Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/465

 

 

 

 

 

 

    2023         06           07                                    2023/ШЦТ/465

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч С.Ц-, хохирогч П.Н- нарын өмгөөлөгч Н.Нарангуа,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л овогт М-н А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт, Б овогт С-н Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Номгон сумын ** дугаар багийн “**” гэх газар оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд Өмнөговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлж байсан, Л овогт М-н А /регистрийн дугаар ***/.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суудаг гэх, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ын өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  Б овогт С-н Ц /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А- нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н-, С.Ц- нартай Баянгол дүүргийн * дугаар хорооны *** байрны лифтэнд танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, тус байрны ** дугаар давхарт нэрмэл архи хувааж ууж байхдаа үг зөрөлдөж, үл ойлголцож маргалдаж, хэрүүл маргааны явцад хохирогч П.Н-ын нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн С.Ц-тай үг зөрөлдөж,  үл ойлголцож маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж хохирогч С.Ц-ын биед хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн  хугарал яс, баруун чамархайн хуйх, хамрын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.Ц- нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.А-тэй Баянгол дүүргийн * дугаар хорооны ** байрны лифтэнд танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, тус байрны ** дугаар давхарт Монгол архи хувааж ууж байхдаа үл ойлголцож, маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, түүний баруун хөлийн тахим хэсэгт өшиглөж унагаасны улмаас баруун өвдөгний дотно, гадна жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, дух, зүүн зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Ц-ын шүүгдэгчээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Би пиво уусан байсан. Т- бид хоёр ирж байсан ба байрныхаа орцонд А-тэй таараад дахиад пиво уучихвал гэж хэлсэн чинь манай гэрт Монгол архи байгаа гэж хэлсэн. Т-, А хоёр муудалцаад, А Т-г мангастаж  унагаасан. Эхнэр бид хоёр Т-г гэр рүүгээ ор гээд явуулсан. М.а намайг 6 давхраас зодож эхэлсэн. Манай эхнэрийг унагааж дэвссэн. Манай эхнэр шоконд орсон. Би зугтаад цагдаа дуудъя гэхэд шатны хонгилд намайг зодсон. Би салгах гээд дийлэхгүй байсан. Мөн намайг хойноос боож унагасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.А-н шүүгдэгчээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд барилдаад орой нь “Модны 2”-т хоёр найзтайгаа ууж байгаад шөнийн 12 цагийн орчим байрныхаа орц руугаа ороход Ц эхнэртэйгээ бас нэг эрэгтэй найзтайгаа хамт лифтэнд суусан. С.Ц-ын найз одоо жаахан уучихвал гоё болох гээд байна гэж хэлэхээр нь би манай гэрт нэрмэл архи байгаа гэж хэлсэн. Би гэр рүүгээ ороод нэрмэл архиа авч ирээд ууж байгаад улсын баяр наадмын тухай ярьж байгаад Ц-н найзтай нь муудалцсан. Би улсдаа дөрөвт орсон гэж хэлэхэд намайг чи яаж чаддаг юм гэж хэлсэн. Тэр залуу намайг боосон. Би ухаан алдаж унасан. Буцаж босож ирээд Ц-тэй муудалцсан. Сүүлд унтсан хойно намайг туфлийн өсгийгөөр гишгэсэн. Намайг босож ирэхэд бие эвгүй болсон байсан. Шатаар явахаар гишгэж чадахгүй байсан. Тэгээд бид гурав ноцолдоод гэрийнхээ үүдэнд Ц-тай муудалцаж байгаад эхнэрийг нь цохисон. Би дүүгээ цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Манай найз, дүү хоёр гэрт байсан. Тэр хоёртой маргалдаад байж байхад цагдаа ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

 Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 а байрны орцонд П.Н- бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, С.Ц- нь хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд П.Н- нь 2022 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 41,000 төгрөг, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага дуудаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 48,000 төгрөг, “Цахиур төмөр” ХХК-ийн “Агар фарм-101” эмийн сангаас эм авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,022 төгрөгийн хөнгөлөлт авсан. С.Ц- нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага дуудаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 48,000 төгрөгийг, нийт 467,022 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Н-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 23-ны үүрээр 03 цагийн үед би нөхөр, найз Т- нарын хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, ** байр руу гэр рүүгээ орох гэж явсан. Лифтэнд нэг үл таних хүн бид нартай хамт суусан. Тэгээд 5 давхарт гараад тэр залуу манайд Монгол архи байгаа гэж хэлээд дээш **давхарт байдаг гэх гэр рүүгээ ороод Монгол архи авч ирэхээр нь бид нар нэг, нэг аяга Монгол архи уусан. Манай нөхөр найз Т-г лифтэнд суулгаж өгсөн. Т- явсны дараа манай нөхөр тэр үл таних залуутай гэнэт муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд тэр залуу манай нөхрийг зодоод байхаар нь би салгах гэтэл тэр залуу намайг хараалын үгээр хэлж доромжлоод дээшээ гэр рүүгээ намайг чирээд аваад явсан. Тэр үед манай нөхөр араас гараад иртэл тэр үл таних залуугийн гэрээс дахиад 2 залуу гарч ирээд манай нөхрийг зодоод эхэлсэн. Тэгэхэд намайг чирсэн залуу үргэлжлүүлэн намайг гэр рүүгээ чирч оруулсан. Гэр рүүгээ оруулангуутаа миний нүүр рүү дэвсээд байсан. Би хэдэн удаа дэвссэнийг нь сайн санахгүй байна. Тэгээд шууд миний өмдийг тайлах гэж оролдоод, миний өмдийг гуя хүртэл шувталсан. Би түүнийг эсэргүүцсээр байгаад гэрээс нь зугтаж гарсан. Гэтэл манай нөхөр доод давхраас орилоод байсан. Харин над руу дайраад байсан залуу доошоо буугаад явчихсан. Тэгээд би * давхарт тэр залуугийн гэрийн үүдэнд хэвтэж байтал цагдаа нар ирсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.А-н гэрчээр өгсөн:

“...Би оройн 22 цагийн үед унтсан бөгөөд шөнө 03 цагийн үед байх орцонд хүмүүс бужигнаад шуугилдаад явчихсан. Тэгээд гэрийн хаалга онгойсон бөгөөд хаалга нь онгорхой байсан юм байна лээ. Хаалгаар А цухуйсан бөгөөд А-н цаанаас цагаан фудволктой залуу, хар хувцастай хүүхэн хоёр нийт 3 хүн байсан. А цагдаа дууд, эд нар намайг польдож зодлоо гэж хэлсэн. А тэр нөхөртэй нь зууралдаад байсан ба эхнэр нь тэр хооронд нь очиж толгой тархи руу нь цохиод зууралдаад байсан. Бид нар цугтаа ууж иддэг юм бол яах гэж ингэдэг юм бэ гэж хэлэхэд А орцонд таарсан билүү, гадаа таарсан билүү тиймэрхүү утгатай юм яриад энэ мууг явуулж болохгүй шүү, чи цагдаа дууд гээд байсан. Би тэр хүүхнийг нь татаж салгаж авахад нөхөр нь А-тэй зууралдаад байсан. Би А-г гэр рүү нь хүчээр татаж оруулахад А фудволкоо тайлж хаяад наадуулаа явуулж болохгүй шүү, чи цагдаа дуудчих наадуул чинь намайг зодсон гэсэн. Гэтэл тэр эмэгтэй нь гаднаас орж ирээд хаалганы хажууд суучихсан. Тэгээд А-д чи яасан хогийн залуу вэ, чамайг цагдаад дуудаж өгнө гээд байсан. Гэтэл А тэр хүүхний өмнө очоод суучихсан байж байгаад хацар руу нь алгадчихсан. Тэр хүүхэн нь хаалгаар гараад явсан ба А бас цагдаа дууд гээд гэрээсээ гарсан. А гараад тэр нөхөртэй нь зууралдаад барьцалдаж өнхрөлдсөн. А барилддаг болохоороо дээр нь гарчихаад цохьчих гээд байхаар нь би хорьж салгасан. Нөгөө хүүхэн нь хаалгаар гарч ирээд орцонд хэвтчихсэн байж байсан. Би А, нөхөр хоёртой нь зууралдаж байгаад А гэдэснээс нь татаж салгаж хорьж авахад нөхөр нь босож ирээд гүйчихсэн, гэтэл наадах чинь зугтаачихлаа гэснээ А намайг ёворч холдуулаад шат руу гүйсэн. Би доошоо гүйчихлээ гэж санаад цахилгаан шатаар 1 давхарт буухад байхгүй байхаар нь орцоор гараад гадаа байрны үүдэн дээр зам руу очоод 102-т дахиад дуудлага өгөхөд “харьяа дүүрэгт чинь хэлье гэсэн”.

Би байрны үүдэнд гадаа багтарч унах гээд сууж байхад урдаас нэг залуу утсаар яриад байгаа юм уу хаашаа юм, ирснээ “яасан хөгшөөн “ гэхээр нь би манай найз энэ дотор нэг хүнтэй маргалдаад би цагдаад дуудлага өгөөд байж байна гэтэл тэр залуу найзыг чинь хэн гэдэг юм гэхэд би “А” гэдэг юм гэж хэлсэн. Би тэр залуугаас чи яасан юм гэхэд манай найз бас энд хүнтэй зодолдоод байна гэсэн, хоёулаа орох юм уу гэхэд цаашаа явчихсан. Би баарны үүдээр цагдаа байж магадгүй гээд “С” руу ороход цагдаа байгаагүй. Тэгээд буцаад орц руу очиход 2 цагдаа А-г аваад гараад ирсэн. Араас нь нэг цагдаа хүүхэн залуу хоёрыг аваад гарч ирж байсан. Гэтэл надтай юм ярьж байсан залуу ирчихсэн цугтаа байж байсан. Тэгснээ тэр залуу А рүү агсраад наадахаа одоо гавал гээд цагдаа руу дайраад хашхичаад байснаа над руу харснаа энэ сая бас орцноос цус нөж болсон гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээд надаас чи яах гэж манай найзыг зодож байгаа юм бэ цугтаа наад хоёр чинь зодсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи боль, би сая салгах гэж махаа идээд цагдаа дуудаад явж байна гэтэл А тэр залуутай дээр доороо ороод өнхрөлдөөд, зууралдаад барьцалдаж аваад байсан. Бие биеэ цохисон байх. Хэзээ цохисныг хараагүй, сүүлд байрны гадаа тэр эмэгтэйн хамраас цус гарсан байсан. Тэр эмэгтэйн өмдийг тайлж шувталсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Л-гийн гэрчээр өгсөн:

“...Би өөрийн төрсөн ах М.Агийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80 а байрны 44 тоотод 2022 оны 08 дугаар сараас одоог хүртэл амьдарч байна. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би оройн 20 цагийн үед гэртээ ирэхэд ахын найз А ирчихсэн байж байсан. А архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. А ахыг хэдэн цагийн үед унтсаныг би анзаараагүй, би өөрөө 23 цагийн үед унтсан. Ах А намайг унтах хүртэл ирээгүй байсан. Шөнө дунд унтаж байтал коридорт хүмүүс орилолдож байгаа чимээ гарахаар нь би босож очоод хаалгаар гарахад коридорт А ах нэг танихгүй ахтай маргалдаад заамдалцсан байж байсан. Бас нэг танихгүй эмэгтэй байсан ба тэр эмэгтэй нь уйлчихсан, хараалын үгээр А ахыг хараагаад байсан. А ах А бид хоёрыг хараад цагдаад дуудлага өг гэхээр нь би дээшээ шатаар гараад 7-8 давхрын дунд хэсэгт зогсож байгаад өөрийнхөө утсаар “10 дугаар хорооллын *** байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага өгсөн. Цагдаагаас наана чинь дуудлага ирсэн байна, одоо очиж байгаа гэж хэлсэн.

102 тусгай дугаарын утас болохгүй болохоор нь би Өмнөговь аймгийн цагдаагийн газрын *** дугаарын утсанд залгаад Баянгол дүүргийн *** гэсэн дугаарыг аваад ярьсан юм. Би дуудлага өгөөд буугаад ирэхэд 6 давхарт манай гэрийн хаалганы хажууд нөгөө танихгүй эгч ганцаараа хэвтэж байсан бөгөөд цагдаа руу уйлаад дуудлага өгөөд “ирэх болж байна уу” гэж байсан. Би “эгчээ зүгээр үү” гэхэд надад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэр эгчийн хамар юм уу амнаас нь цус гараад урссан байсан. Хэвтэж байсан хэсэгтээ цус болсон байсан.

Би гэр рүүгээ ороод хувцсаа өмсөөд гарахад нөгөө эмэгтэй үүдэнд хэвтэж л байсан. Би гарахдаа ямар нэгэн юм хэлэлгүй лифтээр доошоо буусан. Лифтэнд суухаас өмнө хүмүүс доод давхарт шаагилдаад байгаа чимээ гарч байсан. 1 давхарт буугаад ирэхэд хүн байгаагүй бөгөөд түрүүний сонсогдсон чимээ сонсогдохгүй байсан. Харин гадаа орцны үүдэнд хар савхин богино куртиктэй хижээл насны буюу 40 орчим насны хүн утсаар ярьж байсан бөгөөд “ирж байна уу” гээд л юм асуугаад байсан. Би байрныхаа зүүн талаар яваад найзындаа очиход гадаа үүр арай цайгаагүй үүрийн 5 цаг өнгөрч байсан. Би өглөө ажилтай байсан учраас гэртээ унтаж амарч чадахгүй хүмүүс шаагилдаад байсан учраас гэрээсээ гараад явсан юм. Би ах А болон А-тай нийлж тэр эрэгтэй болон тэр эмэгтэйг цохиж зодсон асуудал байхгүй. Тэр эгчийг манай гэр рүү чирч оруулсан хүн байхгүй. Манай гэрийн хаалга угаасаа онгорхой байсан учраас тэр эгч манай гэрт орж ирээд зогсож байсан. Тэр эгчийн өмдийг тайлж шувталсан хүн байхгүй. Би ах А болон А нартай нийлж хүн зодоогүй. Тэр эгч өөрөө орцонд зогсож байхдаа манай ахыг “бүлчихнэ шүү” гэж хэлэхийг нь сонссон ба гарт нь хутга байгаагүй. А ах хүн зодсон асуудал байхгүй. Миний нүдэн дээр хүн цохиж байгаагүй. Миний харснаар тэр эхнэр, нөхөр хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Би өмнө нь харж байгаагүй танихгүй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.М-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Бугат ** дэд хэсэг дээр ахлагч Т-н хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Бугат 10”-аас 03 цаг 06 минутад 3 дуудлага, 03 цаг 07 минутад 1 дуудлага, 03 цаг 09 минутад 1 дуудлага, 03 цаг 24 минутад 1 дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага нь “Баянгол дүүргийн ** а байранд зодоон болоод байна” гэсэн нэг утга бүхий дуудлага мэдээллүүд байсан. Т- бид хоёр “Голден парк” хотхонд дуудлага мэдээлэлтэй байсан бөгөөд **  байрны дуудлага шаардаад байсан учраас шууд уг дуудлагад очсон. ** байрны ** давхрын шатан дээр булан хэсэгт нь А гээд байгаа бөх залуу нэг залууг унагаагаад дээрээс нь дараад сууж байсан. Тэгэхээр нь энэ хоёр залууг салгахад тэр зодуулсан гээд байгаа залуу манай эхнэр эдний гэрт байгаа гээд дээшээ заагаад хаяг зааж өгсөн. 35 тоотыг тогшиход “хаалганы цаанаас айл андуураад байна” гээд хаалгаа тайлаагүй.

...6 давхрын ** тоотын үүдэн хэсэгт нэг эмэгтэй нүүрнээс нь цус гарсан, газар нил цус болсон уйлаад сууж байсан. Зодуулсан гээд байгаа залуу энэ манай эхнэр мөн байна, энэ залуу эхнэр бид хоёрыг зодсон, дахиад нэг хүн байгаа гээд гэрийг нь заахаар нь гэр рүү нь явж ороод шалгахад гэрт хэн ч байгаагүй.

103-т дуудлага мэдээлэл өгөөд “Бугат 10” руу яриад бүрэлдэхүүн дуудуулсан. Мөн нэмэлт чиглэл дуудаад машин явуулаарай, хүн эрүүлжүүлнэ гэдгийг ч хэлсэн. Бүрэлдэхүүн хүлээх зуур ахлагч Т- Аг аваад доошоо лифтээр буусан ба зодуулсан гээд байгаа эхнэр, нөхөр хоёр та нар бид нарыг зодсон залууг зүгээр явуулчихлаа, та нарыг дагаж явна, гомдлоо гаргаж өгнө гээд байхаар нь би тэр эхнэр, нөхөр хоёрыг аваад явсан. Нөхөр нь өөрийнхөө нэрийг Ц гэсэн. Эхнэр нь сүүлд нь өөрийгөө Н гэж байсан. Байрны гадаа ирэхэд цэнхэр, хөх өнгийн куртиктэй өөрийгөө Т- гэх залуу “би дуудлага өгсөн, та нар ямар уддаг юм бэ, манай найзыг зодсон, зодсон залуу нь энэ байна гээд” А-гийн толгой руу гараараа цохиод, бие рүү нь өшиглөсөн. Би тэр залууг салгахад байж байгаад очиж цохиж аваад байсан. Тэгснээ тэр Т- гэх залуу наадах чинь гурвуулаа байгаа, та нар хоёрыг нь гэрт нь үлдээчихсэн байна, нэгийг нь барьж авсан байна, нөгөө хоёрыг нь та нар явуулчихлаа, хэргийн газрын үзлэг хий, эрүүгийн төлөөлөгчөө дуудсан юм уу, та нар эсвэл энэ залууг таньдаг юм уу гэж хэлсэн. Мөн шинжээчээ дууд, би гомдол гаргамаар байна гэхээр нь би манай бүрэлдэхүүн дуудлагатай явж байгаа учраас бага зэрэг удна эсвэл та нар өөрсдийн биеэр очиж гомдлоо гаргаж болно гэдгийг хэлсэн. Ингээд байрны гадаа 1 цаг орчим болсон ба бүрэлдэхүүн ирсэн. Араас нь 103 ирээд тэр эмэгтэйг нь хүлээлгэж өгсөн. Удалгүй 116 эргүүлийн офицер Э, дэд ахлагч Б нарын хамт ирсэн. Ингээд алба хаагч нар ирээд байж байхад Т- гэх найз нь ахлагч Т- бид хоёрыг хэргийн газрын үзлэг хийсэнгүй та нарыг ёс журамд өгнө гээд байсан. А, Т- хоёрыг саатуулах байр руу аваад очиход Аг эрүүлжүүлэх хүлээн аваад Т- согтолттой байсан боловч саатуулах байрнаас ачаалал их байна, арга хэмжээ аваад явуулж болох уу гэж хэлсэн. Т- гэх найз нь ч гэсэн өөрөө эрүүлжүүлэх байран дээр очоод ар гэрээсээ хүн дуудаад торгуулаад явчихаж болдоггүй юм уу гэхээр нь бид хоёр “Бугат 66” дэд хэсэг дээр аваачаад “хүний биед гэмтэл учруулахгүйгээр танхайрсан гээд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгуулийн арга хэмжээ” аваад явуулсан. ...Н гэх эмэгтэй өмд тайлж, шувталсан, хүчиндсэн гэж огт яриагүй ба би аймаар зодуулсан, миний хамар аймаар болсон байгаа биз дээ, би яг одоо хамраа тэгшлүүлэхгүй бол маргааш аймаар болчихно гэсэн. Өөр юм яриагүй. Хэнд зодуулснаа хэлж чадахгүй байсан. Ц А-г заагаад энэ залуу намайг зодсон мөн манай эхнэрийг зодсон гээд өөрийнхөө өмдийг шувтлаад дотуур хувцсаа тайлаад төмсгөө харуулаад байсан. Манай эхнэрийн өмдийг тайлсан гэж юм хэлээгүй. Т-н нүүрэнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Т-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө “Бугат 66” дэд хэсэг дээр эргүүлийн цагдаа дэд ахлагч М-н хамт үүрэг гүйцэтгэж байхад “Бугат 10”-аас 03 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80 а байранд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээллүүд давхардаж орж ирсэн. Бид хоёр дуудлагатай явж байсан учраас 10 дугаар хорооллын замын урд талаас ** байранд очсон. 1 дүгээр орц руу ороод дээшээ шатаар өгсөхөд 3 билүү 4 давхарт хүмүүс хашхирах чимээ гарахаар нь дээшээ өгсөөд очиход нэг залууг дээгүүрээ цээж нүцгэн А гэх залууг дараад суучихсан байж байсан. Бид хоёр салгахад зодуулсан гэх залуу нь манай эхнэр дээр байгаа гэж хэлсэн.

Дээд талын давхарт гарахад хүн огт байгаагүй бөгөөд дахиад нэг дээшээ дээд давхарт гарахад эхнэр нь гэх Н гэх эмэгтэй баруун эргээд мухрын хаалганы үүдэнд гадаа нь цус нөж болчихсон хэвтэж байсан. А гэгчийн гэрт ороход ямар нэгэн хүн байгаагүй. Ц, А хоёр нэгнийгээ хэл амаар доромжлоод хоорондоо зодолдох гээд байхаар нь салгаж гаргасан. Би А-г аваад гарсан ба гадаа Аг тусад нь байлгаж байсан. М 103 болон жижүүрийн ахлахад мэдэгдэж бүрэлдэхүүн дуудуулсан.

М, Н, Ц нарыг аваад ** байрны баруун талд нь би яг орцны үүдэн хэсэгт Аг аваад байж байсан. Гэтэл Т- гэх залуу ирээд “манай дүүг хэн зодсон юм, энэ зодсон юм уу” гээд А рүү дайраад байсан ба Өмнөговийн шээс гээд доромжлоод байсан. Гэтэл А энэ намайг орцонд зодсон залуу мөн байна, сая энэ залуутай нийлж зодсон залуу мөн байна гэсэн. Би тэр Т- гэх залууг цаанаа байж бай гэж хэлсэн. Хоорондоо зодолдох гээд байсан. Би А-гээс юу болсон юм бэ гэхэд “өдөр тэмцээнд оролцож ирчихээд найзуудтайгаа караокед сууж байгаад такси аваад гэртээ ирээд лифт рүү орох гэтэл лифтэн дотор нэг эмэгтэй, 2 залуу тааралдсан гэсэн. Тэгсэн чинь тэр хоёр залуу архи дуусчихлаа өнөөдөр жоохон архиа дутуу уучихлаа архи хаанаас олох вэ гэж ярихад нь би “манайд үхрийн нэрмэл байгаа тэрийг уух уу гэхэд, тэгье” гээд тэр нэрмэл архиа хамт уусан гэсэн. Тэгсэн чинь нөхөр нь гэх залуу намайг эхнэртэйгээ хардаад маргаан болж, Т- гээд байгаа залуу нь намайг боож 6 давхарт элбэж зодсон гэсэн. Би 6 давхраас 4 давхар хүртэл зодуулж байхдаа цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн.

Удалгүй Т- гэх залуу ирээд А-тэй хэрүүл маргаан хийсэн. А нь чи цүнх баригч юм уу, та нар намайг зодсон биз дээ, явдаг газраараа яв, камерын бичлэг байгаа, чи намайг боосон залуу мөн байна гэхэд Т- баруун гараараа А-гийн нүүрэн тус газарт цохисон. А зөрүүлээд мөн цохиж авсан. Би дундуур нь орж 2 гараа дэлгэж салгаад чи цаанаа бай гэдгийг Т-д анхааруулаад шаардлага тавихад салж өгөхгүй байгаад байсан.

Тэгсэн чинь та нар бүрэлдэхүүнээ дуудаж ажлаа хийдэггүй юм уу, чи яагаад байгаа юм наадахынхаа талд ороод байгаа юм уу гэсэн. Удалгүй бүрэлдэхүүн ирсэн. Дэслэгч Х.Т А-г аваачиж саатуул гэж надад хэлсэн ба Т- Т-тэй маргалдаад байсан. Бид нар мөн “Бугат-116” чиглэлийг дуудсан байсан ба 116 чиглэл ирэхээр нь шаардлага эсэргүүцээд хүний биед халдаад байсан Т- болон зодоон хийсэн гэх А нарыг аваад саатуулах орж А-г эрүүлжүүлсэн. А 1.80 хувийн согтолттой байсан.

Би А-г саатуулахаар чи Зөрчлийн тухай хуулиар бусдын биед халдсан цохисон чинь үнэн биз дээ гэхэд “тиймээ, би цохисон нь үнэн, намайг уучлаарай, би уурандаа тэгсэн юм аа, эрүүлжүүлэхэд ормооргүй” байна гэсэн. Би чи цаашаа бай гэж хэлээ биз дээ гэхэд “тиймээ уучлаарай, би торгуулийн арга хэмжээ авахуулъя” гээд байсан. Драйгер үлээлгэхэд Т- 1.30 хувьтай байсан. Тэгснээ Т- ар гэрээсээ хүн дуудвал эрүүлжүүлэхэд орохгүй торгуулийн арга хэмжээгээ авахуулаад явчихаж болдог шүү дээ гээд байхаар нь би ар гэрээсээ хүн дууд гээд “Бугат 66” хэсэгт аваачиж Т-ыг Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгосон. Очиход бол эхлээд орцонд байгаагүй. Манай дүүг яасан юм, гээд гэнэт гарч ирсэн. Байрны булангаас хүрээд ирсэн. А энэ намайг зодсон залуу мөн байна гэхээр нь би “чи байсан юм биш үү” гэж асуухад “би байгаагүй” гээд байсан. Тэгснээ сүүлд 66 хэсэг дээр торгож байхад Т- лифтэнд хамт байсан гэрээсээ наадах чинь нэрмэл авч ирсэн, би түрүүлээд гараад явсан гээд байсан. Н миний өмдийг тайлсан талаар огт юм хэлээгүй. Хамар нь хавдсан харагдаж байсан. Нүүр нь битүү цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60  дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Т-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай багийн найз Ц-ын төрсөн өдөр болоод Ц-, Н- бид гурав хороололд караоке орж пиво, архи ууж байгаад шөнийн 01-02 цагийн орчимд Ц-, Н- нарыг хүргэж өгөхөөр 10 дугаар хорооллын байранд нь очсон. Байр руу нь ороод 1 давхарт лифтэнд суух гэж байхдаа А гэх өмнө нь харж байгаагүй залуутай тааралдсан. Бид дөрөв лифтэнд суугаад 5 давхарт буух гэж байхад лифтэнд тэр залуутай яриа өрнөсөн. Ц-, А хоёр нэг байрных юм байна гээд ярилцаж байсан. Гэтэл А гэх залуу нутгаас ирсэн Монгол архи байгаа уух уу гээд бид нар зөвшөөрөөд 5 давхарт бууцгаасан. А 6 давхарт байх гэртээ ороод Монгол архи гаргаж ирсэн. Уг архиа бид дөрөв 5 давхрын шатан дээр суугаад А аягалаад би уг архинаас нь уусан. Ц- уугаагүй байх Монгол архи уудаггүй гэж байсан. Н- архинаас нь амсаад өгч байх шиг харагдсан. Ерөнхийдөө бид нар танилцацгаагаад бөхийн талаар ярилцаж байсан. Ц- бид хоёр өөрсдийнхөө таньдаг ах нар болон бөх нарын талаар ярилцаж байхад А гэнэт уурлаад “наадуулыг чинь танихгүй” юм байна гээд миний нүүр лүү гараараа мангастаж цохисон. Яг зангидсан гараараа биш алгаараа түлхсэн. Тэгэнгүүтээ би нүүр лүүгээ цохиулчихаад зүгээр суугаад байж байхад А босож ирээд намайг татаж чирээд газар унагаасан. Би босож ирээд гарыг нь тавиулах гэж оролдтол тавихгүй хоёр хөлөөр өргөж барьж аваад унагаах гээд байсан. Тэгтэл Ц- намайг салгасан. Ц-ыг салгангуут нь би за, за одоо боль гэртээ ор гэж хэлсэн. Би 5 давхраас суугаад буусан. Намайг лифтэнд сууж байхад Ц- эхнэртэйгээ гэрлүүгээ орох гээд А мөн зогсоод үлдсэн. Ямар нэгэн байдлаар маргалдаж үлдээгүй.

Би гадаа гараад такси дуудах гээд залгатал утсаа аваагүй. Тэгэхээр нь эхнэр лүүгээ залгаад ирээд авчих гэж хэлсэн. Эхнэрээ хүлээгээд Ц-ын байрных нь хажууд хүлээж байхад Ц- над руу залгасан. Утсаа авахад саяны залуу найзтайгаа нийлээд намайг зодчихлоо, би ухаан алдчихаж, Н-ыг гэр лүүгээ аваад орчихжээ, чи ороод ирээч гэсэн. Би тэгэхээр нь цагдаад дуудлага өгснөө санахгүй байна, байр луу бол ороогүй. Байрны гадаа цагдаа ирэхийг хүлээгээд байж байхад цагдаа миний ардуур орчихсон байсан. Би цагдааг хэдийд ирснийг нь мэдээгүй. Цагдаа руу дахиад залгаад байж байхад байрнаас “хоёр гар, цамц нь цус болсон залуу гарч ирсэн бөгөөд уг залуу бол 5 давхарт харагдаагүй”, тэгээд тэр залуу ярихдаа зодоон боллоо ёстой аллаа шүү гэж ярьсан. Надаас тамхи асуухаар нь би тамхи өгөөгүй. Би тэгээд чи сая энэ дээр манай найзыг зодчихоод гарч ирж байгаа юм уу, цагдаа ирчихсэн байгаа, чи наанаа байж бай гэхэд өөр юм ярилгүй орц руугаа яваад өгсөн. Энэ залууг согтуу байсан эсэхийг нь би мэдэхгүй байна.

Цагдаа нар орцноос удалгүй эд нарыг бүгдийг нь аваад гараад ирсэн. Ц-, Н- нарыг эмнэлэгт оч гээд явуулсан, намайг А-гийн хамт авч яваад Аг эрүүлжүүлэх байранд суулгаад намайг тэндээс 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэг дээр аваачиж 100.000 төгрөгөөр торгоод явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай “...М.А-гийн биед баруун өвдөгний дотор, гадна жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосын урагдал, дух, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай “...С.Ц-ын биед хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн ясны хугарал, баруун чамархай хуйх, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цох, ооч, 2 мөр, зүүн бугалганы цус хуралт, хүзүү, хэвлий, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай “...П.Н-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, хамар, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн шууны зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн *** тоот шинжээчийн: “...П.Н-ын биед тухайн үед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, хамар, баруун нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн тохой үед цус хуралт, зүүн шуунд зулгаралт, хамар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Хамар ясны хуучин хугарал, таславч мурийлт оношоор 2022 оны 11 дүгээр сарын 22-ны “Голден луксор” эмнэлэгт хамрын хугарал засах, самалдаг тайрах, имплант тавих мэс ажилбарт орсон байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хамар ясны хуучин хугарал, таславч мурийлт оношоор хамрын хугарал засах, самалдаг тайрах, имплант тавих мэс ажилбарт орсон нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.З-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Д-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 148163 дахь тал/,

 

Хохирогч М.А-с гаргаж өгсөн хохирлын баримтууд  /1 дүгээр хавтаст хэргийн 211-214 тал/,

 

Хохирогч П.Н-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

 

Хохирогч С.Ц-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 22-23дахь тал/,

 

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 65-66/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н-, С.Ц- нартай Баянгол дүүргийн ** дугаар хорооны *** байрны  лифтэнд танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, тус байрны 5 дугаар давхарт нэрмэл архи хувааж ууж байхдаа үг зөрөлдөж, үл ойлголцож маргалдаж, хэрүүл маргааны явцад хохирогч П.Н-ын нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн С.Ц-тай үг зөрөлдөж,  үл ойлголцож маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж хохирогч С.Ц-ын биед хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн  хугарал яс, баруун чамархайн хуйх, хамрын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.Ц- нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н-, С.Ц- нартай Баянгол дүүргийн ** дугаар хорооны *** байрны  лифтэнд танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, тус байрны 5 дугаар давхарт Монгол архи хувааж ууж байхдаа үл ойлголцож, маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, түүний баруун хөлийн тахим хэсэгт өшиглөж унагаасны улмаас баруун өвдөгний дотно, гадна жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, дух, зүүн зовхинд цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

С.Ц-, М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дэх тал/, Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал/, Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/, Э.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/, Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/, Ш.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/, Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн ** тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Тодруулбал шүүгдэгч М.А нь П.Н-, С.Ц- нартай лифтэнд  танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, нэрмэл архи хуваан ууж байхдаа үг зөрөлдөж, үл ойлголцож маргалдаж, хэрүүл маргааны явцад хохирогч П.Н-ын нүүрэн тус газарт нь цохисон,

Түүнчлэн М.А С.Ц-тай үг зөрөлдөж, үл ойлголцож маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ биед халдсан шүүгдэгч М.А-гийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч П.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч С.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.

 

Мөн шүүгдэгч С.Ц- П.А-тэй лифтэнд танилцаж, хамтдаа нэрмэл архи уухаар харилцан ярилцаж, тус байрны 5 давхарт Монгол архи хувааж ууж байхдаа үл ойлголцож, маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, түүний баруун хөлийн тахим хэсэгт өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.Агийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, шүүгдэгч С.Ц-ын хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч  М.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” мөн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх,

Шүүгдэгч С.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах санал,

 

            Шүүгдэгч С.Ц-ын өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч С.Ц- нь Чулуун-Овоонд авто засварын газар түрээслэн ажиллуулдаг, мөн эхнэр нь жирэмсэн, 3 дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа. Мөн хохирол төлбөр нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгчөөс “...М.А нь хохирол төлбөр нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгийн  торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч М.А-гээс “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Цаашид ухамсар, ёс зүйн зөрчил гаргахгүй. Торгох ял оногдуулж, Улсын баяраар барилдах боломж олгож өгнө үү...” гэх хүсэлт,

 

Шүүгдэгч С.Ц-аас “...М.А бид хоёр эвлэрсэн тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч М.А, С.Ц- нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б овогт С-н Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч П.Н-ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Агээс нийт 5.224.799 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.А хохирогч П.Н-д нийт 5.224.799 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгч, харин хохирогч С.Ц- нь шүүгдэгч М.А-гээс баримтаар нийт 130.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт уг нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

 

Хохирогч М.А шүүгдэгч С.Ц-аас баримтаар нийт 1.709.650  төгрөгийг нэхэмжилснийг бүрэн төлж бараглуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч П.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.А-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Л овогт М-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт С-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

 

шүүгдэгч Б овогт С-н Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял дээр

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.А-д оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч С.Ц-т 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.А нь хохирогч П.Н-д 5.224.799 /таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг, шүүгдэгч С.Ц- нь хохирогч М.А-д 1.709.650 /нэг сая долоон зуун есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.А Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч П.Н-ын эмчилгээний зардалд 258022 /хоёр зуун тавин найман мянга хорин хоёр/ төгрөг, С.Ц-ын эмчилгээний зардалд 209000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг, шүүгдэгч С.Ц- М.А-гийн эмчилгээний зардалд 30000 /гучин мянга/ төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч П.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Агээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.А, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч М.А, С.Ц- нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ