Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн,

хохирогч Т.Нарантуяа, Д.Даваажаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гомбодорж,

насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөлийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я Б.Эд холбогдох эрүүгийн 2234004970134 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1983 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Я Б.Э.     

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Архангай руу явах чиглэлийн асфальтан замын 96-97 дахь километрийн шонгийн ойролцоо Тоёота Пробокс маркийн 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас жолооч Х.Мөнхбаатарын жолоодож явсан Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч А.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Даваажаргал болон насанд хүрээгүй зорчигч М.Мөнхдөл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч   Б.Э:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр:

...2022 оны 7 сарын 04-ны өдөр Заамарын хөндийгөөр явж байсан. Би хойно суугаад унтаж байсан. Нэг мэдсэн осол болсон байсан. Би хойд талд эмээгийн баруун талд суусан байсан. Биеийн байдал хааяа толгой хатгаж өвддөг... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн:

...7 сарын 4-ны өдөр шөнө явж байгаад Заамар орж М.Мөнхтөрийн дүү нарыг эргэж явсан. Эхээсээ 5-уулаа 4 дүүтэй юм. Очиж эргэчхээд М.Мөнхбаатар маргааш нь ажилтай гэхээр нь оройдоо гарч ирсэн. Хот руу явж байхад осол болсон. Хүүхдийн биеийн байдал тархи нь хатгадаг. Тоглодог байсан. Ослоос хойш бид нар тоглуулахаа байсан. Хүнд ажил хийлгэдэггүй. Одоогийн байдлаар хичээлдээ явдаг. Заримдаа ах нь хүргэж өгдөг. Цаашдаа эмчилгээ хийлгэх талаар шинжилгээ өгч байж мэднэ гэж хэлсэн. Гомдолтой цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоо нэхэмжлэх баримт байхгүй байна. 2 дахиж хагалгаанд орсон. Мөнгийг нь даатгалаас төлсөн. Д.Э хохирол гэж мөнгө өгөөгүй. Эм тариаг өөрсдийн мөнгөөр авсан. Эм авсан баримт байхгүй байна. Сая М.Мөнхтөрд эмчилгээний зардал гэж 172.000 төгрөг өгсөн... гэж,

 

Хохирогч Т.Нарантуяа:

...Миний хүү эхээс 5-уулаа өөрөө том. Миний хүү ээжийнхээ гэрт гарсан хүүхэд. Сүүлд манай охин хүнтэй суугаад 4 хүүхэд гаргасан. Миний охин өөд болсон. Манай хүргэн Төв аймгийн Заамар сумын хүн. Хүүхдүүдээ аваад Заамарт байдаг. Хүүхдүүдтэй нь уулзаагүй удсан болохоор манай хүүхдүүд бүгд явж эргэсэн. ОЧиж 4 хүүхэдтэйгээ уулзчихаад хот  руу шөнө ирж явж байгаад ийм осол болсон. Миний эрүүл мэндэд зүүн хөлийн чөмөг толгойны доогуур салсан. Чөмөг толгойтой уулзаагүй төмрөөр тогтоосон. Явж чадахгүй байнга тэргэнцэр дээр суудаг. Манай нөхөр намайг асарсан. Одоо бол таяг тулаад явж байна. Сая ирэхдээ машин дотор өвдөөд хөлөө цохиж байж ирлээ. Хэдэн сар хэвтэрт байхаар цоорсон эдэлсэн. Бүгдэнд нь эмчилгээ хийсэн. Өөрсдөө эм тариагаа авдаг би наалт наадаг. 25 ширхэгтэй нийт 3 хайрцаг хэрэглэсэн. Энэ ясны эм 49,500 төгрөгийн үнэтэй 2 удаа авч ууж байна. Энэ тосыг 4 дэх удаа авч хэрэглэж байна. Энэ наалтыг би хөлийн уланд наадаг ясны өвчинг доош татдаг гэж хэлсэн. Дандаа эмийн сангаас авч байна. Маш их мөнгө орж байна. Миний хүү өвөл нэг удаа толгой нь өвдөж халуураад түргэн дуудаж үзүүлсэн. Тархи нь яс нь цөмрөөд тархи руу нь орсон байна гэсэн. Маш хүнд гэмтэл байна гээд шууд хагалгаанд оруулсан. Төмөр тавьж хадсан. Тархинд нь яс үлдсэн байна гэж хэлээд 2 удаа хагалгаанд оруулсан. Эмч хатуу анхааруулсан. Энэ хүүхэд тархиндаа төмөртэй ирээдүйд энэ хүүхэд маш хэцүү.  Зуны халуунд энэ хүүхдийн төмөр нь халж тархи нь идээлэх магадлалтай гэсэн. Өвөл хүйтэнд тархин дотор нь хайрч хөлдөөнө гэсэн. Та нар анхаарал тавихгүй бол мартаж санадаг болно. Ухаан санаа нь муудна гэсэн. Ирээдүйн амьдралгүй болсонд их харамсаж байна. Би эмчилгээний мөнгө аваагүй. Нэг удаа утсаар яриагүй. Бие нь яаж байна, хүү нь яаж байна гэж нэг ч удаа яриагүй. Би гомдолтой байна. Би яахав энэ хүүхдийн ирээдүйн төлөө гомдолтой байна. Дор хаяж 1,000,000 төгрөг нэхмээр байна. Би барагшуун уудаг. Баримт даанч байхгүй байна. Би өөрөө хүн, хүний хувьд энэ хүүхдийг хайрлаж байна. Болгоомжгүй байдлаасаа болж ийм байдалд орсон байх... гэж,

 

Хохирогч Д.Даваажаргал:

...Эд хөрөнгийн хохирлоо барагдуулмаар байна. Мөн ослын гэмтэл нь сүүлдээ илэрдэг учраас хүүхдээ даатгуулмаар байна. 2 хүүхэд явсан. Одоо хөнгөн гэмтэл гэж гарч байгаа ч гэсэн цаашдаа янз бүрийн гэмтэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ? хэрвээ 17 нас хүртэл асуудалгүй байвал энийг дуусгаж болж байна. 17 нас хүрэхээс өмнө янз бүрийн асуудал гарвал энэ хүнээс гарсан зардал мөнгийг төлүүлмээр байна. н.Мөнхбадрахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Миний хувьд би өөрөө бие муутай. Цаашдаа гайгүй байх гэж бодож байна. Д.Э баримтаар өгсөн 311,200 төгрөгийн хохирол төлсөн. Эрүүл мэндээрээ хохирсон юм чинь гомдолтой. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхбаатар:

...7 сарын 4-ний өдөр Заамар сумаас гараад осолд орсон. М.Мөнхдөл арын суудалд явсан хэр нь шүүх эмнэлгээр хөнгөн гэмтэл гарсан. Нүүрэнд нь шил орсон бэртэлтэй байсан. Мэс засалд ороод сорвитой байгаа. Нүүрэнд нь шил орсон болохоор тархиндаа гэмтэл авсан байх гэж бодож байгаа. Өмнө нь манай хүү толгой өвдөж байна гэж хэлдэггүй байсан. Ойрын үед тэгж хэлдэг болсон. Цаашдаа энэ хүүхдийн ирээдүй нь хэцүү байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгө байхгүй. Цаашдаа гарах зардлыг төлүүлэх саналтай байна. Д.Э тухайн үед гарсан эмчилгээний зардал 350,000 төгрөг төлсөн. Одоо хүүхдээ үзүүлмээр байна. ТЭр мөнгийн гаргуулмаар байна. Гомдолтой, цаашид гарах зардлыг нэхэмжилмээр байна... гэж,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар:

...Машины үлдэгдэл мөнгийг хэзээ өгөх вэ? Би энэ машиныг орж ирэхэд нь аваад жил ч болоогүй байхад осолд орсон. Үнэлгээгээр гарсан үнэ хүрэхгүй гэж бодож байна. МАш их засал авна. Гэмтэлтэй байгаа. Эд хөрөнгөөр 100% хохирчхоод байна. Д.Эд зөндөө хэлсэн. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Зах зээлийн үнэ 28,000,000 сая төгрөг. Үүнийг авмаар байна. Төлсөн 10.000.000 сая төгрөгийг хасаад үлдэгдэл 18.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2234004970134 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Эгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Архангай руу явах чиглэлийн асфальтан замын 96-97 дахь километрийн шонгийн ойролцоо Тоёота Пробокс маркийн 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас жолооч Х.Мөнхбаатарын жолоодож явсан Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч А.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Даваажаргал болон насанд хүрээгүй зорчигч М.Мөнхдөл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/105 дугаартай ...Nissan Xtrail маркийн 09-57 УНО улсын дугаартай автомашины жолооч Х.Мөнхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Probox маркийн 83-63 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Probox маркийн 83-63 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Toyota Probox маркийн 83-63 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1, 2 дугаар хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 130-132 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 390 дугаартай ... М.Мөнхдөлийн биед зүүн хөмсөг, хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 392 дугаартай ...Д.Даваажаргалын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, дух, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай ...А.Мөнхтөрийн биед зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... талаарх дүгнэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай ...Т.Нарантуяагийн биед зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... талаарх дүгнэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/,

Дахин шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаартай ...Т.Нарантуяагийн биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, хугарлыг засч, металл шурагаар бэхэлсэн мэс ажилбар /2022.07.12/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 2022.07.04-ний өдөр үүсэх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 113-115 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2860 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн обудтай хаймар дугуй нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуй нь хийгүй тул хий нь ослын өмнө техникийн нормоор байсан эсэхийг тогтоох боломжгүй. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үщд үүссэн гэмтэл байна. Обудтай хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуй нь хээний хувьд стандарт шаардлага хангахгүй байна. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 118­-125 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/67 дугаартай ...Монгол улсын иргэн Ж.Баттогтохын өмчлөлийн 83-63 АРА улсын дугаартай  Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 5.154.000 /таван сая нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 2.684.000 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 135-152 дугаар хуудас/,

“Хан үнэлэмж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23/02-12 дугаартай ...Nissan Xtrial маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 18.280.000 /арван найман сая хоёр зуун наян мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 153-156, 159-163 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай ...Х.Мөнхбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 391 дугаартай ...М.Мөнхбадрахын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 402 дугаартай ...Х.Амгаланбаатарын биед зүүн нүдэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... талаарх дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Нарантуяа ...2022 оны 07 сарын 04-ний өдөр бид гэр бүлээрээ Төв аймгийн Заамар сум ороод буцаад Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр дээр явж байтал урдаас хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн   хажуугаар зөрөхдөө манай тээврийн хэрэгслийг мөргөж унагаасан. Тэгээд миний зүүн талын түнх гэмтсэн. Манай зээ хүү Мөнхтөрийн толгой хэсгийн дээд орой дотогш цөмөрсөн. Өөр бусад сууж байсан хүмүүсийн биед гэмтэл гайгүй байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Мөн манай зээ хүү А.Мөнхтөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Уг машины маркийг мэдэхгүй байна дунд гарын жийп байсан. Дугаарыг нь сайн санахгүй байна. Уг машин нь манай хүү болох Х.Мөнхбаатрын өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Машинд 5 том хүн 3 жижиг хүүхэд нийт 8 хүн зорчиж байсан. Тухайн үед би тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсэгт зорчиж байсан. Тэр үед би суудлын бүс хэрэглээгүй байсан. Манай хүү Х.Мөнхбаатар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч А.Мөнхтөр ...Би өвөө, эмээ, нагац ах Амгаланбаатар, Мөнхбаатар ахын эхнэр Даваажаргал, болон Мөнхбаатар ахын 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум орчихоод буцаж явах замдаа Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дээр осолд орсон. Ослын улмаас миний гавлын яс цөмөрсөн. Би өвөө Хандсүрэн эмээ Нарантуяа нагац ах Амгаланбаатар нарын хамт амьдардаг. Манай ээж 2018 онд бурхан болсон манай аав намайг бага байхад  ээжээс салаад явсан гэсэн би одоо холбоо байдаггүй өвөө эмээтэйгээ хамт амьдардаг. Тухайн тээврийн хэрэгслийг манай нагац ах Мөнхбаатар жолоодож явсан, Тухайн тээврийн хэрэгсэл нь манай нагац ах Мөнхбаатарын эзэмшлийн 09-57 УНО улсын дугаартай Икстрайл маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би уг тээврийн хэрэгсэлийн ард талын суудлын гол хэсэгт зорчиж байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл дүрмээрээ явж байхад нөгөө талын эгнээнд явж байсан машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тухайн үед шөнө байсан гадаа харанхуй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд талд зорчиж байсан Мөнхбаатар ах болон Даваажаргал эгч хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Ард талд зорчиж явсан хүмүүс суудлын бүс хэрэглээгүй байсан. Би гомдолтой байна. Тухайн ослын улмаас минийй эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/,

Хохирогч Д.Даваажаргал...Би өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн надад нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн үед би тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урьд суудал дээр сууж явсан би суудлын бүс хэрэглээгүй байсан. 5 том хүн, 3 хүүхэд нийт 8 хүн зорчиж байсан. Манай нөхөр Мөнхбаатар  тээврийн хэрэгсэл жолоодож явсан би жолоочийн урд суудал дээр сууж явсан, манай хадам аав, ээж, хадам ах нар хойд талын суудал дээр сууж явсан хүүхдүүд тэдний өвөр дээр сууж явсан, Манай нөхөр Мөнхбаатар тухайн үед согтууруулах ундааны төрлийн хэрэглээгүй байсан. Манай гэр бүлийн зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөлийн ...Би аав, ээж, эмээ, өвөөгийн хамт Төв аймгийн Заамар сум ороод Улаанбаатар хот руу буцаж байгаад осолд орсон. Осолд ороод миний хацар луу шил орсон мөн хөмсөг зүсэгдсэн. Тухай үед би аавын Xtrail маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би тухайн машины хойд талд сууж явсан. Би тухайн үед хөнгөн зэргийн гэмтэл авсан. Би хүүхдийн эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Тэр үед манай машиныг мөргөсөн хүмүүс оёдол хийлгэж, хацарт зоогдсон шилийг авахад гарсан төлбөрийг гаргаж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Баттогтохын ...Тухайн 83-63 АРА улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э миний төрсөн хүү байгаа юм. Тиймээс надад хүүгээсээ ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслийн урд гуфер гэмтсэн өөрөөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн зам тээврийн ослоос болж миний 83-63 АРА улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийн урд гуфер гэмтсэн. Би тухай гэмтэлд ямар нэгэн хохирол мөнгө шаардахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Д.Даваажаргалын ...2022 оны 07 сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумруу гэр бүлийн хамтаар яваад буцах замдаа шөнийн 00 цаг өнгөрч байх үед Баянхангай сумыг өнгөөрөөд манай нөхөр Мөнхбаатар машинаа жолоодон би хажуу суудалд нь суугаад манай хадам Аав, Ээж, хадам ах манай хүүхдүүд бүгд арын суудалд суугаад явж байтал гэнэтхэн манай машины өөдөөс чиглээд урсгал сөрөн нэг машин ирж яваа харагдсан тэгээд удалгүй тас гээд дуу гараад нэг мэдсэн манай машин хажуу талаараа онхолдсон байдалтай баруун зүгрүү харсан зогсож байсан тэгээд машин дотроос манай нөхөр Мөнхбаатар гараад машин дотор байсан хадам ээж аав хүүхдүүдийн хамт машинаас гаргасан чинь манай хадам ээж Нарантуяагийн хөл хугарсан байдалтай дүү Мөнхтөрийн толгойноос цус гарч байсан манай хүү Мөнхдөлийн нүүрэнд шил орсон байсан мөн хүү Мөнхбадрах дух хэсэгтээ гэмтсэн байсан тэгээд байж байтал эмнэлэг ирж тусламж үзүүлэн хотруу тээвэрлэн ГССҮ-төвд хүргэгдэж хадам ээж Нарантуяа хөлний хагалгаанд орж дүү Мөнхтөр гавалын ясны хагалгаанд тус тус орсон байгаа бусад хүмүүсийн биед хөнгөн зэргийн гайгүй гэмтлүүд үүссэн байсан юм. Тухайн осол болох манай машин 50-60 км цагийн хурдтай явж байсан байх тухайн осол болох замын хөдөлгөөн 2 талдаа нилээн хөдөлгөөнтэй байсан. Тухайн үед цаг агаар тогтуун хур тундас ороогүй басйан замын үзэгдэх орчин бага зэрэг хангалтгүй байсан тухайн үед харанхуй байсан учир. Тухайн үед манай нөхөр Мөнхбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан би хамгаалах бүсээ хэрэглээгүй байсан. Тухайн осолыг манай машины өөдөөс урсгал сөрж ирсэн машины буруугаас болж гарсан гэж бодож байна. Тухайн ослын улмаас миний толгой хавдаж хөл хөхөрсөн байгаа би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би гомдолтой байна Зүгээр гэр бүлээрээ явж байгаад зам тээврийн осолд орж гэмтэж бэртсэндээ гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Д.Хандсүрэн ... 2022 оны 07 сарын 04-ний өдөр Би эхнэр Нарантуяа мөн хүү Мөнхтөр түүний гэр бүл том хүү Амгаланбаатар нарын хамтаар Төв аймгийн Заамар сумруу охины ач зээ нар дээрээ очоод Заамар сумаас буцах замдаа шөнийн 00 цаг өнгөрч байх үед Баянхангай сумыг өнгөөрөөд манай хүү Мөнхбаатар өөрийн эзэмшлийн Н.Хтрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай машинаа жолоодон хажуу суудалд нь Менхбаатарын эхнэр Даваажаргал суугаад манай эхнэр Нарантуяа, том хүү Амгаланбаатар Мөнхбаатарын 2 хүүхэд манай ач Мөнхтөр бид хэд арын суудалд суугаад явж байтал гэнэт тас гээд дуу гараад нэг мэдсэн би эхнэр Нарантуяагийн дээрээс дарсан байдалтай машин дотор хэвтэж байсан тухайн үед манай машин хажуу талаараа онхолдсон байдалтай баруун зүгрүү харсан зогсож байсан тэгээд машин дотроос манай хүү Мөнхбаатар гараад машин дотор байсан хүүхдүүдийг болон машин дотор манай эхнэр Нарантуяа нарыг татаж гаргаад манай эхнэр Нарантуяаг машинаас гаргасан чинь эхнэр Нарантуяагийн хөл хугарсан байдалтай зээ хүү Мөнхтөрийн толгойноос цус гарч байсан манай ач хүү Мөнхдөлийн нүүрэнд шил орсон байсан мөн ач хүү Мөнхбадрах дух хэсэгтээ гэмтсэн байсан тэгээд байж байтал эмнэлэг ирж тусламж үзүүлэн хот руу тээвэрлэн ГССҮ-төвд хүргэгдэж Эхнэр Нарантуяа хөлний хагалгаанд орж зээ хүү Мөнхтөр гавлын ясны хагалгаанд мөн тус тус орсон байгаа бусад хүмүүсийн биед хөнгөн зэргийн гайгүй гэмтлүүд үүссэн байсан юм. Тухайн осол болох үед би машины ард сууж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсанг бол хараагүй тухайн осол боло замын хөдөлгөөн 2 талдаа нилээн хөдөлгөөнтэй байсан. Тухайн осол болох үед цаг агаар тогтуун хур тундас ороогүй байсан замын үзэгдэх орчин бага зэрэг хангалтгүй байсан тухайн үед харанхуй байсан учраас. Тухайн үед манай хүү Мөнхбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан би хамгаалах бүсээ хэрэглээгүй явж байсан. Би тухайн ослыг манай хүүхдүүдийн ярианаас сонсоход манай машины өөдөөс урсгал сөрж ирсэн машины буруугаас болж гарсан гэж бодож байна. Тухайн ослын улмаас миний нуруу өвдөж мөн толгой хавдсан байгаа би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би гомдолтой байна зүгээр гэр бүлээрээ явж байгаад зам тээврийн осолд орж эхнэр Нарантуяа болон зээ Мөнхтөр нар гэмтэж бэртэж хагалгаанд орсон байгаа одоо манай эхнэр хүний гарт орноосоо босож чадахгүй байгаад гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Х.Амгаланбаатар ...2022 оны 07 сарын 04-ний өдөр Би Аав Хандсүрэн Ээж Нарантуяа мөн дүү Мөнхбаатарын гэр бүл зээ дүү Мөнхтөр нарын хамтаар Төв аймгийн Заамар сумруу зээ Мөнхтерийн гэрт дүү нар дээрээ очоод Заамар сумаас буцах замдаа шөнийн 00 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Баянхангай сумыг өнгөөрөөд манай дүү Мөнхбаатар өөрийн эзэмшлийн Н.Хтрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай машинаа жолоодон хажуу суудалд нь Мөнхбаатарын эхнэр Даваажаргал суугаад би арын суудалд Аав, Ээж дүү нарын хамтаар суугаад явж байтал гэнэт манай машины урдаас урсгал сөрөн нэг машины гэрэл яваад ирсэн би тухайн дүү мөнхбаатараа наадах чинь согтуу жолооч юм бишүү гэж хэлээд удалгүй манай машиныг мөргөж тас гээд дуу гараад манай машины зүүн талаас мөргөж онхолдуулаад манай машин мөргүүлсэн эрчиндээ зам дээр гулсаж буруу хараад зогссон юм тэгсэн манай Аав ээж Нарантуяа бид хоёрын дээрээс дарсан байдалтай машин дотор хэвтэж байсан тухайн үед манай машин дотроос манай дүү Менхбаатар бид хоёр гараад машин дотор байсан хүүхдүүдийг болон машин дотор байсан ээж Нарантуяа Аав Хандсүрэн нарыг татаж гаргатал Ээж Нарантуяагийн хөл

хугарсан байдалтай зээ дүү Мөнхтөрийн толгойноос цус гарч байсан манай дүү Мөнхбаатарын хүүхэд Мөнхдөлийн нүүрэнд шил орсон байсан мөн дүү Мөнхбадрах дух хэсэгтээ гэмтсэн байсан тэгээд байж байтал эмнэлэг ирж тусламж үзүүлэн хотруу тээвэрлэн ГССҮ-төвд хүргэгдэж Ээж Нарантуяа хөлний хагалгаанд орж зээ дүү Мөнхтөр гавалын ясны хагалгаанд мөн тус тус орсон байгаа бусад хүмүүсийн биед хөнгөн зэргийн гайгүй гэмтлүүд үүссэн байсан юм. Тухайн осол болох үед би машины ард сууж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсанг бол хараагүй тухайн осол болох замын хөдөлгөөн хоёр талдаа нэлээн хөдөлгөөнтэй байсан. Тухайн осол болох үед цаг агаар тогтоон хур хундас ороогүй байсан. Замын үзэгдэх орчин бага зэрэг хангалтгүй байсан. Тухайн үед харанхуй байсан учраас. Тухайн үед миний төрсөн дүү Мөнхбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хамгаалах бүсээ хэрэглээгүй явж байсан. Би тухайн ослыг өөдөөс урсгал сөрж ирсэн цагаан өнгийн пробокс машины буруугаас болсон гэж бодож байна. Тухайн үед тэр урсгал сөрж ирээгүй бол урсгал сөрж ирээгүй байсан бол осол гарахгүй байсан гэж бодож байна. Тухайн ослын улмаас миний толгой хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би гомдолтой байна. Зүгээр гэр бүлээрээ явж байгаад зам тээврийн осолд орж ээж Нарантуяа, зээ дүү Мнөхтөр нар биед маш хүндээр гэмтэж бэртэж хагалгаанд орсон байгаа одоо манай ээж Нарантуяа хүний гарт орноосоо ч босож чадахгүй байгаа би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Н.Сүхбаатарын ...Би 2022 оны 07 сарын 04-ний орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн нөхөр Баттогтох мөн манай хүү Э түүний эхнэр Ганчимэг 3-н ачийн хамтаар нөхөр Баттогтохын эзэмшлийн Пробокс маркийн 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг зам тээврийн осолд орсон юм тухайн осол болох үед цаг нэлээн орой болсон байсан болхоор би жолоочийн хажуугийн суудалд сууж унтаж явтал гэнэт юм мөргөх шиг чимээ гарсан тэгээд би сэрээд хартал миний сууж явсан машин замын урд хэсэгрүү хараад зогссон байсан би машинаас гараад хартал манай машины хойд талд нэг машин хажуугаараа харан унасан байсан тэгээд би Улаанбаатар хотруу эмнэлэгт өөр машинд суугаад явсан юм. Манай нөхөр Баттогтохын машиныг манай хүү Э жолоодон явж байсан тухайн ослын улмаас манай машинд сууж явсан хүмүүсийн эрүүл мэндэд гэмтэл бэртэл учраагүй бүгдийн бие зүгээр байгаа. Би тухайн осол болохоос өмнө машиндаа сууж яваад хэсэг зуур хамгаалах бүсээ зүүгээд унтсан байсан. Би машинаа хэдэн км цагийн хурдтай явж байгааг хараагүй. Миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай хүү Э машин жолоодон би хажуу суудалд суугаад жолоочийн арын суудалд манай нөхөр Баттогтох сууж хажуу талд нь манай 3-н ач суугаад бид .уулаа явж байсан юм. Бүгд зүгээр байгаа Нандинцэцэг, Билгүүн, Ганбаяр нарын 10-04 насны хүүхдүүд явж байсан юм. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тухайн үед цаг нэлээн орой байсан мөн замын ачаалал ихтэй харанхуй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

    Гэрч Ж.Баттогтохын ...Би 2022 оны 07 сарын 04-ний орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийнхөө эзэмшлийн машинаа хүү Э жолоодуулан Эгийн эхнэр Ганчимэг 3-н ач нар манай эхнэр Сүхбаатар урд суудалд суусан Пробокс маркийн 83- 63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн осолд орсон юм тухайн осол болох үед цаг нэлээн орой болсон байсан болохоор би жолоочийн арын суудалд сууж унтаж явтал гэнэт юм мөргөх шиг чимээ гарсан тэгээд би сэрээд хартал миний сууж явсан машин замын урд хэсэгрүү хараад дугуй нь хагарсан байдалтай зогссон байсан би машинаас бууж хартал манай машины хойд талд нэг машин хажуугаараа харан унасан байсан тэгээд би Улаанбаатар хотруу эмнэлэгт өөр машинд суугаад явсан юм. Миний эзэмшлийн машиныг манай хүү Э жолоодон явж байсан тухайн ослын улмаас манай машинд сууж явсан хүмүүсийн эрүүл мэндэд гэмтэл бэртэл учраагүй бүгдийн бие зүгээр байгаа. Би тухайн осол болохоос өмнө машиндаа сууж яваад хэсэг зуур хойд суудалдаа суугаад унтаж явж байсан би машинаа хэдэн км цагийн хурдтай явж байгааг хараагүй.  Миний биед гэмтэл бэртэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай хүү Э машиныг жолоодон хажуу суудалд манай эхнэр Сүхбаатар суугаад жолоочийн арын суудалд би суугаад сууж хажуу талд нь манай 3-н ач суугаад бид 6-лаа явж байсан юм. Бүгд зүгээр байгаа Нандинцэцэг, Билгүүн, Ганбаяр нарын 10-04 насны хүүхдүүд явж байсан юм. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тухайн үед цаг нэлээн орой байсан мөн замын ачаалал ихтэй харанхуй байсан. Би машинаа Улаанбаатар хотоос 2018 онд таньдаг хүнээсээ 6.000.000 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн санал гомдол хүсэл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Гэрч Т.Отгонтөгсийн ...Улаанбаатар хотод манай хамаатны найр 2022 оны 7 сарын 02-ны өдөр болоод бид Увс аймгаас найранд ирээд 2022 оны 07 сарын 04-ны өдөр ажлаасаа цэгцэлчихэд 3 машинтай хамт гараад Увс аймаг руу явсан юм. Тэгээд бид хотоос гар яваад бид нар урд хойноо ороод явсан. Хамгийн Сүүлд Э ах 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд Э ах эхнэр Ганчимэг, хүү Билгүүн, манай хадам аав ээж хоёр манай хүүхэд Ганбаяр, хадам ах Энхсайханы хүүхэд Нандинцэцэг нар зорчиж явсан. Тэгтэл манай хүү Ганбаяр 2022 оны 07 сарын 04-ны 23 цаг өнгөрч байхад над руу залгаад ээжээ бид нар осолд орчихлоо гэсэн. Тухайн үед бид нар урд талд нэлээн хол явж байсан бөгөөд осол болсныг дуудаад эргэж очиход Э ах машинтай мөргөлдсөн байсан. Э ахын машинд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн огт байгаагүй бүгд зүгээр харин бага зэрэг сандарсан байдалтай байж байсан. Тухайн үед Э ахын машинд зорчиж явсан манай хүүхэд Ганбаярын биед ямар нэгэн учирсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн Нандинцэцэгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Нандинцэцэгийн аав ээж Увс аймгийн Завхан сумын нутагт хөдөө мал маллаж амьдардаг. Тэд нар хүн бүлгүй гэртээ хоёулаа байдаг учраас ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Нандинцэцэг Увс аймгийн төв дээр манайд сууж хичээлдээ явдаг юм. Тухайн үед гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Түүний аав ээж Энхсайхан, Отгонцэцэг нар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж надаар дамжуулан хэлсэн. Одоо Нандинцэцэг Увс аймагт манай гэрт сургуульд сууж манай хүү Ганбаяр нар хэвийн хичээлдээ яваад байж байгаа. Би Ганбаяр болон Нандинцэцэг нарыг шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн ослын улмаас гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Тийм учраас нааш цаашаа явахад хэцүү байна. Одоо Ганбаяр, Нандинцэцэг нар хэвийн хичээлдээ яваад байж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Бид нарт ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Бид хол 1500 км цаана байдаг учраас дахин ирж мэдүүлэг өгөхөд хүндрэлтэй байна. Манай хүү Ганбаяр, манай хадам ахын охин Э.Нандинцэцэг нарт одоо миний гар дээр эрүүл саруул хичээлдээ яваад байж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч М.Ганчимэгийн ...2022 оны 07 сарын 14-ний өдөр нөхөр Э, хүүхэд Э.Билгүүн, хадам Баттогтох, хадам ээж Сүхбаатар болон нөхөр Эгийн дүүгийн хүүхэд болох Ганбаяр, Нандинцэцэг нарын хамт Улаанбаатар хотоос хадам аав Баттогтохын цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явж байгаад би замдаа унтсан байсан. Тэгтэл гэнэт тас няс буугаад зам тээврийн осолд орсон. Тэгээд бид нар машинаас буугаад хархад хар өнгийн машинтай мөргөлдсөн байсан. Осол болох үед би хойд талын суудлын гол хэсэгт зорчиж байсан. Тухайн үед би суудлын бүс зүүгээгүй байсан.  83-63 АРА улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Э жолоодож явсан. Тухайн үед би унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тухайн үед Э архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Бидний зорчиж байсан 83-63 АРА улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Х.Мөнхбаатарын ...2022 оны 07 сарын 14-ний шөнө Төв аймгийн Заамар сум ороод буцаж явах замдаа буюу Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дээр 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж байхад өөдөөс эсрэг урсгалаас цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөн замын хажуу руу унагаасан. Тэгээд машин баруун талаараа дээшээ харж замын хажууд унасан. Бид машинаас гараад эмнэлэг дуудсан мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан Тухайн үед 50-60 км цагийн хурцтай зорчиж байсан. Тээврийн хэрэгсэл дотор манай зав Хандсүрэн, ээж Нарантуяа, ах Амгаланбаатар, эхнэр Даваажаргал, манай хоёр хүүхэд Мөнхдөл, Мөнхбадрах эгчийн хүүхэд Мөнхтөр нар зорчиж байсан. Би жолоодох эрхийн В, С, D ангиллын үнэлэхтэй. Тухайн үед би архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид Төв аймгийн Заамар сум орчхоод буцаад Улаанбаатар чиглэлд зорчиж байхад эсрэг урсгалаас тухайн пробокс маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирснээс болж тухайн зам тээврийн осол гарсан. Миний жолоодож явсан 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2022 оны 05 сард Тайкун ХХК-аас машинаа барьцаанд тавин 1 жилийн хугацаатай зээл авч байсан. Тэгээд тээврийн хэрэгслийн өмчлөгчийг Тайкун ХХК-ны нэр дээр шилжүүлсэн. Тээврийн хэрэгсэл одоо Тайкун ХХК-нь нэр дээр бүртгэлтэй байдаг. 2023 оны 05 сард зээлийн төлбөр дуусч байгаа учир би буцаан нэр дээрээ шилжүүлэн авах болно. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Тухайн ослын дараа би шѵѵх эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Нандинцэцэгийн ...Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ганбаярын ...Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Билгүүний ...Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Сэжигтэн Х.Мөнхбаатарын ...Би, гэр бүлийн хамтаар 2022 оны 07 сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар суманд хүргэн ахын гэрт очоод буцах замдаа Төв аймгийн Баянхангай сум өнгөрөөд Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Н.Хтрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хажуу суудалд манай эхнэр Даваажаргал арын суудалд миний төрсөн Ээж Нарантуяа, аав Хандсүрэн, ах Амгаланбаатар миний үеэл дүү Мөнхтөр, миний том хүү Мөнхдөл, бага хүү Мөнхбадрах гээд хүмүүсийн хамтаар Баянхангай сумыг 00 цаг 10 минутын орчим өнгөрөөд Баянхангай сумаас ойролцоогоор 10 орчим км явж байтал замын ачаалал Архангай чиглэл талдаа их хөдөлгөөнтэй байсан мөн харанхуй байсан болохоор гэрлээ шилжүүлээд 50-60 км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж миний өөдөөс чиглэн орж ирсэн би тухайн машиныг хараад баруун гар талруугаа шороон хэсэг рүү машины үрүүлийг 0 дартал миний унаж явсан Н.Хтрайл маркийн машины зүүн талын урд хаалганы орчим мөргөж миний унаж явсан машин зам дээр бүтэн эргэж харсан байдалтай онхолдсон юм тухайн үед машин дотор сууж явсан миний өөрийн төрсөн Ээж Нарантуяагийн зүүн талын хөлний түнхний яс хугарч сүүжний яс эргэж хугарсан байсан хамт сууж дүү Мөнхтөрийн тархины гавлын яс цөмөрсөн миний хүү Мөнхдөлийн зүүн талын хөмсөг хацар хэсэгтээ гэмтсэн мөн миний хүү Мөнхбадрахын зүүн талын дух хэсэгт гэмтсэн бусад хүмүүсийн биед хөнгөн зэргийн гэмтлүүд үүссэн байсан миний эзэмшлийн Н.Хтрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бол авах юм байхгүй эвдэрсэн онхолдсон байдалтай байж байтал эмнэлэг цагдаа нар ирж анхны тусламж үзүүлээд миний машинд сууж явж байсан гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэж анхны тусламж үзүүлэн хүргэж өгч ажилласан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Сэжигтэн Б.Эгийн ...Би 2022 оны 07 сарын 04-ний орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос Аав Баттогтох гэх хүний эзэмшлийн Пробокс маркийн 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодон манай эхнэр Ганчимэг, миний Аав Баттогтох, Ээж Сүхбаатар, манай хүү Билгүүн, Б.Ганбаяр, Э.Нандинцэцэг нарын хамтаар Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт явж байгаад миний жолоодож явсан Пробокс маркийн 83-63 АРА дугаартай машины буруу талын урд дугуй хагарч машины жолоодлого алдагдаж эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан хар өнгийн машиныг мөргөж онхолдуулсан юм тухайн осол болох үед харанхуй байсан учраас машины дугуй хагарахаар нь машинаа зогсоох гэтэл зогсохгүй байсан тэгээд машинтай мөргөлдсөний дараа бууж хартал миний машинтай мөргөлдсөн хар өнгийн машин хажуугаараа унасан байхаар нь машин дотор байсан хүмүүсийг машинаас гаргаж тэгээд цагдаа эмнэлэгт мэдэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарын ...Би 2022 оны 07 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Тухайн үед би 09-57 УНО улсын дугаартай ниссан икстрайл маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 10 сард 28 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд 2022 оны 05 сард тухайн тээврийн хэрэгслийг Тайкун нэртэй ББСБ-ын нэр дээр шилжүүлэн барьцаалж зээл авч байсан. Би уг зээлийг Тайкун ХХК-нд сар болгон хугацаа алдалгүй цаг тухайд нь хэвийн төлж байсан. Тухайн зээл 2023 оны 05 сард дуусна. Тухайн Тайкун ХХК нь хэрэг иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй гэсэн хариу байсан учраас миний бие хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. 09-57 УНО улсын дугаартай ниссан икстрайл маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нь 18 сая 200 мянган төгрөг гарсан. Би тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлс болох 800.000 төгрөгийг 83-63 АРА улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э өөрөөсөө гаргаж төлсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 230 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Эгийн ...Би эрх үүргийг өөрийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээр уншуулж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би уг тогтоолыг өөрийн өмгөөлөгч болох И.Отгонсүрэнгээр уншуулж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. Би өмнө сэжигтнээр дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй байна. Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Төв аймгийн Аргалант сумын нутагт аав Баттогтохын эзэмшлийн пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад дугуй хагарах шиг болоод машин даавилзаад эсрэг урсгалд орж өөдөөс зорчиж байсан экстрайл маркийн тээврийн хэрэгслийг мөргөж дотор нь зорчиж явсан зорчигч нарын биед нь гэмтэл учруулсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж зорчигч нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би уг 22/105 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би одоогоор хохирол төлөөгүй байгаа. Цаашид хохирлыг төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 189, 213-219 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:

...Хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Э 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Архангай руу явах чиглэлийн асфальтан замын 96-97 дахь километрийн шонгийн ойролцоо Тоёота Пробокс маркийн 83-63 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас жолооч Х.Мөнхбаатарын жолоодож явсан Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ниссан Экстрайл маркийн 09-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч А.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Даваажаргал болон насанд хүрээгүй зорчигч М.Мөнхдөл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д.Даваажаргал болон насанд хүрээгүй зорчигч М.Мөнхдөлийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан. Хохирлоо баримтаар нийтдээ хохирогч Т.Нарантуяа нь 595,730 төгрөгийн баримт өгснөөс 565,520 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан. Үлдэгдэл 30,210 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхтөрийн хувьд 172,000 төгрөгийн баримт өгснөөс тухайн баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Д.Даваажаргал, М.Мөнхдөл нарын хувьд баримтаар нэхэмжилсэн мөнгөн дүн байхгүй. Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарын хувьд машины үнэлгээ болох 18,280,000 төгрөг нэхэмжилснээс 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн. Үлдэгдэл 8,280,000 төгрөгийг төлж барагдуулахаар байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Гомбодорж:

...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар Б.Э 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зам тээрийн осол гаргаж хохирогч Т.Нарантуяа, Д.Даваажаргал, М.Мөнхтөр нарын биед хохирол учруулсан нь тогтоогдож байна. Мөн өөрөө гэм буруу дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Хохирол төлбөрийн тухайд Т.Нарантуяа хохирогчид баримтаар 30,210 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар 8,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөрийн хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч Т.Нарантуяа:

...Энэ хүүхдийн төлөө гомдолтой байна.... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч Д.Даваажаргал:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөлийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар:

...Цаашид  гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Д.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д.Даваажаргал болон насанд хүрээгүй зорчигч М.Мөнхдөлийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээр маргахгүй байгаа учраас өөр тайлбаргүй. Маш их харамсаж гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн хувьд баримтуудын дагуу М.Мөнхтөр 172,000 төгрөг, хохирогч Т.Нарантуяад 565,520 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан. Үлдэгдэл 30,210 төгрөгийг төлөөгүй байна. Хохирогч Д.Даваажаргалд 314,200 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарт 18,280,000 төгрөгийн үнэлгээ гарснаас 10,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нарын цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж оролцоно... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Гэм буруугаа хүлээж байна. Уучлаарай... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”... гэснийг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Б.Э Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Эгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөрийн эрүүл мэндэд хүнд, иргэн Т.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Д.Даваажаргал, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарын эд хөрөнгөд хохирол тус тус учирсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн нар баримтаар 172 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг, хохирогч Т.Нарантуяа баримтаар 565.520 /таван зуун жаран таван мянга таван зуун хорь/ төгрөгийг, хохирогч Д.Даваажаргал баримтаар 311.200 /гурван зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар баримтаар 18.280.000 /арван найман сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь яллах дүгнэлтийн хавсралтад бичигджээ.

 

            Улмаар шүүгдэгч Б.Э нь шүүхийн хуралдаанд шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн нарт 172.000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг, хохирогч Т.Нарантуяад 565.200 /таван зуун жаран таван мянга хоёр зуу/ төгрөгийг, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, хохирогч Д.Даваажаргалд 311.200 /гурван зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарт 10.000.000 /арван сая/ төгрөгийг, 7.000.000 /долоон сая/ төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эгийн зүгээс насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн, хохирогч Т.Нарантуяа, хохирогч Д.Даваажаргал нарт хавтаст хэрэгт авагдан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж нэхэмжилсэн эмчилгээний зардал болон бензин шатахууны зардал бүрэн төлөгдсөн ба насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөл, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхбаатар нар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бензин шатахууны зардал нэхэмжлээгүй бөгөөд харин иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарт үлдэх 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн, хохирогч Т.Нарантуяа, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөл, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхбаатар нар тус бүр цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эгээс 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарт олгож, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:

...Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа хаяг болох Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй , эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Гомбодорж:

...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөрийн хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч Т.Нарантуяа:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогч Д.Даваажаргал:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөлийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатар:

...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Хохирол төлбөр төлөх хугацаа авснаар Х.Мөнхбаатарт 7.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Т.Нарантуяад 1.000.000 төгрөгийг төлсөн. Т.Нарантуяа, М.Мөнхтөр нар эмчлүүлэх шаардлагатай тул эмчилгээний зардал шүүхээс оногдуулсан хохирлоос илүү төлсөн. Х.Мөнхбаатар үлдэгдэл 1.280.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж оролцож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо төлсөн мөн хувийн байдал нь эхнэр нь амаржиж 2 ихэр хүүхэдтэй болсон зэргийг харгалзаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял нь энэ гэмт хэрэгт 6 сараас эхэлдэг учраас багасгаж өгнө үү. Хязгаарлатын бүсийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

  Шүүх шүүгдэгч Б.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн 2234004970134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөл, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхбаатар, хохирогч Т.Нарантуяа, Д.Даваажаргал нарт төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхбаатарын эд хөрөнгөд учирсан 18.280.000/арван найман сая хоёр зуун наян мянга/ төгрөгөөс 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг төлсөнийг, насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн, хохирогч Т.Нарантуяа нарт тус бүр 484.895 төгрөг илүү төлснийг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

               36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн

                           1 дэх   хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Я Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Я Б.Эд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я Б.Эд тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2234004970134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я Б.Энийт 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч И овгийн Х.М олгосугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэн, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхдөл, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхбаатар, хохирогч Т.Нарантуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я Б.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН