Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2023/0068/Э |
Дугаар | 2023/ШЦТ/101 |
Огноо | 2023-07-06 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, , , ,, хамт , од оршин суух бүртгэлтэй,
Урьд: Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хашаанд байрлах амбаарт нэвтэрч хохирогч Т.гийн “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийн кропыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Кроп амбаарын үүдэн дээр байсныг би авсан. Би амбаарт нэвтэрч ороогүй. Одоо би хамт амьдардаг. Эхнэр маань жирэмсэн байгаа. Би энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр кропыг би санамсаргүй авсан. Тухайн үед би тэр кропыг авах нь буруу байсан.
Би маш их гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш тоотод хашаа байшингаа шалгах гээд очиход манай амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан машины сэлбэг болох кропыг хулгайлсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн кроп байсан. Би тухайн кропыг 2022 онд техникийн захаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад тухайн үед худалдан авсан баримт бичиг бол байхгүй. Тухайн үед манай хүүхэд манай байшингийн урд байдаг цэцэрлэгийн камер шүүгээд хүний зураг дарчихсан авчирч харуулсан тэгэх үед би *******ын хүү ******* байна гээд шууд таньсан юм.” Би *******ыг бол сайн мэдэхгүй харин аав болох *******ыг таньж мэддэг тэрүүгээр ******* хэд хэдэн удаа харч байсан *******ын хүү гэдгээр нь би мэддэг юм. Надад зураг нь байгаа харин камерын бичлэг бол байхгүй. Хашааны хаалга бол тухайн үед цоожгүй байсан. Харин амбаарын хаалга бол цоожтой байсан. Тухайн хаяг дээр би амьдарч байгаад одоо байранд амьдарч байгаа юм. Тэгээд тухайн хашаа хоосон эзэнгүй байгаа 2022 оны намраас эзэнгүй байсан. Би бол байнга иргэж тойрдог 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр очих үед амбаар цоожтой хэвийн байсан тэгсэн 2022 оны 03 дугаар сарын 12-ний өдөр очих үед цоож эвдчихсэн байсан. Надад кропны хохирол төлчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цоожийг бол нэхэмжлэхгүй хуучин угаасаа муу цоож байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Хохирогч Т.н мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Уг нь бол машины кроп амбаар дотор байсан юм, амбаараас манай хүүхэд гараагүй. Шүүх хурлаас өмнө Т.*******ын нь надтай ирж уулзаад “ахаа нөхөр бид хоёр олон жаахан хүүхэд, амьдрал ахуй хэцүү, та нэг аль болох аятайхан талаас нь хэлээд яриад өгөөч, тэгвэл гайгүй бага шийтгэл авах гээд байна” гэж хэлээд гуйгаад байсан болохоор нь залуу хүмүүсийн амьдралыг бодоод би шүүх хуралдаан дээр машины кропыг хэн гаргасныг санахгүй байна, би дотор нь байсан эсэхээ санахгүй байна, манай хүүхэд гаргасан байж магадгүй гээд хэлчихсэн юм. Тэгвэл ял шийтгэл нь арай гайгүй бага тусах юм болов уу? л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/,
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр нэг хүн машины кроп зарах гэсэн юм гэж хэлээд манай ажилтанд өгч байсан. Тухайн үед бол би аваагүй гэхдээ хажууд нь байсан эвдэрхий машины кроп гэж бодоод 45.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед байсан энэ хүн яг мөн байсан. Би сайн таньж байна. Тухайн үед кроп авах уу гэж асуухаар нь эвдэрхий кроп гэж бодоод юм бодолгүй авчихсан юм. Хулгайн юм гэж огт мэдээгүй. Тухайн машины кропыг задлаад төмөр хайлшаар нь салгаад хотод тушаачихсан одоо байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад ямар нэгэн алдагдал байхгүй кроп худалдан авсан 45.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16,18 дахь тал/,
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т. бид хоёр 2019 оноос хойш хамт амьдарч байгаа дундаасаа хоёр хүүхэдтэй Т. нь дуугүй зөөлөн даруухан ааш араншинтай ямар нэгэн зүйлд тайван дөлгөөн архи согтууруулах ундааны зүйл байнга бог хэрэглэдэггүй хааяа нэг уучихдаг уучихаараа зүгээр унтаад өгдөг агсан согтуу тавьж байгаагүй. Ажилдаа их сайн хөдөлмөрч, үр хүүхдүүдээ сайн аав халамжтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрч С.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 6и гэртээ байж байх үед манай аав болох Т. над руу /үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна/ хойд эзэнгүй Налайх дүүргийн 4 дүгээр тоот болох манай аавын хашаанд хулгай орчихсон амбаар дотор байсан кроп алдагдчихсан байна гэж хэлэхээр нь би шууд яваад очсон тэгсэн чинь амбаар дотор байсан аавын машиндаа тавих гэж байсан Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн кропыг авчихсан байсан тэгэхээр нь би шууд манай урд байдаг цэцэрлэг дээр очоод камер шүүж үзсэн чинь Т.******* манай хашаа руу ороод кроп тэврээд гарч ирж байгаа бичлэг байсан тэгэхээр нь би өөрийн гар утсан дээрээ бичиж аваад аавд зургийг нь харуулсан тэгсэн аав бас шууд таниад тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Т.******* бид хоёр багаасаа найзалсан тухайн хашаа руу орж байсан үгүйг би сайн санахгүй байна. Т.******* манайхыг эзэнгүй байдгийг сайн мэднэ тэгээд шууд эзгүйчлээд ороод авчихсан юм шиг байна лээ. Тухайн үед камерын бичлэгийг утсан дээрээ хуулж авсан 8 секунтын бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэмж уух гээд мөнгө хайгаад явж байгаад аавын найз Т. ахынд өмнө очиж байхдаа амбаарт нь машины кроп байхыг харсан тэгээд би ахынх болох тоотод очсон тухайн үед архи уусан согтуу байсан болохоор тэр кропыг авах санаатай гэрт нь очсон чинь хүн байгаагүй хашааны хаалгаар нь ороод тухайн амбаар дээр очсон тэгсэн амбаар цоожгүй онгорхой байхаар нь шууд дотогш ороод машины кропыг нь аваад шууд гудамжнаас такси бариад ны хайлш худалдан авдаг газар очоод 45.000 төгрөгөөр зарсан тэгээд тэр мөнгөөрөө нэмж архи аваад уучихсан тэгсэн орой нь гэрт цагдаа хүрч ирээд намайг аваад явсан. Би архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан. Болсон бүх зүйлийг санаж байна. Анхнаасаа тухайн кропыг авах гэж очсон би тухайн үед эзэнгүй байсан талаар бол мэдээгүй, очсон хүн байхгүй байхаар нь би хулгайлчихсан юм. Би хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Гэхдээ ойрын хугацаанд яаралтай төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн Зах зээлийн үнэлгээг тогтоох тухай тайлан /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 53 дахь тал/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-61 дэх тал/,
Хоригдол Т.******* хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ял эдэлж байгаад суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт /хавтаст хэргийн 114 дэх тал/,
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай зарлиг /хавтаст хэргийн 115 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах
хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Т.*******ад холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Т.******* нь агуулахад нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ ...шүүгдэгч нь хохирогчийн агуулахад байх эд зүйлийг үүднээс авсан гэж мэдүүлсэн ч холбогдсон гэмт хэргийн үйлдлийн талаар мэдүүлсэн учир тухайн зүйлд зааснаар гэм буруутайд тооцох нь маргахгүй “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Т. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хашаанд байрлах амбаарт нэвтэрч хохирогч Т.гийн “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийн кропыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад хохирол учруулсан болох нь: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Т.н өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш тоотод хашаа байшингаа шалгах гээд очиход манай амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан машины сэлбэг болох кропыг хулгайлсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн кроп байсан. Би тухайн кропыг 2022 онд техникийн захаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Шүүх хурлаас өмнө Т.*******ын нь надтай ирж уулзаад “ахаа нөхөр бид хоёр олон жаахан хүүхэд, амьдрал ахуй хэцүү, та нэг аль болох аятайхан талаас нь хэлээд яриад өгөөч, тэгвэл гайгүй бага шийтгэл авах гээд байна” гэж хэлээд гуйгаад байсан болохоор нь залуу хүмүүсийн амьдралыг бодоод би шүүх хуралдаан дээр машины кропыг хэн гаргасныг санахгүй байна, би дотор нь байсан эсэхээ санахгүй байна, манай хүүхэд гаргасан байж магадгүй гээд хэлчихсэн юм.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...тухайн үед архи согтуу байсан болохоор тэр кропыг авах санаатай гэрт нь очсон чинь хүн байгаагүй хашааны хаалгаар нь ороод тухайн амбаар дээр очсон тэгсэн амбаар цоожгүй онгорхой байхаар нь шууд дотогш ороод машины кропыг нь аваад шууд гудамжнаас такси бариад ны хайлш худалдан авдаг газар очоод 45.000 төгрөгөөр зарсан тэгээд тэр мөнгөөрөө нэмж архи аваад уучихсан тэгсэн орой нь гэрт цагдаа хүрч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.ын өгсөн: “...Тухайн үед байсан энэ хүн яг мөн байсан. Би сайн таньж байна. Тухайн үед кроп авах уу гэж асуухаар нь эвдэрхий кроп гэж бодоод юм бодолгүй авчихсан юм. Хулгайн юм гэж огт мэдээгүй. Тухайн машины кропыг задлаад төмөр хайлшаар нь салгаад хотод тушаачихсан одоо байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.ий өгсөн: “...манай аавын хашаанд хулгай орчихсон амбаар дотор байсан кроп алдагдчихсан байна гэж хэлэхээр нь би шууд яваад очсон тэгсэн чинь амбаар дотор байсан аавын машиндаа тавих гэж байсан Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн кропыг авчихсан байсан тэгэхээр нь би шууд манай урд байдаг цэцэрлэг дээр очоод камер шүүж үзсэн чинь Т.******* манай хашаа руу ороод кроп тэврээд гарч ирж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Кроп амбаарын үүдэн дээр байсныг би авсан. Би амбаарт нэвтэрч ороогүй.” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Т.гийн өгсөн: “...манай амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан машины сэлбэг болох кропыг хулгайлсан байсан... Уг нь бол машины кроп амбаар дотор байсан юм, амбаараас манай хүүхэд гараагүй” гэх мэдүүлэг, гэрч С.ий өгсөн: “...манай аавын хашаанд хулгай орчихсон амбаар дотор байсан кроп алдагдчихсан байна гэж хэлэхээр нь би шууд яваад очсон тэгсэн чинь амбаар дотор байсан аавын машиндаа тавих гэж байсан Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн кропыг авчихсан байсан гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хаалттай хашаанд байрлах хаалга нь хаалттай эд зүйлийг агуулах зориулалт бүхий тоосгон байранд хууль бусаар нэвтэрсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “агуулахад нэвтэрч” гэх шинжийг хангасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн шатанд хохирогч Т. нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 300.000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.*******ад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд
тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хохирогч Т.д кропны үнэ болох 350.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол түүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно гэснийг, мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй нь одоо удахгүй төрнө, жирэмсэн байна. Энэ гэрийн амьжиргааг Т.******* авч явдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч Т.*******ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байдлыг харгалзан шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байх ба “Хоригдол Т.******* хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт”, “Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ял эдэлж байгаад суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт”, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай зарлиг” зэрэг нотлох баримтуудаар хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар суллагдсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД