Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00258

 

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00029 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй, 

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,  гээс 250,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,, аас 45,380,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00029 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 205/МА2020/0029 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн хувьд нэхэмжлэгч нартай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нараас нэг ч төгрөг зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийн хариуцагч ,,,,,,,,,,,,,,  д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь ,,,,,,,,,,,,,,   2017 онд гэртээ халаалт тавиулах гэж байгаа гээд панел нэртэй 22 ширхэгтэй паар эхний удаа 1 ширхэг, хэсэг хугацааны дараа 1 ширхэг, халаалтаа оруулахдаа 3 ширхэг, 5 ширхгийг тухайн үеийн ханшаар нэг бүр нь 250,000 төгрөгөөр тооцож 1,250,000 төгрөг, мөн паарны тень буюу халаагч 2 ширхгийг нэг бүр нь 38,000 төгрөг, нийт 76,000 төгрөгөөр тооцож, нийт 1,326,000 төгрөгийн паар болон тень ,,,,,,,,,,,,,,  аас худалдаж авсан. Анх авсан паарны үнийг шилжүүлэхдээ 2017.10.30-ны өдөр 250,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,  гийн Хаан банкны 5495258212 тоот данс руу зээл гэж хийсэн. Бусад мөнгийг шилжүүлээгүй байдаг. Паарны үнийн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байгаа болно. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,   “манайх ,,,,,,,,,,,,,,  аас 4 паар авсан..., нэг паарыг 250,000 төгрөгөөр бодож 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн” гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлгийг батлах нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймээс  ,,,,,,,,,,,,,,  гийн данс руу орсон мөнгө бол зээл биш, харин паарны үнэ учраас уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагч ,,,,,,,,,,,,,,  д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,  ын хувьд ,,,,,,,,,,,,,,ээс 23,000,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,ээс 9,500,000 төгрөг зээлсэн байдаг. ,,,,,,,,,,,,,,  ээс авсан зээлийн хувьд гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй. Уг хугацаанд төлөөгүй учраас нэхэмжлэгч нарт шаардах эрх үүссэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2015.11.25-ны өдөр 23,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн зээлийн гэрээ байдаг. Энэ гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2015.12.25-ны өдөр дууссан. Энэ өдрөөс эхлэн ,,,,,,,,,,,,,,ийн шаардах эрх үүссэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,, нь 2020.07.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,,,,ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015.12.25-ны өдөр дуусаж 2015.12.26-ны  өдөр эхэлж 2018.12.26-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хууль тогтоогч хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Гэтэл 2015.11.25-ны өдрийн зээлийн гэрээний хувьд шаардах эрх үүссэн үе нь 2015.12.26-ны өдөр  бөгөөд 2018.12.26-ны өдөр дууссан. Харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,  ын ,,,,,,,,,,,,,,ээс авсан зээлийн хувьд  хамгийн сүүлд 2017.02.02-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт байдаг. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлээ 2020.07.09-ний өдөр шүүхэд гаргасан. ,,,,,,,,,,,,,, ,  ээс авсан зээлийн хувьд ямар нэгэн гэрээ байхгүй, хүү, алданги тооцох үндэслэлгүй бөгөөд мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь ,,,,,,,,,,,,,, ,   2015.12.22-ны өдрөөс 2017.02.02-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,ын дансанд шилжүүлсэн байдаг.

4.3. Хамгийн сүүлийн гүйлгээ хийсэн өдрөөс тооцоход уг зээлийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020.02.03-ны өдөр дууссан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,  ын хувьд зээлийн эргэн төлөлтийг нэг ч удаа хийгээгүй, зээл төлөх баталгаа гаргасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...зээлийн гэрээ 2015.11.25-ны өдөр байгуулагдсан байгаа хэдий ч талууд амаар тохиролцсоны үндсэн дээр 2017.10.30-ны өдөр хүртэл гэрээ үргэлжилж түүнийг дагаад гэрээний үүргийг биелүүлэх хугацааг талууд хойшлуулсан гэж үзэхээр байна...” гэсэн нь үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,ын хувьд хамгийн сүүлд 2017.02.02-ны өдөр зээл авсан бөгөөд дээр дурдсан 2017.10.30-ны өдрийн 250,000 төгрөгийн гүйлгээний асуудал нь зөвхөн ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,   нарын хооронд хийгдсэн ганцхан удаагийн гүйлгээ бөгөөд үүнийг ,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас авсан зээлийн гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй, хуульд нийцэхгүй. Иймд зээлийн гэрээ үргэлжилсэн гэдэг нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

4.4. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг (анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг)-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,    2020.11.25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 23,000,000 төгрөгт алданги тооцож нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь дээрх заалтад нийцээгүй. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас нийт 32,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,эд 23,000,000 төгрөг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ,  т 9,500,000 төгрөг өгөх нь хуульд нийцэх бөгөөд 2015.11.25-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,  , ,,,,,,,,,,,,,,  а нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үнийн дүнд 11,500,000 төгрөгийн алданги тооцсон нь хуульд нийцэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсоноор бодит байдалд тохирсон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хуулийн шаардлагыг хангасан, үндэслэл бүхий болно гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж хуралдаанд оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,  гээс 250,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,  аас 45,380,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 4,370,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгч нараас “... 2015.11.25-ны өдөр ,,,,,,,,,,,,,,ад 23,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулж зээлүүлсэн, түүнээс хойш 2017.10.30-ныг хүртэл нийт  30,750,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Мөн энэ хугацаанд хайгч авч өгнө гээд 2,000,000 төгрөг аваад өгөөгүй. Сүүлдээ ,,,,,,,,,,,,,,ын бие нь өвдөж “зээлээ төлөх боломжгүй байна хойшлуулж өгөөч” гэж гуйсан учраас бид хоёр учир байдлыг нь харж хангалттай хугацаанд хүлээсэн... Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацааны хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар “... ,,,,,,,,,,,,,,   нь нэхэмжлэгч нараас зээл аваагүй, шилжүүлсэн 250,000 төгрөг нь паарны мөнгө, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ,,,,,,,,,,,,,,  а нь ,,,,,,,,,,,,,, ,  , ,,,,,,,,,,,,,,   нараас мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрнө, гэвч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талууд 2015.11.25-ны өдөр 23,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. болон хуульд заасан бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна, нэхэмжлэгч нар хариуцагч ,,,,,,,,,,,,,,ад нийт 32,500,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,, д 250,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, уг 250,000 төгрөгийг “паарны үнэ” гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, дээрх бичгийн гэрээний дагуу хариуцагч нар 23,000,000 төгрөгийг авснаас гадна нэмж мөнгө зээлсээр хамгийн сүүлд 2017.02.02-ны өдөр хариуцагч ,,,,,,,,,,,,,,  а 1,700,000 төгрөг, 2017.10.30-нд хариуцагч ,,,,,,,,,,,,,,   250,000 төгрөг авсан тул энэ хүртэл талуудын хоорондын зээлийн харилцаа үргэлжилсэн гэж үзнэ. Хариуцагч нар зээлсэн мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3., 232 дугаар зүйлийн 232.3.-т заасны дагуу бичгээр байгуулсан гэрээний дагуу зээлүүлсэн мөнгөө хүү, алдангийн хамт шаардах эрхтэй, харин аман хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бусад мөнгөний тухайд хүү, алданги шаардах боломжгүй. Иймд, бичгийн гэрээний дагуу шилжүүлсэн 23,000,000 төгрөг, 1 сарын 6 хувийн хүү 1,380,000 төгрөг, алданги 11,500,000 (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь) нийт 35,880,000 төгрөг дээр аман хэлцлээр шилжүүлсэн 9,500,000 төгрөг, нийт 45,380,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас, 250,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,гээс гаргуулах үндэслэлтэй.

10. Дээр дурдсанаар зохигчийн хоорондын зээлийн харилцаа нь 2017.10.30-ны өдөр хүртэл үргэлжилсэн, үүнээс хойш 3 жилийн дотор буюу 2020.07.09-ний өдөр нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

11. Түүнчлэн, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,  ээс хариуцагч нарт холбогдуулан 2020.02.03-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байсныг нотлох Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 717 дугаар захирамж хэрэгт авагдсан, энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн байна.

12. Иймд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,   мөнгө зээлээгүй тул хариуцагч биш, хариуцагч ,,,,,,,,,,,,,,  ын зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг хугацаа тасалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 78, 79 дүгээр зүйлд нийцэхгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан гомдол үндэслэлгүй.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль хэрэглээ болон найруулга оновчгүй байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2020/00029 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,гээс 250,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 45,380,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “... 57 дугаар зүйлийн 57.1...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 388,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД