Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Анхжаргал /томилолтоор/,

хохирогч О.*******, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Буянт, С.Дэлгэрцэцэг,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Буурал овогт *******ийн Бат-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023691552 дугаартай, 9 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бул аймгийн Бул суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл-4, эхнэр, хоёр  хүүхдийн хамт ******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, хөнгөн ялыг хүнд ялд  нь багтааж 250,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, Буурал овогтой *******ийн ******* (РД:*******).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.ад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн, “*******” арлын дугаартай, Lexus LX 450 D маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.*******ийн эзэмшлийн автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.аас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан 270,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- мөн хохирогч Г.т Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт’’-д багтсан мөнгөн ус /Нд/-ыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчоос Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Юнайтед” худалдааны төвд байрлах АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данснаас 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг иргэн ийн ын эзэмшлийн Хаан банкны тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

-мөн 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл хугацаанд Нийслэлийн ******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын  “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн ус (Нg)-ыг хууль бусаар хадгалсан;

- 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны гадна зогсоол дээр байсан УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Болор-Эрдэнэд 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Залилах хэргийн тухайд:

Хохирогч Г.ийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг авсан нь үнэн. Г. нь 08 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг гаргаад, би өөрөө 8,500,000 төгрөг гаргаад бид хоёр 450,000 рубль авч ОХУ руу шилжүүлсэн. Г. надтай хамт явсан. Хамгийн анх Г. холбогдсон нь миний автомашин хийж байсан Казакстан Улсын иргэн Альфа гэх хүнтэй Г. урьд өөрөө холбоотой байсан юм байна лээ. Тэгээд *******д Оросын Холбооны Улсад маш их танил байдаг, чиний хайгаад юм чинь ******* ахад чинь байгаа гэж хэлээд надтай анх танилцуулдаг. Яллах дүгнэлтэд химийн хорт болон аюултай бодис мөнгөн ус зарна гэж хуурсан гэсэн байна. Гэтэл мөнгөн ус биш Төмөрийн эслэг орлуулагч этилийн оксид гэж өөрөө над дээр зураг бичлэгийг нь Г. барьж ирсэн. Та оросоор ярьдаг, үүнийг хойно Тоомсгийн химийн үйлдвэртэй газар байдаг гэнэ, та олж өгөөч гэсэн. Бид хоёр хамт сууж байгаад е-мейл бичиж байсан. Бид 2-3 удаа хамт явсан, ингээд надад нэг зураг өгөхөөр нь энэ  мөн үү гэхэд гээд би худалдаж авах гэж байгаа Батмөнх ахдаа үзүүлээдхий гэсэн. 2 хоногийн дараа наадах чинь мөн байна гэсэн. Би нөгөөдхөөс нь ашиг харах, Г. өөрөө бас ашиг харах гэж бид хоёр нийлээд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Найман шарга худалдааны төвөөс 18 цагийн орчимд би 8,500,000 төгрөгөөр, Г.ийн 10,000,000 төгрөгөөр нийт 450,000 рубль авч ОХУ руу шилжүүлсэн. Би Г.т ийм зүйл оруулж ирнэ, ийм зүйл байгаа шүү гэж зохиомол байдлыг ашиглаж залилсан зүйл байхгүй. Би өөрөө бас хохирсон. Сүүлд Лужник гэх хүнтэй 2 сарын дараа Алтанбулаг дээр хүрээд ир гэхэд нь Г.ийг хамт явъя гэсэн чинь би эхнэрээсээ салсан, бага хүүхэдтэй, ахаа та яваад ир гээд яваагүй. Манай хамаатны эгч хамт явна, хажууд нь битгий юм яриарай, наадах чинь миний урдуур орж ахтай бас наймаа хийх гэж байгаа хүн шүү гэж хэлсэн. Ингээд зуучилж өгсөн хүнтэй нь бид гурав хамт Алтанбулаг руу явсан. Хил гааль бүрэн нээгдээгүй байсан, түлшний том машинууд орж ирж байх үед 4-5 хоног хүлээж байгаад бид хоёр буцаад ирсэн. Гэтэл Г. наадах чинь бүтэхгүй юм байна миний мөнгийг гаргаад өгчих гэхээр нь би ч гэсэн бас мөнгөө өгсөн, хэд хоног хүлээе гээд 2 сар хүлээж байгаад Г.ийн мөнгийг 6,000,000, 4,000,000 төгрөгөөр гаргаж өгсөн.

-Хохирогч О.*******ийн тухайд: Машиныг нь би аваад барьцаанд тавиад Казакстан улс руу бараа авах гэж явсан. Цар тахлын улмаас нэг хоногийн зайтай 14 цагаас Турк Улсаас Казакстан Улсад нисэж ирэхэд тухайн өдрийн Астана Улаанбаатарын чиглэлийн оройны онгоц тэр өдөр онц байдал зарлаад цар тахалтай холбоотой тээвэр зогссон байсан. О.*******ийн машиныг аваад барьцаанд тавьсан, үүнийг хүлээж байгаа, хохироосон нь үнэн. Би 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн. О.*******той уулзаж болсон зүйлийг хэлж, одоо машиныг чинь гаргаж өгөх ямар ч боломж алга гэж хэлээд бид хоёр тэр цагаас хойш машиныхаа эрэл суралд гарсан. Ингээд *******тай уулзсан. 2021 оны 08 дугаар сарын 4-ний өдөр О.*******той уулзсан. О.******* машинаа худалдаж аваад гурван жил гаруй болсон байсан тул ахаа энэ долоо хоногт машинаа гаргаж ирээд хотын гааль дээр татварыг нь төлөхгүй бол төлбөрт орох гээд байна гэж хэлсэн. О.******* машиныг барьцаанд тавьсныг чинь хүлээн зөвшөөрч байна, барьцаанд тавьсан хүнээсээ техникийн паспорт, зураг хоёрыг нь авчраад өгчхөөч, та  *******тай учраа олоод миний машиныг гаргаж өгөөрэй гэж хэлсэн. *******ын ажил дээр очоод О.******* бид гурав хамт сууж байгаад ярих гэхээр би ажилтай байна, маргааш ярь гэдэг. Маргааш нь ярихаар утсаа аваагүй. О.*******, бид гурав хотын гааль дээр очсон чинь 2 дугаар албаны даргаа гэх хүн наад машиныг чинь ерөнхий газраас бүрдүүлэлтийг нь хийлгэхгүй гэж хэлсэн. Өмнөх шүүх хурал дээр ******* өөрөө мэдүүлэг өгсөн байдаг ба мэдүүлэгтээ коронагийн үед 2020 оны 3, 4 сарын үед машиныг 140,0 сая төгрөгөөр зарсан, бичиг баримтгүйг мэдсээр байж 2 залуу авч явсан гэсэн байдаг. ******* машиныг 3, 4 сарын үед зарсан байсан юм бол 2020 оны 7, 8 сарын үед өөрт нь хамааралгүй бол яагаад хотын гааль руу утсаар яриулсан байдаг юм бэ. Цаг хугацааны хувьд ******* өөрөө тайлбараа хэлнэ байх. *******аас масктай хүнд зарсан гээд байгаа боловч  5, 10 сая төгрөгийн эд зүйл биш, ямар хэлбэрээр зарсан нь тодорхойгүй. Үнэгүй.мн-р зарсан уу, эсхүл цахимаар зарна гээд зарсан байдаг юм уу, түүний утасны биллийг яагаад шалгаж болоогүй вэ. Энэ талаар О.******* болон би хүсэлт өгч байсан. Хүсэлт гаргахад тогтоох боломжгүй байна гэж хариу өгсөн. О.******* 4-5 удаа хүсэлт өгсөн. Би ч өгсөн. Тогтоох процесс явагдахгүй байна. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр Манлайбаяр гэдэг байцаагч дээр энэ хэрэг ажиллагаа явагдаж байгаад дүүргийн хэрэг их болоод ирэхээрээ Төв мөрдөн байцаах руугаа явуулдаг юм байна лээ. Төв мөрдөн байцаахын 702 тоот өрөөнд 2020 оны 08 дугаар сарын эхээр ******* бид хоёрыг дуудсан. Тэмүүжин гэх байцаагч ******* бид хоёрыг зэрэгцэж суулгаж байгаад машин хаана байна гэхэд ******* зарсан гэж хэлсэн. Тэр хүн битгий хүнээр тоглоод байгаарай гээд хэлж байхад байцаагчийн утас дуугарч цаашаа цонхны хажууд утсаар ярьж байхад нь ******* намайг хөлөөрөө цохиод надад өгөх юм байгаа юм уу, тэгвэл машиныг чинь гаргаж өгч болно шүү дээ гэж надад хэлж байсан. Хотын гааль дээр төлбөрт орох гээд байна гээд онцгой татварыг нь төлчихье гэхээр гэдэг ахлахад битгий төлүүлээрэй, наадах чинь миний машин шүү гэж хэлсэн байдаг. Бүрдүүлэлтийн 2-р албаны дарга гаас тайлбар мэдүүлэг авсан байдаг. *******ын өгсөн мэдүүлэгт бичиг баримтгүй, би өөрийнхөө үндсэн мөнгөө гаргаж авахаар 140,000,000 төгрөгт өгөөд явуулсан гэж байгаа. 140,000,000 төгрөгийн эд зүйл авч байгаа хүн сувинер шиг зүгээр авч явахгүй. Улсын дугаар шилжих үү, татвар төлсөн үү гэдгийг асуух байх. Би өнөөдрийг хүртэл машин *******д байгаа, зарж борлуулах боломж  байхгүй гэж дүгнэж байгаа. 140,000,000 төгрөг танд их мөнгө биш байж болно. Жирийн иргэдэд их хэмжээний мөнгө, ямар хүн авсан бэ гэхэд сахрын өвчтэй учраас санахгүй байна гэж хэлдэг. Би О.*******ид хохирол учруулснаа мэдэж байгаа. 2020 оны 56,000 ам долларыг бодоход 170,000,000 төгрөгөөр болж байгаа. Тухайн үеийн ам долларын ханш 2,800 төгрөг байсан. Дээр нь  гурван хүний онгоцны зардал, шатахууны зардал зэрэг орсон. Нотариатаар гэрчлүүлэхдээ бага мөнгө төлөхөөр 39,200 доллар гэж гэрээнд бичсэн байх. Гэтэл Арвижих эстимэйт ХХК 270,000,000 төгрөгөөр үнийг тогтоосон байна. Би барьцааны гэрээ хийсэн байхад ******* чиний машиныг зарсан гэсэн зүйл яриад байгаа юм. Би зээлийн хүү, алданги, зээлээ төлөөгүй.

            Хулгайн хэргийн тухайд: Түлхүүр тааруулдаг компанийн хоёр залуу гэж байгаа. Би 2021 оны 08 дугаар сарын 14 өдөр ******* дүүргийн байцаагч Манлайбаяр дээр очиж миний эрх зөрчигдөж байна, яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй, түлхүүр тааруулсан хоёр хүүхдийг дуудаад ирээч, таны хажууд нүүрэлдье гэж хэлсэн. Тэгэхэд та өөрөө олоод ир гэж хэлсэн, тэгэхээр нь би өөрөө ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон болно, өөрөө дуудчих, хүлээж байя гэсэн. 1 цаг 30 минутын дараа Манлайбаяр байцаагч намайг ороод ир гэж дуудахад нь ороход тэр хоёр хүүхэд зогсож байсан. Тэгээд энэ машин онгойлгуулсан хүн мөн үү гэхэд тэр хоёр хүүхэд биш байна гэж хэлсэн. Манлайбаяр таниулах ажиллагаанд мөн байна гэчхээд одоо биш байна гэлээ гэж уурласан. Ингээд ******* та гарч бай гээд, тэр хоёроос мэдүүлэг авсан байдаг.

Машин түрээсэлсэн тухайд: бид нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед машингүй байсан нь үнэн. Бор-Өндрийн уурхайн дэргэдэх уурхайгаас Бүүлээгийн төрсөн ахыг олсон. 3 сарын дараа Экологийн цагдаад би өөрөө олж өгсөн. Бүүлээ гэдэг нэрээр байхгүй байсан. Паспортын дугаар, байр хөлсөлж байсан гэрээг олж өөрийг нь олж өгсөн. Энэ хүнтэй харьцаж байсан бүх зүйл надад байгаа гэж хэлсэн. Бүүлээ нь 12 сард нутаг руугаа явсан байсан. Би энэ машиныг д аваачиж өгөхдөө түрээсийн машин бариад Бүүлээг Таван буудал дээр хүрээд ир гэхэд би зам сайн мэдэхгүй та урд гараад явчих гэж хэлсэн. Би түрээсэлж байсан машинтайгаа Бүүлээ 03-08 машинтайгаа ардаас нь дагаж ирсэн. Түлхүүр тааруулсан хоёр хүүхдийг авчраад асуухад А4 цаас дээр хэдэн хүний зураг байхад нь 40 гаран настай энэ ахын зургийг заасан гэж мэдүүлсэн. Олон жил удаан зогссон машин байгаа юм, би авлагатай юм, хил гааль нээгдэхэд шилжүүлж өгье гэсэн талаар Жи Хай Цин мэдүүлэг өгсөн. д машин зарчхаад маргааш нь Хан-Уул дээр ирээд хаана байна гэхэд машин авч ирж өгсөн. Маргаашаас нь би ярих боломжгүй намайг хорьсон. Би утасны дугаар, паспортын дугаарыг авч ирж Буяннэмэх байцаагчид өгсөн. Би өөрөө хулгайлаагүй, хулгайлсан гэдгийг мэдээгүй. д зарсан, дараа нь гийн дүү т зарсан, 50,000,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Бүүлээ надад үүнээс 17-18 төгрөгийн өглөгтэй. Бичлэг дээр би гарч байгаа бол сидиг гаргаж өгөх байх. Би эзэн нь байхгүй, хулгайлаад авчирсан машиныг хятад улсын иргэнээс авч цааш нь зарсан гэдэг нь үнэн, би өөрөө санаатай хулгайлаагүй. 65,000,000 төгрөгөөр машиныг зарсан. Машиныг алдагдлаа гэхэд Хан-Уул дүүргийн байцаагч ирэхээр нь д зарсан гэдгээ хэлсэн. машинаа авчирсан, тэр машиныг хүлээлгэж өгсөн. Би Бүүлээг олоод ирж гэж хэлдэг. надад 50,000,000 төгрөг өгснийг 17,000,000 төгрөгийг Бүүлээд шилжүүлсэн. Бид хоёрын урьдын тооцоо бас байдаг. Мөнгийг гийн дүү т би өөрөө төлсөн. Би өөрөө бизнес хийдэг, Алтанбулаг суманд жижиг машины ариутгал хийдэг.гэсэн,

 

2.Хохирогч О.******* мэдүүлэхдээ: Ц.*******тэй миний найз нэг нутгийн ах дүү юм байна лээ. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр надад Ланд Круйзер 200 маркийн авто машин олж өгөөч гэсэн хүний захиалга ирсэн. Тэгээд би д хэлэхэд 200 маркийн машин олдоно гээд, Ц.******* Казакстанд байна гээд бид гурав 11 дүгээр сарын сүүлээр Казакстан руу нисэж очсон. Тэгээд нөгөөх нь хойшилж 200 маркийн машин болохгүй байна, Lexus 450d ирж байна гэхээр харъя гэж тохиролцсон. Нөгөө машин нь орж ирээд нөгөө хүмүүс нь аваач гэсэн. Уг нь бид 2014 оны Ланд Круйзер 200 маркийн машин авахаар очсон болохоор тэр хэмжээнд мөнгөө бэлдэж очсон учир мөнгө хүрэхгүй, дутсан. Гэтэл үнийг нь буулгая гэсэн. Тэгсэн гадаад нөхөдүүд үлдэгдэл мөнгөө олж чадах уу гэхээр нь хотод очиж олж өгье гээд тэр нөхрийг дагуулаад хот руу гарсан. Тэгээд машинаа авчирсан. Ирээд үлдэгдэл мөнгөө жаахан буулгаач гэсэн. Анх бол нөгөө хүнтэй 63,000 доллар гэж ярьсан байсан. Бид салхины шил замд явж байгаад хагарсан байна, дизель байна, бензин машин авах ёстой байсан гээд доош нь буулгаж 60,000 доллар дээр тогтсон. Би гарч яваад хүнээс мөнгө олж нөгөө Орос хүнд 100 хувь мөнгөө төлсөн. Эцэстээ 57,000 ам доллароор тохирсон. Сүүлдээ 56,000 доллар өгөөд, бичиг баримт шилжсэн хойно нь 1000 доллар өгнө гэж хэлсэн. Нотариат гээд, онгоцны зардал гээд сүүлд 1000 ам долларыг нь өгсөн. Би мэдүүлэгтээ 1000 ам долларыг орхигдуулсан байсан. Худалдах худалдан авах гэрээг 11 дүгээр сарын 08, 09 хавьцаа хийсэн байгаа. Тэрнээс хойш машинаа авчхаад гаалийн татвар төлөх гээд байдаг, тухайн үед 12 сар болж байсан. Он гараад гаалийн татвар төлчихөөр зарагдахад хэрэгтэй байдаг тул он гаргаж татвар төлье гэж байсан. Уг автомашиныг 2020 онд орж ирсэн гээд зарагдахад дэмтэй байдаг. Тиймээс 1 сар байлгая гэж бодоод дээр тавьсан. Авъя гэсэн хүн байвал татвар төлүүлээд өгнө гэж бодсон. Гэтэл 260,000,000 төгрөгөөр хүн авъя гэж байна, яах юм бэ гэхээр нь татварыг нь өөрсдөө төлөх юм уу, би төлөх юм уу, тэрийг нь шийдээдэх гэж хэлсэн. 12 дугаар сарын 24, 25-ны өдрийн орчим Ц.******* хятадууд машиныг авъя, үзье гэж байна гэхээр нь би Бат-Эрдэнийг үзүүлчхээд аваад ир гээд өгсөн. Ингээд Ц.******* машин аваад сураггүй алга болсон. Яасан бэ гэхэд одоо мөнгө чинь хятадаас орох гэж байна гээд алга болсон. Би өөрөөсөө 170,000,000 төгрөг орчим гаргасан. Тухайн үед машиныг авахад хүнээс мөнгө зээлж авч байсан. Нийт 270,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс надад 75,000,000 төгрөг төлөөд, 25,000,000 төгрөгт нэг машин өгсөн. Үлдэх төлбөр 170,000,000 төгрөг байгаа.гэсэн,

3. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.******* мэдүүлэхдээ: Ц.Бат-Эрдэнийг өмнө нь таньдаг байсан. Ц.******* 3-4 машин авчрах гэж байгаа юм, яаралтай мөнгө хэрэгтэй байна, та энийг гайгүй үнэтэй тавиад өгөөч гэхээр нь нотариат руу ороод зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад машиныг нь барьцаалж авсан юм. Машиныг үнэтэй авсан болохоор хаяж, эргэж авахгүй байж магадгүй гэж бодоод итгэмжлэл хийлгэж авсан. 3 хоногийн дараа Ц.******* итгэмжлэл хийлгэж өгсөн юм. Ц.******* 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 140,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлсэн. Иргэний хуулийн 157.1, 167.2,  157.1.3 заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийнх нь дагуу зарсан. Зарах шаардлагатай болоод зээлийн, барьцааны гэрээний болон итгэмжлэлийн хугацаа дуусах гээд, Ц.******* сураггүй болоод нэг ч төгрөгийн зээл төлөөгүй болохоор машиныг нь зарсан. Бид хоёрын хооронд өр төлбөр байхгүй. Би 100,000,000 төгрөгийг хүнээс зээлж авч, 140,000,000 төгрөг болгож өгсөн учир зээлээ төлсөн. Зээлийн гэрээ, барьцааны гэрээний хугацаа 2 сар байсан ба, үүнээс хойш машинаа авахгүй байхаар нь сүүлийн сард 50,000 ам доллароор масктай хүнд зарсан. Зарах гэж нэг сар шахуу явсан, тэгэхэд машиныг үнэтэй авсан байна, хурдан зарахгүй бол гэж хэлсэн. Машины бичиг баримтыг хуурамч гэж мэдээгүй, сүүлд цагдаа дээр мэдсэн. Тухайн үед доллароор тооцож, алдаагүй зарахын тулд 2020 оны 3-4 сарын хооронд машиныг 50,000 ам доллароор зарсан. Зарна гэдгээ хэлээгүй, Ц.******* холбогдохгүй байсан. Нийслэлийн гаальд машин над дээр барьцаанд байсан, цагдаад шалгагдаж байгаа машин шүү л гэж хэлсэн. Гаалийн татвар төлөөгүй гэдгийг цагдаа дээр очоод мэдсэн.гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан.  

 

Хоёр.Эрүүгийн 2005023691552 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

  1. Хохирогч О.*******ийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.

1.1 ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр О.*******оос “Lexus LX 450-ийг чинь хүмүүс авах гээд сонирхоод байна, машиныг чинь авч яваад тэр хүмүүст зараад мөнгийг чинь маргааш өглөө авч ирж өгье гээд авч яваад одоог хүртэл өгөхгүй, тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

1.2 Хохирогч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орос улсын иргэнээс Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор дамжуулан оруулж ирсэн “Lexus 450” маркийн хар хөх өнгийн машиныг 56,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгөөр худалдан авч, авсан даруйдаа өөрөө жолоодож Улаанбаатар хотод ирсэн. Хамт Ц.*******, нар явсан, автомашин авах бүхий л зардал тооцоог би өөрөөсөө гаргасан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарж борлуулах зорилгоор ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” автомашин худалдааны төв дээр байрлуулсан боловч зарагдахгүй хэсэг болсон. Харин 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим хамтран машины бизнес эрхэлдэг байсан ******* овогтой ******* нь “таны Lexus маркийн хар хөх өнгийн машиныг Хятад улсын иргэнд үзүүлье, тухайн иргэд таны машиныг сонирхоод байна” гэж утсаар ярихаар нь “автомашины түлхүүр хажуу талд гэх хүнд байгаа, худалдаж авах гээд байгаа хүндээ үзүүлээд аваад ир” гэсэн юм. Миний хувьд ******* нь тухайн иргэдэд унаж үзүүлчхээд буцаагаад байрлуулна гэж бодсон чинь түлхүүрийг авч машин жолоодож яваад алга болсон. Үүнээс хойш машинаа авмаар байна гэхэд Ц.******* “зарчихсан, мөнгийг чинь одоо шилжүүлэх гэж байна” гэх мэтээр өдөр хоног өнгөрөөж явсаар байгаад сүүлдээ гадаад улс буюу Орос улс руу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орчим яваад 10 гаран хоногийн дараа ирээд “одоо мөнгийг чинь шилжүүлэх гэж байна” гэж утсаар болон биеэр уулзах үед хэлдэг байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Орос Улсаар дамжин Казакстан улс руу яваад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Миний хувьд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 дүгээр хороололд байх Титэм” нэртэй зочид буудалд байхад нь олж авсан. Автомашин хаана байгаа талаар асуухад “зарчихсан мөнгө нь орж ирэхгүй байна” гэж 2020 оны 03 сар хүртэл хэлсэн, сүүлдээ “наймаа хийх гээд барьцаанд тавьчихсан, удахгүй барьцаанаас авч өгнө” гээд одоо машин хаана байгаа талаар огт мэдэхгүй байгаа юм. ...Би тухайн автомашиныг 230,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар машин худалдааны зах дээр байрлуулсан, автомашины гаалийн татвар төлөөгүй, Монгол Улсын автомашины дугаар аваагүй, Орос улсын дугаартай байгаа. Маш их гомдолтой байна, би 170,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Монгол Улсын автомашины зах зээл дээр 230,000,000 төгрөгийн үнэтэй юм, машинаа олж авах эсхүл 230,000,000 төгрөг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал),

 

- 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: Надад Оросын Холбооны улсаас машин оруулж ирснийг нотлох гаалийн бүрдүүлэлтэд орох оргинал бүх бичиг баримтууд байна. Гадаад бичиг баримтад үндэслэж Гаалийн Ерөнхий газраас уг автомашины татварыг Монгол улсад төлж барагдуулж, бүртгүүлснээр миний эзэмшлийн автомашин болж авто тээврийн газраас номер, дугаар авах эрх үүсэх учиртай. Уг бичиг баримтгүйгээр автомашинд дугаар олгогдохгүй, гаалийн санд бүртгэгдэхгүй гадуур унаж ашиглах боломжгүй, Оросын Холбооны улсын автомашин хэвээрээ байна гэсэн үг юм. Ингэхээр миний хувьд уг машиныг зарах ямар ч боломжгүй байгаа. Гаалийн бүрдүүлэлтийн баримт дээр автомашины арлын дугаар нь бичигдсэн байгаа, уг дугаараар Авто тээврийн Үндэсний төвөөс машинд дугаар олгогдсон эсэхийг шүүлгээд үзэхэд дугаар олгогдсон эсэх нь гарч ирэх ба Монгол Улсын гаалийн бүрдүүлэлт, бүртгэлд машин ороогүй байгааг би мэдэж байна. Учир нь бүх шаардлагатай бичиг баримтууд надад байгаа. Уг бичиг баримтгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй. Мөн Монгол Улсад машины татвар төлөх ёстой миний санаж байгаагаар 50 орчим сая төгрөгийн татвар төлөхөөр байгаа, хугацаа өнгөрөх тусам гаалийн татвар нэмэгдээд явж байгаа. *******эс машинаа авмаар байна, одоо ярихаараа хүнд барьцаанд тавьсан гээд байгаа. ******* хуурамч бичиг баримт бүрдүүлж барьцаанд тавьсан болж таараад байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: Миний тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулахдаа 3 хувь үйлдэж 1 хувь нь нотариатын газар үлдсэн. 2 хувийн нэгийг би аваад, нэг хувь нь тухайн Орос иргэн аваагүй нисчихсэн болохоор машинд үлдсэн байсан. Учир нь тухайн машиныг зарах гэж байсан учраас машины урд хайрцагт хийсэн байсан. Орос иргэн нь төлбөр тооцоогоо дуусгаад тэр өдрөө нисээд явчихсан болохоор нотариатаар батлуулсан хувиа аваагүй явчихсан юм. Тэр бичиг баримтыг л ******* ашигласан байх гэж бодож байна. Би тухайн нотариат хийлгэсэн эх хувиа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр алга болгосон. Учир нь машинаа гаалийн бүрдүүлэлт хийлгэх гэж явж байхдаа авч явсан боловч одоо хаана байгааг нь олохгүй байна. гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал),

 

1.3 Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: Би авто зогсоолын талбайд авто машин зарж борлуулдаг. 2019 оны 11 дүгээр сард билүү 12 дугаар сард байсан юм. Танил авто машин зарж борлуулдаг ******* яриад “наана чинь машин тавьчих зогсоол байна уу” гэж асуухаар нь хүнээс асуухад миний эсрэг талд нэг зогсоол байсан, сараар түрээслүүлнэ гэж байсан. Би *******д “нэг зогсоол байгаа” талаар хэлээд сарын 248,000 төгрөгөөр түрээслүүлсэн хар өнгийн Лексус 570 маркийн улсын дугааргүй авто машиныг О.*******ийн хамт авчирч тавиад миний санаж байгаагаар 15-16 хоног зогсоод хүн үзэж хараад явж байсан. ******* надад “та машин үзэхээр хүн ирвэл үзүүлчхээрэй дүү нь ажилтай байна” гээд авто машины түлхүүрийг үлдээгээд явсан. Энэ үед ******* ирээд “авто машиныг хүнд үзүүлэхээр болсон” гэхээр нь *******оос утасдаж “Бат- Эрдэнэ машиныг чинь авч яваад хүнд үзүүлнэ гээд байна, түлхүүрийг нь өгч болох юм уу” гэж асуухад “болно, түлхүүрийг нь өгчих хүнд үзүүлж зарах гэж байгаа юм” гэхээр нь авто машины түлхүүрийг *******д өгөхөд машин унаад гараад явсан. Үүнээс хойш дахин авто машин ирж зогсоогүй, энэ өдрөөс хойш бараг уулзаагүй. Миний санаж байгаагаар ******* нь цаараа ирсэн гэж санаж байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

 

    1.  С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр:

 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* ирээд “ахаа 2-3 автомашин Оросоос оруулж ирэх гээд байна, гаалийн бүрдүүлэлт болон Орос иргэдэд өгөх мөнгө хэрэгтэй байна, улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй 570 маркийн машин байна, танд барьцаалж яаралтай 140,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “бичиг баримтаа аваад ир, чи нотариат ороод зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж бай, би удахгүй орлоо” гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад орсон чинь зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж 2 талаасаа гарын үсэг зурж 140,000,000 төгрөгийг *******д өгч хамт явж автомашиныг Зайсангийн орчмоос авсан. Машин хүлээж авсны дараа хүнд үзүүлсэн чинь хямд үнэтэй гэхээр нь *******тэй утсаар ярьж “ машинаа буцааж авахгүй бол би үнэтэй барьцаанд авсан байна, хэрэв чи алга болсон тохиолдолд хүү, алданги нь нэмэгдээд ямар ч ашиггүй, би алдагдалд орох учраас зарж чадахгүй учир зарж борлуулах эрхтэй итгэмжлэл хийж өг” гэсэн. Ингээд дахин нотариатаар гэрээ байгуулж зээлийн 3 сарын хугацаанд зээлийг эргэн төлөхгүй бол зарж борлуулах эрхтэй итгэмжлэл хийж авсан. Ингээд би хүнд үзүүлж байгаад 2020 оны 5 сард 140,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Ц.******* гэсэн гаалийн бичигтэй байсан учраас гэрээ байгуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: Уг автомашиныг барьцаанд авсан зээлийн хугацаа, хийж өгсөн итгэмжлэлийнх нь хугацаа дуусах гээд байсан учир Ц.*******тэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй улмаар гадагшаа Казакстан улс руу явчихсан байсан. Ингээд автомашиныг зарж борлуулахаар өөрийн цахим хаягт автомашиныг зарахаар зар байршуулсан ба 2-3 залуу холбогдоод автомашиныг үзэж сонирхоод миний хувьд “зээлийн барьцаанд авсан гэдгээ хэлээд, бичиг баримт байхгүй, харин холбогдох баримтууд нь байна” гэхэд үзэж хараад нийтдээ татвар тооцоод 180,0 сая төгрөгт зарж борлуулах талаар хэлэхэд тухайн залуус “татварын мөнгийг нь танаас гаргахгүй бичиг баримтгүйгээр авчихмаар байна, бид нар өөрсдөө зохицуулаад бичиг баримтыг нь гаргачихна” гэхээр нь бичиг баримтыг гаргавал татварт 40,0 сая төгрөг өгөхөөр байсан учир энэ үнийн дүнгээр авах хүн байгаагүй. Учир нь шинээр орж ирсэн 570 нь 170,180 сая төгрөгийн үнэтэй байсан, харин 450 болохоор бичиг баримтаа авчихсан, татвараа төлчихсөн нь 160-170 сая төгрөгийн өртөгтэй байсан. Ингэхлээр ямар ч ашиггүй улмаар татварыг нь тооцож үзэхээр 120,0 орчим сая төгрөгт зарагдахаар байхаар нь өөрт болон тухайн залууст ашигтай байдлаар шийдвэрлэхээр ярьж тохироод 140,0 сая төгрөгт зарсан. Ингэхэд ямар ч бичиг баримт үйлдээгүй мөнгөө аваад машинаа өгөөд явуулсан. Тухайн залуус өөрсдөө бичиг баримтыг нь зохицуулаад гаргачихна гэж байсан. Миний ойлгосноор өөр 450 юм уу 570-ын арлын дугаар бичиг баримт гаргуулчихдаг юм шиг байна лээ, эсвэл хасагдсан автомашины бичиг баримт дээр дугаар авч бүртгүүлдэг гэж хоорондоо яриад учрыг нь олно гээд байсан. Энэ байдлаар машин авдаг залуус шиг санагдсан. Миний хувьд өөрийн зээлүүлсэн мөнгийг гаргаад авчихсан учир машиныг өгөөд явуулсан. Гэтэл одоо байгаа бичиг баримт нь хуурамч Ц.******* нь намайг залилж хуурамч бичиг баримтаар гэрээ байгуулж машиныг барьцаанд тавьсан байна. Үүнийг нь мэдэлгүй тухайн залууст зарчихсан машин авсан нөхдүүд хүртэл бичиг баримтгүй машин аваад зохицуулна гэж яриад бичиг баримтгүйгээр хямдхан худалдаж авсан. Энэ нь хэн хэндээ ашигтай наймаа байсан юм. Миний хувьд өөрийн зээлсэн мөнгөө авсан боловч хүүгийн 60,0 сая төгрөг тооцогдсон байгаа уг мөнгийг иргэний хэргийн шугамаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэж бодож байгаа. Ц.******* надаас 140,0 сая төгрөгийн 9 хувийн хүүтэй зээлж авсан, сард 12,0 сая төгрөг төлөхөөр байсан. Мөнгө авч явснаас хойш гэрээнд заасан хугацаа өнгөрч нийт 3 сар гаран болоод улмаар итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан учир шууд зарчихсан. Одоо машин худалдан авсан хүмүүсийг таньж мэдэхгүй, хаанаас хэрхэн олохоо мэдэхгүй байна, утасны дугаар нэрийг нь хүртэл мэдэхгүй байна. Ц.******* анхнаасаа машины эзнийг залилж машиныг нь барьцаанд тавьсан юм чинь тухайн хүндээ хохирлыг нь барагдуулах хэрэгтэй. Би бичиг баримтыг үнэн зөв л гэж бодож байсан, тэрнээс хуурамчаар хийсэн гэдгийг огт мэдээгүй, цагдаа дээр ирээд л мэдсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

- 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн “...Тогтоолд дурдсан эд хөрөнгө буюу Lexus 450 машин нь надад байхгүй тул битүүмжлэх тогтоолыг биелүүлж чадахгүй болж байна. ...Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэлийн дагуу, зарын дагуу 2 залууд 140,000,000 төгрөгөөр зарж борлуулсан, худалдаж авсан 2 залууг танихгүй бөгөөд өөрийнхөө боломж нөхцөлийн дагуу эрж хайсан боловч олохгүй байна. Ковидтой байсан учир маск зүүсэн байсан, утасны дугаар нь байсан боловч олдохгүй машин байхгүй болохоор битүүмжлэх боломжгүй болоод байна, хэрэв байсан бол хууль журмын дагуу битүүмжлэхэд татгалзах зүйл байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

1.5 С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Би *******д 140 сая төгрөг зээлж түүний барьцаанд гаалийн бичигтэй lx 450d маркийн машин авсан. Мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон итгэмжлэл 3 сарын хугацаатай хийж авсан. ******* 3 сарын хугацаанд сураггүй алга болсон. Зээлийн гэрээ, барьцааны гэрээнд сар бүр хүүгээ төлнө, төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд зүйлийг зарж борлуулах давуу эрхтэй байгуулсан. Тэгээд 3 сарын хугацаанд сураггүй байсан, барьцааны гэрээ дуусахаас наана итгэмжлэлээ хэрэгжүүлж Lexus 450d маркийн тээврийн хэрэгслийг 140,000,000 төгрөгт таарсан доллар авч, зарж борлуулсан. Тухайн үед Бат-Эрдэнийн сургийг гаргахад гадаадад байгаа сураг байсан. Хэзээ ирэх нь тодорхойгүй байсан учраас зарж борлуулсан. Зээлийн гэрээг байгуулахад сарын 9 хувийн хүүтэй байсан. Бүтэн 2 сарын хүү болон 15 хоногийн хүү нийтдээ 31,500,000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 1 сарын хугацаа өнгөрөөд хүүгийн мөнгөө өгөхгүй болохоор нь машиныг зарж борлуулж мөнгөө авах санаатай үнийн судалгаа хийхэд манайд түлш нь таардаггүй, хөдөө явахад хүч муутай, мотор эвдэрдэг учраас 140,000,000 төгрөгт хүрэхгүй байсан. Анх *******д зээл өгөхдөө хүнээс 100,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байсан тул нөгөө хүндээ мөнгөө өгч чадахгүй юм шиг болохоор нь хугацаанаас өмнө нь хуулийн ямар нэгэн зөрчилгүйгээр зарж борлуулсан. Ер нь уг автомашин 140,000,000 төгрөгтөө дөнгөж хүрсэн. Тэр мөнгөнөөсөө 100,000,000 төгрөг зээлсэн хүндээ сарын 5 хувийн хүүгээ бодоод 115,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед Ковид-19 өвчин гараад олон улсад хил хаасан тул ******* хэзээ орж ирэх нь тодорхойгүй байсан тул машинаа зарж борлуулсан. Мөн ченжүүдээс уг машиныг асуухад зах зээлийн ханш 140-150 сая төгрөгийн үнэлгээтэй гэж байсан. Тэгээд хоног удах тусам зээлийн хүү нь нэмэгдээд явчихаар үндсэн мөнгөө барихааргүй болчих гээд байсан. Би *******эс өндөр үнээр, өөртөө ямар нэгэн ашиггүйгээр машин барьцаалж авсан байснаа мэдсэн. ******* нь 140,0 сая төгрөг хэрэгтэй байна. Оросын гааль дээр 3 машин авчирчхаад гаалийн төлбөрт мөнгө дутаад байна, та 140,0 сая төгрөгөөр барьцаалчих гээд байсан. Тэгэхээр нь өмнө нь хэд хэдэн удаа машин барьцаалаад цаг тухайд нь үндсэн төлбөр болон хүүгээ өгч байсан учраас үнийн судалгаа хийлгүй итгээд мөнгө зээлчихсэн. ...Машиныг олох гэж утасныхаа лавлагааг авсан. Гадуур 3 сар орчим хайсан боловч олдохгүй байгаа. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 2 дахь тал),

 

1.6 С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар:

 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Би иргэний хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй. ...******* хэрвээ *******д машинаа заруулах гээд өгсөн бол бичиг баримттай өгөх байсан. Мөн зарахаар байсан бол гаалиа төлөх байсан. 3 сарын хугацаанд машинаа алга болчхоод байхад ирж хайгаагүй. Үүнээс дүгнэхэд *******, ******* нар намайг анхнаасаа зохион байгуулалттай залилсан гэж үзэж байна. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: Тухайн үед ******* утсаар удаа дараа ярьсан, мөн ирж уулзаж гуйгаад “миний барьцаанд тавьсан машины зураг, арлын дугаар нь байна уу” гээд байхаар нь “аль хэдийн зарчихсан, одоо байхгүй” гэсэн. Би “ямар учраас ингээд байгаа юм бэ” гэж асуухад “нөгөө машины эзэн нь гаалийн бүрдүүлэлт хийлгээд дугаар авах гэж байгаа юм байна” гэхээр нь өөрийн 99111792 дугаартай утсаараа лавлах руу нь холбогдоод гааль хариуцсан хүнийх нь дугаарыг аваад “Танай дээр 450d машины гаалийн бүрдүүлэлт хийлгэх гээд очсон байна, уг машин нь надад барьцаанд байж байгаад зарагдсан, машин нь байхгүй юман дээр бүрдүүлэлт хийж болдог юм уу, Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа асуудал шүү. гэж хэлсэн. Тэрнээс хойш ******* машины зураг авах талаар яриагүй. гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал),

1.7 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Ц.******* бид 2 багын найзууд юм. Би Хаан банкны 5019552365, , 5019833356, 5087356223 гэсэн 4 данстай. Би тоот дансыг эзэмшдэг боловч найз Ц.******* нь 2019 оны хавар 2-3 сарын хавьцаа байх ирж уулзаад “шүүхийн шийдвэрээс найзынх нь дансыг хаасан, чамд ашиглуулах Хаан банкны данс байна уу” гэхээр нь дээрх тоот дансны картыг, нууц дугаарын хамт хэлж өгсөн. Миний ойлгосноор өр төлбөрт ороод л шүүхээр шалгагдаж шүүхийн шийдвэрээр дансаа хаалгасан гэж ойлгосон. Миний дансны картыг авснаас хойш одоог болтол ашиглаад явж байгаа, би ашиглаагүй 1 жил болж байна. Цагдаагаас яриад тоот дансны мөнгө шилжин орсон цаг хугацааны дансны хуулгыг гаргуулж авчир гэсэн учир өнөөдөр Ц.*******тэй ярьж байгаад мөнгө шилжүүлж авсан үеийнх нь цаг хугацаагаар дансны хуулгыг гаргуулж авчирсан. Би үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тоот данснаас *******д зээл олгон машин барьцаалсан гэсэн утгатай 36,500,000 төгрөг шилжин орж ирж гүйлгээ хийгдсэн байсан. Энэ талаар Ц.*******эс асуусан нь дээр миний хувьд уг мөнгөний талаар мэдэх зүйл алга. Ц.******* машины наймаа хийдэг олон жил Орос, Казакстан, Солонгос Улсаас машин зөөж Монголд оруулж ирж зарж борлуулах ажлыг хийж байгаа. Одоо ч гэсэн хийдэг, сүүлийн үед наймаа нь хэцүүдэж өр төлбөрт ороод хэцүү л байгаа юм шиг байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал),

 

1.8 Баярт овогтой ийн Хаан банканд эзэмшдэг 5019833345 тоот данснаас “Ц.*******д зээл олгов, машин барьцаалсан” гэх гүйлгээний утга бүхий 36,500,000 төгрөг орлого орсон дансны хуулга. (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

 

1.9 Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Арга Билэг” төвд нотариатын үйл ажиллагаа явуулдаг. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 88 тоот зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн. Тухайн үед С.*******, Ц.******* нар хоёулаа орж ирж, С.*******аас Ц.******* нь мөнгө зээлж байгаа гэсэн. Ингээд зээлийн гэрээг байгуулж, зээлийн барьцаа болгож Lexus 450 Ди маркийн автомашиныг барьцаалсан тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 88 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тухайн барьцаалж буй автомашины бичиг баримт нь 07-2141003-19-i30477R дугаар бүхий гаалийн бичгийн хамт хувийн байдлыг нь тогтоох баримт бичигтэй байсан учраас талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн. С.******* нь “Ц.*******д зээлийн гэрээ байгуулсны дараа зээлээ өгнө” гэж байсан тул “бэлэн мөнгө өгсөн тухай бичгээр баримт үйлдээрэй” гэж хэлээд гаргасан. Би тухайн хүмүүст автомашины итгэмжлэл хийж өгөөгүй, учир нь гаалийн бичиг /автомашины/ нь Ц.Бат-Эрдэнийн нэр дээр байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал),

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *******, ******* нар гэрээ байгуулахдаа өөр ямар нэгэн гэрээ үзүүлээгүй. Зөвхөн гаалийн мэдүүлэг үзүүлсэн. Иргэний тухай хуульд зааснаар эзэмшилд шилжүүлснээрээ *******д өмчлөх эрх үүсэх үндэслэлтэй. Тийм болохоор уг гаалийн мэдүүлгийг үндэслэж автомашин худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл, фидуцийн гэрээг хийх боломжтой. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 196 дахь тал),

1.10 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Монгол Тайвны төвийн 4 дүгээр давхарт 416 тоотод 194 тамы дугаартай нотариатч ажилтай. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд урьд үйлчлүүлж байсан С.******* нь ******* гэх хүний хамт орж ирээд автомашиныг худалдан борлуулах итгэмжлэлийг хийлгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаартай итгэмжлэл хийгдсэн. Итгэмжлэл өгч буй нь Ц.*******, итгэмжлэлийг авч буй нь С.******* байсан. Төлбөр 10,000 төгрөг хураасан, өөрсдөө гаалийн мэдүүлгийн хуудастай байсан. Тухайн хуудас нь эх хувиараа байсан учир түүнийг нь үндэслэн итгэмжлэл хийсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),

 

- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Бат-Эрдэнэ нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлөөд өөрийн эзэмшилд авсан тухай гаалийн мэдүүлэг нь байсан. Энэ эд хөрөнгөө бусдад өгөх, итгэмжлэл хийж өгөх нь хуулиар хориглоогүй. Одоо болтол гаалийн мэдүүлгээс хийж, уг итгэмжлэлийг авсан этгээд нь бусдад зарж борлуулах, Авто тээврийн үндэсний төв бүртгэлээ хийгээд явж байгаа. Бат-Эрдэнийн итгэмжлэлээр ******* нь төлөөлөх эрх үүссэн юм. Итгэмжлэл хийсэн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 3 сарын хугацааны дотор бусдад худалдах гэрээ байгуулах, эсхүл Авто тээврийн үндэсний төвд өмчлөх эрх шилжүүлэх үйлдэл хийсэн байх ёстой. ...Тухайн итгэмжлэл нь дээд тал нь 3 жил байдаг доод хугацаа гэж байдаггүй. Хугацаатай олгосон бол 3 жил, хугацаагүй олгосон бол 1 жил байдаг. Тухайн хуулиар зааж өгсөн хугацаанд итгэмжлэлийн үүргээ биелүүлээгүй буюу худалдах гэрээ байгуулах, эсхүл Авто тээврийн үндэсний төвд өмчлөх эрх шилжүүлэх үйлдэл хийгээгүй тохиолдолд итгэмжлэл дуусгавар болж, төлөөлүүлэгчийн өмч хэвээрээ байна. Итгэмжлэл дууссанаас хойш ямар нэгэн үйлдлийг төлөөлөгч хийж болохгүй. ...Надаар итгэмжлэл хийлгэхдээ *******, ******* нар иргэний цахим үнэмлэх болон гаалийн мэдүүлэгтэй орж ирсэн. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал),

 

1.11 Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үед шиг санаж байна. 9911-тэй дугаараас залгаад “барьцаанд байгаа машиныг ******* гэдэг хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх гэж байна. Та нар байхгүй машин дээр бүрдүүлэлт хийж болдог юм уу” гэхээр нь “та ирж уулзаад албан ёсны гомдлоо гарга, бид нар утсаар ярьсан хүн болгонд хүний ачаа барааг саатуулахгүй” гэж хэлсэн. Тухайн үед ахлахаар ажиллаж байсан д хандаад “******* гэдэг хүн машины бүрдүүлэлт хийлгэж байгаа зүйл байгаа юу” гээд 9911-тэй дугаараас ярьлаа. “Хэрэв тийм хүн байгаа бол бичиг баримтыг шалгаад хуулийн хүрээнд бүрдүүлэлтээ хийгээрэй, машин нь байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд байж байтал маргааш нь тээвэр зууч хийдэг /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу өчигдөр бүрдүүлэлт хийлгэхээр ирсэн чинь хийж өгөхгүй гээд байна” гэхээр нь “машин нь хаана байгаа юм бэ” гэхэд “гражид байгаа” гэхээр нь “авч ирээд үзүүл” гэсэн чинь гараад явсан. Тэгтэл буцаж орж ирээд “нөгөө машин нь барьцаанд байгаа юм шиг байна, нэг байцаагчаа очоод үзүүлчих” гэсэн. Тэгэхээр нь “энд та машинаа авчраад байцаагчид үзүүлээд, бүрдүүлэлтээ хийлгэх боломжтой” гэж хэлсэн. Түүнээс хойш дахин орж ирээгүй болохоор хяналтын ахлах байцаагч нараас нөгөө хүмүүс дахиж ирсэн үү, сүлжээнд гаальд мэдүүлээд орхисон, энэ удаа байхгүй, ажлын 3 хоногт дараагийн горимд шилжих ёстой байсан тул татгалзах төлөвт оруулсан. 9911-тэй дугаартай хүн ямар нэгэн байдлаар буцаж яриагүй, ирж уулзаагүй. Тухайн хилээр орж ирсэн нэвтрэх түр зөвшөөрөл /цагаан хуудас/, автомашины паспорт, итгэмжлэл, худалдан авах гэрээ зэрэг бичиг баримтууд байдаг юм. Хилээр буцаж гарч байгаа бол гаалийн мэдүүлэг шалгадаг юм. Мөн түр горимоор орж ирсэн бол түр горимын мэдүүлгийг шалгадаг. Мөнгө байршуулсан эсэхийг шалгадаг. гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 149 дэх тал),

 

1.12 Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Миний санаж байгаагаар 2020 оны 08 дугаар сарын эхээр 2 залуу Орос улсаас орж ирсэн машины бүрдүүлэлт хийлгэхээр ирсэн, орлогч даргаар ажиллаж байсан утсаар яриад “хүнд машинаа барьцаанд тавьчхаад өөрсдийнхөө нэр дээр бүрдүүлэлт хийлгэх гээд явж байгаа юм байна шүү, уг машиныг барьцаанд авсан хүн нь ярьж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг 2 залууд “танай машинд ямар нэгэн байдлаар бүрдүүлэлт хийх боломжгүй юм байна” гэж хэлэхэд “яагаад бүрдүүлэлт хийж өгөхгүй байгаа юм бэ” гээд хэл ам хийгээд байхаар нь даргатай холбогдоод “хүмүүс яагаад хийж өгөхгүй байгаа юм бэ гээд хэл ам хийгээд байна” гэсэн чинь “жинхэнэ эзэн нь надтай утсаар ярьсан. Тэр хүн нь цагдаад хандах гэж байгаа юм байна. Бид нар бүрдүүлэлт хийгээд өгчих юм бол дараа нь өмчлөлийн маргаан үүсэж магадгүй юм байна” гэсэн. Үүний дагуу “дээрээс дарга ярьсан та нар эд хөрөнгийн өмчлөлийн маргаантай байгаа юм байна, бүрдүүлэлт хийж өгөх боломжгүй” гээд явуулсан. Яг нарийн учрыг нь дарга мэдэж байгаа байх. Учир нь даргатай хүн ярьсан гэж байсан. Тэнд тухайн хүмүүсийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх гэж явж байсныг хэрхэн мэдсэнийг сайн мэдэхгүй байна. Тухайн хилээр орж ирсэн нэвтрэх түр зөвшөөрөл /цагаан хуудас/, автомашины паспорт, итгэмжлэл, худалдан авах гэрээ зэрэг бичиг баримтууд байдаг юм. Тухайн үед гаалийн бүрдүүлэлт хийлгэх гээд ирсэн хүмүүс нь бичиг баримт нь ямар нэгэн асуудалгүй байсан. Би тухайн үед ажлынхаа хүмүүстэй ярьж байхдаа энэ хүмүүст нь бичиг баримт нь бүрэн байхад яаж барьцаанд тавьсан юм бол, уг нь бичиг баримтыг нь барьцаалж байж тээврийн хэрэгслийг барьцаална биз дээ гэж байсан. гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),

 

1.13 Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: 2019 оны 12 сард ******* нь “*******ийн зарах гэж байсан Лексус-450d загварын машиныг хятад хүнд зарах гэж байна” гэж авч яваад алга болсон гэж ******* хэлсэн. Бат-Эрдэнийг сураглаад байж байхад 2020 он гарангууд Казакстан руу явсан байсан. 2020 оны 7 дугаар сард ирсэн гэдгийг нь сонсоод буудалд тусгаарлагдсан байхад нь олж уулзсан. Тэгтэл ******* хүнээс мөнгө зээлээд барьцаанд тавьсан байгаа, удахгүй авч өгнө гэдэг байсан. Уг машиныг хилээр оруулснаас хойш 1-3 жилдээ гаалийн татвар нь хөнгөлөлттэй байдаг ба 2020 оны 8 дугаар сар дуусахаар гаалийн татвар нь нэмэгдэх гээд байсан тул ядаж гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд Монгол улсад бүртгэлтэй болгоод бичиг баримтыг нь авъя гээд 2020 оны 08 дугаар сарын 20-нд гаргаад гаалийн газарт очиж бүрдүүлэлтээ хийж шивүүлээд илгээсэн байхад тус газрын бүрдүүлэлтийн албаны ахлах гэх эмэгтэй орж ирээд “наад хүмүүсийн чинь бүрдүүлэлт хийж байгаа машин асуудалтай юм байна. Битгий бүрдүүлэлтийг хийгээрэй” гээд зогсоолгосон. Тэгэхээр нь ******* рүү яриад “машины гаалийн бүрдүүлэлт хийлгэх гэсэн болохгүй гээд байна” гэсэн чинь “би эргээд залгая” гэж хэлсэн. ...Удалгүй ******* нь ******* руу залгаад “миний машин барьцаанд тавьсан хүн болох ******* нь дээшээ яриад зогсоолгосон байна” гэсэн. 2020 оны 4 дүгээр сард ******* нь ******* гэдэг хүнд барьцаанд тавиад итгэмжлэл хийгээд өгсөн чинь зарсан гэж байна гэсэн тул авто тээвэр болон гаалийн газарт шалгуулахад ямар нэгэн байдлаар уг машин нь бичиг баримт аваагүй байсан. Тэгэхээр *******, ******* 2 уг машиныг зараагүй байна гэж бодсон. Нэг бол ******* барьцаанд тавиагүй худлаа яриад байна, эсхүл *******ын зарсан гэдэг нь худлаа юм байна. Энэ 2 хүний аль нэгэнд нь *******ийн машин байгаа юм байна гэж бодоод ямар ч байсан гаалийн татвараа төлөөд бичиг баримтаа гаргаж авъя гэж бодсон. Бичиг баримтаа гаргуулаад авчихсан байхад машин олдох байх гэж бодсон.  гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 153 дахь тал),

 

1.14 Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: О.*******той нутгийн хуурай дүүгээрээ дамжуулж 2019 онд танилцсан. Би Казакстан улсын иргэн Булат гэж дууддаг хүнтэй автомашины наймаа хийдэг учраас “автомашин худалдаж авах уу” гэж 2019 оны 11 дүгээр сард хэлсэн учир энэ талаар О.*******ид худалдаж авах талаар санал болгосон чинь зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомт руу онгоцоор нислэг хийж очиж Lexus 450D маркийн автомашиныг 56,000-57,000 орчим ам.доллароор худалдаж аваад зарж борлуулсан гадаад иргэний хамт автомашиныг Улаанбаатар хотод авч ирээд үлдэгдэл төлбөрийг өгөөд гадаад иргэн төлбөрийг аваад 1 хоногийн дараа Орос улс руу нислэгээр явсан. ...******* автомашинаа аваад засвар хийгээд зарж борлуулах гэж замын цагдаагийн урд талд “Соёолж” нэртэй автомашин худалдах зогсоол дээр байрлуулж борлуулах гэсэн боловч зарж борлуулаагүй байсан. “ ” автомашины зогсоол дээр байрлуулж худалдвал хүмүүс автомашин сонирхох байх гээд “ ” автомашины зогсоол дээр 2019 оны 12 дугаар сарын дунд үеэс байрлуулсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний бие ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ ” нэртэй автомашины зогсоол дээр байх үедээ ******* руу утсаар яриад хаана байгаа талаар асуухад өөр газар явж байсан, чиний зарах Lexus 450D загварын  автомашиныг Хятад улсын иргэн худалдаж авах гээд байна үзүүлж болох уу, түлхүүр нь хаана байгаа талаар асуусан чинь гэх хүнд байгаа гэсэн. гэдэг хүн нь “ ” автомашины зах дээр автомашин худалдаалдаг юм. Автомашин худалдаалж байгаа хүмүүс бол хол явах үедээ ойр орчмын таньдаг хүндээ түлхүүрээ үлдээдэг. Би тай уулзаж түлхүүрийг нь аваад автомашиныг асаагаад автомашины худалдааны захаас гараад Хятад улсын иргэнд үзүүлсэн чинь 270,000,000 төгрөгөөр худалдаж авах талаар ярьсан боловч худалдаж авахаа больсон. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас эргэлтэд оруулаад буцаагаад авчихна гэж тооцоолсон учир автомашиныг С.*******д 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ нотариат дээр очиж байгуулж 140,000,000 төгрөгийг авч барьцаа болгож *******ийн зарах Lexus 450 D загварын автомашиныг барьцаалсан. Харин С.******* нь автомашиныг итгэмжлэлээр шилжүүлж авах, зарж борлуулах эрхтэйгээр итгэмжлэл хийлгэх шаардлагатай гэсэн учир дахин уулзаж итгэмжлэл хийж өгсөн. Ингээд би С.*******аас 140,000,000 төгрөгийг автомашин барьцаалж 2 сарын хугацаатай сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан. Автомашиныг *******ийн зүгээс захиран зарцуулах ямар нэгэн эрх болон эрх зүйн баримт бичиг үйлдээгүй бөгөөд тухайн автомашин нь гаалиар орж ирж албан татвар төлөгдөөгүй, Монгол улсын автомашины дугаар авагдаагүй байсан учраас С.*******д барьцаанд тавихад болохгүй байсан. Танил дүү Уугий, Амгаа нарт хандаж “гадаад улсын иргэн уг автомашиныг надад худалдан борлуулсан гэсэн итгэмжлэл хэрэгтэй байна” гэдгийг хэлж 400,000 төгрөгийг бэлнээр болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ид анх автомашиныг худалдах гэрээг хийж өгсөн Орос улсын иргэний гадаад паспортын хуулбар зэргийг өгөөд явуулсан чинь маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар батлуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг бүхий 2 хуудас материалыг авчирсан. Би уг 2 материалын дагуу С.******* дээр очиж нотариатаар батлуулж 140,000,000 төгрөгийг авч барьцаа болгож *******ийн автомашиныг барьцаанд өгсөн. Ингээд би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Казакстан улс руу онгоцоор нислэг үйлдэж явсан. 140,000,000 төгрөгөөр шашны энергийн бараа авч Казакстан улсын Алмата хотод зарж борлуулахаар очсон боловч цар тахлын улмаас наймаа бүтээгүй. Ингээд би Монгол Улсад ирж чадахгүй байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн. Одоо *******ийн автомашиныг С.*******аас аваад буцааж өгөх гэхээр С.******* 140,000,000 төгрөг нэхдэг, гэтэл уг мөнгийг нь өгч чадахгүй байна. Миний бие С.*******д 54 м.кв 2 өрөө орон сууцыг урьдчилгаа болгож өгч байгаа бөгөөд С.******* нь автомашиныг бусдад зарж борлуулсан гээд гаргаж өгөхгүй байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),

-  2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: Би *******ийн Lexus 450 D загварын автомашиныг Орос техникийн гэрчилгээний хамт авсан болоод гаалийн бичиг огт аваагүй юм. Харин тухайн автомашиныг барьцаанд тавих гэсэн боловч гаалийн бичиг байхгүй байсАан учир өөрийн нэр дээр автомашиныг гаалиар оруулж ирсэн, татвар төлсөн гэсэн бичиг хэрэгтэй байсан тул гэх хүнээр гаалийн бичиг хийлгэж авсан. Төлбөрт нь 400,000 төгрөг өгсөн. ...*******ийн автомашин *******д байгаа. гийн хийж өгсөн бичгийг үндэслээд С.*******тай цааш гэрээ байгуулсан юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219-221 дэх тал, 4 дэх хавтас 112-116 дахь тал),

- 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: Би *******аас автомашиныг авч чадаагүй тул О.*******ийн эзэмшлийн автомашиныг буцааж өгөөгүй байгаа. Би *******д “барьцааны мөнгийг өгч чадахгүй, харин өөр эд зүйл өгье” гэсэн боловч “машин чинь байхгүй, хүнд зарчихсан” гээд байгаа. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 122 дахь тал),

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: Тухайн үед бараа авч Казакстан руу авч явуулах шаардлагатай, мөнгөний хэрэг байсан тул *******ийн машиныг хүнд үзүүлээд буцаагаад аваад ирье гээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед ы зогсоол дээрээс авсан. Машин дотор Орос машины техникийн паспорт, монголд байгуулсан гэрээний хуулбарын хамт байсан тул түр хугацаанд барьцаанд тавихад өөрийнхөө нэр дээр гаалиар оруулж ирсэн мэдүүлэг мөн Орос хүнээс өөр рүүгээ худалдан авсан гэрээ шаардлагатай байсан. Тэгээд гадуур явж байгаад хотын гааль дээр хуучин таньдаг дүү болох тай таараад “энэ машины гаалийн бичиг баримт, гэрээ хэрэгтэй байна” гэсэн чинь “400,000 төгрөг өгчих, маргааш өглөө аваарай” гэсэн. Тэгээд д өөрийн иргэний үнэмлэх, Орос улсын машины паспорт, ******* Орос улсын иргэнтэй хийсэн гэрээний хуулбар зэргийг өгсөн. Маргааш нь утсаар яриад бичиг баримтууд авчирч өгсөн. Уг бичиг баримтыг үзэхэд “*******” арлын дугаартай, Lexus 450d маркийн  автомашиныг миний нэр дээр гаалиар оруулж ирсэн гаалийн мэдүүлэг мөн Орос улсын иргэнтэй тухайн машиныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн бичиг баримтуудыг өмнө өгсөн бичиг баримтуудын хамт өгсөн. Уг бичиг баримтуудаа аваад *******тай уулзаад гаалийн татвар төлөх гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 140,000,000 төгрөг зээлж, машиныг барьцаанд үлдээсэн. гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 154-156 дахь тал),

 

1.15 ОХУ-ын иргэн Курбатов Виталий Петрович, О.******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ (6 дахь хавтаст хэргийн 161-164 дэх тал),

1.16 О.*******оос гаргаж өгсөн: автомашиныг хилээр оруулж ирсэн талаар  Орос хэл бичигдсэн “Доверенность” гэсэн бичигтэй баримтууд (1 дэх хавтас хэргийн 55-59 дэх тал),

 

1.17 Ц.*******, С.******* нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаартай: ******* арлын дугаартай, гаалийн мэдүүлгийн дугаартай, Lexus LX450d маркийн 2017 оны хар хөх өнгийн автомашины итгэмжлэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, бүртгэлийн хуудас (1 дэх хавтаст хэргийн 44-54 дэх тал),

 

1.18 Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.*******аас гаргаж өгсөн: №88 дугаартай “Итгэмжлэл”, "Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, “Гараар бичсэн мөнгө хүлээлцсэн баримт”, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн хуудас, “Орос хэл дээр бичигдсэн Александрович” гэж тэмдэглэсэн бичиг баримтууд (1 дэх хавтас хэргийн 61-68 дахь тал, 5 дахь хавтас 219 дэх тал),

 

1.19 ******* дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 227-228 дахь тал, 4 дэх хавтас 122-123 дахь тал),

 

1.20 Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай: 2017/8 сард үйлдвэрлэгдсэн, Lexus LX 450 D маркийн машин нь өнгө үзэмж, техникийн байдал, цаашид ашиглагдах боломж зэргээсээ шалтгаалж 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 270,000,000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов. гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),

 

2. Хохирогч Г.ийн эд хөрөнгийг залилсан хэргийн баримтууд.

 

2.1 Эрүүгийн 2110003630257 дугаартай хэргийг эрүүгийн 2110006800273 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 83 дугаартай прокурорын тогтоол (2 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал),

 

2.2 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.ээс “Ц.*******эс бараа бүтээгдэхүүн авахаар 10,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал),

 

2.3 Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2020 оны 8 дугаар сарын дундуур танил Казак улсын иргэн Альфа гэгчтэй мессенжерээр холбогдоход “танай ах Батмөнхийн сураад байсан хүнд ус нь Монгол Улсад ******* гэдэг манай найзад байна, холбогдоодох” гээд дугаарыг өгөхөөр нь 99708278 гэсэн дугаараар нь *******тэй холбогдоход “надад хүнд ус 5  литр байна урьдчилгаа, 10,0 сая төгрөг өгчих, тэгвэл би бариад очъё” гэсэн шаардлага тавьсан. Миний зүгээс “тийм зүйл байхгүй, хүнд усаа харчхаад дараа нь урьдчилгааг өгөөд худалдаж авч болно” гэж хэлсэн чинь “Альфа найзтайгаа ярь итгэдэг юм уу, би Альфа найзад чинь харуулсан” гэж хэлээд утсаа салгасан. Ц. нэртэй Хаан банкны дугаартай дансанд нь 3,0 сая төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр найз ын данснаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Юнайтед” дэлгүүрийн АТМ-ээс шилжүүлсэн, үлдэгдэл 7,0 сая төгрөгийг маргааш нь мөн “Номин Юнайтед”-аас ын данснаас дээрх дансанд шилжүүлээд *******тэй холбогдож мөнгө хийсэн гэдгээ хэлтэл “за маргааш, нөгөөдөр аваад очъё” гээд сүүлдээ алга болж худал хэлэх болсон. Мөн “наад хүнд ус гэдэг чинь байхгүй” гэж хэлсэн, “мөнгийг чинь яаралтай буцааж өгнө” гэсээр байгаад өдий хүрсэн тул Цагдаагийн байгууллагад хандсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 90, 115-117 дахь тал),

- 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн: ...2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Ц.******* залгаад “хохирлын мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг өгье” гэж хэлсэн. Тухайн үед би картгүй явж байсан болохоор найз Отгонжаргалын Хаан банкны 5025475571 тоот данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлснээ, удахгүй үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 205 дахь тал),

 

2.4 Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын үед Казакстан улсад байдаг найз Альфа над руу болон найз рүү залгаад “мөнгө байна уу” гэж асуухаар нь “мөнгө байхгүй, тэй ярьж асуугаад үз” гэсэн. Тэр үед найз Альфа хэлэхдээ “Казакстанд ирээд Монгол буцсан Эрдэнээ гээд залуу байгаа юм, та 2 мөнгөтэй бол 10,000,000 төгрөг өгчих хүнд ус байгаа юм байна” гэж хэлсэн. 2-3 хоног залгаад “наад Эрдэнээ чинь баталгаатай хүн” гэхээр нь хүнд усыг авахаар болж 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний Хаан банкны дугаарын данс руу 3,000,000 төгрөг хийж, уг мөнгийг нь би Эрдэнээ гээд залуугийн өгсөн Хаан банкны гэж хүний дугаарын данс руу нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Ойн 1-1 тоот гэрээсээ шилжүүлсэн. Эрдэнээ гэж залуу “мөнгө чинь дутуу байна” гэж хэлэхээр нь “мөнгө байхгүй байна” гэж тэр өдрөө хэлээд түүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дээрх гэсэн хүний данс руу 7,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Номин Юнайтедын Хаан банкнаас шилжүүлсэн. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал),

 

2.5 Г.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 142-143 дахь тал),

 

2.6 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ...2020 оны 2 дугаар сард *******ийн ******* нь уулзаад “би банканд өртэй учраас нэр дээр байсан данснуудыг бүгдийг нь хаачихсан, банкны карт ашиглахгүй бол ажил хэрэг урагшлахгүй байна, надад нэг данс, картаа түр хугацаагаар ашиглуулаач” гэж гуйсны үндсэн дээр Хаан банкны дугаарын дансаа, картын хамт *******д өгч ашиглуулж байгаад 2020 оны 12 дугаар сард буцааж авсан. *******д байх хугацаанд миний дансаар хэчнээн төгрөг орж гарсан орлого, зарлага бүгд Бат-Эрдэнийнх. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 130-131 дахь тал),

 

2.7 Б.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 132-137 дахь тал),

 

2.8 Г.ээс гаргаж өгсөн баримтууд: Тагнуулын ерөнхий газраас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 993 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогт*******д хандсан албан бичгийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 192 дахь тал), Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны №0001690 дугаартай тусгай зөвшөөрөл хуулбар, хавсралт “хүнд ус” хуулбар (2 дахь хавтаст хэргийн 193-194 дэх тал), Альфатай чатаар харилцсан мессенжерийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 195 дахь тал),

 

2.9 Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2020 оны 07 дугаар сарын сүүлээр утсаар яриад “танд хүнд ус байгаа гэнэ, Казакстан улсын иргэн Альфа ахаас таны утасны дугаарыг авлаа” гэхээр нь “тиймээ, энд нэг Орос хүн ирсэн байгаа, маргаашаас уулзъя” гэж хэлсэн. Маргааш ирэхээр нь Орос улсын иргэн Валеритай утсаар холбогдоод “хүнд ус байна уу” гэхэд “байгаа, энэ 7 хоногт авчирч өгөх боломжтой”, “Монгол руу оруулж ирэхэд хил дээр мөнгө хэрэгтэй 2000 ам.доллар эхлээд өгчих” гэхээр нь т хэлсэн чинь “зөвшөөрөхгүй, бараагаа харж байгаад өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш 7-10 хоногийн дараа ахиад холбогдоод “наадах чинь найдвартай бол авмаар байна, уулзъя” гээд дахин уулзаад ярилцахдаа “5-10 хоногт оруулж өгч болох юм байна” гээд эхний ээлжинд 3,0 сая төгрөг, маргааш нь 7,0 сая төгрөгийг Хаан банкны найз ийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Энэ үед ийн Хаан банкны данс болон картыг нь ашиглаж байсан. Ингээд мөнгө хийгээд 2 хоногийн дараагаар Валери, Нараа бид 3 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр нөгөө хүнд усыг нь авах гээд очоод тэнд 3 хоног хүлээгээд ирээгүй. Гэтэл Валери “энэ Нараа гэх хүүхнийг аваад хот руу явчих, би эндээ ажлаа амжуулаад “хүнд ус” авчхаад араас чинь очъё” гэж хэлэхээр нь Нараатай хамт Улаанбаатар хот руу явъя гэтэл Нараа нь “явахгүй, эндээ үлдэнэ” гэж хэлээд үлдсэн. Би цаараа Улаанбаатар хотод ирээд Валеритай утсаар ярьсан чинь “маргааш Нарааг Улаанбаатар хот руу буцаачхаад өөрөө хил дээр очоод бараагаа аваад ороод ирнэ” гэж хэлээд 7 хоног өнөөдөр, маргааш гээд яриад сүүлдээ утсаа авахаа байгаад холбогдох боломжгүй болоод таг алга болчихсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. ийн мөнгө төгрөгийг өгч амжихгүй явж байгаад 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 4,0 сая төгрөг байгаа, тэрийг удахгүй өгнө. нь Альфа гэх хүнээр дамжуулаад над руу ярьж байсан. Түүнээс энэ хүнийг өмнө таньж мэдэхгүй. Альфа гэх хүнийг Казакстан улс руу бизнес хийгээд явж байхдаа танилцсан, тэндээ ажиллаж амьдардаг хүн байгаа юм. Валерийг 2017 оноос хойш мэддэг Орос улсын иргэн юм. Энэ хүн ч гэсэн “Хүнд ус” оруулж ирнэ гээд хилээр Оросын холбооны улс руу явсан. Монголд байхгүй. Эдгээр хоёр хүний бүтэн овог нэрийг мэдэхгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 152-154 дэх тал),

 

3. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэргийн талаар:

3.1 Эрүүгийн 2102001330200 дугаартай хэргийг эрүүгийн 2005023691552 дугаартай хэрэгт нэгтгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 158 дугаартай прокурорын тогтоол (3 дахь хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

3.2 Экологийн цагдаагийн албанаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “******* дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр байрны 34 тоотод химийн бодис хадгалж байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал),

 

3.3 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр байрны 34 тоот орон сууцанд үзлэг хийж, 5 ширхэг бортоготой улаан мөнгөн ус гэх зүйл, түүнийг хийж хадгалж байсан ногоон төмөр хайрцаг 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 174-178 дахь тал),

 

3.4 2021 оны 2 дугаар сарын 26-ны Луна-М СГМ бичиглэлтэй ногоон өнгийн савтай зүйлд үзлэг хийсэн: 1-4 дэх бортогонууд төмөр уяатай, онгойх боломжгүй лацтай байв. 5 дахь бортогоны лацыг задалсан байх ба онгойлгоход шилэн савтай шингэн төрлийн зүйл байх бөгөөд төмөр бортогоны гадна байсан бичиглэлтэй адилхан цаасан наалттай 1959 грамм жинтэй байв. Уг шилийг онгойлгох боломжгүй лацтай байсан тул бортогонд хийж ногоон өнгийн төмөр саванд бүх бортогыг буцаан хийв.гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 179-183 дахь тал),

 

3.5 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр: “ногоон өнгийн төмөр саванд хийсэн, гадуураа төмөр хамгаалалтын гэртэй 5 ширхэг шилэн савлагаатай тус бүр нь 1965 грамм ягаан өнгийн бодисыг” Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. (3 дахь хавтаст хэргийн 187 дахь тал),

 

3.6 Цөмийн болон цацрагийн хяналтын шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн:

-Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторийн цацрагийн хэмжилтийн дүн (Бүртгэлийн дугаар - ЦХЛ21-10)-ээс үзэхэд шилэн бортого, зөөвөрлөх савны ойролцоо гамма цацрагийн тунгийн чадал 0.15-0.19 мкЗв/цаг, гадаргуудын бохирдол 1.8-3.1 бөөм/минут* см2 хэмжээтэй байна. Тус хэмжилтийн дүнгээс харахад гамма цацрагийн тунгийн чадал нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.20 мкЗв/цаг)-ээс хэтрээгүй, бета цацрагийн хэмжээ нь Цацрагийн аюулгүйн нормын 7 дугаар бүлгийн 7.1 дэх хэсэгт заасан гадаргуугийн бохирдлын байж болох хэмжээ (100 бөөм/мин*см2)-ээс бага байна. Иймд тус шилэн саванд байгаа мөнгөн ус нь цацраг идэвхт шинж чанаргүй бөгөөд цацраг идэвхт изотоп байхгүй болно. Цацраг идэвхт шинж чанаргүй тул орц, найрлагыг тодорхойлох боломжгүй болно. Цацрагийн хяналтын лабораторийн цацрагийн хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн бохирдол болон цацрагийн хэмжээ нь байгаль орчин, эрүүл мэндэд хортой зүйл тогтоогдоогүй. Цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт бодис талаас нь цаашид ашиглах боломжгүй. Мөнгөн ус бүхий шилэн бортогоны хаяг болон дагалдах бичиг баримтыг шалгахад Стронций-84 (056%), Стронций-86 (9.86%), Стронций-87 (7.02%), Стронций-88 (82.56%) гэсэн изотопын тэмдэглэгээтэй байсан. Тус изотопууд нь цацраг идэвхт чанаргүй бөгөөд байгаль дээр оршдог тогтвортой изотоп юм. Энэ нь цацрагийн хэмжилтийн дүнтэй нийцэж байна. гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 203-205 дахь тал),

 

3.7 Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1/84 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн төмөр саван доторх таг нь битүүмжлэл, лацтай хүрэн өнгийн шилэн савтай шингэн дээж нь химийн шинжилгээнд тэнцсэн болно. Тагтай, хүрэн шилэн савтай дээжийн жин 1.96 кг. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь мөнгөлөг саарал өнгөтэй, хүнд шингэн, шингэний гадаргуун зарим хэсгээр улаан ягаан өнгийн хуурай нунтаг наалдсан байсан. Уг нунтгийг усаар угааж зайлуулсан бөгөөд уснаас хөнгөн байв. Улаан ягаан өнгийн хуурай нунтаг шилэн савны хана, ёроолоор жигд наалдсан байдалтай байв. Уг нунтагт стронци (Sr)-74.93%, цахиурын исэл (SiO2)-5.24%, хөнгөн цагааны исэл (Al2O3)-1.7%, магнийн исэл (MgO)-0.42%, хүхэр (S)-0.67%, кальци (Са)-4.76%, төмөр (Fe)-2.2%, никель (Ni)-1.36% агуулагдаж байгааг багажит шинжилгээний аргаар тодорхойлов. Мөнгөлөг саарал өнгөтэй, хүнд шингэн бодисын нягт нь 13.67г/см3, 99.7%-ийн агуулгатай мөнгөн ус (Нg) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. Мөнгөн ус хэвийн даралт, температурт шингэн төлөвт байх цорын ц металл юм. Мөнгөн ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон. Мөнгөн усыг химийн үйлдвэрлэл (поливинилхлорид, пластик), цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл (катод, термометр, флюресценц ламп), анагаах ухаан (шүд бөглөх), уул уурхай (алт ялгах), бусад (зураг, косметик, батарей) зэрэгт ашигладаг. гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 210-212 дахь тал),

 

3.8 Иргэний нэхэмжлэгч, хохирогч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: ...******* дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 39 дүгээр байрны 3 тоотод 2020 оны 7 дугаар сараас бусдын химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж байна. Мөнгөн ус нь хүн, мал амьтан хүрээлэн буй орчинд хортой нөлөө үзүүлдэг, улмаар үхэлд хүргэх хортой элемент. Уг элементийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан байдаг. Дээрх мөнгөн усыг шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тодорхой химийн бодисын элементүүдийн хольцтой мөнгөн ус байна. Гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),

 

3.9 Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Би түүнийг нь ямар бодис болохыг мэдэхгүй бөгөөд Эрка тэр бодисыг Хятадууд аваад Хонконг руу зардаг, тэр нь залуужуулдаг эмд хэрэглэдэг гэж ярьж байсан. ******* өндөр үнээр зарна гэж ярьж байсан болохоор нь гадуур ц нэг хүнд 5 седт гэдэг бодис зарах хүн байна гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал),

- 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн: 2020 оны 12 дугаар сард гэж санаж байна, ******* дүүргийн 10 дугаар хорооллоос гараад такси бариад Улаанхуаран орсон, Улаанхуарангаас Өлзийт хороолол руу явсан. Энэ үед таксины жолооч Цогоо гэх ахтай танилцсан. Энэ үеэс эхлэн ийш тийшээ явахаараа Цогоо ахын утас руу залгаж дуудаад үйлчлүүлдэг, Цогоо ахын гэр орноор ц хоёр удаа орж гардаг байсан. 2021 оны 02 дугаар сард цагаан сарын дараагаар хөл хорио тавигдсаны дараа Цогоо ах надад “...ахынхаа байрны түлхүүрийг аваад үлд, эргэж тойроод харж байгаарай, заримдаа хоноод явсан ч яах вэ гэсэн юм. ******* дүүргийн 2 дугаар хороо, 61 дүгээр байр Цогоо ахынх юм. Цогоо нь цаараа байдаг. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 10-ны үеэр гэж санаж байна, ******* дүүргийн 25 дугаар эмийн сангийн орчим явж байтал танил *******тэй тааралдаад ойр зуурын юм ярьж байтал надад “...5 хос залуужуулдаг бодис байна, дэлхийн баячууд хэрэглэдэг, үүнийг хятад хүмүүс их авдаг юм байна лээ, чамд таньдаг хүн байна уу, асууж сураглаж байгаарай, зараад өгөхийн бол 5, 10 төгрөг өгнө шүү...” гэхээр нь “асууя” гэж хэлээд л өнгөрсөн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа гадуур явж байгаад зүс таних хүнтэй юм ярьж зогсож байгаад Бат-Эрдэнийн хэлээд байгааг асуусан чинь “...наад юмыг чинь Болдбаяр гэдэг нэртэй хүн авдаг, энэ хүнтэй холбогдоорой...” гээд скайтелын дугаар өгсөн. Би тэр утас руу нь залгаад “...гоо сайхны 5 хос бүтээгдэхүүн авдаг уу, их үнэтэй зарагддаг гэж байна, их ховор зүйл...” гэнээ гэсэн чинь “манайд авдаг хятад хүн байгаа, хаана зарж байгаа юм бэ” гэхээр нь “манай нэг танилд байгаа” гэсэн чинь “дугаарыг нь өгчих” гэж хэлэхээр нь Бат-Эрдэнийн дугаарыг өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Цогоо ахын гэрт орчихсон, эм тариагаа авчихсан байж байтал Болдбаяр гэх хүн гар утас руу залгаад “...таны холбож өгсөн хүнтэй чинь уулзсан, өнөөдөр залгасан чинь утсаа авахгүй байна, та нэг залгаач, нөгөө хятад өнөөдөр худалдаж авъя гээд байна, та залгаад хэлээд өгөөч...” гэхээр нь *******тэй холбогдоод “...Болдбаяр гэх залуу чамтай уулзсан юм байна...” гэсэн чинь “тиймээ уулзсан” гэхээр нь “нөгөө юмыг чинь өнөөдөр авъя гээд байна” гэхэд “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь “би 25 дугаар эмийн сангийн ойролцоо айлд цаараа байна” гэхэд “...чи тэгвэл Болдбаярыгаа дуудчих, би яваад очъё...” гэхээр нь Болдбаяр руу залгаад “*******тэй ярьчихлаа, нөгөөхөө үзүүлье гэж байна” гэж хэлээд Цогоо ахын гэрийн хаягийг Болдбаяр, ******* нарт зааж өгсөн. Эхлээд ******* нөгөө зүйлээ бариад Цогоо ахын гэрт орж ирсэн. Удалгүй Болдбаяр “ахаа Төмөр замын дээд сургууль дээр ирчихлээ” гэхээр нь гарч очоод авсан. Ингээд *******тэй уулзаж байснаа, барааг нь онгойлгож үзсэн, тэгээд л удаа ч үгүй Болдбаяр “би Экологийн Цагдаагийн Ууболд гэж хүн байна” гэсэн юм. Тэгээд тухайн орон сууцанд үзлэг хийж Бат-Эрдэнийн авч явсан ногоон өнгийн хайрцагтай зүйлийг хураан авсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 10 дахь тал),

 

3.10 Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 3 тоот нь манай хамаатан Т.Энхтүвшин гэх хүний нэр дээр байдаг юм. Манайх 2017 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд түр амьдарч байсан. Энэ хугацаанд би 2 хүүхдээ бодоод *******тэй хамт байдаг боловч тус тусдаа өрөөнд байдаг. Би биеийнхээ хийж байгаа ажилд оролцоод байдаггүй. Уг хаяг дээр байхдаа ******* бид хоёр өсвөр насны 2 хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг байсан. Өөр гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Манай амьдарч байгаа байр нь 4 өрөө байр байсан. Миний хувьд ажлаа тараад нэг өрөөнд ороод амардаг байсан. Бат-Эрдэнийг хаанаас, юу авчирч байлгаж байгаад авч явсныг мэдэхгүй. Би Төрийн гурван өндөрлөгийн ёслолын үйл ажиллагааны бэлтгэлийг хариуцдаг болохоор ажил ихтэй байдаг, ээлжийн амралтаа авсан үедээ Герман улс руу эгч рүүгээ нисчихдэг. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

 

3.11 Гэрч В.Цогт*******ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би ******* дүүргийн 2 дугаар хороо, 61 дүгээр байр 4 давхарт 34 тоот 1 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сард байрны эзэнтэй нь уулзаж байгаад 1 сарыг нь 250,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон 2 сарын хугацаатай түрээслэхээр болж 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота камри маркийн машинаараа таксинд явдаг байж байгаад гэдэг залуутай танилцсан. Өлзийт хороололд ээжийндээ хүргүүлсэн. Машин хэрэг болох такси авахаараа дууддаг байсан. Хамгийн сүүлд уулзахдаа машинд ээжийнхээ эм тариа, памперс зэргийг орхиод буусан байсан. Тэгээд эм тариа, памперсыг нь хүргэж өгөх гэсэн чинь “өөрөө ирээд авъя” гээд байхаар нь гэр рүүгээ оруулаад тавьсан. Тэгээд 2021 оны 02 сард орон нутгийн хорио тавигдахаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самарт явахаар болоод дахин А. рүү утсаар яриад “машинд орхисон юмаа ав” гэсэн чинь “би ойрхон явж байна” гэхээр нь уулзаад “би хөдөө явахаар боллоо, 2-3 хоноод хүрээд ирнэ, ээжийн чинь эм, тариа гэрт байгаа ороод авчхаарай” гээд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оччихоод самарт явахаар болоод ирж чадалгүй байсаар байгаад 03 дугаар сарын дундуур ирсэн. Тэгээд түрээсэлж байсан байраа дахин 1 сар сунгаж түрээслээд 4 сарын дундуур байрыг нь хүлээлгэж өгсөн. намайг байсан хугацаанд ямар нэгэн эд зүйл авчирч байгаагүй. Хэрэв юм авчирсан бол 2021 оны 02 дугаар сарын дундуур хөдөө явсан хойгуур л эд зүйл авчирсан байх гэж бодож байна. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

 

4. Хулгайлах хэргийн баримтууд.

 

4.1 Эрүүгийн 2110006800273 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол (2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал),

 

4.2 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.гээс “манай компанийн захирал Toyota Land cruiser  маркийн автомашиныг хариуцуулан үлдээсэн ба 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэхэд машин нь байхгүй байсан” гэх, утгаар гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал, 7 дахь хавтас 121 дэх тал),

 

4.3 .Хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг болсон газар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан түшээ хотхоны байр байх бөгөөд хотхоны аркаар орж нэвтрэх бөгөөд байрнуудын голд машины зогсоолд 10 машин байрлаж байв. УБЦ дугаартай Toyota prius  маркийн автомашины хажууд алдагдсан машин байсан гэх газарт очиход ямар нэгэн зүйл хагарсан, хэмхэрхий эд зүйл илэрсэнгүй. Ойр орчимд сэжиг бүхий зүйл илрээгүй болно. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал, 7 дахь хавтас 122-123 дахь тал),

 

4.4 Камерын бичлэгт 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн: ... 2021 оны 3 дугаар сарын 29-ний 20 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 11 хороо Хан түшээ хотхоны 32 дугаар байрны хойд талын 03-08 УБУ улсын дугаартай машин зогсож байгаа газарт өнгө тодорхойгүй приус 20 маркийн машин ирж зогссон нь хяналтын камерт бичигдсэн байв. Хяналтын камерт үргэлжлүүлэн үзлэг хийхэд тус машинаас 3 хүн бууж байгаа бичлэг хяналтын камерт буусан байв. Хяналтын камерт үргэлжлүүлэн үзлэг хийхэд тус машинаас буусан 3 хүн алдагдсан УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд очиж байгаа бичлэг хяналтын камерт буусан байв, үлдсэн нэг залуу нь алдагдсан гэх 03-08 УБУ улсын дугаартай машиныг онгойлгож байгаа бичлэг хяналтын камерт буусан байна.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 9-13 дахь тал, 7 дахь хавтас 124-128 дахь тал),

 

4.5 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.аас 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины саарал өнгийн түлхүүр 1 ширхгийг хураан авч, О.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 15-18 дахь тал, 7 дахь хавтас 130-133 дахь тал),

4.6 2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан (гэрч Б.*******) “...машины эзэн гэж хэлж, мөн 400,000 төгрөг өгсөн хүн байна гэж би хараад сайн таньж байна гэж заасныг тэмдэглэн авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал, 7 дахь хавтас 134-137 дахь тал),

 

4.7. Таньж олуулах ажиллагаа явуулсан (гэрч Б.) “...12 хүний гэрэл зургийг харж зогсож байгаад №8 гэж дугаарт сонгогдсон *******ийн Бат- Эрдэнийг зааж уг хүн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.******* бид хоёроор онгойлгуулсан машины эзэн гэж хэлж, мөн 400,000 төгрөг бэлнээр өгсөн хүн байна гэж зааж, би хараад сайн таньж байна...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 23-28 дахь тал, 7 дахь хавтас 138-143 дахь тал),

 

4.8. Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №Х-083 дугаартай: 2014 оны Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 92,000,000 төгрөгөөр үнэлсэн тайлан (2 дахь хавтаст хэргийн 92-94 дэх тал, 7 дахь хавтас 207-209 дэх тал),

 

4.9 Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашинтай холбоотой баримтууд: худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал), эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримт (2 дахь хавтаст хэргийн 184-191 дэх тал),

 

4.10 Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн дүүргийн 11 дүгээр хороо Хан түшээ хотхоны дулаан зогсоолд байрлуулсан байх ба, уг газар гэрэлтүүлэг муутай байна. Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй байна. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хулгайд алдагдаад цагдаагийн байгууллагаас олох үед байхгүй байсан гэх тайлбарыг О. хэлж байв. Уг тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон арлын дугаарыг шалгахад JTMDU09J2E5082499 гэсэн байх ба 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 219 дугаартай лавлагаатай тулгаж үзэхэд арлын дугаар нь тохирч байна. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 174-177 дахь тал, 7 дахь хавтас 218-221 дэх тал),

 

4.11 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren //-с УБУ улсын дугаартай Land cruiser 200-тай холбоотой хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд итгэмжлэлийг Болдын Болор-Эрдэнэд олгосон итгэмжлэл, (8 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), Эрүүгийн 2110006800273 дугаартай хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ядамсүрэн овогт Болдын Болор-Эрдэнийг тогтоосон прокурорын тогтоол, хавсралт (7 дахь хавтаст хэргийн 15-23 дахь тал),

 

4.12 БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren //-с Ковид-19 халдварын улмаас Монгол Улсад буцах аргагүй болсон, энэ хугацаанд миний нэр дээрх УБУ улсын дугаартай Land cruiser 200 машиныг харж, хамгаалах эрхийг CMKI ХХК-ийн захирал д олгосон тухай итгэмжлэл (3 дахь хавтаст хэргийн 92 дахь тал), мөн ХХК-ийн УБУ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг зогсоол дээрээс алдагдсан тул  уг хэрэгт  О.д олгосон итгэмжлэл (7 дахь хавтаст хэргийн 29 дэх тал),

 

4.13 Хохирогч О.н мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20-21 цагийн хооронд манай “ ” ХХК гэх компанийн захирал н.-ийн нэр дээр байдаг Тоуота Landcriuser-200 маркийн 03-08 УНУ улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны гадна зогсоол дээр тавьсан байсныг хулгайлсан байсан. Манай захирал нь Өвөр Монгол хүн байдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сард урагшаа яваад одоо болтол ирж чадаагүй байгаа юм. Явахдаа өөрийнхөө нэр дээр байдаг 03-08 УБУ улсын дугаартай Land criuser-200 маркийн автомашинаа надад үлдээгээд явсан. Би 2020 оны 10 дугаар сард аккумляторыг нь салгаж аваад хотхоны гадаа зогсоолд тавиад хотхоны 302-р байранд байрлах оффист түлхүүрийг нь үлдээсэн. Үүнээс хойш хүн унаж хэрэглэлгүй хагас жил шахуу болж байна. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би оффис дээрээс аккумляторыг нь тавьж асааж үзээд дараа тос маслыг нь сольё гэж бодоод аккумляторыг нь авалгүй үлдээсэн. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа ирсэн чинь захирлын машин байхгүй байсан. Би тэгээд ажлын нягтлан н.Болор-Эрдэнээс асуутал “мэдэхгүй, хараагүй” гэж хэлсэн. Манай ажил дээр одоогоор нягтлан н.Болор-Эрдэнэ бид 2 ажиллаж байгаа, өөр хүн байхгүй байгаа. Уг автомашин нь 2014 онд үйлдвэрлэгдсэн, энгийн ямар ч тоноглол болон сэв зураас байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 25-нд Дашийн Пүрэвдаваа гэх хүнээс зарын дагуу 88,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Машин нь 2 ширхэг түлхүүртэй, нэг нь надад нөгөө нь компанийн Хэнтий аймаг дахь салбарын даргын өрөөнд байгаа. Би өчигдөр лавлан асуусан түлхүүр нь тэндээ байгаа гэсэн.гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 154-156 дахь тал),

- 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Би ХХК-д менежер ажилтай. 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр манай компанийн оффис байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан түшээ хотхоны гадна зогсоол дээр байсан 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан. Тухайн хэрэгт Компанийн төлөөлөгч Алимусын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/46 дугаартай албан бичгээр хохирогчийг төлөөлөх, гарын үсэг зурах, эд зүйл хүлээн авах итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу хохирогчоор мэдүүлэг өгсөн. Уг тээврийн хэрэгсэл нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн гэдэг хүн байдаг ба компанийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч юм. Уг хүн 2020 оны 01 дүгээр сард хөл хорио тогтоохоос өмнө Бүгд Найрамдах Хятад ард улс руугаа цагаан сардаа оролцох гээд явсан. Тэрнээс хойш хил хаагдаж орж ирэх боломжгүй болчхоод байгаа юм. Уг нь бол ирэх гээд хөөцөлдөөд визний хугацааг нь сунгуулдаг боловч хил нээгдэхгүйгээс болоод ирж чадахгүй байна. Уг хүн явахдаа Замын-Үдэд машинаа орхиод 2020 оны 9 дүгээр сарын үед Замын-Үдээс авчраад Хан түшээ хотхоны гадаа байрлуулсан юм. Тэрнээс хойш ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй. Алдагдах үедээ 03-08 УБУ улсын дугаартайгаа, машин дотроо гэрчилгээ байсан. нь We chat-аар холбогдоход ямар нэгэн хүнийг машин аваарай гэж хэлээгүй, мөн хэн нэгэнд өр ширгүй гэж байсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал),

 

4.14 Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 4 дүгээр сарын 01, 26-ны өдрүүдэд өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ах гийн ажил болох 5 буудлын Бенз нэртэй авто засварын газар байхад ах залгаад “нэг хүн 2013 оны Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг хямд зарна гэж байна” гэхээр нь “үзье” гэж хэлсэн. Маргааш нь ахын ажил дээр байхад “ирж байна, ирж байна” гээд нэлээн орой 21 цагийн үед “засварын гадаа ирчихлээ” гэж хэлсэн. Ахын хамт гараад очтол цагаан өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин байсан. Ингээд машиныг үзээд 60,000,000 төгрөгөөр авахаар болсон. Ц.******* тухайн машиныг “Хятад хүний машин бөгөөд эзэн нь одоо Хятад улсад байгаа ковид гээд орж ирж чадахгүй байна. Хил нээхээр эзэн нь ирэх тул ирэхээр нь асуудалгүй шилжүүлээд өгнө” гэж хэлсэн. Ингээд 60,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 50.0 сая төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг бичиг баримтаа шилжүүлээд өгөхөөр болсон. Би бэлнээр 20,000,000 төгрөг өгөөд, маргааш нь 30,000,000 төгрөг өгсөн... хохирлын 50,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42-45 дахь тал, 7 дахь хавтас 157-159 дэх тал),

- 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Ер нь бол машинаа үзүүлэхдээ цаараа байсан. Ланд 200 машинаа үзүүлчхээд саарал өнгийн жижиг машин руу ороод жолоочийн эсрэг талд нь суусан. Тэр үед жижиг машиныг такси байна гэж ойлгосон. Тэгээд “60 сая төгрөгөөр зарна эзэн нь Хятад иргэн байдаг юм. Ковид гээд урдаа гацчихаад эндэх юмнуудаа зарж байгаа юм” гэж хэлж байсан. Мөн манай ах машин зардаг болохоор итгээд л авсан. Ер нь бол хямдхан авч байна гэж бодоод бичиг баримтыг нь ч асуугаагүй. Тэр орой 20,0 сая төгрөгийг нь бэлнээр өгөөд маргааш нь 30,0 сая төгрөгийг нь бэлнээр өгсөн. Тэр үедээ ч гэсэн ******* цаараа ирсэн. Миний хувьд 2021 оны 3 дугаар сарын 27 билүү 28-ны үед анх ах хэлэхдээ нэг Ланд-200 байна хямдхан зарна гэж байна гэхээр нь авахаар болсон байсан. Тэр орой Бат-Эрдэнийг Ланд-200 маркийн машинаа унаж ирээд үлдээгээд явах болохоор такси дуудсан гэж ойлгосон. ...Миний хувьд *******эс 50,0 сая төгрөгөө нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 184 дэх тал),

- 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: Би Ц.*******эс хохирлын 50,000,000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 119 дэх тал),

 

4.15 Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2021 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт харуулын үүрэг хүлээн авч 48 цаг гараад маргааш өглөө буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өглөө буух юм. Өглөө 09-10 өнгөрч байхад оршин суугч бололтой залуу орж ирээд “03-08 УНУ дугаартай цагаан өнгийн “Ланд круйзер 200” маркийн машин алга болсон байна. Камер шүүе” гэж орж ирээд шүүж үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 29-ний орой 20:15 цагт приус маркийн машинтай 3 хүн буугаад өөдөөс нь тулгаж гэрлээ асааж байгаад 20:56 минутад унаад гарч байгаа дүрс харагдаж байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 57 дахь тал, 7 дахь хавтас 172 дахь тал),

 

4.16 Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...2021 оны 3 дугаар сарын 29-ний орой 19 цаг 23 минутад захирал Наранбаатар “автомашинд түлхүүр тааруулна гэсэн дуудлага ирсэн, чи тэр хүнтэй холбогдоод байршлыг нь асуугаад ажиллаарай” гээд 88136642 гэсэн дугаар өгөхөөр нь өөрийн 80072027 дугаараас залгахад нэг эрэгтэй хүн авахаар нь “дуудлага өгсөн үү, хаана очих вэ” гэхэд “Зайсангийн хүүхдийн хорихын гадна хүрээд ир, тэгээд залгаарай” гэхээр нь хамт ажилладаг Очироотой “Хан Түшээ” гэх хотхоны гадна талын зогсоол дээр ирсэн. ...Хар өнгийн хантааз өмссөн 45-50 орчим насны эрэгтэй хүн ирээд “энэ машиныг асаах хэрэгтэй байна, түлхүүрээ гээчихсэн юм” гээд улсын дугаарыг нь хараагүй цагаан өнгийн “Тоёота Ланд 200” маркийн автомашиныг заасан. Тэгээд машиныг нь онгойлгоод шинэ түлхүүр тааруулж өгсөн. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 60-62 дахь тал, 7 дахь хавтас 175-177 дахь тал),

- 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 29-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хүүхдийн хорихын тэнд Ланд-200 маркийн машинд түлхүүр тааруулна гэсэн 88136642 дугаарын утас руу холбогдоход “Зайсангийн хүүхдийн хорихын тэнд ирээд залга” гэсэн. Тэгээд хүүхдийн хорихын тэнд байж байхад ард нэг машин ирж зогссон чинь коршикон малгай өмссөн хар бэлтгэлийн хувцастай, хар маск зүүсэн эрэгтэй хүн ирээд “түлхүүр онгойлгодог хүн мөн үү” гэхээр нь “мөн” гэхэд арын суудалд суугаад Хан түшээ хотхон руу очсон. Тэгээд буугаад тэр хүн нь “гэр рүүгээ орлоо, чи юмаа хийчхээд дуудчих, хүүхэд уйлаад эхнэр залгаад байна” гэхээр нь “та машиныхаа хажууд онгойлгож дуустал нь байж бай” гэж хэлээд дуустал нь байлгасан. Тэгээд онгойлгож өгөөд машины түлхүүрийг нь өгөөд бэлнээр 400,000 төгрөг өгөхөөр нь аваад явсан. Надаас 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Манлайбаяр мэдүүлэг авахад Бат-Эрдэнийг оруулж ирээд гаргасан. Тэгэхэд тухайн хүний ярьж байгаа дууны өнгө нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний орой машин онгойлгуулсан хүн биш юм шиг байсан. Яг царайг нь хараагүй учраас шууд “мөн байна” гэж хэлэхэд хэцүү, бас биш байна гээд хэлэхэд хэцүү байсан. Сүүлд нь хүн гүтгэсэн хэрэгт орох байх гэж бодсон. Ер нь бол биеийн пропорц адилхан байх шиг байсан. Тэгтэл надад таньж олуулах ажиллагаа зургаар явуулахдаа цхан 40 гаран насны хүний зураг байсан, бусад нь залуу хүний зургийг оруулсан байсан учраас Бат-Эрдэнийн зургийг мөн байх гээд заасан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 187 дахь тал),

 

4.17 Б.*******эс гаргаж өгсөн баримтууд: Их Тугтан хүү ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 197-204 дэх тал, 5 дахь хавтас 203-209 дэх тал),

4.18 Гэрч Б.Мөнх-Очрын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 19:10 цагийн үед манай байгууллагын 88111688 дугаар руу нэг залуу залгаж утасдаад “Ланд 200 машины түлхүүр хэдээр хийдэг вэ” гэж асуухаар нь захирал Наранбаатар “400,000 төгрөгөөр хийдэг” гэж хэлж байсан. Тэгээд тохиролцоод дуудлагыг хүлээн авсан юм. Тэр үед захирал ажлын дүү рүү дугаарыг нь өгөөд Зайсан хүүхдийн хорихын тэнд ирээд залга гэж байсан юм. Тэгээд би дүү *******тэй тэр машины түлхүүрийг хийж өгөхөөр хамт явсан. Тухайн үед тэр машины түлхүүр хийлгэнэ гэсэн ах ******* дүү рүү залгасан. Тэгээд бид хоёр машин дээр нь очсон юм. Бид хоёр машиныг нь онгойлгож өгөөд байж байтал нөгөө ах “би гэр рүүгээ орчхоод ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гарч ирснээ 400,000 төгрөг бэлэн тоолж өгөөд “за за баярлалаа, 21 цагаас ажилтай” гэж хэлээд машинаа цоожлоод яваад өгсөн. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал, 7 дахь хавтас 180-181 дэх тал),

 

4.19 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: Би Ц.******* ахтай 2013 онд мөрийтэй тоглоом тоглож байгаад танилцаж байсан тэрнээс хойш ах дүүсийн холбоотой болсон. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ц.******* ах залгаад “машин түрээслээд өг, ажил байна” гэж хэлэхээр нь “өөрөө яриад түрээсэлчихээ” гэж хэлэхэд “би ийш тийшээ ярихаар болохгүй байна, чи өөрийнхөө нэр дээр яриад нэг машин олоод өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 29-35 УАМ улсын дугаартай саарал өнгийн Хонда Пит маркийн автомашиныг түрээслэхээр болоод Ц.******* ахыг очоод авчих гэж хэлэхэд өөрөө очоод авсан байсан. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.******* ахтай холбоо барихад “одоо нэг шийдсэн юм хийхгүй бол болохгүй байна, нэг машин байгаа тэрийг тоочиглосон байгаа, асуудлууд хүндрээд хүмүүс өр ширээ нэхээд байна гэж хэлж байсан, тэгэхээр нь “наадах чинь асуудал болох вий дээ” гэж хэлэхэд “зүгээрээ, би өөрөө арыг нь даана, сайн судалсан байгаа” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал, 7 дахь хавтас 184-186 дахь тал),

 

4.20 Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ц.******* над руу залгаад “2013 оны Ланд круйзер 200 маркийн автомашин авах уу, эзэн нь Хятад хүн байгаа юм, Монгол улсад байхгүй хил онгойхоор орж ирнэ, намайг 60,000,000 төгрөгөөр зараад өг гэсэн юм, бэлэн мөнгөтэй авах хүн байна уу, би чамайг таньдаг юм чинь хямд өгье” гэхээр нь би эхнэр Жавзмаагийн төрсөн эгчийнхэн хүүхэд Ж. тухайн үед манай ажил дээр болох 5 буудлын “Бенз” авто засварын газар байсан юм. Ингээд т “2013 оны Ланд круйзер 200 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр зарна гэнэ” гэж хэлэхэд “хямдхан юм байна, аваад заръя эсвэл уная” гэж хэлсэн. Ингээд би ******* рүү залгаад “манай нэг дүү сонирхож байна” гэж хэлсэн. Маргааш нь над руу залгаад “мөнгө бэлдсэн юм уу” гэж асуусан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед ******* над руу залгаад “машиныг унаад очиж байна” гэж хэлсэн. Удалгүй над руу залгаад “манай ажлын гадаа ирсэн байна” гэхээр нь гараад очтол Ц.******* “Хонда Пит” маркийн саарал өнгийн машины жолоочийн суудал дээр суусан. Ард талд нь 14-11 УНМ улсын дугаартай цагаан өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашин байсан. Ингээд машиныг бид хоёр үзээд дүү *******д одоо 50,000,000 төгрөгийг өгөөд нэрээ шилжүүлэх болохоор 10,000,000 төгрөгийг өгье гэж тохиролцоод, тэр орой 20,000,000 төгрөг өгөөд, маргааш бэлнээр 30,000,000 төгрөг өгсөн. 30,0 сая төгрөгийг манай ажил дээр ******* цаараа ирээд авсан. Машин өгөхдөө машины гэрчилгээг өгөөгүй. Машиныг нэг ширхэг түлхүүрийн хамт өгсөн. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал, 7 дахь хавтас 191 дэх тал),

- 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өгсөн мэдүүлэгтээ Бат-Эрдэнийг цаараа ирсэн гэж бодоод өгсөн юм. Тухайн үед цаараа машинаа үзүүлээд байсан. Өөр ямар нэгэн хүн хажууд нь байгаагүй. Тухайн үед болсон асуудал нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ******* “ирчихлээ, гараад ир” гэж ярихаар нь дүү ын хамт гарахад гражийн үүдэнд Хонда пит машин зогсож байсан. ******* нь уг машинаас бууж ирээд “нөгөө машин чинь энд байгаа” гээд гражийн хажуу гудамж руу ороход цагаан өнгийн Ланд 200 маркийн улсын дугааргүй машин байсан. “Нэрийг нь эзнийг ирэхээр шилжүүлж өгье” гэсэн. Тэгээд машинаа тойруулж харуулаад байж байхад төв замын дэргэд куртикний малгайгаа өмссөн жижиг биетэй, туранхай эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Тухайн үед уг залууг анзаараагүй. Тэгээд машиныг үзэж дуусгаад Хонда пит машинд ороод машины үнийн талаар яриад “60,0 сая төгрөгөөр зарна, 50,0 саяыг нь одоо аваад, үлдсэн 10 саяыг нь нэрээ шилжүүлэхдээ авъя” гэж дүү тай тохирсон. Тухай үед машины жолоочийн суудлын завсраар 14-11, 11-14 билүү улсын дугаар байхаар нь “энэ юун дугаар юм бэ энэ цагаан машины дугаар юм уу” гэхэд “тийм” гэсэн. Тэгэхээр нь “энэ дугаартайгаа өгчхөөч” гэсэн чинь “нэр усыг нь шилжүүлж өгнө” гээд байсан. Тухайн үед хөл хориотой байсан учраас 22 цагаас хойш явж болж байсан тул би явлаа гээд , ******* хоёрыг үлдээгээд явсан. Тэгээд сүүлд бодоод байхад 2 машин ирчхээд байхад ******* цаараа байсан болохоор дахиад нэг хүн машин бариад ирсэн байх гэж бодсон. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал),

 

4.21 Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: Би 2020 оны 12 сарын дундуур Үнэгүй.мн зарын хаяг дээр өөрийн эзэмшлийн 29-35 УАМ улсын дугаартай Хонда Пит маркийн машиныг түрээслүүлнэ гэж зар тавьсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 91000608, 91405509 дугаараас залгаад “машин түрээсэлье” гэхээр нь “болно, Багшийн дээдийн Оюутны хотхонд ирээд ав” гэж хэлсэн. Удалгүй 91000608, 91405509 дугааруудаас залгаад “ирчихлээ” гэхээр нь гараад уулзсан чинь үл таних 2 эрэгтэй хүн байсан. Би машин түрээслэх гэрээ хийсэн. Би өдрийн 65,000 төгрөгөөр 2 өдрийн мөнгө гэж 130,000 төгрөг дээр нь барьцааны 100,000 төгрөг гээд нийт 230.000 төгрөг авч өөрийн эзэмшлийн 29-35 УАМ улсын дугаартай Хонда Пит маркийн машиныг хүлээлгэн өгөөд гэртээ орсон. Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн хоног дуустал түрээсэлсэн хүний 91000608 дугаар руу залгаад “хугацаа нь дуусаж байна машин авчирч өгөх юм уу, сунгах юм уу” гэж асуухад “суна” гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн 5021438182 дугаартай Хаан банкны дансаа мессежээр явуулсан. Тэгээд маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 22-нд миний эзэмшлийн 5021438182 дугаартай данс руу 130,111 төгрөг шилжиж орсон. Тэгээд машин түрээсэлсэн хүн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхдээ 2-3 хоногоор мөнгийг шилжүүлэхдээ дансаар авч байсан. Тэгээд миний машиныг түрээсэлж байсан хүн 910006008 дугаараас залгаад “олон хоног түрээсэлсэн юм чинь түрээсээ бууруулах боломж байна уу, цаашид машиныг чинь түрээсэлнэ” гэхээр нь түрээсийн мөнгийг 50,000 төгрөг болгож бууруулсан. ...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 91000608 дугаараас залгаад манай ах Багшийн дээдийн оюутны хотхонтой ойрхон явж байгаа өгөөд явуулчих гэж хэлээд миний 5021438182 дугаартай Хаан банкны данс руу 5 хоногийн 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг орчим 91000608 дугаараас залгаад түрээсэлсэн машинаа аваад очиж байна, сунгахгүй ээ гэж хэлсэн... удалгүй машиныг өмнө авчирч байсан эрэгтэй авчирч өгсөн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал, 7 дахь хавтас 188-189 дэх тал),

4.22 Гэрч Б.Уубаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч ажилтай. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Хан Түшээ” хотхоны гаднаас “Ланд-200” маркийн автомашин алдагдсан дуудлагын дагуу манай хэлтсийн алба хаагчид ажилласан байсан. Тэгээд бүрэлдэхүүн материалжуулж ирээд над дээр уг материал цохогдсон. Уг хэрэгт ажиллагаа явуулж 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тухайн байрны харуулын камерын бичлэгийг шүүж үзэхэд жижиг суудлын машин ирж зогсоод 2 хүн бууж ирээд тухайн алдагдсан гэх Ланд-200 маркийн машиныг онгойлгож өгчхөөд яваад өгсөн. Тэгээд тухайн Ланд-200 маркийн машиныг нэг хүн унаад хөдөлж байгаа бичлэг байдаг юм. Хөдлөөд явахад урд нь жижиг машин гуперлээд яваад байсан. Уг тээврийн хэрэгслийг шалгахад машин түрээсэлдэг эмэгтэйн нэр дээр гарч ирсэн. Тухайн эмэгтэйтэй уулзахад Батбаярын гэдэг хүн түрээсэлсэн байсан. ийг авчраад мэдүүлэг авахад ******* гэдэг хуурай ах яриад “түрээсийн машин олоод өг” гэсэн зүйл ярьсан. Тэгээд “өөрийнхөө нэрээр түрээсэлж өгсөн” гэж байсан. Мөн ******* нь нэг машин байгаа тэрийг тоочиглосон байгаа гэж ярьж өөрийнхөө нэр дээр машин түрээсэлж авахаар болохгүй байна гэсэн байсан. Уг Ланд-200 онгойлгосон байж болзошгүй гэх хүмүүсийг эрэн сурвалжилж шалгахад Нисдэг машин дээр байдаг албан ёсны эрхтэй байгууллага байхаар нь 88470955 гэсэн тухайн машин алдсан компанийн менежерийн утсаар дуудлага өгсөн. Тухайн өдөр Ланд-200 машиныг онгойлгосон 2 хүнийг тогтоон мэдүүлэг авсан. Тухайн үед Ц.Бат-Эрдэнийн зургийг харуулахад “энэ хүн бид хоёроор машин онгойлгуулаад бэлнээр 500,000 төгрөг өгсөн хүн мөн байна” гэсэн. Түрээсэлсэн гэх машин нь өдөр Хан Түшээ хотхоныг тойроод зогсоод ******* цаараа орж байгаа бичлэг байсан. Тэгээд ямар ажлаар явж байсан талаар асуухад хүн хайж байсан гэл үү, хүнтэй уулзах гэж байсан гэл үү сонин утгатай зүйл яриад байсан. Ер нь бол ******* нь тухайн Ланд-200 маркийн автомашиныг хулгайлах зорилгоор дүү оор машин түрээсийн газраас Хонда Пит маркийн саарал өнгийн машин түрээслүүлсэн. Тэгээд өдөр нь Хан түшээ байрны гадуур тойроод, зогсоод бууж байсан нь тогтоогдож байгаа. Мөн машин онгойлгодог 2 хүн хүртэл Бат-Эрдэнийг таньж байсан. *******тэй хамт ямар хүн явж байсан талаар тогтоогдсон зүйл байхгүй. ...******* нь би хүнд өглөгтэй байж байгаад тухайн машиныг авчихсан юм. Тэгээд гэх хүнд зарсан, хүнд өглөгтэй байсан учраас бүгдийг үрчихсэн гэж байсан. Удахгүй т мөнгийг нь өгчихнө асуудалгүй гэж байсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 186 дахь тал),

 

4.23 Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: Урьдын танил Бүүлээ гэх БНХАУ-ын Өвөр монгол иргэн 2021 оны 03 дугаар сард утсаар ярьж “надад өглөгтэй Өвөр монгол хүн байгаа юм уг хүн одоо Хятад улс руу явчихсан, удахгүй ирээд бичиг баримтыг нь шилжүүлж өгнө, уг машиныг 45,000,000 төгрөгт зараад өгчих” гэхээр нь “машинаа аваад ир” гэхэд Бүүлээ нь 14-11 УНМ улсын дугаартай цагаан өнгөтэй “Ланд Круйзер 200” загварын автомашин авчирч өгсөн. Уг машиныг нь найз д 50,000,000 төгрөгөөр зарж, би 5,000,000 төгрөгийг авч, 45,000,000 төгрөгийг Бүүлээд өгсөн. Харин Бүүлээ нь надад 17,000,000 төгрөгийн өртэй байсан ба уг өрнөөсөө 10,000,000 төгрөгийг өгсөн. Бүүлээд 35,000,000 төгрөг үлдсэн байх. ...Би ямар нэгэн автомашины түлхүүрийг тааруулж онгойлгосон зүйл байхгүй. Надад Бүүлээ гэдэг хүн 14-11 УНМ улсын дугаартай автомашиныг авчирч өгсөн. Ямар учраас намайг гэж байгааг ойлгохгүй байна. Үүнээс болж би 3 сар 20 хоног цагдан хоригдсон. Энэ асуудалд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн цагдаа нар Бүүлээ гэдэг хүнийг ололгүй надад ял сонсгож шүүхэд шилжүүлсэн. Би хулгай хийдэг хүн биш.гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 85 дахь тал),

 

4.24 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг эзэмшигч нь Wu Li Ji Bu Ren // болох тухай тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал)

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал, 2 дахь хавтас 227-228 дахь тал, 3 дахь хавтас 216 дахь тал, 4 дэх хавтас 62 дахь тал, 8 дахь хавтас 120 дахь тал),

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал, 2 дахь хавтас 238 дахь тал, 4 дэх хавтас 31 дэх тал, 8 дахь хавтас 55 дахь тал),

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/842 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 145-154 дэх тал, 2 дахь хавтас 239-243 дахь тал, 4 дэх хавтас 32-36 дахь тал, 8 дахь хавтас 50-54 дэх тал), 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 20/272 дугаартай тогтоол (1 дүгээр хавтас хэргийн 225 дахь тал, 3 дугаар хавтас хэргийн 140 дэх тал),

-гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал, 2 дахь хавтас 225 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 80, 93 дахь тал, 2 дахь хавтас 207, 224 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал, 2 дахь хавтас 226 дахь тал), гэрч Ц.Үүрийнтуяагийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал, 4 дэх хавтас 17-18 дахь тал), Худалдаа хөгжил, Төрийн, Хас, Чингис Хаан банкнуудын дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 48, 51, 53, 61 дахь тал, 5 дахь хавтас 28, 31-47, 51-53, 55-60, 62-63), Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт (6 дахь хавтаст хэргийн 194 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.