Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/386   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,                

улсын яллагч П.Отгонбаатар,  

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зүтгүүрийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо Нарны хороолол ******* дүгээр байр тоотод оршин  суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 02:49 цагийн үед ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виски хаус”-т О.гийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 3 дугаар шүдний цөгцний эмтрэл, зүүн доод 2 дугаар шүд болон зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, дээд доод уруулд шар, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ “...Тухайн үед шинэ жил болж  байсан. Би орой 21 цаг өнгөрч очсон. Манай клубын хүмүүс 2 давхарт сууж байсан. Тэнд нэг залуу орилж хашхираад томроод байсан. Юу болж байна гэхэд чамайг яадаг юм, гуйлгачин минь, энийг одоо янзалчихъя гэж хэлээд намайг бие засах өрөөнд буланд шахсан. Би явъя гэж гуйсан боловч явуулаагүй. Тэгээд намайг цохих шиг болоход нь би рефлексээрээ цохиод зугтсан...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Виски хаус лоунжид би эхнэрийн хамт ы дуучинг хүлээгээд сууж байсан. Тэгтэл виски хаусыг ажиллуулдаг ын найзууд болох хүмүүс ирсэн. Тэр үед дуучин ирээд тай шинэ жилийн хөтөлбөрөө ярилцаад пиво уугаад сууж байхад манайд ирсэн 20 орчим залуусын 2 нь бууж ирээд надтай яриа өдөөд миний хажууд суусан. Тэгээд тухайн залуугаас ахын дүү юу авах уу гэхэд виски авъя гэсэн. Тэгэхээр нь би эхнэр д хандан 1 шил виски аваад өгчих гэж хэлсэн. Тэгтэл цаад талын ширээн дээр сууж байсан саарал фудволк саравчтай малгайтай залуу чи бид нарыг гуйлгачин гэж бодоо юу писта минь гээд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би “би ямар чамтай ярьсан юм уу” гэсэн. Тэгээд хэрүүл болоод байж байтал тухайн залуу зэх үү хоёулаа гээд бид хоёр болон бас нэг танихгүй залуу бид 4 нойлын хажууд очсон. Тэгээд саарал фудволктой саравчтай малгайтай залуу миний цээж рүү 2 удаа, нүүр лүү 6-7 удаа гараараа цохисон. Тэгээд  миний гинжээр миний хоолойг боогоод доош нь дараад газарт дээш харуулж хэвтүүлсэн. Тэгээд миний гинж тасарсан. Тэгээд би хэсэг манарч байгаад босож ирсэн. Тэгэхэд миний хажууд зогсож байсан бас Хандаа гээд манай үйлчлэгч зогсож байсан.

Миний дээд, доод уруул язарсан. Дээр доор 6 оёдол тавиулсан, урд 2 шүд хөдөлгөөн орсон. Мөн би тухайн явдлаас болж ажлаа хийж чадаагүй. Би 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ явдлаас болж миний поло фудволкны зах сунасан, монетан гинж түгжээний хэсгээр тасарсан, түгжээ нь алга байсан одоо алтан түгжээ нь эвдэрхий надад байгаа, бас жинсэн өмд урагдсан. Би зодуулсан асуудлаасаа болоод ажлаа хийж чадаагүй, ажлаа хийж чадаагүйн улмаар би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд олох байсан орлогоо олж чадаагүй, би энэ орлогын мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр виски хауст хүмүүстэй уулзах гээд пиво уугаад сууж байсан. Тэгээд дуучинтайгаа шинэ жилийн хөтөлбөрөө яриад сууж байхад манай теразенд сууж байсан ын найзуудын нэг нь байн байн бууж ирээд манай нөхөртэй яриа өдөөд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи согтуу байна эртхэн харь гэж хэлсэн. Тэгтэл намайг тоохгүй манай нөхрийг харааж байснаа тухайн залуу үзэх үү гээд манай нөхрийг дагуулаад нойлын тийшээ явсан. Тэгэхээр нь би т хандан чи наад найзуудаа явуул гэсэн. Тэгтэл би ахыг зодолдуулахгүй аваад гарчихна зодоон хийлгэхгүй гээд байсан. Тэгээд би хүү ийг аав чинь хүнтэй муудалцаад байна хүмүүсээ гаргаадах гээд явуултал манай хүүг зүгээр зүгээр гээд буцаагаад явуулсан байсан. Тэгээд нэг их удаагүй байж байтал манай нөхөр зодуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Виски хаус” нэртэй лоунжид зохион байгуулагч хийж байгаад тухайн өдөр манай Зеро Кровн клубийнхэн уулзалт болж манайг цуглаад 7-8 залуу байсан. Бид хэд хоёр давхарт сууж архи, пиво ууж байгаад нэг харсан чинь доор нэг давхарт О., Н.******* нар хоорондоо барьцалдаад зогсож байсан. Би доош бууж очиход О. тэнд байсан хүмүүсийг хөөж туугаад тэр хоёр тэнд 00 өрөөний буланд очоод О. Н.*******ийг буланд шахаад зогсож байсан. Н.*******ийг хүзүүгээр нь тэврээд буйдан дээр тэр хоёр унасан би очиж тэр хоёрыг татаж босгоод тэр хооронд Н.******* гараад  явсан. Н.******* О.г гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот:

“...1.О.гийн биед зүүн дээд 3-р шүдний цөгцний эмтрэл, зүүн доод 2-р шүд болон зүүн дээд 3-р шүдний сулрал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.6.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,       

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,                

            -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

            зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 02:49 цагийн үед ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виски хаус”-т О.гийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 3 дугаар шүдний цөгцний эмтрэл, зүүн доод 2 дугаар шүд болон зүүн дээд 3 дугаар шүдний сулрал, дээд доод уруулд шар, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч О.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...саарал фудволктой саравчтай малгайтай залуу миний цээж рүү 2 удаа, нүүр лүү 6-7 удаа гараараа цохисон. Тэгээд  миний гинжээр миний хоолойг боогоод доош нь дараад газарт дээш харуулж хэвтүүлсэн. Тэгээд миний гинж тасарсан. Тэгээд би хэсэг манарч байгаад босож ирсэн. Тэгэхэд миний хажууд зогсож байсан бас Хандаа гээд манай үйлчлэгч зогсож байсан.

Миний дээд, доод уруул язарсан. Дээр доор 6 оёдол тавиулсан, урд 2 шүд хөдөлгөөн орсон. Мөн би тухайн явдлаас болж ажлаа хийж чадаагүй. Би 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ явдлаас болж миний поло фудволкны зах сунасан, монетан гинж түгжээний хэсгээр тасарсан, түгжээ нь алга байсан одоо алтан түгжээ нь эвдэрхий надад байгаа, бас жинсэн өмд урагдсан. Би зодуулсан асуудлаасаа болоод ажлаа хийж чадаагүй, ажлаа хийж чадаагүйн улмаар би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд олох байсан орлогоо олж чадаагүй, би энэ орлогын мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...виски хауст хүмүүстэй уулзах гээд пиво уугаад сууж байсан. Тэгээд дуучинтайгаа шинэ жилийн хөтөлбөрөө яриад сууж байхад манай теразенд сууж байсан ын найзуудын нэг нь байн байн бууж ирээд манай нөхөртэй яриа өдөөд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи согтуу байна эртхэн харь гэж хэлсэн. Тэгтэл намайг тоохгүй манай нөхрийг харааж байснаа тухайн залуу үзэх үү гээд манай нөхрийг дагуулаад нойлын тийшээ явсан. Тэгэхээр нь би т хандан чи наад найзуудаа явуул гэсэн. Тэгтэл би ахыг зодолдуулахгүй аваад гарчихна зодоон хийлгэхгүй гээд байсан. Тэгээд би хүү ийг аав чинь хүнтэй муудалцаад байна хүмүүсээ гаргаадах гээд явуултал манай хүүг зүгээр зүгээр гээд буцаагаад явуулсан байсан. Тэгээд нэг их удаагүй байж байтал манай нөхөр зодуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...О. Н.*******ийг буланд шахаад зогсож байсан. Н.*******ийг хүзүүгээр нь тэврээд буйдан дээр тэр хоёр унасан би очиж тэр хоёрыг татаж босгоод тэр хооронд Н.******* гараад  явсан. Н.******* О.г гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.О.гийн биед зүүн дээд 3-р шүдний цөгцний эмтрэл, зүүн доод 2-р шүд болон зүүн дээд 3-р шүдний сулрал, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.6.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас/ зэрэг бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь хохирогч О.гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаанаар Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч 7.180.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 580.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...” гэх санал,

   Шүүгдэгч: “...улсын яллагчийн саналыг хүлээж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний урьд 2 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, өөрт дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ