| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эийн Эт холбогдох эрүүгийн 2212.................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн........... сумын ..........дүгээр баг, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Эийн Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М овогт Эийн Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 11-31 тоот хашааны дээд хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө хохирогч Д.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212....................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Хгийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Цогт уулын 3-10 тоотод хадам ээж Эын хашаанд бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг манай нөхөр Улаанбаатар хотод ажил хийж байгаа. Би хадам ээж, 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Би “Хангайн төгөл” ресторанд орой 17 цагаас 23 цаг хүртэл зөөгчөөр ажилладаг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай ажил тараад тэмцээнд бэлдэх гээд заал авч тоглохоор болоод 20 цагт тарсан юм. Би ажлынхаа Штэй хамт спорт хороо дээр ирсэн чинь манай ажлын У ирчихсэн байсан бид гурав цаг асуусан чинь орой 23 цагаас заал суларна гэж хэлэхээр нь бид гурав буцаад явж байсан чинь У түрүүлээд явсан. Ш бид хоёр үлдээд Тамир зоогийн газар хоол идэх гэсэн чинь хоол гарахгүй гэхээр нь “Буян” зоогийн газар ирээд хоол захиалж идчихээд гадуур жаахан алхаж байгаад гэр гэртээ харих гээд салаад явсан. Тэр үед 22 цаг өнгөрч байсан байх би гэр рүүгээ явж байсан чинь Утай “Арвис” баарны урд зам дээр таарахад У хүн хүлээж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр баар руу орохоор болоод 2 ширхэг пиво захиалж уусан У талбай дээр бүжиглэж байгаад утсаа унагаачихлаа гээд баарны хөгжим явуулдаг залуу дээр очоод хөгжмийг нь зогсоолгож байгаад утсаа хайсан чинь хүмүүс хөгжмөө тавь гээд орилоод байсан, тэр үед Угийн найз залуу орж ирж харагдсан. Намайг талбай дээр утсыг нь хайж байгаад эргээд харсан чинь У байхгүй гараад явчихсан байсан. Би араас нь гарах гэсэн чинь намайг нэг хүн араас хүзүүдээд тэвэрсэн. Эргээд харсан чинь манай хадам ээжийн дүүгийнхэн хүүхэд М гэх залуу байсан. Намайг юу хийж яваа юм гэх зэргээр яриа өдөхөөр нь би ажлаа тараад найзтайгаа орж ирсэн одоо харьлаа гэж хэлээд баарнаас гараад явсан чинь араас гарч ирээд юу хийж яваа юм гээд дахиад асуухаар нь би чамд би түрүүн хэлсэн биздээ гэсэн чинь худлаа найзынхаа утас хайсан гэж яриад түрүүн бааранд 2 эрэгтэйтэй сууж байсан биздээ манай ахыг ингээд хуураад явдаг юм байна тэ гэж хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би чамд хамаагүй биздээ би хаана хүн хуураад яваад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь одоо хоёулаа явъя эмээ дээр очье гээд миний гарнаас бариад чирээд явсан. Тэгэхээр нь би чи гарнаас тавь би өөрөө явж чадна гэж хэлээд зууралдаж явсаар Наран зоогийн газрын ойролцоо очоод зууралдаад намайг угз угз татаад байсан. Тэр үед замаар нэг танихгүй залуу явж байгаад бид хоёр дээр ирээд Мд хандаж чи яагаад эмэгтэй хүнийг зодох гээд байгаа юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би тэр ахаас та цагдаа дуудаад өг энэ намайг явуулахгүй байна гээд тусламж хүссэн чинь цагдаа дуудаад өгье гэсэн чинь М намайг тавиад нөгөө залуу руу очоод Арвис баарны зүг рүү дагуулаад явсан. Би ашгүй гэж бодоод гэр рүү алхаж байсан чинь М миний араас гүйж ирээд хөөе зогсож бай янхан минь чи миний ахыг яагаад хуурч явдаг юм гэж хэлээд миний үснээс татаад эмээ дээр очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө яваад очно битгий хүн цохиод бай гэж хэлсэн, тэгээд хэл амаар доромжлоод миний хоолойноос багалзуурдаж шахаад, түлхэж газар унагааж чирээд миний гадна хүрэмийг урж гэмтээсэн. Тэгэхээр нь би айгаад манай гэр рүү л явах гэж байгаа юм байна гэж бодоод дагаад гэрийнхээ зүг явсан замдаа явахдаа зүгээр явахгүй миний 2 хацар руу ээлжилж алгадаад байсан. Тэгж явсаар байгаад Цогт уулын 11 дүгээр гудамж руу орсон. Тэгэхээр нь би чи хаачих гээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй нэг газар аваачиж ална гэж хэлээд хараагаад гичий, янхан, биеэ үнэлэгч гэх зэргээр доромжлоод байсан. Тухайн гудамж өгсөөд явж байгаад нэг айлын амбаарын хаалга дуугарахаар нь би орилсон чинь М намайг дуугүй бай янхан минь гэж хэлээд миний зүүн гарын руу өшиглөөд газар унагаасан. Тэгээд үснээс татаад чирсэн миний хоёр өвдөг газар чирэгдээд босож чадахгүй байсан М чирэхээ болиод зогсож байсан чинь доороос нэг хүн өгсөөд ирсэн. Тэр хүн М найз нь байсан тэр найз нь М наад хүнээ болиоч яах гэж байгаа юм гэсэн чинь энэ манай ахын эхнэр байгаа юм янхан чинь нэг хүн харснаа намайг цагдаад дуудаж өгнө гэнээ би тэр хүнийг нь аргалаад явуулчихаж байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр найзад нь хандаж чи наад хүнээ барьж бай би гэр рүүгээ явмаар байна гэж хэлсэн чинь М тэр залуу бариад зогссон. Тэгэхээр нь би гүйгээд нэг том хад байхаар нь тойроод хашааны ард хэсэгт нуугдаж байсан чинь М араас их хурдан гүйж ирээд муу янхан минь хаачих гэж байгаа юм надаас зугтаан гэж байхгүй шүү гэж хэлээд намайг бариад авсан. Би “Арвис” баарны үүднээс эхлээд зууралдаж ноцолдож явсаар байгаад ямарч тамир чадалгүй болсон бараг 2-3 км орчим ноцолдож явсан байх. Тэгээд миний хувцаснаас зуураад дээш чирээд 11-30 тоот хашааны гадна ирээд утсаар хүн рүү залгаад гараад ир гээд байсан. Тэгсэн чинь 11-30 тоот хашаанаас М барьж үлдсэн залуу гараад ирсэн чинь М чи ямар удаан гарч ирдэг юм бэ хэн байна өвгөн байна уу гэж асуусан тэр залуу өвгөн л байна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо юм шивнэлдэж байгаад М чи харихгүй юм уу гэж асуусан чинь М тэр залууд чи түрүүлээд харьж бай гэж хэлээд явуулсан. Тэр хооронд нь би өгсөөд 11-31 тоот хашааны үүдэнд очоод хаалгыг нь цохисон чинь араас ирээд миний хоолой боогоод орилуулахгүй байсан. Тэгсэнээ миний цамцыг тайлаад татсан хүзүү дээр цамцны хоолой тээгэлдээд орилж болохгүй байсан, тэр чигээр нь миний цамцыг тайлаад би лэвчигтэйгээ үлдсэн тэгээд би гүйж очоод дахиад хаалга цохисон хашаа дотор нь нохой нь хуцаад байсан хүн гарч ирэхгүй байсан. М араас ирээд миний лэвчигнээс татсан чинь мултраад тайлагдсан. Тэгээд Мөнх- Эрдэнэ балай авгай минь хувцсаа өмс гэхээр нь би өмсөхгүй гээд орилсон чинь өөрийнхөө гадуур өмсөж байсан хүрэмийг өгөхөөр нь түүнийг нь өмссөн. Тэгээд би туслаарай гээд орилсон чинь намайг газар унагаагаад миний дээр гарч суугаад миний ам хамрыг гараараа дараад амьсгалуулахгүй болгосон. Надад бүр аймар хэцүү байсан. Би тэр үед тарчилж, үхэх гэж байгаа юм шиг байсан сүүлдээ ухаан балартсан байсан. Миний ам хамрнаас гараа аваад би сэргэсэн чинь намайг гичий минь босооч гээд үснээс татаад босгосон, тэгээд би 11-31 тоот хашааны дээд хэсэгт нь гараад хэсэг сууж амьсгаа авсан чинь М явъя гэхээр нь би явахгүй гэж хэлээд хэсэг суусан учир нь би бүр туйлдаа хүртэл ядарсан, ямар ч чадалгүй болсон байсан. Тэр үед эмээ чамайг мэдэж байна лээ чамайг байнга цагаан приус 30 машинтай орой ирдэг тэр машины залуутай л явалддаг юм байна гэж хэлсэн. Чи явалддаг биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой бүр такси барьж гэртээ харьдаг талаар хэлсэн, мөн гэртээ харьмаар байна гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг харуулсан чинь надаас булаагаад авсан. Тэгээд чи намайг яах гэж энд дагуулж ирсэн юм гэж хэлсэн чинь хоёулаа дээш хад руу явъя чамтай унтана гэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь над руу ирээд миний баруун хөлийн гутал тайлаад дараа нь өмдний баруун хөлийг тайлаад миний урагдсан хар өнгийн хүрэмийг миний доор дэвсээд намайг хойш дараад хэвтүүлээд халааснаасаа бэлгэвч гаргаж ирээд өөрийнхөө өмдийг доошлуулаад бэлэг эрхтэндээ угалсан. Тэгэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чи угаасаа янхан биз дээ чамтай унтана гэж хэлээд миний хүзүүг шимэх гэж дайраад өмссөн байсан хүрэмийг дээш сөхөөд миний 2 мөөмийг хазаж байгаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байснаа өөр пизда ямар хонгил болоод суначихсан алтай юм бэ гэж хэлээд эрхтнээ сугалж аваад хажуу тийшээ хар гээд баруун тал руу эргүүлээд миний араас миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдөлж байгаад чи анхнаасаа тохироод надтай унтсан бол буудалд ороод чамайг жаргаахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм бол одоо аваад яваач гэж хэлсэн чинь одоо тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгж байтал доор гудамжинд машин мотоциклийн дуу гарсан чинь М над дээрээс босоод янхан минь хувцсаа өмс гээд өөрийнхөө цамцыг аваад миний хувцсыг өгсөн. Тэгээд надад хандаж чи цагдаад хэлнэ гэсэн ойлголт байхгүй шүү одоо ингээд яв пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүнтэй хүч хэрэглэж унтчихаад ямар сонин залуу бэ би яаж ганцаараа харих юм гэсэн чинь танай гэр чинь ойрхон байгаа биз дээ би харж байя гүйгээд яв гэж хэлсэн. Тэгээд би хашаандаа явж ороод гэр цоожтой болохоор нь хадам ээжийн гэрт ороод илүү түлхүүрээ аваад гэртээ ороод цагдаа дуудсан. Манай хашаанд Эын ээжийнхэн машин байсан хадам ээжийнд ирж хоносон юм шиг байна лээ. Надад тийм зүйл байхгүй надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон надтай бэлгийн харьцаанд орох үед надад ямарч эсэргүүцэх тэнхэл байгаагүй намайг туйлдаа хүртэл чирж, зодож, хоолой боосон, ам хамар дарсан, би зүүн гараараа өмдөө татсан боловч миний баруун хөлийн өмдийг татаж тайлсан, хажуу тийш хүчээр харуулж миний араас унтсан. Бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон дур тавиагүй, машин мотоциклийн дуу гарсан чинь унтахаа больсон юм. Ямар нэгэн хүн хараагүй 11-30 тоот хашаанд хүн байсан үгүйг мэдэхгүй байна гэрэлгүй харанхуй байшин байсан нохой нь хуцаад байсан. Би хэнд ч хэлээгүй цагдаагийн байгууллагад л хандаж байна. Манай нөхөр Улаанбаатар хотод ажил хийдэг мөн манай хадам ээж намайг хүнтэй явалдаж байна гэж сонссон болохоор санаа зовоод айгаад хэлж чадахгүй байна. Манай 3 хүүхдийг ээж гэртээ амраасан байсан. Шөнө цагдаагийн газар очоод болсон зүйлийн талаар хэлчихээд цагдаагийн машинаар хүргүүлж ирэх үед хадам ээж сэрээд босоод ирсэн юун цагдаагийн машин бэ гэхээр нь такси олдохгүй болохоор нь хүргүүлсэн юм гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм чи түрүүн орж ирээд түлхүүр авсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд би юм ярилгүй гэртээ орж амарсан. Хүрэн улаан даавуун оосортой нэг ширхэг цагаан түлхүүр байгаа. 2 өвдөг шалбарч хавдсан, баруун гуяны ард хэсэгт хөхөрсөн, зүүн гарын тохой хэсэгт хөхөрч хавдсан, зүүн хөхний дотор талд хөхөрсөн, баруун хөхний толгой шалбарсан, хүзүү болон толгой нилэнхүйдээ өвчин орж хөндүүр болсон, хоёр эрүү хөндүүртэй өвчин орсон байна. Одоо надад сэтгэл санааны хувьд маш их хэцүү байна яах учраа олохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 дугаар тал/
*Хохирогч Д.Хгийн дахин өгсөн:
“...Би тухайн үед нэрийг нь буруу хэлсэн байна лээ. Манай хадам ээж намайг хүчиндсэн залуугийн ээжид нь болсон асуудлын талаар хэлсэн байсан энэ талаар намайг хүчиндсэн залуугийн ээж нь над дээр хүүхэдтэйгээ ирж уулзаад юу болсон талаар асуугаад байсан. Тэгсэн чинь тэр залуугийн нэрийг Э гэдэг юм байна лээ. Миний 91313176 дугаарын утас руу 99915594 дугаарын утаснаас “Э байна аниа хоёулаа нэг уулзаад ярилцъя тэгэх үү аниа” гэсэн утгатай зурвас явуулсан байсан тэгээд би намайг хүчиндсэн залууг Э гэдэг юм байна гэж мэдсэн юм. Бусад мэдүүлсэн зүйл бол үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
*Хохирогч Д.Хгийн дахин өгсөн:
“...Би маш их гомдолтой байна. Манай нөхөр Этай уулзсан гэж надад хэлсэн. Манай нөхөр надад хэлэхдээ Э чамайг өөрөө гэрт хүргээд өг, надаас бэлгэвч асуусан өөрөө бэлгийн харьцаанд орохыг хүссэн гэж байна гэж хэлсэн. Э манай нөхөрт худлаа ярьсан байсан би өөрөө хүссэн бол өргөдөл гомдол болохгүй мөн намайг яасан гэж зодож хувцас урж гэмтээх юм бэ би гомдолтой байна үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна. Миний хувцас урж гэмтээсэн үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Надад ямар ч төлбөр барагдуулсан зүйл байхгүй нэг удаа ч ярьж уучлалт гуйгаагүй. Ах дүү нартаа худлаа яриад яваад байгаа талаар яриа гарсан байсан гомдолтой байна. Эхлээд намайг газар хэвтүүлээд өмдөө тайлахдаа бэлгэвч задлаад эрхтэндээ хийж байсан. Тэгээд намайг эсэргүүцээд дийлэхээ болиод хүчиндүүлсэний дараа харсан чинь бэлгэвч газар уначихсан байсан намайг эсэргүүцэж ноцолдож байхад бэлгэвч нь унасан байж магадгүй миний зүүн тохой өвчтэй байсан учир би сүүлд эсэргүүцэж чадаагүй туйлдаад хэвтсэн. Тэгэхэд над дээрээс боссон миний дотоож болон салтаа хэсэг нойтон болсон байсан. Надад дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр тал/
*Гэрч Д.Ггийн өгсөн:
“...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай худ буюу охин Хгийн хадам ээж М гэж хүн над руу залгаад танай охин Х ойрын хэдэн хоног оройтож гэртээ ирэх боллоо сүүлдээ цагдаагийн машинаар хүргүүлж ирлээ, цагдаатай бараг нийлж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь за тэгвэл би Хтай утсаар холбогдож юу болоод байгаа талаар нь асууя гэж хэлээд утсаа салгаад охин Хтай яриад хадам ээжийнхэн хэлсэн үгийг хэлсэн чинь надтай юм ярихгүй хэсэг чимээгүй байж байгаад гэнэт уйлаад байсан. Тэгээд би юу болсон юм бэ яасан гэх байдлаар асуусан чинь Х ээжээ би танд нэг юм хэлье гэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хадам ээжийн хамаатны цэргээр ирсэн гээд нэг залуу намайг дагуулж яваад манай гэрийн дээд тал уул руу чирч яваад хувцас ураад, толгой тархи руу цохиж зодоод үснээс татаж чирээд хүчиндсэн цагдаад хэлээд шалгуулж байгаа, хадам ээж, нөхөртөө яаж хэлэх учраа олохгүй айгаад байсан юм гэж хэлээд уйлж байгаад утсаа салгасан. Удалгүй хэдэн минутын дараа манай худ М эгч над руу залгаад Хтай ярьсан уу юу гэж байна гэх зэргээр намайг шалгаагаад байхаар нь Хтай утсаар ярилаа танай хамаатны дүү юм уу эгчийн чинь залуу юм уу цэргээс ирсэн гээд нэг залуу авч яваад хүчиндсэн байна гэж хэллээ гэдгийг нь хэлсэн тэгсэн чинь М эгч аан тийм үү гэж хэлсэн. Тэгээд Х ажлаасаа ирэхдээ цагаан өнгийн машинтай ирээд байдаг болсон талаар надад хэлсэн энэ талаар урьд өмнө Х надад ажил орой тардаг болохоор таксины ахтай гэрээ хийчихсэн орой бүр хүргэж өгдөг юм гэж хэлсэн болохоор энэ талаар нь М эгчид хэлсэн. Тэгээд нэг их зүйл яриагүй утсаа салгасан юм. Миний охин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт Уул хороололд хадам ээж Мын хашаанд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг нөхөр нь Улаанбаатар хотод ажил хийдэг юм, харин Х Эрдэнэбулган суманд “Хангай төгөл” гэх газар зөөгч хийдэг юм. Одоо нөхөр нь байхгүй Улаанбаатар хотод ажил хийж байгаа хашаандаа хадам ээж нь байшинтай байдаг Х 3 хүүхдийнхээ хамт гэртээ байдаг юм. Х тусдаа гараад 8 жил болж байгаа юм. энэ хугацаанд цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Н.Эын өгсөн:
“....Хгийн ээж рүү нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр залгаад Х ойрд оройтож ирээд байна нэг машинаар байнга хүргүүлж ирдэг, сүүлдээ цагдаагийн машин хүргэж ирдэг боллоо, аймагт ирж нэг уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд Хтай утсаар яриад юу болоод байгаа талаар нь асууя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа би залгаад Хтай утсаар ярьсан уу юу болов гэж асуусан чинь Хгийн ээж надад хандаж утсаар ярилаа Отгонтэнгэрийн хамаатны цэргээс ирсэн залуу шөнө дагуулж яваад хүчиндсэн байна гэж ярилаа гэж хэлсэн. Тэгээд нэг их юм ярилгүй утсаа салгасан юм. Тухайн орой Эын аав Э, эх Ц нар манайд ирж амарсан юм. Тухайн орой Отгонтэнгэрийн хүүхдүүдийг гэртээ амраагаад бид бүгд амарч байсан юм. Тэгээд би нойр хүрэхгүй хэвтэж байтал Х шөнө 03 цагийн үед орж ирээд гэрийнхээ түлхүүрийг аваад гарсан. Миний нойр хүрэхгүй хэвтэж байтал цонхоор машины гэрэл тусаад байхаар нь би босоод харсан чинь манай хашааны том хаалга онгорхой байсан, цагдаагийн машин ирээд зогсож байсан юун цагдаагийн машин юм бол гэж бодоод цонхоор хараад зогсож байтал Х цагдаагийн машинаас буугаад ирсэн саарал өнгийн өмд цамцтай гартаа нэг хар хувцас барьчихсан байсан тухайн үед сартай байсан болохоор тод харагдаж байсан. Тэгээд би юун цагдаагийн машин болоод байгаа юм бэ гэж асуусан чинь юм дуугарахгүй байгаад байхаар нь 2-3 удаа асуусан чинь унаа олдохгүй хүргүүлж ирлээ гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй гэртээ орсон. Би тухайн үед Х дээр очоогүй, хувцсыг нь анзаараагүй саарал өнгийн өмд цамцтай л байсан. Хангайн төгөл гээд ресторанд зөөгч үйлчлэгч хийдэг юм, орой 17 цагаас ажилдаа яваад 00 цаг өнгөрч байхад ирдэг юм. Би даргаас нь ажлын цагийг нь асуусан чинь 17 цагаас 22 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай гэж надад хэлсэн. Надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, цагдаагийн машин ирсний дараа гэр рүүгээ орох үед нь харсан чинь хөл нь гуйваад байх шиг байсан. Архи уусан үгүйг мэдэхгүй байна. Би тухайн өдөр тухтай уулзаагүй өглөө нь хүүхдээ аваад сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээс аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч Ц.Угийн өгсөн:
“....Тухайн өдөр манай ажлынхан заал авч тоглох гээд Спорт хороо дээр очиж асуухад заалны цаг байхгүй гэж хэлсэн. Х тэр үед манай ажлын Штэй хамт явж байсан тэр хоёр ажил руу явлаа гэж хэлээд явсан. Би гэртээ ирээд байж байгаад Арвис баарны гадна зогсож байсан чинь Хтай таарсан. Тэгээд бид хоёр баар руу орохоор болоод орсон. Бид хоёр нэг нэг шил пиво аваад бүжиглэсэн. Тэр үед 23 цаг болж байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Би талбай дээр бүжиглэж байгаад утсаа унагаачихсан байсан. Тэгээд Х бид хоёр миний утас хайгаад олоогүй, тэр үед манай эрэгтэй найз бааранд ирчихсэн байсан. Бид хоёр миний утас руу залгасан чинь ирээд ав гэхээр нь Хг бааранд орхиод гараад явсан. Утсаа ирж ав гэхээр нь яараад Хд хэлж чадаагүй юм. Тэгээд үүнээс тухайн орой уулзаагүй. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед Х ажил дээр ирчихсэн байсан. Х надад хандаж чи өчигдөр явах гэж байсан юм бол хэлэхгүй яасан юм бэ чамайг байхгүй болохоор чинь баарнаас гараад явж байгаад араас хүн дагаад зодуулсан гэх утгатай зүйл ярьсан, нарийн сайн юу болсон талаар хэлээгүй нуугаад байх шиг байсан. Биеийн байдал нь урьд өмнө нь ажил дээрээ байдгаасаа шал өөр байдалтай нурмайсан ядарсан байдалтай байсан. Сүүлд манай ажлын Ш Хгийн хөл нь доголсон байсан гэж ярьж байсан. Хар өнгийн хүрэмтэй, саарал өнгийн өмдтэй явж байсан санагдаж байна урагдаж гэмтсэн зүйл байхгүй зүгээр байсан хэрэв урагдаж гэмтсэн бол би анзаарах ёстой байсан. Бид хоёр нэг нэг 0,5 литрийн пиво л уусан өөр зүйл уугаагүй согтоогүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар тал/
*Гэрч Н.Иы өгсөн:
“...Би тухайн шөнө гэрээсээ гараагүй ер нь шөнө гэрээсээ гараад байдаггүй манайх ихэнх тохиолдолд 23 цаг гээд амарцгаадаг. Ямар нэгэн хүн орилох хашхирах чимээ гараагүй. Хашааны хаалга тогшсон эсэхийг сонсоогүй. Манайх нэг нохойтой шөнийн цагаар нохойгоо сул тавьдаг өдрийн цагаар уяатай байдаг. Манай нохой шөнө болгон л ямар нэгэн зүйл хоргойж хуцаж байдаг болохоор нэг их зүйл анзаараагүй юм байна. Манай дээд талд бол айл байхгүй. Доод талд нэг эмэгтэй охинтойгоо байдаг юм шиг байна лээ монгол гэрт амьдардаг түүний доод талд 2 давхар цагаан байшин байдаг хүн амьдардаггүй юм. Урд, хойд талд ямар нэгэн айл байхгүй гудмаар доошилж байгаад хойд урд талд гудамж залгадаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/
*Гэрч М.Цийн өгсөн:
“....Манай хүү Э нь 2022 оны 11 дүгээр сарын 4, 5-ны үед цэргээс халагдаж ирсэн. Дээрх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ны орой найзууд болон цэргийн он жавуудтай уулзчихаад ирье гэж хэлээд 20 цаг өнгөрч байсан байх гараад явсан. Тэгээд тухайн орой гэртээ ирж хоноогүй маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед манай хүү Эын хүзүү нь хүн маажсан бололтой улайсан, шалбарчихсан байхаар нь би уурлаад хүнтэй зодоон цохион хийсэн юм уу наад хүзүү чинь 2, 3 газар халцарсан байна гэж хэлсэн чинь ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд би сүүлд өөрийн төрсөн эгч Даас Эыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ээс 10-нд шилжих шөнө найз Дэлгэртэй хамт согтуу орж ирээд амраад 10-ны өглөө гараад явсан, Дэлгэр нэг их согтоогүй харин Э нилээн согтуу орж ирсэн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүү Эт хандаж ардын арми чамд архи уухыг зааж өгсөн юм уу гэж хэлээд уйлаад загнасан чинь юу ч дуугарахгүй байгаад байсан. Тухайн шөнө Хг Э эгч согтуу гэртээ орж ирсэн гэж бас ярьж байсан. Манай эгч Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Цогт-Уул хороолол 11 дүгээр гудамж 30 тоот хашаа хамгийн дээрээсээ 2 дахь хашаанд охин Мөнхзаяа, хүү Цолмонбаатар нарын хамт амьдардаг юм. Дэлгэрийг би танина. Манай хүү Эын багийнхан найз байгаа юм 1 дүгээр ангиасаа 9 дүгээр анги хүртлээ хамт нэг ангид байсан. Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуульд суралцаж байсан. Дэлгэрийн аав, ээж нь Наранбулаг хороололд үхэр малтай амьдардаг хүмүүс байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүү Э нь 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэбулган суманд төрсөн бага насаа эцэг эхийн гар өнгөрөөж цэцэрлэгээр хүмүүжсэн айлын том хүүхэд доороо 1 эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй одоо хоёр дүү нь 10 жилийн сургуульд, нэг нь цэцэрлэгт явж байгаа, Э 4 дүгээр сургуульд 9 жил суралцаад нөхөр бид хоёр сургуулиас гаргаад мал маллуулж байгаад 18 нас хүрээд 2021 онд цэргийн зарлан ирээд цэрэгт яваад 2022 оны 11 дүгээр сард халагдаж ирсэн юм. Одоо манай нөхрийн хамаатан Энхболдтой хамт Улаанбаатар хотоос зайдуу газар барилгын ажил хийж байгаа. Э нь сэргэлэн цовоо зантай нэг их амархан уурлаж уцаарлаад байдаггүй дүү нартайгаа эвтэй байдаг, хүнд тусархаг, үнэнч шудрага, аавтайгаа нэг их яриад байдаггүй ямар нэгэн зүйл болохоор надад ярьдаг, сургуульд байхдаа чихнээс хонх уяад байдаггүй сайн суралцаж байсан, үсчингийн дамжаад суралцаж төгссөн урлаг талаар бол дуулж бүжиглэдэг, спорт талаар нэг их сонирхолгүй цэрэгт яваад ирсэн чинь тамхи татдаг болчихсон байсан. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар тал/
*Гэрч М.Дын өгсөн:
“....тухайн цаг хугацаанд намайг гэртээ амарч байхад шөнө яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Гаднаас хүн орж ирсэн, би сэрээд хэн бэ гэж асуусан чинь Э байна эгчээ гээд согтуу байгаа бололтой байсан. Тэгээд манай гэрт амарсан, би маргааш өглөө нь босоод яагаад архи уугаад харанхуй шөнө дэмий тэнээд яваад байгаа юм гээд загнасан чинь харин тиймээ эгчээ уучлаарай эгчээ гэртээ харилаа гээд гараад явсан. Намайг өглөө харахад нүүр хүзүү хэсгээр нь хумсны ором гараад шалбарчихсан байсан. Яасан талаар нь асуусан чинь надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Ямар шалтгааны улмаас манайд ирж хоносон талаар мэдэхгүй, согтуу архи уучихсан байсан болохоор эцэг эхээсээ айгаад манайд ирсэн байх, нэлээн согтуу байсан, гэхдээ манай гэрийг олоод ирсэн байсан. манайх шөнө унтахдаа хаалгаа цоожилдоггүй юм, хүн орж ирэхийг мэдээгүй, гэхдээ Эыг орж ирэхийг мэдсэн. Э нь бага насаа эцэг эхийн гар дээр өссөн, эхээс дөрвүүлээ айлын том хүүхэд байгаа юм. 10 жилийн сургуулиа Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн төгсөөд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаагаад 2022 оны намар 10 сард халагдаж ирсэн санагдаж байна. Төлөв даруу зантай, хүнд тусархаг, урлаг спорт тал дээр дуулж бүжиглэдэг, сагсан бөмбөг тоглогдог, авъяастай дүү нартаа халамжтай, буруу зуршил гэвэл тамхи татдаг, хааяа нэг архи уучихдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар тал/
*Гэрч Н.Нын өгсөн:
“...Э нь айлын том хүүхэд доороо 3 дүүтэй, эцэг эхийн хамт амьдардаг, бага насаа эмээ, өвөө дээрээ өнгөрөөж хүмүүжсэн, сургуульд сурах үедээ эцэг эх дээрээ бусад үед нь хөдөө эмээ, өвөөтэйгээ болон манай гэр бүлийнхэнтэй хамт өссөн хүүхэд байгаа юм. Би Эыг бага байхаас нь одоог хүртэл мэднэ хүний үгнээс гардаггүй, чих зөөлөнтэй, сэргэлэн цовоо, хүнд тусархаг, аливаа ажил хийхдээ сайн, хөдөө гэрийн ажил болон мал хариулах ажилд сайн, дүү 1 жилийн цэргийн албыг 120 дугаар ангид хаасан, тамхи татдаг талаар нь би мэднэ, харин архи ууж байхыг хараагүй юм байна их л сайн хүүхэд байгаа юм. Э нь 2022 оны 10 дугаар сарын сүүлээр халагдаж ирсэн байх түүнээс хойш ажилгүй байж байгаад энэ он буюу 2023 оны хавар 2, 3 сарын үед тухайн байгууллагад ажилд орсон талаар сонссон. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төвд орж ирсэн чинь Эын ээж Ц надад хэлэхдээ Э гадагшаа гарах гэж байгаад цагдаад баригдаад энд хүрээд ирсэн талаар нь хэлсэн. Бусад нарийн зүйлийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 дугаар тал/
*Гэрч С.Нийн өгсөн:
“....Э нь айлын том хүүхэд доороо 3 дүүтэй, эцэг эхийн хамт амьдардаг, бага насаа над дээр өнгөрөөж хүмүүжсэн хүүхэд байгаа юм. Э бага байх даа сайхан сэтгэлтэй, хүний үгнээс гардаггүй, гадуур тэнээд байдаггүй, надад их тус болдог гэрийн ажил сайн хийдэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчний ангид суралцаж төгсөөд ажиллаж байгаад цэргийн албанд яваад 2022 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. Миний ач хүү хүнд тусархаг, анги хамт олондоо нэртэй, хүнд туслах их дуртай, хөдөө мал хариулах, газар шорооны ажилд сайн, дүү нартаа халамжтай, архи тамхи хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм. Би энэ талаар нь мэдээгүй намайг бие муутай болохоор ээж надад хэлээгүй юм байна лээ. Хятад гарах гэж байгаад цагдаад баригдаад ирлээ гэхээр нь л мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр тал/
*Э.Эын яллагдагчаар өгсөн:
“...миний хувьд зүйчлэлтэй маргах зүйл байхгүй, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 429 дугаартай:
“...Д.Хгийн биед дагз, зулай хэсгийн хуйх, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд зулгаралт, эрүүний баруун, зүүн буланд цус хуралт, баруун хөхний толгойн ирмэгт зулгаралт, зүүн хөхний дотор хажууд цус хуралт, зураасан зулгаралт, зүүн гарын бугуйнд зураасан зулгаралт, хоёр гарын тохой, хоёр өвдөгт зулгаралт, баруун гуяны урд дунд хэсэгт зураасан зулгаралт, баруун гуяны ар доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дагз, зулай хэсгийн хуйх, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Д.Хгийн биед хүн хүч хэрэглэсэн гэхээр дээрх гэмтлүүд тогтоогдож байна. Д.Хгийн үтрээ, шулуун гэдэсний амсар, хярзан орчим гэмтэлгүй байна. Д.Х бэлгийн замын халдварт өвчингүй байна. Д.Х нь О /1/-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 59-60 дугаар тал/
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5984 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн цайвар цэнхэр өнгийн дотоожин дээрээс эр бэлгийн эс илэрсэн. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Э.Эын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Э.Эын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...”гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн:
“...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, саарал өнгийн цамц, саарал өнгийн өмдөнд үүссэн гэмтлүүд урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хөхөвчний зүүн талын мөрөвчийг холбох дэгээ төмөр хугарч гэмтсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, сааран өнгийн цамц, саарал өнгийн өмдөнд үүсэн урагдалт болон хөх өнгийн хөхөвчний зүүн талын мөрөвчийг холбох дэгээ төмөрний хугарал нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна...”гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар тал/
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-04 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар тал/
*Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 30-34 дүгээр тал/
*Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 11-31 тоот хашааны дээд хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Д.Хгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Хгийн өгсөн:“...намайг талбай дээр утсыг нь хайж байгаад эргээд харсан чинь У байхгүй гараад явчихсан байсан. Би араас нь гарах гэсэн чинь намайг нэг хүн араас хүзүүдээд тэвэрсэн. Эргээд харсан чинь манай хадам ээжийн дүүгийнхэн хүүхэд М гэх залуу байсан. Намайг юу хийж яваа юм гэх зэргээр яриа өдөхөөр нь би ажлаа тараад найзтайгаа орж ирсэн одоо харьлаа гэж хэлээд баарнаас гараад явсан чинь араас гарч ирээд юу хийж яваа юм гээд дахиад асуухаар нь би чамд би түрүүн хэлсэн биздээ гэсэн чинь худлаа найзынхаа утас хайсан гэж яриад түрүүн бааранд 2 эрэгтэйтэй сууж байсан биздээ манай ахыг ингээд хуураад явдаг юм байна тэ гэж хэрүүл өдөөд байсан...би чи гарнаас тавь би өөрөө явж чадна гэж хэлээд зууралдаж явсаар Наран зоогийн газрын ойролцоо очоод зууралдаад намайг угз угз татаад байсан. Тэр үед замаар нэг танихгүй залуу явж байгаад бид хоёр дээр ирээд Мд хандаж чи яагаад эмэгтэй хүнийг зодох гээд байгаа юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би тэр ахаас та цагдаа дуудаад өг энэ намайг явуулахгүй байна гээд тусламж хүссэн чинь цагдаа дуудаад өгье гэсэн чинь М намайг тавиад нөгөө залуу руу очоод Арвис баарны зүг рүү дагуулаад явсан. Би ашгүй гэж бодоод гэр рүү алхаж байсан чинь М миний араас гүйж ирээд хөөе зогсож бай чи миний ахыг яагаад хуурч явдаг юм гэж хэлээд миний үснээс татаад эмээ дээр очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө яваад очно битгий хүн цохиод бай гэж хэлсэн, тэгээд хэл амаар доромжлоод миний хоолойноос багалзуурдаж шахаад, түлхэж газар унагааж чирээд миний гадна хүрэмийг урж гэмтээсэн...би өгсөөд 11-31 тоот хашааны үүдэнд очоод хаалгыг нь цохисон чинь араас ирээд миний хоолой боогоод орилуулахгүй байсан. Тэгсэнээ миний цамцыг тайлаад татсан хүзүү дээр цамцны хоолой тээгэлдээд орилж болохгүй байсан, тэр чигээр нь миний цамцыг тайлаад би лэвчигтэйгээ үлдсэн тэгээд би гүйж очоод дахиад хаалга цохисон хашаа дотор нь нохой нь хуцаад байсан хүн гарч ирэхгүй байсан. М араас ирээд миний лэвчигнээс татсан чинь мултраад тайлагдсан...тэгээд чи намайг яах гэж энд дагуулж ирсэн юм гэж хэлсэн чинь хоёулаа дээш хад руу явъя чамтай унтана гэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь над руу ирээд миний баруун хөлийн гутал тайлаад дараа нь өмдний баруун хөлийг тайлаад миний урагдсан хар өнгийн хүрэмийг миний доор дэвсээд намайг хойш дараад хэвтүүлээд халааснаасаа бэлгэвч гаргаж ирээд өөрийнхөө өмдийг доошлуулаад бэлэг эрхтэндээ хийсэн. Тэгэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чи угаасаа янхан биз дээ чамтай унтана гэж хэлээд миний хүзүүг шимэх гэж дайраад өмссөн байсан хүрэмийг дээш сөхөөд миний 2 мөөмийг хазаж байгаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байснаа баруун тал руу эргүүлээд миний араас миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдөлж байгаад чи анхнаасаа тохироод надтай унтсан бол буудалд ороод чамайг жаргаахгүй юу гэж хэлсэн. Тэгж байтал доор гудамжинд машин мотоциклийн дуу гарсан чинь М над дээрээс босоод янхан минь хувцсаа өмс гээд өөрийнхөө цамцыг аваад миний хувцсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 дугаар тал/, хохирогч Д.Хгийн дахин өгсөн:“...Би тухайн үед нэрийг нь буруу хэлсэн байна лээ. Манай хадам ээж намайг хүчиндсэн залуугийн ээжид нь болсон асуудлын талаар хэлсэн байсан энэ талаар намайг хүчиндсэн залуугийн ээж нь над дээр хүүхэдтэйгээ ирж уулзаад юу болсон талаар асуугаад байсан. Тэгсэн чинь тэр залуугийн нэрийг Э гэдэг юм байна лээ. Миний 91313176 дугаарын утас руу 99915594 дугаарын утаснаас “Э байна аниа хоёулаа нэг уулзаад ярилцъя тэгэх үү аниа” гэсэн утгатай зурвас явуулсан байсан тэгээд би намайг хүчиндсэн залууг Э гэдэг юм байна гэж мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/, гэрч Д.Ггийн өгсөн:“...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай худ буюу охин Хгийн хадам ээж М гэж хүн над руу залгаад танай охин Х орын хэдэн хоног оройтож гэртээ ирэх боллоо сүүлдээ цагдаагийн машинаар хүргүүлж ирлээ, цагдаатай бараг нийлж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь за тэгвэл би Хтай утсаар холбогдож юу болоод байгаа талаар нь асууя гэж хэлээд утсаа салгаад охин Хтай яриад хадам ээжийнхэн хэлсэн үгийг хэлсэн чинь надтай юм ярихгүй хэсэг чимээгүй байж байгаад гэнэт уйлаад байсан. Тэгээд би юу болсон юм бэ яасан гэх байдлаар асуусан чинь Х ээжээ би танд нэг юм хэлье гэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хадам ээжийн хамаатны цэргээр ирсэн гээд нэг залуу намайг дагуулж яваад манай гэрийн дээд тал уул руу чирч яваад хувцас ураад, толгой тархи руу цохиж зодоод үснээс татаж чирээд хүчиндсэн цагдаад хэлээд шалгуулж байгаа, хадам ээж, нөхөртөө яаж хэлэх учраа олохгүй айгаад байсан юм гэж хэлээд уйлж байгаад утсаа салгасан. Удалгүй хэдэн минутын дараа манай худ М эгч над руу залгаад Хтай ярьсан уу юу гэж байна гэх зэргээр намайг шалгаагаад байхаар нь Хтай утсаар ярилаа танай хамаатны дүү юм уу эгчийн чинь залуу юм уу цэргээс ирсэн гээд нэг залуу авч яваад хүчиндсэн байна гэж хэллээ гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, гэрч Н.Эын өгсөн: “....Хгийн ээж рүү нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр залгаад Х ойрд оройтож ирээд байна нэг машинаар байнга хүргүүлж ирдэг, сүүлдээ цагдаагийн машин хүргэж ирдэг боллоо, аймагт ирж нэг уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд Хтай утсаар яриад юу болоод байгаа талаар нь асууя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа би залгаад Хтай утсаар ярьсан уу юу болов гэж асуусан чинь Хгийн ээж надад хандаж утсаар ярилаа Отгонтэнгэрийн хамаатны цэргээс ирсэн залуу шөнө дагуулж яваад хүчиндсэн байна гэж ярилаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, гэрч Ц.Угийн өгсөн: “...Арвис баарны гадна зогсож байсан чинь Хтай таарсан. Тэгээд бид хоёр баар руу орохоор болоод орсон. Бид хоёр нэг нэг шил пиво аваад бүжиглэсэн. Тэр үед 23 цаг болж байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Би талбай дээр бүжиглэж байгаад утсаа унагаачихсан байсан. Тэгээд Х бид хоёр миний утас хайгаад олоогүй, тэр үед манай эрэгтэй найз бааранд ирчихсэн байсан. Бид хоёр миний утас руу залгасан чинь ирээд ав гэхээр нь Хг бааранд орхиод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар тал/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 429 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5984 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Эын хохирогчийн хүсэл зоригийг эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэмт буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан байх тул хохирогч Д.Хгийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд “...миний хувцас урж гэмтээсэн үнэлгээгээр гарсан мөнгө нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч Э.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Д.Хд 580.000 төгрөгийн хохирол төлсөн” гэсэн тайлбарыг өгсөн, мөн “хохирогч Д.Х нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолтой байна, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгийг Э.Э надад төлсөн” гэж шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байх тул хохирогчийн нэхэмжилсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгийг шүүгдэгч нь хохирогчид төлсөн байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэх, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд ял оногдуулах болохыг тайлбарлаж, шүүгдэгч Э.Эт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт
зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан энгэр хэсгээр урт цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай, доод хэсэгт 2 ширхэг ил халаастай хүрэм саарал өнгийн урт ханцуйтай дугуй захтай ноосон цамц, саарал өнгийн хоёр ташаанд далд халаастай, даавуун биеийн тамирын өмд, хар хөх өнгийн ямар нэгэн бичиглэлгүй дотуур ноосон өмд, цэнхэр өнгийн тор бүхий хөхөвч, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй дотор талаар цахилгаантай үстэй дотроо 36 размерын хос гутал, хүрэн өнгийн даавуун оосортой түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Хд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цагаан өнгийн 5х5 см харьцаатай 2 ширхэг гялбар уут нэг нь бүтэн задлаагүй нэг нь булан хэсгээр урагдаж тасарсан уут, цайвар цэнхэр өнгийн дотоож зэргийг устгаж, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
шүүгдэгч Э.Эт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.Эт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан энгэр хэсгээр урт цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай, доод хэсэгт 2 ширхэг ил халаастай хүрэм, саарал өнгийн урт ханцуйтай дугуй захтай ноосон цамц, саарал өнгийн хоёр ташаанд далд халаастай, даавуун биеийн тамирын өмд, хар хөх өнгийн ямар нэгэн бичиглэлгүй дотуур ноосон өмд, цэнхэр өнгийн тор бүхий хөхөвч, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй дотор талаар цахилгаантай үстэй дотроо 36 размерын хос гутал, хүрэн өнгийн даавуун оосортой түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Хд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цагаан өнгийн 5х5 см харьцаатай 2 ширхэг гялбар уут, цайвар цэнхэр өнгийн дотоож зэргийг устгасугай.
7. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР