| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0304/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт О.Н-д холбогдох,
Орон сууцны ус, халаалтын төлбөр 367.429,84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон сууцны хэрэглээний ус, халаалтын төлбөрөө төлөхгүй байгаа тул нийт 367.429,84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Н миний бие Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 367.429,84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч О.Н-т холбогдуулан орон сууцны ус, халаалтын төлбөр 367.429,84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Н-т холбогдох орон сууцны ус, халаалтын төлбөр 367.429,84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Н нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.672 төгрөгийн 50 хувь болох 5.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5.836 төгрөгийг, хариуцагч О.Н-с 5.836 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Н нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц