Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/438

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ***үхийн ***үгч Д.Доржсүрэн даргалж,

***үх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон,

***үгдэгч *** түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарыг оролцуулан тус ***үхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан ***үх хуралдаанаар:

 

-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210010*******51463 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

***үгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, еийн тамирын багш мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө -Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” рестораны 1 тоот өрөөн дотор БНХАУ-ын иргэн *** маргалдаж, улмаар түүн рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

***үхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. ***үхийн хэлэлцүүлэгт ***үгдэгч ***с: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2210010*******61463 дугаартай хэргээс:

 

1. -Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “согтуу хүмүүс хүн зодоод хацар зүссэн” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хэргийн 1 дэх хавтаст хэргийн 5, 195 дахь тал), ***н гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал),

 

2. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэргийн газарт буюу “ restaurant” нэртэй хоолны газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

(1 дэх хавтас хэргийн 19*******-201 дахь тал),

 

3. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал), ***н биед учирсан гэмтлийг гэрэл зургаар харуулсан хэсэг (1 дэх хавтас хэргийн 205-206 дахь тал),

 

4. Хохирогч *** (T***) мөрдөн шалгах ажиллагаанд:

 

4.1 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Монгол Улсын хууль тогтоомжийг мэдэхгүй тул өмгөөлөгч авч мэдүүлэг өгнө. зүгээр байж байгаад бусдад зодуулсан. Намайг Хятад улсын иргэн *** дуудаж авчирсан. Намайг Монгол Улсын иргэн *** зодсон. гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал),

4.2 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 35 минутын үед *** гэх хочтой Монголд оршин суудаг цагаач Хятад улсын иргэн 91920000 гэсэн дугаараас манай найз *** гэх Хятад найз руу маань залгаад “*** гэх хятад хүний талаар ярилцах хэрэгтэй байна, та хоёр хүрээд ирээч” гэж хэлээд “Зайсанд байрлалтай “Оргил” супермаркетын эсрэг талд байрлалтай “” ресторан гэх нэртэй шорлогны газар хүрээд ирээч” гэж хэлсний дагуу би найз ***ы  хамт уг газрыг болон Улаанбаатар хотын замыг сайн мэдэхгүй болохоор Хятад Улсын иргэн цагаач *** гэх Монгол нэртэй хятад найзыгаа дуудаж машин бариулан уг газар хүргүүлсэн. Тухайн газар ороод тэд нарын сууж байсан вип өрөөнд ороход ******* хүн сууж байсан. *** гэх иргэн нь Монгол Улсын гурван иргэнийг “энэ гурвын хувцсыг тайл, архи уу” гэж хэлээд дарамталсан. д гурав явахыг хүссэн боловч явуулахгүй, гурван Монгол иргэнийг бид гурвын хажууд суулгаж албадан архи уулгах гэж завдсаныг би зөвшөөрөөгүй. “үрэвслийн эсрэг эм ууж байгаа” гэж хэлсэн боловч *** болон түүний гурван Монгол найз над дээр ирээд намайг айлган сүрдүүлж хүчээр архи уухыг шаардсан. эхлээд “ариун цэврийн өрөө ороод ирье” гэж хэлээд найз ***ыг дагуулан гарч найз ***н машинд суусан. ***г гарч ирэхийг хүлээсэн боловч гарч ирээгүй. *** бид хоёр ***г дуудахаар буцаж ороход *** босож ирээд намайг цохих гэж оролдоод гараараа над руу зааж гурван Монгол найздаа намайг хэлтэл тэдний дунд байсан *** гэх залуу над руу пивоны шил шидэж миний зүүн хацрыг оносон. Тэр үед хацар зүсэгдэж цус гарсан. ***д хандаж “чи намайг хүнээр зодуулж байгаа учир чамайг цагдаад дуудаж өгнө” гэж хэлсэн боловч *** нь “*** надад чамайг зод” гэж хэлсэн гэсэн. Тэгснээ “цагдаа дуудах юм бол чамайг хөдөө газар аваачиж булж ална, Монгол Улсаас чамайг амьд гаргахгүй” гэж дарамтлахаар нь би хэлмэрч Сарангуагийн дугаар руу залгаад “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлээд дуудлага өгүүлсэн. ий зүүн хацарт ******* оёдол тавьсан, дотор яс нь бас өвдөөд байгаа тул зургаа авхуулж амжаагүй байгаа. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 215-21******* дах тал),

 

4.3 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө *** (***) гэх цагаач иргэн миний найз *** руу (***) залгаад бид хоёрыг хамт байхад таарч Зайсангийн Оргилын эсрэг талын Хятад хоолны газар хүрээд ирээч гэсэн. Ингэхдээ ***ээс авах авлаганы холбоотой материалаа аваад ирээрэй, үзэж байгаад ярилцаж сууя гэсэн. ***д 115,600 юань зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Гэтэл ***  Монголд ирснийхээ дараа би *** (***) гэх хятад хүний үйлдвэрийн хашаанд байгаа тоног төхөөрөмжөөс өөрийн чинь өрний үнэд тохирох тоног төхөөрөмж өгнө гэж надад амласан. Тэр дагуу намайг дагуулан Налайх дахь ***ий махны үйлдвэр дээр 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр очсон боловч хашааны хаалгаа онгойлгоогүй, өгнө гэсэн мах боловсруулах төхөөрөмжийн барааг нь ч харж чадалгүй буцсан. *** “ярилцъя” гээд гараар бичсэн “115.600 юанийн өртэй нь үнэн, өрөндөө тухайн төхөөрөмжийг өгнө” гэсэн утга бүхий 2 хуудас бичиг зэрэг  нэлээн олон хуудас материалыг эх хувиар нь аваад, тэдний заасан газар очиход 5 Монгол, 2 Хятад хүн байсан. днийг оронгуут барьж явсан бичиг баримтыг *** булааж аваад ***д өгсөн. Ингээд бид хоёрыг архиар шахаж, гар утсыг маань тавиулж оролдохгүй байхыг үүрэгдээд “архи, пиво уу” гэж шахахад нь “уухгүй” гэхэд хоёр Монгол нь “ална ***ү, уухгүй бол цохино ***ү” гэж шил барьчхаад сүрдүүлсэн. д хоёр тэнд 1 цаг орчим болсон. Нэг монгол хүнд зодуулж 2 аяга пиво уусан. 22 цагийн үед бид зугтаах шахам гарч яваад машиндаа ороод суух гэтэл биднийг хүргэж өгсөн *** ахыг дуудаж, бичиг баримтаа авах гэхэд *** “чи ***, *** хоёроос энэ мөнгийг авч болохгүй орхи, авбал би чамайг хүнээр алуулна” гээд намайг зодуулна гэж хамт байсан хүмүүстээ хэлэхэд хоёр Монгол хүн босож ирээд нэг нь над руу пивоны шил шидсэн нь миний зүүн хацрыг онож, хагарч миний хацарнаас цус гарсан. *** намайг татаж гаргаад машинд суугаад зугтсан. Ингээд орчуулагчдаа хэлж цагдаа дуудсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-*******1 дэх тал),

 

4.4 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: Монгол Улсад ганцаараа амьдардаг. Надад эхнэр байхгүй, би ганц бие. Уг өдөр рестораны гадаа ямар ч эмэгтэй хүнтэй уулзаагүй, миний нүүрийг маажсан зүйл байхгүй. Тухайн рестораны вип өрөөнд байхад *** гэх залуу пивоны шил хүзүүнээс барьж байгаад миний нүүр рүү шидсэн, тэгээд уг шил миний хацрыг онож, шил газар унаж хагарсан. Тэрний дараа *** болон хоёр монгол залуу над руу дайрч зодох гэсэн, манай найз *** намайг араас татаж хаалгаар гаргасан. Тэгтэл рестораны ажилтан гэх хоёр гурван хүн орж ирээд тухайн хагарсан шилийг цэвэрлэсэн. *** гэх хүнийг огт танихгүй. Тэр хятад хэл мэдэхгүй, би монгол хэл мэдэхгүй учир бид хоёр хоорондоо хэл нэвтрэлцэж чадахгүй, мөн маргалдаагүй. ***г танихгүй. ***ийг бол Монголд ирснээс хойш танилцсан. *** тухайн өдөр чамайг яахыг чинь харна аа гэж дарамталсан өнгө аястай ярьсан. *** болохоор наад хувцсаа тайл ширээнд суу босож болохгүй гар утсаа гаргаж ширээн дээр тавь оролдож болохгүй гэж хэлсэн. ***ий найз болох *** Хятад Улсад байхдаа надтай хамт Монголд очъё, чи миний зардлыг гаргачих би Монголд очоод өгье гэж хэлсэн. Тэгээд би зардлыг нь гаргаж байр, хоол, виз бүх зүйлийнх нь мөнгийг төлсөн. Надад мөнгөө өгөх гэтэл би бэлэн мөнгө байхгүй ээ, чи надаас мөнгөндөө тааруулаад тоног төхөөрөмж авчих гэж хэлсэн. Тэгээд ***ий үйлдвэр дээр хамт дагуулж очсон. Бөөрөнхий махны төхөөрөмж үзүүлсэн, тэрийг нь авахаар болсон. Та нар кран өргөх машин зөөх хүнээ олчих гэж хэлсэн. Тэгээд зөөх хүмүүс болон кранаа олоод хэд хоногийн дараа ***тэй очтол *** үйлдвэрийнхээ хаалгыг онгойлгоогүй учир төхөөрөмжөө авч чадахгүй буцсан. Ресторан руу намайг анхнаасаа худлаа ярьж дуудсан, хоол идэж өр зээлийг чинь өгнө өө гэж хэлчхээд яваад очтол Монголчуудтай хамт суучихсан анхнаасаа зохион байгуулалттай айлгаж дарамталж амь насанд хүртэл заналхийлсэн. ий нүүрэн дээрх сорви ***гаас болж зодуулж үүссэн, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсанд гомдолтой байна. Мөн *** Монголын бүх цагдаа албан тушаалтнуудтай найз, чи цагдаа дуудаад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд *** над руу шил шидсэний дараа зодуулсан чинь, чиний хохь итгэхгүй бол одоо цагдаа дуудаад үз гэж хэлсэн. Иймд энэ хүмүүсийг шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж гнө үү. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 104-106 дахь тал),

 

5. Гэрч ***ы /***/ мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Өчигдөр би гэртээ байхад 21 цаг 35 минутын үед 91920000 гэх дугаараас *** над руу залгаад “***ийг дагуулаад хүрээд ирээч, ***ий талаар ярилцъя” гэснээ “өөрсдөө ирж чадахгүй бол бид нар олоод очиж чадна ***ү” гэж хэлсэн. д хоёр газар сайн мэдэхгүй учир эхнэрийн ах *** бид гурав яваад очиход том вип өрөөнд *** болон *** хоёр таван Монгол иргэний хамт долуулаа сууж байсан. д гурвыг хүчээр архи уулгах гэж оролдсон. Мөн уг газраас явах гэтэл явуулахгүй дарамтлаад байсан. д нарыг очиход тухайн хүмүүс маш их архи уучихсан, ширээн дээр нь маш их пивоны шил байсан. Уухгүй гэж хэлтэл пивоны шилээр цохих гэж оролдсон, миний нуруу руу хажууд сууж байсан Монгол залуу цохиод “наад архиа уу” гээд дарамталсан. тэгээд би пивоноос нь хоёр аяга пиво уусан, тэр үед *** худлаа тасраад орчуулагчийн хамт гараад явсан. *** эм ууж байгаа гээд пиво уухгүй гэж хэлсэн. Тэр үед уг тэнд байсан Монголчууд ***ийг зодох гэж дайрсан. Тэр үед *** ах уг хүмүүст хандаж тайвшир битгий зодооч гэж гуйгаад салгасан. *******д байсан монголчууд бид нар Монгол Улсын атаман Налайхын хууль бус бүлгэмийнхэн гэж ярьсан. Архи уухгүй бол ална гэж айлгасан. Ах *** уг хүмүүсийг тайвшруулж байх үед би ***ий хамт гадагшаа гарч *** ахын машинд сууж гарч ирэхийг хүлээсэн боловч гарч ирээгүй. Тэгээд бид хоёр буцаад ортол өөдөөс нөгөө хүмүүс дахин ална гэж айлгасан. *** мөн тэнд байсан монголчуудад эд нарыг ал гэж хэлтэл *** гэх залуу пивоны шил ширээн дээрээс аваад ***ий нүүр лүү шидсэн. Тэр үед ***ий хацарнаас цус гарсан. Тэгээд би найзыгаа дагуулаад тухайн газраас зугтааж гадаа гарч *** орчуулагч руугаа яриад цагдаа дуудуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 224-226 дахь тал),

 

6. Гэрч ***ы (***) мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны ******* дугаар сарын 01-ны өдөр өгсөн: тухайн өдөр найзуудынхаа хамтаар УБ ресторанд хоол идэнгээ пиво уугаад байж байтал ***, ***, *** гурав орж ирсэн, ямар асуудлаас болж бид нар уулзсан бэ гэхээр манай танил *** Налайх дүүрэгт бөөрөнхий махны үйлдвэр нээсэн. Тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг *** Хятад Улсад байдаг *** гэх захирлаас хөрөнгө оруулалтаар авсан. Тэгээд байж байтал *** Ли захирлын доор ажилладаг инженер гэх залуутай Монгол Улсад ирээд Ли захирал бөөрөнхий махны төхөөрөмжийг ав гэж хэлсэн, энэ бичиг нь байна гэж үзүүлээд авах гэж оролдсон. Тэр үед нь ***ий хажууд *** захиралтай ярихад би огт ав гэж хэлээгүй ***ү гэж хэлсэн. Тэрнээс болоод ***, *** хоёр үл ойлголцсон *** ***г дарамтлаад хэн хэн нь үзнэ ээ, монголд хэн үлдэхээ үзнэ гэж хоёр гурван машинтай үйлдвэр дээр нь очиж дарамталсан байсан. Тэрнээс биш би олон *** ***ийг дарамталсан зүйл огт байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

*******. Гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: өчигдөр гэртээ байж байтал дүү залгаад та 91920000 гэх дугаартай хүнийг таних уу гэж асуусан. яасан юм гээд байна гэж хэлсэн. Тэгээд би уг дугаар луу залгаж ярьтал *** байсан. Манай энэ хоёр бол ***г танихгүй, би таньдаг юм, яаж таньдаг вэ гэхээр эгчийн ангийн хүүхэд байгаа юм. Тэгээд би *** болон ***ий хамтаар Зайсан явах замд байдаг шорлогны газар очсон. Тэгээд уг газар луу яваад ортол *** *** хоёр таван Монгол залуугийн хамт долуулаа сууж байсан. д гурвыг орох үед тэд нар нилээн их пиво архи уучихсан, ширээн дээр нь баахан шил байсан. д гурвыг архи, пиво уухыг шаардсан. ***д хандаж юу болоод байгаа талаар асуутал ***ийг өмөөрч хамгаалсан маягтай ярьж, ***ий ард Монгол талыг хариуцаж бид нар байдаг юм гэж хэлсэн. Тэр үед *** согтсон маягтай хэвтэж байсан. Тэгээд би тэнд байсан Монголчууд болон ***д өмнө нь хийх гэж байсан ажлынхаа талаар тайлбарлаж өгтөл тэд нар согтуу байсан учир ойлгохгүй,  тэр нь хамаагүй, бид нар ***ий ар тал гэсэн маягтай яриад байсан. Тэр үед би *** гэх залуу *** хоёулаа гарч ярилцъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр вип өрөөнөөс гараад рестораны зааланд ярилцаж байтал *** за за ойлголоо хоёулаа маргааш ярилцъя гэж хэлээд бид хоёр ойлголцсон. Тэгээд би буцаад ортол *** надад хандаж намайг миний хажууд сууж байгаа залуу нуруу, хүзүү рүү цохиод байна гэж хэлсэн тэгэхээр нь би ***д хандаж та нар ингэж дарамталж зодох гэж байсан юм уу гэж асуутал *** хажуунаас за за больцгооё маргааш уулзаж ярилцъя гэж хэлсэн. Тэр үед манай хоёр гадагшаа гарч миний машинд суусан. Тэгээд бид дотор байж байгаад вип өрөөнөөс гартал нөгөө хоёр намайг өрөөнд байгаа гэж бодоод вип өрөө рүү орсон байсан.  Тэгээд би буцаад орох гэтэл уг вип өрөөний хаалгыг цоожилсон байсан. Тэгэхээр нь би гадагшаа гарчхаад буцаад орох гэтэл ресторан хаах цаг нь болоод хаалгаа барьчихсан байсан, тэгээд би хаалгыг нь тогшоод дотогш орох гэтэл нөгөө хоёр өөдөөс гараад ирсэн гарч ирэхдээ ***ий хацар цус болчихсон *** нүүр лүү пивоны шил шидчихлээ гэж хэлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231-233 дахь тал),

 

8. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: өчигдөр захирал А.***ыг гэрээс нь очиж аваад Оргил супермаркетын эсрэг талд байрлалтай гэх ресторанд хүргэж өгсөн захирал тухайн газар ***, *** гэх хятад улсын хоёр иргэнтэй уулзах гэж байсан. Вип өрөөнд орсон. Зааланд хоол идчихээд машиндаа ороод захирлыг хүлээж байсан. Тэгээд нэлээн байж байтал 12 цаг өнгөрч байхад цагдаа нар дотогшоо ороод манай захирлыг аваад явсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Хятад Улсын иргэний хацар нь жаахан цус болчихсон харагдсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал),

 

9. Гэрч *** /***/ мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр өгсөн: Монгол Улсад 2020 оны 10 дугаар сарын 15-нд орж ирсэн. Монгол Улсад мах боловсруулах үйлдвэр байгуулан мах экспортлогдож байгаа юм. Тухайн өдөр миний найз цагаач иргэн *** /***/ над руу залгаад ирж хоол ид гэсэн. орчуулагч лгээгийн хамт 1******* цагийн үед Зайсанд очсон. Очиход тэнд ***, ***, *** нар байсан. д шорлог идээд архи уусан. *******д очихоос өмнө 2 шил пиво уучихсан байсан. д шорлог идээд архи уусан, амархан согтсон, би гэртээ хэзээ яаж харьснаа ч мэдээгүй. Маргааш нь орчуулагч шөнө 00 цагт гэрт хүргэж өгсөн тухай хэлсэн. Намайг тэнд байхад би тасраад унтсан. *******д ямар нэгэн зодоон цохион болоогүй. Гаднаас ч хүн нэмэгдэж ирснийг ч мэдээгүй. Маргааш нь манай орчуулагч лгээ өчигдрийн болсон явдлыг надад ярьж өгсөн. Тэгэхдээ бид нарыг сууж байхад гаднаас *** нарын гурван хятад хүн орж ирсэн, тэд нар орж ирээд юм яриад суугаад байсан, тэр үед би таныг аваад гарсан гэж хэлсэн. ***ийг танина. д хятадад нэг нутгийн хүмүүс, бидний харилцаа хэвийн. Надаас буюу манай үйлдвэр дээрээс 2020 оны 10,11 сарын орчим хонины толгой, гүзээ, махны шуудай зэрэг 50000 орчим юаны бараа аваад 20000 орчим юаныг надад өгсөн. Одоо үлдэгдлийг өгөөгүй. ***ийг 2018 оноос хойш таних болсон. дний хооронд өр шир байхгүй. Хаяа вичатаар л харилцаатай байдаг. ...манай үйлдвэр дээр мах боловсруулах багц тоног төхөөрөмж бий. Гэхдээ урдаас хэн ч ***д тэрийг өгөөрэй зарж үрж болно гэж хэлээгүй болохоор би өгөхгүй ***ү дээ. ий “лөлүн” ХХК-тай хийсэн гэрээн дээр ***ийг тоног төхөөрөмж захиран зарцуулах эрхгүй гэж тодорхой заасан. *** надад маш их ажил удаж байгаа. Тэрнээс болоод холбогдохоо больсон. Нэг удаа *** манай үйлдвэр дээр тоног төхөөрөмж авахаар очсон. Тэрнээс өмнө танай үйлдвэр дээрээс ***ий тоног төхөөрөмжийг авна гэж ярьсан, тэгэхээр нь толгой компаний зөвшөөрөлгүй бол би үйлдвэрээс юу ч гаргахгүй гэж хэлсэн ч тэр хүн сонсохгүй өөрөө машин техник хөлслөөд олон хүн дагуулаад үйлдвэр дээр ирсэн. харангуутаа хурдхан зугтаагаад уулзаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 249-250, 2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал), 

 

10. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: Тэр өдөр манай найз *** бид хоёр хоол идэхээр “ ” рестораны вип өрөөнд 16-1******* цагийн орчим орсон. *******д найз ***ыг хоол ид гэж дуудан ирүүлсэн. д гурав хоол идэж дуустал *** бидэнд манай найз *** гэх хятадыг дуудаад бас ирүүлсэн. Ирэхээр нь энэ асуудлыг бид хэд ярьсан. Тэгээд *** дарамтлаад байгаа хятадынхаа утасны дугаарыг ***д өгсөн. *** тэр дугаараар нөгөө хятадтай нь яриад ирэхээр болсон бараг нэг цагийн дараа байх Гурван хятад бидэн дээр орж ирсэн. д гурав хоол идэж ганц нэг пиво уугаад ***-г ирэхээр нь ханиад хүрчихсэн юм шиг байна гээд хятад архи задалсан. Тэр гурав  хятадтай *** яриад *** та нарт өргүй л юм байна ***ү дээ энэ тэр гээд учрыг нь олоод ярьсан. *******д ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. *** ч согтоод түрүүлээд харихаар явсан. Нөгөө гурван хятад ч ойлголцоод гараад явсан. *** араас нь хэсэг хугацааны дараа бие засах гэж гарснаа гадаа 2-3 хүнтэй маргалдаад орж ирсэн. Тэгснээ нөгөө хятадууд чинь гадаа хүмүүс дуудчихсан юм шиг байна гэж орж ирсэн. Тэгтэл явахаар гарсан хохирогч гэх хятад эргээд ороод ирсэн. Удалгүй араас нь цагдаа ороод ирсэн. Гаднаас гадаа явалгүй хүмүүс дуудсан юм шиг байна лээ. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 4-5 дахь тал),

 

11. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ажил дээрээ зөөгч болон барменыхаа хамтаар байсан. Тухайн улсууд миний бодлоор 18 цагийн үед орж ирсэн гэж бодож байна. *** мөн нэг Өвөрмонгол залуугийн хамтаар орж ирсэн. Тэгээд хоол шорлог идэж цагаан архи захиалж уусан. 21 цаг өнгөрч байхад мөн тэд нар дээр гаднаас хоёр гурван Хятад Улсын иргэн нэмэгдэж орсон Хэсэг хугацааны дараа нөгөө хэд чинь чанга чанга дуугараад байхаар нь чимээгүй бай гэж хэлэх гээд ортол нөгөө хэд хоорондоо маргалдсан байж байсан. чимээгүй болоо, үйлчилгээний газарт байж гэж хэлчхээд өрөөнд зогсож байтал нэг Хятад Улсын иргэн гүйгээд гарчихсан. Тэгээд байж байтал нөгөө хэд гарч өгөхгүй хоорондоо зодолдох гээд байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Цагдаа ирэх үед нэг Хятад улсын иргэн хацраа үзүүлээд энийг шилээр цохичихсон гээд цусаа үзүүлээд байж байсан. Намайг ороход хагарч бутарсан шил бол байгаагүй. 21 цаг өнгөрч байхад орж ирсэн гурван хятад орж ирэхдээ нүүр нь зүгээр байсан, шарх байгаагүй. уг Хятад иргэний нүүрийг хэн гэмтээснийг бол огт хараагүй. ***, ***, *** гэх Өвөрмонгол энэ гурвыг бол танина. Нөгөө хэдийг нь бол огт танихгүй. Уг маргаан болсон вип өрөөнд хяналтын камер байхгүй. Зааландаа бол хяналтын камертай хугацаа нь 14 хоног хадгалдаг. Тухайн хүмүүсийг гарах гэсээр байтал 00:00 цаг өнгөрч 00:40 болчихсон 18-19-ны шилжих шөнө гэсэн үг юм. Тэр гурван хятад надаас ямар ч тусламж гуйгаагүй. өөрөө хятад хэлтэй ойлголцчихно. Намайг орж шаардлага тавих үед тэгэж дарамталж дарамтлуулсан зүйл бол ажиглагдаагүй, харин хоорондоо маргалдаад чанга чанга яриад байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 11*******-118 дахь тал),

 

12.***үхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***үх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №*******05 дугаартай:

- ***-ийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.хүү/ гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

13. жээч эмч Г.дхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ***-ийн биед үзлэг хийж шинжилгээний дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлд ир үзүүр ирмэгтэй зүйл болон өндөр нам жингийн үйлчлэл, тэсэрч дэлбэрэх бусад бүх зүйл хамаарна. Иймд архи пивоны шилийг мохоо зүйлд хамааруулж ойлгож болно. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал),

 

14. Яллагдагч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд:

14.1 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз *** болон цагаач найз *** хоёр над руу залгаад хоол идэж байна хүрээд ир гэсэн. тэр хоёрын байгаа газар болох Зайсангийн Оргил дэлгүүрийн өөдөөс харсан ресторанд 18-19 цагийн орчим очсон. Очиход тэр хоёроос гадна Налайхын махны үйлдвэрийн эзэн ***, орчуулагч нь гэх монгол залуугийн хамтаар тэр 4 сууж байсан. жолооч ***ын хамтаар очсон. д зургуул хоол идээд архи пиво ууж сууж байгаад *** нь *** гэх хятад хүнийг өөрийг нь дээрэлхэж дарамталсан тухай ярьсан. Тэгтэл *** хэн юм тэр гэж ийш тийш нь ярьж байгаад *** гэх цагаач хүн рүү залгаад хятадаар ярьж байгаад ***ийг таньдаг гэхээр нь түүнийг дагуулаад хүрээд ир гэж ярьсан. *** ***г ярьсны дараа хоёр хятад хүнийг дагуулаад ирсэн. Тэд нарыг ирэхээс өмнө ***ийг өөрийг нь дарамталдаг гэх хятад хүн ***тэй уулзуулж учрыг нь олох гэж л ирүүлсэн. Тэгээд гаднаас тэр гурав орж ирээд ганц нэг пиво уугаад ***тай ярилцаад байж байсан. *** та нар яагаад чамд өргүй хүнээс мөнгө нэхээд байгаа юм бэ гэж ярилцаж байсан. тэд нарт хүний газар хэн хэнийгээ битгий ингэж бай гэх зэргээр ярилцаад маргааш нөгөөдрөөс уулзая гээд гадаа үүдэн дээр гаргасан чинь гадаа үүдэнд хоёр залуу намайг гаргахгүй байсан. Бодвол тэд нар дуудсан байх. Тэгтэл бид нарыг сууж байтал гаднаас нөгөө гурав дахин орж ирээд хэл ам болоод эхэлсэн. д ширээний наана цаанаас муудалцан ширээний цаанаас би урдаа байсан пивоны шилийг ширээ рүү шидчихсэн чинь тэр нь халтираад *** гэх хятадын цээжин дээр оночихсон юм. Тэр нь ойгоод түүний цээж хэсэгт оноод л өнгөрсөн. Удалгүй цагдаа ч ирсэн. *** тэр гурвыг орж ирэхээс өмнө явчихсан байсан. пивоны шил шидсэн чинь ***ий цээжин тус газар нь оносон. Тэрнээс миний шидсэн пивоны шил нүүрэнд нь оноогүй юм. Зодоон цохион болоогүй. *** л ирсэн гурван хятадтай яриа хийж байсан. д бол хятад хэл мэдэхгүй болохоор монголоор ярьж байгаа ярианаас л бага сага зүйл ойлгож байсан. Өөр нэмэгдэж ирсэн хүн байхгүй. Харин цагдаа ирсэн хойно манай найз Батдэлгэр надтай уулзах гэж хальт ирээд явсан. Өөр хүн байгаагүй. *** гэж би мэдэхгүй. ***г тэгэж дууддаг юм болов уу гэж бодлоо. Тэрнээс *** гэж хүнийг огт мэдэхгүй. Баримт сэлт гэрээг нь булааж аваагүй. бичиг цаасны зүйл тэр өдөр нэг ч хараагүй. Эхэндээ тэр 3 хятад хүнийг орж ирэхэд зүгээр шахуу байсан. Харин сүүлдээ нилээд согтсон. Сүүлд ирсэн хохирогч тэр бид гурав дээр бараг 1 цаг орчим болсон. Тэр хооронд мөнгө төгрөгний авлага энэ тэр л яриал байсан. Хэрэлдэж муудалцаагүй. *** худлаа ярьж байгаа юм. Намайг эрүүгийн хэргээр дарамталж байгаад ***ээс мөнгө төгрөгөө л авах санаатай байгаа байх. *** бидэнд хэлэхдээ хохирогч гээд байгаа хятадыг өмнө нь Налайх дахь үйлдвэр дээр нь машин тэрэг баахан хүн амьтантай очоод өөрийг нь дарамталсан тухай бидэнд ярьсан. Уг нь бол *** хохирогчид өргүй юм байна лээ. хохирогч хятад болон хамт ирсэн хоёр хүнийг ч нэг ч удаа харж байгаагүй. Сураг сонсоход хохирогч гэх хятад хятадууддаа өрөө барагдуулдаг, ингэхдээ ракет маягийн зүйл хийдэг гэж сонссон. Энэ талаар өөрийг нь мөн шалгуулъя гэж бодож байгаа. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16-18 дахь тал),

14.2 2022 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: хоолны газрын захирал ***, хэрэг болох үед ажиллаж байсан ажилтан гурван хүнээс, мөн миний жолооч ***аас мэдүүлэг авхуулах, тухайн үеийн камерын бичлэгийг авхуулах хүсэлтэй байна. гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч гээд байгаа Хятад Улсын иргэнийг цохиж зодоогүй, ширээ рүү пивоны шил шидсэн, тэр нь гулгаад хохирогчийн цээж хэсэгт хүрсэн байх, түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй агсан согтуу тавиагүй. Мөн намайг хатгасан, үг хэл амаар дэмжсэн зүйл байхгүй. Хохирогч гээд байгаа Хятад, Монгол хүмүүс дагуулаад ороод ирсэн. Тэр үед нь миний уур хүрсэн. Монгол хүмүүсийг хооронд нь муудалцуулах гээд байна гээд уур хүрээд ширээ рүү пивоны шил шидсэн. Пивоны шил нь хятад том пивоны шил байсан. Тэр том пивоны шилээр цохисон бол маш том гэмтэл учрах яс хугарах зэрэг гэмтэл үүсэх байсан. Хохирогчийг өр төлбөрийн асуудлаас болж дарамталсан, хохирогчийн бичиг баримтыг булаасан, мөнгө авч болохгүй, орхи, авбал чамайг хүнээр алуулна ***ү гэх зэргээр заналхийлсэн зүйл байхгүй. Хятад Улсын иргэн ***, *** гээд хятад хоёр дуудсан. Ямар шалтгааны улмаас дуудсаныг мэдэхгүй. *** нь согтоод яваад өгсөн байсан. *** /***/ л байсан. ***н хятад нэрийг нь мэдэхгүй байна. ***, ***, *** гээд хятад, хохирогч гээд байгаа хятад ирсэн, хоёр хятдын нэрийг нь мэдэхгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал),

14.3 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 19-нд миний танил ***, хятад нэрийг мэдэхгүй Хятад Улсын иргэн *** болон ***, орчуулагч нартай хоол идэж байна гээд *** дуудсан. Тэгээд би жолооч ***ын хамт “Юү Чайнез” рестораны нэг өрөөнд ороход эд нар хоол идээд пиво уугаад юм яриад сууж байсан. Тэгээд юм яриад нэлээн сууж байхад нь *** нь хятад хүмүүс намайг монголчуудтай нийлээд дарамтлаад байна. Машин тэрэгтэй ирээд хашааны гадаа ирээд зогсоод байгаа гээд баахан зураг үзүүлээд байсан. Тэгээд *** нэг хятдуудтай яриад байсан. Удалгүй гурван Хятад Улсын иргэн орж ирсэн. Тэгээд орж ирэхээс нь өмнө *** жолоочийн хамт гараад явсан байсан. Нөгөө гурван Хятад улсын иргэн нар орж ирэхэд нь *** та нар Монголчуудтай нийлээд *** гэх хятдыг дарамталсан байна, дарамталсан талаар нь бичлэг чинь байна гэсэн, адилхан хятад хүмүүс байж бие биенээ яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хятад хүмүүс нь бид нар ***-ийн найзаас нь мөнгө авах байсан, үйлдвэр лүү нь ороод нуугдсан байсан гэсэн зүйл яриад байсан. Тэгэхээр нь би одоо та нар болио, *** байхгүй байна, архи дарс уусан учраас эрүүл саруулдаа ***г дуудаад учраа ольё, та нар одоо яв гэж хэлээд тэр гурван хятдыг би өөрөө гаргаж өгөхөөр өрөөнөөс дөнгөж гарахад үүдэнд 2 залуу хөндөлдөж зогсчихоод гарахгүй байсан. Та нар наад хүмүүсээсээ асуу, эрүүл саруулдаа учраа ольё гээд гаргах гэж байхад гэсэн чинь чи муу юу вэ гээд надтай хэрэлдэж байгаад буцаад бүгд өрөөнд орсон. зүгээр ярилцаж байхад баахан монголчууд авчраад хооронд муудалцуулах гэж байгаа юм уу гээд ширээн дээр байсан пивоны шилийг аваад ширээн дээр шидэхэд, тэр нь халтираад нэг Хятад хүний цээж хавьцаа нь оноод буусан. Баахан улсууд орж гараад явж байгаад нэг хятад нь хацар нь жоохон зүсэгдсэн ороод ирсэн, араас нь цагдаа нар орж ирсэн. *** *** ирсэн байна. Ирээд хамт хоол идээд сууя гэхээр очсон. ***тай хэдэн жилийн өмнөх ажил хувийн шугамаар найзалсан найзууд. ***г нэлээн дээрээс танина, манай найз Хятад улсын иргэн ***н төрсөн дүү. ***-тэй 5-6 сарын өмнө танилцаж байсан. *** тэр 3 хятад улсын иргэнтэй хятад хэлээр баахан юм яриад байсан. Маргалдсан үгүйг мэдэхгүй. Хохирсон гээд байгаа хятад намайг шилээр цохисон гээд байгаа, би цохисон зүйл байхгүй. Тухайн үед ресторанд ямар нэгэн хагарсан шил байхгүй. Хохирсон хүмүүс камерын бичлэгийг хамгийн түрүүнд авсан байх ёстой тэр байгаа гэж ойлгож байгаа. Тэр улсуудаас гаргуулахыг хүсэж байна. Шилээр цохиулсан бол хавдах байсан байх, ямар ч хавдсан зүйл байхгүй байсан. Арван хэд хоногийн өмнө танил *** гээд хүнтэй таарахад дээр ресторанд хүмүүс маргалдаж байхаар нь салгахад нэг хятад нь олон юм яриад байхаар нь гадаа гараад нэг цохисон сүртэй юм болоогүй ***ү дээ гэсэн. Анх хэрэг гарахад байсан байцаагч болон прокурор ил тод Хятад улсын иргэнд үйлчлээд байгаа учраас ингэж болдог юм уу, гомдолтой байгаа. ий сонссоноор хохирсон гэх ***ий монгол эхнэрийнх нь ах Авлигатай тэмцэх газар ажилладаг гэж сонссон, шалгаж өгөөч. ***, ***, *** нар монголд байгаа. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18*******-189 дэх тал),

15. Хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн: Гэрэл зураг (2 дахь хавтаст хэргийн 53 дахь тал), Гадаад пасспортын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 5******* дах тал),

16.Яллагдагч А.***ад холбогдох 2210000000040 дугаартай хэргийг түүнд холбогдох 2210010*******5143 дугаартай хэрэгт нэгтгэх тухай -Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 54******* дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 190 дэх тал),

1*******. Яллагдагч А.***ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон тухай -Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн 09 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 1*******6-1************** дахь тал),

18. ***үгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дахь хавтаст хэргийн 31 дэх тал), Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 25 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

***үхийн хэлэлцүүлэгт талуудаас ***үхэд танилцуулсан нотлох баримтыг ***үхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Гурав.***үхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч ***үх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ***үгдэгч А.***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн,  

            Хохирогчийн өмгөөлөгчөөс: ***үгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийн өгсөн 4 удаагийн мэдүүлэг тууштай, А.*** тэр хүмүүсийг зод гэсний дагуу шил шидэж миний хацарт гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн. Гэрч *** архины шил шидсэнийг харсан гэдгийг тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. ***үхэд ирээд гэм буруугаа хүлээж байна гэж ойлголлоо. Урьд хүлээгээгүй байсан. Хохирогчийн хувьд БНХАУ иргэн, нутаг руугаа буцсан. Баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй боловч цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирогч гомдолтой байгаа. Баримтаар хохирол нэхэмжлээгүй. Нүүрэнд нь сорви тогтсон, сорви нь арилахгүй үлдвэл цаашид хохирол нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа. Хохирогч ***үгдэгч А.***ад гомдохоос илүү БНХАУ иргэдэд гомдолтой байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас энэ гэмт хэрэгт ***үгдэгчийг гэм буруутайд тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол хөнгөн гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тиймээс яриад нэмэргүй байна.гэсэн,

***үгдэгчийн өмгөөлөгчөөс: ***үгдэгч хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргахгүй байгаа. гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос ***үхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ***үгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос ***үхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ***үгдэгчийн холбогдсон хэрэгт ***үхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

***үгдэгч А.*** нь -Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” рестораны өрөөн дотор 2021 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуурсан үедээ БНХАУ-ын иргэн *** (Teng xiaofeng) рүү шалтгаангүйгээр пивоны шил шидэж, эрүүл мэндэд нь  зүүн хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

--Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “согтуу хүмүүс хүн зодоод хацар зүссэн” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хэргийн 1 дэх хавтаст хэргийн 5, 195 дахь тал), ***ийн гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал),

 

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэргийн газарт буюу “ restaurant” нэртэй хоолны газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

(1 дэх хавтас хэргийн 19*******-201 дахь тал),

 

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***ийн биед учирсан гэмтлийг гэрэл зургаар харуулсан хэсэг (1 дэх хавтас хэргийн 205-206 дахь тал),

 

-Хохирогч ***ий (***) мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр (1 дэх хавтас хэргийн 60-61, 215-21******* дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр (1 дэх хавтаст хэргийн 69-*******1 дэх тал), 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 104-106 дахь тал) тус тус өгсөн  мэдүүлгүүд,

 

-Гэрч ***ы /***/ мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...*** эм ууж байгаа гээд пиво уухгүй гэж хэлсэн. Тэр үед уг тэнд байсан Монголчууд ***ийг зодох гэж дайрсан. Тэр үед *** ах уг хүмүүст хандаж тайвшир битгий зодооч гэж гуйгаад салгасан. ...*** мөн тэнд байсан монголчуудад эд нарыг ал гэж хэлтэл *** гэх залуу пивоны шил ширээн дээрээс аваад ***ий нүүр рүү шидсэн. Тэр үед ***ий хацарнаас цус гарсан. Тэгээд би найзыгаа дагуулаад тухайн газраас зугтааж гадаа гарч *** орчуулагч руугаа яриад цагдаа дуудуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 224-226 дахь тал),

 

- Гэрч ***ы (***) мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны ******* дугаар сарын 01-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

- Гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: ...гарч ирэхдээ ***ий хацар цус болчихсон *** нүүр лүү пивоны шил шидчихлээ гэж хэлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231-233 дахь тал),

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: өчигдөр захирал А.***ыг гэрээс нь очиж аваад Оргил супермаркетын эсрэг талд байрлалтай гэх ресторанд хүргэж өгсөн захирал тухайн газар ***, *** гэх хятад улсын хоёр иргэнтэй уулзах гэж байсан. ...цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Хятад Улсын иргэний хацар нь жаахан цус болчихсон харагдсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал),

 

-Гэрч *** /***/ мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр өгсөн: ...Маргааш нь орчуулагч лгээ өчигдрийн болсон явдлыг надад ярьж өгсөн. Тэгэхдээ бид нарыг сууж байхад гаднаас *** нарын гурван хятад хүн орж ирсэн, тэд нар орж ирээд юм яриад суугаад байсан, тэр үед би таныг аваад гарсан гэж хэлсэн.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 249-250, 2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал), 

 

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...*******д найз ***ыг хоол ид гэж дуудан ирүүлсэн. д гурав хоол идэж дуустал *** бидэнд манай найз *** гэх хятадыг дуудаад бас ирүүлсэн. ...Нөгөө гурван хятад ч ойлголцоод гараад явсан. *** араас нь хэсэг хугацааны дараа бие засах гэж гарснаа гадаа 2-3 хүнтэй маргалдаад орж ирсэн. ...Удалгүй араас нь цагдаа ороод ирсэн. ...”гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 4-5 дахь тал),

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ажил дээрээ зөөгч болон барменыхаа хамтаар байсан. Тухайн улсууд миний бодлоор 18 цагийн үед орж ирсэн гэж бодож байна. *** мөн нэг Өвөрмонгол залуугийн хамтаар орж ирсэн. Тэгээд хоол шорлог идэж цагаан архи захиалж уусан. 21 цаг өнгөрч байхад мөн тэд нар дээр гаднаас хоёр гурван Хятад Улсын иргэн нэмэгдэж орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө хэд чинь чанга чанга дуугараад байхаар нь чимээгүй бай гэж хэлэх гээд ортол нөгөө хэд хоорондоо маргалдсан байж байсан... нөгөө хэд гарч өгөхгүй хоорондоо зодолдох гээд байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Цагдаа ирэх үед нэг Хятад улсын иргэн хацраа үзүүлээд энийг шилээр цохичихсон гээд цусаа үзүүлээд байж байсан. ...21 цаг өнгөрч байхад орж ирсэн гурван хятад орж ирэхдээ нүүр нь зүгээр байсан, шарх байгаагүй. ...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 11*******-118 дахь тал),

 

- Яллагдагч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...д ширээний наана цаанаас муудалцан ширээний цаанаас би урдаа байсан пивоны шилийг ширээ рүү шидчихсэн чинь тэр нь халтираад *** гэх хятадын цээжин дээр оночихсон юм. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16-18 дахь тал) болон 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: ...*** дуудсан. Тэгээд би жолооч ***ын хамт “Юү Чайнез” рестораны нэг өрөөнд ороход эд нар хоол идээд пиво уугаад юм яриад сууж байсан. ...нэг хятад нь хацар нь жоохон зүсэгдсэн ороод ирсэн, араас нь цагдаа нар орж ирсэн. ...”гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18*******-189 дэх тал),

-***үхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***үх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №*******05 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал), шинжээч эмч Г.дхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...архи пивоны шилийг мохоо зүйлд хамааруулж ойлгож болно. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг ***үх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

***үгдэгч А.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд пивний шилийг ширээ рүү шидэхэд хохирогчийн цээжинд оносон, өөр зодоон болоогүй гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байсан ба ***үх хуралдаанд гэм бурууд маргахгүй гэж мэдүүлсэн.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч (***) ***ий эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлсэн, хохирогчид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, архи пивоны шилийг мохоо зүйлд хамааруулан ойлгоно гэж шинжээчээс мэдүүлсэн бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь ***үгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

***үгдэгч А.*** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ***үгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

            ***үгдэгч А.*** нь согтуурсан үедээ олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн биеийг зөв боловсон авч яваагүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, ***үгдэгч А.*** нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Энэ хэргийн улмаас хохирогч Teng xiaofeng (***) нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй тул энэ тогтоолоор ***үгдэгч А.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Teng Xiofeng (***) нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг ***үхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.            

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь ***үхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ***үх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,  6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ ***үгдэгч А.***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх. гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хариуцлагын тухайд ***үх эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулж өгнө үү. Торгох ялын хувьд санал байхгүй. ***үгдэгч өөрөө торгох ял биелүүлэх боломжтой хүн. гэсэн,

            ***үгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй. Улсын яллагч 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.   

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***үгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

***үгдэгч А.***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

***үгдэгч А.***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, тогтмол ажилтай, цалин хөлс, орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол ***үх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, ***үгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: ***үгдэгчид холбогдох иргэний бичиг баримт ***үхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Мөн -Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн 09 дугаартай тогтоол (2хх1*******6-1**************)-р ***үгдэгч А.***ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ***үгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***үгдэгч ***г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***үгдэгч А.***ад оногдуулсан торгох ялыг ***үхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***үгдэгч А.*** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол ***үх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. ***үгдэгч А.***ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ***үхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, ***үгдэгч А.***ад холбогдох иргэний бичиг баримт ***үхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** (***) нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг ***үхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, ***үгдэгч А.***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ***үгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол ***үхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***үгдэгч А.***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ***ҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН