Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/993

 

 

 

 

 

 

 2023        07         17                                   2023/ШЦТ/993

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч З.Хүслэн /томилолтоор/,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт А.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 1538 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ....... тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,

 

..... овогт А.Б /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүкт “хашаа байшин худалдана” гэх агуулга бүхий хуурамч зар нийтэлж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.У-тай гар утсаар холбогдож харилцаа үүсгэн, хашаа байшин худалдах гэж байгаа, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн тохиолдолд зараа устгалаа гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг ........... дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт цахим хуудсанд “хашаа байшин зарна” гэж хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон ........... тоотод оршин суух иргэн Д.М-ийг “урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн эзэмшлийн ...... дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

  Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

          - Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 13-ын автобусны буудал дээр байхдаа фейсбүүкээр хашаа байшин зарна гэсэн зарын пост харсан. Тэгээд тухайн хүнтэй ....... гэх дугаартай эрэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд би тухайн хашаа байшинг авах гэж сонирхож байсан болохоор тухайн хүнтэй холбогдсон. Тэр эрэгтэй надад хандаад эгчээ би танд данс өгнө та урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл би өөр хүнд хашаа байшингаа зарахгүй, зараа устгалаа гэхээр нь би Хаан банкны ....... гэх данс руу би 500.000 төгрөг хийсэн. Тэгээд орой нь гар утсаа үзэх гэтэл тухайн хүн шууд rap утсаа салгаад алга болсон байсан. Тухайн хашаагаа 28 сая төгрөгөөр зарна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

 

          - Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ......... тоотод амьдардаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхдаа фейсбүүкийн хашаа байшин авна, зарна гэсэн зарын группт Х гэсэн хэрэглэгч Дэнжийн мянгын засмал зам дагуу 2 давхар мансардтай хашаа байшин зарна гэсэн зарын дагуу ... гэсэн дугаарт холбогдсон. Эрэгтэй хүн аваад яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зарна гэсэн. Би өнөө маргаашгүй төрөх гэж байгаа тул засвар үйлчилгээ хийх зүйл байгаа юу гэхэд байхгүй шууд ороход бэлэн байгаа гэж хэлсэн. Би одоо очиж үзье гэхэд би 5-6 цагийн үед ажлаа тарна хүмүүс их ярьж байгаа тул та урьдчилгаа хийчих гэсэн. Би тэр хүний өгсөн ..... гэсэн данс руу 500.000 төгрөг хийсэн. Учир нь тэр хүн намайг мөнгөө хийвэл зараа устгана гэж байсан. Би хүүхдээ дагуулаад ............. тоотод очиж уулзсан... би тухайн хаягт очиж үзэхэд тухайн гэрийн ээн нь байсан бөгөөд маш олон хүн ирж үзэж байна. Бид ямар нэгэн байдлаар зар байрлуулаагүй. Бид хэдэн сарын өмнө хашаа байшингаа 50.000.000 төгрөгөөр зарах гэж зар байршуулаад устгасан. Өөрөөр зар байрлуулаагүй гэж хэлэхээр нь би залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дэх тал/,

 

          - Б.У-ын Голомт банкин дахь ......... дугаартай дансны хуулга /хх-ийн 43 дахь тал/,

 

          - А.Б-н Хаан банкин дахь ....... дугаартай дансны хуулга /хх-ийн 44, 45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүкт “хашаа байшин худалдана” гэх агуулга бүхий хуурамч зар нийтэлж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.У-тай гар утсаар холбогдож харилцаа үүсгэн, хашаа байшин худалдах гэж байгаа, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн тохиолдолд зараа устгалаа гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг ........ дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт цахим хуудсанд “хашаа байшин зарна” гэж хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ...... тоотод оршин суух иргэн Д.М-ийг “урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн эзэмшлийн .... дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах болох нь: Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 13-ын автобусны буудал дээр байхдаа фейсбүүкээр хашаа байшин зарна гэсэн зарын пост харсан. Тэгээд тухайн хүнтэй .... гэх дугаартай эрэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд би тухайн хашаа байшинг авах гэж сонирхож байсан болохоор тухайн хүнтэй холбогдсон. Тэр эрэгтэй надад хандаад эгчээ би танд данс өгнө та урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл би өөр хүнд хашаа байшингаа зарахгүй, зараа устгалаа гэхээр нь би Хаан банкны ...... гэх данс руу би 500.000 төгрөг хийсэн. Тэгээд орой нь гар утсаа үзэх гэтэл тухайн хүн шууд rap утсаа салгаад алга болсон байсан. Тухайн хашаагаа 28 сая төгрөгөөр зарна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/, хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... тоотод амьдардаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхдаа фейсбүүкийн хашаа байшин авна, зарна гэсэн зарын группт Х гэсэн хэрэглэгч Дэнжийн мянгын засмал зам дагуу 2 давхар мансардтай хашаа байшин зарна гэсэн зарын дагуу ....... гэсэн дугаарт холбогдсон. Эрэгтэй хүн аваад яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зарна гэсэн. Би өнөө маргаашгүй төрөх гэж байгаа тул засвар үйлчилгээ хийх зүйл байгаа юу гэхэд байхгүй шууд ороход бэлэн байгаа гэж хэлсэн. Би одоо очиж үзье гэхэд би 5-6 цагийн үед ажлаа тарна хүмүүс их ярьж байгаа тул та урьдчилгаа хийчих гэсэн. Би тэр хүний өгсөн ........ гэсэн данс руу 500.000 төгрөг хийсэн. Учир нь тэр хүн намайг мөнгөө хийвэл зараа устгана гэж байсан. Би хүүхдээ дагуулаад .......... тоотод очиж уулзсан... би тухайн хаягт очиж үзэхэд тухайн гэрийн ээн нь байсан бөгөөд маш олон хүн ирж үзэж байна. Бид ямар нэгэн байдлаар зар байрлуулаагүй. Бид хэдэн сарын өмнө хашаа байшингаа 50.000.000 төгрөгөөр зарах гэж зар байршуулаад устгасан. Өөрөөр зар байрлуулаагүй гэж хэлэхээр нь би залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дэх тал/, Б.У-ын Голомт банкин дахь .......... дугаартай дансны хуулга /хх-ийн 43 дахь тал/, А.Б-ийн Хаан банкин дахь ......... дугаартай дансны хуулга /хх-ийн 44, 45 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүкт “хашаа байшин худалдана” гэх агуулга бүхий хуурамч зар нийтэлж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.У-тай гар утсаар холбогдож харилцаа үүсгэн, хашаа байшин худалдах гэж байгаа, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн тохиолдолд зараа устгалаа гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг ....... дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт цахим хуудсанд “хашаа байшин зарна” гэж хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон ........... тоотод оршин суух иргэн Д.М-ийг “урьдчилгаа мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн эзэмшлийн ........ дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй” гэв.

Шүүгдэгч А.Б өөрийн гэм буруугийн талаар маргаангүй хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч А.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Тодруулбал шүүгдэгч А.Б нь “хашаа байшин худалдана” гэх агуулга бүхий хуурамч зар нийтэлж оруулснаа өөрөө мэдүүлж байх ба хохирогч Б.У, Д.М нарыг зориуд зохиомлоор худал хэлж итгүүлэн мөнгийг нь авсан шууд санаатай шунахай сэдэлтэйгээр гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурьдлаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч А.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжил ололгүй ахин санаатай гэмт хэрэг үйлдэн, хохирол төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг сонгож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Б нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч А.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт А.Б-г “үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ