Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Дашням,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Аэд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.А

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ж.А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр .... өртөөнд вагон үзэгчээр ажиллаж байхдаа С.С руу  “манай ээж хагалгаанд орох гээд байна,200,000 төгрөг зээлээч ” гэж чат бичин  бодит байдлыг нуух замаар 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг өөрийн төрсөн охин Э.Аын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэн авсан,

            Мөн Э.Таас “…ээжийн бие муудсан хагалгаанд орох шаардлагатай..." гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 40,000 төгрөг, 10-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авч  бусдад 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

... өртөөнд ажилладаг өөрийн танил найз  П.Шаас "...аавын бие муудсан хагалгаанд өнөө маргаашгүй орох шаардлагатай...” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч бусдад 2,600,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ж.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Залилангийн хэрэгт холбогдсон. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр .... өртөөнд байхдаа С.Стай манай ээж хагалгаанд орох гээд байна гэж хэлж 200,000 төгрөгийг, өртөөний жижүүр Таас 40,000 төгрөгөөр, 300,000 төгрөгөөр, нийт 340,000 төгрөг авсан. Шаас 100,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг аавын бие өвдөөд хагалгаанд орох гэж байна гэж хэлээд авсан гэсэн мэдүүлэг,

           

            Хохирогч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ж.А... 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Манай ээж хагалгаанд орох гээд байна. Дарга мөнгө зээлээч” гэж чат бичсэн. Тэгээд надад Хаан банкны ... тоот дансны дугаар өгсөн. Би 200,000 төгрөг шилжүүлсэн... Надад хэлэхдээ Хаан банкны ... тоот дансыг "Төрсөн охины маань данс” гэж хэлсэн... “Миний төрсөн ээжийн бие муудаад өнөө маргаашгүй хагалгаанд орох шаардлагатай болсон. Миний интернэт банк блоклогдсон" гэж хэлсэн... 2023 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 19 цагийн орчим надтай холбоо барьсан. Тэгэхдээ "Дарга сим карт авчхаад тэгээд хоёулаа Хаан банкны гадаа уулзъя” гэж хэлсэн. Тэгээд л холбоогүй болчихсон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

            Хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ....-нд 2022 оны 11 сараас хойш ...нд жижүүрээр ажиллаж байна. Харин 2023 оны 04 дүгээр сарын дундуур Ж.А гэх 33 настай эмэгтэй манай ...нд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж эхэлсэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А нь надаас ээжийн бие муудсан хагалгаанд өнөө маргаашгүй орох шаардлагатай миний Хаан банк блоклогдсон байна чи мөнгө шилжүүлээд өгөөч гээд 40.000 төгрөгийг Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан тэгээд дараа нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бас л ээжийн хагалгааны мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан тэгээд одоо болохоор өгөхгүй байгаа холбоо барих зүйлгүй ор сураггүй 300.000 төгрөг болчихсон... Надаас хоёр удаагийн гүйлгээгээр нийтдээ 340,000 төгрөг авч залилсан. Надад хэлэхдээ Хаан банкны ... тоот дансыг төрсөн охины минь данс гэж хэлсэн....Миний төрсөн ээжийн бие муудаад өнөө маргаашгүй хагалгаанд орох шаардлагатай болсон. Миний интернэт банк блоклогдсон иймд би ээжийгээ хүнд үед нь мөнгө өгч тусалж чадахгүй байна чи надад түр зээлээч би дараа нь буцаагаад өгчихнө гэж хэлсэн." (хавтаст хэргийн 32-33 дугаар тал) гэсэн мэдүүлэг

 

            Хохирогч П.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймаг ... суманд байдаг ... өртөөнд ажилладаг юм...2023 оны 04 дүгээр сарын 25-аас 2023 оны 05 дугаар сарын 10-ны хооронд ажиллаж байх хугацаанд надтай нэг газар ... зөрлөгт ажилладаг Аийн ажил мөн нэг дор байдаг учраас би А эгчтэй нэг өрөөнд хамт амьдардаг байсан. ингээд ажиллаж бай хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө байвал 100,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлээд Хаан банкин дахь хүүхэд Эын Аынхаа ... тоот дансаар авсан. Энэ үед би А эгчээс яагаад ямар учраас хүүхдийнхээ дансаар авч байгаа талаар асуухад надад хэлэхдээ ээж дээр маань хүүхэд байгаа ээжид данс байхгүй харин хүүхэд хажууд нь байгаа хүүхэд рүү мөнгө шилжүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр надад А эгч надад "манай аавын бие муудаад хагалгаанд ороод мөнгө шилжүүлэх гэтэл миний банкны нэвтрэх эрх хаагдчихаад байна би банкны нэвтрэх эрхээ сэргээлгэхээрээ маргааш өгье гэж хэлээд 2,500,000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Энэ үед би А эгчид хандаж би өөрөө зээлтэй болохоор зээл гаргах боломж байхгүй гээд өөрийн зээлийн түүхийг утсаараа харуулсан гэтэл миний утсан дээр дахин эрх шинэчлэх гэсэн бичиг байсан. А эгч үүнийг шинэчлэх гэдгийг дараад үз дээ гэхээр нь би дараад үзсэн чинь надад дахиад 3,700,000 төгрөгийн зээл авах боломж нээгдсэн гэтэл 2,500,000 төргийг зээлээч эгч нь маргааш өгье гэсэн. Тэгээд би зээл аваад тэр зээлийг шууд Эын Аын ... тоот данс руу шилжүүлсэн. Ингээд 28-ны өдөр надад дахиад 1 сая төгрөг нэмээд зээлээд өгчих гэхээр нь би одоо дахиж зээлж өгөхгүй та зээлсэн мөнгөө өг гэж хэлсэн. Ингээд миний мөнгийг ажил буух үед буюу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгөхгүй болохоор нь цагдаад хандсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

 

С.Сын Эын А-... гэсэн данс руу 200000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

Тын Хаан банкны ... дугаарын данс руу 340,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

 

            Э.Аын Хаан банкны ... дугаарын данс руу 2,600,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 63 дугаар тал)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-52 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ж.А нь .... өртөөнд воган үзэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг С.С руу  2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “манай ээж хагалгаанд орох гээд байна” мөнгө зээлүүлээч гэж чат бичин 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг өөрийн төрсөн охин Э.Аын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэн авсан,

Хамт ажилладаг  Э.Таас “…ээжийн бие муудсан хагалгаанд өнөө маргаашгүй орох шаардлагатай..." гэж худал хэлэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 40,000 төгрөг,  10-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан,

... өртөөнд ажилладаг өөрийн таньдаг хүн болох П.Шаас "...аавын бие муудсан хагалгаанд өнөө маргаашгүй орох шаардлагатай...” гэж худал хэлэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг,  05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч  2,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Дээрх үйл баримт нь хохирогч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ж.А... 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “манай ээж хагалгаанд орох гээд байна. Дарга мөнгө зээлээч” гэж чат бичсэн. Тэгээд надад Хаан банкны ... тоот дансны дугаар өгсөн. Би 200,000 төгрөг шилжүүлсэн. Миний интернэт банк блоклогдсон" гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын дундуур Ж.А гэх 33 настай эмэгтэй манай ...нд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж эхэлсэн 2023 оны 05 дугаар сарын 03ны өдөр А нь надаас ээжийн бие муудсан хагалгаанд өнөө маргаашгүй орох шаардлагатай миний Хаан банк блоклогдсон байна чи мөнгө шилжүүлээд өгөөч гээд 40.000 төгрөгийг Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан тэгээд дараа нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бас л ээжийн хагалгааны мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан тэгээд одоо болохоор өгөхгүй байгаа холбоо барих зүйлгүй ор сураггүй 300.000 төгрөг болчихсон... Надаас хоёр удаагийн гүйлгээгээр нийтдээ 340,000 төгрөг авч залилсан” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ... суманд байдаг ...-ний ... өртөөнд ажилладаг юм... А эгчтэй нэг өрөөнд хамт амьдардаг байсан, ажиллаж бай хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө байвал 100,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлээд Хаан банкин дахь  Эын Аынхаа ... тоот дансаар авсан. Энэ үед би А эгчээс яагаад ямар учраас хүүхдийнхээ дансаар авч байгаа талаар асуухад надад хэлэхдээ ээж дээр маань хүүхэд байгаа ээжид данс байхгүй харин хүүхэд хажууд нь байгаа хүүхэд рүү мөнгө шилжүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  А эгч надад "манай аавын бие муудаад хагалгаанд ороод мөнгө шилжүүлэх гэтэл миний банкны нэвтрэх эрх хаагдчихаад байна би банкны нэвтрэх эрхээ сэргээлгэхээрээ маргааш өгье гэж хэлээд 2,500,000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тэгээд би зээл аваад тэр зээлийг шууд Эын Аын ... тоот данс руу шилжүүлсэн.  миний мөнгийг ажил буух үед буюу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгөхгүй болохоор нь цагдаад хандсан." гэсэн мэдүүлэг, С.Сын Э.А-... гэсэн данс руу 200000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга,  Тын Хаан банкны ... дугаарын данс руу 340,000 төгрөг шилжүүлсэн баримт , Э.Аын Хаан банкны ... дугаарын данс руу 2,600,000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Ж.Аийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

         Хохирол төлбөрийн талаар:

         Шүүгдэгч Ж.А нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд хохирогч С.Сад  200,000 төгрөг, Э.Тд 340,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

           Харин П.Шын 2,600,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул 2,600,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагчаас  шүүгдэгч Ж.Аэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах дүгнэлт  гаргажээ.

 

Шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 2-16 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ одоо Улаанбаатар хот  Сонгинохайрхан  дүүрэг 21 дүгээр хороолол Чухаг 2 хотхоны 114 тоотод байх ах Ж.Касеныд амьдарна гэж мэдүүлсэн тул энэ хаягаар оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.      

 

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Аэд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Аэд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аээс 2,600,000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар багт оршин суух хохирогч П.Шинэцэцэгт олгосугай.

 

        6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН