Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  С.Мөнхтулга

Хохирогч: Б.*******,

Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох 201616000275 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч М.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг *******од байрлах өөрийн гэртээ эхнэр Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                          

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: *******тай дулааны шугам янзалж байгаад архи уусан. Тэгээд эрүүнд нь цохьсон нь үнэн. Урлагийн үзлэг тарсны дараа хүүхдийн төрсөн өдөр болоод тэгээд ирсэн хүмүүсээ явуулах гээд араас нь гарах гэж байгаад бас гар хүрсэн. Тэгээд гарч тамхи татчихаад орж ирээд унтаад өгсөн. Өглөө нь сумын эмнэлэгт үзүүлсэн чинь аймгийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Архи уухдаа янз бүр болдог нь үнэн. Архины эмчилгээ хийлгээд 1  сар 14 хоног болж байна. Тэрнээс хойш архины үнэр авч чадахгүй болсон.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 22-ны өдөр халаалтны шугам эвдэрсэн байсан. Би цэцэрлэгт ажилладаг учраас өглөө 8 цаг 00 минутад гараад орой ирдэг. Тэр хооронд манай нөхөр ирээд шугамаа янзалсан байсан. Өөрөө гал түлсэн байсныг нэмээгүй унтаад өгсөн байсан. Тэгсэн чинь манай хүн ирээд галаа түлэхгүй яасан юм гэж хэлсэн. Тэр өдөр аав маань өнгөрөөд 21 хонож байсан, сэтгэл санаа хямралтай эвгүй байсан учраас уйлсан. Уйлсанаа мэдэгдэхгүй байж байсан чинь өөрөө мэдчихээд намайг цохиод авсан. Тэр өдөр унтаж чадаагүй. Маргааш нь манай байгууллагын урлагийн үзлэг болох байсан. Тэр өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болсон. Бүх зүйлийг бэлдсэн байсан. Тэгээд ууж идэж байгаад намайг гараараа далайхад би унаад өгсөн. Тэгээд эмчид үзүүлэхэд одоогоор гайгүй гэж хэлсэн.

            Хохирогч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр намайг ажлаас ирэхэд ******* гэрийн шугамнаас ус алдлаа гээд *******тай хамт янзлаад дуусаад зөрөөд гэрээс гарсан. Шөнө 01 цаг өнгөрөөгөөд 02 цагийн үед ирээд намайг галаа түлэхгүй яасан юм бэ? гээд уурлаж загнаж байгаад орондоо орсон. Тэгээд унтах гэж байгаад намайг уйлж байсныг мэдчихээд чи яасан гэж уйлаад байгаа юм бэ? гээд байхаар нь би чимээгүй байсан чинь миний толгой руу цохиод авсан. Аавыгаа бодоод уйллаа гэж хэлсэн чинь үхсэн хүний араас уйллаа гээд намайг хэвтэж байхад зүүн шанаа руу цохиход би манараад дахиж хаана яаж цохисныг мэдэхгүй жирэмсэн учраас гэдсээ хамгаалаад атираад хэвтээд байсан. Уурлаад үсдэж дарчаад уураа гартал намайг нилээн хэд хэд цохьсон. Тэгээд орондоо ороод унтаад өгсөн. Би орон дээр шөнөжин унтаж чадахгүй сууж байгаад өглөө нь ажилдаа явсан. 3 хоногийн дараа толгой өвдөөд байна гэж хэлээд аймаг явж толгойгоо бариулж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын байгууллагуудын урлагийн үзлэг болоод түүнд оролцчихоод би орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ******* хүүхдийн төрсөн өдрийн бүх юмыг бэлдчихсэн байсан. Гэрт *******ы ажлын газрын хүмүүс ирчихсэн архи уугаад байж байсан. ******* бууз жигнээд салат хийгээд ширээ зассан байсан. *******ы ажлын аймгаас ирсэн хүмүүс төрсөн өдрийн үйл ажиллагаа эхлүүлээд явах гэж байтал гаднаас ******* ороод ирсэн. *******ыг ирэхээс өмнө манай дүү *******, эхнэр Доржмандах нар ирээд явсан. Аймгаас ирсэн хүмүүс яваад ******* хоол идэж байгаад ******* аварга дуучин, би аварга хөгжимчин болсон гэж нэг нэгэндээ баяр хүргээд өөр янз бүрийн юм яриагүй байж байтал ******* гэнэт уурлаад *******луу уурлаад байсан. ******* маргалдаж муудалцаагүй гараад явсан. ******* архи уугаагүй эрүүл байсан учир маргалдаагүй яваад өгсөн. *******ыг гарахад араас нь ******* гарахаар нь би араас нь очоод *******ыг барьж аваад үлдсэн чинь над руу уурлаад гэрт орохгүй намайг цохичих гээд хэл амаар доромжилж байгаад гэрт коридорт гараа савах үед нь би оногдоод сандал дээгүүр даваад унах үед бие эвгүйрхсэн. ******* дүү нараа дууд гээд агсагнаж байгаад гадагшаа гараад 20-30 минут орчим болоод буцаж ирээд надаас уучлалт гуйгаад орон дээр над дээр ирэхэд нь орноос түлхэж унагаад ******* газар унтсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад нуруу өвдөөд *******ыг дуудаж эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэг аймаг руу аваад явсан. Уурласан байх үедээ агсан тавьж зоддог. Уурлаагүй байх үедээ агсан тавиад байдаггүй. Гараараа толгой болон шанаа хөлрүү цохьсон. Хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Зүүн шанаа хөхөрсөн, гуя хөхөрсөн, шилбэний гадна талд хөхөрсөн байсан.  Хүүхдүүдээ зоддоггүй. 2010 оны үед зүүн талын чихний хэнгэрэг цоолж байсан. Ер нь байнга зодож байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Архины эмчилгээ хийлгээд одоо манай гэрийн уур амьсгал өөр болсон. Архи уухгүй бол ******* сайн хүн. Гомдол санал байхгүй. ...2010 онд байхаа согтуу ирээд хутга бариад айлгаж байсан. 2015 оны сүүлээр 12 дугаар сард согтуу ирчихээд хүнтэй маргалдсан гээд буу бариад байхаар нь би хориглосон чинь надруу амыг нь харуулахаар нь би айгаад ойртож чадаагүй гараад явсан. Сүүлд нь машин дотроо буугаа тэврээд хэвтэж байхад нь бууг нь авч нуусан юм. Нийгмийн ажилтан буруу ойлгосон юм шиг байна. Галт зэвсэг барьсан уу гэхээр нь барьдаг гэж хэлсэн. Бууг авч гарахын тулд над руу амыг нь харуулсан юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд ийм байдалтай болсон. ******* хүнтэй яваад байдаг байсан юм. Би түүнийг нь мэдээд *******д хэлж байсан түүнээс болоод маргалдаж байсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр гэрт *******ы компьютерээр интернэтэд орж байсан чинь *******ы хаягаар хүнээс мессэж ирсэн юм. Түүнийг нь би уншсан юм, 2 хоногийн дараа ******* мэдчихээд архи ууж ирээд агсан тавиад намайг цохихоор нь би гараад зугтсан. Мөн 08 сарын 20-ны үед архи ууж ирж хоноод өглөө нь согтуу босч ирээд утсаа үзчихээд чи намайг согтсон хойгуур утас үзсэн байна гэж уурлаад гэрийн гадаа намайг угаасан хувцас оруулж байхад газраас нэг чулуу авч шидсэн чинь миний толгойд оносон. Зүүн нүдний дээд талд оносон байсан шалбархай байж байгаад арилсан. Ер нь сард 1 удаа гэсэн нь арай хэтрүүлж хэлсэн байна сүүлд ойрхон 2 удаа зодсоныг нь хэтрүүлээд хэлсэн байна. Ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй. Гэрийнхэн болон ажлын газрынхандаа хэлээд байдаггүй. Зарим үед хөхөрч хавдсаныг ажлынхан маань хардаг байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-07-р хуудас/,

Гэрч О.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын урлагийн үзлэг болсон юм. Урлагийн үзлэг дуусгаад 21 цагийн үед *******ыд очиход аймгийн газрын албаны дарга Мөнхжаргал, жолооч нь бас нэг хүн байсан. ******* гэр бүлээрээ байсан. Намайг очоод удаагүй байхад аймгаас ирсэн хүмүүс нь явцгаасан. Би хоол идчихээд *******д аварга хөгжимчин болсонд баяр хүргэсэн чинь ******* уурлаад би чамайг цохичих уу гэхээр нь хариуд нь би, чи яасан гэж намайг цохино гээд байгаа юм бэ гэсэн чинь үг дуугарахгүй байхаар нь гэрээс нь гараад явсан. Тэгээд би дэлгүүр орж ундаа авчаад буцаад гэртээ очихоор явж байхдаа гэрийнх нь хажуугаар явахад ******* уйлж байгаа сонсогдож байсан. Очдог юм билүү гэж бодоод дэмий байх гэж бодоод гэртээ харьсан. ******* урлагийн үзлэгт аварга хөгжимчин болсонд би баяр хүргэсэн түүнээс болж хардсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,

Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр манай ах Баатарсүрэн надад ******* эгч эмнэлэгт ирээд хэвтсэн байна ******* ах асуудал үүсгээд ирсэн байна гэж хэлсэн. Би ажилтай байсан учир эгчтэйгээ уулзаж чадалгүй буцаад сум явсан. Баатарсүрэн ах ******* ахтай уулзаад юу болсон талаар асуухад зодоогүй түлхэж унагасан гэж хэлсэн байсан. Сүүлд нь Баатарсүрэн ах надад хэлсэн. Урд нь хааяа зоддог гэж сонсогдож байсан. Намайг байхгүй хойгуур зодсон байдаг ирээд үзэхээр ямар нэгэн шинж тэмдэг харагддаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын урлагийн үзлэг болсон. Урлагийн үзлэг дуусгаад гэртээ оччихоод ******* ахын гэрт нь очсон. Том охиных нь төрсөн өдөр болж байсан. Хүүхдийнх нь төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцчихоод гэртээ харьсан. Намайг очиход гэрт нь аймгаас дарга нь гэх хүн 2 хүнтэй ирсэн байсан. ******* ах халамцуу байсан. Манай хоёр хүүхэд тэнд байсан хоёр хүүхдээ аваад явсан. Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглээд сайхан зантай байсан. Хоорондоо маргаж муудалцсан зүйл байгаагүй. 2012 онд байхаа согтчихоод зодож байсан. Өөр зодож байсныг сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

          Гэрч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албаны дарга Мөнхжаргал, жолооч ******* нарын хамт Ханхонгор суманд *******тай уулзахаар очсон юм. Би жолооч архи уусан байсан учир машин барьж явсан байсан юм. 17 цаг өнгөрч байхад *******тай уулзаад гэрт нь очоод ******* гал дээр мах тавьчихаад урлагийн үзлэгтэй гээд явсан. Бид нар гэрт нь мах чанаад үлдсэн. 20 цагийн үед ******* ирээд дарга ******* хоёртой архи уусан. ******* ирээд хүүхдийнхээ төрсөн өдрийн юмыг бэлдэж байсан. Эхнэр нь араас нь ирсэн хүүхдийнх нь төрсөн өдөрт бид нар мөнгө нийлүүлж өгсөн. Хүүхдийн төрсөн өдөр дуусгаад бид нар аймаг явсан. Дарга, *******, ******* гурав 2 шил архи уусан байхаа. Тухайн үед хоорондоо маргалдсан зүйл байхгүй хүүхэд нь дуулж үзүүлээд байсан. Хүүхдийн төрсөн өдөр нь сайхан болж байсан. Би архи уугаагүй. ******* нилээд халсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

        Гэрч Т.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албаны дарга Мөнхжаргал, нягтлан ******* нарын хамт Ханхонгор суманд *******тай уулзахаар очсон юм. Орой 17 цагийн үед *******ы гэрт очиход гэртээ байхгүй байсан сумын урлагийн үзлэг болж байсан. *******тай уулзаад гэрт нь очоод ******* гал дээр мах тавьчихаад урлагийн үзлэгтэй гээд явсан. Бид нар гэрт нь мах чанаад архи уугаад үлдсэн. 20 цагийн үед ******* ирээд цуг архи уусан. Араас нь эхнэр хүүхэд нь ирсэн. Эхнэр нь гал тогоондоо хүүхдийн төрсөн өдөр гээд юм бэлдээд байх шиг байсан. *******ы “Болор” нэртэй 2 шил архи хувааж ууцгаагаад бид 3 буцаж аймаг явсан. Бид нар хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэлцээгүй 2 шил архиа уучихаад явсан. Нягтлан ******* архи уугаагүй буцахад машин жолоодож явсан. Архийг дарга, ******* бид 3 хувааж уусан. Бид нарыг байхад хүүхдийн төрсөн өдөр гээд байснаас хоорондоо маргалдсан зүйл байгаагүй. Архи их уусан сүүлдээ согтсон. ******* гайгүй байх шиг байсан. Би сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй. Ер нь хэрүүл ам хийгээд байдаггүй гэж боддог.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

        Гэрч Ж. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ””... 11 дүгээр сарын сүүлээр ******* эмнэлэгт хэвтсэн юм. Түүнээс өмнөхөн би өглөө болгон ангиудаар ордог юм. Ангиудаар ороод *******ын өрөөнд ороход ******* сандал дээр суучихаад хажуу тийшээ гэлжийгээд байсан. *******аас яасан юу болсон. ******* зодсон уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Зүүн шанаа хавьд нь хөхөрсөн байгаа харагдаж байсан. Урд нь тийм зүйл харагдаж байгаагүй. ******* зодууллаа гэж ажлынхандаа хэлдэггүй. 2 жилийн өмнө байхаа ээж нь манай хүүхдийг зодоод байх шиг байна хүүхэддээ чөлөө авах гэсэн юм гэж ирж байсан. Миний хувьд тийм харж байгаагүй. ******* даруу төлөв зан ааштай, бусадтай нийцтэй ханддаг манай сайн багш байгаа юм аа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 Гэрч  Г. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Одоо бол биеийн байдал хэвийн болсон. Гэхдээ  сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл хүнд хүчир ажил хийх юм бол зулбах аюултай. Бусдаар зүгээр байж байгаад зулбах аюул байхгүй. Хяналтанд байх үедээ надад ил шарх харагдаж байгаагүй. Надад тэр талаар ярьдаггүй. Хүнээс дам сураг сонсож байхад зодуулсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 624 дүгээр дүгнэлтэнд: *******ын биед тархины доргилт, эрүү, баруун шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ******* нь дээрх хэргийн нөхцөлд хожуу зулбахаар завдаж БОЭТ-ийн ЖЭТ-т эмчлэгдсэн байна. Энэ нь биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,

         Шинжээч эмч С. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Тухайн үед үзүүлж байсан эмчийн тодорхойлолтоор дүгнэлт гаргаж болно. Хэзээ ямар хугацаанд авсан гэмтлийг мэдэхгүй байна. Дүгнэлтэнд дурдсан байгаа. Хуучин сорвижсон гэмтэл байгаагүй. Умай тонустай болж хүүхэд дутуу төрөх аюул тулгарахыг ойлгож болно. Энэ нь зөвхөн биед авсан гэмтэлтэй холбоотой үүсэхгүй, сэтгэл санааны тайван бус байдал, эхийн эрүүл мэндийн асуудал буюу өвчин эмгэг бас нөлөөлнө. Урагт нөлөөлөх эсэхийг тааварлах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

         Шүүгдэгч М.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын албан байгууллагуудын урлагийн үзлэг болох гээд соёлын төвд байж байтал аймгаас манай ажлын дарга Мөнхжаргал, нягтлан *******, жолооч ******* нар ирсэн. Тэд нарыг гэрт авч очиж тогоонд мах тавьчаад буцаж соёлын төвд очиж арга хэмжээндээ оролцчихоод 19 цагийн үед гэртээ очоод хүүхдийн төрсөн өдөр болж байсан учир төрсөн өдрийн юмыг бэлдсэн. Тэр хооронд аймгаас ирсэн хүмүүсийн хийж өгсөн архинаас уугаад байсан. 20 цаг өнгөрч байхад эхнэр ******* ирээд төрсөн өдрийн үйл ажиллагаа эхэлсэн бид нар 2 шил архи уусан. Аймгаас ирсэн хүмүүс буцах болоод гаргаж өгөх гэж байхад ******* ирсэн. Аймагруу хүмүүсээ явуулчихаад яагаад *******тай маргалдсанаа мэдэхгүй байна. Эхнэртэйгээ гэрээс гарна гээд маргаж байснаа мэдэж байна. Тэгээд гэрээс гараад тамгын газар дээр алхаад ирсэн чинь цоожтой байхаар нь буцаж очиж хашаан дотроо тамхи татаж алхаж байгаад гэртээ ороод унтсан. Тэр өдөр аймгаас ирсэн чинь гэрийн дулааны шугамнаас ус алдсан байхаар нь түүнийгээ *******тай хамт янзалсан. Шугамаа янзалж байхдаа 1 шил 0.5 литрийн уусан, ажлаа дуусаад мөн 1 шил архи хувааж уугаад гэр гэртээ харьсан. Би согтож гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр *******ыг уйлаад байхаар нь зүгээр байж байгаад орондоо уйллаа гээд уурлаад 1 удаа шанааруу нь цохьсоноо мэдэж байна. Өөр цохиж зодоогүй. Эрүүл үедээ маргах асуудал байдаг түүнээсээ болоод согтохоороо түүнийгээ гаргадаг юм шиг байгаа юм. Ямар нэгэн ажил хиймээр байна, тэгмээр байна гэхэд хөдөлдөггүй юм, түүнээс болоод бухимдал төрдөг юм. Эрүүл байх үедээ тийм зүйл гаргадаггүй. Архи уухаа байсан, архины эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25-р хуудас/,

        Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,

М.*******, Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний №0062015 дугаартай нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 31-р хуудас

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-32-33-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 34-40-р хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 67-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг *******од байрлах өөрийн гэртээ эхнэр Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.*******ын:”...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр намайг ажлаас ирэхэд ******* гэрийн шугамнаас ус алдлаа гээд *******тай хамт янзлаад дуусаад зөрөөд гэрээс гарсан. Шөнө 01 цаг өнгөрөөгөөд 02 цагийн үед ирээд намайг галаа түлэхгүй яасан юм бэ? гээд уурлаж загнаж байгаад орондоо орсон. Тэгээд унтах гэж байгаад намайг уйлж байсныг мэдчихээд чи яасан гэж уйлаад байгаа юм бэ? гээд байхаар нь би чимээгүй байсан чинь миний толгой руу цохиод авсан. Аавыгаа бодоод уйллаа гэж хэлсэн чинь үхсэн хүний араас уйллаа гээд намайг хэвтэж байхад зүүн шанаа руу цохиход би манараад дахиж хаана яаж цохисныг мэдэхгүй жирэмсэн учраас гэдсээ хамгаалаад атираад хэвтээд байсан. Уурлаад үсдэж дарчаад уураа гартал намайг нилээн хэд хэд цохьсон. Тэгээд орондоо ороод унтаад өгсөн. ...Аймгаас ирсэн хүмүүс яваад ******* хоол идэж байгаад ******* аварга дуучин, би аварга хөгжимчин болсон гэж нэг нэгэндээ баяр хүргээд өөр янз бүрийн юм яриагүй байж байтал ******* гэнэт уурлаад *******луу уурлаад байсан. ******* маргалдаж муудалцаагүй гараад явсан. ******* архи уугаагүй эрүүл байсан учир маргалдаагүй яваад өгсөн. *******ыг гарахад араас нь ******* гарахаар нь би араас нь очоод *******ыг барьж аваад үлдсэн чинь над руу уурлаад гэрт орохгүй намайг цохичих гээд хэл амаар доромжилж байгаад гэрт коридорт гараа савах үед нь би оногдоод сандал дээгүүр даваад унах үед бие эвгүйрхсэн. ******* дүү нараа дууд гээд агсагнаж байгаад гадагшаа гараад 20-30 минут орчим болоод буцаж ирээд надаас уучлалт гуйгаад орон дээр над дээр ирэхэд нь орноос түлхэж унагаад ******* газар унтсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад нуруу өвдөөд *******ыг дуудаж эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэг аймаг руу аваад явсан. Уурласан байх үедээ агсан тавьж зоддог. Уурлаагүй байх үедээ агсан тавиад байдаггүй. Гараараа толгой болон шанаа хөлрүү цохьсон. Хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Зүүн шанаа хөхөрсөн, гуя хөхөрсөн, шилбэний гадна талд хөхөрсөн байсан.  Хүүхдүүдээ зоддоггүй. 2010 оны үед зүүн талын чихний хэнгэрэг цоолж байсан. Ер нь байнга зодож байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Архины эмчилгээ хийлгээд одоо манай гэрийн уур амьсгал өөр болсон. Архи уухгүй бол ******* сайн хүн. Гомдол санал байхгүй. ...2010 онд байхаа согтуу ирээд хутга бариад айлгаж байсан. 2015 оны сүүлээр 12 дугаар сард согтуу ирчихээд хүнтэй маргалдсан гээд буу бариад байхаар нь би хориглосон чинь надруу амыг нь харуулахаар нь би айгаад ойртож чадаагүй гараад явсан. Сүүлд нь машин дотроо буугаа тэврээд хэвтэж байхад нь бууг нь авч нуусан юм. Нийгмийн ажилтан буруу ойлгосон юм шиг байна. Галт зэвсэг барьсан уу гэхээр нь барьдаг гэж хэлсэн. Бууг авч гарахын тулд над руу амыг нь харуулсан юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд ийм байдалтай болсон. ******* хүнтэй яваад байдаг байсан юм. Би түүнийг нь мэдээд *******д хэлж байсан түүнээс болоод маргалдаж байсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр гэрт *******ы компьютерээр интернэтэд орж байсан чинь *******ы хаягаар хүнээс мессэж ирсэн юм. Түүнийг нь би уншсан юм, 2 хоногийн дараа ******* мэдчихээд архи ууж ирээд агсан тавиад намайг цохихоор нь би гараад зугтсан. Мөн 08 сарын 20-ны үед архи ууж ирж хоноод өглөө нь согтуу босч ирээд утсаа үзчихээд чи намайг согтсон хойгуур утас үзсэн байна гэж уурлаад гэрийн гадаа намайг угаасан хувцас оруулж байхад газраас нэг чулуу авч шидсэн чинь миний толгойд оносон. Зүүн нүдний дээд талд оносон байсан шалбархай байж байгаад арилсан. Ер нь сард 1 удаа гэсэн нь арай хэтрүүлж хэлсэн байна сүүлд ойрхон 2 удаа зодсоныг нь хэтрүүлээд хэлсэн байна. Ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй. Гэрийнхэн болон ажлын газрынхандаа хэлээд байдаггүй. Зарим үед хөхөрч хавдсаныг ажлынхан маань хардаг байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-07-р хуудас/,

Гэрч О.*******ын: ”...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын урлагийн үзлэг болсон юм. Урлагийн үзлэг дуусгаад 21 цагийн үед *******ыд очиход аймгийн газрын албаны дарга Мөнхжаргал, жолооч нь бас нэг хүн байсан. ******* гэр бүлээрээ байсан. Намайг очоод удаагүй байхад аймгаас ирсэн хүмүүс нь явцгаасан. Би хоол идчихээд *******д аварга хөгжимчин болсонд баяр хүргэсэн чинь ******* уурлаад би чамайг цохичих уу гэхээр нь хариуд нь би, чи яасан гэж намайг цохино гээд байгаа юм бэ гэсэн чинь үг дуугарахгүй байхаар нь гэрээс нь гараад явсан. Тэгээд би дэлгүүр орж ундаа авчаад буцаад гэртээ очихоор явж байхдаа гэрийнх нь хажуугаар явахад ******* уйлж байгаа сонсогдож байсан. Очдог юм билүү гэж бодоод дэмий байх гэж бодоод гэртээ харьсан. ******* урлагийн үзлэгт аварга хөгжимчин болсонд би баяр хүргэсэн түүнээс болж хардсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,

Гэрч Б.*******ийн:”...2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр манай ах Баатарсүрэн надад ******* эгч эмнэлэгт ирээд хэвтсэн байна ******* ах асуудал үүсгээд ирсэн байна гэж хэлсэн. Би ажилтай байсан учир эгчтэйгээ уулзаж чадалгүй буцаад сум явсан. Баатарсүрэн ах ******* ахтай уулзаад юу болсон талаар асуухад зодоогүй түлхэж унагасан гэж хэлсэн байсан. Урд нь хааяа зоддог гэж сонсогдож байсан. Намайг байхгүй хойгуур зодсон байдаг ирээд үзэхээр ямар нэгэн шинж тэмдэг харагддаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Ж.гийн: ”... 11 дүгээр сарын сүүлээр ******* эмнэлэгт хэвтсэн юм. Түүнээс өмнөхөн би өглөө болгон ангиудаар ордог юм. Ангиудаар ороод *******ын өрөөнд ороход ******* сандал дээр суучихаад хажуу тийшээ гэлжийгээд байсан. *******аас яасан юу болсон. ******* зодсон уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Зүүн шанаа хавьд нь хөхөрсөн байгаа харагдаж байсан. Урд нь тийм зүйл харагдаж байгаагүй. ******* зодууллаа гэж ажлынхандаа хэлдэггүй. 2 жилийн өмнө байхаа ээж нь манай хүүхдийг зодоод байх шиг байна хүүхэддээ чөлөө авах гэсэн юм гэж ирж байсан. Миний хувьд тийм харж байгаагүй. ******* даруу төлөв зан ааштай, бусадтай нийцтэй ханддаг манай сайн багш байгаа юм аа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 Гэрч  Г.гийн: ”...Одоо бол биеийн байдал хэвийн болсон. Гэхдээ  сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл хүнд хүчир ажил хийх юм бол зулбах аюултай. Бусдаар зүгээр байж байгаад зулбах аюул байхгүй. Хяналтанд байх үедээ надад ил шарх харагдаж байгаагүй. Надад тэр талаар ярьдаггүй. Хүнээс дам сураг сонсож байхад зодуулсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 624 дүгээр дүгнэлтэнд: *******ын биед тархины доргилт, эрүү, баруун шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ******* нь дээрх хэргийн нөхцөлд хожуу зулбахаар завдаж БОЭТ-ийн ЖЭТ-т эмчлэгдсэн байна. Энэ нь биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,

         Шинжээч эмч С.ийн:”... Тухайн үед үзүүлж байсан эмчийн тодорхойлолтоор дүгнэлт гаргаж болно. Хэзээ ямар хугацаанд авсан гэмтлийг мэдэхгүй байна. Дүгнэлтэнд дурдсан байгаа. Хуучин сорвижсон гэмтэл байгаагүй. Умай тонустай болж хүүхэд дутуу төрөх аюул тулгарахыг ойлгож болно. Энэ нь зөвхөн биед авсан гэмтэлтэй холбоотой үүсэхгүй, сэтгэл санааны тайван бус байдал, эхийн эрүүл мэндийн асуудал буюу өвчин эмгэг бас нөлөөлнө. Урагт нөлөөлөх эсэхийг тааварлах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

         Шүүгдэгч М.*******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ....19 цагийн үед гэртээ очоод хүүхдийн төрсөн өдөр болж байсан учир төрсөн өдрийн юмыг бэлдсэн. Тэр хооронд аймгаас ирсэн хүмүүсийн хийж өгсөн архинаас уугаад байсан. 20 цаг өнгөрч байхад эхнэр ******* ирээд төрсөн өдрийн үйл ажиллагаа эхэлсэн бид нар 2 шил архи уусан. Аймгаас ирсэн хүмүүс буцах болоод гаргаж өгөх гэж байхад ******* ирсэн. Аймагруу хүмүүсээ явуулчихаад яагаад *******тай маргалдсанаа мэдэхгүй байна. Эхнэртэйгээ гэрээс гарна гээд маргаж байснаа мэдэж байна. Тэгээд гэрээс гараад тамгын газар дээр алхаад ирсэн чинь цоожтой байхаар нь буцаж очиж хашаан дотроо тамхи татаж алхаж байгаад гэртээ ороод унтсан. Тэр өдөр аймгаас ирсэн чинь гэрийн дулааны шугамнаас ус алдсан байхаар нь түүнийгээ *******тай хамт янзалсан. Шугамаа янзалж байхдаа 1 шил 0.5 литрийн уусан, ажлаа дуусаад мөн 1 шил архи хувааж уугаад гэр гэртээ харьсан. Би согтож гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр *******ыг уйлаад байхаар нь зүгээр байж байгаад орондоо уйллаа гээд уурлаад 1 удаа шанааруу нь цохьсоноо мэдэж байна. Өөр цохиж зодоогүй. Эрүүл үедээ маргах асуудал байдаг түүнээсээ болоод согтохоороо түүнийгээ гаргадаг юм шиг байгаа юм. Ямар нэгэн ажил хиймээр байна, тэгмээр байна гэхэд хөдөлдөггүй юм, түүнээс болоод бухимдал төрдөг юм. Эрүүл байх үедээ тийм зүйл гаргадаггүй. Архи уухаа байсан, архины эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25-р хуудас/,

        Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

        Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 34-40-р хуудас/ болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

        Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

        Шүүгдэгч М.*******ы үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж хохирогч Б.*******тай иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулсан мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр М.*******ы үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.         

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч М.*******ы үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  3. М.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар М.*******д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА