Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 0077

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгч С.Алтанхуягын    өмгөөлөгч: Ш.Бат-Эрдэнэ

шүүгдэгч П.Энхболдын өмгөөлөгч : О.Цэрэнпунцаг

гэрч: Л.Наранцэцэг, Б.Хасбаатар, Т.Юмжирдулам

шүүгдэгч:С.Алтанхуяг, П.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бодонгууд овогт Санжаадоржийн Алтанхуяг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Атган овогт Пүрэвээгийн Энхболд нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн  201625013636 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Бодонгууд овогт Санжаадоржийн Алтанхуяг, 1969 оны 7дугаар сарын 29-ний өдөрУлаанбаатар хотод  төрсөн, 48 настай, эрэгтэй,  дээд боловсролтой,инженер мэргэжилтэй,Их  жонон инвест ХХК-ны захирал  ажилтай, ам бүл2,охины  хамт  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51 дүгээр байрны 70тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй, РД:ХЖ69072917,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Атгановогт  Пүрвээгийн Энхболд, 1979 оны  8дугаар сарын 06-ны өдөрСэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд   төрсөн, 38  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл  6,эхнэр, 4 хүүхдийн хамт   Баянзүрх  дүүргийн 02 дугаар хороо 49 дүгээр байрны 09тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:МЮ79080614

Холбогдсон хэргийн талаар:

           П.Энхболд нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд хохирогч С.Алтанхуягтай Хасбаатар гэгч дур мэдэн архи авч гарсан, түүнийг зодсон” гэх байдлаас үүдэн маргалдаж улмаар зодож цохин биемахбодид нь хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан

          С.Алтанхуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд хохирогч П.Энхболдтой харилцан зодолдох явцдаа түүний  биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны дэлгүүрийн булан тойроод намайг гараад ирэхэд Хасбаатарыг Энхболд өшиглөөд зодож байсан. Би болиулах гээд очиход Энхболд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохиод, мөргөөд, газар унахад маань өшиглөөд, дээрээс өвдөглөөд байсан. Тэгээд цагдаа дуудсан гэхэд л надаас салсан. Миний хамар, үүдэн шүд, 4 хавирга хугарсан. Баруун нүдний доор хөхөрсөн байсан. Хамар зулгаралтай байсан. Урьд байсан хиймэл шүднүүд маань хугарсан байсан. Би шүднийхээ эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Мөн миний 4 хиймэл шүд хугарсан байсан гэв.

Хохирогчийн хувиар С.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Энхболдыг зодоогүй. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зодуулаад доор нь байсан юм чинь цохих ямар ч боломж байгаагүй. Дээрээс зодоод байхад эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан гэв.

            Шүүгдэгч  П.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 25-нд дэлгүүрээ 10 цагт онгойлгоод байж байтал Алтанхуяг нэг хүнтэй цуг орж ирээд “архи өгчих” гэхээр нь би өгөөгүй. Тэгээд удалгүй Хасбаатар орж ирээд архи аваад зугтаагаад гүйгээд гарахаар нь би араас очоод архиа аваад түүнийг нэг өшиглөтөл хажуунаас Алтанхуяг гарч ирээд “миний найзыг өшиглөлөө” гэхээр нь би түүнтэй ноцолдоод унасан. Түүнийг зодсон зүйл надад байхгүй. Тэр өөрөө салахгүй байсан. Тэгээд босоод дэлгүүртээ ороод ирэхэд араас дэлгүүрт орж ирээд надтай зодолдоод байсан. Тэгээд би зугтаасан. Тэгтэл миний араас гурав, дөрвүүлээ нийлээд “алнаа” гээд хөөгөөд байсан. Би “болъё” гэхэд тэд хөөж ирээд байсан.

Хохирогчийн хувиар П.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нүд, нуруу, цээж рүү цохисон. Хүзүү боосон байсан. Энэ бүх гэмтлийг Алтанхуяг надад учруулсан гэв.

           Шүүгдэгч С.Алтанхуяг мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  Надад Энхболдыг зодож цохисон зүйл байхгүй. Тэрээр намайг унагааж зодож байхдаа өөрөө гэмтсэн байх. Миний биед 4 хавирга хугарч, хамрын яс, шүд хугарсан. Үүний зардалд ойролцоогоор 4.0 сая төгрөг гарах байх. Би баримтыг нь хавсаргаж өгнө. Шүд хийлгэхэд л гэхэд 5.500.000 төгрөг гарах юм байлаа. Би мөнгөгүй учраас шүдээ хийлгэж чадахгүй л явж байна гэжээ. /хх-ийн 65/

             Шүүгдэгч П.Энхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би мөрөөрөө ажлаа хийж явж байгаад энэ асуудалд холбогдсон. Тухайн өдөр нэг нь орж ирээд архи авч гараад нөгөөдөх нь гадаа хүлээж байгаад архийг өгүүлэхгүй дайрч энэ асуудал болсон. Үүнийг зохион байгуулалттайгаар хийгдсэн зүйл гэж үзэж байна. Би хохирлыг барагдуулахаар хохирогчийг дагуулж шүдний эмнэлэг ороод үзүүлсэн чинь шаазан шүд 4 ширхэг нь 1.400.000 төгрөг гэсэн. Тэгтэл хохирогч үгүй суулгуулдаг шүд хийлгэнэ гээд эмнэлгийн гадаа гараад  3.500.000 төгрөг өгчих гэсэн. Надад тийм хэмжээний мөнгө байхгүй байсан учраас өгч чадаагүй. Маргааш нь утсаар ярихад 4.0 сая төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би за за гээд орхисон гэжээ. /хх-ийн 71/

            Хохирогч С.Алтанхуяг мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд явж байтал Мини маркет дэлгүүрийн өмнө манай найз Хасбаатарыг тус дэлгүүрийн эзэн Болдоо гэх залуу өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод юу болж байнаа яаж байгаа юм бэ яагаад хүн зодоод байгаа юм гэтэл миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Мөн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Намайг газар унасан байхад хавирга хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд миний дээр суухдаа өвдөглөөд намайг тэвэрч хэвтчихээд өвдөглөөд байсан. Намайг газарт хэвтэж байхад мөн мөргөөд байсан. Ямар нэгэн зүйлээр цохиогүй. Миний нүүр лүү мөргөсөн. Миний баруун талын 6-9 дүгээр хавирга хугарсан дээд үүдэн шүд хугарсан, хамрын ясны хугарал баруун хацар хамрын үзүүрт зулгаралт баруун нүдний зовхи хамрын нуруунд цус хурсан гэмтэл учирсан гэжээ. /хх-ийн 12/

           Хохирогч П.Энхболд мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Алтанхуяг найз Хасбаатарыг өмөөрч  улмаар бид маргалдан барьцалдаж авсан. Тухайн үед Алтанхуяг миний зүүн нүдний дээд хэсэгт цохисон, нуруу бөөр хэсэгт цохисон, цээжний зүүн хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үедээ үзүүлж чадаагүй хэд хоногийн дараа үзүүлсэн. Тэгэхэд миний цээжний зүүн хэсэгт хөндүүртэй хөхөрсөн байсан бусад гэмтэл шарх нь эдгэрсэн. Намайг гараараа л цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Миний бөөр нуруу, зүүн нүдний дээд хэсэгт тус тус гараараа цохиж байсан. Тухайн үед бас хүзүү хоолойгоор улайсан байж байгаад эдгэсэн гэжээ. /хх-ийн 16//хх-н 15-17/

           Гэрч Б.Хасбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороололд байх Мини маркет дэлгүүр лүү ойролцоогоор 11.00 цагийн орчимд орсон. Би дэлгүүрээс 1 шил Улаанбаатар архи аваад гарсан. Тэгтэл дэлгүүрийн эзэн Болдоо намайг дуудаад архи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь архиа буцаагаад өгсөн гэтэл тэр залуу намайг дэлгүүрийн гадаа хөл рүү нэг удаа өшиглөөд авсан. Үүнийг манай найз Алтанхуяг хараад байж байснаа  чи наад хүнээ аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Болдоо Алтанхуягийн хамар хэсэг рүү гараараа цохиод газар унасан байхад нь дээрээс нь өшиглөж байсан. Тухайн үед дэлгүүрийн хажууд сүү зардаг Нараа гэх хүүхэн байж байгаад цагдаа дуудсан. Би салгах гэж оролдсон боловч чадаагүй гэжээ. /хх-ийн 18/ /хх-н 18-19/

          Гэрч П.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би П.Энхболдын төрсөн эгч нь байгаа юм. П.Энхболд 1979 оны 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод айлын 5 дах хүүхэд болж төрсөн. Ерөнхий боловсролын сургуулийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төгссөн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 жил шахам цагдаагаар ажилласан. Тэгээд хот руу орж ирээд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж сурч байгаад 2 дугаар курссээсээ орхисон. Энхболд одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Миний дүү намуухан, дуу цөөтэй, дөлгөөн тайван, хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй юм. Ар гэрээ авч яваа ганц хүн нь байгаа юм. Тухайн хэрэг болсны урд өдөр би дүүгийнхээ дэлгүүрт сууж байхад Хасаа гэх залуу орж ирээд 0.75 литрийн Улаанбаатар архи аваад, доороос нь Фузтий гэх ундаа аваад гараад явсан бөгөөд би араас нь гараад чи ямар хаашаа юм бэ мөнгө төгрөгөө өгөөч гэсэн чинь өгнө ш дээ гээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь бас ийм зүйл болсон гэсэн гэжээ. /хх-н 20-21/

           Гэрч С.Долгорсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би П.Энхболдын эхнэр нь байгаа юм. Манай нөхөр 1979 оны 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод айлын 5 дах хүүхэд болж төрсөн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 10 жилийн сургуулиа дүүргэсэн. Би нөхөр Энхболдтой 13 жилийн өмнө танилцан одоо 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49-9 тоотод оршин сууж байна. Манай нөхөр хувиараа Баянзүрх дүүрэгт ахмадын хороололд дэлгүүр ажиллуулдаг юм. Нөхөр бид хоёр ээлжлээд хүүхдүүдээ зөөж ажлаа хийдэг. Манай нөхөр бол намуухан, дөлгөөн тайван, хүмүүстэй хэрэлдэж муудалцаж байгаагүй, илүү дутуу хэл үг гаргадаггүй хүн байгаа юм гэжээ.  /хх-н 22-23/

           Гэрч Л.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ойролцоогоор 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд би хувиараа сүүн бүтээгдэхүүн худалдаалж байсан ба тухайн үед Болдоо гэх Миний маркет дэлгүүрийн залуу Хасаа гэх залуутай маргалдаад зодолдоод байсан. Тэгээд Алтанхуяг ирж байхаар нь би ороод сүүгээ зарчихаад эргээд гараад иртэл нөгөө Алтанхуяг Болдоо нар хоорондоо зодолдоод Алтанхуяг доор нь дээр нь Болдоо гарчихсан ноцолдоод байсан. Тэгээд бүр салахгүй болохоор нь би очоод та нар эр хүмүүс байна больцгоо гэхэд миний үгэнд ороогүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би яагаад зодоон болсон талаар мэдээгүй. Дараа нь сонсоход дэлгүүрээс архи аваад явсанаас болж асуудал үүссэн гэж дуулсан. Алтанхуягийн хамар хэсгээс нь цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тухайн хэрэг болсны дараа Алтанхуяг нь өөр хүнд зодуулсан эсэхийг мэдэхгүй байна. Маргааш нь ажил руугаа явж байхад Алтанхуяг таараад цээжнээс цус амтагдаад эмнэлэгт үзүүлэхээс гээд явж байсан гэжээ. /хх-ийн 24/

          Гэрч Д.Дашмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний том хүү Санжаадорж овогтой Алтанхуяг нь 1969 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар  хотын 1 дүгээр төрхөд төрсөн. Нийслэлийн 72 дугаар сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн. Мөн Герман улсад дээд боловсрол эзэмшсэн. Одоо Алтанхуяг охин, дүү Алтанчимэг, түүний 2 хүүхэд, бидний хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хорооллын 50-70 тоотод амьдарч байна. Миний хүү хүнд тусархуу, хүн амьтан дээрэлхээд байдаггүй, янз бүрийн гаж зангүй, дүү нарынхаа хүүхдүүдийг хараад л байж байдаг юм. Алтанхуяг зүрх муутай, хааяа даралт нь ихсээд байдаг юм гэжээ.  /хх-н 25/

           Гэрч Т.Юмжирдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 14 дүгээр хороо Ахмадын хороололд байх Миний маркетийн өөдөөс харсан махны лангуунд ажил дээрээ махаа янзлаад зогсож байтал хөөе хөөе гээд Болдоогийн дуу гарах шиг болсон тэгэхээр нь би юу болж байгаа юм бол гэж бодоод цонхоор хартал Хасаа гэх тэнд байдаг намхан эрэгтэй Болдоогийн дэлгүүрээс архи аваад гараад гүйж байсан. Араас нь Болдоо гүйж очоод архиа булааж аваад буцаад дэлгүүр лүүгээ явах гэтэл бас нэг өндөр ахимаг насны эрэгтэй Болдоотой барьцалдаад авсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Тэгж байгаад салсан. Тухайн үед Хасаа гэх хүн архи авч зугтааснаас болоод уг асуудал үүссэн. Би зодолдож байсан хоёрыг хэн хэнийгээ хэдэн удаа яаж зодож цохисон талаар сайн хараагүй. Зодооны дараа өндөр эрэгтэйгийн ам хэсгээс цус гарч байсан Болдоогийн нэг нүд жижиг хөхөрсөн байсан гэжээ. /хх-ийн 27//хх-н 26-27/

          Гэрч Ч.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өглөө ойролцоогоор 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд байх Миний маркет дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрээс Болдоо гэх дэлгүүрийн эзэн залуу гарч ирээд Алтанхуяг гэх хүнтэй /би сүүлд нэрийг нь мэдсэн/ барилцаад авсан. Тэгэхээр нь би больцгоо гээд хоёр тийшээ холдуулах гэтэл Алтанхуяг нь чи юу юм бэ гээд тэр хоёр дээр доороо ороод барьцалдаад байсан. Тэгээд хэсэг тэгж байснаа босож ирээд Болдоо дэлгүүр лүүгээ орсон. Алтанхуяг араас нь дагаж ороод удалгүй дахиад барьцалдаад гараад ирцгээсэн. Махны худалдагч дэлгүүрт нь байж байсан. Намайг харахад уг хоёр хүн сүртэй цохилдож зодолдоогүй. Барьцалдаад газар унаад зууралдаад байсан. Тухайн үед ямар нэгэн зэвсэг багаж барьсан зүйл байгаагүй. Хасбаатар хажууд нь байсан гэжээ.  /хх-н 28-29/

   Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 30/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13364 дүгнэлтэд:

        1.С.Алтанхуягийн биед баруун 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 23/

   Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 34/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14135 дүгнэлтэд:

        1.П.Энхболдын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн  34,35/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 36-37/

Хавтаст хэрэгт давтан шижилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 38/

        2016.11.25-ны өдрийн 1472 тоот хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1472 дугаартай шижээчийн дүгнэлт :

1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13364 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.С.Алтанхуягийн биед баруун 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирчээ.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 40-41/

        Шинжээч эмч А.Амгаланболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: / хх-н 44/

С.Алтанхуяг, П.Энхболд  нараас асууж авсан тайлбарууд /хх-н 7-9/

    С.Алтанхуягт  гадагш явж болохгүйтухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 55-56/

    П.Энхболдод бусдын батлан даалтад өгөх   таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 57-59/

           С.Алтанхуягыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н60-65/,

           П.Энхболдыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 66-71 /,

          С.Алтанхуягын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н79 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 78/,

П.Энхболдын    иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 75-76 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 77/,зэрэг болно.

           П.Энхболд нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд байрлах П.Энхболдын эзэмшлийн Мини маркет дэлгүүрээс архи аваад гарч явсан Б.Хасбаатарын араас нь архи аваад ир  гэж хэлж архиа аваад түүний нүүр лүү гараараа цохиж хөл рүү нь өшиглөж байхыг С.Алтанхуяг хараад хөөе яаж байгаа юм бэ гэж хэлээд дэргэд нь очиход өөдөөс нь нүүр лүү цохиж барьцалдаж аван газар унаган дээр нь өвдөглөж дарж байгаад цохисоны улмаас  С.Алтанхуягын биед  баруун 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

           Хохирогч С.Алтанхуягын биед баруун 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун хацар, хамрын үзүүрт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13364 тоот акт /хх-н 23/

         Хохирогч С.Алтанхуягын мэдүүлсэн… би очоод юу болж байнаа яаж байгаа юм бэ яагаад хүн зодоод байгаа юм гэтэл миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Мөн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Намайг газар унасан байхад хавирга хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд миний дээр суухдаа өвдөглөөд намайг тэвэрч хэвтчихээд өвдөглөөд байсан. Намайг газарт хэвтэж байхад мөн мөргөөд байсан. Ямар нэгэн зүйлээр цохиогүй. Миний нүүр лүү мөргөсөн. Миний баруун талын 6-9 дүгээр хавирга хугарсан дээд үүдэн шүд хугарсан, хамрын ясны хугарал баруун хацар хамрын үзүүрт зулгаралт баруун нүдний зовхи хамрын нуруунд цус хурсан гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг

         Гэрч Б.Хасбаатарын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...тэр залуу намайг дэлгүүрийн гадаа хөл рүү нэг удаа өшиглөөд авсан. Үүнийг манай найз Алтанхуяг хараад байж байснаа  чи наад хүнээ аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Болдоо Алтанхуягийн хамар хэсэг рүү гараараа цохиод газар унасан байхад нь дээрээс нь өшиглөж байсан гэсэн мэдүүлэг

        Гэрч Л.Наранцэцэгийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн  тухайн үед Болдоо гэх Миний маркет дэлгүүрийн залуу Хасаа гэх залуутай маргалдаад зодолдоод байсан. Тэгээд Алтанхуяг ирж байхаар нь би ороод сүүгээ зарчихаад эргээд гараад иртэл нөгөө Алтанхуяг Болдоо нар хоорондоо зодолдоод Алтанхуяг доор нь дээр нь Болдоо гарчихсан ноцолдоод байсан. Алтанхуягийн хамар хэсгээс нь цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тухайн хэрэг болсны дараа Алтанхуяг нь өөр хүнд зодуулсан эсэхийг мэдэхгүй байна. Маргааш нь ажил руугаа явж байхад Алтанхуяг таараад цээжнээс цус амтагдаад эмнэлэгт үзүүлэхээс гээд явж байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/

         Шүүгдэгч П.Энхболдын өөрт холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн  Алтанхуяг гарч ирээд “миний найзыг өшиглөлөө” гэхээр нь би түүнтэй ноцолдоод унасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           П.Энхболд нь өөрийн дэлгүүрээс архи аваад гарсан Б.Хасбаатарын араас нь архиа аваад улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж, хөл рүү нь  өшиглөж  зодож байхыг С.Алтанхуяг хараад түүн дээр ирээд яаж байгаа юм бэ гэж хэлсэнээс болж түүнийг цохиж унаган зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. П.Энхболдын дээрх үйлдлийг прокуророос хувийн таарамжгүй харьцаа гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул П.Энхболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч  С.Алтанхуяг нь эмчилгээний зардалд 5.500.000 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож ирсэн  210.000 төгрөгийг төлүүлэх үндэслэл тогтоогдож байх боловч шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч П.Энхболд хохирогчид  хүлээлгэн өгсөн байна. Үлдэх 5.290.000 төгрөгийн нэхэмжлэл нь одоогоор учирсан бодит хохирол биш байх тул шүүхээс шийдвэрлэлгүй орхиод бодит хохирол учирсан  тухай бүрд нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг нь дурьдах нь зүйтэй.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3 дах хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан албадан ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

           С.Алтанхуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороололд байрладаг Мини маркет дэлгүүрийн гадаа   П.Энхболдыг Б.Хасбаатарыг цохиж, өшиглөж байхыг хараад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд өөдөөс нь түүнийг цохиж унаган цохих явцад өөдөөс нь П.Энхболдын цээжний зүүн хэсэг орчимд гараараар цохиж биед нь цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд.

          Хохирогч П.Энхболдын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл  учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14135 тоот акт /хх-н 35/

          Хохирогч П.Энхболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн … Алтанхуяг найз Хасбаатарыг өмөөрч  улмаар бид маргалдан барьцалдаж авсан. Тухайн үед Алтанхуяг миний зүүн нүдний дээд хэсэгт цохисон, нуруу бөөр хэсэгт цохисон, цээжний зүүн хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үедээ үзүүлж чадаагүй хэд хоногийн дараа үзүүлсэн. Тэгэхэд миний цээжний зүүн хэсэгт хөндүүртэй хөхөрсөн байсан бусад гэмтэл шарх нь эдгэрсэн. Намайг гараараа л цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Миний бөөр нуруу, зүүн нүдний дээд хэсэгт тус тус гараараа цохиж байсан. Тухайн үед бас хүзүү хоолойгоор улайсан байж байгаад эдгэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

        Гэрчүүдийн мэдүүлсэн … С.Алтанхуяг, П.энхболд хоёр барьцалдаж аваад газар унаад ноцолдоод байсан гэсэн мэдүүлгүүд  зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          С.Алтанхуяг, П.Энхболд нар нь харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай  тогтоогдож байх ба С.Алтанхуягын дээрх үйлдлийг хувийн таарамжгүй харьцаанаас болж зодолдсон гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн  зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            П.Энхболд нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгч С.Алтанхуягт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

             Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

            Энэ хэргийн улмаас  С.Алтанхуяг, П.Энхболд нар нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

           Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Атган  овогт Пүрвээгийн   Энхболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Бодонгууд овогт Санжаадоржийн Алтанхуягыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.Энхболдыг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар С.Алтанхуягыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар П.Энхболд нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс  санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурьдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар С.Алтанхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Алтанхуяг, П.Энхболд нар нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, С.Алтанхуяг  шүдний эмчилгээтэй холбоотой зардлаа ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрахтэй  болохыг  тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Алтанхуяг, П.Энхболд нарт тус бүр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН