Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 10

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

 

      Улсын яллагч                                               Д.Нямдэлэг 

      Нарийн бичгийн даргаар                              Б.Урангоо нар  оролцов.

 

           Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжир овогт Мөнхсайханы Болормаад холбогдох 201618000343 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

           Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1979 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 9 дүгээр байрны 55 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Балжир овогт Мөнхсайханы Болормаа /РД: ФБ-79021201/,

 

           Шүүгдэгч М.Болормаа нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Монгол улсын хилээр нэвтрэхдээ “Аквадетрим” нэртэй хүүхдийн витамин 1 хайрцаг, “Виферон” 150.000 ме хүүхдийн дархлааны лаа 10 хайрцаг, “Феррум лек” 100 мг хүүхдийн сироп 2 хайрцаг, “Диротон” 5 мг даралтны эм 10 хайрцаг, “Амлодипин” 5 мг даралтны эм 2 хайрцаг, “Амлодипин” 10 мг 2 хайрцаг, “Цераксон” 100 мг, 30 мл хүүхдийн даралтанд уудаг сироп 10 хайрцаг зэрэг 8 нэр төрлийн нийт 684.567.93 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1. Шүүгдэгч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын  05-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Би Улаанбаатар хотод нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явах оройн вагонд суугаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны үүрээр 04 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймагт ирсэн ба вокзал дээр буугаад Улаан-Үд явах машин байгаа эсэхийг жолооч нараас асууж явахад 56-99 СЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Ипсум” маркийн автомашинтай Мөнхзориг гэх хүн “хүн авч явна” гэсэн зогсож байхаар нь “хэдээр явах талаар” асуухад “1 хүний 60,000 төгрөг” гэж хэлэхээр нь машинд суусан ба надаас гадна 4 хүн аваад Алтанбулаг сум руу хөдөлсөн. Алтанбулаг сум ороод өглөөний 07 цагийн үед Оросын хил рүү ороод 08 цагийн үед гараад шууд Улаан-Үд явсан. Өдрийн 12 цагийн үед очоод жолооч бид нарыг зах дээр буулгаад машиндаа унтаад үлдсэн ба би ганцаараа явж ойр зуурын юм үзээд идэж уух юм авч явж байгаад захын дэргэд байсан “Галакси” нэртэй газарт байрлах аптекаас нийт 420,000 төгрөгөнд эм худалдан авсан рублиэр бодвол 10,920 рубль болж байсан. Би эмийн сангаас “Феррум лек” 5 мл шингэнээр 2 ширхэг, “Диротон” 10 хайрцаг, “Амлодипин” 10 мл 2 хайрцаг, “Цераксон” 30 мл шингэнээр 10 ширхэг, “Аквадетрим” 10 мл шингэнээр 1 ширхэг, “Виферон лаа” 150,000 ме 20 хайрцаг, “Виферон лаа” 500,000 ме 10 хайрцаг зэргийг худалдан аваад цаасан хайрцган дотор хийгээд амыг нь дараад машины багаажанд авсан хүнсний зүйлтэйгээ хамт хийсэн. Ингээд хамт Улаан-Үд явсан зорчигч нараас нэг эмэгтэй нь буцаж ирсэн ба бусад 3 хүн нь буугаад үлдсэн. Улаан-Үд хотоос явах замдаа замаас нэг эмэгтэй хүн авсан. Ингээд шууд явсаар байгаад Оросын хилээр орж шалгуулаад Монголын хил рүү оройны 23 цагийн үед орсон ба машиныг шалгаад миний авсан эмийг илрүүлээд намайг саатуулсан ба жолооч, зорчигч нарыг машинтай нь хилээр гаргаж явуулсан. Машины бичиг баримтыг хуулбарлан авч байсан. Би хайрцагтай эмээ хураалгаад болсон асуудлын талаар тайлбар бичиж өгсөн ба бичиг баримтаа хураалгасан юм. Ингээд өнөөдөр Цагдаагийн газарт шилжин ирээд мэдүүлэг өгөөд сууж байна. Намайг эм авсныг жолооч, зорчигч нар мэдээгүй байсан юм. Би гайгүй гаргачих байх гэж бодоод хилээр аваад орчихсон юм. Миний хувьд эмийг нууж хаасан зйүл байхгүй. Худалдан авсан чигээр нь цаасан хайрцганд хийсэн байгаад гаалийн байцаагч Жавхланд саатуулагдсан юм. Би хилээр эм нэвтрүүлэхийг хориглодог болохыг мэдээгүй байсан, зүгээр гаргачих байх гэж бодсон юм. Оросын хил дээр шалгаад зүгээр оруулчихсан юм. Миний хувьд ОХУ-аас эмийг хямдхан аваад Монголд үнэ нэмж заръя гэж бодож авсан юм. Хийсэн ажилгүй учир хэдэн төгрөг олъё гэж бодоод эм авсан юм. Энэ чинь хүний амьдрал шүү дээ. Тухайн үед цаасан хайрцагны талд нь ортол эмийг хийгээд дээгүүр нь цаасан кордоноор далдлаад дээр нь ахуйн зүйлс тавьсан байсан юм. Үүнийг гаалийн байцаагч шалгаад мэдчихсэн. Би өөрийн гэм буруу ойлгож байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 50-р ху/,

 2. Шүүгдэгч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 14-нд  яллагдагчаар өгсөн: ... Би Улаанбаатар хотод нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явах оройн вагонд суугаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны үүрээр 04 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймагт ирсэн ба вокзал дээр буугаад Улаан-Үд явах машин байгаа эсэхийг жолооч нараас асууж явахад 56-99 СЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Ипсум” маркийн автомашинтай Мөнхзориг гэх хүн “хүн авч явна” гэсэн зогсож байхаар нь “хэдээр явах талаар” асуухад “1 хүний 60,000 төгрөг” гэж хэлэхээр нь машинд суусан ба надаас гадна 4 хүн аваад Алтанбулаг сум руу хөдөлсөн. Алтанбулаг сум ороод өглөөний 07 цагийн үед Оросын хил рүү ороод 08 цагийн үед гараад шууд Улаан-Үд явсан. Өдрийн 12 цагийн үед очоод жолооч бид нарыг зах дээр буулгаад машиндаа унтаад үлдсэн ба би ганцаараа явж ойр зуурын юм үзээд идэж уух юм авч явж байгаад захын дэргэд байсан “Галакси” нэртэй газарт байрлах аптекаас нийт 420,000 төгрөгөнд эм худалдан авсан рублээр бодвол 10,920 рубль болж байсан. Би эмийн сангаас Феррум лек 5 мл шингэнээр 2 ширхэг, Диротон 10 хайрцаг, Амлодипин 10 мл 2 хайрцаг, Цераксон 30 мл шингэнээр 10 ширхэг, Аквадетрим 10 мл шингэнээр 1 ширхэг, Виферон лаа 150,000 ме 20 хайрцаг, Виферон лаа 500,000 ме 10 хайрцаг зэргийг худалдан аваад цаасан хайрцган дотор хийгээд амыг нь дараад машины багаажанд авсан хүнсний зүйлтэйгээ хамт хийсэн. Ингээд хамт Улаан-Үд явсан зорчигч нараас нэг эмэгтэй нь буцаж ирсэн ба бусад 3 хүн нь буугаад үлдсэн. Улаан-Үд хотоос явах замдаа замаас нэг эмэгтэй хүн авсан. Ингээд шууд явсаар байгаад Оросын хилээр орж шалгуулаад Монголын хил рүү оройны 23 цагийн үед орсон ба машиныг шалгаад миний авсан эмийг илрүүлээд намайг саатуулсан ба жолооч, зорчигч нарыг машинтай нь хилээр гаргаж явуулсан. Машины бичиг баримтыг хуулбарлан авч байсан. Би хайрцагтай эмээ хураалгаад болсон асуудлын талаар тайлбар бичиж өгсөн ба бичиг баримтаа хураалгасан юм. Ингээд өнөөдөр Цагдаагийн газарт шилжин ирээд мэдүүлэг өгөөд сууж байна. Намайг эм авсныг жолооч, зорчигч нар мэдээгүй байсан юм. Би гайгүй гаргачих байх гэж бодоод хилээр аваад орчихсон юм. Миний хувьд эмийг нууж хаасан зйүл байхгүй. Хадалдан авсан чигээр нь цаасан хайрцганд хийсэн байгаад гаалийн байцаагч Жавхланд саатуулагдсан юм. Намайг эмийн зүйл машинд авч явааг жолооч болон хамт зорчиж явсан хүмүүс огт мэдээгүй. Монголын гааль дээр шалгаад эмийг гаргаж ирэхэд л мэдсэн. Жолооч над руу уурлаж дайрсан, тухайн үед би гаалийн байцаагчид “жолооч ямар ч хамаагүй би мэдэгдэлгүй машинд нь хийчихсэн юм” гэдгээ хэлсэн. Энэ асуудалд жолооч ямар ч хамааралгүй. Би анх удаагаа л эмийн зүйл хилээр нэвтрүүлэх гэж байсан юм. Эмийг арай өндөр үнээр зардаг гэж хүнээс дам сонсоод авчихсан юм. Үүнээс өмнө бол хилээр хүнсний зүйл гаргаж зардаг байсан. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Тухайн үед цаасан хайрцагны талд нь ортол эмийг хийгээд дээгүүр нь цаасан кордоноор далдлаад дээр нь ахуйн зүйлс тавьсан байсан юм. Үүнийг гаалийн байцаагч шалгаад мэдчихсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

 

   3.Шүүгдэгч М.Болормаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Улаанбаатараас вагонд сууж ирээд Улаан-Үд явдаг машинд суугаад Улаан-Үдэд очоод тэндээс эмийн сангаас 8 нэр төрлийн эмийн зүйл  авч авч яваа юмнуудынхаа дор хийгээд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор гарах гэж байгаад гаалийн байцаагчид шалгуулахдаа мэдэгдчихсэн. Энэ мэнүүдийг хотод нугалж зардаг болохоор зарах гэж авсан. Заримыг нь өөртөө болон хүүхэддээ хэрэглэх гэж авсан байсан. Буруу хэрэг хийснээ хүлээж байна.  Хийх ажилгүй, амьдралын боломжгүйгээс болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийж хуулийн өмнө зогсохгүй  ..гэх мэдүүлэг,

  4.Хохирогч Т.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09-р сарын 27-ны  өдөр өгсөн:  ... Цагдаагийн газраас хууль бусаар эмийн зүйл хилээр нэвтрүүлэхийг завдсан хүмүүстэй холбоотой хэрэгт би хохирогч, иргэний нэхэмжлэгчээр засаг даргын захирамжийн дагуу оролцож байна. Миний хувьд уг хэрэгтэй холбоотой хэлж яриад байх зүйл алга байна. Учир нь шаардлага хангаагүй эмийн зүйлийг хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, хохирсон хүн байхгүй учир гаргаад байх гомдол санал гэх зүйл алга байна. Зохих хуулийнхаа дагуу шийдвэрлэнэ байх гэж бодож байна. Иргэн хүн хилээр эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага хилээр импортлох эрхтэй байдаг. Энэ утгаараа дээрх хүмүүс хэрэгт холбогдож байгаа юм. Миний хувьд гаргаад байх гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,

  5.Гэрч Н.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 02-ны өдөр өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагт би ээлж хүлээж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 08 цаг хүртэл хугацаанд Алтанбулаг сумын хилийн боомтын орох тал хариуцсан хяналт шалгалтын байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Ажилтай байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байх үед ОХУ талаас 56-99 СЭҮ улсын дугаартай “Ипсум” маркийн автомашин хяналтын бүсэд орж ирсэн ба жолоочоос гадна 3 зорчигч байсан шиг санагдаж байна. “Хөлсөөр хүмүүс авч яваа өглөө вагоноос тосож авсан” гэж жолооч ярьж байсан. “Улаан-Үд хотоос ирж байна” гэж ярьсан. Ингээд машинд үзлэг хийхэд машины арын багаажинд цаасан хайрцагтай зүйл байсан ба хайрцагны дээд хэсэгт хүүхдийн соосок, эмэгтэйчүүдийн хэрэглэдэг тос зэрэг ахуйн хэрэглээний зүйлс байсан ба тухайн зүйлийг хайрцагнаас гаргахад эмийг нууж далдлаад дээд хэсэгт нь цаасан кордони тавьж халхалсан байдалтай байсан ба уг цаасыг нь авахад доод хэсэгт нь эм нуусан байсан юм. Эмээ далдалж цаасан кордони тавиад дээрээс нь хүүхдийн соосок, тос зэрэг тавьж нуусан байсан. Ингээд ямар учиртай эм болохыг асуухад М.Болормаа “миний худалдаж авсан эм” гэж хэлсэн ба автомашины жолооч эм авч яваагаа мэдэхгүй байсан. Жолоочид мэдэгдэлгүй машинд хийсэн юм шиг байсан. Ингээд М.Болормааг саатуулаад бусад зорчигч, жолоочийг явуулсан ба зөрчлийн байцаагч Ц.Энхзулд М.Болормааг эмний хамт хүлээлгэн өгсөн.  Феррум лек 5 мл шингэнээр 2 ширхэг, Диротон 10 хайрцаг, Амлодипин 10 мл 2 хайрцаг, Цераксон 30 мл шингэнээр 10 ширхэг, Аквадетрим 10 мл шингэнээр 1 ширхэг, Виферон лаа 150,000 ме 20 хайрцаг, Виферон лаа 500,000 ме 10 хайрцаг зэрэг эмийн зүйл цаасан хайрцагнаас гарч ирснийг саатуулсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

  6.Гэрч Ц.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 01-ний өдөр өгсөн:  ... 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байсан шиг санаж байна. Шөнийн ээлжинд гаалийн хяналтын байцаагчаар Н.Жавхлан ажиллаж байгаад оройн 23 цаг өнгөрч байх үед үзлэг шалгалтаар автомашины багаажнаас цаасан хайрцган дотроос эм, эмийн зүйлсийг илрүүлсэн талаараа надад мэдэгдсэн. Тухайн үед зорчигч эмийн зүйл авч яваагаа гаальд мэдүүлээгүй нуусан байсан. Тухайн өдөр миний бие зөрчил хариуцсан байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Ингээд М.Болормаагийн эмийн зүйлийг саатуулж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж цагдаагийн байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн юм. Зорчигч өөрөө гаалийн дикларацанд авч ямар бараа материалтай яваагаа мэдүүлж бичих үүрэгтэй. Гэтэл М.Болормаа дикларац аваагүй ямар бараа материалтай яваагаа огт мэдүүлээгүй байсан. Үүнийг нь хяналт шалгалтаар цаасан хайрцган дотор зүйлийг гаргаж үзээд илрүүлсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх 25-р ху/,

    7.Гэрч Н.Мөнхзоригийн 2016 оны 11-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2016 оны 11 дүгээр сарын 22-ны үүрээр Сэлэнгэ аймагт вокзал дээр өглөөний 04 цаг 40 минутанд ирдэг вагоныг тосоод “Улаан-Үд явна” гэсэн хүмүүсийг авч явах гээд машинтайгаа зогсож байхад “Улаан-Үд явна” гэсэн эмэгтэй хүн ирсэн юм. Тухайн үед “хэдэн төгрөгөөр авч явах вэ” гэж асуухаар нь “1 хүнийг 60,000 төгрөгөөр авч явна” гэхэд “за за” гээд машинд суусан ба уг эмэгтэйгээс гадна 4 эмэгтэй хүн авсан. Нэг нь Буриад хүн байсан. Ингээд шууд Алтанбулаг сум ороод хилээр гарах гэж оочирлож байгаад өглөөний 07 цагийн үед Монголын хил гараад Оросын хил дээр зогсож машинаа шалгуулаад 08 цагийн орчим хилээр нэвтрээд шууд Улаан-Үд явсан ба өдрийн 12 цагийн үед Улаан-Үд ороод хүмүүсээ зах дээр буулгаад би машиндаа унтаад байж байхад М.Болормаа гэх эмэгтэй цаасан хайрцганд юм хийсэн тэвэрсэн ирсэн ба “багаажаа онгойлгоорой” гэхээр нь онгойлгож өгсөн ба цаасан хайрцагтай зүйлийг хүнсний зүйлийн хамт өөрөө хийгээд хааж байсан. Миний хувьд жолооч талын суудлаа арагш хэвтүүлээд унтаж байсан юм. Машины ард юмаа тавьчихаад дахин зах руу явж байсан. Удалгүй буцаж ирээд машинд суусан. Мөн нэг зорчигч эмэгтэй юм авсан ирээд машины багаажанд хийгээд суусан ба Улаан-Үд ороход хамт орсон 1 эмэгтэй буугаад үлдсэн юм. Улаан-Үд хотоос дахин нэг эмэгтэй хүн 700 рублээр аваад шууд Хиагт руу явсан. Хиагтад очоод ОХУ-ын хилээр гараад Монголын хил дээр 23 цагийн үед орж машинаа шалгуулахад багаажнаас цаасан хайрцагтай эмнүүд гарч ирсэн. Уг эмийг Болормаа гэх эмэгтэй машинд цаасан хайрцганд хийж тавьсан байсан. Үүнийг би мэдээгүй байж байгаад гаалийн байцаагч гаргаж ирэхэд нь мэдсэн. Тухайн үед би машинд эм нуусан талаар мэдээгүй болохоо гаалийн байцаагчид хэлсэн. Машинд эм авч хийсэн талаараа М.Болормаа тайлбар бичиж өгч байсан. Хил дээр М.Болормааг саатуулж үлдээгээд бид нарыг явуулсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 26-р ху/,

8.Гэрч Д.Энхтуяагийн 2016 оны 12-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт цагдаагийн газраас албан бичиг ирүүлсний дагуу миний бие эмийн талаарх мэдээлэл лавлагааг гаргаж өгсөн. Танай газраас ирүүлсэн 48/1-3261 албан тоотыг үндэслэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэгт Аква Детрим, Виферон 150,000 ме, 500,000 ме, Феррум Лек 100 мл, Диритон 5 мг, Амлодипи 5 мг, 10 мг-тай, Цераксон 30 мл зэрэг эмүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх ямар эмчилгээнд хэрэглэх талаар дараах хариултыг өгч байна.

АкваДетрим нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Монгол улсын эмийн бүртгэлийн 36 дугаарт бүртгэгдсэн. Бүртгэлийн код нь 3004.50.10, Эмийн худалдааны нэр нь “Холекальциферол”, Эмийн тун хэмжээ нь 15000 ОУН/мл – 10 мл, Эмийн хэлбэр нь усан уусмал, Үйлдвэрлэгч нь Medana Pharma S.A Улс нь Польш байна. Аква Детримийг витамин Д дутагдах үед, рахитаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Виферон 150,000ме, 500,000ме Монгол улсын эмийн санд бүртгэгдээгүй байна. Вифероныг хүүхдийн янз бүрийн хавсарсан өвчний үед, хүүхэд болон насанд хүрэгсдийн вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл В,С,Д-ийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

Феррум Лек 100мл сироп хэлбэрээр Монгол улсын эмийн санд бүртгэгдээгүй байна. Феррум Лекийг төмрийг түргэн нөхөх шаардлагатай төмөр дутагдлын бүх хэлбэрийн цус багадалтын үед хэрэглэнэ.

Диритон 5 мг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Монгол улсын эмийн бүртгэлийн 713 дугаарт бүртгэгдсэн, бүртгэлийн код нь 3004.90.90, эмийн худалдааны нэр нь “Лизиноприл”, эмийн тун хэмжээ нь 5мг №28, эмийн хэлбэр нь шахмал, үйлдвэрлэгч нь Gedeon Richter PLC, Улс нь Унгар байна. Диритоныг артерийн гипертони, зүрхний архаг дутмагшлын үед хэрэглэнэ.

Амлодипин 5мг, 10мг-тай эм нь Монгол улсын эмийн санд бүртгэгдээгүй байна. Амлодипиныг артерийн гипертони, зүрхний архаг дутмагшилийн үед хэрэглэнэ.

Цераксон 30 мл Монгол улсын эмийн санд бүртгэгдээгүй байна. Цераксоныг цочмог болон цочмогдуу явцтай тархины судасны эмгэг, тархины гэмтлийн үед хэрэглэнэ.

Монгол улсын хэмжээнд эмчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийг заавал Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж коджуулсны дараа хүн амын хэрэгцээнд хэрэглэх ёстой. Дээрх нэр бүхий эмнүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй учраас ямарваа нэгэн эмчилгээнд хэрэглэж болохгүй гэсэн үг юм. гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,

9.Шинжээч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12-р сарын 13-ны өдөр өгсөн: ...Би шинжээч томилсон тогтоолын дагуу М.Болормаагийн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан дээрх 8 нэр төрлийн эмэнд үнэлгээг тогтоосон. Аквадетрим хүүхдийн витамин шилтэй шингэнээр 1 хайрцаг, Виферон 150,000ме хүүхдийн дархлааны лаа нь 1 хайрцгандаа 10 ширхэгтэй 20 хайрцаг, Виферон 500,000ме хүүхдийн дархлааны лаа нь 1 хайрцгандаа 10 ширхэгтэй 10 хайрцаг, Феррум Лек 100мл хүүхдийн сироп шилэн савлагаатай 2 хайрцаг, Амлодипин 10мг-тай 1 хайрцгандаа 1 таблит буюу 60 ширхэгтэй 2 хайрцаг, Диротон 5мг-тай даралтны эм 1 хайрцганд 1 таблит 28 ширхэг эмтэй 10 хайрцаг, Амлодипин 5мг-тай 1 хайрцгандаа 1 таблит буюу 60 ширхэгтэй 2 хайрцаг, Амлодипин 10мг-тай 1 хайрцгандаа 1 таблит буюу 60 ширхэгтэй 2 хайрцаг, Цераксон хүүхдийн даралтанд уудаг сироп шилэн савлагаатай шингэнээр 10 хайрцаг эмнүүдийн гаалийн үнэлгээг тогтоохдоо Гаалийн татвар тарифийн тухай хуулийн 15.2-д заасан заалтыг үндэслэн интернэт үнэ ашиглан тогтоосон Аквадетрим 1 хайрцаг эмийн үнэ 159.7 рубль, Виферон 150,000ме 1 хайрцагийн үнэ 221.6 рубль буюу 20 хайрцаг нь 4432 рубль, Виферон 500,000ме 1 хайрцагийн үнэ 366 рубль буюу 10 хайрцаг нь 3660 рубль, Феррум Лек 100мл 1 хайрцагийн үнэ 119.1 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 238.2 рубль, Диротон 5мг-тай 1 хайрцагийн үнэ 216 рубль буюу 10 хайрцаг эмийн үнэ 2160 рубль, Амлодипин 5мг-тай 1 хайрцагийн үнэ 81.6 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 163.2 рубль, Амлодипин 10мг-тай 1 хайрцагийн үнэ 146.4 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 292.8 рубль, Цераксон 100мг-тай 1 хайрцагийн үнэ 699 рубль буюу 10 хайрцаг сиропийн үнэ 6990 рубль болсон. Эдгээр рублийн үнийг тухайн өдрийн ханшаар бодоход монгол мөнгөний үнийн дүнгээр 684.567.93 төгрөг болж байгаа юм. ... гэх мэдүүлэг, /хх 28-р ху/,

10. Шинжээч Б.Дамдинсүрэнгийн 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн дүгнэлт: 

Хариулт 1. Иргэн М.Болормаагийн хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Аквадетрим 1 хайрцаг эмийн үнэ 159.7 рубль, Виферон 150,000ме 1 хайрцагийн үнэ 221.6 рубль буюу 20 хайрцаг нь 4432 рубль, Виферон 500,000ме 1 хайрцагийн үнэ 366 рубль буюу 10 хайрцаг нь 3660 рубль, Феррум Лек 100мл 1 хайрцагийн үнэ 119.1 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 238.2 рубль, Диротон 5мг-тай 1 хайрцагийн үнэ 216 рубль буюу 10 хайрцаг эмийн үнэ 2160 рубль, Амлодипин 5мг-тай 1 хайрцагийн үнэ 81.6 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 163.2 рубль, Амлодипин 10мг-тай 1 хайрцагийн үнэ 146.4 рубль буюу 2 хайрцаг эмийн үнэ 292.8 рубль, Цераксон 100мг-тай 1 хайрцагийн үнэ 699 рубль буюу 10 хайрцаг сиропийн үнэ 6990 рубль болно. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2-р зүйлийг үндэслэж дээрх барааны гаалийн нэгж үнийг тодорхойлов.

Хариулт 2. Монгол улсад эмийн бүтээгдэхүүн импортлоход “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” 2001 оны хуулийн 15.12.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардагдана. Харин 2010 оны 05 дугаар сарын 27-ны “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 7 дугаар зүйлд “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэнд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтгээдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасан. Тус хуулийн 15 дугаар зүйлд “эм , эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна” гэж заасан байгаа. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн нь Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахыг хуулиар хориглосон байдаг. Гаалийн тухай хуулийн 227.3 дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана” гэж заасан байдаг.

Хариулт 3. Дээрх эмийн зүйл нь гаалийн тухай хуулийн 3.1.14-д заагдсан “тарифын бус хязгаарлалт”-тай хязгаарласан бараа болно. Тухайн бараа импортлогч нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байх ба эрх бүхий дээд байгууллагын зөвшөөрөлтэйгээр тоон хязгаарлалтын дагуу импортлох эрхтэй.

Барааны нэр

Тоо,ширхэг

Нэгж, үнэ /рубль/

Нийт үнэ /рубль/

Суурь үнэлгээ /төг/

Гаалийн татвар /төг/

НӨАТ /төг/

Нийт татварын дүн /төг/

1

Аквадетрим

1 хайрцаг

159.7

159.7

6.041.5

302.07

635.35

937.42

2

Виферон 150,000ме

20 хайрцаг

221.6

4432

167.662.

56

8.383.12

17.604.

56

25.987.68

3

Виферон 500,000ме

10 хайрцаг

366

3660

138.457.

80

6.922.89

14.538.

06

21.460.95

4

Феррум Лек 100мл

2 хайрцаг

119.1

238.2

9.011.10

450.55

946.16

1.396.71

5

Диротон 5мг

10 хайрцаг

216

2160.0

81.712.

80

4.085.64

8.579.

84

12.665.

48

6

Амлодипин 5мг

2 хайраг

81.6

163.2

6.173.

85

308.69

648.25

986.94

7

Амлодипин 10мг

2 хайрцаг

146.4

292.8

11.076.

62

553.83

1163.

04

1716.87

8

Цераксон 100мг/мл 30 мл

10 хайрцаг

699

6990

264.431.

7

13.215.

58

27.653.

32

40.980.90

Дүн

 

 

 

 

648.567.

93

34.222.

37

71.885.

66

106.108.

03

 Хариулт 4. Тухайн бараа импортлогч нь эрх бүхий дээд байгууллагын зөвшөөрөлтэйгээр импортлосон тохиолдолд татвар ногдох бараа мөн болох ба дараах татвар ногдуулна.

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ханш нь 1 рубль 37.83 төгрөг

Тухайн эмүүдийн гаалийн нэгж үнээс бодож Гаалийн татвар 5% НӨАТ 10%  буюу 106.108.03 төгрөгийн татвар ногдож байна. гэх дүгнэлт, /хх 34-р ху/,

 

          Шүүгдэгч М.Болормааг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 56-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 49-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 50-51-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 52-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 53-54-р ху/, үзлэг хийсэн протокол, /хх 4-5-р ху/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт  хавсаргах тогтоол, /хх 17-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 05-р ху/, бараа, тээврийн хэрэгсэл саатуулах 00004172 тоот хуудас, /хх 06-07-р ху/, оруулж ирсэн эмнүүдийн гэрэл зургийн үзүүлэлт, /хх 14-р ху/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 15-16–р ху,  Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай Сүхбаатар сумын засаг даргын захирамж, /20-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 42-43–р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, /хх 08, 63-р ху/, шүүгдэгчийн Е 1760175 тоот паспортын хуулбар, /хх 09-р ху/, зэрэг болно.

 

                 Шүүгдэгч М.Болормаа нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Монгол улсын хилээр нэвтрэхдээ “Аквадетрим” нэртэй хүүхдийн витамин 1 хайрцаг, “Виферон” 150.000 ме хүүхдийн дархлааны лаа 10 хайрцаг, “Феррум лек” 100 мг хүүхдийн сироп 2 хайрцаг, “Диротон” 5 мг даралтны эм 10 хайрцаг, “Амлодипин” 5 мг даралтны эм 2 хайрцаг, “Амлодипин” 10 мг 2 хайрцаг, “Цераксон” 100 мг, 30 мл хүүхдийн даралтанд уудаг сироп 10 хайрцаг зэрэг 8 нэр төрлийн нийт 684.567.93 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хилээр импортлохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

                  Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох үзлэг хийсэн протокол, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт  хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгсэл саатуулах 00004172 тоот хуудас, оруулж ирсэн эмнүүдийн гэрэл зургийн үзүүлэлт,  эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчлийн албаны улсын байцаагчийн тайлбар, түүнтэй холбоотой баримтууд,  эмийн тухай шинжээчийн  дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

      Шүүгдэгч М.Болормаад холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Хууль бусаар эм...импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй  байгаа ба шүүгдэгч М.Болормаагийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин байгаа, бусдад төлөх төлбөргүй  зэргийг харгалзан үзэж  хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

     Энэ хэрэгт шүүгдэгч  М.Болормаа нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Аквадетрим” нэртэй хүүхдийн витамин 1 хайрцаг, “Виферон” 150.000 ме  лаа 10 хайрцаг, “Феррум лек” 100 мг  2 хайрцаг, “Диротон” 5 мг эм 10 хайрцаг, “Амлодипин” 5 мг  2 хайрцаг, “Амлодипин” 10 мг 2 хайрцаг, “Цераксон” 100 мг, 30 мл хүүхдийн  сироп 10 хайрцаг зэрэг 8 нэр төрлийн нийт 684.567.93 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг     удирдлага болгон тогтоох нь ;

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Балжир овогт Мөнхсайханы Болормааг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь  хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээ хууль бусаар эм...импортлох” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормааг 2 /хоёр/ жил  1 /нэг/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаад оногдуулсан  2 /хоёр/ жил  1 /нэг/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Болормаа нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  цагдан хоригдсон  хоноггүй  болохыг тус тус  дурьдсугай.. 

5. Эд мөрийн баримтаар хураагдсан “Аквадетрим” нэртэй хүүхдийн витамин 1 хайрцаг, “Виферон” 150.000 ме  лаа 10 хайрцаг, “Феррум лек” 100 мг  2 хайрцаг, “Диротон” 5 мг эм 10 хайрцаг, “Амлодипин” 5 мг  2 хайрцаг, “Амлодипин” 10 мг 2 хайрцаг, “Цераксон” 100 мг, 30 мл хүүхдийн  сироп 10 хайрцаг зэрэг 8 нэр төрлийн нийт 684.567.93 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Татварын ерөнхий хуулийн 7-р зүйлийн 7.3.2,  7.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаагаас гаалийн татварт 33.844 төгрөг 20 мөнгө, Нэмүү өртгийн албан татварт  71072 төгрөг 83 мөнгө, нийт 104917төгрөг, 03 мөнгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаад оногдуулсан 2 /хоёр/ жил  1 /нэг/ сарын  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд  захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан М.Болормаад сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан  М.Болормаад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10.Шүүгдэгч  М.Болормаад урьд авсан гадагш явахгүй баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шүүгч шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

14.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НОЛХООСҮРЭН