Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 13

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

      Улсын яллагч                                  Л.Энхтайван

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Отгонбаяр  

      Нарийн бичгийн дарга                    Б.Урангоо нар  оролцов.

 

******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 201618000304тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 29-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, авто ашиглалт мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 021 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД:*******/,

 

 Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* аймаг, ******* сумын 6 дугаар баг, Орхоны 1 дүгээр хэсгийн 21 тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.*******г модон сандал, ширмэн тогоо зэргийг ашиглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ж.*******ын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим өөрийн гэртээ байж байхад миний хуурай дүү ******* нилээн согтчихсон манай гэрт нэг шил 0,5 литрийн “Титэм” гэх архи авчихсан орж ирсэн. Тухайн архийг задлаад жижиг хундгаар бид 2 нэг, нэг удаа уусан бөгөөд ******* нилээн согтуу байсан учраас буйдан дээр унтчихаар нь би *******р өргөөд орон дээр унтуулчихаад гадна гарч байшингийнхаа засварын ажлаа хийж байхад миний эхнэр 17 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Орой 18 цагийн орчимд ажлаа дуусгаад гэртээ орох үед ******* архи нь  гарчихсан сэрээд “архи байгаа юм уу ахаа” гэхээр нь би “байгаа шүү дээ чиний өдрийн авч ирсэн архи бүтнээрээ шахуу байгаа” гэж хэлтэл “надад нэг хийгээд өгөөч, миний эрүү хөндүүрлээд байна, хүнд өшиглүүлчихсэн юм шиг байна” гэхээр нь нэг хийж өгөөд гадагшаа гараад ажил хийж байсан багаж хэрэгслээ хураачихаад гэртээ орж ирэх үед ******* тухайн архинаас өөрөө хийж уугаад бараг дуусгах гэж байсан. ******* “Оргио ахаа би өлсөөд байна, гэдэс чанаад идчихмээр байна” гэхэд эхнэр зах руу явж хонины гэдэс авч ирээд чанасан. Би гэртээ орж гараад байшиндаа юм хийж байх үед надтай хамт манай байшинд засвар хийлцдэг залуу ******* ирсэн бөгөөд тэр залуу 0,75 литрийн нэг шил “Ерөөл” архи аваад ирсэн байхаар нь би “хэзээ ийм архи гараад ирчихвээ” гэхэд ******* “******* намайг архинд явуулсан юм” гэж хэлсэн. Тухайн архийг залдаад ******* нэг хундага уусан. Харин ******* бид 2 тухайн архийг хувааж уугаад тал шахуу болгосон. Архи ууж байх үед эхнэр гэдэс чанаж өгчихөөд гадагшаа ажлаар гараад явсан. Манай гэрт *******, ******* бид нар хоолоо идээд үлдэцгээсэн. Гэдэс идэж байх үед ******* хутга бариад агсараад “үхэж чадах уу, үхлээс айдаг уу” гээд сонин сонин зүйл яриад байхаар нь миний уур хүрээд *******той хэрүүл хийгээд байсан. Тухайн үед ******* манайд түлээний мод хагалж өгчихөөд гараад явсан. ******* тийм сонин зүйл яриад байсны улмаас бид 2 хэрүүл маргаан хийж байгаад барьцалдаж аваад *******гийн гарт байсан хутгыг булааж авсан. Тэгээд гэрт байсан жижиг модон сандлаар *******гийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон боловч надаас салахгүй бид 2 ноцолдоод байсан. Бид 2 хэсэг зуур зодолдсоны дараа салаад *******г харахад духны дээд хэсэг болон нүүрнээс нь цус гарсан байхаар нь ус хийж өгч угаасан. *******гийн толгойн орой болон духны хэсгээс гарсан цусыг тогтоох гэтэл тогтохгүй байсан. Тухайн үед миний эхнэр ирээд *******г аваад эмнэлэг рүү явсан. Би тухайн үед гэртээ үлдээд хэвтэж байхад гаднаас цагдаа нар ирээд намайг саатуулсан. Бид 2 хэрүүл маргаан хийж байх үед ******* манай гэрт байгаагүй, гараад явсан байсан. *******г гараараа нэг удаа зүүн талын шанаа хэсэгт цохисон, мөн сандлаар толгойн орой хэсэгт нь нэг удаа цохисон. ******* намайг ганц нэг цохисон. Дух хэсэгт бага зэрэг хөхөрсөн байснаас өөр гэмтэл учраагүй. Надад одоогоор ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. ******* маш их согтсон учраас над руу ямар нэг шалтгаангүй агсраад байсан учраас миний уур хүрээд зодоон болсон. *******гийн зүүн талын нүд хэсэгт бага зэрэг хөхөрчихсөн манай гэрт ирсэн. Тухайн өдөр манай гэрт хэсэг унтаад архи нь гарсны дараа “архи ууя, эрүү хөндүүрлээд байна” намайг цохиж унагаад өшиглөх шиг болсон” гэсэн зүйл ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 81-р ху/,

2.Шүүгдэгч Ж.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим өөрийн гэртээ байж байхад миний хуурай дүү ******* нилээн согтчихсон манай гэрт нэг шил 0,5 литрийн “Титэм” гэх архи авчихсан орж ирсэн. Тухайн архийг задлаад жижиг хундгаар бид 2 нэг, нэг удаа уусан бөгөөд ******* нилээн согтуу байсан учраас буйдан дээр унтаад өгсөн. Би байшингийн гадна ажлаа хийж байгаад 17 цагийн орчимд ажлаа дуусгаад гэртээ орох үед *******гийн архи нь овоо гарчихсан байдалтай сэрээд байж байсан. ******* надаас “Титэм” архиа асуухаар нь би архийг нь гаргаж өгөөд нэг удаа хийж өгчихөөд байшингийн гадна байх багаж хэрэгслээ эмхэлж цэгцэлж байгаад гэртээ орж ирэх үед ******* тухайн архиа ганцаараа уугаад бараг дуусах гэж байсан. Би гэртээ орж ирсний дараа ******* надад “ахаа би өлсөөд байна, гэдэс идмээр байна” гэхэд нь эхнэр лүүгээ утасдаад хонины гэдэс захисан. Эхнэр 18 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд гэдэс авч ирээгүй байсан учраас эргэж гарч хонины гэдэс захаас авч ирэн чанасан. Бид нар хоолоо идэж байх үед ******* “ахаа та үхлээс айх уу, үхэж чадах уу” гэсэн утгатай зүйл яриад над руу агсраад бид 2 маргалдсан. *******гийн гарт хутга байсныг булааж авч хаяад жижиг модон сандал авах гэтэл ******* сандлын нэг талаас бариад тавихгүй булаалцалдаад байсан бөгөөд тухайн сандлыг би булааж авч *******гийн толгойн орой хэсэг рүү нэг удаа, нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход сандал эвдэрсэн. Бид 2 хэсэг зуур зодолдож байгаад хэн хэн нь тайвшраад зодолдохоо болиод ******* руу харахад хөмсөгнөөс нь цус гарсан, толгойн орой хэсгээс нь мөн цус гараад тогтохгүй байсан. Би эхнэр лүүгээ утасдаад *******г зодсон талаараа хэлээд *******гийн толгой болон нүүрнээс гарсан цусыг нь угаахад тусалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 84-р ху/,

3.Шүүгдэгч Ж.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:   2016 оны 10 дугаар сарын 11-нд гэртээ засвар хийгээд байж байхад хохирогч нилээн согтуу “ахдаа нэг шил юмтай ирлээ” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би ёс болгож нэг уучихаад хохирогчийг унтуулаад засвараа хийсэн. Гэтэл хохирогч унтаж сэрээд авчирсан архиа хараад уухдаа “эрүү өвдөөд байна” гэсэн. Тэгээд “өлсөөд байна, гэдэс идмээр байна” гэхэд нь би эхнэр лүүгээ ярьж гэдэс авчруулаад  чанаж өгсөн. Гэтэл архи ууж дуусчихаад “дахиад юм уумаар байна” гэсэн. Тэгэхээр нь би 2 лааз пиво авч өгчихөөд байж байтал манайд орж ирсэн *******ыг архинд явуулсан байсан. Тэгээд хохирогчид  гэдэс чанаад өгсөн чинь хутга барьчихаад “та үхлээс айдаг уу? үхэж чадах уу” гээд сонин сонин юм яриад байхаар нь сандал аваад цохичихсон чинь сандалны хадаасаар цохигдсон юмуу? яасан юм цус нь тогтохгүй байсан тул эхнэрээ дуудаж хохирогчийг эмнэлгийн түргэн тусламж руу авч явж үзүүлсэн. Би ахархаад л уурандаа цохичихсон юм. Уг нь миний хуурай дүү юм байгаа юм. Их харамсалтай юм болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Хөнгөл ял оноож өгөөч. Хохирогчид хүнд ажил хийлгэхгүйгээр хамтарч ажиллана. Миний хуурай дүү байгаа юм.   гэх мэдүүлэг,

   4.Хохирогч Ч.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн орчимд Төмөр замын чулуун байр буюу Төмөр замын цэцэрлэгийн ар талын байранд Хөлгүүнээ гэх танил залуугийн гэрт хана, тааз, цонхнуудыг нь будаж өгч байгаад 11 цагийн орчим гарч хоол идэх гэж яваад “Залуус” кафед орсон. Тухайн кафед ганцаараа 0,5 литрийн 6 шил шар айраг уусан. Тэгээд тэндээсээ 13 цагийн орчимд гарч хуурай ах *******ын гэрт очих гэж таксигаар явсан. Тэдний гэрт очих гэж явж байх үедээ “” барилгын материалын дэлгүүрийн урд талд буугаад тус дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талаар тойрч байх үед чулуунд бүдэрч гараараа газарт хальт тулж унах үедээ нүүрний баруун хэсэг хацрын шонтгор ясны ар чихний дээд хэсгийн хацрын харалдаа хэсгээрээ замын хажуу талын боржур мөргөсөн. Тухайн үед миний баруун шанаа бага зэрэг хөндүүрлэсэн. Би тэндээсээ ******* ахынх руу явах гэж байснаа болиод эргэж алхаад “Гоё” дэлгүүр орж 0,5 литрийн “Титэм” гэх архи аваад эргээд ******* ахын гэрт ирсэн. Тэдний гэрт ******* ах ганцаараа байшингийнхаа гадна талын засварыг хийж байсан. Бид 2 хамт тэдний гэрт ороод тухайн архиа задлаад жижиг хундгаар нэг нэг удаа уусан. Би өмнө нилээн шар айраг уусан байсан учраас согтоод унтаад өгсөн. Унтаж байгаад 17 цагийн орчим сэрээд байж байхад ******* ах гадна засвараа хийж байсан бөгөөд ажлаа дуусгаад гэртээ орж ирэхээр нь “ахаа нөгөө архинаас чинь бага зэрэг үлдээ юу? Миний шанаа бага зэрэг хөндүүрлээд байна” гэж хэлэхэд ******* ах нөгөө архийг гаргаж ирсэн бөгөөд тэр архийг бид 21 хувааж уусан. Би өлсөөд байхаар нь “ахаа би нэг сайхан гэдэс идмээр байна” гэж хэлтэл ******* ах эхнэр лүүгээ залган “гэдэс аваад ирээрэй” гэж хэлсэн. Удалгүй эхнэр ирсэн бөгөөд ******* ах эхнэрээ зах руу гэдсэнд явуулж эгч гэдэс авчирч чанасан. Бид нарыг хоолоо идсэний дараа гаднаас ******* гэх залуу орж ирсэн бөгөөд тэр залууд би мөнгө өгч архинд явуулсан. Тухайн үед ******* ахын эхнэр ажилтай гээд гэрээс гараад явсан. ******* 0,75 литрийн “Хараа” архи авчирсан бөгөөд тухайн архийг задлаад ******* 2 хундага уучихаад тэдний түлээний модыг хагалж өгөхөөр гэрээс гарч тэрнээс хойш гэрт орж ирээгүй юм. Бодвол түлээ хагалчихаад гэртээ харьсан байх. Харин үлдсэн архийг ******* ах бид 2 хувааж ууж байх үед би нилээн согтуу байсан бөгөөд ******* ахын уурыг хүргэсэн үг хэллэг хэлсэн юм шиг байна лээ. Яг юу гэж хэлсэн талаараа санахгүй байна. ******* ах уурлаж хоол хийдэг жижиг ширмэн тогоогоор миний баруун эрүү хэсэг рүү нэг удаа цохих үед нь барьсан ширмэн тогоог нь булааж автал, газар байсан модон сандлаар толгойн орой хэсэг рүү 2 удаа, нүүрний хэсэг рүү нэг удаа цохисоны улмаас миний нүүр болон толгойн оройн хэсгээс их хэмжээний цус гарсан бөгөөд тухайн байдлыг хараад ******* ах ухаан орсон юм шиг байсан. Эхнэр лүүгээ залгаад “би дүүгээ зодчихлоо, хүрээд ир” гэж байсан. ******* ах миний толгойноос гарсан цусан дээр ус хийж өгөөд угаалгасан. Тухайн үед эгч орж ирсэн. Би унтаж амарлаа гэж хэлэхэд эгч намайг эмнэлэг рүү такси бариад авя явсан. Эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж хоносоны дараа архи гарсны дараа эрүү маш их хэмжээгээр өвдсөн. Миний эрүү хугарсан толгойн орой хэсэгт хуйх язарсан шархи үүссэн. Одоогоор өвчин зовиур байхгүй байна. Дархан орж эрүүний мэс засалд орсон байгаа. Би Дархан-Уул аймаг орж эмчилгээ хийлгэсэн болон бусад зардлыг ******* ах төлсөн байгаа. Нийт эмчилгээний зардал гэж 1.100.000 төгрөг төлсөн. Дахин эмчилгээ хийлгэх болон эм тарианы мөнгийг ******* ахын гэрээс гаргаж байгаа. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-р ху/,  

5. Хохирогч Ч.*******гийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би тэр өдөр “Залуус” кафе орж 6 шил шар айраг ганцаараа уусан. Тэрний дараа *******ын ахын гэрт очсон юм. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад байх үед цагдаагаас ирж мэдүүлэг авсан юм. Тухайн үед миний архи гүйцэт гараагүй шалтгаан болон өвчиндөө шаналсандаа тийм мэдүүлэг өгчихсөн юм. Би мөн тухайн үед мэдүүлэг өгөх үедээ чулуунд бүдэрч замын боржур мөргөж унасан талаараа мэдүүлэгтээ дурьдаагүй байна лээ. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 28-р ху/,      

6.Хохирогч Ч.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн хүсэлтэнд: ******* миний бие санал, хүсэлт, гомдол байхгүй. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байна....гэх,

7.Гэрч Д.гийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад 16 цаг 30 минутын орчим миний нөхөр над руу залгаад “ирэх болж байна уу, ирэхдээ хонины гэдэс аваад ирээрэй” гэж хэлсэн. Би 17 цагийн орчим ажлаа тараад такси бариад шууд гэртээ ирэх үед манай гэрт нөхөр, ******* 2 байсан. ******* гэрийн гадна засвар хийж байсан багаж хэрэгслээ цэгцэлж харин ******* урдаа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Миний нөхөр ажлаа дуусгаад гэртээ орж ирсний дараа ******* “эгчээ би өлсөөд байна, гэдэс идмээр байна” гэхээр нь би “чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж зэмлэсэн. Мөн “дүүгийнх нь бие өвдөөд ядраад байна, таниар дусал хийлгэмээр байна” гэсэн. Тухайн үед би гэдэс авч ирээгүй байсан учраас зах руу явж гэдэс авчирсан. Тэр үед 18 цаг болох гэж байсан. *******, Ням-Очир 2 архинаасаа хувааж ууж байх шиг харагдсан. Би тэр хоёрын хоолыг хийж өгчихөөд охиныхоо гэр лүү явсан. Охиныдоо байж байгаад 22 цагийн үед гэртээ иртэл тэр 2 унтаж байсан. *******гийн хөмсөгний дээд тал болон толгойны дээд талаас цус гарч байхаар нь такси дуудаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед *******гийн зүүн талын нүд нилэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Хүнд зодуулж цохиулсан талаар надад ямар нэг зүйл яриагүй. Тухайн үед жижиг модон сандал эвдэрчихсэн, жигнүүрийн хажуу ирмэг хонхойчихсон, гал тогооны өрөө цус болчихсон байсан. *******гийн зүүн хөмсөгний дээд талаас цус гарчихсан тэрийгээ алчуураар дарчихсан, толгойн дээд хэсгээс нь цус гарсан, *******ын духны хэсэгт бага зэрэг зулгарсан, хоолой хэсэг нь улайсан, цамц нь урагдчихсан байдалтай байсан. Сүүлд нь ажиглахад гарын булчин хэсэгт жижиг, жижиг хөхөрсөн байсан. Мөн ******* “толгой өвдөөд байна” гэхээр нь би дусал хийж өгсөн. *******гийн эрүү хугарсан бөгөөд би тухайн үед Дархан-Уул аймаг руу авч явж хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн. Би өөрийн нөхөртэйгээ ханилан суугаад 29 жилийн нүүрийг үзэж байна. Одоогоор 3 хүүхэдтэй. Энэ хугацаанд бид 2-н дунд ямар нэгэн хэрүүл зодоон болж байгаагүй. Миний нөхөр хүнд их тусархуу даруу төлөв, үр хүүхэд хань ижил бидэнд хайр халамж сайтай хүн байгаа юм. Харин *******г нөхрийнхөө хуурай дүү гэдгээр нь мэднэ. Яг ямар зан ааштай талаар нь надад мэдэх зүйл байхгүй. ******* архи уусан үедээ агсам тавьж байгаагүй ч хорон үг хэллэгтэй юм билээ. Харин манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага зэрэг огцом ууртай юм шиг байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

8.Гэрч Ж.*******ын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд ******* ахын гэрт орох үед тэдний гэрт ******* ах, түүний эхнэр болон ******* нар байсан бөгөөд ******* ах, ******* 2 нэг шил архи хувааж уугаад дуусах гэж байсан. Тэдний гэрт сууж байгаад цай хоол идсэний дараа ******* надад “нэг шил архи аваад ирээч” гээд 10,000 төгрөг өгөхөөр нь дэлгүүр явж нэг шил 0,5 литрийн “Ерөөл” гэх архи авчирч өгсөн. Тэр архинаас би жижиг хундагаар нэг уусны дараа дахин хийж өгөхөөр нь “уухгүй” гэж хэлчихээд тэдний галын түлээг хагалж өгчихөөд гэртээ харьсан. Тухайн үед *******гийн зүүн нүд  нь хөхөрчихсөн байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй. ******* ахыг таньдаг болсноос хойш 10 жил орчим болж байна. Би ******* ахын ажилд нь туслалцдаг юм. ******* ах хүн чанар сайтай, хүнд тусархуу, ажилсаг хүн байгаа юм. Харин ******* ажил төрөлд сайн залуу шиг санагддаг. Ер нь *******, ******* ах 2 хоёулаа хааяа хааяа даа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг муу зуршилтай.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

9.Гэрч Ж.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдрийн 18 цагийн орчимд ******* ахын гэрт орсон бөгөөд тэдний гэрт ******* ах, эгч, ******* нар байсан бөгөөд удалгүй эгч гадагшаа ажилтай гээд гараад явсан. ******* надад “нэг шил архи аваад ирээч” гээд 10,000 төгрөг өгөхөөр нь дэлгүүр явж нэг шил 0,5 литрийн “Ерөөл” гэх архи авчирч өгсөн. Тэр архинаас би ганц хоёр татчихаад “гэртээ харилаа” гэхэд ******* ах “түлээ хагалаад өг” гэхээр нь би тэдний гэрийн гадаа модыг нь хагалчихаад эргэж гэрт нь оролгүй шууд харьсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

   10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн  № 1106 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Ч.*******гийн биед баруун эрүүний баруун сэртэн орчмын битүү хугарал, тархи доргилт, нүүр хуйхны шарх, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 47-р ху/,

    11.Шинжээч эмч Д.г 11-р сарын 09-ний өдөр  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 6144 тоот өвчний түүхийг үндэслэн Ч.*******гийн биед дүгнэлт гаргасан. Өвчний түүхэнд доод эрүүний баруун сэртэнгийн битүү хугаралын талаар эмчийн үзлэгт “тэмтрэлтээр эрүүний баруун сэртэм орчим эмзэглэлтэй, ам ангайлт хязгаарлагдсан” гэж бичигдсэн. Үүнээс үзэхэд хатуу мохоо зүйл дээр тухайлбал цементэн  хашлаган дээр унаснаас энэ гэмтэл үүсэж болно. Ч.*******гийн биед илэрсэн бусад гэмтэл болох-тархи доргилт, нүүр хуйхны шарх, нүүрний цус хуралтын гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийг гэмтэлд хамаарагдана. Доод эрүүний баруун сэртэн орчмын битүү хугарлын үедз хугарсан тухайн хэсэгт ямар нэгэн гэмтэл тухайлбал зулгаралт, цус хуралт, хаван, эмзэглэл үүснэ. Ийм хугарлын үед хөндүүрлэнэ, юм идэхэд төвөгтэй байх шинж тэмдэг илэрнэ. Тухайн үед хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвчин эмзэглэл бага байж болно. Гэхдээ юм зажлаад хоол идээд байх боломж багатай. Доод эрүүний хугарал нь зодож цохих үед хажуугаас огцом хүчтэй цохиход илүү үүсэх боломжтой. Ямар нэгэн хатуу зүйл дээр баруун хацар хэсгээр унахад доод эрүүний баруун хэсгийн хугарал үүсэх боломж бага. Учир нь доод эрүүний яс нь нүүрний бусад яснаас физиологийн байдлаас шалтгаалж /гавал ястай үе холбоосоор холбогддог, нүүрний бусад яс үеэр бус шууд холбоотой байдаг онцлогтой/ хацраар унахад шууд доод эрүү хугарах боломж бага юм. гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р ху/,

   12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн  № 440 тоот актын дүгнэлт хэсэгт:

        1. Ж.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

        2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.гэх дүгнэлт, /хх-ийн 69-р ху/

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн  № 1216 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

       1.Ч.*******гийн биед доод эрүүний баруун сэртэн орчмын битүү хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

      3.Ч.*******гийн биед  илэрсэн тархи доргилт, нүүр хуйхны шарх, нүүрний цус хуралтын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

      4.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно.

        5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 73-р ху/,

      14.Шүүгдэгч Ж.*******ын \урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 92-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 79-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 80-81-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 82-83-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 84-р ху/, захиргааны зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /4-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 7-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт ,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг,14-17-р ху/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх18-21-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг, /хх 22-24-р ху/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, /хх 52-66-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, /хх 91-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 87-р ху/,  зэрэг болно.

        Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* аймаг, ******* сумын 6 дугаар баг, Орхоны 1 дүгээр хэсгийн 21 тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.*******г модон сандал, ширмэн тогоо зэргийг ашиглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл,  гэрч, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         Шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Ж.*******ын үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон  мөн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж хураагдаж ирсэн эвдэрсэн модон сандлын хугархай, хар өнгийн жижиг ширмэн тогоо ирснийг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт   гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн модон сандлын хугархай, хар өнгийн жижиг ширмэн тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Ж.*******д сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.*******д хяналт тавихыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

9.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  ******* аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН