Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Н.*******

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Хохирогч Л.*******

Шинжээч П.*******

Гэрч А.*******                                                            

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2223000000222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эмэгтэй, , ******* боловсролтой, мэргэжилтэй, малчин, , нөхөр  хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт гийн  *******, /РД:/

Шүүгдэгч гийн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газар мал нийлүүлсэн гэх шалтгаанаар хохирогч Л.*******ын толгойн тус газарт шилбүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч гийн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчим Завхан аймгийн  сумын багийн нутаг гэх газар “малаа нийлүүллээ” гэсэн шалтгаанаар маргалдаж хохирогч Л.*******ын  толгойн тус газар шилбүүрээр цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

 Энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.*******ын “...*******ын эхнэр нь би  намайг малаа ялгахад яадаг муу пизда вэ гэж хэлэхээр нь би ялгах гээд гарч ирж байгаа юм биш үү гээд хэлтэл барьж байсан шилбүүрээрээ хөл рүү нэг удаа нуруу руу нэг удаа нийт 2 удаа ороолгосон тэр үед би нэртэйгээр нь чи намайг зодчихооч гэж хэлсэн. Тэгтэл чам шиг пиздаг зодсон ч яадгийн гэж хэлээд шилбүүрийнхээ бөгсөөр миний толгойн тус газар 2 удаа цохисон. Тэр үед би хэсэг зуур ухаан алдаж унаад сэргээд хэсэг хэвтэж байгаад босоод гэр рүүгээ ороод өөрийн төрсөн дүү ыг дуудсан. Тухайн шилбүүр нь хоёр алд орчим хэмжээтэй үзүүртээ цагаан өнгийн мяндас уясан бургасан шилбүүр байсан ба *******ын эхнэр ирэхдээ барьж ирсэн байсан. Шилбүүрийн бөгсөөр цохиулсны дараа миний баруун талын шанаа хавдсан байхаар өвчин намдаах эм уучхаад мал харах хүнгүй байсан учир малаа харж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ******* сумд байрлах аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн чинь баруун талын ******* 2 арааны нэг нь хөдөлсөн нөгөөх нь хугарсан байна гээд хоёуланг нь авхуулсан...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.ын “...өглөө  намайг гэртээ байж байтал  ******* ах утсаар яриад хүнд зодуулчихлаа бие өвдөөд байна хүрээд ир гэсэн очтол гэртээ баруун орон дээрээ хэвтэж байхаар нь би юу болсон юм бол гэсэн чинь *******ын эхнэр  миний толгой руу  модоор цохичихлоо толгой эргээд дотор муухайраад байна. ******* ахыг бие нь яаж байна гэж асуусан чинь миний шүд өвдөөд байна гэхээр нь амыг ангайлгаад  шүдийг нь хартал шүд нь хөдөлсөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч  Б.ийн “... сумын Л.*******ын шүдийг үзсэн амны хөндийн үзлэгээр жавьж хавантай 16,17 дугаар шүд хөдөлгөөнтэй, 16,17-р шүд, шүднүүд оромноос хагас мултралтай, 16 дугаар шүд нөхөн сэргээх боломжгүй. Харин 17 дугаар шүдэнд согог заслаар нөхөн сэргээгдэх боломж байсан ч Л.******* өөрийн хүсэлтээр 2 шүдээ авхуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Л.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч П.*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000000574 дугаартай “...1.Иргэн Л.*******ын биед ******* баруун 6, 7-р шүдний мултрал /унасан/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2022 оны 11 дүгээр сарын 04-нд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлнө. 5.Иргэн Л.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг ойлгох ба шүүгдэгч С.*******ын  хохирогчийн толгойн хэсэгт  шилбүүрээр цохисон нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж  хохирогч Л.*******ыг шилбүүрээр цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч С.******* хохирогч Л.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд  шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж,  хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг  шүүх хүлээн авах  үндэслэлгүй байна гэж үзлээ.

 Учир нь: Хохирогч Л.******* нь тухайн үед С.*******той  “малаа нийлүүллээ” гэсэн шалтгаанаар муудалцаж түүнд шилбүүрээр цохиулснаас хойш биеийн эрүүл мэндэд нь толгой өвдөх, баруун талын шанаа хавдах зэрэг зовиур илэрсэн бөгөөд тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлгийн байгууллагад үзүүлсэн байна. Хохирогч Л.******* С.*******т цохиулснаас хойш эмнэлэгт үзүүлэх хүртэл хугацаанд биедээ гэмтэл авсан байж болох нөхцөл байдал тогтогдоогүй ба түүний эрүүл мэндэд С.******* хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх дүгнэлтийг  хүлээн авах үндэслэлгүй.

Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх  үүрэгтэй.

 Шүүх хуралдаанд хохирогч Л.******* нь эрүүл мэндэд гэм хор учруулсан эмчилгээний зардалд 186000 төгрөг, хиймэл шүд хийлгэх  хөлсийг нэхэмжилнэ гэж байгаа  болов ч хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байна. Иймд хохирогч  цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах  нь зүйтэй байна.

                        2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.******* оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******т 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см-ийн урттай, үзүүр хэсгээс нь 119 см-ийн урт хар болон цагаан өнгийн уяа уясан нарийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Завхан аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.*******т 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см-ийн урттай,үзүүр хэсгээс нь 119 см-ийн урт хар болон цагаан өнгийн уяа уясан нарийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Завхан аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.******* цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н. ДЭЛГЭРМАА