Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Э.*******

Шүүгдэгч   Ш.*******

                  С.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2323000670099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******  аймгийн  ******* суманд төрсөн, ******* эрэгтэй, *******  боловсролтой, өрөгч  угсрагч  мэргэжилтэй, ам  бүл  4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын   багт оршин суух хаягтай,  урьд  эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй,  овогт  ийн  *******  РД:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, боловсролтой, мужаан, , эхнэр, 4 хүүхдийн хамт   амьдардаг, Улаанбаатар хот дүүргийн хороо, тоотод оршин суух хаягтай, аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан овогт ын *******,  РД:

Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн сум багт байрлах 16 айлын гадна С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож улмаар тэднийг салгахаар ирсэн Ж.ын биед толгойн ар ******* хэсэг, зүүн чамархайн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн сумын багт байрлах 16 айлын гадна Ш.*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "чи эхнэрийнхээ үгэнд ороод яв, чи зайл" гэх үгэнд дургүйцэж, үл ялих зүйлээр шалтаглан улмаар зодолдож Ш.ийн биед зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, ******* уруулд шарх, зүүн мөр, нурууны ар тал, баруун, зүүн өвдөгт зулгаралт цээжний баруун талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Холбогдсон хэргийн талаар:Прокуророос шүүгдэгч Ш.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ж.ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:.

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багт байрлах 16 айлын гадна С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  зодолдож  тэднийг салгахаар ирсэн Ж.ын  толгой руу чулуугаар цохисон хэргийн үйл баримт  нь

Ш.*******д чулуугаар цохиулсан талаараа мэдүүлсэн хохирогч Ж.ын “...21 цаг өнгөрч байх үед бид гурав 0.75 литрийн "Ауруг" нэртэй 1 шил архи хувааж уугаад, талдаа орж байх үед ******* ирсэн. Архиа ууж дуусчхаад бид 2  ... нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил "Ауруг" нэртэй архи авсан. ...архийг *******, , ******* бид 4 хувааж уугаад дуусах гэж байх үед ийн эхнэр  гаднаас орж ирээд ийг явъя гэж хэлэхэд, ******* эхнэрээ чи түрүүлээд гараад байж бай, би араас чинь гаръя гэж хэлсэн. ...*******, ийг чи эхнэрийнхээ үгэнд ороод яв, гэж хэлэхэд, ******* явахгүй байсан. Тэгэхээр нь ******* чи манайхаас зайл гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад гараад явсан. Удалгүй гадаа чанга, чанга дуу гараад байхаар нь бид 2 араас нь гарч ирэх үед *******, нар нь заамдалцаад, ноцолдож байсан. Тэгэхээр нь , *******ыг салгаад харин би ийг барьж аваад больцгоо гээд түлхэх үед ******* хойшоо бөгсөөрөө унасан. Тэгсэн ******* босож ирээд, чулуугаар миний толгойны зүүн дагз хэсэгт 1 удаа, толгойн зүүн орой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би толгойгоо бариад үзтэл, цус гарсан байсан би тухайн үед миний толгой хагарчихлаа, гэж хэлтэл *******, ийг чи миний ахын толгойг хагалчихлаа гэж хэлээд, ийг цохиод авсан. Удалгүй цагдаа ирсэн" гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ш.ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184 дугаартай  Ж.ын биед: Толгойн ар ******* хэсэг, зүүн чамархай хэсэгт шарх гэмтлүүд ь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багт байрлах 16 айлын гадна Ш.*******тэй  маргалдаж “чи миний ахын толгойг хагалчихлаа” гэж нүүр, цээж, зүүн хөл хэсэгт өшиглөсөн хэргийн үйл баримт нь

Энэ  талаараа мэдүүлсэн хохирогч Ш.ийн “...орой 21 цаг өнгөрч байх үед *******аас дуудлага ирсэн. ...******* манайд хүрээд ирээч ярих юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүхийн ард байх 16 айлын байранд ганцаараа очсон. Намайг очих үед , а, ******* 3 дундаа нэг шил архи тавьчихсан, уугаад талаасаа нэлээд доошоо, орчихсон байсан. Тухайн үед надад архи хундагалж, өгөхөөр нь би тал шил архийг нь хамт уусан. ...а, ******* нар ногоон шилтэй архи авч ирсэн. Тухайн архийг бид 4 хувааж уугаад, талдаа орж байтал манай эхнэр гаднаас  орж ирсэн. Тэгээд би эхнэрээ  түрүүлээд, гарч бай  би араас чинь гаръя гэж хэлээд байж байтал ******* намайг одоо чи яв зайл гэж хэлсэн. Тэгээд ******* бид 2 маргалдаад гадаа гарсан. Гадаа гарч ирээд ******* бид 2 барьцалдаад дээр доороо ороод ноцолдож байтал а, нар гарч ирсэн. Тэгээд а, нар ******* бид хоёрыг салгасан. Тухайн үед салгаж байхдаа а нь намайг түлхээд, унагачихсан би унаад босож ирэх үедээ газраас чулуу атгаж босож, ирээд ын толгойн ар хэсэгт нь 2 удаа чулуугаар цохисон. Тэгсэн а миний толгойг хагалчихлаа гэж хэлтэл ******* чи миний ахын толгойг хагалчихлаа гэж ирээд намайг хавирч унагаад нүүр хэсэгт гараараа 2-3 удаа, хэвлийн зүүн цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн, 1 удаа нүүрээр газар мөргүүлсэн мөн намайг газар уначихсан байх үед миний зүүн хөлөн дээр 1 удаа өшиглөөд, хугалчихсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ш.ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаартай "...Ш.ийн биед: Зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, ******* уруулд шарх, зүүн мөр, нурууны ар тал, баруун, зүүн өвдөгт зулгаралт цээжний баруун талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна...” гэсэн дүгнэлтээр  тогтоогджээ.

Ш.*******, С.******* нарын  талаар харснаа шууд тусган  мэдүүлсэн гэрч Т.ын “...орой 21 цаг өнгөрч байх үед С.*******, Ж.а бид гурав нэг шил 0.75 литрийн Ауруг нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгсэн гаднаас ******* ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 4 тухайн 0.75 литрийн Ауруг нэртэй архи хувааж уусан. Тэгээд би ын хамт архи авчрахаар гарсан. Тухайн үед *******, ******* нар гэрт үлдсэн. а бид хоёр нэртэй дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Ауруг нэртэй архи аваад буцаад гэртээ очсон. Гэрт орж ирээд мөн бид дөрөв тухайн архийг хувааж уугаад сууж байтал ийн эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд ийг эхнэр нь явъя гэж хэлсэн. ******* тухайн үед эхнэрээ чи гараад байж бай би араас чинь гаръя гэж хэлээд эхнэрээ түрүүлээд гаргасан. Тэгсэн *******, ийг эхнэрийнхээ үгэнд ороод хариад сайхан амарчих гэж хэлсэн. ******* байж бай ууж дуусгаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* эхнэр чинь дуудаад байна эхнэрийнхээ үгэнд орооч ээ чи ямар сонин залуу вэ? зайлаач писда минь гэж хэлсэн. Тэгээд *******, ******* нар маргалдаад хоёулаа гараад үзье гээд гэрээс гараад байрны гадаа гарсан. Удалгүй гадаа чанга чанга дуугараад байхаар нь а ах бид хоёр араас нь гарч ирэх үед С.*******, ******* нар заамдалцаад барьцалдчихсан маргалдаад байж байсан. Би *******ыг салгаж хойш болгоод харин а ах ийг салгасан а ах ийг салгах үедээ түлхээд унагачихсан чинь ******* босож ирэх үедээ чулуу барьж босож ирээд а ахын толгой хэсэгт 2 удаа цохиж толгойг нь хагалсан. Тэгсэн а ах миний толгойг хагалчихлаа гэж хэлэхэд ******* миний ахын толгойг хагалчихлаа гэж хэлээд ийг очоод нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон тухайн үед ******* газар уначихсан *******, ийг газар уначихсан байхад нь дээр нь гарч сууж байгаад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ш.******* нь Ж.ын толгойн тус газар чулуугаар цохисон үйлдэлдээ, С.******* нь Ш.ийн нүүр тус газарт гараараа цохиод газар мөргүүлсэн, хөл рүү нэг удаа өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Шүүгдэгч С.******* нь шууд санаатай үйлдлээрээ Ш.ийн биед  хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч  Ш.*******  нь Ж.ын  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж  түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч  С.******* нь хохирогч Ш.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 С.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч Ш.ийн  биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******аас хохирогч Ш.******* хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Ш.*******эс хохирогч Ж.а  хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

     2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч С.*******, Ш.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Ш.*******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн, С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн  гэм буруутай нь  тус тус тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.*******, Ш.******* нарт Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 183.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.*******т оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 283.333 /хоёр зуун найман гурван мянга гучин гурван/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.*******д 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, шүүгдэгч С.*******т 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.*******,С.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд, шүүгдэгч овогт ын *******ыг  Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850.000 /найман зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Ш.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 183.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.*******т оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 283.333 /хоёр зуун найман гурван мянга гучин гурван/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар,шүүгдэгч С.*******т оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 /найман зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тэдэнд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ш.*******, С.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ш.*******, С.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй,тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н. ДЭЛГЭРМАА