| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0203/И |
| Дугаар | 233 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 233
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М, Ч.Э нарт холбогдох үндсэн зээл 4,717,315 төгрөг, зээлийн хүү 1,023,022.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,643.39 төгрөг, балансын гадуурх хүү 451,483.54 төгрөг нийт 6,309,464.54 төгрөг тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад, 2019 оны 10 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.М, Ч.Э нар нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр К банкны Замын-Үүд дахь салбартай ... тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 4,282,685 төгрөг, зээлийн хүүнд 3,621,835.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 277,946.24 төгрөг төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараахь үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 4,717,315 төгрөг, зээлийн хүү 864,830.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,005.39 төгрөг нийт 5,668,151 төгрөг байна. Иймд зээлдэгч Т.М, Ч.Э нараас цалингийн зээлийн гэрээний үүрэгт 5,668,151.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Мөн К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Т.М, Ч.Э нарт холбогдуулан хариуцагчаас 5,664,151.14 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 09 сарын 10-ны өдрөөр тооцоолон нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад балансын гадуурх хүү 451,483.54 төгрөгийг орхигдуулан нэхэмжилсэн, зээлийн хүү 158,0192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,638 төгрөгийн үлдэгдлийг 2019 оны 09 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хүртэл хугацаагаар тооцон нэмэгдүүлж 641,313.54 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Т.М, Х овогт Ч.Э нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.М нь хамтран зээлдэгч Ч.Э Замын-Үүд суманд 2008 онд ирж ажиллаж амьдарч байна. Ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нь Т буудалд ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 сарын 19-нд К банкнаас цалингийн зээл 9,000,000 төгрөгийг авсан. Зээлээ цаг тухайд нь төлж 2016 онд жирэмсний амралт авсан. Энэ хугацаанд ажлаас халагдсан. Одоогоор бага хүүхдээ асарч ажилгүй байн. Нөхөр Ч.Э Эрээн Замын-Үүд хооронд хүн тээвэр эрхэлдэг. Энэ хугацаанд том охин Э.Э ХААИС-д оюутан байсан. Оюутны төлбөр төлдөг байсан. Ганц хүний орлогоор амьдарч зээл төлөхөд хүндрэлтэй болсны улмаас хоцрогдолтой болсон. Иймээс К банкны нэхэмжилсэн 5,668,151 төгрөг, балансын гадуурх хүү 451,483.54 төгрөгийг орхигдуулан нэхэмжилсэн зээлийн хүү 158,192 төгрөг нэмэгдүүлсэн хүү 31,638 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Т.М, Ч.Э нарт холбогдуулан үндсэн зээл 4,717,315 төгрөг, зээлийн хүү 864,830.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,005.39 төгрөг нийт 5,668,151 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 641,313.54 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6,309,464.54 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.М, Ч.Э нар К банкны Замын-Үүд салбараас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ... тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Т.М, Ч.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 4,717,315 төгрөг, зээлийн хүү 1,023,022.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,643.39 төгрөг, балансын гадуурх хүү 451,483.54 төгрөг нийт 6,309,464.54 төгрөгийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М, Ч.Э нарт холбогдох үндсэн зээл 4,717,315 төгрөг, зээлийн хүү 1,023,022.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,643.39 төгрөг, балансын гадуурх хүү 451,483.54 төгрөг нийт 6,309,464.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,309,464.68 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, 6,309,464.54 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 115,901 төгрөгийг хариуцагч Т.М, Ч.Э нараас гаргуулж улсын орлого болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц