| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/132 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/132
2023/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Э.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Ут холбогдох эрүүгийн 2312................ тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. сумын ......... багийн ......................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Эын У /РД:А/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Р.Оын гуя руу нэг удаа өшиглөж түлхсэн, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өшиглөж гэрээсээ хөөсөн, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баруун талын шанаа руу гараараа цохисон, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хороололд оршин суух Цгийн гэрт толгой руу 2 удаа гараараа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: би архи ууж эхнэрээ
зодсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би дахиж архи уухгүй байгаа. Тайхар чулууны баазад ажил хийж, хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Дахиж ийм муухай зан авир гаргахгүй, эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахиж ийм хэрэг хийхгүй, гэм буруугаа хүлээж байна гэжээ.
*Эрүүгийн 2312.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Оын өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Архангай аймаг руу сумын таксигаар явсан юм. Тэгээд үдээс хойш гэртээ согтуу орж ирэхээр нь одоо унтаж амар гэхэд би архи ууна архины мөнгө өг гэхээр нь 20.000 төгрөг өгөхөд 0.75тай Хараа нэртэй архийг аваад гэртээ орж ирээд ганцаараа ууж байгаад талд нь ороход согтоод намайг ална гээд байхаар нь хоёр хүүхдээ дагуулаад гараад явсан. Би санаа зовоод хоёр ч удаа эргэж ирэхэд тасраад унтаж байсан гал руу орчихвий даарчих вий гэж бодсон. Тэгэхэд манай нөхөр гэрт хүн орж ирж байгааг ч мэдэлгүй унтаж байсан. Би айлд бууз хийж дуусаад гэртээ харих гэхэд манай хүү харихгүй аав таныг зодно, бид нарыг хөөнө шүү дээ гээд байхаар нь Цгийн эхнэр Д, Оы хамтаар гэрт нь очиж унтсан. Тэгсэн өглөө 05 цаг өнгөрч байхад Цгийн гэрийн хаалгыг нүдээд байхаар онгойлгож өгөхөд манай нөхөр байсан. Тэгээд би хоёр хүүхдийнхээ урдуур ороод хэвтэхэд яасан намайг орхиж явдаг юм гэж хэлээд толгой руу хоёр удаа гараараа цохисон.Тэгсэн Цгийн эхнэр салгаад Уыг гаргаад хаалгаа түгжсэн. Хэсэг хаалга нүдэж байгаад яваад 08 цагийн өнгөрч байхад ирсэн. Тэгсэн архи нь гайгүй гарсан гэртээ харъя юмаа хийе гэхээр нь дагаад гэр рүүгээ явсан. Гэртээ ороод цай чанаж уучихаад байж байтал архи нэхээд мөнгө өг гэхээр нь мөн 20.000 төгрөгийг өгсөн. Тэгсэн 0.75тай Хараа нэртэй архи авч орж ирээд ганцаараа уусан. Тэгээд над руу дайрахаар нь гараад Б эгчийнд зугтааж орчихоод эргээд гэртээ ирэхэд тасраад унтчихсан байхаар гэртээ юм угааж байгаад орой 21 цагийн үед сэргээд дахиад дайрахаар нь зугтаад Б эгчийнд ороод У над руу дайраад болохгүй юм гэж хэлээд Архангай аймагт байдаг дүү П руу залгаад У архи уугаад эгчийг нь хөөгөөд байна гэж хэлэхэд удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй ирж цагдаад дуудлага өгөөд Уыг цагдаа нартай хамт аваад явсан. Намайг байнга л зодож хэл амаар доромжилдог байсан. 2022 оны 07 дугаар сард Архангай аймгийн Хан-Өндөр багт байхад тугал харсангүй нийлүүллээ гэж зодоод зүүн гарын бугалга зүүн гуяа хэсэгт өшиглөж хөхрүүлж байсан. Дараа нь Архангай аймгийн Ихтамир сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна мөн согтуу орж ирчихээд У чинь ал гээд босож ирээд толгой руу гараараа цохиод авахаар нь би зугтаагаад Б гэх айлд орж хонож байсан. Мөн үүний дараа дахин архи уусан үедээ ална шулна гээд байхаар нь дахиж 2 удаа хонож байсан. Шинэ жилийн үеэр 12 дугаар сарын 27-ны өдөр архи ууж орж ирээд бас дайраад байхаар нь гарч зугтаах үед баруун талын гуя руугаа хальт өшиглүүлээд гарсан. Үүний дараа 4 хоногийн дараа буюу 31-ний өдөр айлд цай уучихаад гэртээ орж ирсэн тэгээд Уын хувцасыг тайлаад унтуулах гэхэд гэнэт босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход хөхөрч хавдаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Цгийн гэрт гар хүрсэн. Энэ талаар манай охин Ц, мөн Д, О, А, Б эгч, Б эхнэр болох У нар мэднэ. Би амьдралаа бодоод цагдаад өгөлгүй өдий хүрсэн. Охин оюутан, өргөж авсан хүү маань бага насных зэргээс болоод цагдаад мэдэгдэж байгаагүй. Би ямар шалтгааны улмаас агсан тавиад байгааг мэдэхгүй байна. Би тэр хүнд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Одоогоос 3 жилийн өмнө Улаанаа гэх манай хамаатан манай нөхөрт хандаж наад жижигхэн хүүхэндээ гар хүрээд яахав дээ таны гарын аяыг даахгүй шүү дээ гэж хэлэхэд чамд миний амьдрал хамаагүй гэж хэлээд маргалдсан гэсэн. Тэрнээс хойш холбож хардаж хэрүүл болдог болсон. Би Утай 2005 онд гэр бүлээ батлуулж байсан. Би гомдолтой байна, олон жил дарамтлуулж амьдарсан, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар тал/
*Гэрч Р.Аын өгсөн:
“...Гэр бүл болоод 20 гаруй жил болж байгаа бөгөөд дундаасаа 1 охинтой сүүлд 2016 онд нэг хүү өргөж авсан. Би зоддог талаар нь мэднэ. Гэр бүл болоод удаагүй байтал гар хүрч зодож байсан. Тэрнээс хойш зодуулж л байсан гэсэн мөн аавыг амьд байхад хамт байдаг байсан бөгөөд бас аавд гар хүрч зодож байсан талаар ааваас сонсож байсан. Өмнө зодуулсан талаараа хэлдэг байсан ч бид нар засрах байх гэж бодоод яваад байсан. Манай дүү Р.О нь 2022 оны 07 дугаар сард нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан мөн 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудад зодуулж байсан талаар утсаар хэлж байсан. Сая 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зодоод хөөгөөд байна гэж ярихаар нь дүүгийн хамтаар очиход О Б гэх айлд сууж байсан. Гэр бүл болсон хүмүүс учраас архи дарсаа багасгаад болох байх гэж бодоод өдий хүргэсэн. Манай талийгаач аавыг амьд байхад аавын мал идээн дээр У О нар гэр бүл болж аавыг нас барснаас хойш мал идээг нь харж үлдсэн бөгөөд У мал ахуйг зарж үрээд байхаар нь О хэрэгтэй юманд зарцуул гэж хэлэхээр хэрүүл болдог юм байна лээ. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Манай хүргэн У нь их үг дуу цөөтэй хүний хэлсэн үгийг авахдаа муу их өс санадаг архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ өөрийгөө жолоодох эрхгүй хүнд хөнгөнөөр өмдөндөө бие засдаг архийг өдөр бүр уудаг бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа юм. Харин манай дүү Р.О 1974 онд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн бага насаа хөдөө эцэг эхийн гар дээр өнгөрөөж сургуульд орж 8 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Тэрнээс хойш хөдөө мал маллаж байгаад 2021 онд өргөж авсан хүүгээ сургуульд суулгах гэж сумын төв орж ирсэн. Би асуухаар дуугардаггүй, архи дарсаа боль гэхээр хүлээж авдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч Ц.Пийн өгсөн:
“...Би Архангай аймгийн төвд гэртээ байхад манай эгч О над руу залгаад У зодох гээд хөөгөөд байна гэж оройн 21 цаг өнгөрч байхад ярихаар нь би эгч Аын хамтаар очиход Б гэх айлд байж байхаар нь дагуулаад гэрт нь очиход зүүн талын орон дээрээ тасраад унтаж байхаар нь дуудаад сэрээхэд ямар ч мэдрэлгүй байхаар нь дүү охиныг дуудсан. Тэгсэн ээж дүү нар нь ирэхээр би хандах газарт нь хандана гэж хэлэхэд ээж дүү нар нь гараад явсан. Үүний дараа цагдаа дуудаад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаарх шалгадаг багажаар шалгахад 3,09% согтолтой гарч байсан. Гэр бүл болоод 23 жил болж байна. Би зоддог зарим зүйлийг мэднэ. Миний санахаар нь байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Анх цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Сүүлийн үед 5-6 жилийн хугацаанд архины хэрэглээ нь эрс ихэссэн өдөр бүр л архи уудаг байсан. Утсаар ярихад ч согтуу л байдаг. Би О эгчтэй таарах үедээ болон утсаар яаж байна гэж асуухад У зодож цохиод хөөгөөд байна гэж хэлдэг мөн төрсөн эгч нь болох А Сайнчимэг нарт ч гэсэн зодуулдаг талаараа хэлж байсан Тухайн үед зодуулдаг талаараа хэлдэг боловч зодуулснаас хойш 2-3 сарын дараа хэлдэг байсан болохоор мөн эвлэрсэн гэж бодоод яваад байдаг болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Б гэх айлд гадуур хувцас өмсөөгүй жаахан хүүхдийн хамтаар зугтаагаад гараад ирлээ гэж хэлж байсан. Манай хүргэн У нь анх хүргэн болсны дараа их дуулгавартай хүн байсан. Тэгээд удалгүй хүн доромжилдог занадаг хэл амаар доромжилдог болсон. Тархины хагалгаанд орсноос хүнд хүчир ажил хийлгэж болохгүй гэж хэлснээс хойш архи бол өдөр бүр уудаг. Ширүүн догшин зантай болсон энэ зангаа эхнэртээ илүү гаргадаг. Манай эгч Р.О нь бүрэн ноймой хүнтэй чөлөөтэй ярилцах чадваргүй, гэр бүлийн санхүүгийн эрх мэдлийг захиран зарцуулах эрхгүй, юм асуухад заавал нөхөр рүүгээ харж байж хариулдаг болсон байсан. О эгч бол амьдралын төлөө зүтгэж яваа эмэгтэй хүн. Надад 1-2 удаа асуух боломж олдож байсан, тэгэхээр нэг бол хариулахгүй нэг бол согтуу байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/
*Гэрч Д.О өгсөн:
“...Манайх 2022 оны 09 дүгээр сард хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх үеэр Ихтамир сумын төвд орж Э.Уын бага хүүхэд нь 1 дүгээр ангид орж байгаа гээд сумын төв рүү орж ирсэн. 2022 оны 11 дүгээр сард санагдаж байна, орой 22 цагийн үед байх манайхан унтах гээд байж байсан чинь Э.Уын эхнэр Р.О эгч манайхаас өргөж авсан хүү Гыгаа дагуулчихсан орж ирэхээр нь та хоёр хаа хүрч яваа юм бэ гэсэн чинь Р.О эгч У архи уучихаад хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд байна гэрийнхээ юмнуудыг гудамжинд гаргаад хаячихлаа ер нь архи уучихаараа хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд хэцүү байдаг юм хөөгөөд гаргахаар нь орох газар байхгүй хэцүү байдаг юм гэж ярьсан. Тэгэхээр нь хүү Гыг нь гэртээ унтуулчихаад О эгч бид 2 гэрт нь очсон чинь У нэлээн согтуу байсан би яагаад юу болоод байгаа юм бэ гэр орныхоо хамаг юмыг гаргачихсан гэсэн чинь У эхнэр О руугаа хараад энэ муу пиздаг харахаар уур хүрээд байх юм гээд эхнэр рүүгээ дайраад ална шүү пизда минь гээд байхаар нь би чи эхнэрээ алж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь энэ пиздаг харахаар уур хүрээд байна гэхээр нь би янз бүрийн юм болчих байх гэж айгаад Уын гэрт нь О эгчид хань болж хоносон. Тэгээд У удаагүй унтаад өгсөн. Тэгээд шинэ жилийн өмнөхөн санагдаж байна, У ганцаараа орж ирэхдээ нэлээн согтуу орж ирэхээр нь би шинэ жил болох гэж байна хүүхдүүд чинь ирэх гэж байхад чинь хаашаа юм бэ дандаа архи ууж явах юм хариач гэсэн чинь за за гээд гараад явсан. Тэгсэн нэлээн байж байгаад У эхнэртэйгээ манайд орж ирээд гэр рүүгээ явсан. Тэгэхэд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Саяхан 2023 оны 02 дугаар сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна орой гэртээ унтах гээд байж байсан чинь О эгч хүүтэйгээ хамт манайд ороод ирсэн, хаа хүрч байгаа юм бэ гэсэн чинь У архи уучихаад гэрээс хөөгөөд байна гэж ярьсан, тэгэхээр нь би одоо гэртээ хариад яах вэ манайд хоночихоод өглөө яв гээд хоноод өглөө 7 цагийн үед би босоод цай чанах гэж байсан чинь хаалга нүдэхээр нь онгойлгож өгсөн чинь У орж ирсэн. Тэр үед эхнэр хүү хоёр нь босоогүй байсан тэгсэн У эхнэрийнхээ унтаж байсан орны урд очоод эхнэрийнхээ толгой руу 2 удаа цохихоор нь би Уыг чи яахаараа зүгээр байгаа хүн зоддог юм бэ гээд гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд нэлээн байж байгаад У дахиж орж ирээд би одоо яах ч үгүй гээд эхнэр хүүхдээ аваад явсан би ч ажилдаа явсан. Намайг ажил дээрээ байж байсан чинь Уын эхнэр О эгч над руу утсаар ярихдаа У зодохгүй яах ч үгүй гээд байсан чинь гэртээ очоод намайг зодоод гэрээс хөөхөөр нь би Байгаль эгчийнд ирчихсэн байна гэж ярьсан. Тэгээд би нэг их удаагүй үдээс хойш утсаар яриад яасан юу хийж байна гэсэн чинь гэртээ угаалга хийж байна Уыг юу хийж байна гэсэн чинь унтаж байна гэж ярьсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү утсаар ярьсан чинь би аймагт байна тэр орой У босч ирээд хүү бид 2-ыг гэрээс хөөхөөр нь аймаг руу ахынх нь хүүхэд рүү утсаар ярьж дуудаад аймагт ирсэн байна гэж ярьсан. Ер нь архи уудаг уухаараа нэлээн хэд хоног уучихдаг би өөрөөс нь асууж байсан яагаад архи уугаад байдаг юм бэ гэсэн чинь найз нөхөд таараад тэгээд уучих юм гэж ярьж байсан. У хэдэн онд гэдгийг нь санахгүй байна тархины хавдартай хавдар авахуулах хагалгаанд орж байсан хагалгаанд орсноос хойш архи уумаар санагдаад байдаг болсон гэж ярьж байсан. Хөдөө байхдаа зодож цохидог байсныг мэдэхгүй, манайх Уынхаас нэлээн зайтай байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь У архи уугаад О эгчийг зодож цохиод гэрээсээ хөөхөөр нь манайх руу юм уу Байгаль эгчийнд очдог, өөр очих газар байхгүй. Ямар ч байсан манайхыг сумын төв рүү орж ирснээс хойш О эгч манайд 3 удаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
*Гэрч О.Бгийн өгсөн: “...тухайн үед зодуулдаг талаараа хэлдэг боловч зодуулснаас хойш 2-3 сарын дараа хэлдэг байсан болохоор мөн эвлэрсэн гэж бодоод яваад байдаг болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй. Надтай нээх их таараад байдаггүй, гэхдээ зарим үед согтуу явж харагддаг. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
*Яллагдагч Э.Уын өгсөн:
“…би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/
*Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай “...шинжлүүлэгч Э.У нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг хараат байдлын хам шинж 2-р үе өвчтэй байсан байна. Шинжлүүлэгч нь одоо дээрх өвчтэй ба гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө дээрх өвчтэй байсан. Э.У нь архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг хараат байдлын хамт шинж одоогоор тэвчлийн байдалд байгаа тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Шинжлүүлэгч нь Э.У нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...”гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар иргэн шүүгдэгч Э.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Р.Оыг 2022 оны 07 дугаар сарын 03-н, 2022 оны 12 дугаар сарын 27-н, 2022 оны 12 дугаар сарын 31-н, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хороололд байх Цгийн гэрт болон өөрийн гэртээ байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.У гэм буруутай болох нь хохирогч Р.Оын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Архангай аймаг руу сумын таксигаар явсан юм. Тэгээд үдээс хойш гэртээ согтуу орж ирэхээр нь одоо унтаж амар гэхэд би архи ууна архины мөнгө өг гэхээр нь 20.000 төгрөг өгөхөд 0.75-тай Хараа нэртэй архийг аваад гэртээ орж ирээд ганцаараа ууж байгаад талд нь ороход согтоод намайг ална гээд байхаар нь хоёр хүүхдээ дагуулаад гараад явсан. Би айлд бууз хийж дуусаад гэртээ харих гэхэд манай хүү харихгүй аав таныг зодно, бид нарыг хөөнө шүү дээ гээд байхаар нь Цгийн эхнэр Д, Оы хамтаар гэрт нь очиж унтсан. Тэгсэн өглөө 05 цаг өнгөрч байхад Цгийн гэрийн хаалга нүдээд байхаар онгойлгож өгөхөд манай нөхөр байсан. Тэгээд би хоёр хүүхдийнхээ урдуур ороод хэвтэхэд яасан намайг орхиж явдаг юм гэж хэлээд толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэгсэн Цгийн эхнэр салгаад Уыг гаргаад хаалгаа түгжсэн. Хэсэг хаалга нүдэж байгаад яваад 08 цагийн өнгөрч байхад ирсэн. Тэгсэн архи нь гайгүй гарсан гэртээ харъя юмаа хийе гэхээр нь дагаад гэр рүүгээ явсан. Гэртээ ороод цай чанаж уучихаад байж байтал архи нэхээд мөнгө өг гэхээр нь мөн 20.000 төгрөгийг өгсөн. Тэгсэн 0.75тай Хараа нэртэй архи авч орж ирээд ганцаараа мөн уусан. Тэгээд над руу дайрахаар нь гараад Б эгчийнд зугтааж орчихоод эргээд гэртээ ирэхэд тасраад унтчихсан байхаар гэртээ юм угааж байгаад орой 21 цагийн үед сэргээд дахиад дайрахаар нь зугтаад Б эгчийнд ороод У над руу дайраад болохгүй юм гэж хэлсэн. Тэгсэн Архангай аймагт байдаг дүү П руу залгаад У архи уугаад эгчийг нь хөөгөөд байна гэж хэлэхэд удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй ирж цагдаад дуудлага өгөөд Уыг цагдаа нартай хамт аваад явсан. Намайг байнга л зодож хэл амаар доромжилдог байсан. 2022 оны 07 дугаар сард Архангай аймгийн Хан-Өндөр багт байхад тугал харсангүй нийлүүллээ гэж зодоод зүүн гарын бугалга зүүн гуяа хэсэгт өшиглөж хөхрүүлж байсан. Дараа нь Архангай аймгийн Ихтамир сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна мөн согтуу орж ирчихээд У чинь ална гээд босож ирээд толгой руу гараараа цохиод авахаар нь би зугтаагаад Б гэх айлд орж хонож байсан. Мөн үүний дараа дахин архи уусан үедээ ална шулна гээд байхаар нь дахиж 2 удаа хонож байсан. Шинэ жилийн үеэр 12 дугаар сарын 27-ны өдөр архи ууж орж ирээд бас дайраад байхаар нь гарч зугтаах үед баруун талын гуя руугаа хальт өшиглүүлээд гарсан. Үүний дараа 4 хоногийн дараа буюу 31-ний өдөр айлд цай уучихаад гэртээ орж ирсэн тэгээд Уын хувцасыг тайлаад унтуулах гэхэд гэнэт босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход хөхөрч хавдаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Цгийн гэрт гар хүрсэн. Энэ талаар манай охин Ц, Д, О, А, Б эгч, Б эхнэр болох У нар мэднэ, олон жил дарамтлуулж амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар тал/ гэрч Р.Аын өгсөн: “...манай дүү Р.О нь 2022 оны 07 дугаар сард нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан мөн 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудад зодуулж байсан талаар утсаар хэлж байсан. Сая 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зодоод хөөгөөд байна гэж ярихаар нь дүүгийн хамтаар очиход О Б гэх айлд сууж байсан. Гэр бүл болсон хүмүүс учраас архи дарсаа багасгаад болох байх гэж бодоод өдий хүргэсэн. Манай талийгаач аавыг амьд байхад аавын мал идээн дээр У О нар гэр бүл болж аавыг нас барснаас хойш мал идээг нь харж үлдсэн бөгөөд У мал ахуйг зарж үрээд байхаар нь О хэрэгтэй юманд зарцуул гэж хэлэхээр хэрүүл болдог юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, гэрч Ц.Пийн өгсөн:“...Би Архангай аймгийн төвд гэртээ байхад манай эгч О над руу залгаад У зодох гээд хөөгөөд байна гэж оройн 21 цаг өнгөрч байхад ярихаар нь би эгч Аын хамтаар очиход Б гэх айлд байж байхаар нь дагуулаад гэрт нь очиход зүүн талын орон дээрээ тасраад унтаж байхаар нь дуудаад сэрээхэд ямар ч мэдрэлгүй байхаар нь дүү охиныг дуудсан. Тэгсэн ээж дүү нар нь ирэхээр би хандах газарт нь хандана гэж хэлэхэд ээж дүү нар нь гараад явсан...миний санахаар нь байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Анх цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Сүүлийн үед 5-6 жилийн хугацаанд архины хэрэглээ нь эрс ихэссэн өдөр бүр л архи уудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/, гэрч Д.Оы өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард санагдаж байна, орой 22 цагийн үед байх манайхан унтах гээд байж байсан чинь Э.Уын эхнэр Р.О эгч манайхаас өргөж авсан хүү Г дагуулчихсан орж ирэхээр нь та хоёр хаа хүрч яваа юм бэ гэсэн чинь Р.О эгч У архи уучихаад хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд байна гэрийнхээ юмнуудыг гудамжинд гаргаад хаячихлаа ер нь архи уучихаараа хүү бид хоёрыг гэрээс хөөгөөд хэцүү байдаг юм хөөгөөд гаргахаар нь орох газар байхгүй хэцүү байдаг юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/, гэрч О.Бгийн өгсөн: “...тухайн үед зодуулдаг талаараа хэлдэг боловч зодуулснаас хойш 2-3 сарын дараа хэлдэг байсан болохоор мөн эвлэрсэн гэж бодоод яваад байдаг болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Оыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Оыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Э.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тус тус заасан бөгөө хохирогч Р.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэж мэдүүлсэн боловч хохирол хор уршигтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.У нь анх удаа гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн тул оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР