Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307 00000 0179 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2*******-ны өдөр *******т төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овгийн *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* *******д хохирогч Г.тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, газар унасан үед нь дахин өшиглөсний улмаас хохирогч Г.ын биед дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... ах бид хоёр задгай хашаанд 2 пиво хувааж уугаад намайг түрүүлж 2 алгадсан, би зөрүүлээд нэг цохиод ноцолдоод унасан байхад нь нэг өшиглөсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Хохирогч  Г.ын  мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04

дүгээр сарын 20-ний өдөр Налайх 5 дугаар хороо тоотод үхрийн тэжээл бэлдээд байж байтал ******* гаднаас орж ирсэн тэгээд бид хоёр хамт 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр 2 ширхгийг хувааж уугаад байж байгаад Гордокод нэг хүнтэй маргалдаж байсан юм. /Нэрийг нь мэдэхгүй/ тэгсэн тухайн үед пиво уугаад сууж байх үед ******* тэр хүний дүү нь байна гээд хэрүүл хийх гээд байхаар нь би *******ыг 2 удаа нүүр хэсэг рүү алагдсан юм тэгсэн чинь ******* миний нүүр лүү цохисон тэгээд бид хоёр муудалцаад гарч байх үед би газар уначихсан тэгсэн чинь ******* миний ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь манай эхнэр цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

            Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр ******* д оршин суух ын гэрт очсон тэгэх үед Г. ах үхрийн тэжээл бэлдэх гээд байж байсан тэгээд бид хоёр хамт тэжээл бэлдэж байж байгаад пиво уухаар болоод 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг бид хоёр хувааж уусан. Тэгээд юунаас болж маргалдсан талаар санахгүй байна бид хоёр ямар ч байсан маргалдсан тэгсэн Г. ах миний нүүр хацар хэсэг рүү 2 удаа алагдсан тэгэхээр нь би дүү П.ыг дуудаад ахыгаа гэрт хүргээд өгчих гэж дуудсан тэгээд дүү П. орж ирээд байж байтал гаднаас Г. ахын хүүхэд болох орж ирээд аавыгаа аваад гараад хашаа руугаа орсон тэгсэн чинь Г. ах намайг хашаанд ороод ир гэж орилохоор нь би даваад орсон чинь ардаас дүү болох П. орж ирсэн тэгээд бид хоёр маргалдаад зогсож байхад дүү П. салгах гээд байж байтал цаанаас Г. ах хүрч ирээд надтай андуураад татаад тэр хоёр газар уначихсан. Тэгэхээр нь би Г. ахын нүүр ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь ирээд бид нарыг салгаад намайг аваад явсан. Тэгээд удаагүй цагдаа хүрч ирсэн тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Г. бид хоёр 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******, ******* тоот фермерийн зориулалтаар ашиглах гэж байгаа өөрсдийн эзэмшлийн газар дээрээ 14 цагийн үед очсон юм. Тэгээд удаагүй үдээс хойш 17 билүү 18 цагийн үед манай урд талын гудамжинд амьдардаг ******* гэх ах манай аавтай уулзаж тэр хоёр хамтдаа *******, -1 тоотод пиво хувааж уусан юм. Тэгтэл ******* ах манай аавтай ямар ч шалтгаангүй хэрэлдэж муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би аавыг ******* ахаас салгаж холдуулаад байж байтал ******* ахын найз нь гэх бас нэг танихгүй ах хүрч ирээд бас аавтай муудалцаад эхэлсэн, тэгж байснаа аав өөрөө тэр хоёроос уучлалт гуйгаад гар барья гэсэн сүүлд ирдэг ******* ахын найз нь гэх ах аав руу “чам шиг согтуу хүнтэй гар барьдаггүй” гэж хэлээд дахиад хоорондоо муудалцах гээд байхаар нь аавыг салгаж холдуулаад өөрсдийнхөө *******, ******* тоот хашаа руугаа дагуулаад орсон. Тэгэхэд согтуу байсан болохоор уурандаа ******* ахын байсан хашаа руу нь чанга орилсон чинь ******* ах болон түүний найз нь хоёулаа манай хашааг давж ороод ирсэн. Тэгснээ ******* ах манай аав  хоорондоо заамдалцаад авсан чинь ******* ахын найз нь манай аавыг хойноос боож газар унагаагаад унасан хойно ******* болон түүний найз нь манай аавыг өшиглөж цохиод зодоод эхэлсэн, тэгтэл манай хажуу талын айлын гэх гарч ирээд ******* болон түүний найзыг нь манай ааваас салгаж холдуулсан юм. Тэгээд би аав дээр яваад очтол аавын хамаг хувцас нь шороо тоос болсон амнаас нь цус гарчихсан, дээд талынх нь 1 араа шүд нь уначихсан байсан. Тэгээд би ээжийг дуудаад, ээж маань цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр ******* Гандан Амын 3-1 тоот болох гэртээ байж байх үед хажуу талд амьдардаг Г. ах миний ажилд туслахаар манай гэрт ирсэн тэгээд малын тэжээл бэлдээд байж байтал удалгүй манай найз болох Н.******* хүрч ирсэн тэгэхээр нь би малын ажил хийж явах гээд Г. ах болон Н.******* нарыг тэжээл бэлдээд байж бай гэж хэлээд цаана малын ажил хийж байгаад 2-3 цаг болсон тэгсэн гадаа хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь би гайхаад яваад очтол Н.*******ын дүү очсон байж байсан тэгээд би холоос хараад явж очиж байтал Г. ах болон П. дүү нар давхралдаад уначихсан тэгсэн чинь Н.******* Г. ахыг өшиглөж байсан тэгэхээр нь би гүйж очоод Н.*******ыг салгаад аваад явсан. Өөр зүйл бол болоогүй удалгүй цагдаа хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №200 дугаар:

“1..ы ын биед дээд уруулд шарх гэмтлээс үлдсэн сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байжээ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн  шүүх  хуралдаанд  талуудаас  хэрэгт  цугларсан нотлох баримтаас шүүх

хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт

гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* *******д хохирогч Г. нь хэрүүл маргаан үүсгэж улмаар өөрийг нь цохисон гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж, газар унасан үед нь дахин өшиглөсний улмаас хохирогч Г.ын биед дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...тэгээд бид хоёр хамт тэжээл бэлдэж байж байгаад пиво уухаар болоод 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг бид хоёр хувааж уусан тэгээд юунаас болж маргалдсан талаар санахгүй байна бид хоёр ямар ч байсан маргалдсан тэгсэн Г. ах миний нүүр хацар хэсэг рүү 2 удаа алагдсан. ...Г. ах намайг хашаанд ороод ир гэж орилохоор нь би даваад орсон чинь ардаас дүү болох П. орж ирсэн тэгээд бид хоёр маргалдаад зогсож байхад дүү П. салгах гээд байж байтал цаанаас Г. ах хүрч ирээд надтай андуураад татаад тэр хоёр газар уначихсан тэгэхээр нь би Г. ахын нүүр ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Г.ын өгсөн: “...*******ыг 2 удаа нүүр хэсэг рүү алагдсан юм тэгсэн чинь ******* миний нүүр лүү цохисон тэгээд бид хоёр муудалцаад гарч байх үед би газар уначихсан тэгсэн чинь ******* миний ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь манай эхнэр цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.гийн өгсөн: “...*******, -1 тоотод пиво хувааж уусан юм. Тэгтэл ******* ах манай аавтай ямар ч шалтгаангүй хэрэлдэж муудалцаад эхэлсэн тэгэхээр нь би аавыг ******* ахаас салгаж холдуулаад байж байтал ******* ахын найз нь гэх бас нэг танихгүй ах хүрч ирээд бас аавтай муудалцаад эхэлсэн, ...тэгснээ ******* ах манай аавтай хоорондоо заамдалцаад авсан чинь ******* ахын найз нь манай аавыг хойноос боож газар унагаагаад унасан хойно ******* болон түүний найз нь манай аав өшиглөж цохиод зодоод эхэлсэн, тэгтэл манай хажуу талын айлын гэх гарч ирээд ******* болон түүний найзыг нь манай ааваас салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын өгсөн: “...тэгээд би холоос хараад явж очиж байтал Г. ах болон П. дүү нар давхралдаад уначихсан тэгсэн чинь Н.******* Г. ахыг өшиглөж байсан тэгэхээр нь би гүйж очоод Н.*******ыг салгаад аваад явсан өөр зүйл бол болоогүй удалгүй цагдаа хүрч ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №200 дугаар: “ы ын биед дээд уруулд шарх гэмтлээс үлдсэн сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байжээ.” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт   хэргийн   шинжийг   харгалзан   шүүгдэгч   Н.*******т   тухайн  зүйл  ангид зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч Г. нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД