Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0525

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгч А.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Э

Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Ж.Д, Г.Ү, “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон Ж.Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0040051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000104405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжийг болон “Х” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00007853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 дугаар захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р.Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 000043970 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0005476 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу С.Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000561465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц.Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 000576559 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А.Э, гуравдагч этгээд Г.Ү-ийн өмгөөлөгч Э.М, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч С.П нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 109/2022/0008/3

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон Ж.Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0040051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000104405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжийг болон “Х” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00007853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 дугаар захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р.Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 000043970 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0005476 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу С.Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000561465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц.Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 000576559 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1., 47.1.6. дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1., Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон Ж.Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0040051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000104405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжийг болон “Х” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00007853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 дугаар захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р.Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 000043970 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0005476 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу С.Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000561465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц.Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 000576559 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх болон Тогтоох хэсэгт тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 19 дүгээр хуулийн хүчин төгөлдөр болсон захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 дугаар захирамжийг хавсралтын хамт, мөн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр, түүний эрх зүйн үр дагаврыг энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгтээ огт үндэслэж шийдвэрлээгүй орхигдуулсны улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийн эсрэг шийдвэрлэсэн нь энэхүү шүүхийн шийдвэр болон хуулийн хүчин төгөлдөр болсон захирамж агуулгын хувьд хоорондоо зөрчилдөхөд хүрсэн байх бөгөөд энэ нь энэхүү шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна.

3.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 275 га газрыг эзэмших эрхгүй бөгөөд гуравдагч этгээд нарт иргэн А.Э-ын эзэмших эрх бүхий газрыг хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэл нотлогдохгүй байна гэсэн өөр хоорондоо зөрчилтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон Ж.Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0040051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000104405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжийг болон “Х” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 00007853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 дугаар захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р.Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 000043970 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0005476 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу С.Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 000561465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц.Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 000576559 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх миний эзэмшиж байсан 713 га газрыг багасгаж 423 га газар олгосон нь илт хууль бус болохыг хариуцагч зөвшөөрч, уг асуудлаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШШ2024/0019 дүгээр захирамж гарсан, уг захирамжийн 1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн буюу надад 423 га газар олгосон нь илт хууль бус болсон учраас миний 713 га газрын эзэмших эрх сэргэсэн гэж үзэж байгаа ... 423 га газрыг илт хууль бус гэж тогтоосон үндэслэлээр 275 га газрыг хассан үндэслэл нь илт хууль бус болох ёстой, ... дээрх актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус шинжийг агуулж байна” гэж тайлбарлан маргасан байна.

3. Анхан шатны шүүх “...маргаан бүхий дээрх захиргааны актууд хариуцагчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, дээрх актуудыг хоёрдмол утгаар агуулгатай буюу тодорхой бус байх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн дээрх захиргааны акт нь найруулга зүйн болон үг, үсэг тооны алдаатай гэж үзэх үндэслэлгүй байна... хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмших эрх олгохыг даалгахыг хүссэн 275 га газрыг нэхэмжлэгч А.Э өмнө нь хаана, ямар хэмжээгээр эзэмшиж байсан нь тодорхойгүй, газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ, кадастрын зураг байдаггүй бөгөөд гуравдагч этгээд нарт иргэн А.Э-ын эзэмших эрх бүхий газрыг хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэл нотлогдохгүй байна… ” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.Э-ын Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.

4. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 19 дүгээр шийдвэрийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт үндэслэж шийдвэрлээгүй орхигдуулсны улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийн эсрэг шийдвэрлэсэн нь энэхүү шүүхийн шийдвэр болон хуулийн хүчин төгөлдөр болсон захирамж агуулгын хувьд хоорондоо зөрчилдөхөд хүрсэн байх бөгөөд энэ нь энэхүү шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна гэх давж заалдах гомдлын тухайд:

4.1. Дээрх захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 дугаар захирамжийг  хавсралтын  хамт, мөн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 дугаар захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/73 дугаар захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х-Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг иргэн А.Э-д шилжсэн байх тул нэхэмжлэгч А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”,  69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

4.3. Дээрхээс үзвэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 дугаар захирамжийг  хавсралтын  хамт, мөн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 дугаар захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/73 дугаар захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х-Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг иргэн А.Э-д шилжсэн байх тул нэхэмжлэгч А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх төдийгүй хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн асуудлаас бусад тохиолдолд шүүгч шүүх хуралдаанаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэх шаардлагагүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр болон хуулийн хүчин төгөлдөр болсон захирамж агуулгын хувьд хоорондоо зөрчилдөхөд хүрсэн гэж үзэхээргүй байх тул давж заалдах гомдолд дурдсан энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”,  47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж тус тус заасан ба маргаан бүхий Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамж болон Ж.Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0040051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000104405 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамж болон “Х” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 00007853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 дугаар захирамж, хавсралтын хамт, Р.Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 000043970 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 дүгээр захирамж болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0005476 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу С.Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 000561465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу Ц.Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 000576559 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

4.6. Учир нь, илт хууль бус захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус болох шинжийг агуулсан буюу утга агуулгын илэрхий засагдах боломжгүй, нийтэд илэрхий, ноцтой алдаатай байхыг ойлгох бөгөөд илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн хууль зүйн үр дагаваргүй, эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

4.7. Гэтэл маргаан бүхий актуудын хувьд гуравдагч этгээдүүд нь хуульд заасны үндэслэл, журмын дагуу хүсэлт гаргаж, уг хүсэлтүүдийг үндэслэн сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгосныг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна.

4.8. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтанд тухайн асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, тухайн байгууллага, албан тушаалтны чиг үүрэгт хамааралгүй асуудлыг шийдвэрлэх тухай ойлголт бөгөөд энэхүү маргааны хувьд дээр дурдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар сумын Засаг даргад бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх олгогдсон төдийгүй гуравдагч этгээдүүдээс гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий захиргааны актуудыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

4.9. Иймд маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй байх тул давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

4.10. Мөн хавтаст хэрэгт авагдсан “Газар эзэмших, ашиглах гэрээ”-с үзвэл, анх сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр А.Э-д газар тариалангийн зориулалтаар 713 га газрыг эзэмших, ашиглах эрхийг 1 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд энэхүү газар эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойш гэрээний болон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан аливаа үйл баримт тогтоогдохгүй байна.

4.11. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;” 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ;”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт;”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт.”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газар эзэмших эрх сунгуулах хүсэлтдээ газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг тус тус хавсарган сумын Засаг даргад гаргах хуулийн зохицуулалттай байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй 021600029 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээнээс өөр газар эзэмших эрх сунгуулах тухай хүсэлт, түүнийг шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэх аливаа баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нэхэмжлэгчийн эзэмшихээр маргаж буй 275 га газрыг тухайн байршилд А.Э эсхүл “Х-Т” ХХК болон А.Э нарын хэн аль нь эзэмшиж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

4.12. Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 275 га газар гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай гэх үйл баримт тогтоогдсонгүй.

4.13. Өөрөөр хэлбэл, кадастрын зураг, эргэлтийн цэг тогтоосон баримт, агаар сансрын зураг гэх мэт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 275 га газар нь гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газартай давхцалтай гэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох ажиллагааг шүүх хийсэн байх боловч тогтоогдоогүй, харин гуравдагч этгээд нарын хувьд газар эзэмших эрх үүссэнээс хойшхи хугацаанд маргаан бүхий газар дээр тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмших эрх олгохыг даалгахыг хүссэн 275 га газрыг нэхэмжлэгч А.Э өмнө нь хаана, ямар хэмжээгээр эзэмшиж байсан нь тодорхойгүй, газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ, кадастрын зураг байдаггүй бөгөөд гуравдагч этгээд нарт иргэн А.Э-ын эзэмших эрх бүхий газрыг хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэл нотлогдохгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН