| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2016/0001/Э |
| Дугаар | 2 |
| Огноо | 2016-12-27 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******
Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201618000303 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 034 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууьд физикийн багш ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******, /РД:МЬ-81102012/,
Шүүгдэгч М.Гантөгс нь Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь ;
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч М. 2016 оны 10-р сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр болоод 18 цагийн үед найз *******, Л.******* гэх хүмүүсийг утсаар дуудаж гэртээ урьж төрсөн өдрөө тэмдэглэсэн. Ингээд бид манай гэрт 0,75 граммын архи 2 шилийг уугаад “Өгөөмөр” дэлгүүр явж 0,5 граммын “Сархад” нэртэй архийг авч уугаад бид 3 манай гэрээс гарч Б.*******, Л.******* нарыг гэрт нь хүргэж өгөх зорилгоор гэрээс гарч явсан. Ингээд би Б.*******, Л.******* нарыг ******* сумын 4 дүгээр багт байрлах “Өгөөмөр” хүнсний дэлгүүрийн ойролцоо тэр 2-г гэр лүү нь явуулсан. Харин би ******* багшийг “Өгөөмөр” дэлүүрийн гадаа хүлээж байсан чинь ******* багш “*******ыг гэрт нь оруулаад ирлээ” гээд хүрээд ирсэн. Ингээд ******* багш бид 2 дахиж архи уух зорилгоор Бямбажав багшийн гэрт очиж явж байгаад буцаад манай гэр лүү явах замдаа ******* багш “миний дүү одоо гэртээ орж амар” гээд согтуурхаад байсан. Харин би “******* багшийг хүргэж өгнө” гээд их муудсан байсан болохоор хоорондоо маргалдаж байсныг санаж байна. Тэгээд манай гэрийн баруун талын 3 дахь айлын хашааны гадаа ******* бид 2 маргалдаж байгаад би ******* багшийг баруун гараараа цохиж байсныг санаж байна. Ингээд миний ухаан санаа орж гараад байсан, нэг сэргэхэд би Б.******* багшийг газар хэвтэж байсныг хараад айгаад гэртээ хариад цаг харсан чинь 23 цаг 10 минут болж байсан. Ингээд би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ унтаад өгсөн юм. Бид 2 ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Харин би *******ыг “гэрт нь хүргэж өгнө” гэсэн чинь ******* “үгүй, харин би чамайг хүргэж өгнө” гэх мэтээр хоорондоо маргалдаж байгаад нэг мэдсэн чинь ******* багшийг зодсон байсан. Надад ямар нэгэн зодох шалтгаан байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор имй хэрэг гарлаа, би өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
2. Шүүгдэгч М. 2016 оны 11-р сарын 22-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр болж 35 нас хүрсэн. 18 цагийн үед найз *******, Л.******* гэх хүмүүсийг утсаар дуудаж гэртээ урьж төрсөн өдрөө тэмдэглэсэн. Ингээд 19 цагийн орчим манай гэрт ******* багш ирэхэд бид хоёр 0,75 граммын “Экс” нэртэй архийг уугаад талдаа оруулаад ер нь дуусаж байх үед гаднаас ******* багш ирсэн. Бид гурав 0,75 граммын “Экс” нэртэй архи задалж уугаад дуусгасан. Дахин 0,5 граммын “Сархад” нэртэй архи “Өгөөмөр дэлгүүрээс авч бид 3 хувааж уусан. Төрсөн өдөр болж байсан учраас зөвхөн архи уугаад байхгүй ярьж хөөрөөд хоол цай идэж уугаад сууцгаасан. 22 цаг орчим *******, ******* гэрлүүгээ харихаар болж гэрээс гаргаж өгөхөөр хамт гарсан. ******* багш ******* багшийг хүргэж өгөхөөр явсан. Би “Өгөөмөр” дэлгүүрийн гадаа хүлээж байсан. Удаа ч үгүй ******* багш ирээд “******* багшийг хүргэж өглөө” гэж хэлсэн. ******* бид 2 хамт ажилладаг Бямбажав багшийн гэрт очихоор явж байгаад буцаад гэр лүүгээ харихаар болсон. Гэтэл ******* багш “би чамайг хүргэж өгье” гэхэд нь би “үгүй би таныг хүргэж өгье” гэхэд намайг шилэн хүзүүдээд “би чамайг хүргэж өгнө” гэхээр нь би уурлаж түүнийг түлхсэн. Ингээд бид 2-н хооронд үл ойлголцол маргаан үүссэн. Би түүний нүүр лүү гараар цохиход ******* газар унасан. Газар унасны дараа нүүр лүү нь гараараа цохисон. Согтуу байсан учраас гэнэт буруу зүйл хийж байгаагаа мэдээд больсон. Би шууд гэртээ харьж амраад эхнэртээ “би ******* багшийг цохичихлоо” гэдгээ хэлсэн. Б.******* багшийг манай гэрт ирэхэд мөн ******* багшийг хүргэж өгөөд ирэхэд биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би түүний нүүр лүү цохиж нүүр шүдийг гэмтээлээ. Б.******* багш намайг цохиогүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
3. Шүүгдэгч М. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэх зорилгоор ******* багш болон Б.******* багшийг гэртээ урьсан. Б.******* багштай 2012 оноос хойш харилцаатай байсан. Тэр орой ******* багшийг гэрт нь хүргэж өгөхөд Б.******* багш нь биеэ авч явах чадвартай байсан. Хүүхэд маань халуураад байсан тул эхнэр маань надад “Миний хань гэртээ үлдээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь үгэнд нь оролгүй бид гурав цуг манай гэрээс гараад явсан. Тэгээд ******* багшийг хүргэж өгөөд ******* багш бид хоёр нэмж архи уух гээд эргээд уулзсан. Ууж дуусаад улам согтоод хоёр биенээ хүргэж өгөхөөр болсон. Миний ухаан санаа орж гараад байсан. Нэг харахад Б.******* багш миний хүзүүн дээр шилдээд “Миний дүү гэр лүү гээ ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би таныг хүргэж өгье” гээд бид хоёр тэдний гэр лүү чиглэж явж байтал Б.******* багш “танай балай эхнэр чинь залгаад байх шиг байна” гэж хэлэх шиг болсон. Миний уур хүрээд Б.******* багшийг барьж аваад хэд хэд цохьсон. Тийм удаан зодоогүй. Айсандаа нарийн гудамжаар гараад гэрийнхээ зүг явсан. Гэртээ ороод эхнэртээ “би Б.******* багшийг зодчихлоо” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 21-нд Б.******* багшийнд очоод уучлал гуйгаад “эмчилгээтэй холбоотой бүх зардлыг хариуцна” гэдгээ хэлсэн. Очиж уулзах үед Б.******* багш “намайг нэлээн олон хүн зодсон” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар гудманд тийм олон хүн байгаагүй. Энэ хоёр сарын хугацаанд цалингийн зээл авч Б.******* багшийн эмчилгээнд зориулсан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхлээд 104.300 төгрөг, дараа нь 10 дугаар сарын 25-нд хотод очоод томограф зураг авахуулах болон толгойны эмчилгээнд 740.000 орчим төгрөг өгсөн, шүдний эмчилгээнд 6.500.000 төгрөг шаардлагатай гэсэн болохоор 11 дүгээр сарын 24-нд цалингийн зээл аваад өөрийнхөө боломжоор 3.600.000 төгрөгийг эмчилгээнд гаргаж өгсөн. Прокурорын шатанд 1.500.000 төгрөг өгсөн. Цаашдаа үүсэх эмчилгээний зардлыг төлнө Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. гэх мэдүүлэг,
4. Хохирогч Б.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед гэртээ амарч байсан чинь миний гар утас руу 99070897 гэсэн дугаараас хамт ажилладаг М.Гантөгс багш залгаад “ахаа та хаана байгаа юм бэ, дүүгийн чинь төрсөн өдөр болж байна, та манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь би гэртээ хоол хийж идээд орой 19 цагийн үед байх М.Гантөгс багшийн гэрт ороход хамт ажилладаг сургуулийн багш Л.******* багштай М.Гантөгс тэр 2 төрсөн өдөр тэмдэглээд тэр сууж байсан. Ингээд багш намайг ширээндээ уриад суулгасан. Бид төрсөн өдрийн ширээн дээр суугаад хоол унд идээд ширээн дээр байсан 0.75 литрийн “Экс” архи нэг шилийг уугаад дууссан. Харин М.Гантөгс багш архи дуусах үед дахиж гараад хаанаас авсныг нь мэдэхгүй нэг ширхэг 0,5 “Сархад” архи авчирсан. Ингээд бид 3 авчирсан архийг хувааж уугаад тэгээд архи дуусаад бид 3 гэртээ харих зорилгоор М. гэрээс гарсан. Тухайн үед М.Гантөгс гэрийнхээ гадаа үлдсэн. Харин би ******* багшийг гэрт нь хүргэж өгөөд буцаад М. гэр лүү нь алхаж байхад ******* сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” дэлгүүрийн ойролцоо М.Гантөгс багш таарсан. Би М.Гантөгсийг гэрт нь хүргэж өгөх зорилгоор гэр лүү нь алхаж байхад М.Гантөгс багш миний ард намайг дагаж алхаж байгаа харагдсан. Нэг мэдсэн чинь М.Гангтөгс ямар нэгэн үг яриа хэлэлгүй толгойн тус газарт гараараа цохисон. Цохих үед миний нүд харанхуйлж газарт унасан. Би газарт унах үед М.Гантөгс миний дээр гараад нүүр нүдгүй гараараа цохиж зодсон. Тэр үед би ухаан санаа орж гараад ганцаараа хэвтэж байсан. Тэр үед ойр хавиар ямар нэгэн хүн харагдаагүй байсан болохоор би босоод гэртээ хариад болсон явдлын талаар эхнэртээ хэлсэн чинь манай эхнэр Цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргасан. М.Гантөгс багш бид 2 тухайн үед маргалдаж хэрэлдсэн асуудал байхгүй. Харин М.Гантөгс багшийг гэрт нь хүргэж өгөх үед ямар нэгэн үг хэлээгүй миний араас буюу толгой руу гараараа цохисон. Би гомдолтой байна, зүгээр гэртээ байхад М.Гантөгс багш “миний төрсөн өдөр та гэрт хүрээд ир” гэж урьсан байж намайг жаахан архи уусанг минь далимдуулан намайг зодож 4 шүдийг минь хугалсанд би гомдолтой байна. М.Гантөгс багш надад эмчилгээний зардал болон эм тарианы мөнгө гэж 678.200 төгрөг бэлэн болон бэлэн бусаар өгсөн байгаа. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/,
5. Хохирогч Б.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Өмнө миний хацар, шүд зэрэгт ямар нэгэн гэмтэл, хугарал байгаагүй. М.******* нүүрэндээ цохиулснаас болж энэ гэмтэл учирлаа. Энэ гэмтлийг юмнаас унах, санамсар болгоомжгүй байдлаас юманд цохиулах зэргээр аваагүй. М. төрсөн өдрийг тэмдэглэж ******* багш бид 3 0,75 литрийн “Экс” архи 2 шил уусан. Намайг анх М. гэрт очиход *******, 2 нэг шил архи уугаад дуусчихсан байсан. Ингээд бодоход би 2 шил архи, М.Гантөгс багш 3 шил архи уусан. Миний хувьд архи уугаагүй очоод тэнд архинаас ууж нилээн согтсон. М.Гантөгс багш бас нилээн согтуу байсан. М.Гантөгс багш бид 2 хамтран ажилладаг. Бие биенийгээ хүндэлдэг. Өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Өр авлага, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 10-р ху/,
6.Хохирогч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн хүсэлтэнд: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн багшийн гэрт төрсөн өдөрт нь уригдан нилээн согтсон байсан. Тэгээд гэрээс нь хамт гарцгаан бие биенийгээ “гэрт нь хүргэж өгнө” гээд маргалдсаны улмаас ******* миний биед хүндэвтэр гэмтэл учруулж зодсон юм. Улмаар Улаанбаатар хот руутэй хамт явж гэмтлээ оношлуулж мөн шүдний эмнэлгээр орж үзүүлэн үүдэн 5 шүдний төлбөр 6.500.000 төгрөгт багтаан хийлгэхээр болсон. Одоогоор эхний төлбөр 3.600.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг нийт 5.100.000 мянган төгрөгийн шүд хийлгэх төлбөрт өгсөн. Миний толгой нүүрний хугарал, гэмтэл бүрэн эдгээгүй, хугацаа нилээн шаардагдах учраас шүд хийлгэх боломжгүй учраас ямар нэгэн үзүүлж, харуулах, шүд хийлгэсэн баримт одоогоор байхгүй байна. Мөн үлдсэн мөнгийг удахгүй өгөх учраас ******* миний бие иргэн ******* гомдолгүй уучилж байна. Мөн биеэр хорихгүй арга хэмжээг авч болох болов уу хэмээн эрхэм шүүгч нараас дахин дахин хүсэж байна. Одоогоор толгойн өвдөлт хааяа хүчтэй /үе, үе/ өвддөг болсон. Цаашид толгойн гэмтэл хэдэн сар, жилийн дараа сэдэрдэг гэж эмч нар хэлсэн учир цаашид гарах эрсдэл, эмчилгээний зардал гарвал тухайн үед эл, эмчилгээний зардал гарвал тухайн үед нь иргэнөөр гаргуулахыг миний бие хүсэж байна. Жич: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн шүүх хуралдаанд шинэ жилийн засал чимэглэл бэлтгэх ажил ихтэй тул оролцох боломжгүйг хүлээн авна уу. ...гэх,
7. Гэрч Л.*******ын 2016 оны 11-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг орчим хамт ажилладаг М.Гантөгс над руу залгаад “миний төрсөн өдрийг тэмдэглэе, манай гэрт хүрээд ирээч” гэж дуудсан. Ингээд би М. гэрт 19 цаг өнгөрөөж очсон. бид хоёр 0,75 граммын “Экс” нэртэй архи уугаад талдаа орж байхад ******* багш ирсэн. Ингээд бид дахин 0,75 граммын “Экс” архиа ууж дуусаад дахин 0,5 литрийн “Сархад” архи хувааж уусан. Миний хувьд уусан архиндаа нилээн согтсон. Цаашаа юу болсон болохыг мэдэхгүй. Өглөө гэртээ сэрсэн. Намайг хэн гэрт хүргэж өгсөн болохыг мэдэхгүй. Сүүлд ******* “би таныг гэрт чинь хүргэж өгсөн” гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд, ******* нарыг сайн таньж мэднэ. Тухайн өдөр хоорондоо зодолдсон талаар сонсоод их гайхсан. Өмнө хамт архи дарс хэрэглэж байхад агсам, дээрэлхүү зан 2-ланд нь байхгүй, төлөв томоотой хүмүүс байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,
8. Гэрч Д. 2016 оны 11-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр М. 35 насны төрсөн өдөр болж хамт ажилладаг *******, ******* багш нарыг гэртээ 18 цагийн орчим утсаар дуудаж тэд оройн 19 цаг орчим манай гэрт ирцгээсэн. Манай гэрт хоол цай идэж уугаад архи ууцгаасан. Манай хүү халуураад байсан болохоор би хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй, нөгөө өрөөндөө орсон. 21 цагийн орчим өнгөрч байхад М.Гантөгс “*******, ******* нарыг гэрт нь хүргэж өгнө” гэж хэлээд гэрээс гарсан. 23 цаг 10 орчим М.Гантөгс гэртээ орж ирэхдээ “би ******* багшийг цохичихлоо” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад надад хэлээгүй. Ингээд гэртээ унтаж амарсан. Маргааш нь цагдаагийн ажилтан М.Гантөгсийг дуудаж болсон асуудлын талаар тодруулан шалгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,
9. Гэрч Д. 2016 оны 11-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөхөр *******тай гэр бүл болоод 19 жил амьдарч байна. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг орчим гэртээ ирэхдээ ам хамраас нь цус гарсан, үүдэн шүднүүд нь хугарсан, зүүн чамархай орчим улайсан, хүнд зодуулсан байдалтай ирсэн. Энэ асуудлыг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар хандсан. Миний хувьд болсон хэрэг асуудлын талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн № 431 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Б.*******ын биед баруун 1,2-р шүдний булгарал, зүүн 1,2-р шүдний хугарал, буйланд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун нүдний доод зовхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. гэх дүгнэлт, /хх-ийн 29-р ху/,
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн № 450 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:
1. Б.*******ын хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын зүүн талын цөмөрсөн хугарал, баруун 1,2-р шүдний булгарал, зүүн 1,2-р шүдний хугарал, буйланд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун нүдний доод зовхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. гэх дүгнэлт, /хх-ийн 36-р ху/
Шүүгдэгч М. урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 42-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 19-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 20-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 21-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 22-23-р ху/, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх 28-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 30, 36–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 31, 37–р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан талаархи шийтгэх тогтоолын хуулбар, /хх 45-47-р ху/, хохирогчид эмчилгээний зардал төлсөн талаархи баримтууд, /хх 52-55-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 51-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 50-р ху/, зэрэг болно.
Шүүгдэгч М.Гантөгс нь Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, шүүгдэгч, хохирогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, хохирогчид эмчилгээний зардал төлсөн талаархи баримтууд,...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч М. үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Гантөгс нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч талаас гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантөгсийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Гантөгс нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хохирогч Б.******* нь дээрхи гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.******* хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч М.******* сануулсугай.
9.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН