| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/259 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/259
2023 06 19 2023/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч О.А, Ч.Э, тэдний өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт холбогдох эрүүгийн 2034006020650 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б Э.Ж,
Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1 Дундговь аймаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Н З.Х,
Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 12 гудамжны 102 тоотод оршин суух бүртгэлтэй ч, улсаас авсан гавьяа шагнал,
урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, Д Ч.Э,
Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал,
урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 006 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хорих ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, бие эрүүл, Б О.А,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.А нь Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизм ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хангай” гэх газраас иргэн Б.Анхбатын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,126,700 төгрөгийн,
З.Х, Ч.Э, Б.Осоржамаа нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 06 дугаар сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг “Номтын хүрэн овоо” гэх газарт байх тус сумын иргэн Б.Батжаргалын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч 12 цагаантай эмээлийн мөнгөн тоног, 6 цагаантай эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй буудаг булган малгай 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, дорвинк буу 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 6,372,750 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тахилга” гэх газраас иргэн Н.Баатарчулууны өмчлөлийн 5 хонь, 4 ямааг хулгайлж, бусдад 1,386,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халзан Ухаа” гэх газраас иргэн З.Өсөхбаярын өмчлөлийн 2 тооны үхэрийг хулгайлж, бусдад 2,567,400 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар зүлэгт” гэх газраас иргэн А.Оюунжаргалын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,900,000 төгрөгийн,
З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шинэ-Ус” гэх газраас иргэн Ц.Баясаагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,656,700 төгрөгийн,
З.Х, Э.Ж нар нь бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн Г.Мөнхбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,913, 400 төгрөгийн,
Яллагдагч Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор худаг” гэх газраас иргэн Д.Лхагваагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,400,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар “Харуулт” гэх газраас иргэн А.Эрдэнэтөгсийн 15 тооны бог малыг хулгайлж бусдад 1,850,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг “Их газрын чулуу” гэх газраас иргэн Ц.Одгэрэлийн өмчлөлийн 22 тооны бог малыг хулгайлж, бусдад 2,200,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Өвдөг” гэх газраас иргэн Ш.Өлзийгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,400,000 төгрөгийн,
Ч.Этэй бүлэглэн, машин механизм ашиглаж, иргэн Ц.Алтанчимэгийн байшинд хууль бусаар нэвтэрч хурганы арьс 24, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, гуулин хонх 1 ширхэг, гуулийн очир 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, эрэгтэй хүний суран бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 12 волтьтын гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 2,030,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг “Адаацаг уул”гэх газраас иргэн хохирогч Ц.Сайнцогийн 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,700,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 08 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутгаас иргэн хохирогч З.Дашдоржийн өмчлөлийн 2 тооны тэмээг хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 05 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Жамцын 1 тооны эр үхэр хулгайлж, бусдад 1,200,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас иргэн З.Дашдоржийн 1 тооны тэмээг хулгайлж, 1,000,000 төгрөгийн,
Э.Ж, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Хаяагийн энгэр” гэх газраас иргэн С.Одхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1,988,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг “Дулаан өвөр” гэх газраас иргэн Д.Сүхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,900,000 төгрөгийн,
З.Х, Э.Жтай бүлэглэж, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг ашиглан 2020 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Овоогийн жирэм” гэх газраас иргэн Ц.Дашзэвэгийн 3 тооны ямааг хулгайлж бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Э.Ж:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
шүүгдэгч Ч.Э:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
шүүгдэгч О.А:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна... гэж,
шүүгдэгч З.Х:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2034000990068 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.А нь Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизм ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хангай” гэх газраас иргэн Б.Анхбатын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,126,700 төгрөгийн,
З.Х, Ч.Э, Б.Осоржамаа нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, 2020 оны 06 дугаар сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг “Номтын хүрэн овоо” гэх газарт байх тус сумын иргэн Б.Батжаргалын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч 12 цагаантай эмээлийн мөнгөн тоног, 6 цагаантай эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй буудаг булган малгай 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, дорвинк буу 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 6,372,750 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тахилга” гэх газраас иргэн Н.Баатарчулууны өмчлөлийн 5 хонь, 4 ямааг хулгайлж, бусдад 1,386,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Халзан Ухаа” гэх газраас иргэн З.Өсөхбаярын өмчлөлийн 2 тооны үхэрийг хулгайлж, бусдад 2,567,400 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар зүлэгт” гэх газраас иргэн А.Оюунжаргалын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,900,000 төгрөгийн,
З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шинэ-Ус” гэх газраас иргэн Ц.Баясаагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,656,700 төгрөгийн,
З.Х, Э.Ж нар нь бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн Г.Мөнхбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,913, 400 төгрөгийн,
Яллагдагч Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор худаг” гэх газраас иргэн Д.Лхагваагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2,400,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар “Харуулт” гэх газраас иргэн А.Эрдэнэтөгсийн 15 тооны бог малыг хулгайлж бусдад 1,850,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг “Их газрын чулуу” гэх газраас иргэн Ц.Одгэрэлийн өмчлөлийн 22 тооны бог малыг хулгайлж, бусдад 2,200,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, 87-09 ӨМҮ улсын дугаартай машин механизмыг ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Өвдөг” гэх газраас иргэн Ш.Өлзийгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,400,000 төгрөгийн,
Ч.Этэй бүлэглэн, машин механизм ашиглаж, иргэн Ц.Алтанчимэгийн байшинд хууль бусаар нэвтэрч хурганы арьс 24, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, гуулин хонх 1 ширхэг, гуулийн очир 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, эрэгтэй хүний суран бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 12 волтьтын гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 2,030,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг “Адаацаг уул”гэх газраас иргэн хохирогч Ц.Сайнцогийн 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,700,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 08 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутгаас иргэн хохирогч З.Дашдоржийн өмчлөлийн 2 тооны тэмээг хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 05 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Жамцын 1 тооны эр үхэр хулгайлж, бусдад 1,200,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сард Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас иргэн З.Дашдоржийн 1 тооны тэмээг хулгайлж, 1,000,000 төгрөгийн,
Э.Ж, З.Х нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Хаяагийн энгэр” гэх газраас иргэн С.Одхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1,988,000 төгрөгийн,
Ч.Э, З.Х, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг “Дулаан өвөр” гэх газраас иргэн Д.Сүхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,900,000 төгрөгийн,
З.Х, Э.Жтай бүлэглэж, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг ашиглан 2020 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Овоогийн жирэм” гэх газраас иргэн Ц.Дашзэвэгийн 3 тооны ямааг хулгайлж бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
“Эй жэй жэй эм” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06/426 дугаартай “ Иргэн Б.Анхбатын өмчлөлийн 3 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 4,126,700 төгрөг болно” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 40-47 хуудас/,
Хохирогч Б.Анхбатын “... Би эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл суманд амьдардаг юм. 2020 оны 09 сарын 04-нд “Борхангай” гэх газарт 14 тооны үхрээ бэлчээрт гаргасан араас нь явж хараагүй байж байтал үхэрнүүд бэлчээрээс ирэхгүй болохоор нь 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хайж эхэлсэн боловч олоогүй. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 16-нд адуунд явж байсан хүүхэд “Номтын улаан толгой” гэх газар үхэр шулагдсан байна гэхээр нь очиж үзэхэд, манай 2 тооны хүрэн халзан гуна, улаан сарман сувай үнээ нядлагдсан байсан...манай нядлагдсан үхэр эхнийх нь зүүн эврэндээ улбар шар будагтай зөв чих араасаа ухам, буруу чих нь цуулбар имтэй хүрэн халзан гуна байсан би үхрээ 2000,000 төгрөгөөр үнэлэнэ, дараагийнх нь бас хүрэн халзан гуна эврэндээ улбар шар будагтай зөв чих араасаа ухам, буруу чих нь цуулбар имтэй 2,100,000 төгрөгөөр үнэлэнэ 3 дахь нь улаан үхэр нь...эвэртээ улбар шар будагтай энэ үнээгээ 1,800,000 төгрөгөөр үнэлэнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Б.Эрдэнэчимэгийн “...манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Борхангай” гэх газарт нутаглаж байтал манай бэлчээрт гаргасан 14 тооны үхэрнээс 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 үхэр нь бэлчээрээс ирсэн 3 үхэр дутаад манай нөхөр Анхбат үхэрээ хайж эхэлсэн. Тэгээд манай нөхөр 3 үхэр шулагдсан байна гэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Д.Отгон-Сэлэнгийн “...манай нөхөр жоншинд явлаа гээд яваад 2-3 хоног заримдаа 3-4 хоног яваад ирдэг байсан. Жоншинд явсныхаа дараа би сүлжээтэй газар ирсэн гээд миний данс руу мөнгө шилжүүлдэг байсан...200, 300 гээд дээд тал нь 500,000 төгрөг шилжүүлдэг байсан...машины урд хайрцгийг онгойлгож үзэхэд хутга байсан. Тэгээд ямар учиртай хутга вэ гэж асуухад А би худалдаж авсан юм гэртээ оруулаарай гэж байсан. Би оруулахаа мартсан байна. Сая машинд үзлэг хийхэд мэдлээ. Жоншинд яваад ирлээ гээд ирэхдээ гараа энэ тэд урчихсан,юманд нидэрхээр урагдчихсан юм шиг шарх соривтой ирдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би цаг хугацааг сайн сайн санахгүй байна. З.Х, Ч.Э, Э.Ж нарын хамтаар 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явж байгаад хоорондоо ярилцаад хэдэн төгрөг хийе гээд...19-20 цагийн орчимд Х бид хоёр бугуйлдаж 3 үхэр бариад нөгөө хоёр хорьж байсан. Ингээд Х нугаслаад...Дэнжийн 1000 зах дээр өмнө өгч байсан хар машинтай хүүхэнтэй утсаар ярьж дуудаад махаа өгсөн. Мөнгөө миний дансаар аваад тэнцүү хувааж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 хуудас/,
Яллагдагч Ц.Эгийн “...2020 оны 09 сарын эхээр З.Х, А, Э.Ж нарын хамтаар 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос 11-12 цагийн орчимд гараад Дундговийн замаар явж байгаад Төв аймгийн нутгаас баруун тийшээ шороон замаар салж явж байгаад өндөр хүчдэлийн шонгийн хажууд хээр бэлчээрт байсан үхэр дээр очоод А, Х 2 бугуйлдаж Ж бид хоёр үхрийг явганаар хурааж байгаад хүрэн, улаан халзан зүсмийн 3 тооны барьж Х нугаслаад...Дэнжийн 1000 зах дээр...зарсан. Надад 200 гаран мянган төгрөг А бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104 хуудас/,
Яллагдагч Э.Жгийн “...нэг удаа согтуу байхдаа 3 үхэр 4-лээ явж хулгайлсан тэр юм болов уу гэж санаж байна. Би тухайн үед хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Ер нь бол 200,000 төгрөгнөөс дээш мөнгө бол авч байгаагүй. А, Х хоёр махаа зарж А дансаараа мөнгөө авч бэлнээр нь хувааж өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Номтын хүрэн овоо” гэх газарт байрлах контейнерт байх бөгөөд...хаалганы доод хэсэгт цоож байсныг гэрэл зургаар бэхжүүлж...хаалгыг нээхэд...хураалттай байсан эд зүйл эмх цэгцгүй...2 авдарны таг нь онгорхой...гол хэсэгт улбар шар өнгийн эмээлийн мод...шар өнгийн олонцогтой дарууллагагүй мод байв...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн 14 кадр гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 177-185 хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07/277 дугаартай “Б.Батжаргалын өмчлөлийн хулгайд алдагдсан 5 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 6,372,750 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 201-212 хуудас/,
Хохирогч Б.Батжаргалын “...Би 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн амьдарч буй аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан толгой” гэх газарт байж байхад тухайн өдрийн 13 цагийн орчим манай аав малдаа явж ирчихээд манай өвөлжөөнд байгаа контейнерт хулгайч орсон байна. Цоожийг нь эвдчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай контейнероос 12 цагаан мөнгөн тоногтой 1 эмээл, 6 цагаан мөнгөн тоногтой 1 эмээлийн мөнгөн тоноглолуудыг мултлаад авсан байсан. Мөн контейнор дотор байсан 4 авдарыг ухаад миний булган малгай, нэг нүдний дуран мөн дорбик маркийн бууг авсан байсан...Эмээлнийхээ тоноглолуудыг нийлүүлээд 5.000.000 төгрөгрөөр үнэлж байна. Эрэгтэй хүний булган малгайг 2018 онд 300.000 төгрөгөөр хорооллын дэлгүүрээс авч байсан. Нэг нүдний дуранг 2017 онд манай бэлгэнд өгч байсан. Би дурангаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн дуран нь гурван жижиг хөлтэй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Дорбик маркийн бууг манай аавын ах нь болох Сэнгээ 200.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Би тухайн буугаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн бууг би эзэмшдэг ба бичиг баримт нь миний төрсөн ах Б.Өсөхбаярын нэр дээр байдаг...Миний санаж байгаагаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орчим эргэж очиход цоож нь зүгээр байсан бөгөөд би контейнертаа орж гутлаа аваад цоожилчихоод явсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд манай аав Батсүх очиж шалгахад цоожийг нь эвдээд хулгайч орсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-188 хуудас/,
Гэрч Ж.Батсүхийн “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд өвөлжөөнд байх контенераа эргэж очиход, цоож нь газар уначихсан хаалга нь хаалттай байсан. Тэгээд хүү Батжаргалд хэлээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189 хуудас/,
Яллагдагч Ч.Эгийн “...би 2020 оны 06 дугаар сард А, Х, Осоржамаа нартай мотоцикльтой Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутгаас айлын өвөлжөөн дээр байсан контейнерын эд зүйлс хулгайлсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 7-8 хуудас/,
Түүний дээрх мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...айлын өвөлжөөн дээр ирж цэнхэр өнгийн контейнерыг зааж Осоржамаа, Х, А бид 4 ирж эмээлийн мөнгөн тоног, дорвинк буу, майхан зэрэг эд зүйлийг авч явсан...” гэснээр болон 35-40 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9, 12 хуудас/,
Яллагдагч З.Хын “...цэнхэр өнгийн контейнерыг Осоржамаа отвёркаар онгойлгоод дотроос нь 2 мөнгөн тогтонтой эмээл гаргаж ирээд мөнгөн тоноглолыг салгаж аваад нэг дорвинк буу...зэргийг аваад Осоржамаа бид хоёр Улаанбаатар хот орж мөнгөн тоноглолыг зараад 1 сал гаран төгрөг болоод надад 200,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 02 хуудас/,
Түүний дээрх мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг Номтын хүрэн овоо гэх газар уулын энгэрт байх хорооны зүүн талд байх цэнхэр өнгийн контейнерт 2020.06.03-ны үед Осоржамаа, Э, А нарын хамтаар мөнгөн тоноглол, дорвинк буу, майхан, бугуйл зэрэг эд зүйлс хулгайлсан...” гэснээр болон 33-35 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 15, 22 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...би 2020 оны хавар 06 дугаар сард Э, А, Х, Осоржамаа нартай хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт мотоцикльтой сундалж явж байгаад айлын өвөлжөөн дээрх контейнерыг Осоржамаа цоожийг эвдээд дотроос нь эд зүйл авсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 12-13 хуудас/,
Яллагдагч Б.Осоржамаагийн “...би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөоч байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 246 хуудас/,
Хохирогч Н.Баатарчулууны “...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг “Нуман хоолой” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 20-ны орчимд цасан шуурга тавиад хонио уруудуулаад явганаар хайж яваад орой нар шингэснээс хойш олж аваад гэртээ тууш ирээд бүртгэхэд 20 толгой хонь, 7 ямаа дутсан...хайж явтал 9 бог малын гүзээ гэдэс дотрыг хаясан байсан...би хонийг 200,000 төгрөгөөр, ямааг 100,000 төгрөгөөр үнэлэнэ” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 119-120 хуудас/,
Хохирогч Д.Гантөмөрийн “...манай нөхөр Баатарчулуун хохирогчоор оролцож явж байгаад хөдөө ганцаараа мал дээрээ байдаг нааш цаашаа яваад байх боломжгүй учир миний бие нөхрөө төлөөлж оролцож байна. Үнэлгээгээр үнэлэгдсэн хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 124 хуудас/,
Гэрч О.Баярсайханы “...Тахилга гэх овооны баруун талд сууж очиход 9 ширхэг малын гэдэс байсан. Тухайн шуурганаар манай хойд саахалтын Бор, Жагаа, Баярсайхан нарын хонь шуурганд уруудаж нийлээд маргааш өдөр нь ирж хонио авсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 125 хуудас/,
“Эй жэй жэй эм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/15 дугаартай “Иргэн Н.Баатарчулууны өмчлөлийн 9 тооны бог малын зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1,386,000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 131-136 хуудас/,
Яллагдагч Ч.Эгийн “...А, Х, Ж дөрвүүлээ Дундговь аймаг руу 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад цасан шуурга тавьж байсан. Тэгтэл замын хажуу талд шуурганд уруудсан хонь тааралдсан. Тэгээд өнгөрч явж байгаад хоорондоо тус хониноос хулгай хийегэж ярилцаад эргэж замаас гараад шороон замаар урдуур нь тосож очоод дөрвүүлээ машинаас бууж хөдөө хээр хорьж байгаад 5 хонь, 4 ямаа барьж аваад...нядлаад элбэж махлаад гэдэсийг нь газар дээр нь үлдээгээд машиндаа ачаад...ченжид Ж бид хоёр 800,000 төгрөг болоод бүгд хувааж авсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 146 хуудас/,
Түүний дээрх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Баянцагаан сумын нутаг Тахилга гэх уулын баруун талд очиж 87-09 ӨМҮ улсын дугаартай кровн маркийн машинтай А, Х, Ж дөрвүүлээ ирж бэлчээрт байсан хониноос 5 хонь 4 ямаа барьж нядлаад гэдсийг нь газар дээр нь хаяад авч явсан...” гэснээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1-5 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 5,7 хуудас/,
Яллагдагч З.Хын “...би 2020 оны 10 дугаар сарын 20-ны үед шуургатай өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу А, Э, Ж бид хэд машинтай явж байгаад шуурганд уруудсан хонь таарахаар нь бөөндөө бууж хурааж байгаад 5 хонь, 4 ямаа барьж газар дээр нь нядлаад зарсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 150 хуудас/,
Түүний дээрх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...баруун урагш явж Баянцагаан сумын нутаг засмал замын урд талд жалгатай хэсэгт аваачиж уг газарт нь хонь, ямааны сэвс байлаа...А, Э, Ж нарын хамтаар 5 хонь 4 ямаа нийт 9 тооны бог мал хийсэн...” гэснээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 13-14 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 14, 18 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...2020 оны 10 дугаар сарын 20-ны үед шуургатай өдөр Улаанбаатар хотоос аймаг руу Х, Э, Ж бид хэд машинтай явж байгаад шуурганд уруудсан хонь таарахаар нь хурааж байгаад 5 хонь, 4 ямаа барьж газар дээр нь нядлаад Дундговь аймагт аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 154 хуудас/,
Хохирогч З.Өсөхбаярын “...2020 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Б.Дэрмээ гэх манай саахалт айлын залуу 98133901 дугаарын утсаар манай гэрийн 98200612 дугаарын утас руу залгаж танай 2 тооны үхрийг хийчихсэн байна. Арьс, толгой нь энд замын хажууд байна гэхээр нь би машинтайгаа ирж үзэхэд манай 2 тооны үхрийн толгой, шийр, арьс байж байсан. Би үхрээ тус бүрд нь 1,500,000 төгрөгөөр үнэлнэ“ гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 172 хуудас/,
Гэрч Н.Бат-Өлзийгийн “...2020 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07-08 цагийн үед хонио засмал зам руу туугаад мотоцикльтойгоо явж байгаад засмал замын баруун хойд талд байх айлын өвөлжөө рүү нэг азарга адуугаа авах гээд явж байтал хэдэн шувуу сууж байхаар нь очтол 2 үхийн арьс нь үргэлж, толгойг нь салгаагүй, шир сэвс байхаар өөрийн 98133901 дугаарын утсаар Өсөхбаярын 98200612 дугаарын утас руу залгаж танай үхэр юм шиг байна 2 үхэр шулчихсан байна гэж хэлсэн. Удалгүй Өсөхбаяр ирээд үхэр шулсан газраа олохгүй байна гээд би мотоцикльтойгоо явж зааж өгсөн“ гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 173-174 хуудас/,
“Эй жэй жэй эм” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06/346 дугаартай “Иргэн З.Өсөхбаярын өмчлөлийн 2 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 08 дугаар сарын 03-ны байдлаар 2,567,400 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 178-184 хуудас /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Улаанбаатар хотоос Мандалговь орох асфалтань замаас ертөнцийн зүгээр баруун талд 500-600 метр зайд хар зүсмийн үхэрийн 4 ширхэг шийр мөн хар халзан зүсмийн эвэртэй үхэрний шийр 4 ширхэг толгойг салгаагүй үргэлжээрээ...малын сэвс...байв” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хх-ийн 167-169 хуудас /,
Яллагдагч О.Алтанбаганы “...тухайн үед Х, Жигжиддаваа, Э нарын хамтаар 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй...овооны энгэр дээрээс засмал зам руу туугаад тал дээр гаргаж байгаад Х бугуйлдаж 2 үхэр бариад...Нарантуул-2 зах дээр очиж зарсан...мах нь муухай болсон байна. Шороотой байна гээд их хямдхан авсан нийлээд 1.4 сая төгрөг болоод би 230.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 194 хуудас/,
Яллагдагч Ч.Эгийн “...би А, Х, Жигжиддаваа нартай хамт 2020 оны 08 дугаар сарын эхээр...машинтай явж байгаад Довын клонкын баруун талаас 2 үхэр хулгайлж нядлаад Улаанбаатар орж зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 189 хуудас/,
Хохирогч А.Оюунжаргалын “...Би Дундговь аймгийн Дэрэн сумын “Сартуул” гэх газар оршин суудаг. Тэгээд Төв аймгийн Баянцагаан суманд отроор ирээд 2020 оны 9 дүгээр сарын дундуур явж байгаад 2 тооны эр үхрээ хулгайд алдсан. Тэгээд би 4 хоног эрэлд гарч хайсан. Тэгтэл миний 2 тооны улаан сарман үхрийг Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийсайхан гэх хүний хаваржаан дээр нядлаад махыг нь аваад шир, шийр, толгой, гэдсийг нь үлдээгээд үлдсэнийг нь аваад явчихсан байсан. Тэгээд би Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. Би үхэр тус бүрийг 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Манай үхэр манай нөхөр Батбаярын нэр дээр байдаг. Манай 2 тооны үхэр хоёулаа улаан сарман үхэр байгаа юм...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 239 хуудас/,
“Эй жэй жэй эм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/20 дугаартай “Иргэн А.Оюунжаргалын өмчлөлийн 2 тооны эр үхэрийн зах зээлийн үнэ 2,900,000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 247-254 хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...Баянцагаан сумын Алтад 4 дүгээр багийн нутагт байрлах “Зүлэгт” гэх газар байрлах Чулуунбаатарын Өлзийсайханы барьж байгаа саравчинд...2 тооны үхэр улаан халзан сарман зүсмийн үхэр эвэр нь дээрээ улаан өнгийн будагтай гэдэс, шир, толгойг нь орхисон байдалтай. Улаан халзан толин сартай үхэрийн толгойг саравчны баруун талд хийж, гэдэс толгой, шир, шийрийг хажууд нь хаясан байдалтай...шувуу их сууж...байв” гэснээр болон 8 кадр гэрэл зэргийн үзүүлэлтүүд / 2 дугаар хх-ийн 222-227 хуудас/,
Яллагдагч З.Хын “...энэ үйлдэл дээр...дөрвүүлээ Дундговь аймгаас гарч явж байгаад замд дэрсэнд үхэр байхаар нь яваад очиход хойд талд нь шинэхэн барьсан хороо байсан. Ингээд хороо руу тууж очиж хүрэн тарлан, улаан тарлан 2 үхэр барьж нядлаад...зах дээр очиж махаа зарсан...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 13 хуудас /,
Түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...уг газраас урагш 15 км орчим газарт шинээр барьсан хороон дээр аваачихад Баянцагаан сумын 4 дүгээр баг “Адгын дэрс” гэх газар байв. Уг газарт Ж, Э, А нарын хамтаар...2 тооны улаан халзан үхэрийг хийсэн...” гэснээр болон 18-24 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-ийн 229-231 хуудас /,
Яллагдагч О.Алтанбаганы “...дөрвүүлээ 2020 оны 09 дүгээр сард Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад замдаа замын хажуу талаас шинэ хороон дээрээс 2 тооны хүрэн халзан үхэр хулгайлж нядлаад Улаанбаатар хотод оруулж зарсан...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 17 хуудас /,\
Хохирогч Ц.Баясаагийн “...би гэртээ байж байгаад өөрийн хаваржаан дээрээ очиход, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай 2 тооны үхэр нядлагдсан байсан. Би эр үхрээ 2,000,000 төгрөгөөр, гунжин үхрээ 1.300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 41-42 хуудас /,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Шинэ Ус” гэх газар байх ба...малын саравчтай хашаа байх ба...зүүн урд талд үхрийн арьс толгойг дэлгэсэн байдалтай...2 ширхэг үхэрийн арьс...10 метр зайд тээврийн хэрэгслийн бүдэг гарсан мөр байсныг хэмжиж үзэхэд 10 см байв...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн 10 кадр гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хх-ийн 35-39 хуудас /,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/409 дугаартай “Иргэн Ц.Баясаагийн өмчлөлийн 2 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,656,700 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 3 дугаар хх-ийн 19-28 хуудас /,
Хохирогч Ц.Баясаагийн 2019 оны “Мал, тэжээвэр амьтад хашаа худгын тооллого”-ны хуулбар / 3 дугаар хх-ийн 75-76 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...цаг хугацааг сайн санахгүй байна...аймгаас Улаанбаатар хот руу Х, Ж бид гурвуулаа 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х жолоодоод үдээс хойш гараад засмалаараа явж байгаад...эзэнгүй хорооны ойролцоо үхэр байхаар нь...бугуйлдаж бариад нугаслаад...Нарантуул-2 зах дээр очоод махаа улаан жиптэй залууд өгөөд миний дансаар мөнгөө авсан хэдэн төгрөг болсныг санахгүй байна. Ж ихэнх мөнгийг нь шинэ эр барьсан гэртээ юм авна гээд авсан. Надад бензиний мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 63 хуудас /,
Хохирогч Г.Мөнхбаярын “...2020 оны 08 сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд услаад үхрээ тоолсон чинь манай 2 тооны үхэр дутсан юм. Тэгээд би саахалт айлын Энхээ гэдэг залуугаас асуусан чинь манай хаваржаан дээр 2 тооны үхэр шулагдсан байна гэж хэлсэн. Очиж үзсэн манай улаан алаг, хүрэн сарман эр үхэрийн толгой болон арьс ширгэвс, гэдэс байсан. Улаан алаг зүсмийн эр үхэр нас гүйцсэн 1 ширхэг, хүрэн сарман нас бие гүйцсэн гуна үхэр 1 ширхэг шулагдсан юм...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 95 хуудас /,
Гэрч П.Энхболдын “...2020.08.07 өдөр 17 цагийн үед...усаа аваад буцаж явсан чинь өөрийн эзэмшлийн хаваржаагаар ороод гэрээ үзтэл 2 үхэр шулагдсан сэвс, арьс, шийр нь байсан...эзэн Мөнхбаярт мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 98 хуудас /,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/337 дугаартай “Иргэн Б.Мөнхбаярын өмчлөлийн 2 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2,913,400 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 3 дугаар хх-ийн 107-113 хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Гашуун” гэх газрын Энхээ гэх айлын хаваржаанд...ертөнцийн зүгээр урагшаа харсан айлын хаваржаанд улаан алаг гуна хүрэн сарман гуна 2 үхэрний толгой, сэвс, гэдэс, шийр зэрэг байв...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 11 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3 дугаар хх-ийн 89-92 хуудас/
Яллагдагч О.Алтанбаганы “...тухайн үед Х, Ж гурвуулаа явсан юм. 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй...явж байсан. Ингээд замын баруун тал руу салаад шороон замаар явж байхад хэсэг үхэр хороо руу явж байхаар нь араас нь очоод...хоёр үхэр бугуйлдаж бариад Х нугасалж нядлаад би машинаа үлдээгээд...махаа ачаад...мөнгөө дансаар авч хувааж авсан...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 125 хуудас /,
Яллагдагч З.Хын “...тухайн үед Х, Ж гурвуулаа явсан юм. 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй...явж байсан. Ингээд замын баруун тал руу салаад шороон замаар явж байхад хэсэг үхэр хороо руу явж байхаар нь араас нь очоод...хоёр үхэр бугуйлдаж бариад Х нугасалж нядлаад би машинаа үлдээгээд...махаа ачаад...мөнгөө дансаар авч хувааж авсан...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 125 хуудас /,
Хохирогч Д.Лхагваагийн “...2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үхрээ бэлчээрт байхад нь би өөрийн биеэр очиж үзэхэд бүгд байсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө манай саахалт айлын хүү Дорио утсаар залгаж ахын хоёр үхрийг хөдөө бэлчээр дээрх нь нядалсан байна гэж хэлэхээр нь би мотоцикольтой явж очоод үзэхэд...2 эр үхэр нядлагдсан байдалтай байсан...үхэрний зүс нь халтар амтай хар хүрэн эр үхэр, сартай эрээн эр үхэр байсан. Нэг тооны эр үхрээ 1,200,000 төгрөгөөр үнэлэнэ...” гэсэн мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 90-91 хуудас /,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг сумаас хойш 50 орчим км Дундговь-Улаанбаатар чиглэлийн асфальтан замаас зүүн урагш 1 км...буттай газар хоёр тооны үхэр нядлагдсан байдалтай...хар хүрэн өнгийн эр үхэр. Арьс толгой нь үргэлжээрээ гэдэс, дотрыг гаргаж тавьсан...буруу талын чих араасаа зөв чих нь урдаасаа ухам имтэй...нөгөө үхэр нь уг үхэрнээс 30 орчим метрийн зайд хүрэн эрээн зүсмийн эр үхэр байлаа. Толгой нь арьстайгаа залгаатай гэдэг дотрыг гаргаж хаясан байдалтай...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 13 кадр гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 84-87 хуудас /,
Дундговь аймгийн Дэрэн сумын үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд бүдүүн эр үхэр нэг бүр нь 1,200,000 төгрөг буюу нийт 2,400,000 төгрөг болно...” / 5 дугаар хх-ийн 117-120 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...миний саарал өнгийн Кровн маркийн машинтай аймгийн төвөөс гарч яваад Зуугийн овооны хойд талд бэлчээр дээр байсан 2 үхэрийг Х бугуйлаад бариад тэр газар нь нядалж, гэдэс, арьс , толгойг орхиод...Шонхор зах дээр ченжид өгсөн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 128 хуудас/
Яллагдагч З.Хын “...А, Ж, Э нарын хамт үхэр хийнэ гээд А кровн маркийн машинтай явсан...бэлчээрт явсан олон тооны үхэрнээс 2 үхрийг бугуйлдаж барьж аваад дөрвүүлээ унагааж хийсэн...Шонхор зах дээр дөрвүүлээ зарсан. Хэдэн төгрөг болсонг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 133 хуудас/
Хохирогч А.Эрдэнэтөгсийн “...манайх Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг...Дэрэн сумын хилийн зааг нутаг байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой...мал хээр хоносон. Маргааш өглөө нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагт 2 хонины гэдсийг... хаясан байсан. Тэгээд ойр орчмоор нь үзэхэд 10 тооны хонь 5 тооны ямааны гэдсийг хаясан байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 159-160 хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг Харуулт гэх газарт олон тооны мал нядлагдсан байна гэх мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийв...хонь болон ямааны арьсыг овоолж хаясан. Нэг дор 4 ширхэг малын гэдэс байх бөгөөд арьсыг дэлгэж үзэхэд хонины 10 ширхэг ямааны 5 ширхэг арьс байх бөгөөд ямаа нь бүгд хар зүсмийн толгойг нь авч хаясан байдалтай. Хонины арьс нь толгойг нь үргэлжээр нь үлдээсэн байдалтай...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 37 кадр гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хх-ийн 150-157 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд эр ямаа нэг бүр нь 120,000, бүдүүн эр хонь 2 нэг бүр нь 150,000, сувай эм хонь 3 нэг бүр нь 150,000, төлөг 5 нэг бүр нь 100,000 төгрөг буюу нийт 1,850,000 төгрөг болно...” / 5 дугаар хх-ийн 185 хуудас/,
Яллагдагч З.Хын “...би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харанхуй болохоос өмнө Дундговь аймгийн төвөөс Ч.Э, О.А, Э.Ж нарын хамт Алтанбаганы машинтай явсан...бид хоорндоо ярилцаад ...10 хонь 5 ямаа бариад нядлаад гэдэс арьсийг нь орхиод...Шонхор захын гадаа өгөөд...мөнгөө Алтанбаганы дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 201 хуудас/
Хохирогч Ц.Одгэрэлийн “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гурвансайхан сумын 1 дүгээр баг “Гурван овоот” гэх газарт...хадам аав Сугарынд очихоор явсан...маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө босоод хонио бүртгэсэн 22 тооны хонь дутсан. Тэгээд хайгаад явж байтал манай сумын иргэн Очирцэрэнгийн өвөлжөөн дотор 22 хонь хийж гэдэсгийг нь гаргаж хаясан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 229-230 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Их газрын чулуу гэх газарт Очирцэрэнгийн хороо байв. Уг хорооны хашааны дотор хэсэгт 22 ширхэг бог малын гэдэс газарт тарсан байдалтай байв...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 6 кадр гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хх-ийн 224-226 хуудас/,
Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд хонь 22 толгой нийт үнэ 2,200,000 төгрөг болно...” / 5 дугаар хх-ийн 250 хуудас/,
Яллагдагч Э.Жгийн “...З.Х, Ч.Э, О.А нарын хамт саарал өнгийн кровн машинтай Их газрын чулууны хажууд очиж хорооны хажууд байсан хониноос 22 тооны хонийг хулгайлж хороонд нь хийж тэр газар нь гэдсийг нь орхиж явсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 16 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...З.Х, Ч.Э, Э.Ж нарын хамт миний кровн маркийн машинтай яваад Их газрын чулууны ууланд...хороонд аваачиж хийсэн малыг би машинаар ачиж яваад муутгаад заримыг нь хаяад 12 тооны хонины махыг Налайхад ченжид өгсөн...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 20 хуудас/,
Хохирогч Ш.Өлзийгийн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 2 тооны үхрээ алдсан...мухар хүрэн соёолон эрх үхэр зөв талын чих араасаа ухам, буруу талын чих голоосоо цуулбар, хар халзан эр үхэр зөв талын чих араасаа ухам, буруу талын чих голоосоо цуулбар имтэй нас гүйцсэн эр үхэрнүүд байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 46 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Өвдөгийн бууц” гэх хороон дотор хоёр тооны үхрийг нядалсан... хорооны зүүн хэсэгт хар халзан зүсмийн эр үхрийн гэдсийг гаргаж ахьс толгойг нь үргэлжээр нь орхисон толгойны ард нугасалсан байдалтай цоорхой байв. Мухар хүрэн өнгийн эр үхэрний мөн гэдсийг гаргаж арьс толгойг үргэлжээр нь орхисон...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 7 кадр гэрэл зургийн үзүүлэлт / 6 дугаар хх-ийн 39-41 хуудас/,
Дундговь аймгийн Дэрэн сумын үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд бүдүүн эр үхэр тус бүр нь 1,200,000 төгрөг буюу нийт 2,400,000 төгрөг болно...” / 6 дугаар хх-ийн 75 хуудас/,
Яллагдагч Ч.Эий “...Алтанбаганы кровн маркийн 87-09 ӨМҮ улсын дугаартай машинтай гараад бэлчээрт байсан үхрийг тууж хороонд аваачиж А бугуйлдаж 2 үхэр барьж Х нядалсан... малын ачиж яваад Дэнжийн 1000 зах дээр зарсан хэдэн төгрөг болсонг мэдэхгүй байна. Надад 200,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 87 хуудас/,
Хохирогч Ц.Дашзэвэгийн “...2О2О оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Овоогийн жирэм” гэх газраас...сартай хүрэн ямаа, 2 тооны хар эр ямаа зүсээрээ дутсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 3 тооны ямаагаа хайгаад явж байтал “Үзүүр овоо” гэх газарт 2 ямааны гэдэс толгойг нь тараагаад хаясан байсан. Түүнээс баруун зүгт нэг тооны ямааны гэдэс дотрыг гаргаж хаясан байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 108-109 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд нас гүйцсэн эр ямаа тус бүр нь 120,000 төгрөг буюу нийт 360,000 төгрөг болно...” / 6 дугаар хх-ийн 120 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сайнцагаан сумын 3 дугаар баг “Үзүүр овоо” гэх газарт...1 малын гэдэс, дотор эрхтэн, толгой шийрийг гаргаж хаясан байдалтай...байв” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 8 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6 дугаар хх-ийн 99-100 хуудас/,
Яллагдагч З.Хын “...2020 оны 10 сарын 24-ний өдөр Жгийн хамт Алтанбаганы улаан өнгийн Даюун маркийн мотоцикольтой Гурвансайхан сум руу явдаг замаар явж байхад замын хойд талд дан ямаа явж байсан...3 ямааг барьж авч тэнд нь нядалж гэдэс, толгойг нь орхиод аймгийн төв оруулж махаа заруулсан. 310,000 төгрөг болсон би 150,000 төгрөг авсан... ” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 129 хуудас/,
Яллагдагч Э.Жгийн “...З.Х бид хоёр өдрийг нь мэдэхгүй байна. Алтанбаганы улаан өнгийн мотоцикльтой...3 ямааг барьж авч тэнд нь нядалж гэдэс, толгойг нь орхиод аймгийн төв оруулж махаа зарсан. 300,000 төгрөг болсон... ” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 133 хуудас/,
Хохирогч Ц.Алтанчимэгийн “...2020 оны 11 дүгээр сарын 10-нд Цагдаагаас танай өвөлжөөний амбаарт хулгай орсон юм шиг байна гэхээр нь иртэл байшингийн цоожны даруулга төмрийг гэмт этгээдүүд хөшиж онгойлгоод эд зүйл авсан байсан 8 төрлийн эд зүйлээ алдсан...” гэсэн мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 173 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хулд сумын 4 дүгээр багийн нутаг “Бор толгой” гэх газарт байх өвөлжөөн дээр байх байшинд үзлэгийг хийв...блокон байшингийн цоож бүтэн цоожны цаана байх толь буюу даруулга төмөрийг хөшиж хаалгыг онгойлгосон байдалтай байв...байшин доторх 3 авдарны тагийг нь онгойлгож доторх эд зүйлсийг гаргаж хаясан байдалтай...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 10 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6 дугаар хх-ийн 139-141 хуудас/,
Дундговь аймгийн Хулд сумын үнэлгээний комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд нийт 8 нэр төрлийн эд зүйлсийн үнэлгээ 2,030,000 төгрөг болно” гэснээр / 6 дугаар хх-ийн 214 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...би Эгийн хамт миний коровн машинтай ...Хулд сумын баруун хойд талд байх бууцанд байшин байхаар нь ороод хурган дээл 1 ширхэг хурганы арьсны тоог сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хх-ийн 46 хуудас/
Яллагдагч Ч.Эгийн “...А байшингийн хаалганы цоожийг эвдлээд...хурган дээл 1 ширхэг, хурганы арьс, хромон гутал, 12 воллтын гэрэл өөр юу байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хх-ийн 53 хуудас/
Хохирогч Ц.Сайнцогийн “...2020 оны 10 дугаар сарын 01-нээс 11-ний хооронд Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3 тооны үхрээ алдсан...гэтэл Адаацагын ууланд байх эзэнгүй айлын хороонд 3 үхрийн гэдэс гаргаж хаясан байна гэсэн мэдээг хүүгээсээ сонссон...би бүдүүн эр үхэрээ 1,700,000 төгрөгөөр, 2 эр үхрээ 1,500,000 төгрөгөөр үнэлэнэ...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 109 хуудас/
Дундговь аймгийн Адаацаг сумын үнэлгээний комиссын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд 3 тооны бүдүүн эр үхэрний үнэ 4,700,000 төгрөг болно” гэснээр / 7 дугаар хх-ийн 120 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Адаацаг сумын төвөөс зүүн хойш 35 км газарт...хойд талын хорны баруун урд буланд хөлдсөн малын сэвс байсныг гэрэл зургын аргаар бэхжүүлж авав...” гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан 7 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 100-104 хуудас/,
Яллагдагч Ч.Эгийн “...Адаацаг сумын нутгаас уулан дунд үхэр бэлчээрт байхаар нь Х, Ж хоёр явган тууж хороо руу оруулаад дөрвүүлээ нийлж гурван үхэр барьж янзалаад...махыг нь Улаанбаатар хотод зарсан...би хоёр зуу гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 127 хуудас/,
Яллагдагч Э.Жгийн “...дөрвүүлээ 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж Адаацаг сумын хойд уулнаас...үхэр тууж хороонд оруулж нядлаад...махыг нь Улаанбаатар хотод зарсан...би 200,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 131 хуудас/,
Хохирогч З.Дашдоржийн “...манайх тэмээгээ бүртгэхэд 2020 оны 08 дугаар сард 2 тооны атан тэмээгээ алдсан. Манай хоёр тэмээ их номхон ачлага, уналагад хэрэглэдэг...50 гаран тоогоор бэлчдэг. Гэвч дөрөв таван хэсгээр хуваагдан тарж бэлчдэг...би гомдлоо нөхөн барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хх-ийн 182-183 хуудас /
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд 2 тооны атан тэмээ 2 толгой 1,800,000 төгрөг болно” гэснээр / 7 дугаар хх-ийн 199 хуудас/,
Яллагдагч З.Хын “...дөрвүүлээ Алтанбаганы саарал өнгийн коровн маркийн машинтай явж байтал 20 тооны улаан голдуу тэмээ тааралдсан... улаан атыг бугуйлаар бариад...газар дээр нь нядлаад...зүүн тийшээ явж байгаад 10 орчим тэмээ таарахаар нь...А бид хоёр бугуйлдаж бариад газар дээр нь нядлаад...хотод ороод Хүчит шонхор зах дээр мах авдаг ченжид зарсан...” гэсэн мэдүүлэг
Түүний дээрх мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд “...Хулд сумын нутгаас урагш 30 км яваад...говь бударгана бүхий хөндий газар луу зааж энэ хөндийд 2 улаан тэмээг нядалсан гэж заав...” гэснээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлж авсан 9 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 175-178 хуудас/,
Хохирогч М.Жамцын “... 2020 оны 05 дугаар сарын эхээр байсан...манай соёолон насны саарал эр үхрийг нядлаад толгой арьс нь үргэлжээрээ дэлгээтэй гэдэс дотрыг нь орхисон байдалтай... уг газарт жижиг машины дугайн мөр харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 15-16 хуудас /,
Дундговь аймгийн Хулд сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд соёолон насны эр үхэр 1,200,000 төгрөг болно” гэснээр / 8 дугаар хх-ийн 30 хуудас/,
Яллагдагч З.Хын “...А, Э нарын хамт коровн машинтай...Их газрын чулуу ордог замаар давхиад...30 орчим тооны үхэр байсан. А саарал эр үхрийг бугуйлдан барьж аван нядлаад машиндаа ачиж...Дундговь аймагт ченжид өгсөн...уг мөнгөнөөс 150,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг / 8 дугаар хх-ийн 50 хуудас/,
Түүний дээрх мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд “...Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг...үхэрний толгойн арьс шир бүхий газар очиж зааж...энэ бид нарын хулгайлсан үхрийн толгой, арьс гэж заав...” гэснээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлж авсан 9 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 5-8 хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09/470 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хх-ийн 65-72 хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /5 дугаар хх-ийн 73-74 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 137-139 хуудас/
Хохирогч З.Дашдоржийн “...2020 оны 06 дугаар сарын эхээр Хулд сумын 2 дугаар багийн нутаг Дов гэх газраас баруун тийш 30 орчим км зайтай...50 гаран тэмээгээ орхиод нүүдэлсэн...2020 оны 08 дугаар сарын эхээр ирж тэмээгээ бүртгэхэд цагаан зүсмийн чихэндээ улаан даавуутай дугуй хүрээтэй чандмань тамгатай нас гүйцсэн ат алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 83-84 хуудас/,
Дундговь аймгийн Хулд сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”-нд атан тэмээ 1,000,000 төгрөг болно” гэснээр / 8 дугаар хх-ийн 98 хуудас/,
Яллагдагч З.Хын “...би А, Э нарын хамт Алтанбаганы коровн машинтай...улаан зүсмийн 20 тооны тэмээ тааралдсан...цагаан зүсмийн хөлийг нь бугуйлаад ороож барьсан...газар дээр нь нядалж...Дундговь аймагт Отгонцэцэг гэдэг ченжид аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг / 8 дугаар хх-ийн 115 хуудас/,
Хохирогч С.Одхүүгийн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад 10 цагийн орчим Гончиг гэх айлын туслах малчин залуу Баяраа утсаар яриад танай 2 үхрийг Хаяагийн энгэрт шулагдчихсан байна гэж хэлсэн...Үхэр шулагдсан газар очиж үзэхэд улаан алаг зүсмийн 10 настай үнээ, улаан халзан зүсмийн 10 настай үнээ нийт 2 тооны үхрийг маань шулаад арьс шийр, толгойг нь үлдээчхээд явсан байсан. Би хоёр үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хоёр үхэр чих нь араасаа ухсан имтэй байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 177-178 хуудас/,
“Эй Жэй Жэй эм” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06/436 дугаартай “Иргэн С.Одхүүгийн өмчлөлийн 2 толгой үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 1,988,000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 8 дугаар хавтаст хэргийн 182-188 хуудас/
Гэрч А.Алтансүхийн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчим Гончиг ахын хүүгийн найз Баяраагийн хамтаар мотоцикльтой үхэр туугаад явж байхад манай гэрээс зүүн урд зүгт “Хаяагийн энгэр” гэх газар 2 тооны улаан сарман үнээг нядалж шулсан байхаар нь тухайн 2 үхэрний имийг харахад манай сумын малчин Одхүү ахын үхэрний имтэй таарч байхаар нь Одхүү ах руу утсаар яриулж хэлүүлсэн...” гэсэн мэдүүлэг / 8 дугаар хх-ийн 179-180 хуудас/,
Яллагдагч О.Алтанбаганы “...засмал замын зүүн талаас 2 үхэр барьж аваад 3-лаа элбэж янзлаад машиндаа ачаад...Улаанбаатар хот оруулж зарсан...хэнд зарснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 201 хуудас/,
Хохирогч Д.Сүхбаатарын “...Би Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг “Жирэм” гэх газраас 51 тооны тооны үхрээ аваад нутаг сэлгэн намаржааны үзүүр гэх газар ирж нутагласан. 2020 оны 09 дүгээр сарын 25- ны өглөө 06 цагийн орчимд үхэр сүргээ бүртгэхээр яваад тоолтол 2 үхэр маань байхгүй байсан. Тэгээд ойр байрлах саравчинд очтол манай 2 үхрийг нядалсан гэдэс толгой нь байсан 2 үхэрээ 3 сая төгрөгөөр үнэлэж байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 244 – 255 хуудас/,
“Эй Жэй Жэй эм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/16 дугаартай “Иргэн Д.Сүхбаатарын өмчлөлийн 2 толгой үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2,900,000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт / 8 хх-ийн 248 хуудас/,
Яллагдагч Ч.Эгийн “...Ж, Х хоёр хажуу талын хороонд тууж оруулаад 2 үхэр барьж махалж...дөрвүүлээ нийлж ачаад...Улаанбаатар хотод аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 22 хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Э.Ж, З.Х, О.А, Ч.Э нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 84, 86-89, 102-105, 116-118 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарын нь бусдын олон тооны малыг хулгайлж нийт 39.348.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарыг машин механизм ашиглан бусдын орон байранд нэвтэрч 8.402.750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч Э.Х, О.А, Ч.Э, Э.Ж нар бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайж, бусдад хохирол учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудпаар болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч нарын мэпүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтооогдож байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврййн хэрэгслийн үнэлгээ болох 1.905.250 төгрөгийг шүүгдэгч тус бүрт хувааж шүүгдэгч тус бүрээс 475.312 төгрөг гаргуулах, Даюун мотоциклын үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч Х, Ж нараас хувь тэнцүүлэн 1 шүүгдэгчээс 450.000 гаргуулж улсын орлого болгох санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Жгийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:
...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй. Хохирол төлбөр бүрэн төлж барагдуулах болно... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Э, О.А нарын өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Миний үйлчлүүлэгч нар гэм буруу болон хохирол дээр маргахгүй. Бид нар хохирол төлөх гэсэн боловч хөдөөний хүмүүс утас нь холбогдохгүй зэрэг асуудлууд байсан. Э бэлнээр 5.000.000 төгрөг авч ирсэн байгаа шүүхээс тогтоосон хохиролд завсарлага авах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч З.Хын өмгөөлөгч П.Ганбаатар:
...Хын өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу болон хэргийн бүрдэлд маргаан байхгүй анхнаасаа гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хохирлын тухайд үлдэх хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөхөө илэрхийлсэн байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ж:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч О.А:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч З.Х:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Э.Жг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах, шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах, хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүгдэгч Ч.Э, О.А, тэдний өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь маргадаггүй ба гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн талаар нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн дүгнэлт болон мэдүүлгүүдийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Э.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “...бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах...” гэж,
Шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “...бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах...” гэж,
мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах...” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Харин энэ хэргийн тухайд “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарах ба “мал” гэдэг нь эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан л бол гэмт хэрэг байхаар хуульчлагдсан.
Тухайлбал шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нар хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэдний малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар тус тус авсан байна.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарын бусдын малыг хулгайлж буй үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарах тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн.
Улмаар шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэдгээр нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Харин шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 8.402.750 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал харагдаж байна.
Тэрээр шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Б.Батжаргал, Ц.Алтанчимэг нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах”,
Шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота кровн” маркийн 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ж.Энхцэцэгт буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.901.250 төгрөгийг шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нараас,
мөн шүүгдэгч Э.Ж, З.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ 900.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ж, З.Х нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулав.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.А нь Э.Ж, Ч.Э, З.Х нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Анхбатад 4.126.700 /дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийн,
хохирогч Н.Баатарчулуунд 1.386.000 /нэг сая гурван зуун наян зургаан мянга/ төгрөгийн,
хохирогч А.Оюунжаргалд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч З.Өсөхбаярт 2.567.400 /хоёр сая таван зуун жаран долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн,
хохирогч Д.Лхагваад 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн,
хохирогч А.Эрдэнэтөгсөд 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн,
хохирогч Ц.Одгэрэлд 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн,
хохирогч Ц.Сайнцогт 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийн,
хохирогч З.Дашдоржид 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн,
хохирогч Д.Сүхбаатарт 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн,
Шүүгдэгч О.А нь Ч.Э, З.Х нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батжаргалд 6.372.750 /зургаан сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирол,
хохирогч З.Дашдоржид 1.000.000 /нэг сая/ төгрөгийн,
хохирогч Ш.Өлзийд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн,
хохирогч М.Жамцад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн,
Шүүгдэгч О.А нь Э.Ж, З.Х нартай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Баясаад 2.656.700 /хоёр сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуу/ төгрөгийн хохирол,
хохирогч Г.Мөнхбаярт 2.913.400 /хоёр сая есөн зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийн,
хохирогч С.Одхүүд 1.988.000 /нэг сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн,
Шүүгдэгч О.А нь Ч.Этэй бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Алтанчимэгт 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Э.Ж нь З.Хтой бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дашзэвэгт 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Ц.Дашзэвэгийн хохирол барагдсан хохирол төлбөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт, шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нараас нийт 35.301.100 /гучин таван сая гурван зуун нэг мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Анхбатад 3.726.700 /гурван сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг,
хохирогч Н.Баатарчулуунд 693.000 /зургаан зуун ерэн гурван мянга/ төгрөгийг,
хохирогч А.Оюунжаргалд 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөгийг,
хохирогч З.Өсөхбаярт 1.175.550 /нэг сая нэг зуун далан таван мянга тиаван зуун тавь/ төгрөгийг,
хохирогч Д.Лхагваад 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг,
хохирогч А.Эрдэнэтөгсөд 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Одгэрэлд 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Сайнцогт 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг,
хохирогч З.Дашдоржид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг,
хохирогч Д.Сүхбаатарт 2.240.000 /хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг,
хохирогч Б.Батжаргалд 4.952.750 /дөрвөн сая есөн зуун тавин хоёр мйнга долоон зуун тавь/ төгрөгийг,
хохирогч Ш.Өлзийд 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч М.Жамцад 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Баясаад 1.496.700 /нэг сая дөрвөн зуун ерэн зургаан мянга долоон зуу/ төгрөгийг,
хохирогч Г.Мөнхбаярт 1.833.400 /нэг сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг,
хохирогч С.Одхүүд 1.338.000 /нэг сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Алтанчимэгт 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж тус тус олгож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч Э.Х, О.А, Ч.Э, нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Э.Жг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна гэв. Шүүгдэгч Э.Х, О.А, Ч.Э, Э.Ж нарыг 2020 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хойшлуулашгүйгээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад цагдан хорисон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Жгийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:
...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувийн байдлын хувьд ээжтэйгээ хамт амьдардаг. 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж эсвэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Э, О.А нарын өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Хувийн баталгаатай байх хугацаандаа ажил төрөл хийж, гэр бүл зохиож үнэнч шударгаар амьдрахаар хичээж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн онцлог нь хохирол төлснөөр хор уршиг арилдаг. Миний үйлчлүүлэгч нар өөрийн үйлдэлдээ гэмшээд хохирол хор уршгийг өөрийн чадлаар төлсөн тул шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан аль болох бага ял оногдуулж өгнө үү. Прокурорын санал нэг дээр ямар нэг тайлбар алга байна. Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж байгаагүй, шүүхийн дуудсан цагт ирж байсан зэрэг байдлыг харгалзан үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч З.Хын өмгөөлөгч П.Ганбаатар:
...Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн бүрдэл дээр маргаагүй. Мөрдөн шалгах ажилагаа болон шүүн таслах ажиллагаанд саад учруулаагүй ирж байсан. Гэми хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн чадлынхаа хэрээр 540.000 төгрөг төлсөн. Гэм буруу ухамсарласан байдал, хувийн байдал зэргийн харгалзан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэл байна гэж үзэж байна. Тиймээс зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солиж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ж:
...Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэж ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хохирогч нараасаа уучлат гуйж байгаа. Айлд мал маллаж байгаа. Ахиж ийм зүйл хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Э:
...Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Ахиж ийм зүйл хийхгүй. Цаашид ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарах болно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч О.А:
...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч З.Х:
...Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хохирол төлбөрөө төлөх болно. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
Учир нь Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нар нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, мөн түүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан үзсэн.
Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн дээрх хувийн байдал болон гэр бүлийн нөхцөл, хохирлоо нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэргийг нь тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгч Э.Жд 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарт 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Жг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг,
шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Э.Жгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг,
шүүгдэгч Ч.Э, О.А, З.Х нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 203400099068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шүүгдэгч Э.Ж, Ч.Э, О.А, З.Х нарын цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн “Тоёота кровн” маркийн 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ж.Энхцэцэгт буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.901.250 төгрөг болон “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, тэдний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Жд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт оногдуулсан тус бүрийн 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарын цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Э.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт тус бүрт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Жг эрх бүхий байгууллагын хяналтад Дундговь аймаг, Сайнцагаан сум, 6 дугаар багт оршин суух газраас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Дундговь аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д Ч.Эг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 12 гудамж 102 тоотод оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, бусад орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Боржигон овгийн Оюунчимэгийн Алтанбаганыг эрх бүхий байгууллагын хяналтад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Зоогийн 10 гудамж 05 тоотод оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутаг, аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Дундговь аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Н З.Хыг эрх бүхий байгууллагын хяналтад Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Таргат 2 дугаар багт оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Дундговь аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, хязгаарлалт тус тус тогтоосугай.
8. Шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн 2034006020650 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн “Тоёота кровн” маркийн 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ж.Энхцэцэгт буцаан олгохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Кровн” маркийн 87-09 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.901.250 /нэг сая есөн зуун нэг мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж,
мөн шүүгдэгч шүүгдэгч Б Э.Ж, Н З.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, тус тус улсын орлогод оруулсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нараас нийт 35.301.100 /гучин таван сая гурван зуун нэг мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж,
хохирогч Б.Анхбатад 3.726.700 /гурван сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг,
хохирогч Н.Баатарчулуунд 693.000 /зургаан зуун ерэн гурван мянга/ төгрөгийг,
хохирогч А.Оюунжаргалд 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянга/ төгрөгийг,
хохирогч З.Өсөхбаярт 1.175.550 /нэг сая нэг зуун далан таван мянга таван зуун тавь/ төгрөгийг,
хохирогч Д.Лхагваад 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг,
хохирогч А.Эрдэнэтөгсөд 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Одгэрэлд 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Сайнцогт 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг,
хохирогч З.Дашдоржид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг,
хохирогч Д.Сүхбаатарт 2.240.000 /хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг,
хохирогч Б.Батжаргалд 4.952.750 /дөрвөн сая есөн зуун тавин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг,
хохирогч Ш.Өлзийд 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч М.Жамцад 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Баясаад 1.496.700 /нэг сая дөрвөн зуун ерэн зургаан мянга долоон зуу/ төгрөгийг,
хохирогч Г.Мөнхбаярт 1.833.400 /нэг сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг,
хохирогч С.Одхүүд 1.338.000 /нэг сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг,
хохирогч Ц.Алтанчимэгт 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
12. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
13. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
15. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Э.Ж, Д Ч.Э, Б О.А, Н З.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН