Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 14

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,  

Улсын яллагч:  С.Мөнхтулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах, Н.Сундуй, Ц.Баярмаа

Иргэний нэхэмжлэгч: Д.*******, Х.*******

Иргэний нэхэмжлэгч: В.*******

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Н.Болд

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.*******

Шүүгдэгч: Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******, О. нарт холбогдох 201616000188 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

 Монгол Улсын иргэн, 

 Монгол Улсын иргэн, 

    Монгол Улсын иргэн, 

    Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******, О. нар нь шунахайн сэдэлтээр Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн тийш 90 километрт байрлах нурууны гэх улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайж, олборлох талаар урьдчилан үгсэж тохиролцон 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын дугаартай фургон маркийн автомашинаар очиж, СР-7000 маркийн металь хайгч, хүрз, дэгээ төмөр зэрэг эд зүйл ашиглан 2016 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хууль бусаар нийт 644,625 грамм алт хайж, олборлон улсад онц их хэмжээний буюу 55.362.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нурууны ар гэх газар хүн их цугласан алт их гарч байна гэсэн сургаар ******* ах, ******* эгч хоёроос хайгчийг зээлээр худалдаж аваад бид нар явсан. Нурууны ард үдээс хойш очоод тэндээ  хоносон. Маргааш нь хуучин нүхнүүдээр явж байгаад манай 3 тэр алтыг олсон. Тэгээд бид нар буцаад *******, ******* нарын гэрт аваачиж тушаасан. Тэгээд хайгчны үнэ болох 16.500.000 төгрөгийг суутгаад үлдсэн мөнгийг хүн тус бүр хуваахад 4.700.000 төгрөг болсон. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Гэр бүлээрээ ийм хэрэгт холбогдсондоо жигшиж байна.

             Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар Өмнөговь аймгийн Сэврэй сумаас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нурууны ар гэх газарт алт ухахыг аймгийн захиргаанаас зөвшөөрсөн талаарх мэдээллийн дагуу хүн их цугласан байна гээд очиход хөндий дүүрэн хүн машин байсан. Тэгээд бид нар очоод шинээр газар ухаагүй. Эхний өдөр нүх хэсч явж байгаад ганц нэг ширхэг будаа олоод маргааш нь хүний ухаж байгаад хаясан нүхрүү орж тэр алтыг олсон. Тэгээд буцаад Сэврэй сумын төвд алтаа ахынд аваачиж өгөөд хайгчны үнэ 16.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг хувааж авахад нэг хүний 4.700.000 төгрөг болсон.

 Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нурууны ар гэх газар очсон. Тэнд алт их гарсан гээд олон хүн цугласан байсан. Тэгээд бид нар тэндээ очсон өдрөө хоночихоод маргааш нь манай 3 тэр алтыг олсон байсан. Тэгээд бид нар буцаад Сэврэй сум орж ******* ах ******* эгч нарт тэр олсон алтаа өгөөд нэг хүний 4.700.000 төгрөг болоод мөн тэр хайгчийг 16.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд гэр гэр рүүгээ тарцгаасан.

Шүүгдэгч О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар 07 дугаар сарын 15-ны өдөр нурууны ар гэх газар руу явсан. Тэгээд тэр өдрөө тэнд очоод байж байхад ******* ирсэн. Тэгээд маргааш нь ******* ******* ах бид 3 нүх рүү ороод ******* баганы шороог татаж байгаад чагнасан энд дуугарч байна гээд *******ыг дуудаж чагнуулсан тэгээд ******* ах орж ирээд яг дуугарч байгаа чигийг нь зааж өгсөн. ******* шороог малтаж байхад алт гарч ирсэн.

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шар юм их гарч байна 7 хоногийн зөвшөөрөл өгсөн байна гэхээр нь очсон. Очиход битүү машин ухах газар байхгүй байсан. Эхний өдөр ухсан нүхнүүдээс жижиг жижиг зүйл олсон. Маргааш нь нарийхан багана дотор юм дуугарахаар нь гаргаж үзэхэд шар юм байсан тэгээд аваад гараад ирсэн.

 Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сэврэй сумаас нурууны ард шар юманд явсан. Тэгээд бид нар шар юм олоод Сэврэй сумын төв дээр ******* ******* нарт алтаа өгсөн. Хүн хүний 4.700.000 төгрөг болсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар дээр алт олборлосон алт худалдан авсан талаар цагдаагийн байгууллага анх надад мэдэгдсэн. Цагдаагийн газраас хохирогч, иргэний нэхэмжлэгч томилох албан бичиг ирсний дагуу миний бие энэ талаарх асуудлыг хариуцдаг тул энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Тухайн үйлдэлдээ холбоотой хууль тогтоомжийг товч дурьдахад алт нь Газрын хэвлийн тухай хуулийн 4.1-т зааснаар газрын хэвлий гэсэн ангилалд орж явдаг. Хөрснөөс доош газрын гүнрүү үргэлжлэн орох орон зай түүнийг эзлэн байгаа материаллаг бүх зүйлсийг буюу бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал түүнчлэн барилга байгууламжийг бүхэлд нь хамааруулж үздэг. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай заалтыг тусгаж өгсөн байдаг. Газрын хэвлийд учирсан хохирлыг тус хуулийн 48.2 оор хохирлыг 3 дахин нугалж төлүүл гэсэн заалт байдаг. Гэвч тухайн алт олсон газарт учирсан хохирлыг тооцох боломжгүй байгаа, учир нь тухайн газар нь алт олборлох үйл ажиллагааны улмаас урьд нь эвдэгдсэн байсан учраас хохирол тооцож, үнэлэх боломжгүй байсан. Түрүү дурьдагдсан алт нь газрын хэвлийн нэг хэсэг учраас алтыг олборлосон үеийнх нь ханшаар бодож хохирлыг бүрэн барагдуулахаар нэхэмжилсэн байгаа. Илүү төлсөн дүнг хуулинд тусгайлан буцаан олгохоор зохицуулсан байгаа. Газрын хэвлийн тухай хуулиас гадна алт нь ашигт малтмалын нэг төрөл байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 10.2-т зааснаар ашигт малтмалыг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэсэн байдаг. Ашигт малтмалын хуулийн 6 дугаар зүйл, Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд ашигт малтмал нь төрийн өмч гэж тус тус заачихсан байдаг. Тийм учраас би төрийг төлөөлж төрийн өмчид халдсан этгээдээс хохирлыг барагдуулахаар нэхэмжилж байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдсанаар 55.362.328 төгрөгийг нэхэмжилж байсан боловч өнөөдөр улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Монгол банкны аргачлалаар бодож үзэхэд 47.884.925 төгрөг болж байна. Иймд гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иргэний нэхэмжлэгч В.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Эрхэм хүндэт прокурор, өмгөөлөгч, хуралдаан даргалагч шүүгчээ өнөөдөр би улсын тусгай хамгаалалттай газрын нэрийн өмнөөс оролцож байгаагийн хувьд өөрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг гэмт хэргийн обьект нь улсын хамгаалалттай газар буюу байгалийн цогцолборт газарт болсон байгаа. Тусгай хамгаалалттай газрын эрх зүйн үндсийг хуулиар баталж УИХ 1994 онд  улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийн дэглэмийг тогтоож эрх бүхий албан тушаалтнуудын эрх үүргийг тодорхойлж өгсөн. Гэтэл би иргэний нэхэмжлэгчээр оролцоод хохирогчоор оролцох бололцоогүй байдалтай оролцож байна. 08 дугаар сарын 31-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газраас бичиг авах үед иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд зааснаар баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан болов уу гэж миний хувьд бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан уг гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газарт явуулсан бол гэсэн заалт байна. Гэтэл яагаад манай байгууллагыг хохирогчоор татаагүй юм бэ гэж бодож үгээ хэлэх нь зөв байх. Төрийн хяналтыг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч бүх шатны засаг дарга нар тусгай хамгаалалттай газарт олгоно гээд 43.2-т хуульчлаад өгчихсөн байгаа. Нөхөн төлбөрийг гаргаж авах эрхтэй гээд тодорхойлоод өгсөн. 30-р зүйлд тусгай хамгаалалттай газрын дэглэм, эрх үүрэгтэй нь хуульчилж өгсөн байгаа. Одоо бол юу гэж хэлэх гээд байна гэхээр 07 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд их хэмжээний хүмүүс цугласан байсныг хүлээн зөвшөөрч байна. 07 сарын 18-нд манай байгаль хамгаалагч нар болон Сэврэй сумын цагдаагийн хүмүүс 7 хоног үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь санхүүгийн асуудлаас болоод байнгын харуул хамгаалалт гарах боломжгүй болсон. Өнөөдөр энэ шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч улсын тусгай хамгаалалтын хүмүүст гэм буруу халдаах зорилгоор сануулах ёстой гэсэн үг хэллэг хэрэглэж байна. Улсын тусгай хамгаалалтай газрын шүүх хурал биш энэ гэмт хэрэг хийсэн хүмүүсийн талаарх асуудал яригдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд улсын тусгай хамгаалалттай газраас баримтуудыг авсан байдаг. Тухайн үедээ яагаад тэр мөрдөн байцаагч тусгай хамгаалалтын захиргаанаас хохирогчоор тогтоох ажиллагаа явуулаагүй юм бэ? мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.4-т санхүүжилт нь нөхөн төлбөрөөс бүрдэнэ гэж байдаг. Би анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа биш. Үүнээс өмнө 2010, 2011 онд заг, цагаан гоёо, ирвэс хулангийн асуудлаар нэхэмжлэгчээр оролцож мөн энэ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6.2.4 дэх хэсгээр нөхөн төлбөрийг гаргуулж авч байгууллагынхаа санд оруулж байсан гэдгээ бас хэлмээр байна. Одоо энэ гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрийг манай байгууллагын дансанд орох ёстой гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөрийг манай байгууллагын дансанд оруулж  өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө аймгийн төв рүү Баяндалай сумаас ордог засмал замаар хувиараа алт олборлогчдоос худалдаж авсан алтаа Монгол банкинд тушаахаар орж ирсэн. Тэгээд зам дээр цагдаа зогсоогоод эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг гарсан. Та нарыг шалгах шаардлагатай байна гээд цагдаагийн газар авчирсан. Тэгээд алт байгаа гэсэн тэрийг чинь шалгана гэсэн тэгээд гаргаж ирсэн. Тэгээд тэр алтыг маргааш орой 6 цагт хурааж авсан. Буруу зөвийг тогтоогоод буцаагаад олгоно гэсэн. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Би тэр алтыг ах дүү төрөл саднаасаа мөнгө зээлж худалдаж авсан. Нийт 3 кг 360 грамм алт худалдаж авсан байсан. Энэ 6 сарын хугацаанд амьдралын маш хүнд байдалтай өрийн дарамттай байлаа. Мөнгө зээлгэсэн хүмүүс хохирсон, би өөрөө ч хохирсон. Алт хураасан хугацаанаас хойш ямар ч орлогогүй, хийсэн ажилгүй сэтгэл санааны хүнд дарамтанд энэ хугацааг өнгөрөөлөө. Иймд миний хураалгасан алтыг буцаан олгож өгнө үү гэж хүсч байна. Энэ хураагдсан алтанд эдгээр хүмүүсээс худалдаж авсан 600 грамм алт ороогүй, тэр алт нь бохир  ихтэй, шороо чулуулаг ихтэй алт байсан учраас би алдагдалд орох юм байна гэж бодоод тэр дор нь алт худалдаж авдаг хүмүүст зарсан байсан. Энэ 3 кг алтыг би өөрийн болон хүмүүсээс зээлсэн мөнгөөрөө худалдаж авсан учраас надад буцаан олгож өгнө үү.  

Иргэний нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хураалгасан алтыг буцаан олгож өгнө үү л гэж хүсч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

            Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ”...Газар, газрын хэвлийг ухаж ашигт малтмал хайж олборлосон тохиолдолд
ухагдсан эвдэрсэн газрын хэмжээгээр газрын хэвлий болон хөрсөнд учруулсан
хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар
мэргэжлийн байгууллагаар тооцуулан хохирлыг тогтоодог. Өмнө нь өөр
хүмүүсийн ухсан газарт нэмж газар ухаагүй тул газрын хэвлий, хөрсөнд учирсан
хохирлыг тооцож нэхэмжлэх боломжгүй байна. Харин олборлосон алт нь Газрын хэвлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар газрын хэвлийн нэг хэсэг болдог. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-д заасны дагуу Ашигт малтмалыг эрэх хайх, олборлох, зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. ...Ашигт малтмалын тухай хуульд газрын хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч гэж заасан байдаг. Дээрх байдлуудаас алт хайж олборлосон бол төрийн өмчид халдсан үйлдэл болно. Алтны хохирлыг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож төрд учирсан хохирлыг барагдуулна. Хохирлыг буруутай этгээдээр төлүүлж төрд учирсан хохирлыг барагдуулбал надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...******* эгчид 105.000.000 төгрөг өгсөн тэрийгээ нэхэмжилнэ. Өөр зүйлгүй. Гомдол гээд байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/

           Шүүгдэгч Ө.*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 07 дугаар сарын 16-ны үед би *******, , *******, ******* эгч бид нар ******* ахын цагаан өнгийн фургон машинаар Сэврэй сумын нурууны ар руу хамтдаа явсан. Тухайн өдөр 15 цагийн үед хуучин ухаж байсан газар очоод машинаас бууцгаагаад тэр хавиар явж байгаад хоносон. Тэгээд маргааш нь *******, ******* бид гурав хуучин нүх үзэж байхад ******* эгч яваад эргэж ирэхдээ бид хоёрт тэд нар бурзайсан байна гэсэн. Бид нар *******, нар дээр очиход тэр гурав нүхнээс гараад ирчихсэн машиндаа сууцгааж байсан. Тэгээд бид 6 машиндаа сууж хөдлөөд явахад ******* ах, ******* эгч хоёр машинтайгаа хамт араас дагаад явсан. Тэгээд жаахан явж байгаад зогсоод бид нар *******, ******* хоёрт *******, , ******* нарын олсон алтыг үзүүлэхэд дундаа нүхтэй гурван хуруу хэмжээний, нэг хуруу хэрийн өргөнтэй алт байсан. Тэгээд машиндаа суугаад сумын төв орж алтаа *******, ******* хоёрт өгөөд жижиг цахилгаан жин дээр хиллэж үзэхэд тэр алт 600 орчим граммын хэртээ болж 44.700.000 төгрөгөөр зарсан. Тэгээд ******* ах ******* ахаасаа 7000 гэдэг нэртэй хайгчийг 16.500.000 төгрөгөөр авсан байсан. Тэгээд хайгчны мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь 6 хүнд хуваахад хүн бүрт 4.700.000 төгрөг болж байсан. Би 4.700.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

           Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Нурууны ар руу алтанд явах гэж өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаар манай эхнэр *******, *******, , ******* нартай явцгаасан. Тэгээд өдөр 13 цагийн үед тэр Нурууны арын жалга сайртай голын дунд очоод хуучин ухаж байсан нүхнүүд рүү орж хайгчаар чагнаж жижиг будааны хэртэй бага юм олсон. Тэгээд ******* аймгаас хүний унаанд дайгдаад ирлээ гэж хүрч ирсэн. Тэгээд бид нар тэндээ хоноод маргааш өглөө нь *******, хоёр 7000 нэртэй металл хайгч бариад урьд өдрийн хуучин ухаж байсан нүх рүү орохоор нь би нүхний аман дээр зогсож байтал ******* энд нэг юм дуугараад байна гэсэн би тэр нүх рүү ороод нүхний зүүн хойд талд хоёр цоорхойн голд нэг эрүүл газар байсан түүнийг хайгчаар бариад чагнасан чинь хайгч шуум чимээ өгөхөөр нь тэр хоёр шороог гараараа жаахан ухаж байтал 600 грамм орчим голдоо нүхтэй хавтгай алт гарч ирсэн. Тэгээд тэд нарт бурзайсан явцгаая гээд бид зургуул сум руу очоод *******, ******* нарт олсон 600 грамм гаруй хэртэй алтаа нийт 44.700.000 гаруй төгрөг болсон. Тэгээд үүнээс *******гээс зээлээр авсан байсан 7000 нэртэй металл хайгчийг зээлээр авсан байсан тэр хайгчний 15.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг бид зургуул хувааж авахад нэг хүнд 4.700.000 төгрөг болсон. Тэр алтаа бид нар шороо чулууг нь цэвэрлэх гээд жижиг жижиг болгоод өгсөн болохоор одоо өгсөн алтаа танихгүй. Тухайн үед хүрз, дэгээ төмөр хэрэглэж байсан. Тухайн хуучин нүхний амны хажууд байсан сул шороог нь хүрзээр зайлуулж байсан бусдаар бол бид нар нүх ухаагүй. Би Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг болох Нурууны ар гэдэг алт гараад байгаа газарт алт ухсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

       Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын дундуур өглөө 09 цагийн үед ******* ах өөрийнхөө цагаан өнгийн фургон машинтай , *******, ******* ахын эхнэр бид дөрөв хамт явцгаасан. Тэгээд өдөр 15 цагийн үед тэр Нурууны арын нэг жалга уултай газар очоод хуучин ухаж байсан нүхрүү ороод тэндээс ******* ах хайгчаар нүхэн дотроос жижиг жижиг будааны хэмжээтэй алт олсон тэгээд орой болж байхад *******ын найз гэж нэг танихгүй залуу ирсэн. Тэгээд маргааш нь ******* эгч тэд нарыг бурзайсан байна гээд бид нар *******, нар дээр очиход тэр гурав нүхнээс гарч ирээд машинд хүрзээ хийж байсан. Тэгээд машинтай хөдлөөд явахад ******* ах, ******* эгч хоёр машинтайгаа хамт дагаад явсан. Тэгээд машиндаа суугаад сумын төв орж шөнө алтаа *******, ******* хоёрт өгөөд жижиг цахилгаан жин дээр хиллэж үзэхэд тэр алт 600 орчим граммын хэртээ болж байсан. Тэгээд ******* ах надад 4.700.000 төгрөг өгсөн. Би гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,

           Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын дундуур байх *******ын 96595595 дугаарын утас руу нь залгахад ******* Нурууны ар дээр шар юм гарч байгаа хөөлгө байхгүй байна гэсэн. Тэгээд би замын унаанд суугаад Сэврэй сумын Нурууны ар гэх газар 2016 оны 07-р сарын дундуур 10-дын үед очсон. Нурууны ар гэх алт ухдаг газар ******* өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаараа ирсэн байсан. Тэгээд *******, , *******, *******, нартай хамт тэр хавиар хуучин нүх рүү орж хайгчаар чагнахад олигтой юм гарахгүй байхаар нь маргааш нь орой 17 цагийн үед хуучин ухчихсан байсан 2-3 метр орчим нүхрүү орж бид хоёр 7000 маркийн металл хайгчаар сонстол хайгч чимээ өгч шар юм нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь  нүхний аман дээр байгаа *******ыг дуудсан. Тэгээд ******* орж ирээд хайгчаар чагнаж үзээд нэг юм энэ талдаа байна гэхээр би тэр хэсэг газрыг жижиг тахир төмрөөр шороог нь ухаж байтал голдоо том нүхтэй шавар, чулуутай шар юм /алт/ гарч ирсэн. Тэгээд *******, , *******, ******* түүний эхнэр нарт нөгөө гаргаж авсан алтаа үзүүлээд тэд нарт бурзайсан одоо Сэврэй сум руу явж алтаа өгнө гэж хэлээд
*******ын машинаар яваад Сэврэй суман дээр ирээд *******ын ах
*******д нөгөө олсон алтаа өгөхөд 600 грамм гаруй хэртэй болсон түүнийг зарж 40
гаруй сая төгрөг болсон. Тэгээд тэр мөнгөө зургуулаа хувааж авахад хүн тус бүр
4.700.000 төгрөг болж байсан. Бид нар Нурууны ар гэдэг газар луу алт олох гэж явцгаасан юм. Энэ хайгчийг ******* гэдэг хүнээс түр гуйж авч яваад тэгээд дараа нь алт олоход ******* энэ хайгчийг авъя гэхээр нь би зөвшөөрөөд 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр алтаа бид нар шороо чулууг нь цэвэрлэх гээд жижиг жижиг болгоод өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

           Шүүгдэгч О. мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 07 дугаар сарын дундуур байх *******, *******, *******, ******* тэд 5-уул Нурууны арын хуурай сайртай газар очиж хуучин нүх хэсэж байгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь би хуучин ухсан нүх рүү орж хайгчаар алт эрж яваад орой нь нэг ухчихсан нүх рүү ******* ах бид хоёр ороод ээлжээр төмөр дэгээгээр нүхний баганыг ухсан. Тэгээд ******* ах хайгчаар чагнаж байгаад нэг юм дуугараад хаана байгаа нь сайн мэдэгдэхгүй байна гэж хэлээд нүхний аман дээр байсан ******* ахыг дуудсан Тэгээд ******* орж ирээд хайгчаар чагнаж үзээд энэ жаахан багананы хавьд дуугараад байна гэсэн. Тэгээд ******* ах дэгээ төмөр ухах гэж байтал шороо нь нурсан. Тэгтэл тэр шороон дотор дундаа нүхтэй гарын алганы тал хэмжээтэй шавар чулуу болчихсон алтыг олоод нүхнээс гараад тэр оройдоо Сэврэй сум руу яваад алт авдаг *******д тэр олсон алтаа зарахад 600 грамм хэртэй болсон.Тэгээд надад 4.700.000 төгрөг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манайх Сэврэй сумын нурууны ар гэх газар нутагладаг. Манай нутгаар маш олон хүн 2006 оноос одоог хүртэл алт хайж газар ухдаг алт худалдаж авдаг ч хүн, ухдаг хүн ч олноороо байж байна. Би хөдөө нутагтаа ус ундаа зардаг алт олсон хүн мөнгө байхгүй гээд наймаа хийхээр алтаа оронд нь өгдөг би алтыг нь аваад *******, ******* нарт тааралдахаар нь өгч байсан удаа байгаа *******, ******* нарт алт өгөхөд дайралдвал өгдөг болохоос зөвхөн тэр 2-т өгөөд байдаг юм байдаггүй. Алт авдаг гээд танихгүй танихгүй олон хүмүүс явж байдаг тэдгээр хүмүүст худалдаж авсан алтыг өгч л байсан. Яг алт ухсан зүйл байхгүй. Манай тэнд ухсан нүх гэж замбараагүй байдаг алт ухдаг нинжа нар маш олноороо байгаа. Тэр нурууны ар гэх газар олон газрын маш олон хүн алт ухдаг. Надад тэрнээс авсан гэж тэмдэглэж байсан зүйл байхгүй учир тэрнээс алт авсан гэж хэлж мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,

Гэрч Ө. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай нөхөр байгаа юм. Жинхэнэ нэр нь Гантулга гэдэг Малзай гэж хүмүүс нэрлэдэг Би алтанд явж байгаагүй. Би хөдөө байж байгаад Баяндалай сумын төвд орж ирж амьдрах болсон. Би сумын төвд алт худалдаж аваад ашиг гаргаад алт худалдаж авч байгаа хүмүүст зардаг 2016 оны 6,7-р саруудад өгч байсан өгч байсан алтныхаа хэмжээг одоо санахгүй байна Малзай огт алт өгч байгаагүй Би л алт авч өгч байсан Малзай бол өөрөө бичиг үсэг сайн мэдэхгүй алт авч, өгч байгаагүй ******* яагаад Малзай гэж манай нөхрийн нэрээр бичсэн талаар хэлж байгаагүй. Тэр 2 алт олж байсан гэж сонсож байгаагүй алт худалдаж авдаг гэдгийг л иднэ. Алт авах болоод мөнгө байна уу гээд зээлж байсан зүйл байгаа. 1-3 сая төгрөгний асуудал бол байгаа. Алтыг лан, цэн, пун, ян гэж хэмждэг 1 лан алтыг 37.5 грамм, 1 цэн алтыг 3.75 грамм 1 пун алтыг 0.4 грамм, 1 ян гэж гардаггүй 2 янгаас дээш жин дээр гардаг 2 ян алт нь 0.1 грамм гэж тооццог Тухайн 6, 7-р сард барагцаагаар 1 цэн нь 260000 төгрөг байсан гэхдээ өдөр өдөртөө үнийн өсөлт уналттай байсан тэр үедээ үнэ нь өсөөд байсан 1 цэн алтыг 260000 төгрөг гэж үзэхээр 1 граммыг 3.75-д хуваагаад 0.26 гэж гарна бид нарын хэлдгээр 2 пун 6 ян гэж гарна 0.26-г цэн алтны 260000 төгрөгөөр үржүүлэхээр нэг грамм алт 67600 төгрөг байсан гэж гарч байна Тэр үедээ 65000 төгрөгөөр аваад жаахан ашиг хараад зарж байсан байж магадгүй сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,

Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны эхээр өөрийнхөө БГД 1-рхороо 1-рхороолол 11а-49 тоотод байрлах 2 өрөө байраа зарсан. Байр зарахаас өмнө ково маркийн машинаа зарсан байсан. Манай ах ******* бэр эгч ******* 2 Сэврэй суманд түүхий эд авдаг хоршоололтой. Ах эгч 2-оос өмнө нь би мөнгө авч хэрэглэдэг байсан байраа зарчихаад байр судлаад байж байсан ах эгч 2 мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч гэснээр 100 гаруй сая төгрөг байснаас эхлээд 85.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 20.000.000 төгрөг хэрэг болоод байна гэснээр өгсөн ингээд нийт 105000000 төгрөг өгсөн байсан Тэгээд байж байсан алт худалдаж авч байгаад хураалгасан гэсэн бодвол алт авсан мөнгөнд миний мөнгө орсон байх гэж бодож байна. Баримт байхгүй бэлнээр гаргаж өгсөн. Миний өөрийн данснаас гаргасан хуулга байж болох байх би гаргаж ирье эхний 85.000.0000 төгрөгийг суваргаж гаргасан 20.000.000 төгрөг бас данснаас гаргаж бэлнээр өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/,

Шинжээч Ж. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Ирсэн металлыг үнэт металл хайлуулах хэсэгт хайлуулж гулдмайлаад акт бичиж тэмдэглэдэг. Гулдмайлсан металлыг хайлалтаас гарсан шаарын хамт жигнэж тэмдэглэл хөтлөөд сорьцын шинжилгээнд дээж өгдөг. Манай  байгууллага алт, мөнгө 2-ын сорьц тогтоодог. Дээж авахдаа гулдмайлсан металлаас дээд доод 2 талаас нь өрөмдөж дээж аваад үлдсэн металлыг гулдмайн дугаартай уутанд хийж битүүмжилж дахин жигнээд буцаан олгодог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”...*******, эхнэр *******, ******* нар танихгүй 3 хүнтэй ирж 500 гаруй грамм шороотой жижиг алт байсныг 40 өөд сая төгрөгөөр худалдаж авч байсан. Яг хэдэн грамм хэдэн төгрөг болсныг одоо санахгүй байна. ******* нараас хаанаас алт олсон талаар асуугаагүй. ...2 жилийн өмнө Улаанбаатар хотоос GP7000 нэртэй хайгч худалдаж аваад хэрэглэж чадаагүй хадгалж байгаад *******т зарсан байсан. Хайгчаа 16.500.000 төгрөгөөр зарсан. Тэр өдөр банк хаалттай байсан тул ******* банкнаас мөнгө авч өгнө гээд аваад явсан. 2-3 хоногийн дараа ******* нар ирээд алт өгөх гэсэн юм гэхээр нь алтыг нь аваад эгч хайгчныхаа мөнгийг суутга гэхээр нь 16.500.000 төгрөг суутгаж аваад тооцоо хийсэн. Би энэ хайгчийг авч яваад алт олоод надад тушаа гэж хэлээгүй.  Хайгчаа зарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-152-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Манай эхнэр бид хоёр гэртээ байж байхад манай дүү *******, эхнэр *******ийн хамт мөн хэдэн залуучуудтай хамт алт өгч байсан. Яг хэдэн грамм болоод хэдэн төгрөг өгснийг нь би мэдэхгүй. Шороо чулуу ихтэй юм байна гээд бутлаад өгч байсан. 500-600 грамм алт өглөө гэж байсан. Манай гэрт нэлээн олон жилийн өмнө авч байсан хайгч байсан. Тухайн үед ******* эхнэрийн хамт ирээд хайгчийг авья банкнаас хэдэн төгрөг авч өгнө гэж хэлж байсан. Дараа нь хэд хоногийн дараа удаагүй алт тушаана гэж ирээд хайгчны мөнгийг өгсөн. Хайгчаа 16.500.000 төгрөгөөр зарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 159-р хуудас/,

         Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Нурууны арлуу алтанд явах гэж өөрийн эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаар манай эхнэр *******, *******, , ******* нартай тавуул сумаас явцгаасан. Тэгээд өдөр 13 цагийн үед тэр Нурууны арын нэг жалга сайртай голын дунд хэсэг газар очоод хуучин ухаж байсан нүхнүүд орж хайгчаар чагнаж жижиг будааны хэртээ бага юм олоод байж байхад ******* аймгаас хүний унаанд дайгдаад ирлээ гэж хүрч ирсэн. Тэгээд бид нар тэндээ хоноод маргааш өглөө нь *******, хоёр 7000 нэртэй металл хайгч бариад урьд өдрийн хуучин ухаж байсан нүх рүү орохоор нь би нүхний аман дээр зогсож байтал ******* энд нэг юм дуугараад байна гэхээр нь би тэр нүх рүү ороод нүхний зүүн хойд талд хоёр цоорхойн голд нэг эрүүл газар байсан түүнийг хайгчаар бариад чагнасан чинь хайгч шуум чимээ өгөхөөр нь тэр хоёр тэр шороог гараараа жаахан ухаж байтал 500 грамм орчим голдоо нүхтэй хавтгай алтыг олсон.       Тэгээд тэд нарыг хүрээд ирэхээр нь би тэд нар бурзайсан явцгаая гээд бид 6 Сэврэй сум руу очоод *******, ******* нарт олсон 600 грамм гаруй хэртэй алтаа зарж нийт 44.700.000 гаруй төгрөг болсон. Тэгээд үүнээс *******гээс урьд зээлээр авсан байсан 7000 нэртэй металл хайгчыг зээлээр авсан байсан. Тэр хайгчны мөнгө 15.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг бид 6 хувааж авахад нэг хүний 4.700.000 төгрөг болсон. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-130-р хуудас/,

Шүүгдэгч Ө.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 7-р сарын дундуур наадмын дараа ******* ах утсаар яриад Нурууны арлуу алтанд явах уу гэхээр нь явахаар болоод *******ын
ахын машинтай эхнэр нь *******, , ******* 5-уул яваад Нурууны ард
үдээс хойш очоод байж байсан танихгүй ах байсан ******* гэдэг гэж дараа нь
нэрийг нь мэдсэн хүн ирээд 6-уул болоод эхний өдөр хайгчаар чагнаж байгаад
жаахан алт олсон нүх ухаагүй. Тэндээ хоносон маргааш нь *******, ******* бид 3
нүхнүүдээр явж байсан. ******* эгч буцаж яваад нөгөө хэд чинь бурзайсан
байна гээд ******* бид 2-ыг дуудаж ирээд машиндаа суугаад Сэврэй сум руу явсан
Сэврэй суманд очоод *******гийн гэрт очсон. Тэнд ******* ах, ******* 2 гэртээ
байсан. Тэгээд ******* эгчид алтаа өгөөд хайгчны мөнгө суутгаад хайгчаа дундаа
хэрэглэнэ гэж тохироод нэг хүнд 4700000 төгрөг өгснийг би гэрлүүгээ авч явсан
 хайгчийг ******* ах авч үлдсэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-135-р хуудас/

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 7-р сарын дундуур наадмын дараа ******* ах уулзаад алтанд явах уу гэхээр нь явъя гэсэн. Тэгээд явахаар болоод *******ын ахын машинтай эхнэр нь , ******* 5-уул яваад ухсан олон нүхтэй газар очоод байж байсан. ******* гэдэг гэж дараа нь нэрийг нь мэдсэн 6-уул болоод эхний өдөр хайгчаар чагнаж байгаад жаахан алт олсон нүх ухаагүй тэндээ хоноод маргааш нь нүхнүүдээр явж байсан ******* найзтайгаа, нар үлдсэн нүх хэсээд явж байсан ******* ах нарыг алт олсон байна гээд ирээд машиндаа суугаад Сэврэй сумруу явсан. Сэврэй суманд очоод *******, ******* нарын гэрт очоод алтаа тушаасан алт тушаахад бүгдээрээ алт 600 грамм боллоо гээд надад 4700000 төгрөг өгснийг гэртээ аваачаад хэрэглээд дуусгасан. Бөөрөнхий хэлбэртэй шавар чулуутай алт байсныг шавраас нь гаргаад хиллээд өгсөн. Би хиллэж байхыг хараагүй. ******* ах надад явах уу гэхээр нь би явъя гэсэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-140-р хуудас/,

         Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын дундуур байх *******ын 96595595 дугаарын утасруу нь залгахад ******* Нурууны ар дээр шар юм гарч байгаа хөөлгө байхгүй байна гэхээр нь би *******ыг хамт алтанд явъя гэсэн. Би тэгээд замын унаанд суугаад Сэврэй сумын Нурууны гэх газар 2016 оны 07-р сарын дундуур очсон тэгэхэд тэр Нурууны ар гэх алт ухдаг газар ******* өөрийн эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн Пургон машинаараа ирчихсэн тэнд *******, , *******, *******, ******* нар байсан. Тэгээд бид нар хуучин нүхэнд орж байгаад олигтой гарахгүй байгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь орой 17 цагийн үед хуучин ухаад хаячихсан байсан 2-3 метр орчим нүх рүү бид хоёр 7000 маркийн металл хайгч бариад орсон тэгээд ухсан нүхний үлдсэн багана байсан хайгчаар сонстол хайгч чимээ өгч шар юм нь хаана байгаа нь мэдэгдэхгүй дуугарахаар нь дээр нүхний аман дээр байгаа *******ыг дуудсан. Тэгээд ******* орж ирээд хайгчаар чагнаж үзээд нэг юм энэ талдаа байна гэхээр нь би тэр хэсэг газрыг жижиг тахир төмрөөр шороог нь жаахан ухаж байтал голдоо нүхтэй шавар, чулуутай шар юм /алт/ гарч ирсэн. Тэгээд бид гурав нүхнээс гараад хамт явсан хүмүүсийг *******ын эхнэр дуудсан. Тэгээд *******, , *******, ******* түүний эхнэр нарт нөгөө гаргаж авсан алтаа үзүүлээд тэд нарт бурзайсан одоо Сэврэй сум руу явж алтаа өгнө гэж хэлээд *******ын машинаар явсан. Тэгээд Сэврэй суманд ирээд *******ын ах *******д нөгөө олсон алтаа өгөхөд 600 грамм гаруй хэртэй болсон түүнийг зарж 40 гаруй сая төгрөг болсон. Тэгээд тэр мөнгөө зургуул хувааж авсан. Хүн тус бүр 4.700.000 төгрөг болсон. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-145-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын дундуур үед л байх нурууны ар дээр алт гараад хүмүүс их цуглаад ухаад байна гэхээр нь манай нөхөр *******, *******, , ******* бид 5-үүл манай эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаар Сэврэй сумын зүүн хойд зүгт байдаг нурууны арлуу алтанд явцгаасан.Тэгээд тэр өдрөө үдээс хойш 13 цагийн үед тэр Нурууны арын нэг хөндий жалга сайртай газар бид нар хуучин ухаж байсан нүх рүү орж хайгчаар чагнаад явж байсан. Тэгээд тэр өдрөө юм олоогүй баахан хуучин нүх хэсэж яваад тэндээ хоносон. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёртой тэнд нүх ухаж байгаа хүмүүсийг харж байж байгаад би эргээд *******, , ******* нар дээр ирэхэд тэр гурав 4 хуруу хэртэй, чулуу шавартай алт олсон байсан. Тэгэхээр нь би эргэж яваад *******, ******* хоёрыг дуудаад тэр хэд бурзайсан байна гэж хэлсэн.Тэгээд эргэж ирээд машин дээрээ ирээд бүгдээрээ Сэврэй сум руу очоод шөнө *******, ******* нарт олсон 600 грамм гаруй алтаа зарж нийт 45.000.000 гаруй төгрөг болсон. Тэгээд үүнээс *******гээс зээлээр авсан байсан 7000 нэртэй металл хайгчны мөнгийг төлж 16.500.000  өгсөн.  Үлдсэн мөнгийг нь хувааж авахад хүн тус бүр 4.700.000 төгрөг болсон байсан.
...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-147-149-р хуудас/,

Шүүгдэгч О. мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 6 дугаар сард 12-р анги төгсөөд оюутан болоод суман дээр байж
байхад ******* ах уулзаад нурууны арлуу алт гарч байгаа газарлуу явах гэж
байна гээд *******, *******, ******* нартай уулзаад явахаар
болсон. Тэгээд маргааш нь ******* ахын фургон машинд сууж явцгаагаад үдээс
хойш очсон. Очоод байж байхад ******* гэдэг ах нийлээд 6-уул болоод хуучин
нүхэнд алт хайгаад жаахан алт олоод тэндээ хонохоор болоод хоноцгоосон
Маргааш нь ******* ах бид 2 хуучин нүх рүү орсон. Нөгөө хэд хуучин нүхнүүдэд
үлдсэн байсан. ******* чагнаж байснаа юм дуугарлаа гээд ******* ахыг
дуудаад чагнасан энэ хавьд дуугарч байна гэдэг чигийг нарийн зааж өгсөн. Тэгээд тэр
хавьд осковоор малтсан шороо нурсан хавтгай хэлбэрийн шороонд барьцалдсан
алт гарч ирснийг нөгөө хэдийгээ дуудаад алт оллоо гэж хэлээд бүгдээрээ
машинтайгаа Сэврэй суманд ирээд ******* *******тэй ярьж байгаад гэрт нь
очоод олсон юмаа өгсөн 600 грамм боллоо гээд 40 гаруй сая төгрөг болсон. Яг хэдэн
төгрөг гэдгийг мэдэхгүй алтны тооцоог *******, эхнэр *******тай хийгээд
хуваасан хайгчны 16500000 төгрөг суутгаад нэг хүн тус бүр 4700000 төгрөг
авцгаасан Энэ мөнгөнөөс ар гэрийнхээ өр ширийг дараад дуусгасан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-157-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 11-р хуудас/,

Хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-р хуудас/,

Хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36-р хуудас/,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016.08.31-ний өдрийн 73 дугаартай албан бичигт: Өмнөговь аймгийн Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг 1993 онд УИХ-ын 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хамгаалалтанд авч байгуулсан. N42*51/02.8, Е102*47*25,9 солбилцолд оршин байгаа Сэврэй сумын нурууны  гэдэг газар нь улсын тусгай хамгаалалттай газар болохыг тодорхойлов. /хх-ийн 38-р хуудас/,

Улсын их хурлын тогтоол зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай тогтоол /хх-ийн 39-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 40-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-43-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 45-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 49-р хуудас/,

Автомашинд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-70-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдсан алтыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хавсаргаж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 74-р хуудас/,

Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн: Алтны 899,64 сорьцтой гэжээ. /хх-ийн 102-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт: улсын дугаартай УАЗ фургон 22069  маркийн автомашин нь 2016 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 3.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов /хх-ийн 104-105-р хуудас/,

Д.*******г сэжигтнээр татах тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 158-159-р хуудас/,

Х.*******ийг сэжигтнээр татах тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 150-153-р хуудас/,

Шүүгдэгч О.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-р хуудас/,

Шүүгдэгч П.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167-р хуудас/,

Шүүгдэгч Ө.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170-р хуудас/,

Шүүгдэгч Ц.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203-р хуудас/,

Арилжааны банкуудын лавлагаа /хх-ийн 182-187, 204-209, 213-214-р хуудас/,

Д.*******гийн депозит дансны хуулга /хх-ийн 210-212-р хуудас/,

Х.*******ийн депозит дансны хуулга /хх-ийн 217-218, 227-236-р хуудас/,

Монгол банкны 2016 оны 07 дугаар сарын алтны албан ханш: 2016.07.08-ны өдөр авах 87,577,65 төгрөг, зарах 87,771,73 төгрөг, 2016.07.18-ны өдөр авах 85,883,09 төгрөг, зарах 86,077,69 төгрөг гэжээ. /хх-ийн 191-р хуудас/,

Д.*******ын депозит дансны хуулга /хх-ийн 198-200-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай Д.*******, Х.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 286-287-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Д.*******, Х.******* нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-ийн 289-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай Монгол банкинд хандсан албан бичиг,

            Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-60/05 дугаартай албан бичигт: Эрүүгийн 201616000188 дугаартай хэрэгт хураагдсан 03 дугаар бүхий алтан гулдмайн нийт үнийг цагаан мөнгөний орцгүй, алтны бохир жинг танай ирүүлсэн мэдээллийн дагуу 644.620 гр, цэвэр жинг 579.870 граммаар тус тус тооцож, харин алтны үнийг 2016 оны 7 дугаар сарын 16,17-ны өдрүүд амралтын өдөр байсан учир 7 дугаар сарын 8-ны өдрийн ханш (2016.07.08-ны өдрийн 999 соръц бүхий 1 грамм алт Монголбанкны худалдан авах ханшаар 87,577.65 төгрөг байсан)-аар 50,783,651.91 (Тавин сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг 91 мөнгө) төгрөгөөр тооцуулсан болно.          

          Өмнөговь аймаг дахь Монгол банкны  хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  А-60/05 дугаартай албан бичгийн хавсралтанд: Алтны жинг 2 оронгоор нарийвчлах боломжтой тул 644,62гр -аар, мөн гулдмайд агуулагдах цагаан мөнгөний сорьц тодорхойгүй тул 0-р тооцсон. 2016 оны 7 дугаар сарын 16-17-нь амралтын өдөр байсан тул үүний өмнөх ажлын өдөр болох 7 дугаар сарын 8-ны өдрийн ханшаар тооцоог хийсэн болно. Ашигт малтмал, Нөөц ашигласны төлбөр/АМНАТ/-ны алтны үнийн дүнгээс 2,5%-р тооцож суутгадаг. Жич: Энэхүү гулдмайг Монголбанкны эрдэнэсийн санд тушаах тохиолдолд жинг Эрдэнэсийн сангийн жингээр жинлэн хүлээн авч тооцох тул энэхүү тооцоо нь та бүхний мэдээллээр хийсэн хийсвэр тооцоо болно. Тооцооны хуудсыг хавсралтаар явуулав.

          Шүүгдэгч нарын Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407  дугаартай дансанд

          Шүүгдэгч О.аас 9.277.055 төгрөг, шүүгдэгч П.*******өөс 3.200.000, Ө.*******ээс 9.227.055 төгрөг, Б.*******гаас 9.227.055 төгрөг, Ц.*******аас 9.228.000 төгрөг, Д.*******аас 9.228.000 төгрөг, П.*******өөс 3.000.000 төгрөг, П.*******өөс 3.100.000 төгрөг, нийт 55.437.165 төгрөгний хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******, О. нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн тийш 90 километрт байрлах нурууны гэх улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайж, олборлох талаар урьдчилан үгсэж тохиролцон 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын дугаартай фургон маркийн автомашинаар очиж, СР-7000 маркийн металь хайгч, хүрз, дэгээ төмөр зэрэг эд зүйл ашиглан 2016 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хууль бусаар нийт 644,625 грамм алт хайж, олборлон улсад онц их хэмжээний буюу 47.884.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ”...Газар, газрын хэвлийг ухаж ашигт малтмал хайж олборлосон тохиолдолд ухагдсан эвдэрдсэн газрын хэмжээгээр газрын хэвлий болон хөрсөнд учруулсан хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар мэргэжлийн байгууллагаар тооцуулан хохирлыг тогтоодог. Өмнө нь өөр хүмүүсийн ухсан газарт нэмж газар ухаагүй тул газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирлыг тооцож нэхэмжлэх боломжгүй байна. Харин олборлосон алт нь Газрын хэвлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар газрын хэвлийн нэг хэсэг болдог. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-д заасны дагуу Ашигт малтмалыг эрэх хайх, олборлох, зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана. ...Ашигт малтмалын тухай хуульд газрын хэвлийд байгалийн байдлаарай оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч гэж заасан байдаг. Дээрх байдлуудаас алт хайж олборлосон бол төрийн өмчид халдсан үйлдэл болно. Алтны хохирлыг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож төрд учирсан хохирлыг барагдуулна.      Хохирлыг буруутай этгээдээр төлүүлж төрд учирсан хохирлыг барагдуулбал надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,

         Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...Би 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Нурууны арлуу алтанд явах гэж өөрийн эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаар манай эхнэр *******, *******, , ******* нартай тавуул сумаас явцгаасан. Тэгээд өдөр 13 цагийн үед тэр Нурууны арын нэг жалга сайртай голын дунд хэсэг газар очоод хуучин ухаж байсан нүхнүүд орж хайгчаар чагнаж жижиг будааны хэртээ бага юм олоод байж байхад ******* аймгаас хүний унаанд дайгдаад ирлээ гэж хүрч ирсэн. Тэгээд бид нар тэндээ хоноод маргааш өглөө нь *******, хоёр 7000 нэртэй металл хайгч бариад урьд өдрийн хуучин ухаж байсан нүх рүү орохоор нь би нүхний аман дээр зогсож байтал ******* энд нэг юм дуугараад байна гэхээр нь би тэр нүх рүү ороод нүхний зүүн хойд талд хоёр цоорхойн голд нэг эрүүл газар байсан түүнийг хайгчаар бариад чагнасан чинь хайгч шуум чимээ өгөхөөр нь тэр хоёр тэр шороог гараараа жаахан ухаж байтал 500 грамм орчим голдоо нүхтэй хавтгай алтыг олсон. Тэгээд тэд нарыг хүрээд ирэхээр нь би тэд нар бурзайсан явцгаая гээд бид 6 Сэврэй сум руу очоод *******, ******* нарт олсон 600 грамм гаруй хэртэй алтаа зарж нийт 44.700.000 гаруй төгрөг болсон. Тэгээд үүнээс *******гээс урьд зээлээр авсан байсан 7000 нэртэй металл хайгчыг зээлээр авсан байсан. Тэр хайгчны мөнгө 15.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг бид 6 хувааж авахад нэг хүний 4.700.000 төгрөг болсон. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-130-р хуудас/,

          Шүүгдэгч Ө.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 7-р сарын дундуур наадмын дараа ******* ах утсаар яриад Нурууны арлуу алтанд явах уу гэхээр нь явахаар болоод *******ын ахын машинтай эхнэр нь *******, , ******* 5-уул яваад Нурууны ард үдээс хойш очоод байж байсан танихгүй ах байсан ******* гэдэг гэж дараа нь нэрийг нь мэдсэн хүн ирээд 6-уул болоод эхний өдөр хайгчаар чагнаж байгаад жаахан алт олсон нүх ухаагүй. Тэндээ хоносон маргааш нь *******, ******* бид 3 нүхнүүдээр явж байсан. ******* эгч буцаж яваад нөгөө хэд чинь бурзайсан байна гээд ******* бид 2-ыг дуудаж ирээд машиндаа суугаад Сэврэй сум руу явсан Сэврэй суманд очоод *******гийн гэрт очсон. Тэнд ******* ах, ******* 2 гэртээ байсан. Тэгээд ******* эгчид алтаа өгөөд хайгчны мөнгө суутгаад хайгчаа дундаа хэрэглэнэ гэж тохироод нэг хүнд 4700000 төгрөг өгснийг би гэрлүүгээ авч явсан  хайгчийг ******* ах авч үлдсэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-135-р хуудас/

           Шүүгдэгч Б.*******н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:”...2016 оны 7-р сарын дундуур наадмын дараа ******* ах уулзаад алтанд явах уу гэхээр нь явъя гэсэн. Тэгээд явахаар болоод *******ын ахын машинтай эхнэр нь , ******* 5-уул яваад ухсан олон нүхтэй газар очоод байж байсан. ******* гэдэг гэж дараа нь нэрийг нь мэдсэн 6-уул болоод эхний өдөр хайгчаар чагнаж байгаад жаахан алт олсон нүх ухаагүй тэндээ хоноод маргааш нь нүхнүүдээр явж байсан ******* найзтайгаа, нар үлдсэн нүх хэсээд явж байсан ******* ах нарыг алт олсон байна гээд ирээд машиндаа суугаад Сэврэй сумруу явсан. Сэврэй суманд очоод *******, ******* нарын гэрт очоод алтаа тушаасан алт тушаахад бүгдээрээ алт 600 грамм боллоо гээд надад 4700000 төгрөг өгснийг гэртээ аваачаад хэрэглээд дуусгасан. Бөөрөнхий хэлбэртэй шавар чулуутай алт байсныг шавраас нь гаргаад хиллээд өгсөн. Би хиллэж байхыг хараагүй. ******* ах надад явах уу гэхээр нь би явъя гэсэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-140-р хуудас/,

         Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 07 дугаар сарын дундуур байх *******ын 96595595 дугаарын утасруу нь залгахад ******* Нурууны ар дээр шар юм гарч байгаа хөөлгө байхгүй байна гэхээр нь би *******ыг хамт алтанд явъя гэсэн. Би тэгээд замын унаанд суугаад Сэврэй сумын Нурууны гэх газар 2016 оны 07-р сарын дундуур очсон тэгэхэд тэр Нурууны ар гэх алт ухдаг газар ******* өөрийн эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн Пургон машинаараа ирчихсэн тэнд *******, , *******, *******, ******* нар байсан. Тэгээд бид нар хуучин нүхэнд орж байгаад олигтой гарахгүй байгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь орой 17 цагийн үед хуучин ухаад хаячихсан байсан 2-3 метр орчим нүх рүү бид хоёр 7000 маркийн металл хайгч бариад орсон тэгээд ухсан нүхний үлдсэн багана байсан хайгчаар сонстол хайгч чимээ өгч шар юм нь хаана байгаа нь мэдэгдэхгүй дуугарахаар нь дээр нүхний аман дээр байгаа *******ыг дуудсан. Тэгээд ******* орж ирээд хайгчаар чагнаж үзээд нэг юм энэ талдаа байна гэхээр нь би тэр хэсэг газрыг жижиг тахир төмрөөр шороог нь жаахан ухаж байтал голдоо нүхтэй шавар, чулуутай шар юм /алт/ гарч ирсэн. Тэгээд бид гурав нүхнээс гараад хамт явсан хүмүүсийг *******ын эхнэр дуудсан. Тэгээд *******, , *******, ******* түүний эхнэр нарт нөгөө гаргаж авсан алтаа үзүүлээд тэд нарт бурзайсан одоо Сэврэй сум руу явж алтаа өгнө гэж хэлээд *******ын машинаар явсан. Тэгээд Сэврэй суманд ирээд *******ын ах *******д нөгөө олсон алтаа өгөхөд 600 грамм гаруй хэртэй болсон түүнийг зарж 40 гаруй сая төгрөг болсон. Тэгээд тэр мөнгөө зургуул хувааж авсан. Хүн тус бүр 4.700.000 төгрөг болсон. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-145-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 07 дугаар сарын дундуур үед л байх нурууны ар дээр алт гараад хүмүүс их цуглаад ухаад байна гэхээр нь манай нөхөр *******, *******, , ******* бид 5-үүл манай эзэмшлийн 57-10 Унч улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаар Сэврэй сумын зүүн хойд зүгт байдаг нурууны арлуу алтанд явцгаасан.Тэгээд тэр өдрөө үдээс хойш 13 цагийн үед тэр Нурууны арын нэг хөндий жалга сайртай газар бид нар хуучин ухаж байсан нүх рүү орж хайгчаар чагнаад явж байсан. Тэгээд тэр өдрөө юм олоогүй баахан хуучин нүх хэсэж яваад тэндээ хоносон. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёртой тэнд нүх ухаж байгаа хүмүүсийг харж байж байгаад би эргээд *******, , ******* нар дээр ирэхэд тэр гурав 4 хуруу хэртэй, чулуу шавартай алт олсон байсан. Тэгэхээр нь би эргэж яваад *******, ******* хоёрыг дуудаад тэр хэд бурзайсан байна гэж хэлсэн.Тэгээд эргэж ирээд машин дээрээ ирээд бүгдээрээ Сэврэй сум руу очоод шөнө *******, ******* нарт олсон 600 грамм гаруй алтаа зарж нийт 45.000.000 гаруй төгрөг болсон. Тэгээд үүнээс *******гээс зээлээр авсан байсан 7000 нэртэй металл хайгчны мөнгийг төлж 16.500.000  өгсөн.  Үлдсэн мөнгийг нь хувааж авахад хүн тус бүр 4.700.000 төгрөг болсон байсан. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-147-149-р хуудас/,

         Шүүгдэгч О.ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 6 дугаар сард 12-р анги төгсөөд оюутан болоод суман дээр байж байхад ******* ах уулзаад нурууны арлуу алт гарч байгаа газарлуу явах гэж байна гээд *******, *******, ******* нартай уулзаад явахаар болсон. Тэгээд маргааш нь ******* ахын фургон машинд сууж явцгаагаад үдээс хойш очсон. Очоод байж байхад ******* гэдэг ах нийлээд 6-уул болоод хуучин нүхэнд алт хайгаад жаахан алт олоод тэндээ хонохоор болоод хоноцгоосон Маргааш нь ******* ах бид 2 хуучин нүх рүү орсон. Нөгөө хэд хуучин нүхнүүдэд үлдсэн байсан. ******* чагнаж байснаа юм дуугарлаа гээд ******* ахыг дуудаад чагнасан энэ хавьд дуугарч байна гэдэг чигийг нарийн зааж өгсөн. Тэгээд тэр хавьд осковоор малтсан шороо нурсан хавтгай хэлбэрийн шороонд барьцалдсан алт гарч ирснийг нөгөө хэдийгээ дуудаад алт оллоо гэж хэлээд бүгдээрээ машинтайгаа Сэврэй суманд ирээд ******* *******тэй ярьж байгаад гэрт нь очоод олсон юмаа өгсөн 600 грамм боллоо гээд 40 гаруй сая төгрөг болсон. Яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй алтны тооцоог *******, эхнэр *******тай хийгээд

хуваасан хайгчны 16500000 төгрөг суутгаад нэг хүн тус бүр 4700000 төгрөг авцгаасан Энэ мөнгөнөөс ар гэрийнхээ өр ширийг дараад дуусгасан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-157-р хуудас/,

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016.08.31-ний өдрийн 73 дугаартай албан бичигт: Өмнөговь аймгийн Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг 1993 онд УИХ-ын 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хамгаалалтанд авч байгуулсан. N42*51/02.8, Е102*47*25,9 солбилцолд оршин байгаа Сэврэй сумын нурууны  гэдэг газар нь улсын тусгай хамгаалалттай газар болохыг тодорхойлов. /хх-ийн 38-р хуудас/,

Улсын их хурлын тогтоол зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай тогтоол /хх-ийн 39-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”...*******, эхнэр *******, ******* нар танихгүй 3 хүнтэй ирж 500 гаруй грамм шороотой жижиг алт байсныг 40 өөд сая төгрөгөөр худалдаж авч байсан. Яг хэдэн грамм хэдэн төгрөг болсныг одоо санахгүй байна. ******* нараас хаанаас алт олсон талаар асуугаагүй. ...2 жилийн өмнө Улаанбаатар хотоос GP7000 нэртэй хайгч худалдаж аваад хэрэглэж чадаагүй хадгалж байгаагд *******т зарсан байсан. Хайгчаа 16.500.000 төгрөгөөр зарсан. Тэр өдөр банк хаалттай байсан тул ******* банкнаас мөнгө авч өгнө гээд аваад явсан. 2-3 хоногийн дараа ******* нар ирээд алт өгөх гэсэн юм гэхээр нь алтыг нь аваад эгч хайгчныхаа мөнгийг суутга гэхээр нь 16.500.000 төгрөг суутгаж аваад тооцоо хийсэн. Би энэ хайгчийг авч яваад алт олоод надад тушаа гэж хэлээгүй.  Хайгчаа зарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-152-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ”... 2016 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. манай эхнэр бид хоёр гэртээ байж байхад манай дүү *******, эхнэр *******ийн хамт мөн хэдэн залуучуудтай хамт алт өгч байсан. Яг хэдэн грамм болоод хэдэн төгрөг өгснийг нь би мэдэхгүй. Шороо чулуу ихтэй юм байна гээд бутлаад өгч байсан. 500-600 грамм алт өглөө гэж байсан. Манай гэрт нэлээн олон жилийн өмнө авч байсан хайгч байсан. Тухайн үед ******* эхнэрийн хамт ирээд хайгчийг авья банкнаас хэдэн төгрөг авч өгнө гэж хэлж байсан. Дараа нь хэд хоногийн дараа удаагүй алт тушаана гэж ирээд хайгчны мөнгийг өгсөн. Хайгчаа 16.500.000 төгрөгөөр зарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 159-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 49-р хуудас/,

Автомашинд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-70-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдсан алтыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хавсаргаж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 74-р хуудас/,

Монгол банкны 2016 оны 07 дугаар сарын алтны албан ханш: 2016.07.08-ны өдөр авах 87,577,65 төгрөг, зарах 87,771,73 төгрөг, 2016.07.18-ны өдөр авах 85,883,09 төгрөг, зарах 86,077,69 төгрөг гэжээ. /хх-ийн 191-р хуудас/, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-60/05 дугаартай албан бичигт: Эрүүгийн 201616000188 дугаартай хэрэгт хураагдсан 03 дугаар бүхий алтан гулдмайн нийт үнийг цагаан мөнгөний орцгүй, алтны бохир жинг танай ирүүлсэн мэдээллийн дагуу 644.620 гр, цэвэр жинг 579.870 граммаар тус тус тооцож, харин алтны үнийг 2016 оны 7 дугаар сарын 16,17-ны өдрүүд амралтын өдөр байсан учир 7 дугаар сарын 8-ны өдрийн ханш (2016.07.08-ны өдрийн 999 соръц бүхий 1 грамм алт Монголбанкны худалдан авах ханшаар 87,577.65 төгрөг байсан)-аар 50,783,651.91 (Тавин сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг 91 мөнгө) төгрөгөөр тооцуулсан болно. Өмнөговь аймаг дахь Монгол банкны  хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  А-60/05 дугаартай албан бичгийн хавсралтанд: Алтны жинг 2 оронгоор нарийвчлах боломжтой тул 644,62гр -аар, мөн гулдмайд агуулагдах цагаан мөнгөний сорьц тодорхойгүй тул 0-р тооцсон. 2016 оны 7 дугаар сарын 16-17-нь амралтын өдөр байсан тул үүний өмнөх ажлын өдөр болох 7 дугаар сарын 8-ны өдрийн ханшаар тооцоог хийсэн болно.Ашигт малтмал, Нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ны алтны үнийн дүнгээс 2,5%-р тооцож суутгадаг. Жич: Энэхүү гулдмайг Монгол банкны эрдэнэсийн санд тушаах тохиолдолд жинг Эрдэнэсийн сангийн жингээр жинлэн хүлээн авч тооцох тул энэхүү тооцоо нь та бүхний мэдээллээр хийсэн хийсвэр тооцоо болно. Тооцооны хуудсыг хавсралтаар явуулав. Шүүгдэгч нарын Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407  дугаартай дансанд 55.437.165 төгрөгний хохирол төлсөн баримтууд мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нар нь бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалтын газар нутагт явуулж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн тийш 90 километрт байрлах нурууны гэх улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайж, олборлосны улмаас улсад онц их хэмжээний буюу 47.884.925 төгрөгийн хохирол учирсан талаар дараах байдлаар эрх зүйн дүгнэлт хийв. Үүнд:

Өммнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн тийш 90 км зайд байрлах Баян бор нурууны гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг мөн болох нь:

Монгол улсын Их хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай 83 дугаар тогтоолын 1.-д Байгалийн бүс, бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлөх өвөрмөц тогтоцтой, ховор амьтан, ургамал бүхий дор дурдсан нутаг дэвсгэрийг: ...2) ...Говь гурвансайхан, Нэмэгт уул, Хонгорын элс, Хэрмэн цавыг хамарсан Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар: ...гэснээр

Монгол улсын Их хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 26 дугаар тогтоолд: ...5. ...”Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар”-ын хилийн заагийг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсугай... гэснээр болон уг тогтоолын Говь гурвансайхан байгалийн цогцолбор газрын хилийн заагийг, Байгаль орчны сайдын 2000 оны 26 дугаар тушаалын хавсралтаар Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын орчны бүсийн хилийн заагийг тус тус тогтоосон бөгөөд Баян бор нурууны гэх газар нь Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газрын хилийн заагт хамаарч байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг: дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилсан бөгөөд   ...Говь гурвансайхан, Нэмэгт уул, Хонгорын элс, Хэрмэн цавыг хамарсан Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар нь энэхүү ангилалд хамаарч байх тул тусгай хамгаалалттай газар нутаг гэж үзэх эрх зүйн үндэслэл нь тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлэх бөгөөд  шүүгдэгч нарын хувьд газрын хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа алтыг хайж, олборлосон төдийгүй эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, зөвшөөрөл авсан байдал тогтоогдохгүй байх тул “хууль бусаар” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаанд: 1/ Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах гэсэн байх бөгөөд үүнд:1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигтмал малтмал хай, олборлох, .....гэж заан хориглосон байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т: Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн... гэж заасан байх тул шүүгдэгч нар газрын хэвлийд байгалийн байдлаараа оршин байгаа алтыг хайж, олборлон авч хувьдаа ашигласан үйлдэл нь  төрд учруулсан хохирол гэж үзэх үндэслэл болно.

        Шүүгдэгч нар нь газрын хэвлийг шинээр ухаж алт олборлоогүй, хуучин ухсан нүхнээс металл хайгч ашиглан алт олсон болох нь тогтоогдож байх тул байгаль орчинд буюу газрын хэвлийд учирсан хохирол болон нөхөн сэргээхтэй холбоотой хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг хохирогч гаргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.

          Шүүгдэгч нарын GP 7000 нэртэй металл хайгч ашиглан олборлосон алт нь 644.625 грамм 899.64 сорьцтой алт байсан болох нь иргэний нэхэмжлэгч Х.*******, шүүгдэгч нарыг мэдүүлэг,  үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн: Алтны 899,64 сорьцтой. /хх-ийн 102-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын олборлосон алтны цэвэр жин болох 557.56 грамм алтыг Монгол банкны 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн алтны ханш 85.883 төгрөгөөр үржүүлж байгаль орчинд учруулсан хохирлыг 47.884.925 төгрөг байхаар тооцсон улсын яллагч болон хохирогчийн  тооцооллыг энэ талаарх нотлох баримтад тулгуурлан үнэн зөвд тооцож, шүүгдэгч нараас гаргуулан төрд олгох хохирлыг 47.884.925 төгрөг байхаар шүүхээс тогтоов.

         Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т: Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн... гэж заасны дагуу шүүгдэгч нар дээрх хохирлыг төлөх үндэслэлтэй байна.           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 кг 110 грамм гулдмайлсан алт хураагдаж ирсэн бөгөөд шүүгдэгч нарын олборлосон алт биш болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, энэхүү хэрэгт Д.*******, Х.******* нарыг бүлэглэн оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр тэднийг сэжигтнээр татан шалгасан боловч шүүгдэгч нартай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж прокурор Д.*******, Х.******* нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар тэднийг энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоон 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн 29, 01 тоот тогтоол /ХХ-н 286, 289-р хуудас/ тус тус гарган уг тогтоолууд хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хуульд нийцсэн тогтоол байна гэж дүгнэв.

         Иргэний нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь эд мөрийн баримтаар хураагдсан 3 кг 110 грамм алтыг гэмт үйлдлийг замаар бус Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэдээс худалдан авсан болох нь хэрэгт авагдсан тэдний мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын дансны хуулга, иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч Т., Ө., О.Гантулга, Ж.Бямбаа, Н.Цогдэлгэр, Х.Түмэндэлгэр, Х.Лхасүрэн, Х.Гантунгалаг, Х.Өлзийсувд /ХХ-н 87-98-р хуудас/ нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.   

         Монгол улсын Валютын зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар Монгол банк нь...иргэдээс...валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно... гэж заасан байх тул иргэд цэвэршүүлсэн алт худалдахыг хуулиар зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үндэслэл болно. Түүнчлэн мөн хуулийн 2 дугаар зүйлийн 6-д “Цэвэршүүлсэн алт”-ны талаар тодорхойлсон бөгөөд шүүх иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хэрэгт хураалгасан алтыг “цэвэршүүлсэн алт” гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

             Иймд эд мөрийн баримтаар хураагдсан 3 кг 110 грамм алт болон түүнийг хайлуулах явцад гарган авсан хаягдал болох шаар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ биш байх тул хууль ёсны эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарт буцаан олгох нь зүйтэй байна.

            Улсын яллагч ялын шүүмжлэлдээ эд мөрийн баримт болох алтыг хурааж улсын орлогод оруулах замаар Монгол банкинд тушааж, үнийг Монгол банкнаас гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь:

           Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:  3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байх тул шүүх иргэний эрхийг дээдэлсэн Үндсэн хуулийн заалтыг хэлбэрэлтгүй даган мөрдөх нь зүйтэй гэж үзсэн болно.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль хамгаалах сангаас буцаан олгоно. 2.Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:

1/ойн санд учруулсан хохирол;

2/амьтанд учруулсан хохирол;

3/ургамалд учруулсан хохирол;

4/усны нөөцөд учруулсан хохирол;

5/газарт учруулсан хохирол;

6/газрын хэвлийд учруулсан хохирол;

7/хөрсөнд учруулсан хохирол гэж заасан ба шүүгдэгч нар нь энэ хуульд зааснаар газрын хэвлийд хохирол учруулсан нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй байна.

          Энэ хуулийн дагуу шүүгдэгч нар Байгаль хамгаалах сангийн 100110051407 тоот дансанд 55.437.165 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч  нарыг нөхөн төлбөрт 47.884.925 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул зөрүү 7.552.240 төгрөгийг Байгаль хамгаалах сангаас гаргуулан шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилан буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгахаар шийдвэрлэв.

         Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын төрд учруулсан хохирол 47.884.925 төгрөг болж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг буюу 192000 төгрөгийг 200-аас дээш дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээтэй байх тул шүүгдэгч нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болно. 

Шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “энэ хэргийн улмаас төрд учирсан хохирол нь манай яамны дансанд ороод буцаад манай байгууллагын дансанд татагдах ёстой тул дээрх хохирлын мөнгийг манай байгууллагад олгож өгнө үү, мөн манай байгууллагыг хохирогчоор тогтоогоогүй хууль бус ажиллагаа хийсэн хуулийн байгууллагын албан хаагчдад гомдолтой байна” гэсэн хүсэлт тайлбарыг тус тус гаргасантай холбогдуулан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

 Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.*******ыг шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд уг байгууллагаас хохирогчоор бус зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснийг шүүх ёсоор болгож,  хүсэлтийг хангаж улмаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон захирамж гаргасан байна. Иймд манай байгууллагыг болон миний биеийг хохирогчоор тогтоох ёстой байсан гэх гомдол нь үндэслэлгүй юм.  

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг манай байгууллага авах ёстой гэсэн хүсэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байгаа нь          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна... гэсэн заалтаар тодорхойлогдож байгаа төдийгүй шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө хохирогч иргэний нэхэмжлэгч Б.*******тай ашиг сонирхол  нэг, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй хоёр тусдаа байгууллагыг төлөөлж байгаа хэдий ч нөхөн төлбөрийг төлүүлэх дансны тухайд маргаан байхгүй гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-ийн 4/-т тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого нь...тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болно гэсэн хуулийн заалтыг үндэслэн иргэний нэхэмжлэгч В.******* нөхөн төлбөрийн мөнгийг нэхэмжилж байх боловч шүүгдэгч нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг бус Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект болсон төдийгүй тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал хайж, олборлосон нь Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бий болгож байгааг тайлбарлах нь зүйтэй. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд: Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж хуульчилсан атал мөрдөн байцаалтын шатанд бүхий л шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийж, гэрчийн мэдүүлэг өгсний дараа тэднийг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаалт авсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр дүгээр зүйлийн 79.4-т  заасны дагуу шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох чадвараа алдсан гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч хэргээ хүлээн  мэдүүлсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох тул шүүх шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, тэдний мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээр дурьдагдсан нотлох баримтуудаар  батлагдаж байна гэж үзэж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох  Б.*******ын эзэмшлийн улсын дугаартай фургон маркийн автомашин, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл болох GP 7000 маркийн металл хайгчийг /үүргэвчний хамт/ тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр нэг ширхэг, хүрз нэг ширхэгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсгийн чанартай зүйл гэж үзэж устгахаар, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахаар тус тус шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О.  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О.  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

         Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. *******, *******, *******, *******, *******, нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалтын газар нутагт явуулж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******г эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Эрдэнтөгсийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.ыг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, О. нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  3. Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нар нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Д.*******ын эзэмшлийн улсын дугаартай фургон маркийн автомашиныг, АЯ0279972 дугаартай тээврийн хэрэгслийн болон татварын гэрчилгээний хамт, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг болох GP 7000 маркийн металл хайгчийг үүргэвчийн хамт тус тус хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл болох дэгээ төмөр 1 ширхэг, хүрз 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүгдийг хангаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 кг 110 грамм алтыг, алтны хаягдал шаар гэх 130 грамм бодисын хамт иргэний нэхэмжлэгч  Өмнөговь аймгийн Сэврэй сумын 3-р баг Өлзийтийн 3-4 тоотод оршин суух Дэмбэрэлийн *******, Хайдавын ******* нарт буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

          9.Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нараас төлвөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг 47.884.925 /дөчин долоон сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун хорин тав/ төгрөг байхаар тооцож, шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарын зүгээс илүү төлсөн 7.552.240 /долоон сая таван зуун тавин хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваарилан шүүгдэгч нарт буцаан олгохыг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.

          10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарыг тус бүр 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

           11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

           12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ө.*******, Б.*******, П.*******, Ц.*******,  О. нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ДЭЛГЭРМАА