| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03848/и |
| Дугаар | 667 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 667
МАГАДЛАЛ
2018.03.12 Дугаар 667 Улаанбаатар хот
Г.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03848 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч А.Г-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хувийг гаргуулах иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.А, А.Б, Б.Б
Хариуцагч: А.Г
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ц
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А.Г-тай 1999 оны намар танилцаж, 2000 оны 02 дугаар сард нэг гэрт орж 2001 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2001 оны 12 дугаар сарын 03-нд хүү Г.Т , 2008 оны 7 дугаар сарын 11-нд хүү Г.Т нар тус тус төрсөн. А.Г урьд өмнө нь эхнэр 2 хүүхэдтэй байсан бөгөөд биднийг танилцах үед гэр бүлээсээ салаад 3 жил болж байсан. А.Г нь надтай танилцах үедээ архи хэрэглэдэг байсан ч миний хувьд энэ хүнийг өмнөх амьдралаас нь улбаатайгаас гадна, ганцаараа байгаа эр хүн аргагүй байх гэж боддог байлаа. Бидний хамтын амьдрал хэдийгээр эхэлсэн ч архины асуудал биднээс холдож өгөөгүй. Энэ хугацаанд архинаас гаргах эмчилгээнд 4 удаа явсан бөгөөд энэ нь бас л бидэнд үйлчлээгүй. 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан ч засраагүй. Эхэндээ зугатаж уудаг байсан ч сүүлдээ гэртээ ганцаараа уудаг болсон. Уусан үедээ гэрийнхэн болон үр хүүхдүүддээ агсам тавьж сэтгэл санааны болон биед гэмтэл учруулдаг болсон. Шөнө гэнэт босч ирэж биед халхад үйлдлүүд гарч байсан. Эмэгтэй хүнтэй холбоотой асуудлууд ч гарч байсан. Анх А.Г-тай танилцан амьдарч байхад тэр Хатан бууз цайны газар ажиллуулж байсан. Тэр цайны газар нь 1 өрөө 50 м.кв талбайтай байсан. Тухайн үед бид хоёр өөрийн гэсэн орон сууцгүй айлын гал тогоонд амьдарч гал голомтоо асаасан. Би тэр цайны газрын 13 жил гардан ажиллуулсаны хүчээр өнөөдөр 2 давхар 170 м.кв болгож томсгон өөрийн гэсэн ажилчидтай, үйлчлүүлэгчидтэй болсон. Үүнийг А.Г өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Би 13 жил тасралтгүй энэ ажлыг хийхдээ өөрт байгаа бүх л чадвар, оюун ухаан цаг хугацааг маш их зарцуулсан. Би Хатан бууз цайны газрыг авч явахдаа хувийн жижиг цайны газар шиг биш томоохон байгууллагын хэмжээнд авч явахыг хичээж хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр Баянзүрх дүүргийн шилдэг аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Тиймээс улсаас өндрөөр үнэлж олон шагналын эзэн болсон. Үүнийг дагаад бидний амьдрал жилээс жилд өөдлөн дээшилж байгаа. Одоо бид өөрийн гэсэн орон сууц, унах унаатай, тодорхой хэмжээний орлоготой, өр зээлгүй амьдарч байгаа. Гэвч архины дарамт надаас салаагүй байгаа юм. Би дээрхи байдлуудыг олон жил тэвчсэн боловч сүүлдээ тэвчихийн аргагүй болсоно. Бид хоёр 2013 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Иймд гэрлэлт цуцлуулна. Хүү Г.Т ыг эцэг А.Г-ын асрамжид үлдээх, хүү Г.Т-ийг өөрийн асрамжид үлдээх саналтай байна. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс Сүхбаатар дүүргийн Богинын аманд байрлах, эзэмшлийн газар бүхий мансардтай дүнзэн байшин, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байр, 47 тоот, 50 тоот үйлчилгээний зориулалт бүхий бидний өмчлөлийн Хатан бууз цайны газар, Хьюндай Tucson маркийн 2013 онд үйлдвэрлэсэн автомашин, Улсын бүртгэлийн Ү-2204058351 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 78-69 тоот 49,26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Г-171 дугаарын 50 тоот автомашиы гаражаас өөрт болон хүүхэддээ ногдох хувийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Т нь 1999 онд миний ажиллуулж байсан Хатан бууз цайны газар анх үйлчлэгчээр орж ажилласан. Тэр үеэс бид дотно харилцаатай болж 2002 оны 02 дугаар сард нэг гэрт орж амьдран хоёр сайхан хүүтэй болсон. Том хүү Г.Т 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, бага хүү Г.Т 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Г.Т тай анх танилцаж байх үед урдын амьдралаа бүтэлгүй болсонтой холбоотой сэтгэл санааны зовиуртай хүнд үе надад байсан. Би Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн зураач мэргэжилтэй ба уран бүтээлч найз нөхдийн хүрээнд хааяа архи хэрэглэдэг байсан ч эхнэр хүүхдэд дарамт учруулах хэмжээнд хүрч байгаагүй, хэзээ ч эхнэр хүүхдээ зодох, биед нь гэмтэл учруулах зэрэг ноцтой ааш араншин гаргаж байгаагүй, үүнийг ах дүү, найз нөхөд нотолно. Г.Т тай хамтран амьдарснаас хойш амьдралаа өөд татахын тулд урд нь өөрийн ажиллуулж байсан Хатан бууз цайны газрын загвар дизайн, засвар тохижилтыг байнга хариуцан бүх эр хүний хийх ёстой ажлыг хийж ирсэн. Эхнэр маань удирдлага, менежмент, мөнгө санхүүг хариуцан ажиллуулдаг ба энэ цайны газраар хэдэн төгрөг ороод хэдэн төгрөг гардагийг би сайн мэдэхгүй өдий хүрсэн. Эхнэр Г.Т нь энэ цайны газрыг хүч хөдөлмөрөө зарцуулан ажиллуулж өдий зэрэгтэй явуулж байгаа нь үнэн ч сүүлийн жилүүдэд ааш араншин нь өөрчлөгдөн хэт мөнгөний хойноос хөөцөлдөн, найз нөхдийн хүрээнд зугаацах нь ихсэж, ар гэрийн амьдрал, надад болон үр хүүхэддээ хандах хандлага нь суларсан зэрэг нь миний архи уух шалтгаан байсныг би үгүйсгэхгүй. Гэсэн ч би гэр бүл үр хүүхэдээ авч явах чадваргүй хэмжээнд ортлоо архийг хэрэглэж байгаагүй. 2013 оны 3 дугаар сард эхнэр Г.Т тодорхой хугацаанд тусдаа амьдрах санал тавьсан, үүнийг сонсоод би их цочирдсан боловч саналыг зөвшөөрч том хүү Г.Т ын хамт одоог хүртэл тусдаа амьдарч байна. Эхнэр Г.Т тай удаа дараалан уулзаж, хоёр хүүхдээ бодон эвлэрэхийг маш их хүсэн гуйсан боловч тус болсонгүй. Г.Т нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бүрэн тодорхойлоогүй, өөрийн эзэмшиж байгаа хөрөнгийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд оруулалгүй нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлд дурдсанаас гадна 3 өрөө байрны захиалга өгч төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд гэрээг өөрийн нэрээр хийсэн болно. Бидний хувьд одоогийн байдлаар Г.Т 3 өрөө, миний бие 2 өрөө байрыг тус тус өмчилж байгаа бөгөөд төлбөрийг барагдуулж дууссан байгаа юм. Мөн 2 автомашины гараж байсан бөгөөд Г.Т нь өөрийн гаражийг зарсан. Г.Т нь Toyota Highlander маркийн автомашиныг худалдан авсан боловч нэхэмжлэлд уг автомашины талаар дурьдаагүй, зөвхөн миний эзэмшиж байгаа автомашиныг авахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн уг зоогийн газрын орлогыг өөрийн дураар захиран зарцуулж байсан юм. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг бодитой тодорхойлохын тулд Г.Т нь Хатан бууз зоогийн газрын олсон орлогоос хичнээн хэмжээний мөнгөн хөрөнгийг хуримтлуулсан, захиран зарцуулсан болохыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Г.Т нь 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд надад хэлэлгүй гадаадад явсан. Энэ хугацаанд хүүхдүүдээ огт анхаарч үзээгүй. Мөн өөрөө согтуу ирж эцэс сүүлд нь хэлэхэд найз нөхдийн ярианаас нь намайг байхгүй хооронд гэрт согтуу хүмүүстэй ирж хоносон бөгөөд үүнийг хардаж сэрдээд уг асуудлыг шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Тэгэхээр Г.Т өөрөө амьдарч байх явцдаа эмэгтэй хүнийхээ хувьд ёс журмаа алдаж намайг хууран мэхэлсэн учраас, тэрнээс хойш би хуурч эхэлсэн. Тэгэхдээ тэрнээс хойш би архи уусан. Түүнийг сална гэж ерөөсөө бодоогүй бөгөөд салахдаа хүүгээ мөн үү биш үү гэдгийг шалгуулахаар би шүүхэд хандсан юм. Шинжээчийн дүгнэлтээр миний хүү биш гэж гарсан ч гэсэн үүнд хүүхдийн буруу байхгүй тул хүү Г.Т-ийг би өөрийн хүүгээ гэж үзнэ гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар, Боржигин овогт А Г /регистрийн дугаар ХБ66072873/, Боржигон овогт Г Т /регистрийн дугаар ХД76112408/ нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар, А.Г-ыг 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Т /регистрийн дугаар УК08271130/-ийн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар, хүү Г.Т ыг эцэг А.Г-ын , хүү Г.Т-ийг эх Г.Т ийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Т ыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Г.Т аас, 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Г-аастэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг, эхийн үүргээ биелүүлэх, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг А.Г , Г.Т нарт тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д тус тус заасныг баримтлан, Сүхбаатар дүүргийн Богинын аманд байрлах, эзэмшлийн газар бүхий мансардтай дүнзэн байшинг хариуцагч А.Г-ын өмчлөлд үлдээж, 34,356,500 төгрөгийг А.Г-аасгаргуулж Г.Т т, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байр, 50 тоот үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Г.Т-ын өмчлөлд үлдээж, 18,840,000 төгрөгийг Г.Т аас гаргуулж А.Г ад тус тус олгож, Хьюндай Tucsonмаркийн, хөдөлгүүрийн G4KDDU063533 дугаартай, арлын KMHJU81BDDU737109 дугаартай, 42-70 УНА улсын дугаартай, автомашин, Улсын бүртгэлийн Ү-2204058351 дугаар бүхий, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 78-69 тоот 49,26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Г-ын өмчлөлд үлдээж, тухайн хөрөнгүүдээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003546 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 47 тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч А.Г , Г.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлээс хариуцагч А.Г , Г.Т нараас 56,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1-д тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003546 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 47 тоот үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А.Г , Ш.Бнарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, А.Г , Ш.Бнарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Г.Т-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид Г.Т аас төлсөн 210,600 төгрөг, А.Г-аастөлсөн 140 400 төгрөг, Ш.Б-аас төлсөн 508,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т , А.Г нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-ууд олгож, нэхэмжлэгч Г.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 1,905,755 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9282 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Ю Б П ХХК-ийн ажлын хөлсний үлдэгдэл 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Т , А.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Ю Б П-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Т-ын хувьд 2014.03.04-ны өдөр нэхэмжпэлийн шардлага нэмэгдүүлж Нуипсы Тисзоп маркийн 42-70 УНА улсын дугаартай автомашиныг /хх-27 дахь тал/ мөн 2015.10.09-ны өдөр нэхэмжлэлийн шардлага нэмэгдүүлж улсын бүртгэлийн Ү-2204058351 дугаар бүхий, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 78 дугаар байрны 69 тоот 49.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг /хх-83 дахь тал/ тус тус шаардсан болно. Эдгээр эд хөрөнгүүд нь гэрлэлтээ батлуулсанаас /2001.06.22/ хойш бий болсон буюу 2013 онд бий болсон дундын хөрөнгө гэдгийг шүүгчийн зүгээс тодорхойлсон хирнээ дээрх хөрөнгүүдээс Г.Т болон хүүхэд Г.Т нарт ногдох хэсгийн хувиарлаагүй болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар "Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болно. Иймд дээрх хөрөнгүүдээс Ю Б П ХХК-ийн үнэлгээний дагуу Г.Т болон хүүхэд Г.Т нарт ногдох хэсэг болох 63 260 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хэргийг хууль бус шүүх, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд, Г.Т-ын нэхэмжлэлтэй А.Г ад холбогдох иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хувиарлагдсан. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Ш.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Т , А.Г нарт холбогдох хэргийг Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүх 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн aвч хувиарлагдан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 07 дугаар сарын 31-ний өдөр А.Г ад, 08 сарын 05-ны өдөр Г.Т т нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Г.Т 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18036 дугаар захирамжаар хэргийг нэхэмжлэлтэй А.Г ад холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 554 дүгээр захирамжаар шүүгчээс татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгчийг татгалзан гаргасан. Ерөнхий шүүгчийн захирамжид шүүгч нарын зөвлөлгөөний тогтоолд заасан журмын дагуу хэргийг хувиарлахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд үүрэг болгосон. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20999 дүгээр захирамжаар нотлох баримт шаардсан байх боловч хэрэг хувиарлагдсан талаар дардас болон шүүгч нарын зөвлөлгөөний тогтоол хэрэгт авагдаагүй байна. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалуулж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс энэ хуулийг дагаж мөрдөхөөр заасан. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20999 дүгээр захирамжид заасан ажиллагааг хуульд заагаагүй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх үйл ажиллагаа явуулсан байна. Хэрэг Н.Б шүүгчид хувиарлагдсан талаар дардас, шүүгч нарын зөвлөлгөөний тогтоол байхгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 33568 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхэд албан хэрэг хөтлөх журмыг ноцтой зөрчиж анх шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан шүүгчээс бусад шүүгч нарын зөвлөлгөөны тогтоолгүйгээр тухайн шүүгчид хувиарлагдсан талаар ямар ч дардасгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож захирамж, шийдвэр гаргасан байгаа нь уг хэргийг хууль бус шүүгч шийдвэрлэсэн болох нь бүрэн тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримтын талаар, хавтаст хэргийн 2 дахь боть 194-195 дугаар талд авагдсан АНУ-ын нотариатаар батлуулсан гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй конандсан хувь байх бөгөөд 196 дугаар талд авагдсан орчуулгын баримт нь дээрх конандсан баримт дээр үндэслэсэн орчуулгын баримт байна. Мөн хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан О.О-ийн тодорхойлолт гэх баримтыг нотариат зөвхөн хуулбар болохоос гарын үсгийн үнэн зөвийг батлаагүй байна. Гэрч нарыг хууль сануулан асууж байж дээрх тайлбар тодорхойлолтууд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх байсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 9282 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, тайлан 2 хоорондоо зөрүүтэй байхад үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.
Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Батсамбуу, А.Г нарын дунд байгуулдсан төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээний 2-т 1998 онд оруулсан хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг өнөөгийн төгрөгийн ханштай харьцуулан тооцож 200 000 000 төгрөг олгохоор тохиролцов. Уг хөрөнгө оруулалтыг 47 тоот байрыг шилжүүлснээр бүрэн олгосонд тооцов гэжээ. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд 22 283 198 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, 62 дугаар байр 47 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Б-ууд бэлэглэхээр гэрээ байгуулжээ. 1994 оны Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Иргэний эрх үүргийг бий болгох, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар оолгоход чиглэсэн иргэн хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ. Хэлцлийг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийнэ. Хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд талууд нь хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэжээ. Хэрэв өр төлөх гэрээ байгуулсан бол хуульд заасны дагуу татвар төлж худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл бэлэглэлийн гэрээ байгуулсан байгаа нь дүр үзүүлэн хийсэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дүр үзүүлэн хийсэн гэрээ байх нь бүрэн нотлогдож байна. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйл эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрх хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав болон түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж заасан. Иймд Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх ёстсй. Г.Т нь уг үл хөдлөх эд хөрөнгийг шудрагаар 18 жилийн турш эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд бусдад худалдахаар бол мэдэгдэх үүрэгтэй байна. Энэ бүхнээс дүгнэвэл А.Г нь Ш.Б-ууд ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд Г.Т-ын гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгааг мэдэж өөрийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг дүр үзүүлсэн хэлцэл хийж бусдын нэр дээр шилжүүлэхээр төлбөр барагдуулах гэрээ, бэлэглэлийи гэрээ зэргийг хийсэн болох нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч А.Г ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 47 тоот байрыг А.Г , Г.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 56 000 000 төгрөг гаргуулах тухай Ш.Б-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Ш.Бболон А.Г нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай Г.Т-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18036 тоот захирамжаар Г.Т-ын нэхэмжлэлтэй А.Г ад холбогдох хэрэгт нэгтгэсэн.
Дээр дурдсан хаягт байх, үйлчилгээний зориулалттай, 60,34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ш.Б-ийн өмчлөлд бүртгэгдсэн.
А.Г нь Г.Т т холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Т-ийг өөрийн хүүхэд мөн эсэхийг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37197 тоот захирамжаар Г.Т-ын нэхэмжлэлтэй А.Г ад холбогдох хэрэгт нэгтгэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4249 тоот дүгнэлтээр А.Г нь Г.Т-ний биологийн эцэг байх боломжгүйг тогтоосон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Г.Т , А.Г нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон, Л.Н-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчжээ. Үүнд,
1. Г.Т-ын нэхэмжлэлтэй, А.Г ад холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар нэгтгэгдсэн дээрх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч А.Г , хариуцагч Г.Т ” гэх зэргээр бичсэн нь ойлгомжгүй болсон байна.
2. А.Г-аасГ.Т т холбогдуулан гаргасан Г.Т-ний эцэг мөн эсэхийг тогтоолгох гэсэн хүсэлтийг “...өөрийн хүү мөн гэж үзэхээ шүүх хуралдаанд илэрхийлсэн...” гэж дүгнэн, А.Г-ыг Г.Т-ний эцэг мөн болохыг тогтоосон нь хуульд нийцээгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн, 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон № 0180558 Г-3179 тоот гэрчилгээ хэрэгт авагдсан байхад энэ асуудлыг шүүхийн журмаар дахин шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд хариуцагч А.Г-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох шаардлагатай.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Л.Н нарын 3 хүний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны 50 тоот, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулан хуваасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өөрт ногдох хувиа авна...” гэсэн байхад шүүхийн шийдвэрт энэ талаар тусгаагүй, тухайн эд хөрөнгөтэй холбоотой шаардлага түүнд байгаа эсэхийг шүүх тодруулаагүй тул дээрх 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүй, улмаар мөн хуулийн 130 дугаар зүйлд заасан журмаар гэр бүлийн гишүүдэд хуваах үндэслэлгүй юм.
4. Нэхэмжлэгч Г.Т-ын өмчлөлд байгаа 3 өрөө орон сууц, хариуцагч А.Г-ын өмчлөлд байгаа 2 өрөө орон сууцны үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тайланд сольж бичсэн гэх ба шүүх гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ адил байхаар Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгсдийн эд хөрөнгийг хуваасан эсэх нь тодорхойгүй болжээ.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 940 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
М.НАРАНЦЭЦЭГ