэн гэдэг залууг алмаар байна гээд орилоод байсан, тухайн үед манай ажлын газрын ******* бас хөлдөө хутгалуулсан байсан, хэзээ яаж хутгалуулсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Хохирогч З. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 1 хорооны гэх газар байшин барихаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ирээд ажиллаж байгаа. Тэгээд орой ажлаа дуусгаад ажлын газрын гэх хүний төрсөн өдрийг тэмдэглэх гээд тэнд байсан хүмүүс архи, пиво уусан, тэгтэл намайг харахад *******, ******* хоёр хоорондоо маргалдахад ******* гэрээс гараад яваад өгсөн, тэгэхэд ******* миний хажууд сууж байснаа гэнэт босоод цүнхнээсээ хутга гаргаж ирээд хутгатай гараараа миний зүүн хөл рүү савчих шиг болсон чинь миний хөлөөс цус гарахаар нь орон дээр суугаад хөлөө барьж суусан, тэгээд ******* гэрээс гарахдаа *******ыг ална гээд гарсан тэр хоёр ямар асуудлаас болж маргасныг мэдэхгүй, ажил хийж байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан гаргаж байгаагүй, яавч санамсаргүйгээр 2 удаа нэг газраа гэмтэл учруулна гэж байхгүй байх, тэгэхээр нь ******* ах над руу хутгатай дайрсан болж л таараад байна. Тэгээд миний баруун хөлийн доод хэсэгт 2 удаагийн хутганы шарх үүссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 , 23 дэх тал/,

 

            Шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 04 дүгээр сараас эхлэн Налайх дүүргийн 1 хороо, Туулын гүүрний хойно гэх газарт баригдаж байгаа Хаусанд барилгын ажил хийж байгаа юм. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би Туулын гүүрний хойно, т ажил дээрээ байж байсан тухай манай бригадыг ахалж явсан гэх залуугийн төрсөн өдөр нь нөгөөдөр болох учраас урьдчилаад тэмдэглэхээр болсон. Шөнө 21 цагийн үед бид хэд ажлаа дуусгаад байрлаж байсан. Хорхог хийж идэнгээ 4 том савтай пиво, 1 шил 1 литрийн архи бөөндөө хувааж ууцгааж хоорондоо юм яриад сууж байсан. Тэгсэн бид хэдийн архи дуусаад архи, пивонд яваад, авчирсан пивонуудаа уух гээд сууж байгаад л нэг мэдсэн согтоод тасарчихсан өөр цаашаа юу болсон яасан ийснийг ерөөсөө санахгүй. Тэгээд шөнө дунд нэг мэдсэн Пүүжээ гэж дууддаг ажлын дүү маань намайг дуудаж сэрээхээр нь сэрсэн чинь сэрүүн надад “чи чинь аятайхан идэж ууж чаддаггүй юм уу? согтож тасарчхаад хутга шөвөг бариад хүн хутгалж байна шдээ” гэж хэлсэн. Гэхдээ би бол хэнийг яагаад хутгалснаа үнэхээр сайн мэдэхгүй байна, миний зүүн гарын шуу хэсэг бас жижигхэн зүсэгдчихсэн байсан. Үүнийг тухайн үедээ асуухад сүүлд Монгол гэрийн гадаа миний гарт байсан тэнд байсан хүмүүс надаас булааж авах гэж ноцолдож байхад нь би санамсаргүй зүсчихсэн гэж байсан. Тухайн үед би эхний 4 том савтай пиво, 1 шил 1 литрийн архи уучхаад тасарчихсан байсан, сүүлд авч ирсэн архи, пивыг уусан эсэхээ мэдэхгүй байна. Уг нь бол намайг тасрахаас өмнө бид нарын дунд ямар ч хэрүүл маргаан үүсээгүй ажлынхаа талаар ярилцаад л сууж байсан. Харин тасарснаас хойш юу болсныг ерөөсөө мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүрэг 1 хороо гэх газар модон торхон байшин барьж байгаа, тэгээд орой 19 цагийн үед ажлаа дуусгаад барилгын ахлахыг төрсөн өдрийг тэмдэглээд хорхог хийгээд, тэд нар 1 шил, том савтай пиво уусан, тэгээд хоорондоо юм яриад сууж байсан. Би тухайн үед гар утсаа үзэж байсан, тэгтэл ******* ******* хоёр хоорондоо маргалдаад барьцалдахаар нь бид нар салгаад, ******* ахтай юм яриад зогсож байтал ******* гартаа хутга барьсан харагдаж байсан яаж хутгалсныг хараагүй их л хурдан болоод өнгөрсөн, нэг мэдсэн *******ын зүүн гарын бугалга орчимд хутгалсан бололтой цус гараад байсан тэгээд *******, ******* хоёр шууд эмнэлэг явсан, Бат-Эрдэнийг хэзээ яаж хутгаар зүссэнийг хараагүй, намайг гаднаас орж ирэхэд хөлөө боосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З. биед зүсэгдсэн шарх байгаагүй хэрэв зүссэн шарх байсан бол хурц ирмэг нь хоёр талдаа эхлэлтэй, төгсгөлтэй байна, З. биед учирсан шарх нь хурц ирмэг нь доороо буюу хутганы ир үзүүр хэсгээр 2 удаа хохирогчийн баруун шилбэ рүү хатгагдсан шархтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №152 дугаар:

“1. ын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №168 дугаар:

“1. ын *******ын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Тус бүр ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-29, 34-35 дахь тал/,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 55-69 дэх тал/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 74-82 дахь тал/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 85-90 дэх тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  З.*******, З.******* нарын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01-ээс 02 цагийн орчим , гэх газар байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.*******тай  “барилгын материал харамлалаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа өөрийг нь татаж суулгасан гэх З. баруунд шилбэнд 2 удаа хутгаар хатгаж баруун шилбэний гадна дунд хэсэгт босоо байрлалтай шарх бүхий хөнгөн хохирлыг,

 мөн тухайн цаг хугацаанд гэрийн гадаа З.*******тай дээрх шалтгаанаар маргалдах явцдаа З.*******ын зүүн бугалгын ар дээд, дотор дээд хэсэгт хутгалж зүүн бугалгын ар дээд хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...Тэгсэн бид хэдийн архи дуусаад архи, пивонд яваад, авчирсан пивонуудаа  уух гээд сууж байгаад л нэг мэдсэн согтоод тасарчихсан өөр цаашаа юу болсон яасан ийснийг ерөөсөө санахгүй. Тэгээд шөнө дунд нэг мэдсэн Пүүжээ гэж дууддаг ажлын дүү маань намайг дуудаж сэрээхээр нь сэрсэн чинь сэрүүн надад “чи чинь аятайхан идэж ууж чаддаггүй юм уу? согтож тасарчхаад хутга шөвөг бариад хүн хутгалж байна шдээ” гэж хэлсэн... Архи уугаагүй удсан учир юу болсныг санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гоё хутга байхаар нь ахуйн хэрэглээнд худалдаж авсан.*******, ******* нараас уучлал гуйсан.” гэх мэдүүлэг, хохирогч З.*******ын өгсөн: “...Үурийнцолмон босож ирээд бас гараас бариад бөөнөөрөө гэрийн хаалгаар гарсан чинь миний гараас цус гарчихсан байсан, тэгээд тэнд байсан хутгыг хэн нэгэн нь хурааж авсан байх, тэгэхэд ******* надад ямар нэгэн хутга өгөөч шөнө ч болтугай наад Сэргэлэн гэдэг залууг алмаар байна гээд орилоод байсан, тухайн үед манай ажлын газрын ******* бас хөлдөө хутгалуулсан байсан, хэзээ яаж хутгалуулсныг хараагүй...” гэх мэдүүлэг, хохирогч З. өгсөн: “...******* ******* хоёр хоорондоо маргалдахад ******* гэрээс гараад яваад өгсөн, тэгэхэд ******* миний хажууд сууж байснаа гэнэт босоод цүнхнээсээ хутга гаргаж ирээд хутгатай гараараа миний зүүн хөл рүү савчих шиг болсон чинь миний хөлөөс цус гарахаар нь орон дээр суугаад хөлөө барьж суусан, тэгээд ******* гэрээс гарахдаа *******ыг ална гээд гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.ын өгсөн: “...тэгтэл ******* ******* хоёр хоорондоо маргалдаад барьцалдахаар нь бид нар салгаад, ******* ахтай юм яриад зогсож байтал ******* гартаа хутга барьсан харагдаж байсан яаж хутгалсныг хараагүй их л хурдан болоод өнгөрсөн, нэг мэдсэн *******ын зүүн гарын бугалга орчимд хутгалсан бололтой цус гараад байсан тэгээд ******* ******* хоёр шууд эмнэлэг явсан, Бат-Эрдэнийг хэзээ яаж хутгаар зүссэнийг хараагүй, намайг гаднаас орж ирэхэд хөлөө боосон байсан...” гэх мэдүүлэг, Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З. биед зүсэгдсэн шарх байгаагүй хэрэв зүссэн шарх байсан бол хурц ирмэг нь хоёр талдаа эхлэлтэй, төгсгөлтэй байна, З. биед учирсан шарх нь хурц ирмэг нь доороо буюу хутганы ир үзүүр хэсгээр 2 удаа хохирогчийн баруун шилбэ рүү хатгагдсан шархтай байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №152 дугаар: “...ын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №168 дугаар: “ын *******ын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Тус бүр ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогч нарын зохих ёсны шаардлагад уурлан биед нь хутгаар халдах догшин зан харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

            Шүүгдэгч нь  хэрэг болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн улмаас өөрийн үйлдлийн талаар санахгүй байгаа талаар мэдүүлсэн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд цүнхнээсээ хутга авч дэргэд нь суусан хүний хөл рүү, гэрээс гарч маргалдсан этгээдийн гар луу тус тус хутгалж хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зохицуулалтад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нийцэж байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүх хуралдааны явцад хохирогч З.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 391.605 төгрөгийн эмчилгээтэй холбоотой шаардлагыг, хохирогч З.******* нь олох байсан орлого гэх 1.300.000 төгрөгийн шаардлагыг тус тус шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх хянаад хохирогч З.*******ын шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бичгэн баримтуудыг үндэслэн 334.405 төгрөгийн эмчилгээ, унааны зардалтай холбоотой шаардлагыг хангаж, 57.200 төгрөгийн шаардлага нь хохиролтой холбоогүй, баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хохирогч  З. 13 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй гэж өдрийн 100.000 төгрөгөөр тооцож 1.300.000 төгрөгийг нэхэмжилсэн ч уг нэхэмжлэлтэй холбоотой буюу ажил үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх орлогыг олоогүй гэх нотлох баримт хэлэлцүүлээгүй тул уг нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсгийн урт 15см, бариул хэсгийн урт 11см, ажлын хэсгийн 0.5см өргөнтэй 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 320 /гурван зуун хорь/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсгийн урт 15см, бариул хэсгийн урт 11см, ажлын хэсгийн 0.5см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 334.405 төгрөгийг гаргуулж хохирогч З.*******т олгож, хохирогч З.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 57.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч З.******* нь 1.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.******* нь, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД