Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/462    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

 улсын яллагч П.Отгонбаатар,       

 шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

 шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.,

 хохирогч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******,  ******* овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн тоот дугаартай хэргийг 20 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, дүүгийн хамт дүүргийн дугаар хороо 20-108в тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ий ******* /РД:УИ990219/.

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:УП0118/.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Алаг морьт овогт Ариунтуяагын ******* нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар нийтэлж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Н.ыг “маш олон хүн ярьж байна байрныхаа урьдчилгааг хийчихвэл чамд түрээслүүлье” гэж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Дүнжингарав хотхонд байр түрээслүүлнэ сарын төлбөр 850.000 төгрөгийг” гэх хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч М.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С11 дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь банкны тоот дансаар 1.000.000 төгрөгийг,

Үнэгүй.мн зарын сайтад “Тэнгис кино театрын баруун талд 1 өрөө байр 800.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зарыг байрны зургийн хамт байршуулан иргэн Б.*******г 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн 25 тоотод байхад нь хоёр удаагийн гүйлгээгээр нийт 2,400,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн Ц.ыг хуурч түүнээс дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар ,

Д.ыг төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд явж байхдаа шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансаар ,

“Үнэгүй.мн” сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч М.аас өөрийн Хаан банкны дугаартай дансаар 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дугаар баг 1 дүгээр гудамж 27 тоот гэртээ байхад нь 1,000,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр “Өргөө кино театрын хажууг нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулж ******* дүүргийн 8 дугаар хороо тоотод оршин суух хаягтай Д.гээс өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 200.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байр түрээслүүлнэ хэмээн Ц.ийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны тоотод байхад нь Хаан банкны дансаар 2.100.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Үнэгүй.мн гэсэн сайтад байр түрээслүүлнэ гэх зарыг оруулсны дагуу холбогдсон хохирогч С.г Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 85-65 тоотод байхад өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1.000.000 төгрөгийг,

2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр “Үнэгүй.мн” зарын группт 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зар байршуулан, зарын дагуу холбогдсон хохирогч Б.г ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр цэцэрлэг ажлын байран дээрээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 440,000 төгрөгийг авч ганцаараа 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт .140.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч А.******* нь Х.*******тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад Өргөө кино театрын хажуу талд байрлах байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг бий болгосны улмаас зарын дагуу холбогдсон Ж.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудлын орчим байхдаа шилжүүлсэн 1,600,000 төгрөгийг Д.ийн эзэмшлийн 500192417 тоот дансаар,

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ 700,000 төгрөгийг үнэ тохирно” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.*******ийг дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 81 тоотод байхдаа Хаан банкны 580400760 тоот данснаас шилжүүлсэн 700,000 төгрөгийг У.гийн эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “...Монгол дугаар сургуулийн зүүн талд шар давхар байранд 1 өрөө түрээслүүлнэ...” гэсэн  зар байршуулж иргэн Э.г дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь хуурч М.ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 700,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулан зарын дагуу байр түрээслэхээр холбогдсон хохирогч Б.г дүүргийн 9 дүгээр хорооны нутаг байрлах дэх хотхоны орчимд байхдаа Хаан банкны 500084707 тоот данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Э.н Хаан банкны 562801761 тоот дансаар,

Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн зарыг байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хохирогч Я.г ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчимд байхад нь Хаан банкны дугаарын дансаар 750,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Дүнжингарав” хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч Г.ийг ******* дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 21 тоотод байхад нь 850,000 төгрөгийг “Хаан” банкны дугаарын дансаар,

“Үнэгүй.мн” зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Э.г дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 8 дугаар сарын 0-ны өдөр иргэн У.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт А.******* нь ганцаараа болон Х.*******тай бүлэглэсэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 19,240,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

Шүүгдэгч ий ******* нь А.*******тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад Өргөө кино театрын хажуу талд байрлах байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг бий болгосны улмаас зарын дагуу холбогдсон Ж.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудлын орчим байхдаа шилжүүлсэн 1,600,000 төгрөгийг Д.ийн эзэмшлийн 500192417 тоот дансаар,

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ 700,000 төгрөгийг үнэ тохирно” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.*******ийг дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 81 тоотод байхдаа Хаан банкны 580400760 тоот данснаас шилжүүлсэн 700,000 төгрөгийг У.гийн эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар,

“Үнэгүй.мн” зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Э.г дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 8 дугаар сарын 0-ны өдөр иргэн У.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэг өгөхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэг өгөхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ “...Надад 700,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хүмүүс 17 үйлдлээр учруулсан хохирол нь хаашаа орсон болоод одоо хохирол төлөх боломжгүй гэж байгаа нь эргэлзээтэй байна. Би гадаад улсыг зорих шаардлагатай мөнгөө авах хүсэлтэй байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Би 2,400,000 төгрөг залуулсан. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Ж.гийн өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Үнэгүй.мн зарын сайт дээрээс Өргөө кино театрын хажуу талд байрлах байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ сарын төлбөр 800,000 төгрөг 1+1 гэсэн зар байсан. Би тухайн зар дээр байсан 9597891 дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн аваад одоо тус байрыг нэг хүн авъя гээд байна та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь би сандраад тухай хүний өгсөн 500192417 дугаарын гэх хүний данс руу 1,600,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь байр түрээс 2 сар гэсэн утгатай бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.ын өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 09 цагийн үед би Үнэгүй.мн сайт руу ороод хартал 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу өөрийн 981142 дугаарын гар утаснаас гэсэн дугаар луу залгаад зарын дагуу ярьж байна гэхэд СБД-н нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуур апартментийн 16 давхар байрны дугаар давхарт 1 өрөө бүрэн тавилгатай байрыг түрээслүүлнэ, сарын төлбөр 900,000 төгрөг, мөнгийг сараар авна, барьцаа 1 сарын мөнгө авна гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байр хайж байгаад өөр олигтой байр олдохгүй байхаар нь өчигдрийн ярьсан хүн рүүгээ дахин ярьтал тухай хүн маш олон хүн ярьж байна байрныхаа урьдчилгааг хийчихвэл чамд түрээслүүлье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тоот данс өгөхөөр нь тухайн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Надад нийт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Я.гийн өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагт Үнэгүй.мн гэх интернет сайтнаас байр түрээслэх зорилгоор орж үзэхэд ******* дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн 14-р байрны 91 тоотыг 1+1 сараар төлбөр авна гэсэн зар байхаар нь боломжийн санагдаад зар дээр байсан 862077 дугаарт залгахад нэг жаахан охин аваад та мөнгөө хурдан шилжүүлчих саяхан хүмүүс над руу залгасан таниас өмнө мөнгөө шилжүүлчихвэл тэр хүнийг л оруулна шүү дээ би ажил ихтэй болохоор үзүүлж амжихгүй байна та орой 20 цаг гээд ажил дуусна гэхээр нь за эгч нь тэгвэл мөнгөө шилжүүлчихье чи дансаа явуулчих гэхэд надад тоот Хаан банкны дансыг явуулсан. Би нөхөр Баасанхүүгийн 5057219555 тоот Хаан банкны дансаар 750,000 төгрөгийг 1 сарын төлбөр болгож шилжүүлсэн. Түлхүүр авсны дараа үлдэгдэл 750,000 төгрөгийг авъя гэж тохирсон. Уулзах цагаа тохироод удалгүй 862077 гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Мөнгөө л олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 11-нд би байр түрээслэхээр Дүнжингарав хотхонд түрээслүүлнэ сарын төлбөр 850,000 төгрөг гэсэн зарын дагуу дугаарт холбоо тогтоож ярихад байр байгаа  ажил маань орой 21 цагаас тарна одоо үзүүлэх боломжгүй байна гэх зүйл хэлээд ер нь надад орох хүн олдсон байгаа урьдчилгаа хийгээд орохоор болсон ч мөнгөө хийгээгүй байна гээд эмэгтэй хүн ярьсан. Надад хэлэхдээ байрны урьдчилгаа болох 1,000,000 төгрөг гээд би тухайн хүний өгсөн данс болох дугаартай А.******* гэх хүний Хаан банкны дансанд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлсэн. Би гүйлгээгээ хийхийн өмнө би нөгөө байрны эзэн гэх эмэгтэй хүнтэй утсаар яриад би танихгүй хүнд мөнгө шилжүүлмээргүй байна гээд уулзаад гэрээ хийгээд өгье гэж хэлсэн чинь надад хандаад манай ажил хол байдаг ба би өөрөө ажил дээрээс гарах ямар ч боломжгүй байна гэх зүйл хэлсэн. Тэгвэл би цайны цагаар яваад очъё 5-10 минут болно гэж хэлэхэд надад ямар ч боломж байхгүй гэж хариу хэлсэн. Тэгээд би нөгөө хүнд мөнгийг нь хийчихлээ гээд хариу хэлсэн чинь намайг 21 дүгээр хороололд хүрээд ир тэгээд гэрээ хийнэ гээд хэлэхээр нь 21 дүгээр хороололд ирээд нөгөө байрны эзэн гэх хүний дугаарт залгахад утас нь холбогдох боломжгүй гэх хариу хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-20 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 11-нд өөрийн төрсөн дүүгийн хамт байр түрээслэхээр бол Үнэгүй.мн зарын сайтаас хайж байтал Дүнжингарав хотхонд нэг өрөө байр түрээслүүлнэ сарын 850,000 төгрөг гэсэн зар дээр байршуулсан байсан 94797565 дугаарт залгаж асуухад байр байгаа гэсэн бөгөөд орой нь очиж үзэхээр болсон юм. Тухайн хүн надад хэлэхдээ байраа өөр хүнд үзүүлэх гээд байна та урьдчилгаа мөнгө буюу 850,000 төгрөг Хаан банкны дугаартай Ариунтуяа овогтой ******* гэх хүний дансанд өөрийн эзэмшлийн Голомт банкны 182514876 дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 11-нд 11 цаг 29 минутад шилжүүлсэн. Ингээд орой ажил тараад 20:0 цагт байна уу очиж байна залгаарай гэх зурвас илгээсэн бөгөөд ямар нэг хариу өгөхгүй байсан тул холбоо барихгүй байгаа тул луйвардсан гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 81 тоот буюу гэртээ байх үедээ зарын Үнэгүй.мн зарын сайтаас 1 өрөө байр хайж байгаад “Нэг өрөө түрээслүүлнэ гэсэн зар хараад дугаар луу залгаад байр түрээслэх юм уу төлбөрийн нөхцөл хэдэн сар байх вэ гэхэд 1+1-ээр түрээслүүлнэ гэсэн. Би очоод үзэж болох уу гэхэд завгүй байна, орой ирээд үзэж болно урьдчилгаа 700,000 төгрөг хийчих юм бол байрыг чинь хадгалж байя гэхэд нь зөвшөөрөөд Хаан банкны   тоот гэх хүний данс руу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг чинь хийчихсэн орой очоод гэрээ хийчих үү гэхэд тэг тэг гэж хэлсэн. Орой дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22- дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Үнэгүй.мн дээр байршуулсан 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу үл таних эмэгтэй хүний дугаарын утас руу холбогдоход орой байраа үзүүлэх боломжтой тэрнээс өмнө байрны урьдчилгаа 700,000 төгрөг өгөх юм бол байрыг чинь хадгалж байна гэх мэт зүйл яриад Хаан банкны гэх нэртэй тоот данс руу 700,000 төгрөг хийчих гээд байсан. Би уг хүний хэлсний дагуу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 40808158 тоот данснаасаа Хаан банкны тоот данс руу 700,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өөр шилжүүлсэн. Орой дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуурын дэх хотхоны үүдэнд байж байгаад Үнэгүй.мн сайтад байсан 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 91229 гэсэн дугаараар эмэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд тэр хүн надад 800,000 төгрөгөөр түрээслүүлнэ, ашиглалтад орсон гэж хэлсэн. Тэгээд надад хамгийн түрүүлж ,000,000 төгрөг хийсэн нь орно шүү гэж хэлсэн ба эргээд яръя гээд би тасалсан. Тэгээд нэг хүнээс мөнгө зээлээд 1,000,000 төгрөгийг Хаан банкны 562801761 дугаарын дансанд хийсэн. Тэгээд би залгаад мөнгөө хийчихлээ гэхэд гүйцээгээд ,000,000 төгрөг болгож хийгээрэй гэсэн би тэгж чадахгүй, орой уулзаж байж болно гэсэн. Тэгээд орой нь залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн ажлын байр болох дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн 25 тоотод байхдаа Үнэгүй.мн зарын сайтаас байр түрээслүүлнэ гэсэн заруудыг үзэж байгаад “Тэнгис кино театрын баруун талд байрлалтай 6 дугаар байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 9928740 гэсэн дугаарын гар утас руу залгахад үл таних эмэгтэй хүн гар утсаа авсан. Тухайн хүн надад хандан 1 өрөө байр түрээслүүлэх гэж байгаа юм. Төлбөрийн нөхцөл нь 1+2. Нэг өрөө байр бөгөөд бүрэн тавилгатай. Сарын төлбөр нь 800,000 төгрөг гэж байгаа хүмүүс их сонирхоод асуугаад байгаа та яг орохоор бол урьдчилгаа мөнгө шилжүүлчих тэгвэл би зараа устгалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн байр их зүгээр санагдсан тул тухайн хүний Хаан банкны дугаарын данс руу өөрийн Хаан банкны 54297970 дугаарын данстай холбоотой интернэт банкнаасаа 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө хийчихээд 9928740 дугаарын гар утас руу мөнгө шилжүүлсэн талаараа мессеж бичиж үлдээсэн. Ингээд тухайн өдөр гэртээ харих гэж байгаад болиод өөрийн ажлын байр болох дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн 25 тоот өрөөнд хонохоор болоод өрөөндөө орж ирээд байж байтал 9928740 гэсэн дугаараас дахиж над руу залгаад өдөр ярьсан эмэгтэй хүн эгчээ та үлдэгдэл мөнгөө хийчих. Би хүүхэд рүүгээ мөнгө хийх гэсэн чинь дутаад байна гэж хэлэхээр нь өөрийнхөө Хаан банкны 54297970 дугаарын дансны интернэт банк үйлчилгээг ашиглан ******* гэсэн данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зар дээр байсан байрны СӨХ-н утсыг олоод очиж уулзахад тухайн байранд өөр хүмүүс амьдарч байгаа болох нь тодорхой болсон. Ингээд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.ын өгсөн:

“...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байр түрээслэхээр Үнэгүй.мн зарын сайтад байр түрээслүүлнэ гэх заруудыг үзэж байтал Баянбүрдийн тойргийн Баянбогд төвийн орчимд 1 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухайн зар дээр байршуулсан байсан дугаарын гар утас байхаар нь өөрийнхөө 9915847 дугаарын гар утаснаас залгахад үл таних эрэгтэй хүн утсаа авсан. Тухай хүн надад хандан байрны төлбөрөө сараар нь хийх болзолтойгоор авна. 20 цагаас хойш ирж үзээрэй, одоо урьдчилгаа мөнгөө хийхгүй бол өөр хүнд түрээслүүлчихнэ шүү нэг хүн надад урьдчилгаа мөнгө хийх гээд байгаа юм. Хэрвээ тэр хүн түрүүлээд шилжүүлчихвэл тухайн хүнд байраа түрээслүүлнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь тухайн байр таалагдаад байсан тул тухайн хүнд хандан урьдчилгаа мөнгийг чинь шилжүүлчихье гэж хэлтэл Хаан банкны дугаарын дансыг өгсөн. Тэгэхээр нь дээрх данс руу ээжийнхээ ашигладаг Хаан банкны 5274057 дугаарын данснаас дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. Тэгээд тус өдрийн 20 цагийн үед дээрх дугаар луу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан бөгөөд одоог хүртэл утас нь холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн:

“...Би эхнэр хүүхдийн хамт Ховд аймгаас 2020 оны 8 дугаар сарын -ны өдөр ирээд түрээсийн байранд орох гээд Үнэгүй.мн зараас харж байгаад дүүргийн 5 дугаар хороо Баянбүрдийн тойргийн хажууд 50 дугаар сургуулийн хажууд тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу дугаарын утас руу залгаж асуухад эмэгтэй хүн утас авсан бөгөөд сарын 800,000 төгрөг, сараар төлбөрөө авна, би одоо ажилтай байгаа учраас орой 20 цагт ирээд гэрээгээ хийгээд шууд орж болно, урьдчилгаа 1,000,000 төгрөг гээд өөр хүмүүст түрээслүүлэхгүйгээр тохиролцъё гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дугаарын данснаас А.*******гийн дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээд тухайн дугаар луу залгаад мөнгөө хийчихлээ гээд хэлсэн чинь за орчихлоо 20 цагт байрны гадаа уулзъя гэхээр нь бид нар орой 20 цагт тухайн байрны гадаа ирээд залгатал утас нь холбогдохгүй байсан бөгөөд 21 цаг хүртэл хүлээж байгаад ирэхгүй болохоор явсан. Би хохирол болох 1,000,000 төгрөгийг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.ын өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр утсаараа байр түрээслүүлэх зар руу ороход Үнэгүй.мн гэсэн цахим хаяг дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Жуковын оросын 5 давхарт байранд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 9107574 дугаарын утас руу холбогдоход эмэгтэй хүн утсаар ярихдаа нэг өрөө байр байна нэг сарын түрээсний үнэ 1,000,00 төгрөг гэхээр нь дансаа явуулчих гэж хэлтэл тухайн хүн миний данс байгаа гэж хэлээд ******* гэсэн нэртэй Хаан банкны данс өгөхөөр нь өөрийн данснаас баярлалаа гэсэн утгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн гэж хэлтэл утсаа салгаад холбогдохоо байсан....” гэх мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 26-нд Үнэгүй.мн сайтад байсан нэг өрөө байр хорооллын Өргөө кинотеатрын хажууд түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь уг зар байрлуулсан дугаарын утсаар холбогдоход нэг эмэгтэй утсаа аваад нэг өрөө байр байгаа та урьдчилгаа шилжүүлчих тэгэхгүй бол хүн түрээслэх гээд байна 500,000 төгрөг шилжүүл гэхээр нь би 200,000 төгрөг шилжүүлэх боломжтой гээд тухайн дугаарын данс руу өөрийн 57216275 дугаарын данснаас 200,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд дахин залгахад уг дугаар нь холбогдохоо больсон би мөнгө шилжүүлэг бараг 7 хоног өглөө өдөр оройгүй залгасан боловч утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эхнэр бид хоёр байр түрээслэхээр болж 10 цагийн үед Үнэгүй.мн зарын сайтаас зар үзэж байгаад Жуковын Оросын 5 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу залгаж байрны түрээсийг сараар хийж түрээслэхээр болж төрсөн дүү Энхтуяа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 108 дугаар байрны тоот гэртээ байхдаа түрээслэгч гэх эмэгтэй Хаан банкны тоот данс руу интернэт банк ашиглан 2,100,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,  

мөрдөн байцаалтад хохирогч С.н өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Эрдэнэбаярын Өсөхбаярт байр түрээслэн суулгахаар Үнэгүй.мн сайтад байсан Жуковын Оросын 5 дугаар байранд 1 өрөө байр 700,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 9107574 дугаар руу залган холбогдоход “Би Багануурт байна, хүмүүс үзэж байгаа та урьдчилгаа өгөөд орох юм уу та урьдчилгаа 1,000,000 төгрөг хийчих, 1 цагийн үед та Жуковын хөшөөтэй талбай дээр байж бай. Тэнд уулзъя” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйн Хаан банкны /Ариунтуяа *******/ гэх данс руу 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас интернэт банк ашиглан 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн. Мөнгөө шилжүүлээд 1 цагийн дараа залгахад утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр ******* дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89-р цэцэрлэг дээр ажил дээрээ өглөө 08 цагт ирээд өдөр хуралд орохын өмнө Үнэгүй.мн зарын сайтад 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу 862077 дугаар луу залгаж ярихад эмэгтэй хүн аваад хүн байранд орно гээд байна түрүүлж мөнгөө шилжүүлчих юм бол хадгалаад байж байя та орой ажлаа тараад орохгүй юу гэхээр нь Хаан банкны данс руу 00,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь дахин залгаад та нэмж мөнгө шилжүүлчих гэхээр нь байгаа 140,000 төгрөг байна гээд тухайн данс руу гүйлгээний утган дээр muugii гэж бичээд нийт 440,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн цагийн үед Тэнгис кино театрын орчимд явж байхдаа Үнэгүй.мн сайт руу орж тус сайт дээр 50 дугаар сургуулийн хажуу талд байрлах 4 дүгээр байрны 4 давхарт байрлах 1 өрөө байрыг сарын 750,000 төгрөгөөр түрээслүүлнэ 1 сарын мөнгө барьцаанд авна гэсэн байхаар нь би уг хүнтэй холбогдож ярьсан бөгөөд 21 цаг өнгөрөөгөөд уулзаж байрныхаа түлхүүрийг авахаар тохирсон. Ингээд уг хүн мөнгөө миний тоот ь гэсэн данс руу шилжүүл тэгэхгүй бол орох гэж ярьж байгаа хүн их байна гэж хэлсэн. Иймд би 1,500,000 төгрөгийг уг хүний явуулсан данс руу шилжүүлсэн. Ингээд уг хүнтэй дахин холбогдож чадаагүй учир өөрийгөө залилуулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сэнтий зочид буудлын тэнд явж байтал араас нэг өндөр халзандуу залуу хүүхэн хоёр араас ирээд эгчээ дансаар чинь мөнгө оруулаад авчихъя бид хоёрт карт байхгүй байна буудлын төлбөр хийх гэсэн чинь карт байхгүй гэж гуйсан. Та оруулж гаргасан шимтгэл гэж 10,000 төгрөг авчих гэсэн. Тэгээд удалгүй 1,600,000 төгрөг орж ирсэн. Би тэр хоёрт уг мөнгийг авч өгөхөд тэр хоёр Сэнтий зочид буудал руу орж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.гийн өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 42-607 тоот байх үед манай нөхрийн эгчийн охин ******* орж ирээд таны данс руу би байрны мөнгө хийгээд авъя гээд гуйж байгаад яваад өгсөн. Тэгээд үдээс хойш дүү ******* Фэйсбүүк хаягаасаа чат бичээд дансаа явуулчих гээд гуйгаад байсан ба би зөвшөөрөөд дансаа явуулсан. Удалгүй Хаан банкны тоот данс руу байр гэсэн утгатай 700,000 төгрөг орж ирсэн. Миний данс руу 700,000 төгрөг ороход ийшээ наад мөнгөө явуулчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн:

“...Би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7 буудалд ахындаа байж байх үед манай найз ******* над руу чат бичээд 5 буудал дээр уулзъя ярих юм байна гэсэн. Тэгээд би яваад очсон ба ******* найз залуу *******ын хамт байсан ба надаас чамд карт байгаа билүү гэж асуусан ба надад карт байхгүй гэж хэлсэн. Тэгээд чиний дансанд мөнгө хийгээд  авчихъя, миний данс блоклогдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юуны мөнгө юм гэж хэлэхэд миний самарт яваад ажиллаад ирсэн цалин маань орно гэсэн. Тэгээд би дансны дугаараа өгсөн ба миний дансанд 1,000,000 төгрөг 99179071 гэсэн утгатайгаар орж ирсэн. Тэгээд *******, ******* бид гурав хамт АТМ рүү явсан ба 17-д байдаг Далайхүү гэдэг худалдааны төвийн хажууд ирээд миний гар утсыг аваад интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг аваад орчихсон ба намайг гадаа үлдээсэн. Тэгээд хараад байж байтал тэнд байсан ягаан өнгийн куртиктэй эгчийг гуйгаад миний данснаас тэр хүний гэсэн данс руу шилжүүлээд картаар нь АТМ-с мөнгө гаргуулж авсан юм. Тэгээд гарч ирээд надад миний гар утсыг өгсөн ба би тэр хоёрт ямар удаан хүлээлгэдэг юм гээд уурлаад явж байхад араас такситай ирээд намайг хүргэж өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн:

“...Манай авга эгч , хүргэн ах нар нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн манай гэрт амьдарч байсан бөгөөд өөр тусдаа байр түрээсэлж өгөх гээд байр хайсан боловч дээд давхрууд байгаад байсан байр түрээсэлж чадахгүй байж байхад 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Үнэгүй.мн сайтаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын хажуу талын 5 давхар байрны 1 давхарт байр түрээслүүлнэ гэсэн зарыг манай дүү хараад надад хэлэхээр нь би тухайн зар тавьсан байсан хүний дугаарыг олж яриад хоёр хөгшин хүн байгаа юм танай байр нэг давхарт юм чинь оруулъя гэхэд одоо нэг ээж хүүхэд хоёр ирж үзнэ гэсэн гэхээр нь би энэ хоёр хүнийг оруулчихъя гэж гуйхад тэгвэл мөнгөө түрүүлж өгсөн хүнийг байранд оруулах болно гэхээр нь би өөрийн Хаан банкны тоот  данснаас тэр хүний өгсөн Хаан банкны тоот дансанд 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.ийн өгсөн:

“...Би 21 дүгээр хорооллын орчимд байрлах ТҮЦ-н дээр худалдагч ажилтай юм. Тухайн үед миний ТҮЦ рүү эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд гар утсаар ярих гэсэн юм би хүнээс мөнгө авах юм. Таны данс руу хийлгээд авъя танд дараа нь мөнгө өгнө шүү гэхээр нь би зөвшөөрч уг хүмүүст өөрийн Хаан банкны дансыг хэлсэн. Удалгүй миний данс руу 1,500,000 төгрөг орж ирэхээр нь би их хэмжээний мөнгө байна гэсэн чинь тэр хүмүүс 2 хуваагаад аваад өг гэж хэлсэн. Тэр хүмүүс надад 10,000 төгрөг билүү 5,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

            - таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/,

            - камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72-7 дугаар хуудас/,

            - гэрч У.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

- гэрч Э.н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 219, 246 дугаар хуудас, дугаар хавтаст хэргийн 24 дугаар хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

- хохирогч Ц.ын гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/,

- хохирогч Д.Батбарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/,

- хохирогч О.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/,

- хохирогч Б.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:     

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / дугаар хавтаст хэргийн 16, 170 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа / дугаар хавтаст хэргийн 154, 184 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Алаг морьт овогт ******* ******* нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар нийтэлж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Н.ыг “маш олон хүн ярьж байна байрныхаа урьдчилгааг хийчихвэл чамд түрээслүүлье” гэж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Дүнжингарав хотхонд байр түрээслүүлнэ сарын төлбөр 850.000 төгрөгийг” гэх хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч М.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С11 дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь банкны тоот дансаар 1.000.000 төгрөгийг,

Үнэгүй.мн зарын сайтад “Тэнгис кино театрын баруун талд 1 өрөө байр 800.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зарыг байрны зургийн хамт байршуулан иргэн Б.*******г 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн 25 тоотод байхад нь хоёр удаагийн гүйлгээгээр нийт 2,400,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн Ц.ыг хуурч түүнээс дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар ,

Д.ыг төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд явж байхдаа шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансаар ,

“Үнэгүй.мн” сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч М.аас өөрийн Хаан банкны дугаартай дансаар 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дугаар баг 1 дүгээр гудамж 27 тоот гэртээ байхад нь 1,000,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр “Өргөө кино театрын хажууг нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулж ******* дүүргийн 8 дугаар хороо тоотод оршин суух хаягтай Д.гээс өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 200.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байр түрээслүүлнэ хэмээн Ц.ийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны тоотод байхад нь Хаан банкны дансаар 2.100.000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Үнэгүй.мн гэсэн сайтад байр түрээслүүлнэ гэх зарыг оруулсны дагуу холбогдсон хохирогч С.г Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 85-65 тоотод байхад өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1.000.000 төгрөгийг,

2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр “Үнэгүй.мн” зарын группт 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зар байршуулан, зарын дагуу холбогдсон хохирогч Б.г ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр цэцэрлэг ажлын байран дээрээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 440,000 төгрөгийг авч ганцаараа 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт .140.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

мөн шүүгдэгч Х.*******тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад Өргөө кино театрын хажуу талд байрлах байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг бий болгосны улмаас зарын дагуу холбогдсон Ж.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудлын орчим байхдаа шилжүүлсэн 1,600,000 төгрөгийг Д.ийн эзэмшлийн 500192417 тоот дансаар,

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ 700,000 төгрөгийг үнэ тохирно” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.*******ийг дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 81 тоотод байхдаа Хаан банкны 580400760 тоот данснаас шилжүүлсэн 700,000 төгрөгийг У.гийн эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “...Монгол дугаар сургуулийн зүүн талд шар давхар байранд 1 өрөө түрээслүүлнэ...” гэсэн байршуулж иргэн Э.г дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь хуурч М.ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 700,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулан зарын дагуу байр түрээслэхээр холбогдсон хохирогч Б.г дүүргийн 9 дүгээр хорооны нутаг байрлах дэх хотхоны орчимд байхдаа Хаан банкны 500084707 тоот данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Э.н Хаан банкны 562801761 тоот дансаар,

Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн зарыг байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хохирогч Я.г ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчимд байхад нь Хаан банкны дугаарын дансаар 750,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Дүнжингарав” хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч Г.ийг ******* дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 21 тоотод байхад нь 850,000 төгрөгийг “Хаан” банкны дугаарын дансаар,

“Үнэгүй.мн” зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Э.г дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 8 дугаар сарын 0-ны өдөр иргэн У.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт А.******* нь ганцаараа болон Х.*******тай бүлэглэсэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 19,240,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

Шүүгдэгч ий ******* нь А.*******тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад Өргөө кино театрын хажуу талд байрлах байранд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг бий болгосны улмаас зарын дагуу холбогдсон Ж.г ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудлын орчим байхдаа шилжүүлсэн 1,600,000 төгрөгийг Д.ийн эзэмшлийн 500192417 тоот дансаар,

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ 700,000 төгрөгийг үнэ тохирно” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.*******ийг дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 81 тоотод байхдаа Хаан банкны 580400760 тоот данснаас шилжүүлсэн 700,000 төгрөгийг У.гийн эзэмшлийн “Хаан” банкны тоот дансаар,

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “...Монгол дугаар сургуулийн зүүн талд шар давхар байранд 1 өрөө түрээслүүлнэ...” гэсэн зар байршуулж иргэн Э.г дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь хуурч М.ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 700,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулан зарын дагуу байр түрээслэхээр холбогдсон хохирогч Б.г дүүргийн 9 дүгээр хорооны нутаг байрлах дэх хотхоны орчимд байхдаа Хаан банкны 500084707 тоот данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Э.н Хаан банкны 562801761 тоот дансаар,

Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн зарыг байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хохирогч Я.г ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчимд байхад нь Хаан банкны дугаарын дансаар 750,000 төгрөгийг,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Дүнжингарав” хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч Г.ийг ******* дүүргийн 7 дугаар хороо 42 дугаар байрны 21 тоотод байхад нь 850,000 төгрөгийг “Хаан” банкны дугаарын дансаар,

“Үнэгүй.мн” зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Э.г дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 8 дугаар сарын 0-ны өдөр иргэн У.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******, Х.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

шүүгдэгч А.*******гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу болон хохирол төлбөр дээр маргахгүй байгаа...” гэх саналыг,

шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Шүүгдэгч Алаг морьт овогт Ариунтуяагын ******* нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр хүртэл хугацаанд “Үнэгүй.мн” зарын сайтад байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт .140.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах идэвхитэй үйлдэл хийсэн байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан,

мөн шүүгдэгч Х.*******тай бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хүртлэх хугацаанд  цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулан 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт А.******* нь ганцаараа болон Х.*******тай бүлэглэсэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 19,240,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ж.гийн өгсөн: “...Би тухайн зар дээр байсан 9597891 дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн аваад одоо тус байрыг нэг хүн авъя гээд байна та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь би сандраад тухай хүний өгсөн 500192417 дугаарын гэх хүний данс руу 1,600,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь байр түрээс 2 сар гэсэн утгатай бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байр хайж байгаад өөр олигтой байр олдохгүй байхаар нь өчигдрийн ярьсан хүн рүүгээ дахин ярьтал тухай хүн маш олон хүн ярьж байна байрныхаа урьдчилгааг хийчихвэл чамд түрээслүүлье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тоот данс өгөхөөр нь тухайн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Надад нийт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Я.гийн өгсөн: “...надад тоот Хаан банкны дансыг явуулсан. Би нөхөр Баасанхүүгийн 5057219555 тоот Хаан банкны дансаар 750,000 төгрөгийг 1 сарын төлбөр болгож шилжүүлсэн. Түлхүүр авсны дараа үлдэгдэл 750,000 төгрөгийг авъя гэж тохирсон. Уулзах цагаа тохироод удалгүй 862077 гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.гийн өгсөн: “...Надад хэлэхдээ байрны урьдчилгаа болох 1,000,000 төгрөг гээд би тухай хүний өгсөн данс болох дугаартай А.******* гэх хүний Хаан банкны дансанд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлсэн. Би гүйлгээгээ хийхийн өмнө би нөгөө байрны эзэн гэх эмэгтэй хүнтэй утсаар яриад би танихгүй хүнд мөнгө шилжүүлмээргүй байна гээд уулзаад гэрээ хийгээд өгье гэж хэлсэн чинь надад хандаад манай ажил хол байдаг ба би өөрөө ажил дээрээс гарах ямар ч боломжгүй байна гэх зүйл хэлсэн. Тэгвэл би цайны цагаар яваад очъё 5-10 минут болно гэж хэлэхэд надад ямар ч боломж байхгүй гэж хариу хэлсэн. Тэгээд би нөгөө хүнд мөнгийг нь хийчихлээ гээд хариу хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-20 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн: “...850,000 төгрөг Хаан банкны дугаартай Ариунтуяа овогтой ******* гэх хүний дансанд өөрийн эзэмшлийн Голомт банкны 182514876 дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 11-нд 11 цаг 29 минутад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн: “...Би очоод үзэж болох уу гэхэд завгүй байна, орой ирээд үзэж болно урьдчилгаа 700,000 төгрөг хийчих юм бол байрыг чинь хадгалж байя гэхэд нь зөвшөөрөөд Хаан банкны тоот гэх хүний данс руу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22- дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн: “...Хаан банкны гэх нэртэй тоот данс руу 700,000 төгрөг хийчих гээд байсан. Би уг хүний хэлсний дагуу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 40808158 тоот данснаасаа Хаан банкны тоот данс руу 700,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.ын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.ын өгсөн мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 1 дугаар хуудас/, 

мөрдөн байцаалтад хохирогч С.н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.ийн өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/, камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72-7 дугаар хуудас/, гэрч У.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, гэрч Э.н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/, шүүгдэгч А.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 219, 246 дугаар хуудас, дугаар хавтаст хэргийн 24 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, хохирогч Ц.ын гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, хохирогч Д.Батбарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/, хохирогч О.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, хохирогч Б.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар,

2.  Шүүгдэгч ий ******* нь А.*******тай бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хүртэл  хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулан 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах идэвхитэй үйлдэл хийсэн байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  шүүгдэгчийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ж.гийн өгсөн: “...Би тухайн зар дээр байсан 9597891 дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн аваад одоо тус байрыг нэг хүн авъя гээд байна та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь би сандраад тухай хүний өгсөн 500192417 дугаарын гэх хүний данс руу 1,600,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь байр түрээс 2 сар гэсэн утгатай бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Я.гийн өгсөн: “...надад тоот Хаан банкны дансыг явуулсан. Би нөхөр Баасанхүүгийн 5057219555 тоот Хаан банкны дансаар 750,000 төгрөгийг 1 сарын төлбөр болгож шилжүүлсэн. Түлхүүр авсны дараа үлдэгдэл 750,000 төгрөгийг авъя гэж тохирсон. Уулзах цагаа тохироод удалгүй 862077 гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн: “...850,000 төгрөг Хаан банкны дугаартай Ариунтуяа овогтой ******* гэх хүний дансанд өөрийн эзэмшлийн Голомт банкны 182514876 дугаарын дансаар 2022 оны 8 дугаар сарын 11-нд 11 цаг 29 минутад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22- дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.гийн өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч У.ийн өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/, камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72-7 дугаар хуудас/, гэрч У.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, гэрч Э.н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/, шүүгдэгч А.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 219, 246 дугаар хуудас, дугаар хавтаст хэргийн 24 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, хохирогч Ц.ын гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, хохирогч Д.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/, хохирогч О.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, хохирогч Б.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / дугаар хавтаст  хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Алаг морьт овогт Ариунтуяагын *******г 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр хүртэл “Үнэгүй.мн” зарын сайтад байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт .140.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

мөн шүүгдэгч Х.*******тай бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хүрэл  цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулан 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж нийт А.******* нь ганцаараа болон Х.*******тай бүлэглэсэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 19,240,000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ий *******ыг А.*******тай бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын -ны өдөр хүртлэх хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” нэртэй сайтад бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ гэх хуурамч зар байршуулан 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б. нар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гаас 1,690,000 төгрөг гаргуулж Н.д 1,800,000 төгрөг, хохирогч М.д 1,000,000 төгрөг, Б.*******д 2,400,000 төгрөг, Д.т 1,000,000 төгрөг, хохирогч М.т 1,000,000 төгрөг,  хохирогч Д.д 200,000 төгрөг, хохирогч Ц.д 2,100,000 төгрөг, хохирогч С.д 1,000,000 төгрөг, хохирогч Б.д 440,000 төгрөг, хохирогч Б.*******ид 50,000 төгрөг, хохирогч Э.д 50,000 төгрөг, хохирогч Б.д 500,000 төгрөг, хохирогч Я.д 75,000 төгрөг, хохирогч Г.ид 425,000 төгрөг, хохирогч Э.д 750,000 төгрөг,

Шүүгдэгч Х.*******аас 2,750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******ид 50,000 төгрөг, хохирогч Э.д 50,000 төгрөг, хохирогч Б.д 500,000 төгрөг, хохирогч Я.д 75,000 төгрөг, хохирогч Г.ид 425,000 төгрөг, хохирогч Э.д 750,000 төгрөг тус тус олгов.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас сар 17 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил сарын 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 1 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх санал,

            Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Б.: “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах...” гэх санал,

            Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг: “...Энэ хүнээ нийгэмшүүлж хүмүүжүүлж авах зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

  Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өмгөөлөгчийн санал бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн сар 17 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил сар 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.*******гийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 76 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүгдэгч Х.*******т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 608 цагийг хасаж тооцон түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 цагаар тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн сар 17 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан А.*******гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.*******гийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 76 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүгдэгч Х.*******т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 608 цагийг хасаж тооцон түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 цагаар тогтоосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гаас 1,690,000 төгрөг гаргуулж Н.д 1,800,000 төгрөг, хохирогч М.д 1,000,000 төгрөг, Б.*******д 2,400,000 төгрөг, Д.т 1,000,000 төгрөг, хохирогч М.т 1,000,000 төгрөг,  хохирогч Д.д 200,000 төгрөг, хохирогч Ц.д 2,100,000 төгрөг, хохирогч С.д 1,000,000 төгрөг, хохирогч Б.д 440,000 төгрөг, хохирогч Б.*******ид 50,000 төгрөг, хохирогч Э.д 50,000 төгрөг, хохирогч Б.д 500,000 төгрөг, хохирогч Я.д 75,000 төгрөг, хохирогч Г.ид 425,000 төгрөг, хохирогч Э.д 750,000 төгрөг,

Шүүгдэгч Х.*******аас 2,750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******ид 50,000 төгрөг, хохирогч Э.д 50,000 төгрөг, хохирогч Б.д 500,000 төгрөг, хохирогч Я.д 75,000 төгрөг, хохирогч Г.ид 425,000 төгрөг, хохирогч Э.д 750,000 төгрөг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.*******т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ