Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

Хууль зүйн дүгнэлт:

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон химийн хорт, аюултай бодисыг хадгалах нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэмт үйлдэл юм.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалах”-ыг үндсэн шинжээр тодорхойлжээ.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно. гэжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын ангиллын талаар заасан ба 4.1 хэсэгт: Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1 дэх заалтад “хортой”, 4.1.2 дахь заалтад зааснаар “аюултай” гэж тус тус ангилдаг. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлана.

Засгийн газрын газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтад мөнгөн ус (Нg)  багтсан, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан байна.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэргийн объектив  тал нь идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд тус гэмт хэрэг нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаарддаггүй, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй шинжтэй гэмт хэрэг юм.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалах хууль зүйн ойлголт нь химийн хортой, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулахад хадгалахыг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь ******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын болох 5 ширхэг бортоготой мөнгөн ус (Нg)-ыг хууль бусаар хадгалсан нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч тус гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

   1.3 Хулгайлах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны гадна зогсоол дээр байсан 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, О. /иргэн Wu Li Ji Bu Ren/, Б.Болор-Эрдэнэ/-д 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.гээс гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал, 7 дахь хавтас 121 дэх тал),

-Камерын бичлэгт 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 9-13 дахь тал, 7 дахь хавтас 124-128 дахь тал),

-2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.аас 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины саарал өнгийн түлхүүр 1 ширхгийг хураан авч, О.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 15-18 дахь тал, 7 дахь хавтас 130-133 дахь тал),

-2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан (гэрч Б.******* оролцсон) тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал, 7 дахь хавтас 134-137 дахь тал),

-Таньж олуулах ажиллагаа явуулсан (гэрч Б. оролцсон) тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 23-28 дахь тал, 7 дахь хавтас 138-143 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №Х-083 дугаартай тайлан (2 дахь хавтаст хэргийн 92-94 дэх тал, 7 дахь хавтас 207-209 дэх тал),

-Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашинтай холбоотой баримтууд: худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал), эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримт (2 дахь хавтаст хэргийн 184-191 дэх тал),

- Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 174-177 дахь тал, 7 дахь хавтас 218-221 дэх тал),

- хохирогч О.н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 154-156 дахь тал) болон  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал),

- иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01, 26-ны өдрүүдэд өгсөн (2 дахь хавтаст хэргийн 42-45 дахь тал, 7 дахь хавтас 157-159 дэх тал) болон  2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр (4 дэх хавтаст хэргийн 184 дэх тал), 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгүүд  (8 дахь хавтаст хэргийн 119 дэх тал),

-Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 57 дахь тал, 7 дахь хавтас 172 дахь тал),

-Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 60-62 дахь тал, 7 дахь хавтас 175-177 дахь тал) болон 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 187 дахь тал),

-Гэрч Б.Мөнх-Очрын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал, 7 дахь хавтас 180-181 дэх тал),

-Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал, 7 дахь хавтас 184-186 дахь тал),

-Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал, 7 дахь хавтас 191 дэх тал) болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (4 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал),

-Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал, 7 дахь хавтас 188-189 дэх тал)

-Гэрч Б.Уубаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 186 дахь тал),

- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.*******эс БНХАУ-ын иргэн Бүүлээ гэх хүн надад 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн машиныг авчирч өгсөн, хулгайлагдсан машин гэж мэдээгүй, би бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй гэж гэм бурууд маргаж оролцсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийг  эргэлзээгүй нотлох баримтаар тогтоох ёстой ба хулгайлах хэрэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх тухай санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд:

“...Хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд ... 2021 оны 3 дугаар сарын 29-ний 20 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 11 хороо Хан түшээ хотхоны 32 дугаар байрны хойд талын 03-08 УБУ улсын дугаартай машин зогсож байгаа газарт өнгө тодорхойгүй приус 20 маркийн машин ирж зогссон, ...машинаас 3 хүн бууж байгаа, буусан 3 хүн алдагдсан 03-08 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд очиж байгаа, ...үлдсэн нэг залуу нь алдагдсан гэх 03-08 УБУ улсын дугаартай машиныг онгойлгож байгаа бичлэг бичигдсэн, ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухай байрны харуулаар ажиллаж байсан гэрч Б.аас “...Өглөө ....залуу орж ирээд “03-08 УНУ дугаартай цагаан өнгийн “Ланд круйзер 200” маркийн машин алга болсон байна. Камер шүүе” гээд ...үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 29-ний орой 20:15 цагт приус маркийн машинтай 3 хүн буугаад өөдөөс нь тулгаж гэрлээ асааж байгаад 20:56 минутад унаад гарч байгаа дүрс харагдаж байсан. гэх мэдүүлэг (2х57,7хх172), гэрч Б.Бат-Эрдэнийн “...“Хан Түшээ” гэх хотхоны гадна талын зогсоол дээр ирсэн. ...Хар өнгийн хантааз өмссөн 45-50 орчим насны эрэгтэй хүн ирээд “энэ машиныг асаах хэрэгтэй байна, түлхүүрээ гээчихсэн юм” гээд улсын дугаарыг нь хараагүй цагаан өнгийн “Тоёота Ланд 200” маркийн автомашиныг заасан. Тэгээд машиныг нь онгойлгоод шинэ түлхүүр тааруулж өгсөн. гэх мэдүүлэг (2хх60-62,7хх175-177), гэрч Б.Мөнх-Очрын “...*******тэй тэр машины түлхүүрийг хийж өгөхөөр хамт явсан. Тухайн үед тэр машины түлхүүр хийлгэнэ гэсэн ах ******* дүү рүү залгасан. ...Бид хоёр машиныг нь онгойлгож өгөөд байж байтал нөгөө ах “би гэр рүүгээ орчхоод ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гарч ирснээ 400,000 төгрөг бэлэн тоолж өгсөн. (2хх65-66,7хх180-181) гэх мэдүүлэг авагдсан ба дээрх хоёр гэрчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд ...*******ийн Бат- Эрдэнийг зааж уг хүн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.******* бид хоёроор онгойлгуулсан машины эзэн гэж хэлж, мөн 400,000 төгрөг бэлнээр өгсөн хүн байна гэж зааж, би хараад сайн таньж байна...” гэснийг буулгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (2хх23-28, 7хх138-143) баримт авагдсан. 

Мөн гэрч Б.оос “...Ц.******* ах залгаад “машин түрээслээд өг, ажил байна” гэж хэлсэн. ....2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 29-35 УАМ улсын дугаартай саарал өнгийн Хонда Пит маркийн автомашиныг түрээслэхээр болоод Ц.******* ахыг очоод авчих гэж хэлэхэд өөрөө очоод авсан. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.******* ахтай холбоо барихад “одоо нэг шийдсэн юм хийхгүй бол болохгүй байна, нэг машин байгаа тэрийг тоочиглосон байгаа, асуудлууд хүндрээд хүмүүс өр ширээ нэхээд байна гэж хэлж байсан, тэгэхээр нь “наадах чинь асуудал болох вий дээ” гэж хэлэхэд “зүгээрээ, би өөрөө арыг нь даана, сайн судалсан байгаа” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (2хх69-71, 7хх184-186), гэрч Б.Уубаатарын өгсөн: “...Уг хэрэгт ажиллагаа явуулж 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...камерын бичлэгийг шүүж үзэхэд жижиг суудлын машин ирж зогсоод 2 хүн бууж ирээд тухайн алдагдсан гэх Ланд-200 маркийн машиныг онгойлгож өгчхөөд яваад, тухайн Ланд-200 маркийн машиныг нэг хүн унаад хөдөлж байгаа бичлэг байдаг. ...ийг авчраад мэдүүлэг авахад ******* гэдэг хуурай ах яриад “түрээсийн машин олоод өг” гэсэн зүйл ярьсан. ...******* нь нэг машин байгаа тэрийг тоочилгосон байгаа гэж ярьж өөрийнхөө нэр дээр машин түрээсэлж авахаар болохгүй байна гэсэн. байсан. ...машиныг онгойлгосон 2 хүнийг тогтоон мэдүүлэг авсан. Тухайн үед Ц.Бат-Эрдэнийн зургийг харуулахад “энэ хүн бид хоёроор машин онгойлгуулаад бэлнээр 500,000 төгрөг өгсөн хүн мөн байна” гэсэн. ...Ер нь бол ******* нь тухайн Ланд-200 маркийн автомашиныг хулгайлах зорилгоор дүү оор машин түрээсийн газраас Хонда Пит маркийн саарал өнгийн машин түрээслүүлсэн. Тэгээд өдөр нь Хан түшээ байрны гадуур тойроод, зогсоод бууж байсан нь тогтоогдож байгаа. Мөн машин онгойлгодог 2 хүн хүртэл Бат-Эрдэнийг таньж байсан. гэх мэдүүлэг (4хх186) цугларсан бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаас шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж бусад баримтаар нотлогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь цоож онгойлгох үйлчилгээ эрхэлдэг байгууллагад түлхүүрээ хаясан гэх дуудлага өгч хохирогчийн автомашиныг онгойлгуулж, улмаар хулгайлан авч явсан үйл баримт тогтоогдсон байх тул тус хэрэгт эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй юм.

 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгох бөгөөд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, нууцаар, хууль бусаар гэм буруугийн санаатай хэлбэрээр авсан болох нь хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хулгайлах гэмт хэргийг “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг  тодорхойлжээ.

Ноцтой хохирол гэдгийг хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэнд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлголтоор тайлбарлажээ. Их хэмжээний хохирлын хууль зүйн ойлголтыг дээр залилах гэмт хэрэгт тайлбарласан.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг  50,000,000 төгрөгөөс дээш буюу 92,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул их хэмжээний хохиролд хамаарна.

Хохирогчийн тухайд тээврийн хэрэгслийн лавлагаагаар шүүгдэгчийн хулгайлсан 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн  автомашин нь БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren //-ийн эзэмшлийн хөрөнгө байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хохирогч ...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ. гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:1.2 дахь заалтад хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг. гэж заасан байна.

БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren //-с Ковид-19 халдварын улмаас Монгол Улсад буцах аргагүй болсон, энэ хугацаанд миний нэр дээрх УБУ улсын дугаартай Land cruiser 200 машиныг харж, хамгаалах эрхийг CMKI ХХК-ийн захирал д олгосон гэсэн итгэмжлэл хэрэгт авагдсан, мөн ХХК-ийн УБУ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг зогсоол дээрээс алдагдсан тул хэрэгт оролцох эрхийг  О.д итгэмжлэлээр олгожээ.

Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren //-с УБУ улсын дугаартай Land cruiser 200-тай холбоотой хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд итгэмжлэлийг Болдын Болор-Эрдэнэд олгосон итгэмжлэл, (8 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), Эрүүгийн 2110006800273 дугаартай хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ядамсүрэн овогт Болдын Болор-Эрдэнийг тогтоосон прокурорын тогтоолоор тогтоожээ.

Иймд дээрх үндэслэлээр БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren // нь БНХАУ-д байгаа шалтгаанаар өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй байгаа улмаас тус хэрэгт О. хохирогчоор тогтоогдож оролцсон, мөн Б.Болор-Эрдэнэд итгэмжлэл олгогдож түүнийг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэл бүхий байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан үйлдэлд дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.       

Бусдын .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүх Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан  хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1/Хохирогч О.*******ид 170,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. гэж хуульчилсан ба иргэн С.*******ыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.*******ид 75,000,000 төгрөгийг, мөн 25,000,000 төгрөгт тооцож автомашин хүлээлгэн өгч, нийт 100,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд харилцсан мэдүүлсэн тул, 70,000,000 төгрөгийн үлдэх төлбөртэй байна.

            Улсын яллагчаас хохирогч О.*******ид учирсан хохирлыг шүүгдэгч Ц.*******, иргэний хариуцагч С.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах санал гаргасан, харин хариуцагчийн өмгөөлөгчдөөс Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийн 157.1.1 дэх заалтад зааснаар Барьцаалагч нь барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах эрхийн хүрээнд зээлийн төлбөрт автомашиныг худалдан борлуулсан тул эрүүгийн хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж маргасан.

            Шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.*******ийн автомашиныг иргэний хариуцагч С.*******д зээлийн барьцаанд барьцаалж, шилжүүлсэн байх бөгөөд   Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн О.*******ийг залилсан гэмт хэрэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хууль бус гэж үзсэн, нөгөө талаас иргэний нэхэмжлэгч С.******* нь гэрээнүүдийг хууль ёсны гэж үзэж байгаа бол барьцааны гэрээнд зааснаар барьцаалагч нь барьцаалуулагчийн эд хөрөнгийг худалдан борлуулахдаа өөрт нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад мэдэгдэлгүйгээр автомашиныг худалдан борлуулсан талаар мэдүүлсэн.

            Иймд хохирогч О.*******ид учирсан гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч Ц.*******, иргэний хариуцагч С.******* нар нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж, тус бүрээс 35,000,000 төгрөгийг гаргуулж, нийт 70,000,000 төгрөгийг хохирогч О.*******ид олгохоор тогтоов.

            Мөн хохирогч О.******* нь автомашиныг 230,000,000 төгрөгөөр худалдан борлуулах байсан гэж мэдүүлсэн тул хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

            Түүнчлэн тус хэрэгт иргэн С.*******ыг шүүгдэгч Ц.*******д 140,000,000 төгрөг зээлүүлсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

 

2/ Хохирогч Г.т 10,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 6,000,000, 4,000,000 төгрөгөөр, нийт 10,000,000 төгрөг шүүгдэгч түүнд төлсөн талаар хохирогч мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Г.т  төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            3/ Хулгайлах хэрэгт: Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн  тайлангаар 2014 оны Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины үнийг 92,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хулгайлах гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь хохирогч, хууль ёсны төлөөлөгч О. (БНХАУ-н иргэн Wu Li Ji Bu Ren , Б.Болор-Эрдэнэ)-д 92,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч Ж.аас 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг хураан авч О.д хүлээлгэн өгсөн (2хх15-18, 7хх130-133) байх тул тус хэргийн улмаас шүүгдэгч төлөх төлбөргүй байна.

            Харин шүүгдэгч Ц.*******эс 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.т худалдан борлуулснаас түүнд 50,000,000 төгрөгийн хохирол учирч, иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.аас 50,000,000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул гомдол санал гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ 2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр алдсан тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авсан гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэжээ. Иймд түүнд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

            4/ Химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* мэдүүлэг өгсөн бөгөөд тус хэргийн улмаас нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч дээрх байгууллагад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.*******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирлыг тодорхой хэмжээгээр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг, гэм буруугаа зөвшөөрснийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Сонгох санкцтай 2-12 жилийн хорих ялтай байдаг. Энэ гэмт хэргийн хувьд 2-8 жилийн хорих ялтай, мөн сонгох санкцуудтай. 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1-5 жилийн хорих ялтай. Иймд 2-8 жилийн хугацаатай хорих ялаас 3 жил, 3 жилийн ял, хөнгөн хэрэгт 2 жилийн хорих ялын санал гаргаж байна, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, 29 хоног цагдан хоригдсон, нэг хоног баривчлагдсан байгааг эдлэх ялд оруулан тооцуулах, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр №156 дугаартай прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн Lexus L450 маркийн дугааргүй хар хөх өнгийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгааг цуцлах, эд мөрийн баримтаар хураагдсан ажиллахгүй байгаа нэг ширхэг сиди, хохирогч О.*******оос гаргаж өгсөн нэг ширхэг сидиг хэрэгт хадгалуулах, хүрэн өнгийн тус бүр 1.5 кг жинтэй мөнгөн ус Онцгой байдлын гамшгаас хамгаалах газарт хадгалагдаж байгааг хэрэгцээний дагуу хими технологийн хүрээлэнд шилжүүлэх саналтай.

            Шүүгдэг урьд торгох ял шийтгүүлж ялыг биелүүлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн. Ухамсарласан байдал харагдахгүй байна. Иймээс 2-8 жилийн ялтай гэмт хэрэгт 3 жилийн санал гаргасан, хулгайлах гэмт хэрэгт гэмшиж байгаа байдал харагдахгүй, хүлээн зөвшөөрсөн байдал харагдахгүй гэдгийг харгалзан үзэж 3 жилийн санал гаргасан. Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Химийн хорт аюултай бодис гэж заасан ба Мөнгөн ус байгальд тархсан бол яах вэ, хүн амьтан хордсон бол яах вэ, хор уршиг өндөр гарсан бол яах вэ гэдэг асуудал байна. Энэ гэмт хэргийн онцлог бусад хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн санал гаргасан. Залилах гэмт хэргийн хувьд сонгох санкцтай, урьд шийтгүүлж байсан, ял биелүүлсэн хэдий ч нэг гэмт хэргийг 2 дээш удаа үйлдсэнд цээрлүүлэх талаас дүгнэлт гаргасан. гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хохиролд 100,000,000 төгрөг барагдуулсан. 2020 онд Монголд ирснээс хойш О.*******ийн машиныг олж өгөх талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан. гэдгийг хэлье. гэсэн тайлбарыг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг: Үйлчлүүлэгчийн хувьд залилах хэргийн үйлдлийг өөрөө гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа, хохирол барагдуулж байгаа. Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлсөн, төлж байгаа, бага хэмжээний мөнгө үлдсэн, төлөхөө илэрхийлж байгаа, мөн хэсгийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн, автомашиныг олох талаар их ажилласан.  Машиныг биетээр нь авахын тулд орон байр, гаанс санал болгож байсан. Энэ үйлдэлд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Өөрийнх нь биеийн байдал онцгүй, ээж нь хорт хавдартай байгаа, торгууль төлж барагдуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал байгаа. Энэ хэрэг зөвхөн хорих ялтай биш, сонгох санкцтай, тиймээс торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь заавал хорих ял оногдуулах шаардлага байхгүй. Нийгэмд хор хөнөөлтэй ч гэсэн хэрэглэсэн үйлдэл байхгүй. Бүгдийг нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул торгох ял оногдуулж өгнө үү. Хулгайлах гэмт хэргийн хувьд эргэлзээтэй. Шүүх гэм буруутайд тооцсон тул эргэлзээтэй байдал байсан гэдгийг харгалзан үзэж, хохирол төлбөр байхгүй гэдгийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Урьд ял шийтгэл эдэлж байсан ч энэ хэргийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн.гэсэн,

            -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянт: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлж байгаа, ээжийгээ асарч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн тус тус дүгнэлтийг,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгчдөөс тусгайлан саналгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол зэргээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, хөнгөн ялыг хүнд ялд багтааж 250,000 төгрөгөөр торгох ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж  байсан байх ба 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 20/272 дугаар тогтоолтой (1хх225, 3хх140) байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч өөрийгөө илчилсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байна гэж мэтгэлцэх ба ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд тус тус  хамаарна.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэм буруутайг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, нөгөө талаас залилах гэмт хэрэг дахин үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулав.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцүүлэн, мөн учруулсан хохирол, хор уршгийг арилгах боломж, нөхцөлийг олгож шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй., 4 дэх хэсэгт Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн холбогдсон залилах, хулгайлах гэмт хэргийн тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээ нь 12 жил байх тул дээрх хуулийн заалт зөрчигдөхгүй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тус бүрд торгох ялыг хэрэглэх тухай санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд нь тохирохгүй байх тул хүлээн аваагүй. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад торгох ялыг хуульчлаагүй, хорих ялын хэмжээнээс сонгохоор заасан тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24, 2020 оны 08 дугаар сарын 15, 18-ны өдөр, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус үйлдсэн байна.

   2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан ба тус хуулийн 9 дүгээр зүйлд Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын талаар заасан.

Тус зүйлийн 9.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт /, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй. гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ц.******* нь хэдийгээр 2021 оны оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлд хамаарахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Бусад асуудлын талаар:

3.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоног, 2021 оны 4 дүгээр сарын 02-оос 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 2022 оны 02 дугаар сарын 16, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон нийт 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

3.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст хадгалагдаж байгаа ногоон өнгийн төмөр саванд хийсэн, гадуураа төмөр хамгаалалтын гэртэй 5 ширхэг шилэн савлагаатай тус бүр нь 1.965 грамм ягаан өнгийн бодисыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хагарч бичлэг уншигдах боломжгүй байдалтай 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсар үлдээж,

3.4 ******* дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан ******* дүүргийн прокурорын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож,

3.5 Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт *******ийн Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж ”залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

-мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

-Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч Буурал овогт *******ийн Бат-Эрдэнийг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоног, 2021 оны 4 дүгээр сарын 02-оос 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 2022 оны 02 дугаар сарын 16, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон нийт 156 (нэг зуун тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст хадгалагдаж байгаа ногоон өнгийн төмөр саванд хийсэн, гадуураа төмөр хамгаалалтын гэртэй 5 ширхэг шилэн савлагаатай тус бүр нь 1.965 грамм ягаан өнгийн бодисыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хагарч бичлэг уншигдах боломжгүй байдалтай 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн ******* дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан ******* дүүргийн прокурорын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Хэрэгт гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г., хохирогч О. /БНХАУ-ын иргэн Wu Li Ji Bu Ren/, Б.Болор-Эрдэнэ/, иргэний нэхэмжлэгч Ж., Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тус тус төлөх төлбөргүйг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******эс 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг, иргэний хариуцагч С.*******аас 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг тус тус гаргуулж, нийт 70,000,000 (далан сая) төгрөгийг хохирогч О.*******ид олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.*******д  урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс тоолсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДОРЖСҮРЭН