| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0283/Э-1 |
| Дугаар | 2023/ШЦТ/434 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч О.Маргад,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Л.Төгсжаргал,
хохирогч ***, ***,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000498 дугаартай, 4 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, ах эгч, хоёр дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20/638 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, *** (РД:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь үргэлжилсэн үйлдлээр:
1.2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ***т өөрийгөө “******* ******* ” Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, “приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч, үнэ нэмэн зарж, ашгаа хоёр хувааж авъя” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,500,000 төгрөг өгчих, маргааш 3,500,000 төгрөг болгож өгье гэж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***ын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, дүгээр байрны 33 тоот гэртээ байхад нь Голомт банкны дугаарын дансаар шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн,
2. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн ***т “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1 дүгээр хороололд байхдаа 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин шилжүүлсэн 6,800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны дугаарын дансаар авч, хохирогчид 7,000,000 төгрөгийн,
3. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***т 14,000,000 төгрөгөөр “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, бусдад 18,000,000 төгрөгөөр худалдан борлуулж ашгаа хамт хуваан авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос дүүргийн 1 дүгээр хороо, “ ” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “******* ” ХХК-ийн ажлын байрнаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Голомт банкны өөрийн эзэмшлийн дугаарын дансаар авч, хохирогчид 7,000,000 төгрөгийн,
4. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ***тай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж, өөрийн ажиллаж байгаа, “******* ******* Банк” бус санхүүгийн байгууллагаас хямдхан тээврийн хэрэгсэл гарах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ***ын тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “приус 30” маркийн тээврийн хэрэгслийг зарна, урьдчилгаа төлбөр төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 14,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны мобайл банк ашиглан Х.ын эзэмшлийн дугаарын дансанд шилжүүлснийг Голомт банкны өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч, хохирогчид 14,500,000 төгрөгийн,
5. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ***тэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж, өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ***ийн тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “приус 41” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахгүй бол дуудлага худалдаанд орох гээд байна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20,000,000 төгрөгийг Хан-Уул дүгээр 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвөөс мобайл банк ашиглан шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Төрийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авч 20,000,000 төгрөгийн,
6. 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ***д “банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан “приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ***гийн дүүргийн 12 дугаар хороо тоотод байхдаа шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны дугаарын дансаар, 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 23,780,000 төгрөгийн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Голомт банкны дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 28,280,000 төгрөгийн,
7. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ***д “банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан приус-41 маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр авч, зараад ашгаа хувааж авъя” гэж хуурч 12,200,000 төгрөгийг, 12,200,000 төгрөг дээрээ мөнгө нэмээд өгвөл оронд нь хямд үнээр хураагдсан тоёота камри 50 маркийн тээврийн хэрэгслийг өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ***аар дамжуулан найз ***ээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг ***гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, ***, *** нарт 23,200,000 төгрөгийн,
8. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ***гаас “мөнгө зээлээч, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ***гийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20,500,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122584 дугаарын дансаар шилжүүлэн авч 20,500,000 төгрөгийн,
9. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ***гаар дамжуулан ***гаас “авто ломбардаас 2 ширхэг приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ***гийн дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27,000,000 сая төгрөгийг,
-2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5,750,000 төгрөгийг,
-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 2612242724 дугаарын дансаар тус тус авч, нийт 32,850,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан буюу дээрх нэр бүхий 10 хохирогчид бүгд 155,830,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
1/ Шүүгдэгч ***аас: Мэдүүлэг өгөхгүй.гэсэн,
2/ Хохирогч *** мэдүүлэхдээ: Манай нөхрөөр дамжуулж “хямд машин зарах гэж байна” гэж нэг удаагийн гүйлгээгээр 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14,500,000 төгрөг өгсөн. Би нөхөр рүүгээ шилжүүлэхэд нөхөр шүүгдэгчийн хамаатан ын данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг 5 дугаар сард буцаан авсан. Түүний дараа нөхөрт 800,000 төгрөг өгсөн байна. гэсэн,
3/ Хохирогч *** мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ***ээр дамжуулж “машин зарна” гэхэд нь 20,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр орой нь утсаа авахгүй болсон. Маргааш нь хайж явж байгаад барьж авч Цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэр өдөр 3,200,000 төгрөг, дараа нь 1,500,000 төгрөгийг тус тус авсан, баримтыг нь мөрдөгчид өгсөн. Сүүлд 200,000 төгрөг бэлэн авсан санагдаж байна. гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан.
Хоёр.Эрүүгийн 2210000000498 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хохирогч ***ын эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
1.1 Эрүүгийн 2210008150704 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 283 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 23-24 дэх тал),
1.2 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ***ын гаргасан “***тай приус 20 маркийн автомашиныг хямд үнээр авахаар боллоо түр 2,500,000 төгрөг зээлээч гэхээр нь зээлсэн” гэсэн өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал),
1.3 ***ын Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 406099369 тоот дансны хуулгаар 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг “Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн тухай (2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал),
1.4 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Би ******* ******* ББСБ-аар үйлчлүүлэн 2020 оны 6 дугаар сард приус 30 маркийн машин авч байсан тухайн ББСБ-аас 10,0 сая төгрөгийн зээл авсан, тэгээд зээлээ графикийн дагуу төлж байгаад урьдчилаад хаачихсан. Тэгээд байж байтал мөнгөний хэрэг гараад машинаа барьцаанд тавиад 5,0 сая төгрөгийн зээл авсан миний зээлийг *** гэх эмэгтэй хариуцаж байсан юм. Би сард 360,000 төгрөг төлсөн байсан, тэгтэл миний зээл хариуцаж байсан *** гэх эмэгтэй над руу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр залгаад манай ББСБ дээр приус 20 маркийн машин гарч байна, энэ машиныг худалдаж аваад ченжид зарах гэж байгаа юм аа надад 4,000,000 төгрөг байна чи 3,500,000 төгрөг зээлчхээч машинаа авчхаад маргааш ченжид зараад хоёулаа нэг нэг сая төгрөгийн ашиг хийе гэж хэлсэн тэгээд би эргэлзэж байгаад нэг хоног харсан тэгтэл маргааш нь чи 2,500,000 төгрөг шилжүүлсэн тэгтэл тухайн цагаас хойш миний мөнгийг өгөхгүй таг чиг болчихлоо утсаар ярихаар байнга янз бүрийн шалтаг шалтгаан ярьж энд зарах гэж байна тэнд зарах гэж байна гэж хэлээд өгөхгүй байна. Бор шаргал өнгийн приус 20 маркийн машин байсан улсын дугаарыг нуучихсан зураг над руу явуулж байсан. ББСБ дээр нь зээлд хураагдсан машин гэж хэлж байсан юм. *** тухайн ББСБ дээрээ ажиллахгүй байгаа санхүүгийн асуудал гаргаж ажлаасаа халагдсан гэж хэлсэн. Өөрийн өгсөн 2,500,000 төгрөгөө буцаан авмаар байна, түүнд өгсөн 2,500,000 төгрөгөөс болж ББСБ-н зээлийг төлж чадахгүй байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал),
2. Хохирогч ***ын эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
2.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***ын “*** ломбардаас “Сай” маркийн тээврийн хэрэгсэл гаргаж өгнө гэж урьдчилгаа 7,000,000 төгрөгийг ***ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 6,000,000 төгрөгөө авч чадахгүй байна. гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал),
2.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: *** гэх фейсбүүк хэрэглэгчээс чатаар “Тоёота Сай” маркийн машин худалдаж авах уу гэж асуусан. Би сонирхож асуухад 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монголд орж ирсэн, одоо Банк бусаас чөлөөлөгдөж байгаа машин 12,500,000 төгрөгөөр зарагдаж байна гэж хэлсэн. Тухайн өдрийн тээврийн хэрэгслийг сонирхоод тус фейсбүүк хэрэглэгчтэй чаталж байгаад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг урьдчилгаа болгож Голомт банкны гэсэн тоот данс руу Хаан банкны өөрийнхөө 5301556357 тоот данснаас шилжүүлсэн. Маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би дахин Голомт банкны гэсэн тоот данс руу өөрийнхөө 5301556357 тоот данснаас 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед *** ирэх долоо хоногоос машинаа ирээд аваарай гэж хэлсэн. Үүнээс хойш ямар нэгэн шалтгаан хэлж сүүлдээ утас болон фейсбүүк нь холбогдохоо больсон.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),
2.3 .***ийн Голомт банканд эзэмшдэг дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал),
2.4 ***ийн Голомт банканд эзэмшдэг дугаартай дансанд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:
- 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкны дугаартай данс руу 200.000 төгрөгийн орлого “***гэх утгаар орлогын гүйлгээ, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкны дугаартай данс руу 6,800,000 төгрөгийн орлого “***гэх утгаар орлогын гүйлгээ тус тус хийсэн, дансны үзлэгээр нийт 7,000,000 төгрөгийн орлого “***гэх утгаар гүйлгээ хийсэн байна. гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал),
2.5 Хохирогч ***ын Хаан банканд эзэмшдэг 5301556357 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал),
2.6 ***тай харилцсан чат, машины гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 125-129 дэх тал),
2.7 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: Би Банк бус санхүүгийн газарт ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Намайг банк бус санхүүгийн газарт ажилладаг гэдгийг мэддэг байсан найз Зоригоогоор дамжуулж *** гэх хүнтэй танилцаад миний ажилладаг байсан газраас хямдхан машин хураагдсан, хоёулаа хувааж авъя гэж ***той тохиролцон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ***оос 7,000,000 төгрөг би өөрийн Голомт банкны тоот дансаар авсан. Би ***той анх тохиролцохдоо нийт 14,000,000 төгрөгийн үнэтэй Тоёота “сай” маркийн цагаан өнгийн машиныг мөнгөө нийлүүлж авъя гэж хэлээд 7 хоногийн дараа машин бэлэн болохоор тус машиныг 16,000,000 төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хуваан авна гэж тохиролцож байсан. Би ***оос 7,000,000 төгрөг авснаас хойш 7 хоногийн дараа “машин зарагдсан уу” гэж надаас мөнгөө асууж эхэлсэн тул би ***т хандан 3-4 хоног дахин хүлээ удах юм шиг байна гэж хэлсэн. Хэлсэн хугацаа нь болоход би ***т зөрүүлээд 1,000,000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг худлаа хэлснийг *** мэдээд цагдаад гомдол гаргасан. Би өөрийн хэрэгцээндээ танил хүмүүсээс мөнгө зээлж авсаар байгаад хүнээс зээлж авсан мөнгө хуримтлагдсаар байгаад нийт 30.0 гаран сая төгрөг болсон. ***оос зээлж авсан 7,000,000 төгрөгийг хүмүүсээс зээлж авсан мөнгөө бага багаар төлж эхэлсэн. Би Мөнх-Ирээдүй гэх хамаатны ахад 6,000,000 төгрөгийн өртэй байсан бөгөөд ***оос зээлж авсан 7,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг нь өрөндөө өгсөн, үлдсэн 1,000,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Би ***ын Фейсбүүк хаяг руу өөрийн *** гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цагаан өнгийн Сай маркийн машины зураг явуулсан. Хуучин банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа авч байсан машины зургийг ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал),
3.Хохирогч ***ийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
3.1 Эрүүгийн 2209000000888 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал),
3.2 дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***аас гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( 1 дэх хавтаст хэргийн 145-154 дэх тал),
3.3 *** нь ***тай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэх хамтран ажиллах болон зээлийн гэрээний хуулбар, автомашины гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 148-154 дэх тал),
3.4 Хохирогч ***ийн Хаан банканд эзэмшдэг 5166354499 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 155-158 дахь тал), тус дансны гүйлгээнд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000, 3,500,000 төгрөгийн тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх (1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),
3.5 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: Би дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “******* ” ХХК -д мэдээлэл судалгааны ажилтнаар ажилладаг. *** нь оффис менежерээр ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг хямд буюу 14,000,000 төгрөгөөр авах боломжтой хямд байгаа учир нь өөрийнх нь хуучин ажиллаж байсан “******* ******* ” ХХК-аас хураагдсан машин гэсэн. Ингээд бид тохиролцон *** өөрөө 7,000,000 төгрөг, би өөрөө 7,000,000 төгрөгийн гаргаж 14 сая төгрөгөөр худалдан авч эргүүлэн 18 сая төгрөгөөр зарж 4 сая төгрөгийн ашгийг 2 хувааж авахаар болсон. Би 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ***ийн Голомт банкны дугаар данс руу өөрийн Хаан банкны 5166354499 дугаарын данснаас 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн худалдан авч байгаа машиныг хараагүй. *** хэлэхдээ 22-ийн товчоо дээр байгаа, шүүхэд шилжүүлэхээс өмнө худалдан авахдаа хамт авахаар тохиролцсон боловч надтай хамт яваагүй бөгөөд над руу саарал өнгийн приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн зураг явуулсан, зураг дээр улсын дугаарыг дарчихсан байсан. *** нь хэлэхдээ “компаниасаа машинаа 14 сая төгрөгөөр авчихлаа, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг гарчихлаа” гэж байсан, бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ***тай уулзахад тухайн машиныг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зарахаар Туул гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Мөнгийг нь урьдчилгаа 3 сая төгрөг авсан гэсэн бөгөөд үүнээс 1 сая төгрөгийг надад өгсөн, энэ мөнгөнөөс надад 200 мянган төгрөг өгсөн бөгөөд нийт 1,200,000 төгрөг өгсөн байснаасаа 300,000 төгрөгийг буцаагаад зээлээд авчихсан. Үлдэгдэл мөнгийг хөдөөгийн хүмүүс учраас сумын төв рүү орж байж шилжүүлнэ гэж хэлсэн. Дахин холбогдоход машин авсан хүмүүс нь нэр дээрээ шилжүүлж байж үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн гэж хойшлуулж үүний дараа дахин холбогдоход нэр шилжүүлчихсэн гэж хэлсэн мөртөө дахиад холбогдоход Туул гэдэг хүн нь машинаа авахаа больчихсон гэж хэлсэн. Ингэж ойлгомжгүй бөгөөд ямар ч баримтгүй зүйл ярьдаг. *** гэдэг хүн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд би мөнгөө авахаар төрсөн ах Баяржаргал гэх хүнтэй уулзаж асуухад “Туул гэж хүн байдаггүй, өгсөн дугаар нь ***ийн өөрийн дугаар, приус-30 маркийн машин байдаггүй юм” гэж хэлсэн бөгөөд би ахад нь машины зургийг үзүүлэхэд ийм машин мэдэхгүй гэж хэлсэн. *** нь 3 дугаар сарын 25-ны өдөр 200 мянган төгрөг, 3 дугаар сарын 29-ны өдөр 1 сая төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 3 сая төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд нийт 4 сая 200 мянган төгрөг өгсөн, үүний дундуур 3 дугаар сарын 30-ны өдөр надаас 300 мянган төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд одоогийн байдлаар анх авсан 7 сая төгрөгөөс надад 3,900,000 төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал),
4. Хохирогч *** эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
4.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***аас “*** гэх эмэгтэйд приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ломбардаас гаргаж өгнө гэж урьдчилгаа мөнгө болох 14,500,000 төгрөгийг өнөөдрийн дотор өгчихвөл ломбардаас авах гээд байна. гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),
4.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: Миний бие 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкээр *** гэх хэрэглэгчтэй танилцаад гурван төрлийн машин надад болон нөхөр ***т RX, Harrier, Prius 30 зэрэг машинууд үзүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** гэх эмэгтэй фейсбүүк чатаар “Өнөөдөр 18 цагаас өмнө 14,500,000 сая төгрөг явуулаарай, хэрвээ явуулахгүй бол өөр хүн авах гээд байна. гэхээр нь нөхөр *** Хаан банкны өөрийн 5720967993 дугаартай данснаас Хаан банкны дугаартай данс руу 14,500,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би ***ийн 86018697 дугаар руу залгаад уулзаад Зайсангийн Оргил орчимд байрлах нотариат руу ороод зээлийн гэрээ байгуулсан. Яагаад гэвэл мөнгө шилжүүлсэн талаараа баримтжуулах хэрэгтэй гэж бодоод баталгаажуулсан. Түүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 цагт Дүнжингарав худалдааны төв дээр уулзъя гэсэн. Тухайн өдөр нь 2 цагт Дүнжингарав худалдааны төв дээр очоод *** руу залгатал “Та түр хүлээж байгаарай, 3 цаг хүртэл хүлээгээрэй” гэсэн. 17 цаг хүртэл хүлээж байгаад гэр рүүгээ явсан. Манай нөхөр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа гар утасныхаа Мобайл банкаар Хаан банкны дугаартай данс руу 14,500,000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал),
4.3 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр танил дүү ***ээс фейсбүүкээр чат, мессеж ирсэн. Хямдхан приус-30 машин банк бус санхүүгийн газарт 14,500,000 төгрөгийн барьцаанд тавигдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдах гээд байна гээд приус-30 машины зургийг явуулсан байсан. *** хэлэхдээ та өнөөдөр 17 цагаас өмнө мөнгийг нь шилжүүлбэл Шүүхийн шийдвэрт хураагдахаас өмнө авах боломжтой юм байна гэж хэлсэн тул ***ийн явуулсан приус-30 машины зургийг нь үзэхэд цэвэрхэн бас хямдхан байсан. Эхнэр ***аас асууж зөвлөлдөөд Хаан банкны *** гэх хүний тоот дансанд 14,500,000 төгрөг 17 цагт 10 минутад шилжүүлж хийчхээд банк бус санхүүгийн газарт ажилдаг гэх ***тай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороолол гэх газарт очиж уулзаад машинаа авах гэтэл *** 3 хоногийн дараа буюу 5 дахь өдөр машины төлбөр төлсөн бичиг баримт гарч ирдэг тул та ирээд машинаа аваарай гэж хэлсэн. Тухайн үед *** сэжигтэй санагдсан. Мөн эхнэр *** тухайн үед ***ийг дагуулан Дүнжингарав худалдааны төв дотор зээлийн гэрээ байгуулсан. ***ийн хэлсэн 5 дахь өдөр болоход *** нь огт утсаар холбогдохгүй байсан тул би өөрөө ***ийг хайж фейсбүүк чатаар явуулсан саарал өнгийн приус-30 машины зургийг үзэхэд урд салхины шилэн дээр нь 96501218 дугаарын утас харагдсан тул тус дугаарын утас руу залгахад 30 орчим насны залуу утсаа аваад би 2021 оны 11 дүгээр сард өөрийн саарал өнгийн приус-30 машиныг “******* ******* ” ХХК банк бус санхүүгийн газарт мөнгөн барьцаанд тавиад сар тутамд төлбөрөө төлж байгаа гэж хэлсэн. Би “******* ******* ” банк бус санхүүгийн газарт очиж *** энд ажилдаг уу гэж асуухад 2 сарын өмнө ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэж хэлсэн тул анх зуучилж өгсөн танил дүү ***тэй уулзахад ***ийн гэр нь Содон хорооллын хажууд байдаг байранд амьдардаг хаягийг нь сайн мэдэхгүй гэсэн. Мөн төрсөн ахынх нь фейсбүүк хаягийг нь олж холбогдон ***ийг асуухад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ***ийг оллоо гээд надтай уулзуулсан. *** нь надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан тул би шууд цагдаагийн газарт дагуулан ирсэн. ...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 4-137 тоотоос Хаан банкны өөрийн 5720967993 тоот данснаас саарал өнгийн приус-30 машин худалдан авахаар 14,500,000 төгрөг тоот Хаан банкны *** гэх хүний дансанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлж өгсөн. Миний дансанд байсан мөнгө эхнэр ***ын мөнгө байсан, хямдхан машин байна гэж хэлэхэд эхнэр тус приус-30 машины зургийг нь хараад бид хоёр зөвлөлдөж байгаад авахаар болж дээрх дансанд шилжүүлж ...залилуулсан. Анх *** нь хэлэхдээ 5 дахь өдөр буюу 04 дүгээр сарын 01-ний өдөр машин бэлэн болно гэж хэлсэн боловч надтай холбогдохгүй, 86018697 дугаартай гар утсаа авахгүй байсан тул би фейсбүүкийн найзууд дунд нь 14,500,000 төгрөг шилжүүлж авсан *** гэх хүний нэртэй фейсбүүкийг нь олоод чамайг цагдаад өгнө гэж хэлэхэд *** нь хариу бичихдээ манай эгч *** нь миний дансаар 14,500,000 төгрөг авсан, надад ямар ч хамаагүй, би Булганд амьдардаг гэж хэлэхээр нь би ***т залилуулснаа мэдсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал),
4.4 Хохирогч *** *** нарын хороонд байгуулсан гэх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0532 дугаартай 14,500,000 төгрөгийн зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 42-45 дахь тал),
4.5 ***ын эзэмшлийн Хаан банкны 5720967993 дугаартай дансны хуулга, тус хуулгаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14,500,000 төгрөгийн зарлага тоот данс руу “moogi p30” гэх утгаар зарлагын гүйлгээ хийсэн тухай (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал), мөн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),
4.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: Би “Эхлэл” ХХК-д ажиллаж байгаа банк бус санхүүгийн газарт ажилд орсон. Урьд өмнө надтай “Эхлэл” ХХК-д хамт ажиллаж байсан танил эгч ***т хандан миний ажиллаж байгаа “******* ******* ” ХХК-с хямдхан приус-30 машин зарагдах гэж байна гэж хэлсэн. Маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний 86018697 дугаарын утас руу үл таних 86088086 дугаартай утас залгаад “***ийн холбосон хүн байна” гэж өөрийгөө танилцуулсан. Би тэр хүнд “өнөөдөр яаралтай мөнгө шилжүүл, шилжүүлэхгүй бол мөнгөлөг өнгийн приус-30 машиныг авах боломжгүй болно, тус машин 14,500,000 төгрөгийн үнэтэй, чи энэ машиныг худалдан аваад цааш нь зах зээлийн үнээр зараад надад ашиг өгөөрэй” гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөө *** залгаад “приус-30 машин худалдан авахаар 14,500,000 төгрөг шилжүүлмээр байна, Хаан банкны данс байна уу” гэж асуухаар нь төрсөн дүү Х.ын Хаан банкны 527688603 тоот дансны дугаарыг өгсөн. Хэсэг хугацааны дараа би төрсөн дүү ***ас буцаагаад өөрийн 12451228 тоот Голомт банкны данс руу шилжүүлэн авсан. ...Маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ***тай уулзаад 14,500,000 төгрөг дээр зээлийн гэрээ хийж авсан. Тус өдрөөс хойш *** удаа дараа миний 86018697 дугаарын утас руу залгахад нь би утсаа авахгүй, уулзахгүй байсан. Дээрх хэргийн талаар *** цагдаад гомдол гаргасан байна. Би хүмүүсээс бага багаар мөнгө зээлсээр байгаад их өртэй болсон тул хүмүүсээс зээлж авсан мөнгөө өгөхийн тул худлаа хэлж 14,500,000 төгрөг залилж авсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал),
5. Хохирогч ***ийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
5.1 Эрүүгийн 2210000000626 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал),
5.2 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***өөс “***тай приус 41 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцоод 20,000,000 төгрөгийг бэлнээр Төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал),
5.3 ***, *** нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0675 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нэртэй баримт (1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал),
5.4 Хохирогч ***ийн Голомт банканд эзэмшдэг 5925064184 дугаартай дансны хуулгад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4,000,000, 4,000,000, 4,000,000, 4,000,000, 4,000,000 төгрөг “***т зээлэв” гэсэн утгаар шилжүүлсэн тухай гүйлгээ (1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал),
5.5 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд:
-2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Би Сонгинохайрхан дүүрэгт байрлах автомашины зах дээр хувиараа автомашин зардаг. Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний танил *** нь над руу залгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хямдхан машин зарагдах гэж байна чи залгаад тодорхой мэдээлэл авчих гэж хэлсэн тул би залгахад 30 орчим насны эрэгтэй хүн утсаа аваад надад хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хураагдсан машин хямдхан гарах гэж байна, би машины эзнийг таны утас руу залгуулъя гэж хэлсний дараа хэсэг хугацааны дараа өөр дугаараас миний гар утас руу залгаад машинаа Шүүхийн шийдвэрээс банк бусаар аваад таны нэр дээр шилжүүлж өгье гэж хэлэхээр нь би Хан-Уул дүүргийн дүгээр хорооны Сансар үйлчилгээний төвд байх нотариат ороод тухайн газартаа байхдаа өөрийн гар утсаар буюу мобайл банкаар дугаарын данс руу 59250674184 дугаарын данснаас нийтдээ 20,0 сая төгрөгийг 4,0 сая төгрөгөөр 5 удаа шилжүүлэн утга дээр нь “Gantulgad zeelew” гэсэн утгатай гүйлгээ хийгээд тэндээсээ гараад машинтай явж байгаад Алтай хотхоны урд хэсэгт буулгаад явсан. Өнөөдөр би өглөө 08 цагаас 10 цаг болтол 86018697 дугаарын утас руу нь залгатал тухайн дугаар нь холбогдохгүй зуучилсан гэх *** гэх хүний дугаарт залгатал холбогдохгүй байхаар нь би сэжиглээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явсан.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал),
-2021 оны 4 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн: Би ***т залилуулсан талаар гадарлаад цагдаагийн байгууллагаар шалгуулахаар явж байхад *** гэх танихгүй залуу над руу удаа дараа залгаад ***ийг явуулчхаад 4 хоногийн дараа таны приус-41 маркийн машин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарна. Машиныг одоо үзэх боломжгүй, мөн ***ийн ар гэр нь боломжийн бөгөөд энэ зэргийн хохирлыг бүрэн төлөх чадвартай айлын хүүхэд байгаа юм, та цагдаа шүүх гэлтгүй наад охиноо тавиад явуулчих гэж хэлэхээр нь би үгүй гэдгээ хэлээд утсаа салгадаг байсан. Мөн анх надад тус машиныг танилцуулсан *** гэх танил залуу мөн миний утас руу залгаад та ***ийг тавиад явуулчих чиний машин 4 хоногийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарна, та ***т итгэхгүй байгаа бол би хариуцлагыг нь 100 хувь даая, харин *** гэх хүнийг цагдаад мэдэгдэлгүй тавиад явуулчих гэж хэлэхээр нь би ***д тэр хүнд би залилуулсан тул Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гаргалаа гэж хэлээд утсаа таслахад *** нь би таны хохирлыг одоо төлнө гэж хэлээд миний өөрийн Хаан банкны данс руу 3,200,000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд би үлдэгдэл 16,800,000 төгрөг үлдлээ гэж хэлэхэд би ажил хийж байгаад таны төлбөрийг төлнө гэж хэлэхээр нь би шууд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн үүдэнд ирэхэд *** нь надад танаас 20,000,000 төгрөгийг авсан талаар цагдаагаар шалгуулах гэж байгаа юм чинь сая таны дансанд хийсэн мөнгөө буцааж авъя гэж хэлж байсан. Миний бодлоор *** нь ***, ***, мөн ахлах ажилтан гэх эмэгтэй нартай нийлж намайг залилан 20,000,000 төгрөг залилан авсан гэж бодож байна.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),
5.6 Гэрч Т.***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: Миний фейсбүүк найз болох *** нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр надтай холбогдоод машин худалдаж авах санал тавиад зургийг нь явуулахад надад таалагдсан тул би худалдан авах гэж мөнгө хайсан боловч олдоогүй тул ***т хэлэхэд энэ машиныг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний дотор худалдан авахгүй бол дуудлага худалдаанд орно тийм болохоор авах хүн байна уу гэж асуухад машины ченж ***тэй холбогдож *** над руу явуулсан зургийг явуулсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчимд найз *** над руу залгаад нөгөө машиныг худалдан авахаар болоод мөнгөө шилжүүлсэн гэхэд ***аас ярьж асуух гэсэн боловч утас нь холбогдоогүй. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө *** гэх хүн миний утас руу 3-4 удаа залгасныг нь мэдээгүй байсан тул 09 цагийн орчимд буцаан залгахад надад хэлэхдээ *** гар утсаа авахгүй байна гэж хэлэхээр нь би дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан. 11 цагийн орчимд *** нь фейсбүүкээр холбогдоод гэртээ байна гэж хэлэхэд нь *** чамайг асуугаад байна холбогдооч гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа надтай яриад *** гэх хүн мөнгөө буцаая гээд байна үгүй бол цагдаад өглөө гээд байна гэж хэлэхээр нь чи машиныхаа барьцаанд байгаа баталгааг үзүүлээч гэж хэлээд өнгөрсөн. Миний фейсбүүкийн найз надад худлаа хэлээд бусдыг залилна гэж огт мэдээгүй. Хэрвээ би машиныг худалдан авсан бол намайг залилах байсан байна. Мөн би ***тай уулзаж байгаагүй болохоор зан байдал, ааш авирын талаар огт мэдэхгүй.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал),
5.7 Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манай найз *** миний утас руу залгаад Банк бус санхүүгийн байгууллагад хямдхан приус зарагдах гэж байна би машиныг худалдан авах гэсэн боловч мөнгөгүй гэдгээ хэлсэн, надтай хамт машин зардаг хүн байдаг би тэр хүнд хэлээд үзье гэж хэлээд ***т энэ тухайн хэлээд ***ий дугаарыг өгч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хэлсэн. Маргааш нь *** над руу залгаад *** гэх хүн худлаа яриад байх шиг байна надад зарах машин нь худлаа болоод явчихлаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эхнэр нь ярьж уурлахад би сайн мэдэхгүй *** гэдэг хүнийг сайн танихгүй гэдгээ үнэнээр нь хэлсэн. Бид нар хаяа Банк бус санхүүгийн байгууллага дээр зарагдах гэж байгаа машин худалдан авдаг бөгөөд хэрвээ машинаа худалдан авахдаа өөрсдөө очиж үзээд ажилтантай ярилцаж байгаад худалдан авдаг. Харин *** өөрөө машинаа очиж үзэлгүй ***тай зээлийн гэрээ хийгээд мөнгөө өгсөн юм байна лээ мөн ***ийг 20,000,000 төгрөг өгсөн талаар би сүүлд нь сонссон.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал),
5.8 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: Би урд цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан. Өөрийн танил ойр дотны хүмүүсээс бага хэмжээгээр мөнгө зээлж авсаар байгаад их хэмжээний өрөнд орсон. ...*** 7,000,000 төгрөгөө нэхээд байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *** гэх хүнд “приус 41 маркийн автомашин зарна” гэж худал хэлж 20,000,000 төгрөгийг залилан аваад өртэй байсан хүмүүсийнхээ өрийг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар би нэг ч хүнд өргүй, харин “машин зарна” гэж хуурсан 3 хүнд 41,500,000 төгрөгийн өртэйгөөс 5,700,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр 35,800,000 төгрөг үлдсэн. ...***т 4,700,000 төгрөг буцаан өгсөн. ...Би *** гэдэг хүнд машин зарна гэж хуурч 20,000,000 төгрөг залилан аваад маргааш нь 2022 оны 04 дүгээр сарын 12-нд ***т баригдаад эвгүй байдалд ороод сандарсандаа болоод үеэл Оюундарийн утас руу залгаад надтай хамт авто ломбардад ажилладаг гээд хэлээд өгөөч хэсэг хугацааны дараа би чам руу залгана гэж хэлсэн боловч бүтэлгүйтсэн тул *** намайг цагдаагийн газарт аваачсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал),
6. Хохирогч ***гийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
6.1 Эрүүгийн 2205000001943 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 327 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 198 дахь тал),
6.2 дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***гээс “Би автомашин худалдаж авахаар ***т 4.500.000 төгрөгийг Голомт банкны дансаар нь шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дээрх данс руу дахин 23.000.000 төгрөг, 280.000 төгрөг, нийт 28.280.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг авсан, одоо үлдэгдэл 18.280.000 төгрөгийг авмаар байна” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал),
6.3 Хохирогч ***гийн Хаан банканд эзэмшдэг 50233831 тоот дансны хуулгад Голомт банк болон Төрийн банкны данс руу 2022 оны 05 дугаар сарын 29-31, 6 дугаар сарын 3, 21-ний өдрүүдэд 4,500,000, 200,000, 4,000,000, 4,000,00 4,000,000, 4,000,000, 1,000,000, 4,000,000, 4,000,000, 1,300,000, 4,000,000, 4,000,000, 2,000,000, 280,000 төгрөг шилжүүлсэн тухай гүйлгээний дэлгэрэнгүй (2 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал),
6.4 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд:
-2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Дөрвөөс таван жилийн өмнө танилцаж огт холбоогүй байсан. Над руу чат бичээд сайн уу гээд мэнд мэдэж хаана ажиллаж байгаагаа асууж хариулцгаасан. Хэд хоногийн дараа холбоо бариад машин авах уу гэсэн би ямар машин юм бэ гэсэн, приус 30 маркийн автомашин гэсэн. Би авахаар болоод 2022 оны 05 дугаар сарын 29-нд 4,500,000 төрийн банкны дугаарын ***ийн данс руу шилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлэх үедээ би дүүргийн 12 дугаар хороо тоотод байсан интернэт банкаар шилжүүлэн өгсөн. Маргааш нь 2022 оны 6 дугаар сарын 30-нд дугаарын ***ийн Голомт банкны данс руу банк хооронд болохоор хувааж 4,000,000 төгрөг 2 удаа, 8,0 сая төгрөг, 2,000,000 төгрөг дахин орой 21 цагийн үед 4,000,000 төгрөг 1,000,000 төгрөг нийт 15 сая төгрөг дүүргийн 12 дугаар хороо тоотод байсан интернэт банкаар шилжүүлэн өгсөн. 2022 оны 6 дугаар сарын 31-нд дугаарын Голомт банкны ***ийн данс руу 4,000,000 төгрөг 2 удаа, нийт 8,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг нийт 9,300,000 төгрөг нийт би ***т 28,800,000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2022 оны 6 дугаар сарын 03-нд тэмдэгтийн хураамж өгөх хэрэгтэй гэж хэлээд 280,000 төгрөг дугаарын дансаар авсан. Би ажил дээр байхдаа шилжүүлсэн. Тэгээд гар утсаар яриад чат бичихэд ажлын 14 хоног дотор шийднэ гээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд яасан бэ гэхэд машины эзэн нь зарахыг зөвшөөрөхгүй байна гэсэн. Ийм удаан хүлээлгэчхээд юу яриад байгаа юм бэ гэхэд 2022 оны 6 дугаар сарын 21-нд надад 10,000,000 төгрөг буцаан өгсөн.Тэгээд үлдэгдэл мөнгө яаж өгөх юм бэ гэхэд машины хүмүүсээс авч буцаан өгнө гэсэн. Нөхрийг нь таньдаг байсан учир ярихад өмнө бас хүн залилсан би салсан гэсэн. Тэгээд залилуулснаа мэдсэн уг хүн хоригдож байгаа гэж байсан. *** надад банк бусад ажиллаж байгаа гэж хэлээд хураагдсан машин авах уу гэсэн, би авъя гээд 10 удаагийн гүйлгээгээр 28,280,000 төгрөг , дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Надад 10,000,000 төгрөг буцаан шилжүүлэн өгсөн. ***тай чатаар, харьцаж дугаараар нь ярьж байсан. ...Би мөнгөө буцааж авмаар байна, одоо 18,280,000 төгрөг авах ёстой. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал),
2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Би өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгт сар өдрөө андуурч мэдүүлэг өгсөн байна лээ харин би найз Х. ***ийн тоот дансанд 2022 оны 05 сарын 29-ний өдөр 4,500,000 төгрөгийг дахин тоот ***ийн эзэмшлийн тоот дансанд 05 сарын 29-ны өдөр 200.000 төгрөг дахин 1 245122854 тоот дансанд 05 сарын 30-ны өдөр нийт 15.000.000 төгрөг тус тоот дансанд 05 сарын 31-ний өдөр 9.300.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. ***ийн тоот дансанд 4.500.000 төгрөг шилжүүлж өгсөн харин түүний эзэмшдэг тоот дансанд нийт 24.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би автомашин худалдан авахаар ***т нийт 29,000,000 төгрөг түүний эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч залилуулсан. Би найз ***т 29,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. ***аас автомашин авч чадахгүй гэдгээ мэдээд удаа дараа ***ийн фейсбүүк чатаар нь холбогдож мөнгөө нэхсээр байгаад түүнээс 10,000,000 төгрөг өөрийн 50233831 тоот дансаар авсан одоогийн байдлаар ***аас 18,800,000 төгрөгийг авах үлдэгдэлтэй байна. *** нь надад фейсбүүк чатаар над руу машины зураг явуулсан, мөн урд өмнө надтай фейсбүүкээр холбогдож 500,000-2,000,000 төгрөгийн хооронд зээлээд буцааж цаг тухайн үед нь надад өгдөг байсан тул би ***ийг банк бус санхүүгийн газарт ажилладаг юм байна гэж бодсон. Хамгийн сүүлд би ***т нийт 29,000,000 төгрөг түүний эзэмшлийн дансанд шилжүүлэн өгсний дараа би ***аас бага хэмжээгээр мөнгө төгрөг зээлж аваад буцаан өгдөг байсан. *** нь надад машин өгч чадахгүй гэдгийг гадарласан цагаас хойш эхлээд 200,000 төгрөг авсан, дараа нь 10,000,000 төгрөг авсан,үлдэгдэл 18,800,000 одоог хүртэл ***аас авч чадаагүй. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал),
6.5 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн: ... өмнө надаас мөнгө аваад буцааж өгч байсан мөнгөн дүнгээ нэмж 28,280,000 төгрөг болгосон. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 163 дахь тал),
7. Хохирогч ***ын эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.п
7.1 Эрүүгийн 2210000001073 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 357 дугаартай тогтоол (3 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал),
7.2 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ***аас “*** нь банк бус санхүүгийн байгууллагаас Toyota Camry маркийн автомашины хямд хураагдсан байгаа гэж худал хэлэн 12.200.000 төгрөгийг залилж авсан” гэх утгаар гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 4 дэх тал),
7.3 Хохирогч ***ын Хаан банканд эзэмшдэг 5009782061 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэлд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000, 4,000,000, 6 дугаар сарын 04-ний өдөр 1,400,000, 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000, 6 дугаар сарын 26-ны өдөр 1,800,000 төгрөгийг ***ийн Голомт банкны 00 тоот данс руу шилжүүлсэн тухай. (3 дахь хавтаст хэргийн 51-62 дахь тал),
7.4 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд:
-2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: Би 2022 оны 5 сарын сүүлээр *** гэх эмэгтэйтэй хүнээр дамжуулан танилцсан. Өөрийгөө ББСБ-д ажилладаг гэж хэлж байсан. Надад приус 41 ББСБ-д хураагдаж байгаа юм, хоёулаа худалдаж аваад буцааж зараад ашгаа хуваая гэж хэлсэн. Би итгээд 10.0 сая төгрөг өгтөл 4-5 хоногийн дараа буцааж 11.0 сая төгрөг өгсөн, тэгээд би итгэсэн. Тэрнээс хойш сая төгрөг, 3.0 сая, 4.0 саяар аваад л байдаг байсан. Би 5 дугаар сарын 31-ний өдөр 8 сая төгрөг шилжүүлсний дараа нь 2022.6.04-ний өдөр 1,400,000 шилжүүлсэн ингээд би нийтдээ 12,200,000 төгрөг өгчихсөн байж байтал *** надад нэг хар өнгийн камри-50 маркийн машин харуулаад би чамд зээлсэн мөнгөндөө энэ машиныг өгье чи мөнгө нэмээд өгчих гэж хэлэхээр нь найздаа хэлтэл надтай нийлж авахаар болоод *** руу 11,000,000 төгрөг, нийтдээ 23,200,000 төгрөг шилжүүлсэн боловч машинаа өгөөгүй ажил явдал гарчихлаа гээд уулзахгүй байсаар байгаад таг чиг алга болчихсон. Надад өөрийгөө танилцуулахдаа MGL Finance гэх нэртэй ББСБ-д ажилладаг гэж хэлсэн. Хар өнгийн камри-50 маркийн машиныг харуулсан улсын дугаарыг нь дарчихсан байсан учир харагдахгүй байсан. Уг машинаа надад 17,0 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би ажил дээр нь очиж үзээгүй, ажилладаг гэхээр нь л итгэсэн. Тухайн машинаа ББСБ дээр нь хураагдсан машин, тэгээд хямдхан зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрөө машин зардаг болохоор аваад хэдэн төгрөг нэмээд зарчихна гэж бодсон. Би очиж үзээгүй. ББСБ дээр байгаа болохоор үзэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрөө машин зардаг болохоор аваад хэдэн төгрөг нэмээд зарчихна гэж бодсон. Би очиж үзээгүй. ББСБ дээр байгаа болохоор үзэх боломжгүй гэж хэлсэн, тэгээд над руу тухайн машины зургийг фейсбүүк чатаар явуулсан. Надад үзүүлсэн хар өнгийн 50 камри машины улсын дугаар байхгүй байсан, урд салхины шилэн дээр байсан дугаар луу залгаж асуутал тухайн хар өнгийн 50 камри машины жолооч, мөн гэж өөрийгөө хэлсэн, мөн машинаа зарна гэж хэлээгүй гэж надад хэлсэн, тэгэхээр нь би *** гэх эмэгтэй наад машиныг чинь зарна гэж хэлээд надаас мөнгө авсан шүү дээ гэж хэлтэл, би бас залилуулсан хүн байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: Би ***т өгсөн мөнгөө Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Будда виста хотхонд найзынхаа гэрт байхдаа 4.0 саяар хоёр удаа 8.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн сүүлийн гурван гүйлгээг Хан-Уул дүүрэг 15 хороо, Наадам центрийн гадаа зогсоол дээр машиндаа байхдаа мобайл банкаараа шилжүүлсэн. тэй нийлж аваад буцааж зараад ашгаа хуваая гэж ярилцаж шийдсэн. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 15 дах тал),
8. Хохирогч ***ийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
8.1 ***ээс “*** нь хүн хямдхан машин зарна гэж хэлээд 11,000,000 төгрөгийг шилжүүлэн аваад сураггүй алга болсон” гэх утгаар гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 5 дахь тал),
8.2 ***ийн Хаан банканд эзэмшдэг 5400883438 тоот дансны хуулгад үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөгийг дугаарын данс руу шилжүүлсэн байна. гэсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),
8.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз ***тай уулзсан чинь нэг машин байна, хоёулаа нийлж аваад буцааж зараад ашиг олох уу гэж ярихаар нь би хаана ямар машин юм гэж хэлсэн чинь *** миний таньдаг хүн байгаа, камри маркийн авто машин байгаа, энэ машин ББСБ-аас хямдхан үнээр чөлөөлөгдөж байгаа гэж хэлэхээр нь би баталгаатай юм уу гэж асуусан чинь асуудалгүй баталгаатай гэж хэлсэн. Тэгтэл *** энэ данс руу хийчих гээд дансыг өгсөн, би тухайн данс руу өөрийн 5400883438 тоот данснаас 11,000,000 төгрөг шилжүүлсэн. ***аас асуусан чинь болох байх, өгөх байх гэсэн хариу хэлээд, ингэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн байгаа. Найз *** над руу мессеж бичээд энэ данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлэхээр нь шилжүүлээд утган дээр нь би найз 86018697 гэсэн дугаар бичээд явуулсан. Тухайн дансны эзэмшигч нь *** гэсэн хүний данс байсан. Би сайн мэдэхгүй байна. *** надад хэлэхдээ асуудалгүй баталгаатай хүн байгаа юм гэж хэлсэн. Би бол хэдэн төгрөгөөр авах гэж байсныг сайн мэдэхгүй. *** надад сүүлд хэлэхдээ *** гэдэг хүнээс 12,200,000 төгрөг авах ёстой байгаа гэсэн. Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд”-ын харалдаа өөрийн интернэт банкаар шилжүүлсэн байгаа. Би тэр үед нисэх явах ажилтай байсан. Би *** гэдэг хүнээс мөнгө аваагүй. Харин найз ***д уурлаад мөнгө авмаар байна гэж хэлсэн чинь чи найзаасаа хэд хэд хувааж 1,575,000 төгрөг авч бай гээд над руу шилжүүлсэн. Би тэгэхээр үлдэгдэл 9,425,000 төгрөг авах дутуу байгаа. Мөнгө буцааж авмаар би ашиг олох байх гэж бодоод хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан учраас хүүг нь төлөөд байх хэцүү байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал),
9.Хохирогч ***гийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
9.1 Эрүүгийн 2208000001331 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 337 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 199-200 дахь тал),
9.2 Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ***гаас “...нийт дүнгээрээ 20,500,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлүүлээч гэж гуйсны дагуу өгсөн...” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал),
9.3 Хохирогч ***гийн эзэмшлийн Хаан банкны , 5009782061 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал),
9.4 Хохирогч ***гаас “Хаан” банканд эзэмшдэг тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал),
9.5 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...*** гэх эмэгтэйтэй хаяа нэг уулзаж багш шавийн харилцаатай байж байгаад 2022 оны 6 дугаар сарын 15-наас *** нь миний Фейсбүүк чат руу Банк бусаар зээл чөлөөлмөөр байна гэж та надад 1,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай түр зээлүүлээч эргүүлээд өгнөө гэж асуухаар нь би итгээд өгсөн дараа 2 хоногийн дараа буцаагаад өгөхөд нь итгээд дараа нь хэсэг хугацаанд надаас 100,000-1,000,000 төгрөг хүртэл 1-5 хувийн хүүтэй зээлээр гэх Голомт банкны дансанд өгөөд буцааж авдаг байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр, 7,500,000 төгрөг 6 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг ингээд нийтдээ 20,500,000 төгрөг 2 хоногийн хугацаатай зээлүүлээч гэж гуйсны дагуу өгсөн боловч 6 дугаар сарын 29-ны өдрөөс хойш утас нь холбогдох боломжгүй мөн Фейсбүүк хаяг нь идэвхгүй болоод өнөөдрийг хүрсэн юм. Ингээд *** миний мөнгийг өгөхгүй огт сураггүй алга болчихоор нь залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би ***тай багш шавийн харилцаатай байсан. *** нь 2017 онд төгсөөд түүнээс хойш хаяадаа уулздаг сайн танихгүй юм. Нэг удаадаа төгсөлтийн уулзалтад таарч байсан. Би 2022 оны 6 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд нийт 7 удаагийн гүйлгээг Хаан банкны интернэт банкны апп-аар гэх өөрийн данснаас Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 56-35 тоот гэрээсээ ***ийн Голомт банкны дансанд нийтдээ 20,500,000 төгрөг шилжүүлсэн. Өмнө нь намайг мөнгө өг гэж айлгаж дарамталсан асуудал гаргаж байгаагүй. Хаана ажилладаг талаар нь сайн мэдэхгүй байна. Надтай өмнө нь нэг утаснаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 212-213 дах тал),
9.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Би Их засаг Олон улсын Их сургуулийг 2018 онд төгссөн юм. Би сургуулиа төгсөөд тус сургуулийн багш ***тай харилцаатай байж байгаад багшаасаа мөнгө хүүтэй авдаг байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000, 2,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 26-ны 1,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000, 2,000,000 төгрөг тус тус зээлж авсан юм. Мөн 2022 оны 6 дугаар сарын 27-ны 1,605,000 төгрөг болгоод шилжүүлсэн юм. Ингээд нийтдээ 18,895,000 төгрөг авсан юм. Би тухайн мөнгийг зээл чөлөөлөөд буцаагаад хүүтэй нь өгнө гэж худлаа хэлээд авчихсан. Би авсан мөнгөө онлайн тоглоомд үрээд дуусгачихсан юм. Би иймэрхүү байдлаар бусдаас мөнгө залилсан асуудлаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаан тасагт Мөрдөн байцаалтын 2210000000498 дугаартай хэрэг яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал),
10.Хохирогч ***гийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.
10.1 Эрүүгийн 2205000001933 дугаартай хэргийг 2210000000498 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 327 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 198 дахь тал),
10.2 дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***гаас “...***т 32,850,000 төгрөгөөр залилуулсан тул мөнгөө авмаар байна...” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал),
10.3 ***гийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 456135014 тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөг шилжүүлсэн хуулга (2 дахь хавтаст хэргийн 173 дахь тал),
10.4 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би хүүхдэдээ байр авч өгөхөөр мөнгө хурааж байсан. Тэгээд би зүс таних ***гаас эхнэрийнх нь банк орон сууцны зээл гаргаж байгаа болов уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр банканд зээл хөөцөлдөж байсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *** нь манай ажил дээр үл таних эмэгтэй хүний хамтаар ирээд *** эгчээ приус 30 машин 2 ширхэг байна хямдхан гарчихлаа, энийг хоёулаа аваад нэгэн дээр нь 2-4 сая төгрөг нэмээд зарахад болох юм байна. Энэ эмэгтэй авто ломбардын эдийн засагч гэж хэлээд *** гэх эмэгтэйг надад танилцуулсан. Маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** ирээд иргэний үнэмлэхээ өг, одоо мөнгөө шилжүүл, мөнгийг чинь шүүхийн шийдвэр рүү шилжүүлнэ гэж хэлээд надаас миний иргэний үнэмлэхийг аваад машины мөнгө болох 23,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2612242724 дугаарын *** гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 4,000,000 төгрөгийг нь маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 09 дүгээр байрны 0 тоотоос ажил дээрээ байхдаа ***ийн Худалдаа хөгжлийн банкны 2612242724 дугаарын данс руу шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *** нь над руу утсаар залгаад зээл хаах гэсэн юм, та надад мөнгө зээлчхээд тухайн өдрөө надаас 3,600,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2612242724 дугаараа авсан. Энэ зээлсэн мөнгөө надад маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр над руу утсаар залгаад зээл чөлөөлөх хэрэг байна, та надад 3,600,000 төгрөг өгчих, би маргааш өглөө хүүтэй нь хамт өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрөө Худалдаа хөгжлийн банкны 2612242724 дугаарын ***ийн данс руу дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 0 тоотоос ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны миний 5026651389 дугаарын данс руу эргүүлэн 3,852,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би чи яагаад ийм их хүү өгч байгаа юм бэ гэхэд зүгээр, манай ах банканд ажилладаг болохоор байнга ийм зүйл хийдэг гэж хэлсэн. Мөн өөрийнхөө ахыг *** гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,875,000 төгрөгийг 2 удаа буюу 5,750,000 төгрөгийг надаас зээл чөлөөлнө гэж хэлээд авсан. Тэр өдрөө дахин 2612242724 надаас надад 100,000 төгрөг өгчих гэж хэлээд өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 2612242724 дугаарын дансаар авсан. Маргааш нь мөнгөө авах зорилгоор тухайн эмэгтэйн 86018697 дугаар руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандаж байна. Би тухайн хүнд нийтдээ 32,850,000 төгрөг залилуулсан. ***гаас асуухаар сонин юм, би олоод өгье ах дүүг нь танина гэж хэлсэн. Би ***тай 14-15 жил найзалж нөхөрлөж хамтарч ажиллаж байгаа юм. Тийм болохоор би итгэж тухайн хүний зааж өгсөн хүнд мөнгөө өгсөн. Тэрнээс биш *** гэх хүнийг танихгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал),
10.5 Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** гэх хамаатны залуу над руу залгаад хотод хямдхан приус 30 машин байгаад байна, чи энэ дугаар руу холбогдоод очоод уулзаадхаач гэхээр нь би тухайн ***ын өгсөн утасны дугаар руу залгаад ярихад Налайх дүүрэгт ажилтай явж байна гэсэн. Тэгээд би ирэхээр нь үдээс хойш 15 цагийн үед *** гэх хүнтэй уулзсан. Тухайн хүнтэй уулзаад ямар машин байгаа юм бэ, машиныг чинь очиж үзье гэхэд би авто ломбардад ажилладаг юм, манайх дээр хоёр машин хураагдсан байгаа юм, манайх шүүхээр дамжуулж явдаг болохоор шүүх дээр байгаа дуудлага худалдаа болохоос өмнө мөнгөө байршуулаад авах боломжтой байдаг юм гээд надад 2 ширхэг приус 30 загварын машины зураг үзүүлсэн. Тэгээд нэг машин нь 2013 онд үйлдвэрлэсэн машин нь өнөөдөр 15,000,000 төгрөгөөр гарч байгаа. Өнөөдрийн дотор мөнгөө хийхгүй бол болохгүй дахиад нэг машин байгаа тэр нь 2010 оных 12,000,000 төгрөг гэж хэлсэн. Энэ хоёр дахиад нэг машины мөнгийг шүүхийн шийдвэрийн дансанд байршуулах ёстой дансанд байршуулснаас хойш 14 хоногийн дотор машин гарч ирнэ. Би энэ 2 машинаас тус бүр 1,000,000 төгрөг авна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь *** руу залгаад өнөөдрийн дотор мөнгөө өгөх ёстой юм байна шүү гэхэд *** нь за за тэгвэл худлаа юм байна өнөөдрийн дотор мөнгө алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** эгч рүү залгаад машиныхаа талаар хэлээд машинаа авсны дараа ченжид зарахад 3,000,000 төгрөг илүү гарахаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***г дагуулаад *** эгч дээр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийнхөө 17 цагийн үед уулзсан. Тэгтэл нөхөр нь дургүй байсан. *** эгч өөрөө маргааш мөнгө гаргаж өгч болно гэхээр тэндээс явсан. Тэр өдрийн маргааш нь манай хадам аавын бие муу байсан болохоор *** эгчтэй уулзаж чадаагүй. *** над руу залгахаар нь би өөрөө очиж уулзчих гэсэн. Тэгээд мөнгө шилжүүлснийх нь дараа *** над руу залгаад *** эгчийг үлдэгдэл мөнгөө хийгээгүй ажлын цаг дуусах гээд байна гэхээр нь би *** эгч рүү залгаад үлдэгдэл мөнгөө ажлын цаг дуусахаас өмнө хийх юм уу гэхэд эгч нь ингэсхийгээд хийнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш би ***тай уулзаагүй 2-3 удаа утсаар ярьсан ба нэг удаа утсаар ярихад мөнгөө гүйцээгээд өгчихсөн. *** эгч бид хоёр зээл чөлөөлж байгаа 2 удаа зээл чөлөөлсөн ба ашгаа 70 хувь, 30 хувиар хувааж авч байгаа гэж хэлсэн. Тэрний дараа дахин нэг яриад машин хэзээ гарах вэ гэхэд 4 дэх өдөр шийд нь гарна хурдан гаргаад өгнө гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *** эгч ***гийн утас холбогдохоо больчихлоо гэж хэлсэн. *** эгч цагдаад өгөөд залилуулсан гэдгээ мэдсэн. Би тухайн *** гэх эмэгтэйг танихгүй. ***аас ***гийн талаар асуухад ***ын нутгийн нотариатчаар дамжуулан танилцсан гэж хэлсэн. Тухайн эмэгтэйн талаар ямар нэгэн мэдээлэл байх ба, ***гаас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал),
10.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн: Би хэргээ нэгтгүүлж байж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 195 дахь тал),
11. Гэрч ***ийн өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 80 дахь тал) Пүрэвийн Чинзоригийн Хаан банканд эзэмшдэг 5027026829 тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 100 дахь тал),
12. Шүүгдэгч ***ийн Голомт банканд эзэмшдэг 1245123517, тоот дансны, Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 2612242724 тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 81-95, 214-222 дахь тал),
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
13.1 Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Миний үеэл *** нь 2017 онд надтай хамт Дэлгэр сүлд нэртэй авто ломбардад ажилладаг байсан. Би 13 дугаар хороололд байрлах салбарт ажиллаж байсан, харин *** нь Драгоны урд байрлах салбарт буюу авто ломбардад хэсэг хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2022 оны 4 дүгээр сарын дундуур танихгүй эрэгтэй хүн залгаад танайх машин зарах гэж байгаа юм уу, *** танай ажилтан мөн үү гэж асуухаар нь би тус танихгүй хүнд хандан *** нь манай хамаатны охин байгаа юм гэж хэлэхэд утсаа тасалсан тул би үеэл дүү болох ***ийн утас руу нь залгахад утсаа авахгүй байсан тул би фейсбүүк хаяг руу нь хандан чамайг танихгүй хүмүүс асуугаад байна, юун хүмүүс чамайг асуугаад юм бэ гэх утгатай мессеж, чат бичээд хэсэг хугацааны дараа *** гар утсаар залгахаар юу болоод байгаа талаар асуухад тодорхой зүйл хэлээгүй. Надад хэлэхдээ би чиний дугаарыг өгсөн юм дахин залгахгүй байх гэж хэлээд тасалсан. Хэд хоногийн дараа ***ийн төрсөн ах *** нь над руу залгаад *** хаана байгаа талаар мэдэх зүйл байна уу гэж асуухаар нь тухайн үед би мэдэхгүй гэдгээ хэлэхэд *** ах надад хэлэхдээ *** хүнээс 20,000,000 төгрөг авсан юм шиг байна гэж хэлээд өнгөрсөн. Миний үеэл *** нь надтай холбогдох болгондоо дандаа мөнгө асуудаг байсан. Машин худалдан аваад буцааж зарах гэж байгаа мөнгө байна уу чамаас авсан мөнгөө буцаагаад хүүтэй нь өгнө ажигтай шүү гэх мэтээр санал тавьдаг байсан. Надад машины талаар санал тавих болгонд надад мөнгө байдаггүй, дандаа 5-8 сая төгрөг байна уу гэж асуудаг байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал),
13.2 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 6 хүүхэдтэй, *** нь миний бага охин, Их засаг их сургуульд суралцаж байгаад 2021 онд төгсөөд Банк бус санхүүгийн байгууллагад ажилласан. Миний охин *** нь эрэгтэй хүүхэдтэй. 7 настай, Найдан Булган аймгийн Дашинчилэн суманд 1 дүгээр анги төгссөн, одоо 2 дугаар ангид орж байгаа. ***ийн хүү *** нь Булган аймгийн Дашинчилэн суманд эхнэр *** бид хоёртой хамт амьдардаг. Би саяхан ***ийг залилангийн хэрэг хийгээд цагдаад шалгагдаж байгаа талаар мэдсэн. Миний охин *** нь урд банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа хүнээс мөнгө авсан хэргээр шалгагдаж шүүхээр орж байсан. Би ***ийг юугаар ч дутаагаагүй өсгөсөн. Одоогийн хэрэг шалгагдаж дуустал ***ийн төрсөн хүү *** нь Булган аймгийн Дашинчилэн суманд эхнэр бид хоёртой хамт амьдрах болно. Учир нь *** төрсөн цагаасаа хойш эхнэр *** бид хоёр дээр амьдарч байгаа. гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэрэг),
13.3 ******* ******* финанс ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж зээлийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр журам зөрчин харилцагчаас мөнгө хувьдаа авч залилсан шалтгааны улмаас ажлаас халагдсан гэсэн албан бичиг лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал),
13.4 Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 77, 229 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 61, 226 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 67-71 дэх тал), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 34-36 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 235 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь залилах гэмт хэргийг 10 удаагийн үйлдлээр, 10 хохирогчоос нийт 155,830,090 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжтэйгээр, уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* ******* финанс ХХК-д ажиллаж байсан. Гэмт хэрэг үйлдэхдээ урьд ажиллаж байсан компанийн нэрийг барьж залилах гэмт хэргээ хэрэгжүүлдэг. Хохирогч нараас мөнгө зээлээч 2-3 хоногийн дараа хүүтэй мөнгө өгч байгаа мэтээр итгэл төрүүлж энэ итгэл дээр дахин мөнгө авч гэмт хэрэг үйлддэг нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч өөрөө гэмт хэргийн улмаас олсон ашгийг урьд зээлсэн мөнгөндөө өгдөг, мөрийтэй тоглоом тоглодог гэж мэдүүлдэг, энэ нь баримтаар тогтоогддог. Шүүгдэгч мөрийтэй тоглоом тоглож байгаа нь гэмт хэргийн улмаас олсон ашгийг амьдралын эх үүсвэр болгож байгаа шинж биш гэж үзэхгүй. Учир нь мөрийтэй тоглоом тоглох гэж бусдыг залилж байгаа, мөрийтэй тоглоом тоглож ашиг олж өөрийн амьжиргааг залгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Учруулсан хохирлоос нийт 24.205.000 төгрөг төлөгдсөн, одоо үлдэгдэл 131,625,000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр:
1.2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ***т өөрийгөө “******* ******* ” Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, “приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч, үнэ нэмэн зарж, ашгаа хоёр хувааж авъя” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,500,000 төгрөг өгчих, маргааш 3,500,000 төгрөг болгож өгье гэж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***ын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, дүгээр байрны 33 тоот гэртээ байхад нь Голомт банкны дугаарын дансаар шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ***ын гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал),
-***ын Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 406099369 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
2. Иргэн ***т “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1 дүгээр хороололд байхдаа 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг,
-2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин шилжүүлсэн 6,800,000 төгрөгийг Голомт банканд эзэмшдэг өөрийн дугаарын дансаар авч, хохирогчид 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***ын гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал),
-Хохирогч ***ын Хаан банканд эзэмшдэг 5301556357 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал),
-***тай харилцсан чат, машины гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 125-129 дэх тал),
-***ийн Голомт банканд эзэмшдэг дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал), ***ийн Голомт банканд эзэмшдэг дугаартай дансанд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,
3. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн ***т 14,000,000 төгрөгөөр “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, бусдад 18,000,000 төгрөгөөр худалдан борлуулж ашгаа хамт хуваан авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс дүүргийн 1 дүгээр хороо, “ ” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “******* ” ХХК-ийн ажлын байрнаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Голомт банканд эзэмшдэг өөрийн эзэмшлийн дугаарын дансаар авч, хохирогчид 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***аас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл (хэргийн 1 дүгээр хавтас 145-154 дэх тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал),
- *** нь ***тай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэх хамтран ажиллах болон зээлийн гэрээний хуулбар, автомашины гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 148-154 дэх тал),
- Хохирогч ***ийн Хаан банканд эзэмшдэг 5166354499 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 155-158 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
4. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ***тай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж, өөрийн ажиллаж байгаа, “******* ******* Банк” бус санхүүгийн байгууллагаас хямдхан тээврийн хэрэгсэл гарах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ***ын тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “приус 30” маркийн тээврийн хэрэгслийг зарна, урьдчилгаа төлбөр төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 14,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны мобайл банк ашиглан Х.ын эзэмшлийн дугаарын дансанд шилжүүлснийг Голомт банкны өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч, хохирогчид 14,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***ын гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Хохирогч *** *** нарын хороонд байгуулсан гэх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0532 дугаартай 14,500,000 төгрөгийн зээлийн гэрээ нэртэй баримт (1 дэх хавтаст хэргийн 42-45 дахь тал),
- ***ын эзэмшлийн Хаан банкны 5720967993 дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал), уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
5. Иргэн ***тэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж, өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ***ийн тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “приус 41” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахгүй бол дуудлага худалдаанд орох гээд байна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20,000,000 төгрөгийг Хан-Уул дүгээр 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвөөс мобайл банк ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Төрийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авч 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***ийн гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал) болон 2021 оны 4 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),
- Гэрч Т.***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал),
- Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал),
- ***, *** нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0675 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нэртэй баримт (1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал),
- Хохирогч ***ийн Голомт банканд эзэмшдэг 5925064184 дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
6. Иргэн ***д “Банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан “приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дүүргийн 12 дугаар хороо тоотод байхдаа түүний шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны өөрийн эзэмшлийн дугаарын дансаар,
-10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 23,780,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Голомт банканд эзэмшдэг өөрийн эзэмшлийн дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 28,280,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***гээс гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн (2 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал) болон 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал),
- Хохирогч ***гийн Хаан банканд эзэмшдэг 50233831 тоот дансны хуулга, гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал),
-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 163 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
7. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ***д “Банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан приус-41 маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр авч, зараад ашгаа хувааж авъя” гэж хуурч түүнээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста хотхонд байхдаа шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг авч, хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ***ын гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр (3 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал) болон 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 15 дах тал),
- Хохирогч ***ын Хаан банканд эзэмшдэг 5009782061 тоот дансны хуулга, мөн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 51-62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,
8. Мөн иргэн ***д 12,200,000 төгрөг дээрээ мөнгө нэмээд өгвөл оронд нь хямд үнээр хураагдсан тоёота камри 50 маркийн тээврийн хэрэгслийг өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ***аар дамжуулан иргэн ***ээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг ***гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, ***т 11,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- ***ээс гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-Хохирогч ***ийн Хаан банканд эзэмшдэг 5400883438 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
9. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ***гаас “мөнгө зээлээч, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ***гийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20,500,000 төгрөгийг Голомт банкны өөрийн эзэмшлийн 1245122584 дугаарын дансаар шилжүүлэн авч 20,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ***гийн гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 212-213 дах тал),
- Хохирогч ***гийн эзэмшлийн Хаан банкны , 5009782061 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал), уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал),
10. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн ***гаар дамжуулан иргэн ***гаас “авто ломбардаас 2 ширхэг приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ***гийн:
- дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27,000,000 сая төгрөгийг,
-2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5,750,000 төгрөгийг,
-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банканд эзэмшдэг өөрийн 2612242724 дугаарын дансаар тус тус авч, нийт 32,850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***гийн гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал)
- Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал),
-***гийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 456135014 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 173 дахь тал) зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
1.1 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь ******* ******* финанс ХХК-нд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж зээлийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр журам зөрчин харилцагчаас мөнгө хувьдаа авч залилсан гэх шалтгаанаар ажлаас халагдсан (2хх84 дэх тал) байна. Гэвч *** нь дээрх байгууллагаас халагдсаны дараа “******* ******* ” ХХК-нд зээлийн мэргэжилтнээр ажилладаг гэж бусдыг хуурч, урьд тухайн байгууллагад ажиллаж байхдаа ажил үүрэгтэй холбоотой байсан материалыг буюу автомашины гэрэл зургийг ашиглан цахим хэрэгслээр банк бус санхүүгийн байгууллагаас хямд үнээр машин чөлөөлөх гэж байгаа, зараад ашгаа хуваая, эсхүл зээлийн барьцаанд байгаа машиныг худалдан борлуулах гэж байна, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье гэх зэргээр нэр бүхий 10 иргэнээс мөнгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн байна.
Прокуророос шүүгдэгчийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон “бол дээрх заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгоно. Тодруулбал амьдралынх нь хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг тогтвортой үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч *** нь хохирогч нараас авсан мөнгийг өр төлбөр, байрны түрээсийн төлбөрөө төлөх, амьжиргаагаа залгуулах, мөрийтэй тоглоом тоглож ашиг олох зэргээр өөрийнхөө амьжиргааны эдийн засгийн эх үүсвэрт зарцуулсан үйл баримт тогтоогдсон. Нөгөө талаас хувийн байдлын тухайд урьд залилах гэмт хэрэгт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 25-ыг хүртэл хугацаанд тогтвортой үйлдсэн байгаагаас үзэхэд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан авч уг хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж амьдралынх нь хэвшил болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Мөн Их хэмжээний хохирол гэдгийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу, түүнээс дээш хэмжээг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан, нэг нэгж гэдэг нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч нь бусдад 155,830,000 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарч байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдөөс шүүгдэгчийг гэм буруутай талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймээс прокуророос ирүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд зүйлчлэл хэргийн бодит байдалд болон хуульд нийцсэн байх тул шүүгдэгч ***ийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.2 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч *** нь нэр бүхий 10 хохирогчдод нийт 155,830,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс:
- хохирогч ***т 7,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 1,000,000 төгрөгийн, хохирогч ***т 7,000,000 төгрөгийг учруулснаас 3,900,000 төгрөгийн, ***д 14,500,000 төгрөгийн хохирол учруулснаас 2,000,000 төгрөг /хохирогчийн 5030171316 тоот данс руу ***аас гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулга/, 800,000 /нөхрөөр нь дамжуулж бэлнээр төлсөн/ төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг, ***т 20,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 4,700,000, 200,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөгийг, ***д 28,280,000 төгрөгийн хохирлоос 10,000,000 төгрөгийг, ***д 20,500,000 төгрөгийн хохирол учруулснаас 1,605,000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч нарын дансны хуулга болон бэлэн мөнгө хүлээлгэн өгч авсан баримтаар тогтоогдож байна.
Иймд нэр бүхий 10 хохирогчид төлөгдөөгүй үлдсэн төлбөрт нийт 131,625,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч нарт олгох үндэстэй гэж дүгнэв. Үүнд: ***т 2,500,000 төгрөг, ***т 6,000,000 төгрөг, ***т 3,100,000 төгрөг, ***д 11,700,000 төгрөг, ***т 15,100,000 төгрөг, ***д 18,280,000 төгрөг, ***д 12,200,000 төгрөг, ***т 11,000,000, ***д 18,895,000 төгрөг, ***д 32,850,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон өдрийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж оролцож гаргасан дүгнэлтдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бага багаар барагдуулна гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол зэргээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20/638 дугаартай тогтоолоор, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай тогтоолоор тус тус торгох ялыг бүрэн эдэлж дуусгавар болох нь тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг арилаагүй, нөгөө талаас залилах гэмт хэрэг дахин үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцүүлэн, мөн учруулсан хохирол, хор уршгийг арилгах боломж, нөхцөлийг олгож шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь жирэмсэн байх боловч хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг хойшлуулах тухай зохицуулалтад хамаарахгүй байна.
3. Бусад асуудлын талаар:
3.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 30 хоног, нийт 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
3.2 Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргасан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдав.
3.3 Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар *** нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн *** нэртэй 8 настай хүүтэй байх ба шүүгдэгчээс хүү *** миний асрамжид байгаа гэж мэдүүлэх ба түүний төрүүлсэн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор хэргийг 2022 онд мөрдөн байцаалтад буцаасны дараа шүүгдэгчийн төрсөн эцгийг гэрчээр тогтоож мэдүүлэг авчээ. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....***ийн хүү *** нь Булган аймгийн Дашинчилэн суманд эхнэр *** бид хоёртой хамт амьдардаг. ***ийн төрсөн хүү *** нь Булган аймгийн Дашинчилэн суманд эхнэр бид хоёртой хамт амьдрах болно. Учир нь *** төрсөн цагаасаа хойш эхнэр *** бид хоёр дээр амьдарч байгаа. гэж мэдүүлжээ.
Мөн хэрэгт шүүгдэгч *** нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаа авагдсан, шүүх хуралдаанд хүүгийн эцэгтэй хамт амьдардаггүй талаар мэдүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “дараах хүнийг асран хамгаална” : 63.1.3 дахь заалтад эцэг, эх нь ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;”-д гэж,
66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ. гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч ***т шүүхээс хорих ял оногдуулсан тул түүний төрүүлсэн, 8 настай хүү *** нь бага насны хүүхдэд хамаарах тул асран хамгаалагч тогтоох асуудлыг хуульд заасны дагуу шүүгдэгчийн оршин суух бүртгэлтэй засаг захиргааны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байх тул шүүхийн шийдвэрийг дээрх байгууллагад хүргүүлж, мөн энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүгдэгч, ...өмгөөлөгчөө өөрөө сонгоно. 2 дахь хэсэгт ...шүүгдэгчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно., 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана. гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч ***ийн хуулиар олгогдсон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн товлосон хуралдаанд шүүгдэгчийн сонгосон өмгөөлөгч ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт ...шүүгдэгчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно. гэж заасан бөгөөд шүүгдэгч ***ийн өмгөөлөгч нь удаа дараа хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хуралдаан хойшлогдсон. Шүүх шүүгдэгч ***аас өөр өмгөөлөгч сонгох эсэх, эсхүл хууль зүйн туслалцааны өмгөөлөгчтэй оролцох, эсхүл томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах эсэх талаар түүнээс санал, хүсэлтийг тодруулахад өөр өмгөөлөгчтэй оролцохгүй, өөрийн сонгосон өмгөөлөгчтэй оролцоно. гэж шүүхэд мэдэгдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно. гэж заасан.
Мөн шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэрэгт холбогдсон ба, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж ”залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022 оны 06 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоног, нийт 32 (гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас 131,625,000 (нэг зуун гучин нэг сая зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж:
- хохирогч ***т 2,500,000 төгрөг (хоёр сая таван зуун мянга),
- хохирогч ***т 6,000,000 (зургаан сая) төгрөг,
- хохирогч ***т 3,100,000 (гурван сая нэг зуун мянга) төгрөг,
-хохирогч ***д 11,700,000 (арван нэгэн сая долоон зуун мянга) төгрөг,
- хохирогч ***т 15,100,000 (арван таван сая нэг зуун мянга) төгрөг,
- хохирогч ***д 18,280,000 (арван найман сая хоёр зуун наян мянга) төгрөг,
- хохирогч ***д 12,200,000 (арван хоёр сая хоёр зуун мянга) төгрөг,
- хохирогч ***т 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг,
- хохирогч ***д 18,895,000 (арван найман сая найман зуун ерэн таван мянга) төгрөг,
- хохирогч ***д 32,850,000 (гучин хоёр сая найман зуун тавин мянга) төгрөгийг тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн хүү *** асран хамгаалагчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ И.ГАНБАТ