Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0526/Э |
Дугаар | 2023/ШЦТ/587 |
Огноо | 2023-06-05 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/587
2023 06 05 2023/ШЦТ/587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Ц.Сайнхүү,
хохирогч Б.Мийн өмгөөлөгч Н.Очбадар,
хохирогч Н.Бгийн өмгөөлөгч Д.Даваахүү /онлайн/,
шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2140000160043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ж, /регистрийн дугаар /, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Увс аймгийн малчин суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч статистикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Д.Ж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Мээс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 34.680.000 төгрөгийг залилсан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэн Д.Мгаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 132.840.000 төгрөг залилсан,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн О.Өээс 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг залилсан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Н.Бгаас 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 439.957.000 төгрөгийг залилсан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Ц.Нгаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 9.000.000 төгрөгийг залилсан,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ц.Бгээс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 164.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Уас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, нийт 40.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ө.Өээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 19.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Мгөөс 2020 оны 10 дугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 37.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Р.Нгээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Б, С.Бнараар дамжуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 45.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Мээс нийт 475.799.000 төгрөг,
Хохирогч Г.Угаас 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Мээр дамжуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 14.000.000 төгрөг,
Хохирогч Г.Жөөс 2020 оны 10 дугаар сарын 22, 26-ны өдрийн хооронд Б.Мээр дамжуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Аээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.Алтансувдаар дамжуулж, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 18.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Жгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Д.Ж нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /3хх-н 213, 219-220/,
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Анх 2017 онд Д.Ж гэх хүнтэй санхүүчдийн баяраар уулзаж танилцаж байсан. Миний албан тушаал дээр өмнө нь Д.Ж нь 2017 онд ажилладаг байсан юм. Уг хүнээс ажилтай холбоотой мэдэхгүй юмаа асууж тодруулдаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Д.Ж нь ажлаа өгөөд явчихсан байсан. 2020 оны 8 сард Д.Ж нь надаас манай найз Оюунтунгалагаар дамжуулан мөнгө зээлээч гэж хэлүүлдэг байсан. Тухайн үед 2, 3 удаа Д.Жд мөнгө өгч байсан уг мөнгөнүүдийг надад буцаагаад хүүтэй өгдөг байсан. Эхлээд 8, 9 дүгээр сарын үед 10 сая төгрөгийг Түмэнбилэг, Оюунтуяа нараас зээлж 10 хоногийн дараа 12 сая болгож өгнө гэж хэлсэн уг мөнгийг Д.Жд өгсөн ба 13 сая төгрөг болгон төлнө гэсэн боловч төлөөгүй. Мөн 10 сард банкны зээл хаачихлаа 20 сая төгрөг өгөөч 25 сая болгон буцааж өгнө гэсэн тул Түмэндэмбэрэлээс хоногийн 1 хувийн хүүтэй 15 сая төгрөг, Оюунтуяагаас 6 сая болгож өгнө хэмээн 5 сая төгрөг тус тус зээлсэн, Д.Ж нийт 38 сая төгрөг өгөхөөс одоо 8 сая төгрөг өгсөн ба 30 сая төгрөг нэхэмжилж байна. ...Д.Жгаас авсан 8 сая төгрөгөө зээлсэн мөнгөний хүүнд бодож авсан. Би Түмэндэмбэрэлээс өндөр хүүтэй мөнгө авсан учраас түүнийгээ Д.Жд хэлэхэд та өндөр хүүтэй мөнгө авсан юм бол хүүндээ өгч бай гээд 8,000,000 төгрөг надад өгсөн. Д.Ж надаас эхлээд 12 сая төгрөг зээлээд түүнийгээ 15 сая болгож өгнө гэж хэлээд хүүтэй мөнгө зээлсэн. Дараа нь 20 сая төгрөг зээлэхэд 25 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Нийт надад 40 сая төгрөгийн өгөхөөр болсон. Өмнө нь надад бага багаар мөнгө явуулдаг байсан болохоор 2 саяыг нь хассан. Тэгээд 38 сая төгрөг авахаар болоход надад 8 сая төгрөг өгсөн. Тэгээд 30 саяыг авах байсан би Оюунтуяа эгчээс зээлж Д.Жд өгч байсан. 5 сая төгрөгийг Оюунтуяа өөрөө нэхэмжлэхээр болсон тул 25 сая төгрөг нэхэмжилж байна. Д.Ж надтай фейсбүүк чатаар холбогдоод 4, 5 сард хоёр хуваагаад 25 сая төгрөг төлж дуусгахаар гэрээ хийе гэсэн би гэрээ байгуулаагүй байгаа. Д.Ж анхнаасаа мөнгө зээлж авахдаа өөрөө банканд ажилладаг байсан учраас манай эдийн засагч нар хүний зээл хааж өгөөд тэр дундаас ашиг олоод буцаагаад мөнгө өгдөг гэж хэлж авдаг байсан. Д.Ж нь Хас банканд утасны лавлах, харилцааны ажилтан гэж явдаг байсан. Эхлээд надаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг байж байгаад 30 сая гаран төгрөг аваад тэгээд эргүүлж төлөөгүй байгаа. Надтай чатаар холбогдож мөнгийг чинь өгнө гээд байсан. ...Би Д.Жтай холбогдож мөнгөө авъя гэхээд надтай огт ярьдаггүй, холбоо барьдаггүй байсан. Тэгээд цагдаад хандсаны дараа над руу Д.Ж 2021 оны 3 дугаар сард утсаар холбогдоод та цагдаад өгсөн гомдлоо татаад авчих би мөнгийг чинь 4, 5, 6 сард багтаагаад төлж дуусгая гэрээ байгуулъя гээд над руу 1 гэрээ явуулсан би хүлээн зөвшөөрөөгүй энэ талаар мөн хэлсэн би гарын үсэг зураагүй баталгаажуулаагүй. Түүнээс хойш надтай утсаар яриад шүүх хурлаар орж хүнээс мөнгө авна тэгээд өгнө гээд тухайн хугацаа нь болохоор хойшилчихлоо гэдэг байсан. Д.Ж эхлээд надаас аваад хугацаанд нь хүүтэй өгч байсан ба сүүлдээ надад өмнө нь өгсөн үндсэн зээлийг төлөхгүйгээр хүү гээд бага хэмжээний мөнгө өгөөд түүн дээр дахин мөнгө нэмээд өгчих өөр зээл хаагаад өсгөөд өгье гэж хэлээд мөнгө авч байгаад үндсэн зээлээ ч өгөөгүй. Би Д.Жд нийт 34.680.000 төгрөгийг өгсөн ба надад 22.800.000 төгрөгийг өгсөн. Надад нийт хүү оролцохгүйгээр 11.880.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би Д.Жгаас 27.000.000 төгрөг нэхэмжилж байна энэ нь Түмэнбилэгээс нэхэмжилсэн мөнгөний хүү болон Оюунтуяагаас зээлсэн 2 сая төгрөг орсон дүн юм. ...Би Д.Жд хэд хэдэн удаа хүүтэй мөнгө зээлсэн. Миний зээлсэн мөнгө нийлээд 34.680.000 төгрөг болж байсан, эдгээр мөнгө нь дандаа хүүтэй зээлж байсан. Д.Ж надад зээлсэн мөнгөнөөсөө 22.800.000 төгрөгийг эргүүлж төлж байсан одоо зээлсэн мөнгөний бодит үлдэгдэл болох 11.880.000 төгрөг дутуу байгаа ба хүү нь бодогдоод 27.000.000 төгрөг надад өгөх ёстой миний итгэлийг эвдэж надаас мөнгө залилсанд гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /2хх-н 45-46, 148, 182-193, 208/,
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Д.Ж гэх эмэгтэйтэй 2015, 2016 оны үед Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээс ажиллаж байх үед танилцаж байсан. Түүнээс хойш холбоотой байдаг байсан. Улаанбаатар хот руу шилжсэнээс хойш утсаар холбогддог байсан ба 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д.Ж нь над руу яриад Хас банканд ажиллаж байгаа, хүний зээл хаагаад буцаагаад зээл гаргаж өгч дундаас нь ашиг авч байгаа, та надад 5.000.000 төгрөг зээлүүлчих би буцаагаад зээл гаргаж өгч дундаас нь ашиг авч байгаа, та надад 5.000.000 зээлүүлчих би буцаагаад 1.500.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгтэл Д.Ж надад 14 хоногийн дараа авбал 30 хувийн хүү орж ирнэ гэж хэлсэн. Би мөнгөө авъя гэж хэлсэн боловч надад таны мөнгө дараагийн 14 хоногийн гүйлгээнд орсон байна авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр дахин 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 10.000.000 төгрөг Д.Жд өгсөн ба 30 хувь нэмж өгнө гэж хэлсэн. Тэгээд энэ 10 сая төгрөгийг буцаагаад авъя гэхээр нь 14 хоногийн дараа болно гээд байсан. Тэгээд энэ 10 сая төгрөгийг аваагүй байж байтал 9 дүгээр сарын 1-ний өдөр дахин 8 сая төгрөг зээлдүүлчих гэхээр нь би 8.000.000 төгрөгийг Д.Жд өгсөн. Тэгтэл 3 хоногийн дараа 12 сая төгрөг болгож буцаагаад шилжүүлсэн. 9 дүгээр сарын 22-ны өдөр нөгөө 12 сая төгрөгөө буцаагаад зээлээд аваад өгөөч дахин нэг зээл хаая гэж хэлэхээр нь би 12 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг мөн буцааж өгөхгүй байж байгаад 10 сарын 9-ний өдөр 20 сая төгрөг хүнээс зээлээд өгчих 3 хоноод 30 хувийн хүүтэй буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг өгөөгүй. Би нэхэж байгаад 9 сард 4 сая төгрөг, 1 сард 7 сая төгрөг авсан. Тэрнээс хойш мөнгө авмаар байна гэхэд та нэг мөсөн Улаанбаатар хотод ирэхээрээ аваарай 14 хоногоор өгсөж байвал танд ашигтай шүү дээ гэж байсан. Ингээд нөхцөл байдлыг Д.Жд хэлж сануулахад банкин дээр аудитын шалгалт орсон байна хүлээж бай, эсвэл зээл гаргуулсан хүн эмнэлэгт байна, амралтын газар байна ажлын өдөр гаргаж өгнө гэж хэлдэг. Санаа зовоод чи надад худлаа яриад байгаа юм уу гэхэд үгүй ээ таны өгсөн мөнгө арилжаанд ороод ашигтай байгаа ороод ирсэн удахгүй тань руу шилжүүлнэ гэсэн. Мөн би 11 сард Д.Жтай Улаанбаатар хотод очиж уулзахад хэд хоног хүлээж бай таны мөнгө удахгүй орно та гэртээ хариад хүлээж бай 1 дэх гэхэд мөнгө чинь орно гэсэн боловч одоог хүртэл ороогүй. Тэгээд нэг удаа 8 сая төгрөг зээлүүлэхэд надад 12 сая болгож өгөхөөр нь би найдвартай юм байна надад ашигтай юм байна гэж итгэн мөнгө зээлүүлэхэд холбоогүй болсон, утсаа авахгүй болсон. Одоо би Д.Жгаас 30.000.000 төгрөгийн авлагатай байгаа. Би мөнгө зээлүүлэхдээ өөрийн Хаан банкны 5030155146, 5030143129 Төрийн банкны 320000303572 гэсэн данснаас Д.Жгийн Хаан банкны 5067062362 данс рүү шилжүүлсэн. ...Би Д.Жд мөнгө өгч авч байсан, тооцож үзэхэд надад буцааж өгөх мөнгийг тооцоход 54 сая төгрөг болж байсан. Би Д.Жтай 2020 оны 11 дүгээр сарын 5-нд уулзсан тэгээд надад өгөх мөнгийг бодсон. Би Д.Жгаас урьд нь мөнгө зээлж авч байхдаа хүүтэй авч байсан ба хүүг хасаад 30 сая төгрөгийн авлагатай болсон. Би өөрийн гэсэн мөнгийг авахгүй нэмж мөнгө өгсөөр байгаад 30 сая болсон. Би гадаадын хөрөнгө оруулалттай мөнгө өсгөдөг хувьцаанд орчихсон байгаа мөнгөө өсгөх гэхээр мөнгө хэрэгтэй болоод байна гээд мөнгө зээлж авч байсан. Арилжаанд оролцож байгаа цаанаасаа 30 хувийн ашигтай ирдэг гэж хэлдэг байсан. Тэгээд надаас хүүтэй мөнгө зээлж буцааж өгдөг байж байгаад өгөхөө больчихсон. Би Д.Жтай фейсбүүк чатаар холбогдсон надад миний мөнгийг өгнө гэж хэлсэн. Гэрээ байгуулах тал дээр ямар нэгэн тохиролцсон зүйл байхгүй. Над руу гэрээ явуулна нотариатаар батлуулаад 2021 оны 4, 5, 6 сард 10 саяар нь хуваагаад 30 сая төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Би Д.Жтай өр төлбөрөө барагдуулахаар гэрээ байгуулж авч үлдэнэ. ...Д.Ж надтай 2021 оны 3 дугаар сард яриад эвлэрлийн гэрээ хийе гэж хэлсэн. Тэр гэрээ нь 4, 5, 6 сард хувааж өгнө гэж гэрээн дээрээ бичээд над руу явуулсан байсан ба би уг гэрээг нотариатаар үзүүлэхэд албан ёсны гэрээ биш хоёр тал хоёулаа байж эвлэрлийн гэрээ байгуулна гэж хэлсэн. Тэгээд би гэрээг хүлээн зөвшөөрөөгүй баталж гарын үсэг зураагүй надад 4, 5, 6 саруудад мөнгө төлнө гэсэн төлөөгүй. Би мөнгөө авах талаараа утсаар болон чатаар залгаж байсан, мөн Улаанбаатар хотод гэрт нь 2020 оны 11 сард очиж байсан тэр үедээ ажлаасаа гарсан гэж надад хэлээгүй, ажилдаа явж буй мэт өглөө ажилдаа явлаа гээд гардаг байсан. Тэрнээс хойш утсаар ярих гээд чадаагүй. Цагдаад хандсаны дараа 2021 оны 3 дугаар сард өөрөө над руу залгаад эвлэрлийн гэрээ байгуулъя гомдлоо цагдаагаас авчих цагдаад хандвал би мөнгийг чинь буцааж өгч чадахгүй гэсэн. Д.Ж надаас эхлээд мөнгө авч байх үедээ яг тохиролцсон хугацаандаа зээлсэн мөнгөө хүүтэй нь өгч байсан ба сүүлдээ өөр шалтаг хэлж бүр өгөхөө больсон. Би мөнгөө хэрэгтэй байна гээд нэхэхэд 2020 оны 10, 11 сард Арилжаа хийж байсан гадаадын хөрөнгө оруулалттай данс программ нь түр хаагдсан байгаа тэрийг түр хүлээж байна, мөн арилжааны ашиг ороод ирлээ шилжүүлэх гэхээр программ хүлээгдэж байна гэх төлөвтэй байгаад байна, мөн банкны эдийн засагчтай хамтарч ажиллаж байсан миний дансаар их хэмжээний мөнгө орж гарсан учраас дансыг минь хаагаад Авлигатай тэмцэх газар болон банкнаас шалгаж байгаа гэх зэргийг хэлж байсан. Надаас 10 сая төгрөг сүүлд аваад 12 сая төгрөг болгож өгөөд наад 12 сая төгрөг дээрээ 8 сая төгрөг нэмээд 20 сая төгрөг болгоод өгчих би 8 сая төгрөг нэмээд 28 сая төгрөг болгоод өгье гэж хэлж байсан. Би өмнөх мөнгөө авч чадаагүй байсан учраас өгөөгүй. ...Д.Ж надтай тооцоо хийж байгаад хамгийн сүүлд 12 сая төгрөг хүүтэй зээлж авсан, энэ мөнгийг авахаасаа өмнө бид хоёрын дунд 7.500.000 төгрөгийн тооцоо байсан. Харин сүүлд нь надад 7.000.000 төгрөг эргүүлж өгсөн. Үүнээс үлдсэн мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна Д.Ж миний итгэлийг эвдэж надаас мөнгө залилж авсан. Би 30 сая төгрөг нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг /2хх-н 237-238, 3хх-н 65, 100-101, 112/,
Хохирогч О.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр чатаар бичээд 10.000.000 төгрөг зээлээч 7 хоногийн дотор Хас банканд зээл хаачхаад буцаагаад өгье гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны эзэмшлийн 5920301030 тоот данснаас 5068062362 тоот данс руу 10.000.000 төгрөгийг тус өдрөө хийсэн. Дараа нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Ж дахиад 7.000.000 төгрөг зээлээч ББСБ байгууллагад машинаа тавих гэсэн чинь хаалттай байна одоо 3 хоногийн дотор буцааж өгнө гэхээр нь өөрийн эзэмшлийн 5920301030 тоот данснаас 5068062362 тоот данс руу 7.000.000 төгрөгийг тус өдрөө шилжүүлсэн. Дахиад Д.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахиад 5.000.000 төгрөг зээлээч зээл хаана гэсэн хүн утсаа авахгүй байна гэхээр нь нөхөр О.Төгөлдрийн данснаас 3.000.000 төгрөг, өөрийн данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 12 сарын 3-ны өдөр нэхсээр байгаад Д.Жгаас 4.000.000 төгрөг авсан. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 60.000 төгрөг тус тус өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс хойш над руу янз бүрийн хүмүүс залгаж Д.Ж гэх хүнийг таних уу надаас мөнгө зээлээд алга боллоо, одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Д.Ж надад хэлэхдээ би нэг хүн рүү мөнгө шилжүүлээд нөгөө хүн маань Хөрөнгийг биржид хөрөнгө оруулалт хийгээд ашиг гаргаад мөнгө оруулж ирдэг таны мөнгө ор тас алга болоогүй хөрөнгийн биржид байгаа битгий цагдаад өгөөч гэсэн. Одоо 17.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй тэр мөнгөө буцааж авмаар байна" гэсэн мэдүүлэг /3хх-н 190/,
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБСургуульд багшаар ажилладаг. Намайг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байж байгаад Улаанбаатар хот руу 2019 оны 9 сарын эхээр явах болоод хамт ажилладаг найз болох Болормаагийн охин Д.Ж гэх эмэгтэйтэй хамт явсан тэр үед бид хоёр хоёулхнаа Д.Жгийн машинтай явж байсан тэгээд замдаа хоорондоо юм ярьж байгаад би Хөтөлд байдаг байраа зараад хот руу явж байгаагаа хэлсэн тэгэхэд Д.Ж та мөнгөтэй байгаа юм байна даа би хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг ашигтай ажил хийж байгаа та мөнгө байвал өсгүүлээд авч болно шүү гэж санал тавьсан тэгээд нээх үедээ бодоогүй яриад өнгөрсөн. Тэгсэн Улаанбаатар хотод ирээд 10-аад хоногийн дараа 2019 оны 9 дүгээр сарын дундуур над руу яриад та мөнгөтэй байгаа биз дээ хөрөнгийн бирж дээр арилжаа их өсөж байна шүү та арилжаа хийх боломжтой байх шүү надаас анх 3.000.000 төгрөг Сэлэнгэ гээд дүүгийнхээ дансаар дамжуулан аваад удалгүй 3.700.000 төгрөг болгож өсгөж өгсөн. Тэгээд холбоо аваагүй мөнгө төгрөг асуугаагүй байж байгаад удаагүй над руу залгаад хөрөнгийн бирж их ашигтай байна та мөнгө байвал өгчих гээд мөнгө авсан, анх бол надаас мөнгө авахдаа хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байна одоо мөнгө өгвөл их ашигтай байна гэж хэлээд 15-30 хувийн хооронд мөнгө өсгөж өгнө арилжааны хугацаа богино гэж хэлээд мөнгө авдаг байсан одоо би Д.Жгаас 173.500.000 төгрөг авах дутуу байгаа. ...Би өөр хэн нэгэн буюу өөрийн таньдаг найз нөхөд ах дүү нараасаа мөнгө авч Д.Жд өгч байсан удаатай.Тэдгээр хүмүүсээс мөнгийг нь авах үедээ Д.Жгийн надад хэлж намайг итгүүлсэн үгнүүдийг тухайн үед Д.Жд итгээд тэдгээр хүмүүст мөн хэлж мөнгийг нь авч, буцаан тодорхой хэмжээний ашгийн хамт буцаан шилжүүлж өгдөг байсан" гэсэн мэдүүлэг /3хх-н 237-239, 11хх-н 23/,
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Хөтөл ЕБС-ийн 1 дүгээр сургуульд тогоочоор ажилладаг. Өмнө надтай хамт ажилладаг байсан Болормаа гэх эмэгтэйн охин Д.Ж гэх эмэгтэй надад өөрийгөө Улаанбаатар хотод хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг мөн Хас банканд ажилладаг хөрөнгийн бирж дээр арилжаа хийхэд их ашигтай гэж тайлбарласан тэгээд удаа дараа мөнгө аваад эхэндээ хэлсэн хугацаандаа ашигтай нь хамт өгдөг байсан сүүлд авсан мөнгөө өгөлгүй намайг залилсан. Анх Д.Ж надад ашиг гэж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 7.200.000 төгрөг өгсөн, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10.800.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш Д.Ж надаас дахиад мөнгө асуухад нь би өөрийн бэр Дэлгэрмаагийн данснаас Д.Жгийн данс руу 10 сая төгрөг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Д.Ж 10 дугаар сарын 16-ны өдөр 14 сая төгрөг болгоод буцааж өгсөн. Тэгээд дахиад надаас мөнгө асуухад нь би өөрийн данснаас Д.Жгийн данс руу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 сая төгрөг хоёр хувааж шилжүүлсэн. Д.Ж буцааж надад 4.300.000 төгрөг болгож тэр өдөртөө өгсөн. Тэрнээс хойш Д.Ж надаас дахиж мөнгө асуухад нь би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6 сая төгрөг өгөөд буцааж 6.600.000 төгрөг болгож авсан. Тэгээд Д.Ж надаас дахин мөнгө асуухад нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6 сая төгрөг асуусан тэрнээс хойш дахин надаас мөнгө асуухаар нь би өгөөгүй харин өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд арилжаа хийж байгаа таных түр хүлээгдэж байгаа гээд өгөхгүй байгаа юм. Би өөрийн данснаас Д.Жд 33 сая төгрөг шилжүүлсэн Д.Ж миний данс руу 42.900.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн бэр Дэлгэрмаагийн данснаас Д.Ж руу 34 сая төгрөг шилжүүлсэн одоо 24 сая 100 төгрөгийн үлдэгдэл байна. Би өөрийн бэр Дэлгэрмаагаас аваад л Д.Жд өгсөн мөнгийг буцааж өөрөөсөө гаргаад өөрийн бэр Дэлгэрмаад өгсөн. Би Д.Жгаас чи энэ их мөнгөөр юу хийдэг юм бэ гэхэд хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байгаа их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байж ашиг нь өндөр байна та өндөр ашиг авъя гэж бодож байвал их мөнгө олоорой гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /5хх-н 123-124/,
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын эхээр манай ээжийн хамт ажилладаг байсан эмэгтэйн хүүхэд нь гэх Д.Ж гэх эмэгтэй надтай фейсбүүкээр болон 99968369 дугаарын утсаар холбогдож би Хас банканд ажилладаг юм тэгээд хүмүүсийн яаралтай зээлийг хааж өгөөд тодорхой хэмжээний хувь авдаг юм 10.000.000 төгрөг байвал зээлээч гэхээр нь 2020 оны 9 сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд түүнээс хойш 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 6 удаа нийт 81.000.000 төгрөг зээлээд буцааж авсан юм. Тэгээд би тухайн үед Д.Ж мөнгө зээлээд буцаагаад өгчхөөд байсан болохоор нь итгэл төрөөд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 83.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд 10 хоногийн дараа өгнө гэсэн болохоор нь 10 хоногийн дараа холбогдох гэсэн чинь утсаа авахгүй ээжтэй нь би мэдэхгүй явдаг газраар нь явж учраа ол гэж хэлсэн, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Д.Ж надад 11 дүгээр сард Хас банканд ажилладаг гэж хэлсэн. Би мөнгөө Д.Жгийн 5067062362 тоот данс руу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 30-101 тоотод байрлах гэртээ байх үедээ интернэт банк ашиглан шилжүүлсэн. Д.Ж Бөхийн өргөөний тэнд байдаг гэсэн тодорхой хаяг мэдэхгүй байна, албан тушаалаа урвуулан ашиглаж намайг залилсан гэж бодож байна. ...Би Д.Ж гэх хүнд нийт 164.000.000 төгрөг зээлсэн байсан тухайн мөнгөнөөс хүүний мөнгө гэж бодож авдаг байсан хэчнээн төгрөг авсан тооцоогоо гаргаагүй янз янз өгдөг байсан би өөрөө өгсөн, авсан мөнгөө хүүтэй нь бодохоор 83.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бодож байсан сүүлд дансны хуулга тооцож үзээд хүү, ашгийн мөнгийг бодохгүйгээр тооцоо гаргахад 46.700.000 төгрөгийг би Д.Жгаас авлагатай болж байна. 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Д.Ж над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 5 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн энэ мөнгийг миний Хаан банкны 5067061562 дугаарын дансанд гүйлгээний утга нь Д.Жгаас гээд шилжүүлсэн. Надад Д.Ж энэ мөнгийг өгөхдөө миний цуг ажилладаг Х.Анхбаяраас зээлүүлсэн 10.000.000 төгрөгийн хүүнд өг гэж өгсөн би тухайн мөнгийг Анхбаярын мөнгөний хүүнд өгсөн. Анх надад өөрөө Хас банканд ажилладаг яаралтай зээл авч байгаа хүмүүсийн өмнөх зээлийг нь хаагаад тэндээсээ тодорхой хэмжээний хувь ашиг авдаг тэр ашгаасаа танд өгнө гэж хэлсэн. Би Д.Жгаас 46.700.000 төгрөг нэхэмжилж байна. Надад сүүлд өгсөн 3.000.000 төгрөгийн бол би өөрөө авалгүй надтай хамт ажилладаг Анхбаяр гэх хүнд хүүний мөнгө гэж бодож өгсөн. Би Анхбаяраас 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг зээлж аваад Д.Жд өгсөн би хүнээс мөнгө зээлж авч өгч байгааг Д.Ж мэдэж байгаа надад мөнгө байхгүй гэхэд хүнээс аваад өг би мөнгийг нь 10 хоноод буцаагаад өгнө гэсэн боловч одоо болтол төлөөгүй. Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна" гэсэн мэдүүлэг /6хх-н 60-62, 64/,
Хохирогч Д.Уа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай банканд ажилладаг Цогтбаяр гээд залуу байдаг, түүний найзынх нь найз охин Д.Ж гэж хүн байдаг. Би Д.Жтай Цогтбаяраар дамжуулан танилцаж байсан. Анх 2019 оны 8 дугаар сард Д.Жтай танилцаж байсан тухайн үед Хас банканд төв салбарт ажилладаг байсан миний мэдэж байгаагаар борлуулалтын ажилтнаар ажилладаг байсан. Д.Ж манай банкны үйлчилгээг надаар дамжуулан авдаг байсан 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд надтай ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5 хоногийн хугацаатай зээл хаагаад буцааж олгох нь тодорхой болсон судалгаа нь хийгдсэн зээл хаахад зарцуулна гэж хэлсэн тэгэхээр нь би надад бол мөнгө байхгүй би чамд хүнээс дамжуулж өгч болно гэсэн Д.Ж надад хэлэхдээ сүүлийн хэдэн сар найз залуутайгаа нийлээд тэр дундаас хүү авч байгаа гээд дансныхаа зургийг явуулсан. Надтай утсаар ярихдаа ямар ч асуудалгүй судалгаа нь хийгдсэн зээл байгаа хамгийн удаандаа 5 хоног болно гэж хэлээд 20.000.000 төгрөгийн зээл авсан. Би хүнээс аваад өгч байгаа гэдгээ тодорхой хэлсэн анх зээлэхдээ 5 хоногийн хугацаанд 5% хүүтэй зээлсэн. Би Д.Жд мөнгө шилжүүлэхдээ Худалдаа Хөгжлийн Банкны 499277577 дугаарын данснаас Д.Жгийн ХХБ-ны 499283403 тоот дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг би хамт ажилладаг Цэгмид гэх залуугаас зээлж авсан байсан одоог хүртэл би Цэгмидэд нэг ч төгрөг өгөөгүй байгаа намайг өөрөөсөө гаргаж 20.000.000 өг гэж байгаа. Хэрэв надад Д.Ж мөнгө өгөхгүй бол би Цэгмидийн мөнгийг өөрөөсөө гаргаж өгөхөөс өөр арга байхгүй болно. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны үдээс хойш Д.Ж намайг 20 сая төгрөг зээлээч гэсэн зээл хаагаад ажлын өдөр байх юм бол орой буцаагаад өгнө тэгэхээр нь дансныхаа хуулгыг харъя гэсэн тэгээд над руу дансныхаа хуулганы зургийг явуулсан тэгэхээр нь би манай банк бол зээл хаахгүйгээр зээл олгоод олгосон мөнгөнөөсөө зээлийг нь хаадаг гэж хэлсэн тэгээд надад найз залуутай сүүлийн хэдэн сар зээл хааж байгаа гэсэн тэгээд дансны хуулгыг нь харахад орлого, зарлага нь өдөртөө ороод өдөртөө гарсан нийт зарлагын дүн нь аягүй өндөр байсан тэгээд би Д.Жд итгээд хөл хорионы үед байсан болохоор гэрээ хийх ямар ч боломж байгаагүй Д.Ж болон түүний найз залуу Алтанзаяа нар хоёулаа банканд ажилладаг тэгээд дансны хараад би итгээд Д.Жд 20.000.000 төгрөг зээлүүлсэн. Тухайн мөнгийг би хамт ажилладаг Цэгмид, Лхагвадорж нараас мөнгө зээлээд өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надаас зээлсэн 20.000.000 төгрөгийг Д.Ж 3.000.000 төгрөг хүүний хамт буцааж өгсөн. Д.Ж надаас мөнгө зээлэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буцааж өгнө гэж хэлсэн тухайн өдрөө надад өгч чадаагүй тэгээд надад сонин санагдаад байхаар нь би тодруулж асуухад зээл нь гарч амжаагүй гэж надад хэлсэн. Тэгээд хамт ажилладаг хүнийхээ чатыг харуулж байсан. Надад мөнгө зээлсэн 2 хүн маань итгээгүй наадах чинь худлаа юм байна мөнгөө яаралтай авъя гэж хэлсэн тэгээд би Д.Жгаас мөнгө нэхэхэд хүүгийн нэмж өгье 4.000.000 төгрөг нэмж өгнө ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Д.Ж руу эдийн засагчийн бичсэн байсан чат дээр зээл гаргах нь тодорхой болсон шийдвэр гаргадаг хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй байгаа гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгийн хүү өгсөн, 2020 оны 11 сарын 30-ны өдөр үндсэн мөнгөө хүүтэй нь 24,000,000 төгрөг авсан. Тухайн өдрийнхөө ажлын цаг дууссан хойно нь дахиж 20.000.000 төгрөг нэмж зээлсэн. Д.Жгийн найз залуу Хаан банканд IT инженерээр ажилладаг гэж сонссон ба 2020 оны 12 дугаар сарын 30-нд амиа хорлосон гэж сонссон" гэсэн мэдүүлэг /6хх-н 60-62, 64, 211-212/,
Хохирогч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хас банканд 2015 оны 2 сараас хойш ажиллаж байгаа. Би 2019 оноос хойш Д.Жтай хамт Хас банканд харилцагчийн үйлчилгээний төв дээр ажиллах болсон. Д.Ж өмнө нь Хас банкны төв салбарт теллер байсан тухайн үед таньдаггүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Ж утсаар яриад надад яаралтай мөнгөний хэрэг байна чамд зээлэх мөнгө байна уу тэгээд маргааш чамд 10% хүүтэй буцааж өгнө гэсэн тэгэхээр нь ашиг яах вэ буцаагаад өгөөрэй гэсэн тэгээд маргааш нь дахиж залгаад хүүний мөнгө чинь бэлэн болсон гэхээр нь би бэлэн болсон юм бол мөнгөө авъя гэсэн чинь мөнгө нэмж зээлээд мөнгөө өсгөөд авахгүй юм уу гэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд чи олоод өгөөч гэсэн тэгээд нэлээд удаа надаас шалсан би 13.400.000 төгрөг өөрийн Хаан банкны 5076912934 тоот данснаас Д.Жгийн Хаан банкны 5067062362 дугаарын дансанд шилжүүлсэн би мөнгийг шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 38-1 тоот буюу аав, ээжийнхээ гэрт байсан. Би эхлээд зээлсэн 6.000.000 буцааж авч чадаагүй өөрийнхөө хэлээд байсан хүүний мөнгө болох 600.000 төгрөгийг бас авч чадаагүй харин нэмээд 19.400.00 төгрөг Д.Жд өгөөд одоог хүртэл авч чадаагүй байгаа 2020 оны 11 дүгээр сард цахим сүлжээгээр харилцахад надад Сэлэнгийн банканд таньдаг хүн байгаа Хаан банк, Хас банкнаас хүмүүсийн зээлийг хааж өгөөд дахиад хөнгөлөлттэй зээлэнд хамрагдуулж өгнө үү гэж надад хэлсэн. Д.Ж надад аминд тулсан мөнгөний хэрэгцээ байна чи надад зээлээч гэсэн тэгэхээр нь би олон хоног бол зээлж чадахгүй 1, 2 хоногийн хугацаанд бол би зээлж болно гэж хэлсэн чинь өөрөө надад 10% хүүтэй зээлээд чамд ашиг өгнө гэж хэлсэн тэгээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрөө залгаад нөгөө мөнгө чинь хүүтэйгээ ашигтайгаа бэлэн болсон энэ мөнгөө дахиад нэг хонуулах уу тэгэх юм бол би чамд 5.000.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Тэгэхээр нь би ашиг байхгүй түрүүчийн зээлсэн мөнгөө авмаар байна ашиг хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд ашгаа өгвөл өг дараагийн 5,000,000 төгрөг надад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд утас нь тасарсан тэгээд би араас нь залгасан чинь утсаа авахгүй байсан бас зурвас бичсэн тэгээд тэрнээс хойш мөнгөө өгөхгүй тэр чигтээ алга болсон. ...хамт ажилладаг байсан тул итгээд өгсөн" гэсэн мэдүүлэг /7хх-н 17/,
Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 сард Д.Ж надтай холбоо барьсан. Д.Ж болохоор Хас банканд ажилладаг тэгээд надад нэг санал тавьсан “чи надад 50.000.000 төгрөг олоод өгөөч 7 хоногийн хугацаанд би чамд мөнгийг чинь өсгөөд 55.000.000 төгрөг болгож өгье” гэсэн. Тэгэхээр чи юу хийх гэж байгаа юм гэсэн чинь зээл чөлөөлж банкны баталгаа гаргаж өгнө эдийн засагч бид нар бүгдээрээ ингэж хийдэг бид нар ашгаа аваад явчихдаг юм тэгээд энэ ажлыг жил гаран хийж байгаа найдвартай харилцагч нар байгаа ямар нэг эрсдэл байхгүй мөнгийг чинь өсгөж өгнө гэж хэлсэн, би бөхийн өргөөгийн хажууд амьдардаг байсан, одоо Хүннү-2222 гэх газар амьдарч байгаа шинэ машин авсан, аавдаа бас машин авсан амьдрал дээшилж байгаа гэсэн. Тэгэхээр нь найзаас буюу Ариунзаяагаас асуусан тиймээ тийм ажил хийдэг надаас мөнгө аваад өсгөж өгч байсан гэсэн тэгээд би Д.Ж руу яриад 50.000.000 төгрөг олдохгүй 10-20 сая төгрөг хүнээс зээлж авах боломжтой гэсэн. Тэгсэн Д.Ж надад чи тэгвэл боломжоороо аль болох ихийг олоод өг гэсэн. Тэгээд би Солонгост байдаг Баасангаас 10.000.000 төгрөг, найз Соёмбо-Эрдэнээс 10.000.000 төгрөг зээлсэн. Бас нэг найз Г.Гантөгсөөс 5,000,000 төгрөг зээлж авсан. 2020 оны 10 сарын 20-ны өдөр СБД-ийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ 25.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031412402 дугаартай данснаас Д.Жгийн 5067062362 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Ж манай ажил дээр буюу СБД-ийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Платинум гэх нэртэй газар ирээд надад 120.000.000 төгрөг хэрэг болоод олох арга байна уу гэж асуусан. Тэгээд би надад 25.000.000 төгрөг хүнээс зээлж чамд өгсөн өөр мөнгө байхгүй гэхэд миний унаж байсан прадо-150 загварын автомашиныг манай ажлын гадаа 4, 5 цаг хүлээж сууж байгаад барьцаанд тавья гэж ятгасан. Би чамд 7 хоног болоод аваад өгөх юм чинь ямар ч асуудал байхгүй гэсэн тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жи Эс Би капиталд ББСБ-д 3.5% хүүтэй нэг сарын хугацаатай 35.000.000 төгрөгийг барьцаанд тавиулсан. Тухайн 35,000,000 төгрөгийг ББСБ-аас бэлнээр 20,000,000 төгрөгийг, дансаар 15.000.000 төгрөгийг өгсөн. 15 саяаас 10.500.0000 төгрөгийг 10 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн хүн болох Соёмбо-Эрдэнэд буцаан шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 4.500.000 Д.Жгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би хүүхдийн 100-д ХХБ-д 20.000.000 төгрөгийн Д.Жгийн ХХБ-ний данс руу хийсэн ямар данс байсныг мэдэхгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой Д.Ж дахин залгаад мөнгөтэй таньдаг хүнээсээ мөнгө аваад өгөөч гээд миний таньдаг Соёмбо-Эрдэнээс 21.000.000 зээлж өгсөн. Тэгээд 22-ны оройн 21 цагт 20.000.000 төгрөгийг буцаан Д.Ж шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний 2 хоногийн дараа би хугацаатай 10 сая төгрөг авчихъя гэхээр нь би буцаагаад шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 10 сарын 24-ний өдөр манай ажил дээр аудит орчихлоо дансаар мөнгө шилжүүлэх боломжгүй байна гэсэн. Тэгээд нөгөө мөнгөө зээлсэн хүн надаас Д.Жгийн дугаарыг авсан. Тэгээд энэ өдөр би 9.000.000 төгрөг, дахиад 9.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг нийт 21 сая төгрөг миний данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-24 хооронд мөнгө шилжүүлж байгаад утсаа авахаа больсон тэгээд би олон залгасан ч утсаа аваагүй, 2021 оны 11 сарын 12-ны өдөр надтай холбогдоод зээлийн хүү гэж 3.000.000 төгрөг Д.Ж шилжүүлсэн. Түүнээс 2,000,000 төгрөгийг нь Баасан гэх найз руугаа шилжүүлсэн. Тэгээд 1.000.000 төгрөгөө ББСБ-ийн хүүнд өгсөн. Ингээд надад 3.000.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй, тэгээд бас 11 дүгээр сард I watch series 6 гэх загварын ухаалаг цаг өгөөд зараад өгөөч гэсэн. Тэгээд би 2021 оны 1 дүгээр сард цахим хаягаараа 750.000 төгрөгөөр зарсан. Тэр 750,000 төгрөгийг надад байгаа, тэрнээс хойш Д.Ж утсаа авахгүй байгаа. Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын хүн болохоор би тэнд байдаг найзаараа дамжуулаад аавынх нь 99003323 дугаарыг олж авсан. Тэгээд аав руу нь залгасан чинь их олон хүнээс мөнгө зээлсэн байна. Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд шалгагдаад хэцүү байна энд байдаг хамаатан садан найз нөхдөөсөө нэлээд мөнгө төгрөг аваад шалгагдаж байгаа гэсэн. Би нийт 49.500.000 төгрөг зээлсэн. Таньдаг хүнээрээ дамжуулаад хүнээс 21.000.000 төгрөгийг зээлж нийт миний дансаар дамжуулаад 70.500.000 төгрөг болж байна. Надад 43.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Тэгээд 43.000.000 төгрөгөөс Д.Ж буцаагаад 10.000.000 төгрөг авсан байна, ингэхээр надад 33.000.000 төгрөг өгсөн байна. Нийт 70.500.000 төгрөг Д.Жд өгсөн надад буцаан 33.000.000 төгрөг хасаад 37.500.000 төгрөг авах ёстой. Гэхдээ би мөнгө зээлсэн хүмүүст мөнгийг нь буцаан өгөхдөө 5.200.000 төгрөгийн хүү төлсөн ба ББСБ-д одоогийн байдлаар 11.500.000 төгрөгийн өртэй явж байгаа, одоо Д.Жгаас 56.900.000 төгрөгийг одоо авна. 21.000.000 төгрөгийг зээлсэн хүүнд нь 1.350.000 төгрөг, Баасангаас 10.000.000 төгрөг авсан тэрний хүү гээд байгаа 2.000.000 төгрөг ББСБ-д 2020 оны 11 сарын хүү гэж 1.000.000 өгсөн, 2020 оны 10 сарын 20-ны 10.000.000 хүнээс зээлж өгсөн тэрний хүү гэж 500.000 төгрөг өгсөн 5.000.000 төгрөгийн хүү гэж 400.000 төгрөг өгсөн байна" гэсэн мэдүүлэг /7хх-н 219-221/,
Хохирогч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 16-нд миний эхнэрийн ахын хүүхэд Бат-Эрдэнэ, Бямбасүх нар надаас мөнгө асуусан. Бат-Эрдэнийн найз гэх хүн зээлээ төлөх гээд та 7 хоногийн хугацаатай мөнгийг чинь буцааж өгнө та тус болооч гэсэн. Би дүү Отгонпүрэвийг гэртээ дуудаж бэлэн 45.000.000 өгч 5067062362 гэсэн данс руу мөнгө шилжүүлээрэй гэж хэлээд өгөөд явуулсан. Би 7 хоногийн дараа Бат-Эрдэнээс мөнгө юу болов гэж асуухад нөгөө хүүхэн олдохоо больсон утсаа авахаа байсан гэсэн. Тэгээд би Бат-Эрдэнийг цагдаад ханд гээд өргөдөл өгүүлсэн. Д.Ж гэх хүнийг огт танихгүй" гэсэн мэдүүлэг /8хх-н 63/,
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд Хас банкны дуудлагын төвд операторын ажлыг Д.Жтай хамт хийж байгаад бид хоёр бараг хамт 2020 оны 10 сард ажлаасаа гарсан. 2020 оны 4 сарын сүүлээр Д.Ж над руу залгаж надад 1,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, хүүтэй зээлээч гээд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Жгийн данс руу шилжүүлсэн. 2 долоо хоногийн дараа хүүтэйгээ буцаад 1.100.000 төгрөг авсан. Энэ мэтээр 2020 оны 10 дугаар сарын дунд хүртэл надаас хүүтэй мөнгө зээлж мөн манай найз Халиун Ууганзаяа нараас надаар дамжуулан авч өгч байсан. 2020 оны 10 дугаар сард хамгийн сүүлд тооцоо тооллого хийгээд ямар нэгэн өр авлагагүй байхад 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Ж өөрийнхөө 99968369 дугаарын утаснаас 80117782 дугаар луу залгаж 3 хоногийн зээл хаалт байна 20.000.000 төгрөг 30.000.000 төгрөг хэрэгтэй ийшээ мөнгө оруулах уу гэхээр нь байхгүй гэхэд Ууганзаяа, Халиун нараас асуугаад өгөөч гэж хэлэхээр нь тэр хэдэд мөнгө байхгүй, өөрөө асуу гэсэн. Байхгүй гэхэд дахиад 5-10 удаа залгаж хүмүүсээс асуугаад өгөөч гэж хэлдэг. Би Ууганзаяа Халиун нар луу тухайн өдөр залгаж 3 хоногийн зээл хаалт байна та хоёр мөнгө оруулах уу гэж хэлсэн.Тэгье яг баттай биз дээ хугацаа нь тодорхой юу гэж хэлсэн Д.Ж 20% хүү тооцож буцааж өгнө гэж хэлсэн.Тэгээд тус өдөр миний хаан банкны ... тоот данс руу Ууганзаяа ... тоот данснаас 2.000.000 төгрөгөөр 7 удаагийн үйлдлээр нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Халиун миний хаан банкны данс руу өөрийн хаан банкны ...тоот данснаас 8.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 16.000.000 төгрөг шилжүүлсэн. Миний дансанд 30.000.000 төгрөг шилжин орж ирсэн ба би Д.Жгийн Хаан банкны 5067062362 тоот данс руу 20.000.000 төгрөг мөн 4.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлээд үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нь өмнө нь зээлсэн мөнгөө авсан. Дахиад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ууганзаяагаас 20.000.000 төгрөг 10 сарын 27-нд Халиунаас 10.000.000 төгрөг өн өөрийнхөө төрийн банкны хадгаламжийн дансыг барьцаалан 25.000.000 төгрөгийн зээл авч 20.000.000 төгрөгийг Д.Жд шилжүүлсэн. Тус мөнгөнүүдийг мөн зээл хаах гэж байна гэж хэлсэн ба ээж, эгч хоёрын мөнгө гараад ирнэ тэгэхээр нь буцаагаад өгнө тус өдөр над руу ярьж та нэмж 50.000.000 төгрөг өгөхгүй бол Форекс хувьцааны данс руу шилжих гээд байна гэхээр нь би хадгаламжаа барьцаалан зээл гаргаж өгсөн.2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш би Д.Жд хүү Бат-Эрдэнийн Анар \МФ18233011\-ын Хас банкны Хадгаламжийн данс, нөхөр Жүгдэрийн Бат-Эрдэнэ \ТГ86121137\-ын Хас банкны хадгаламжийн дансыг тус тус барьцаалан мөнгө зээлж өгдөг байсан. 2020 оны 12 сарын 7-ны өдөр хүүгийн дансыг 7.673.000 төгрөгөөр хаалгуулж, 5.019.000 төгрөгийг буцаан зээлэнд төлсөн, нөхрийн дансыг 6.212.000 төгрөгөөр хаалгуулж 2.504.000 төгрөгийг буцаан зээлэнд төлсөн. Ингээд уг хадгаламж барьцаалан зээлэнд 7,223,000 төгрөгийг би буцаан төлсөн уг мөнгийг Д.Ж надад өгөх ёстой, өгөхгүй байгаа.Нийт Д.Жгаас би 27.223.000 төгрөг, Халиун 26.000.000 төгрөг, Ууганзаяа 34.000.000 төгрөг нийт 87,223,000 төгрөг авах ёстой. Д.Ж анх надаас мөнгө зээлэхдээ би зээл хаадаг мөн Форекс буюу хувьцаа авч зардаг гэж хэлсэн. Эхний үедээ бага багаар мөнгө аваад буцаагаад өгдөг байсан. Д.Ж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 75-59 тоотод хаягтай, уг тоот хаяг дээрээ амьдардаггүй. 2020 оны 9 дүгээр сарын дундуур надтай уулзаад энэ ашиг надаас гарч байгаа биш зээл хаалт явуулж байгаа, би ашиг олоод машин, утсаа сольсон мөн байранд орсон гэдгээ хэлээгүй. Д.Ж намайг мөнгө авч байгаа талаар хүмүүст битгий хэлээрэй гэж хэлдэг байсан. Халиун Ууганзаяа нар мэддэггүй байсан ба мөнгө авчхаад өгөхгүй байхаар нь Халиун Ууганзаяа нар надаас хэнд өгсөн талаар асуухад Болормаа багшийн охин Д.Жд өгсөн гэж үнэнийг хэлсэн. 10 дугаар сарын 30-ны өдөр мөнгө өгөхгүй байхаар нь залгасан чинь 35 хүлээнэ гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /8хх-н 238-239/,
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гадуур ажилтай явж байхад нэг дугаараас залгаж авахад сайн байна уу эгчээ, би нөгөө Богд банканд ажилладаг Алтансувд байна, тантай уулзах чухал ажил байна гэхээр нь би гадуур ажилтай явж байна, үдээс хойш уулзъя гэсэн. Тэгээд би үдээс хойш ажил дээрээ оччихоод уулзахад танд 20.000.000 төгрөг байна уу би маргааш гэхэд танд өгнөө, би 1.000.000 төгрөгөөр өсгөөд өгнө гэхээр нь би надад бэлэн бол байхгүй байна, хадгаламжид бол мөнгө байгаа, чи юунд хэрэглэх гэж байгаа юм гэхэд надад олигтой юм хэлээгүй, манай найз Хас банканд ажилладаг юм надад дансныхаа хуулгыг харуулаад худлаа ярихгүй би хажуугаас чинь холдохгүй, найдвартай гээд харсан, би итгээд өөрийн хадгаламжаас 21.000.000 төгрөгийг барьцаалаад 18.500.000 төгрөгийг зээлж Алтансувдын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь мөнгөө нэхэхэд ажлын цагийн дараа мөнгө нь орчихно гэж хэлсэн. 2020 оны 11 сарын 4-ний өдөр надад 20.500.000 төгрөгийг авсан юм. Тэгээд тэр өдрийнхөө 16 цагийн орчимд Алтансувд дахиж ирээд Амараа эгч би танд үнэн хэлсэн байгаа биз дээ, одоо надад дахиад 18.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлчих гэсэн юм. Тэгэхээр нь би наадах чинь хэцүү юм байна лээ гэсэн чинь та намайг харж байгаа биз дээ гэж гуйсаар 7 хоногт өгөөрэй гээд шилжүүлсэн. Тэрнээс 7 хоногийн дараа болохын даваан дээр Ковидоор хөл хорио тогтоогоод бид нар ажилдаа явж чадахгүй байгаа, бид нарыг ажил дээр хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө авмаар байна ямар ч байсан хурдан өгөөрэй гэсэн тэгээд хөл хорио дуусаад Алтансувдтай ярихад манай найзын ажилладаг Хас банкны салбар ажиллахгүй байна. Тэр өдрөөс хойш би зогсоо зайгүй зурвас бичиж ярьсан ба Алтансувд нь би үнэн хэлсэн надад итгэ гэсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний Хаан банкны данс руу 2.500.000 төгрөгийг Алтансувд шилжүүлсэн. Тэгээд үлдэгдлээ хэзээ өгөх вэ гэсэн чинь 2 сарын дараа өгнө гээд хоног хугацаа сунгаж явсаар байгаад 91060407 гэсэн дугаараас нэг залуу залгасан ба намайг Алтансувдтай ямар холбоотой вэ гэж асуусан. Тэгэхээр нь би нэг оффист ажилладаг юм гэсэн, надаас 35.000.000 төгрөг зээлж авсан юм. Тэгээд анх Алтансувд нь тус хүнээс мөнгө авахдаа энэ Амартүвшин гэдэг хүнээс байнга өгөлцөж авалцдаг юм гээд миний шилжүүлсэн мөнгөний хуулгыг үзүүлж байгаад тэр хүмүүсийн мөнгийг авсан гэсэн. Тэгээд энэ талаар Алтансувдад хэлэхэд юу яриад байгаа юм, би танихгүй шүү дээ гэж худлаа ярьсан. Тэгэхээр нь би танай гэрийн чинь доод айлын хүн гэж ярилаа ямар учир байна, чи худал ярьж хүнээс мөнгө аваад байгаа юм биш үү гэсэн. Тухайн хүмүүс надтай ярихдаа Хас банканд ажилладаг найзыг нь Д.Ж гэдэг юм тэр найз нь Хас банканд ажилладаггүй юм байна лээ гэсэн тэрнээс хойш өдийг хүрч байна. ...2020 онд 20.500.000 төгрөгийн миний хадгаламжаас нарийн ширийн юм хэлэлгүй гуйж авсан бөгөөд 1 өдөр зээлээд нэг сая төгрөг нэмж өгье гэсэн. Тэгээд Алтансувд эхлээд 18.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 7 хоногийн дараа 20.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Тэгээд өгсөн өдрөө над дээр ирж дахиад гуйж байгаад 18.500.000 төгрөгийг авсан одоо хүртэл буцааж аваагүй байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед 2.000.000 төгрөг буцааж өгсөн одоо надад 16.500.000 төгрөг өгөх дутуу" гэсэн мэдүүлэг /7хх-н 144-145/,
Иргэний нэхэмжлэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Б.Мийн Хаан банкны данс руу 20 төгрөгийг арав арван саяар хоёр хувааж шилжүүлсэн юм...зээл хааж байгаа цаад талын хүн нь маш найдвартай хүн байгаа юм надаа 20 сая төгрөг зээлүүлээч гэхээр нь би Б.Мт итгээд 20 сая төгрөг зээлүүлсэн юм. ... Би Майцэцэгт 20.000.000 төгрөг өгч байсан удаа байгаа, Учир нь 2020 оны 10 сард би өөрийн төрсөн эгч болох Ууганзаяагийн гэрт байж байхад Ууганзаяа надад хэлэхдээ Майцэцэг гэх хүнтэй хамтарч нийлээд ашигтай бизнес хийж байна. ...нийт 20.000.000 төгрөгийг Майцэцэгийн данс руу шилжүүлсэн, тэгтэл Майцэцэг нь Д.Ж гэх хүнтэй хамтарч ажиллаж байсан болж таарсан, Учир нь Майцэцэг надаас авсан мөнгөө Д.Жд өгч, ашиг буцаан хүмүүст өгдөг байсныг мэдсэн.Би өгсөн 20.000.000 төгрөгөө нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг /9хх-н 81-82, 11хх-н 37/,
Иргэний нэхэмжлэгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “...Б.М...Тэгээд надтай утсаар холбогдоод би найдвартай зээлийн эдийн засагчтай танил болсон зээл авч байгаа хүмүүсийн зээлийг хааж өгч урамшуулал надад мөнгө хэрэг болоод байна. ...Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нөхөр М.Уртнасангийн Худалдаа хөгжлийн ... дугаарын данснаас 14,000,000 төгрөгийн Б.Мийн өөрийн Хаан банкны ... дугаар данс руу шилжүүлээд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна. ...Би 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 10 сарын сүүл хүртэлх хугацаанд би Майцэцэгт нийт 79.000.000 төгрөгийг шилжүүлсэн.Харин Майцэцэг нь эргүүлээд надад 72.000.000 төгрөгийг өгсөн.Одоо би 7.000.000 төгрөг авах үлдэгдэлтэй ...Б.М нь хамгийн анх надад хэлэхдээ хамтран ажилдаг хүн нь банкны зээл хааж тухайн зээл хаалгасан зээлдэгчээс тодорхой хэмжээний хүү авдаг гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /9хх-н 95-96, 11хх-н 31/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Халиун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Харин 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16.000.000 төгрөг зээлсэн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны 10.000.000 төгрөг зээлсэн, нийт 26.000.000 төгрөг зээлснээс үндсэн төлөлт болон ашиг огт аваагүй байгаа. ...Эдгээр мөнгийг дандаа Майцэцэгийн дансаар шилжүүлж өгсөн. ...гэхдээ би Д.Жг миний багш Болормаагийн төрсөн охин, залуу хүүхэд учир тухайн мөнгөө нэхэмжлэхгүй гэж үзэж байна" гэсэн мэдүүлэг /9хх-н 88-89/,
Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хамт ажилдаг Амартүвшин гэх эгчид би санал тавьсан. Амартүвшин эгчид санал тавихдаа манай найз Д.Ж гэдэг эмэгтэй Хас банканд ажилладаг. Тэгээд тухайн ажилладаг банкандаа бизнесийн зээл хааж дундаас нь ашиг олдог та мөнгө зээлэх үү гэж Амартүвшин эгчид санал тавьсан. Тэгээд Би Амартүвшинд өөрийн дансны хуулгаа харуулсан. Тэгтэл Амартүвшин эгч надад зөвшөөрч 18.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 2.000.000 сая төгрөгийн хүүтэй зээлсэн. Тэгээд би тус 18.500.000 төгрөгийг Жаргаламаад тухайн өдрөө шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Жд, Амартүвшингөөс авч өгсөн 18.500.000 төгрөгийг 2.000.000 сая төгрөгийн хүүтэй нь буцаан авч Амартүвшинд өгсөн. Тэгээд мөн тус өдөр Д.Ж нь надад хандан чи Амартүвшин эгчид санал тавиач дахин 20.000.000 сая төгрөг зээлбэл 23.000.000 сая төгрөг болгож өгье гэж хэлсэн. Тэгээд би Амтүвшинд Д.Жгийн хэлсэн зүйлийг дамжуулж хэлэхэд Амартүвшин эгч надад зөвшөөр 18.500.000 төгрөгийг 21.500.000 төгрөг болгож өгөөр тохиролцож 18.500.000 төгрөгийг Амартүвшингөөс авч Д.Жгийн данс руу шилжүүлсэн. Тэгтэл тус сүүлд авсан 18.500.000 төгрөгөөс хойш Д.Ж нь эргүүлж огт мөнгө өгөөгүй. Тэгтэл Амартүвшин эгч надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь би цалингийн зээл 2.000.000 төгрөг аваад Амартүвшинд 2.000.000 төгрөг өгсөн. Би Амартүвшин гэх хүнд одоо 16.500.000 төгрөгийг төлөх ёстой" гэсэн мэдүүлэг /11хх-н 50/,
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Мөнхгэрэл гэх хүнийг таньдаг. Манай дүү Түмэнцэцэгийн найз болохоор сайн мэднэ. Мөнхгэрэл 2020 оны 9 дүгээр сард хэдэн гэдгийг нь санахгүй байна над руу утсаар яриад мөнгө хэрэгтэй байна. 5.000.000 төрөг зээлээч гэж хэлсэн. Надад хэлэхдээ яг ямар шалтгаанаар зээлж байгаагаа хэлээгүй, удаахгүй өгнө гээд 5.000.000 төгрөг зээлэхээр нь би Мөнхгэрэлийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл сарын дараа 10 сард урьд зээлсэн мөнгөн дээрээ нэмээд 15.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд хэрэглэх талаар нь асуугаагүй дахин 15.000.000 төгрөг шилжүүлсэн нийт 20.000.000 төгрөг зээлдүүлсэн. Ингэхдээ эхний 5.000.000 төгрөгийг 2 дугаар сарын 20 хувийн хүүтэй гэж тохирсон, дараагийн 15.000.000 төгрөгийг хонуулаад өгнө гэхээр нь хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Надад нийт 8.000.000 төгрөг өгсөн. Ингэхдээ өмнөх зээлсэн 5.000.000 төгрөгийг 2 дугаар сарын 20 хувийн хүүтэй нь бодоод нийт 7.000.000 төгрөг өгсөн. Мөн 10.000.000 төгрөг нь 15.000.000 төгрөгийн өртэй байгаа. Өдрийн 1 хувийн хүү нь 12 сар хүртэл бодогдсоор байгаад хүүтэйгээ нийлээд 23.000.000 төгрөг болсон. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүүгээ зогсоогоод бодоход 23.000.000 төгрөг надад өгөх болсон. Мөнхгэрэл надад хэлэхдээ надаас авсан мөнгөө хүнд өгчхөөд буцаагаад авч чадахгүй байна. Тэгээд мөнгийг минь өгч чадахгүй байна гэж хэлсэн. Яг ямар шалтгаанаар хэн гэх хүнд өгсөн талаар би мэдээгүй нарийн учрыг сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-н 138/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газарт төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг. Мөнхгэрэл нь тус тамгын газарт жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Бид хамт нэг бага багаар мөнгө төгрөг зээлж өгч авалцаж байсан. Би Мөнхгэрэлд 2020 онд 10 дугаар сард 2.000.000 төгрөг өгсөн. Мөнхгэрэл надаас тус мөнгийг зээлэхдээ 14 хоногийн хугацаатай Д.Жгийн арилжаанд оруулаад буцаагаад 20 хувийн хүүтэй өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд зээлдүүлсэн. Түүнээс хойш 2.000.000 төгрөгөө аваагүй байгаа шалтгаан нь Д.Жгаас мөнгө авч чадахгүй байгаа учраас миний мөнгийг өгч чадахгүй байна гэсэн. Одоо надад Мөнхгэрэл 2.000.000 төгрөгийн үндсэн мөнгийг өгөх ёстой байгаа. 20 хувийн хүүг нь авахаа больсон. Цааш хүнд мөнгө зээлээд авч чадахгүй байгаа гэсэн болохоор хүү авахаа больсон. Одоо үндсэн зээлдсэн 2.000.000 төгрөгийг авна. Би Д.Ж гэх эмэгтэйг 2017 оны 11 дүгээр сард Засаг даргын тамгын газарт намайг ажилд ороход Д.Ж ажилладаг байсан. Тэрнээс хойш таньдаг болсон. Д.Жтай ямар нэг өр авлага байгаагүй. Харин 2020 оны 9 дүгээр сард байгаар нэр, хоёр удаа мөнгө Д.Жд зээлж авч байсан. Мөнхгэрэлтэй хамтарч Д.Жд 5.000.000 төгрөг зээл хааж өгнө гэхээр нь зээлсэн ба буцааж аваагүй тул Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд нийт 42.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 140-141/,
Хаан банк депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг /2хх-н 18, 69-81, 51, 33х-н 1/,
Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх-н 110-111, 112-114, 115-116, 117-120, 7хх-н 235, 8хх-2-4/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Жгийн дээрх үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Жг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Жг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Д.Ж нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Б, Д.У, Ө.Ө, Ц.М, Д.М, Г.А, Х.М, Р.Н, Б.Бурмаа, Ц.Н, О.Ө, Б.М, Г.У, Г.Ж нарт их хэмжээний хохирол учруулсан ба хохирол төлбөрийн тухайд авч үзвэл:
-Хохирогч Ц.Бд 164.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 125.100.000 төгрөг, шүүхийн шатанд 20.350.000 төгрөгийг төлж үлдэгдэл 18.550.000 төгрөгийн хохирол,
-Д.Уд 40.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 27.000.000 төгрөг, шүүхийн шатанд 5.250.000 төгрөгийг төлж үлдэгдэл 7.750.000 төгрөгийн хохирол,
-Ө.Өт 19.400.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 500.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 18.400.000 төгрөгийн хохирол,
-Ц.Мд 34.680.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 22.800.000 төгрөг, шүүхийн шатанд 4.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 7.380.000 төгрөгийн хохирол,
-Д.Мд 132.840.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 128.890.000 төгрөг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.950.000 төгрөгийн хохирол,
-Г.Ад 18.500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 16.000.000 төгрөгийн хохирол,
-Х.Мд 37.500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.650.000 төгрөг, шүүхийн шатанд 5.610.000 төгрөгийг төлж үлдэгдэл 30.040.000 төгрөгийн хохирол,
-Р.Нд 45.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 39.000.000 төгрөгийн хохирол,
-Б.Бурмаад 439.957.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 526.310.000 төгрөгийг төлж, илүү 86.353.000 төгрөгийг төлсөн,
-Ц.Нд 9.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулсан зүйлгүй,
-О.Өт 220.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4.600.000 төгрөг, шүүхийн шатанд 6.400.000 төгрөгийг төлж үлдэгдэл 11.000.000 төгрөгийн хохирол,
-Б.Мт 482.799.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 535.450.000 төгрөгийг төлж, илүү 52.651.000 төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогчоос анхан шатны шүүх хуралдаанд 7.000.000 төгрөг нэмж нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж хангаж шийдвэрлэв.
-Г.Уд 7.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулсан зүйлгүй,
-Г.Жөд 20.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулсан зүйлгүй байна.
Иймд шүүгдэгчээс нийт 194.070.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд 18.550.000 төгрөг, Д.Уд 7.750.000 төгрөг, Ө.Өт 18.400.000 төгрөг, Ц.Мд 7.380.000 төгрөг, Д.Мд 2.950.000 төгрөг, Г.Ад 16.000.000 төгрөг, Х.Мд 30.040.000 төгрөг, Р.Нд 39.000.000 төгрөг, Ц.Нд 9.000.000 төгрөг, О.Өт 11.000.000 төгрөг, Б.Мт 7.000.000 төгрөг, Г.Уд 7.000.000 төгрөг, Г.Жөд 20.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хариуцагч Б.Б, Б.М нарыг татсан нь үндэслэлтэй бөгөөд иргэний хариуцагч нараас илүү төлбөрийг гаргуулах зүйтэй боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэсэн тул тэдгээртэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Жг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Жг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ж нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Д.Жгаас нийт 194.070.000 төгрөгийг гаргуулж Ц.Бд 18.550.000 төгрөг, Д.Уд 7.750.000 төгрөг, Ө.Өт 18.400.000 төгрөг, Ц.Мд 7.380.000 төгрөг, Д.Мд 2.950.000 төгрөг, Г.Ад 16.000.000 төгрөг, Х.Мд 30.040.000 төгрөг, Р.Нд 39.000.000 төгрөг, Ц.Нд 9.000.000 төгрөг, О.Өт 11.000.000 төгрөг, Б.Мт 7.000.000 төгрөг, Г.Уд 7.000.000 төгрөг, Г.Жөд 20.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР