Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 283

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, У овогт Д.О-д холбогдох,

Зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/39 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга төгрөг/-ийн зээлийг сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй 12 сар /1 жил/-ийн хугацаагаар автомашин худалдаж авахаар зээлж авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь төлөх боломжгүй болох үед 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан хугацааг нь сунган боломж олгосон боловч 2017 оны 09 дүгээр сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдсэн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 5.638.676,10 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг бүгд 5.638.676,10 төгрөгийг Д.О-р төлүүлэх мөн Замын-Үүд сум 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 44мкв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд сум 3 дугаар  багт байрлах ... гэрчилгээний дугаартай, ... талбарын дугаартай 500 мкв талбай бүхий газрын хамт тус тус барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О миний бие Г ХЗХ-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүү 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, нийт 5.638.676,10 төгрөгийг дараах байдлаар төлөх боломжтой байна.

1. 2020.01.20-ны өдөр 300.000 төгрөг

2. 2020.02.20-ны өдөр 300.000 төгрөг

3. 2020.03.20-ны өдөр 300.000 төгрөг

4. 2020.04.20-ны өдөр 300.000 төгрөг

5. 2020.05.20-ны өдөр 300.000 төгрөг

6. 2020.06.20-ны өдөр 300.000 төгрөг

7. 2020.07.20-ны өдөр 300.000 төгрөг

8. 2020.08.20-ны өдөр 300.000 төгрөг

9. 2020.09.20-ны өдөр 300.000 төгрөг

10. 2020.10.20-ны өдөр 300.000 төгрөг

11. 2020.11.20-ны өдөр 300.000 төгрөг

12. 2020.12.20-ны өдөр 300.000 төгрөг

13. 2021.01.20-ны өдөр 300.000 төгрөг

14. 2021.02.20-ны өдөр 300.000 төгрөг

15. 2021.03.20-ны өдөр 300.000 төгрөг

16. 2021.04.20-ны өдөр 300.000 төгрөг

17. 2021.05.20-ны өдөр 300.000 төгрөг

18. 2021.06.20-ны өдөр 300.000 төгрөг

19. 2021.07.20-ны өдөр 238.676,10 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэрэв миний бие уг хуваариа зөрчин Г ХЗХ-д зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй бол Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай ... гэрчилгээний дугаартай 44  мкв талбай бүхий хувийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... гэрчилгээний дугаартай ... дугаартай 500 мкв бүхий газрыг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжоор хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн гаргасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5.638.676,10 төгрөгийг гаргуулан авахад татгалзах зүйл алга. Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөр, хүү, алдангаа төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл алга гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Д.О-д холбогдуулан 1 зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөгийг:

1. 2020.01.20-ны өдөр 300.000 төгрөг

2. 2020.02.20-ны өдөр 300.000 төгрөг

3. 2020.03.20-ны өдөр 300.000 төгрөг

4. 2020.04.20-ны өдөр 300.000 төгрөг

5. 2020.05.20-ны өдөр 300.000 төгрөг

6. 2020.06.20-ны өдөр 300.000 төгрөг

7. 2020.07.20-ны өдөр 300.000 төгрөг

8. 2020.08.20-ны өдөр 300.000 төгрөг

9. 2020.09.20-ны өдөр 300.000 төгрөг

10. 2020.10.20-ны өдөр 300.000 төгрөг

11. 2020.11.20-ны өдөр 300.000 төгрөг

12. 2020.12.20-ны өдөр 300.000 төгрөг

13. 2021.01.20-ны өдөр 300.000 төгрөг

14. 2021.02.20-ны өдөр 300.000 төгрөг

15. 2021.03.20-ны өдөр 300.000 төгрөг

16. 2021.04.20-ны өдөр 300.000 төгрөг

17. 2021.05.20-ны өдөр 300.000 төгрөг

18. 2021.06.20-ны өдөр 300.000 төгрөг

19. 2021.07.20-ны өдөр 238.676,10 төгрөгөөр төлж барагдуулахаар,  зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөгийг дээрхи хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай ... гэрчилгээний дугаартай 44  мкв талбай бүхий хувийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... гэрчилгээний дугаартай ... дугаартай 500 мкв бүхий газрыг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Д.О-д холбогдуулан 1 зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О нь

1. 2020.01.20-ны өдөр 300.000 төгрөг

2. 2020.02.20-ны өдөр 300.000 төгрөг

3. 2020.03.20-ны өдөр 300.000 төгрөг

4. 2020.04.20-ны өдөр 300.000 төгрөг

5. 2020.05.20-ны өдөр 300.000 төгрөг

6. 2020.06.20-ны өдөр 300.000 төгрөг

7. 2020.07.20-ны өдөр 300.000 төгрөг

8. 2020.08.20-ны өдөр 300.000 төгрөг

9. 2020.09.20-ны өдөр 300.000 төгрөг

10. 2020.10.20-ны өдөр 300.000 төгрөг

11. 2020.11.20-ны өдөр 300.000 төгрөг

12. 2020.12.20-ны өдөр 300.000 төгрөг

13. 2021.01.20-ны өдөр 300.000 төгрөг

14. 2021.02.20-ны өдөр 300.000 төгрөг

15. 2021.03.20-ны өдөр 300.000 төгрөг

16. 2021.04.20-ны өдөр 300.000 төгрөг

17. 2021.05.20-ны өдөр 300.000 төгрөг

18. 2021.06.20-ны өдөр 300.000 төгрөг

19. 2021.07.20-ны өдөр 238.676,10 төгрөгөөр төлж барагдуулахаар,  зээлийн үндсэн төлбөрийн өр 2.190.520,88 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.891.487,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 556.667,60 төгрөг, бүгд 5.638.676,10 төгрөгийг дээрхи хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай ... гэрчилгээний дугаартай 44  мкв талбай бүхий хувийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах ... гэрчилгээний дугаартай ... дугаартай 500 мкв бүхий газрыг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.170 төгрөгийн 50 хувь болох 52.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 52.585  төгрөгийг, хариуцагч Д.О-с 52.585 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                        Д.Ц