Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ЦШТ/461   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Г.Намжил,       

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 23 оны 5 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *******9******* оны *******0 дугаар сарын -ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн 4 дүгээр хороо *******5 дугаар байрны *******6 тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн шүүхийн 08 оны *******0 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.******* дэх хэсэгт зааснаар 3******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт *******ын ******* /РД:ХН**************0*******5/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 оны 3 дугаар сарын *******7-ны шөнө 23 цагийн орчимд дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******5 дугаар байрны *******6 тоотод гэртээ эхнэр Г.д агсам тавьж, сандал шидэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн: “...Би 23 оны 3 дугаар сарын *******7-ны өдөр манай нөхөр ******* нь гаднаас согтуу гэртээ орж ирээд хэрүүл маргаан хийж агсарч байгаад сандал авч миний толгой тус газарт шидсэн. Тэгээд би согтуу хүний өөдөөс олон юм яриад яахав гээд байж байхад  миний нүүрэн тус газарт баруун гараараа цохисон. Миний хамраас цус гарсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 23 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...*******.Г.ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 9-*******0 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

            -  байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

            - эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 оны 3 дугаар сарын *******7-ны шөнө 23 цагийн орчимд дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******5 дугаар байрны *******6 тоотод гэртээ эхнэр Г.д агсам тавьж, сандал шидэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч М.******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Г.ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн: “...Би 23 оны 3 дугаар сарын *******7-ны өдөр манай нөхөр ******* нь сандал авч миний толгой тус газарт шидсэн. ...миний нүүрэн тус газарт баруун гараараа цохисон. Миний хамраас цус гарсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 23 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...*******.Г.ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 9-*******0 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Г. нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 6******* /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6*******,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...гэм буруу, зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа, *******,400,000 төгрөгийн тэтгэврийн орлоготой бусад ажил хөдөлмөр эрхэлдэг тул тусгайлан гаргах санал байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар М.*******д 4******* /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

*******. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 4******* /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.*******д оногдуулсан 4******* /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ