| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0310/И |
| Дугаар | 284 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 284
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ц.Ө-т холбогдох
“3,452,752 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Ө миний бие нь А ХХК-нд ... хийдэг. Манай компани нь ундаа ус борлуулдаг. Падаанаас падааны хооронд жижиг дэлгүүрүүдэд 15 хоногийн хугацаатай зээл олгодог. Ц.Ө нь О ХХК түрээслэж ажиллуулж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 14-нд урбанекийн 420,940 төгрөг, архи 2,180,350 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-нд 3.676.220 төгрөгийн бараа авснаас 68,958 төгрөгний урамшуулал хасаад 3,607,262 төгрөг 2019 оны 08 сарын 24-нд 244,200 төгрөгний ус ундаа тус тус бараа авсан нийт 6,452,752 төгрөгнөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-нд 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,452,752 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Ц.Ө-н төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,452,752 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 25-ны дотор 1,035,000 /нэг сая гучин таван мянган/ төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны дотор 1,208,876 /нэг сая хоёр зуун найман мянга найман зуун далан зургаан/ төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор үлдэгдэл 1,208, 876 /нэг сая хоёр зуун найман мянга найман зуун далан зургаан/ төгрөгийг бүрэн төлж дуусгана...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ц.Ө-т холбогдуулан 3,452,752 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ц.Ө нь 3,452,752 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,194 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 3,452,752 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 35,097 төгрөгийг, төрийн сангаас 35,097 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,452,752 төгрөгийг хариуцагч Ц.Ө нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,194 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,097 төгрөг, хариуцагч Ц.Ө-с 35,097 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н