Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

   2020            1              16                                       2020/ДШМ/80

 

Ш.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.З, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.З, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Зд холбогдох 1911018901019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ш.З, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт, Сүж 5 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НХ95112717/,

Ш.З нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотод байрлах иргэн Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн “hisense” загварын эл сиди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ш.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.З 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Зд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ш.З бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар өөрийгөө өмгөөлж оролцохдоо шүүгч болон прокурор нарт өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр хохирол учруулсан” тохиолдолд 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байсныг таньж мэдэхгүй, эсхүл таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд болон өөрөө огт амьдардаггүй хүссэн үедээ орж гарах зөвшөөрөлгүй бусдын гэр рүү эзэнгүй цоожтой үед нь цоожийг эвдлэн хулгайн сэдэлтэй орж, үнэд хүрэх зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр авч, хохирол учруулсан бол гэмт хэрэгтэн гэж ойлгож байна. Харин миний хувьд тухайн гэрт амьдардаг. Тийм ч учраас хаалга, цоож зэргийг эвдлэн ороогүй.

Мөн би гэр рүү орохоос өмнө Отгоны дүү Ганзориг руу гудамжинд яваа хүний утсыг гуйж авч, хаана байгааг нь асуух гэж 2 удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд гэрт нь иртэл хэн ч байгаагүй. Гэрт ороод хэсэг хүлээж байгаад зурагтыг нь түр ломбардад тавиад цалингаа авахаар буцаагаад авна гэсэн бодол гэнэт орж ирсэн. Тэгээд холбоо барих гэхээр өөрөө утасгүй байсан болохоор цаасан дээр юм бичиж үлдээсэн. Анхнаасаа надад хулгайн сэдэл байгаагүй. Хэрвээ хулгайн сэдэл байсан бол тэр зурвасыг бичиж үлдээхгүй байсан.

Мөн миний ажиллаж байсан Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид гал сөнөөгч мэргэжлээрээ эргэж орох хүсэлтээ байгаа. Үүний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст өргөдөл болон өөрийн анкетаа бүрдүүлээд өгчихсөн. Тухайн өргөдлийн дагуу Хүний нөөцийн хэлтсийн сургагч, ахлагч Ганбат шалгаж үзээд буцаж орж болно гэсэн. Иймд энэ хэргийг нааштайгаар шийдвэрлүүлж, ажилдаа эргэн орох хүсэлттэй байна. Дээрх байдлыг минь харгалзан үзэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Ш.Зн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Зол-Эрдэнэ 2019 оны 7 дугаар сард Отгон гэх хүний барилгын бригадад хамт ажиллаж, Отгоны дүү Амин-Эрдэнэтэй үерхэж, тэднийхээр амьдардаг байсан. /Отгон нь Амин-Эрдэнэ хамт амьдардаг байсан/. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад ч тогтоогддог.

Ш.З нь Отгоныд амьдардаг байсан учир орох, гарах зөвшөөрөлтэй, тэдний гэр бүлийн нэг гишүүн болох Амин-Эрдэнэтэй үерхдэг байсан. Ш.З гэмт хэрэг үйлдэх өдөр хүртлээ Отгоныд амьдардаг байсан, харин зурагтыг нь авснаас хойш Отгоны гэрээр очоогүй.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн “Та хохирогчийн гэрт амьдардаг байсан уу” гэж асуухад шүүгдэгч Ш.З “4 дүгээр сараас хойш амьдардаг байсан” гэж хариулсан.

Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд Ш.З хохирогч Отгоныхоор орох, гарах зөвшөөрөлтэй, нэг гэрт хамт амьдардаг байсан гэж үзэхээр байгаа тул Ш.З хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг өөрчлөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хөнгөрүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.З нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотод иргэн Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн “hisense” загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Д.Отгон, гэрч Амин-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Даш-Оюун, гэрч Ганзориг болон шүүгдэгч Ш.З гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Шүүгдэгч Ш.З нь хохирогч Д.Отгоны гэрт амьдардаг байсан нь тогтоогддог боловч 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс хойш тухайн гэрт очоогүй, залгасан боловч утсаа аваагүй нөхцөл байдал тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Отгоны “...Зурагт байхгүй болчихсон “уучлаарай” гэх утгатай зурвас үлдээсэн байсан. ...Ш.З нь манайд амьдарч байсан. ...Гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог нь үнэн. ...Энэ талаар Ш.З нь мэддэг байсан. ...” /хх-18-19, 20-21/, Ш.З яллагдагчаар “...Гэрийнх нь цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод зурагтыг авсан. ...Өөрийн гараар бичиг үлдээгээд гэрээс нь гарсан. ...” /хх-43-46/ гэх мэдүүлгүүд, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-12-13/ зэрэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл анхан шатны шүүх нь Ш.З үйлдлийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

          Ш.З нь Д.Отгоны гэрт амьдардаг байсан, гэрт орох зөвшөөрөлтэй байсан төдийгүй тэрээр гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог, буцаагаад зүүдэг буюу гэрийн хаалгыг хэрхэн онгойлгодог талаар мэддэг байсан зэргээс үзвэл түүний үйлдлийг “...орон байранд нэвтэрч...” гэж зүйлчилсэн нь буруу гэж үзэв.

          Иймд Ш.З үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Ш.З нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотоос иргэн Д.Отгоны 49 инчийн “hisense” загварын эл сиди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч  Д.Отгоны “...2019 оны 7 дугаар сарын 8-ны өглөө 8 цагт гэрээсээ гарч, оройн 21 цагт гэртээ ирсэн. ...Тэгтэл манай гэрийн зурагт байхгүй болчихсон “уучлаарай” гэх утгатай зурвас үлдээсэн байсан. ...Манай гэрийн хаалга цоожтой байсан, цоож татангуут онгойчихдог болохоор буцаагаад зүүчихсэн байсан. ...Ш.З нь манай бригадад 2019 оны 4 дүгээр сарын дундаас эхэлж ажилд ороод “хотод байх газаргүй” гээд амьдарч байсан. ...Манай гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог нь үнэн. Энэ талаар Ш.З нь мэддэг байсан. ...Хэргийг өмнө нь шалгаж байсан байцаагчаас зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. ..” /хх-18-19, 20-21/,  

          Ш.З яллагдагчаар өгсөн “...Д.Отгоны гэрт 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр очиход хүнгүй байсан. Гэр нь цоожтой байхаар нь гэрийнх нь цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод зурагтыг авч яваад ойрхон ломбардад тавьчихаад цалингаа авахаараа эргээд авч өгнө гэж бодоод зурагтыг нь салгаад, зурагтын тавиур дээр өөрийн гараар бичиг үлдээгээд гэрээс нь гарсан. ...Хаалганы цоожийг нь буцаагаад зүүж, өөрийн бичиг баримтыг ашиглан зурагтыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /хх-43-46/ гэх мэдүүлгүүд,

           “...Итгэлийг чинь алдсанд уучлаарай, зурагтыг чинь удаахгүй өгнө. ...Өөр арга үнэхээр байсангүй...” гэх бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-12-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ш.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн болон хувийн байдлыг нь харгалзан хөнгөрүүлэн үзэж, Ш.Зд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн Ш.З нэн даруй суллаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнийг нийт 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Ш.Зн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Боржигон овгийн Ш.З 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ш.З нь 60 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, Ш.Зг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

 

   2020            1              16                                       2020/ДШМ/80

 

Ш.Зол-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Зол-Эрдэнэд холбогдох 1911018901019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Шижирболдын Зол-Эрдэнэ, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт, Сүж 5 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НХ95112717/,

Ш.Зол-Эрдэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотод байрлах иргэн Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн “hisense” загварын эл сиди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Зол-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Шижирболдын Зол-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Зол-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Зол-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ш.Зол-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар өөрийгөө өмгөөлж оролцохдоо шүүгч болон прокурор нарт өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр хохирол учруулсан” тохиолдолд 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байсныг таньж мэдэхгүй, эсхүл таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд болон өөрөө огт амьдардаггүй хүссэн үедээ орж гарах зөвшөөрөлгүй бусдын гэр рүү эзэнгүй цоожтой үед нь цоожийг эвдлэн хулгайн сэдэлтэй орж, үнэд хүрэх зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр авч, хохирол учруулсан бол гэмт хэрэгтэн гэж ойлгож байна. Харин миний хувьд тухайн гэрт амьдардаг. Тийм ч учраас хаалга, цоож зэргийг эвдлэн ороогүй.

Мөн би гэр рүү орохоос өмнө Отгоны дүү Ганзориг руу гудамжинд яваа хүний утсыг гуйж авч, хаана байгааг нь асуух гэж 2 удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд гэрт нь иртэл хэн ч байгаагүй. Гэрт ороод хэсэг хүлээж байгаад зурагтыг нь түр ломбардад тавиад цалингаа авахаар буцаагаад авна гэсэн бодол гэнэт орж ирсэн. Тэгээд холбоо барих гэхээр өөрөө утасгүй байсан болохоор цаасан дээр юм бичиж үлдээсэн. Анхнаасаа надад хулгайн сэдэл байгаагүй. Хэрвээ хулгайн сэдэл байсан бол тэр зурвасыг бичиж үлдээхгүй байсан.

Мөн миний ажиллаж байсан Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид гал сөнөөгч мэргэжлээрээ эргэж орох хүсэлтээ байгаа. Үүний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст өргөдөл болон өөрийн анкетаа бүрдүүлээд өгчихсөн. Тухайн өргөдлийн дагуу Хүний нөөцийн хэлтсийн сургагч, ахлагч Ганбат шалгаж үзээд буцаж орж болно гэсэн. Иймд энэ хэргийг нааштайгаар шийдвэрлүүлж, ажилдаа эргэн орох хүсэлттэй байна. Дээрх байдлыг минь харгалзан үзэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Э.Зол-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Зол-Эрдэнэ 2019 оны 7 дугаар сард Отгон гэх хүний барилгын бригадад хамт ажиллаж, Отгоны дүү Амин-Эрдэнэтэй үерхэж, тэднийхээр амьдардаг байсан. /Отгон нь Амин-Эрдэнэ хамт амьдардаг байсан/. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад ч тогтоогддог.

Ш.Зол-Эрдэнэ нь Отгоныд амьдардаг байсан учир орох, гарах зөвшөөрөлтэй, тэдний гэр бүлийн нэг гишүүн болох Амин-Эрдэнэтэй үерхдэг байсан. Ш.Зол-Эрдэнэ гэмт хэрэг үйлдэх өдөр хүртлээ Отгоныд амьдардаг байсан, харин зурагтыг нь авснаас хойш Отгоны гэрээр очоогүй.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн “Та хохирогчийн гэрт амьдардаг байсан уу” гэж асуухад шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ “4 дүгээр сараас хойш амьдардаг байсан” гэж хариулсан.

Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд Ш.Зол-Эрдэнэ хохирогч Отгоныхоор орох, гарах зөвшөөрөлтэй, нэг гэрт хамт амьдардаг байсан гэж үзэхээр байгаа тул Ш.Зол-Эрдэнийн хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг өөрчлөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хөнгөрүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Зол-Эрдэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотод иргэн Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь хууль бусаар нэвтэрч 49 инчийн “hisense” загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Д.Отгон, гэрч Амин-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Даш-Оюун, гэрч Ганзориг болон шүүгдэгч Ш.Зол-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ нь хохирогч Д.Отгоны гэрт амьдардаг байсан нь тогтоогддог боловч 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс хойш тухайн гэрт очоогүй, залгасан боловч утсаа аваагүй нөхцөл байдал тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Зол-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Отгоны “...Зурагт байхгүй болчихсон “уучлаарай” гэх утгатай зурвас үлдээсэн байсан. ...Ш.Зол-Эрдэнэ нь манайд амьдарч байсан. ...Гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог нь үнэн. ...Энэ талаар Ш.Зол-Эрдэнэ нь мэддэг байсан. ...” /хх-18-19, 20-21/, Ш.Зол-Эрдэнийн яллагдагчаар “...Гэрийнх нь цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод зурагтыг авсан. ...Өөрийн гараар бичиг үлдээгээд гэрээс нь гарсан. ...” /хх-43-46/ гэх мэдүүлгүүд, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-12-13/ зэрэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл анхан шатны шүүх нь Ш.Зол-Эрдэнийн үйлдлийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

          Ш.Зол-Эрдэнэ нь Д.Отгоны гэрт амьдардаг байсан, гэрт орох зөвшөөрөлтэй байсан төдийгүй тэрээр гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог, буцаагаад зүүдэг буюу гэрийн хаалгыг хэрхэн онгойлгодог талаар мэддэг байсан зэргээс үзвэл түүний үйлдлийг “...орон байранд нэвтэрч...” гэж зүйлчилсэн нь буруу гэж үзэв.

          Иймд Ш.Зол-Эрдэнийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Ш.Зол-Эрдэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 973 тоотоос иргэн Д.Отгоны 49 инчийн “hisense” загварын эл сиди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 719.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч  Д.Отгоны “...2019 оны 7 дугаар сарын 8-ны өглөө 8 цагт гэрээсээ гарч, оройн 21 цагт гэртээ ирсэн. ...Тэгтэл манай гэрийн зурагт байхгүй болчихсон “уучлаарай” гэх утгатай зурвас үлдээсэн байсан. ...Манай гэрийн хаалга цоожтой байсан, цоож татангуут онгойчихдог болохоор буцаагаад зүүчихсэн байсан. ...Ш.Зол-Эрдэнэ нь манай бригадад 2019 оны 4 дүгээр сарын дундаас эхэлж ажилд ороод “хотод байх газаргүй” гээд амьдарч байсан. ...Манай гэрийн хаалганы цоож нь татаад онгойдог нь үнэн. Энэ талаар Ш.Зол-Эрдэнэ нь мэддэг байсан. ...Хэргийг өмнө нь шалгаж байсан байцаагчаас зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. ..” /хх-18-19, 20-21/,  

          Ш.Зол-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Д.Отгоны гэрт 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр очиход хүнгүй байсан. Гэр нь цоожтой байхаар нь гэрийнх нь цоожийг онгойлгож сурсан болохоор гэрт ороод зурагтыг авч яваад ойрхон ломбардад тавьчихаад цалингаа авахаараа эргээд авч өгнө гэж бодоод зурагтыг нь салгаад, зурагтын тавиур дээр өөрийн гараар бичиг үлдээгээд гэрээс нь гарсан. ...Хаалганы цоожийг нь буцаагаад зүүж, өөрийн бичиг баримтыг ашиглан зурагтыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /хх-43-46/ гэх мэдүүлгүүд,

           “...Итгэлийг чинь алдсанд уучлаарай, зурагтыг чинь удаахгүй өгнө. ...Өөр арга үнэхээр байсангүй...” гэх бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-12-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ш.Зол-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн болон хувийн байдлыг нь харгалзан хөнгөрүүлэн үзэж, Ш.Зол-Эрдэнэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн Ш.Зол-Эрдэнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнийг нийт 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Шижирболдын Зол-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Боржигон овгийн Шижирболдын Зол-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Зол-Эрдэнэ нь 60 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, Ш.Зол-Эрдэнийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ