Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/579

 

 

 

 

 

2023          05          31                                           2023/ШЦТ/579

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Э.Булганчимэг,

          хохирогч Н.Нын өмгөөлөгч Г.Ичинхорол,

          шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Даваа,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

          шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан эрүүгийн 1809019351285 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Ц /регистрийн дугаар /,

 

          2.Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, .... дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /регистрийн дугаар /,

 

          3.Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн ....ажилтай, ам бүл 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн .... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э /регистрийн дугаар /,

 

         Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

          Г.Ц нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,

          Б.Б нь Г.Цтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,

          Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дотор нотариатчийн өрөөнд иргэн Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн илт хуурамч бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталж бусдад 65.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Ц, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Эгийн үйлдлийг 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

            Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч ....мэдүүлэг, шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Ц нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,

          шүүгдэгч Б.Б нь Г.Цтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,

          шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дотор нотариатчийн өрөөнд иргэн Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн илт хуурамч бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталж бусдад 65.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Г.Ц, Б.Б нар нь бүлэглэн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан, шүүгдэгч Б.Э нь өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “…Би гэмт хэрэг үйлдээгүй. Тус хэрэг нь манай эхнэр бид хоёрын гэр бүлийн маргаанаас үүссэн. Иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд бид эвлэрсэн. Би өөрийн хөрөнгөөр “....” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Би өөрөө орон нутгийн хаягтай учир өөрийнхөө нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг авсан тохиолдолд Улаанбаатар хотын улсын дугаар авах боломжгүй тул өөрийн эхнэр Нарантуяагийн нэр дээр худалдан авсан. Тэгээд иргэний хэргийн шүүх хуралдаанаар тухайн тээврийн хэрэгслийг дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлээгүй тул өөрийн нэр дээр шилжүүлэхээр Б.Бд хандсан. Одоо хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би өөрийнхөө эзэмшлийн автомашиныг өөрийнхөө найз руу шилжүүлсэн. Би ....улсын дугаартай .... маркийн автомашиныг өөрийн мөнгөөр худалдан авч эхнэрийнхээ нэр дээр бичиг баримтыг нь гаргасан байсан. Харин манай эхнэр миний зөвшөөрөлгүй эгч Н.Н руу шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 44-45/,

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Г.Ц бид 2 гэр бүлийн найзууд бөгөөд Улаанбаатар хотод уулзахад надад “миний машин манай эхнэрийн нэр дээр байдан юм. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхээр орон нутгийн хаягтай учир улсын дугаар нь орон нутгаар гарна. Иймээс чиний нэр дээр шилжүүлээд авчихъя. Тэгээд чи буцаад миний нэр дээр шилжүүлээд өг” гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн авсан. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Цог-Өрнөх уг машиныг 20....оноос хойш унаж байсан бөгөөд эхнэр миний зөвшөөрөлгүй автомашиныг шилжүүлэн авсан байна. Би чиний нэр дээр шилжүүлэн аваад буцаагаад ах руугаа авна гээд миний нэр рүү шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 49-50/,

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний танил Дэлгэрсайхан гэх хүн надад “нэг тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэрээ хийх шаардлагатай байна. Эхнэр, нөхөр хоёрын дундын эзэмшил бөгөөд эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Хамт явж байгаа хүн нь миний сайн танил байгаа юм. Эхнэр нь Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа шилжүүлэх боломжгүй байна” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл Н.Н гэх хүний нэр дээр байсан бөгөөд түүнийг Г.Цийн эхнэр нь бөгөөд 7 хоногийн дараа Солонгос улсаас ирнэ гэж тайлбарласан. Намайг “өөрийнхөө нэр дээр шилжүүлэх юм уу” гэхэд “найзынхаа нэр дээр шилжүүлнэ” гэж хэлэхэд нь би итгээд нотариатын үйлдэл хийж өгсөн. Энэ этгээдүүд намайг залилан мэхлэх үйлдлийнхээ арга хэрэгсэл болгох гэж байгааг би мэдээгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Намайг Б.Б, Г.Ц хоёр Дэлгэрсайханаас дамжуулан танилцаж надад өөрийнхөө автомашиныг шилжүүлэн авах гэж байгаа юм гэж итгүүлэн шилжүүлэн авсан. Би Нармандахыг байхгүй үед бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нь миний буруу өөр нэмж ярах зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 176-177/,

 

Хохирогч ....мөрдөн байцаалтад өгсөн: “…Миний эзэмшлийн ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг миний дүү Нарантуяагийн нөхөр Г.Ц гэгч нь миний зөвшөөрөлгүйгээр Г.Цогзол гэдэг ахынхаа нэр дээр 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 35-36/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээ 2018 оны ....дүгээр сарын 22-ны өдрийн СБ2-18-1081 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 65.000.000 төгрөг...” дүгнэлт /2хх-н 37/,

“Хөрөнгийн үнэлгээ”-ний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаартай “...48.600.000 төгрөг болохыг тодорхойлов” дүгнэлт /2хх-н 73/,

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаартай “...65.000.000 төгрөг...” дүгнэлт /2хх-н 155/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1хх-н 35-36/,

Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээ /1хх-н 62/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Г.Ц нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Б.Б нь Г.Цтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүдэгч Г.Ц, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн уг гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

мөн хуулийн 3 дугаар зүйлийн зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсанд хамаарч, энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан нөхцөл журмыг хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Ц, Б.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төв дотор нотариатчийн өрөөнд иргэн Н.Нын эзэмшилд байсан ....улсын дугаартай “....” маркийн автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн илт хуурамч бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталж бусдад 65.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “....” маркийн ....улсын дугаартай автомашины үнэлгээг нийт 3 үнэлгээний байгууллагаар буюу “Дамно” хөрөнгийн үнэлгээгээр 65.000.000 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн үнэлгээгээр 48.600.000 төгрөг, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 65.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байгаагаас 65.000.000 төгрөгийн үнэлгээг шүүх үндэслэл бүхий бодитой гарсан гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Эг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Бусад асуудлын талаар

Хохирогч Н.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нарыг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нараас тус бүр 333.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Г.Ц, Б.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1809019351285 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нараас тус бүр 333.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц, Б.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР