| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2323000000101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогтой гийн ******* /регистрийн дугаар: /
Шүүгдэгч Б.******* нь -ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газарт иргэн Пийн гэрийн гадна хохирогч Т.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь модоор нэг удаа цохиж биед нь баруун, зүүн талын ухархайн дотор ханы хугарал, баруун нүд, баруун чамархайн хэсэгт хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч ******* овогтой гийн ******* нь -ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газар иргэн Пийн гэрийн гадна хохирогч Т.тай намаржааны газраас болж муудалцан улмаар түүний нүүр хэсэгт нь модоор цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.******* өөрийг нь модоор цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Т.ын “...Манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар гээд айлтай хамт хаваржиж байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед хониндоо явж ирээд хажуу айлын цай уу гэхээр нь тэднийд цай ууж байтал ******* архи үнэртүүлсэн орж ирсэн. Бид гурав мэнд мэдээд сууж байтал ...“Хойд барьсан миний хашааг чи булаацалдаад байгаа, чамд падгүй, надад ч хамаагүй. Тухайн хашааг , нар авах гэж байгаа” гээд олон юм яриад байхаар нь юу солиороод байгаа юм, хүний юмыг та дур мэдэж авдаг юм уу түүнийг чинь засаг захиргаа мэддэг юм гэж хэлсэн. Гэтэл “... Чи тэр хүмүүстэйгээ ын намаржааг булаацалдаарай тэр хүртэл би та нарт өгнө гэж байхгүй шүү” гэхээр нь “чи мэддэг юм биш төр засаг мэднэ биз” гээд хэлэхэд би сумын засаг даргад хэлээд барьсан хашаа чамд хамаагүй гэсэн. Чи гуйлгачин шинжтэй юм гэтэл “Чи яахаараа намайг гуйлгачин гэдэг юм, гаръя” гээд түлхээд бид хоёр гэрээс гарахад гийн мотоцикл унаад бензин нь шүүрч байхаар нь ахаа мотоцикл чинь унасан байна, өргөж босгоё гэхэд мотоцикл хамаагүй гээд гэрийн хажуу талын хураасан гишүүнээс нэгийг шүүрч аваад далайгаад цохих гэж байгаад болиод модоо буулгасан. Би ахаа наад модоо хаяач гээд ахиад хэлэхэд баруун гартаа барьсан гишүүгээр миний баруун нүд рүү цохисон...” гэсэн мэдүүлгээр,/ хэргийн 13-14 дэх тал/
Б.******* хохирогч Т.тай маргалдаж түүнийг цохисныг шууд тусган мэдүүлсэн гэрч Пийн “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ... 15 цагийн үед ...., нар ын намаржааны талаар ярьж байгаад муудалцаад , ыг гаръя гэж түлхээд тэр хоёр гарсан. Би араас нь гарахад гартаа мод барьж байгаад ыг цохих гэж далайгаад больсон. гийн мотоцикл унасан байсан тул би босгох гэж байтал гийн модыг тавиулах гэж байгаа бололтой зүүн гарыг нь барьчихсан зогсож байсан. Би буцаад гэр лүүгээ ороод удаагүй байж байтал ын хамраас нь цус гарсан орж ирээд би ус хийж өгч цусыг нь угаалгаад муу усаа асгаад орж иртэл ын баруун нүд нь хавдчихсан байсан. Өөр зүйл болоогүй. ...Би буюу *******, хоёрыг гэрээс гарах үед араас нь гарахад гартаа мод барьчихсан зогсож байхаар нь би гэртээ байж байтал удалгүй хамраас нь цус гоожчихсон орж ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, / хэргийн 18 дахь тал/
Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ийн “... -ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болох гэх газарт хаваржиж байсан гэх айлд очиж Монгол архи уусан. гийн гэрт , би гурав байсан. Тэгтэл хохирогч Т. нь намайг гуйлгачин минь чи юутай юм бэ? Муу цагаач минь гээд маргаан эхлүүлээд миний өвөлжиж байсан газраас хашаагаа аваад зайлаарай гээд байхаар нь бид хоёр маргалдсан. Бид хоёр маргалдаж байгаад гэрээс гараад барьцалдаж аваад бие биеийнхээ нүүр рүү нэг нэг удаа цохилцсон. Дараа нь би түлээний модноос нэг нарийн гишүү аваад цохих гээд далайж байснаа больсон. Тэгтэл энэ хөгшин хүүр намайг цохих гээд байна гээд миний зүүн гарнаас татаад хойшоо түлхсэн. Энэ үед би түүний нүүр рүү цохисон юм шиг байна лээ. Өөр ямар нэгэн зодоон болоогүй ...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 42-43 дахь тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Т.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дугаартай “...Т.ын биед баруун, зүүн талын ухархайн дотор ханы хугарал, баруун нүд, баруун чамархайн хэсэгт хавдар гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.ын бие баруун, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, баруун нүд, баруун чамархайн хэсэгт хавдар гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хэргийн 24-25 дахь тал/
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.******* хохирогч Т.ыг модоор цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс нийт 4,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал 2611083 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна.
Шүүгдэгч нь дээрх баримтаар тогтоогдсон 2,611,083 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба тэрээр хувиараа мал маллаж орлого олдог учир түүний хохирол төлөх илэрхийллийг бодитой гэж үзэж түүнээс 2,611,083 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч нь зардалд 1 хонь нэмж өгөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд хөдөлмөрийн чадвар алдсанаас үүссэн нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлт гаргасан боловч энэ талаар хэрэг ямар нэгэн нотлох баримт байхгүй учир шүүх энэ талаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон “ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох” ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модыг цаашид ашиглах боломжгүй учир устгахаар шийдвэрлэлээ.
2.3. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 2,611,083 төгрөгийг гаргуулж хохирогч Т.т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураан авсан 85 см урттай, 12 см диаметртэй 1 ширхэг модыг устгасугай.
8. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь хохирогчид хохирол 2611083 төгрөгийг, нэмж нэг хонь төлөхөө илэрхийлснийг шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ