Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/471    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Б.Солонго,  

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр ******* аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг олон улсын сургуульд оюутан, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, дүүгийн хамт, ******* аймаг ******* сум ******* дүгээр баг, Алагтолгойд оршин  суух хаягтай, одоо Баянзүрх дүүрэг ******* дугаар хороо, Мянган оюутны байрны 101 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******  /РД:ПБ03220*******22/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвд насанд хүрээгүй хохирогч Э.ы эзэмшлийн “Айфоне эс и” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч *******00,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад шүүгдэгч А.*******гийн өгсөн мэдүүлэг “...2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед оюутны байрнаас ганцаараа гараад хорооллын И-Март дэлгүүр орсон. 1 давхарт хоолны газар газар сууж байхад нэг давхар хоолны газар сууж байхад нэг охин над дээр ирээд утсаараа яриулчихаач гээд миний хажууд сандал дээр суугаад гар утсаа сандал дээр тавьсан.

Тэр охиныг утсаар ярьж байхад нь  сандал тавьсан гар утсыг нь аваад куртикныхаа халаасанд хийсэн. Нөгөө охин миний утсаар ярьж дуусчихаад өөрийнхөө гар утсыг хайгаад миний гар утас алга болчихлоо, би гар утсаа барьж ирсэн, та миний гар утсыг авсан бол гаргаад өгчихөөч гэсэн. Тэр охин надад хандан хоёулаа камер шүүе гээд худалдагч руу явчихаар нь би гараад оюутны байр луу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.ы өгсөн: “...2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр найзтайгаа уулзах гээд хорооллын И-Мартын 1 давхарт байдаг кофе шопын гадаа зогсож байсан. Миний гар утас унтрах гэж байсан тул энэ талаараа дүүдээ хэлэх гээд кофе шоп дотор  сууж байсан нэг эгч дээр очоод утсыг нь гуйгаад гэсэн дүүгийнхээ дугаар луу залгасан. Би тэр эгчийн хажууд  суухдаа гар утсаа сандал дээр голдоо тавиад утсаар ярьж дуусаад авах гэхэд утас маань байхгүй байсан. Тэгээд нөгөө хүн босоод явчихаар нь гар утсаа авъя та миний утсыг авчихлаа гэхэд тухайн эгч би аваагүй гээд байсан. Тэгээд тэр эгч гараад яваад өгсөн.

Тэгээд камер шүүх гэхэд кофены хүмүүс боломжгүй байна гэж хэлсэн. Тэр эгч саарал өнгийн хавар намрын хантаазтай, улаан цамцтай жинсэн өмдтэй, 160 см орчим өндөртэй, 20 орчим настай, сэвхтэй бордуу царайтай эмэгтэй байсан. Би гар утсаа 700,000 төгрөгөөр авсан. Америкаас хүн явуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

- “” ХХК-н хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Хаан банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн ************** дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хавтаст хэргийн ************** дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:     

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн ************** дугаар хуудас/,             

            - иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн *******1 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвд насанд хүрээгүй хохирогч Э.ы эзэмшлийн “Айфоне эс и” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч *******00,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч А.*******гийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруу дээр маргахгүй хохирлыг төлсөн тул...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад шүүгдэгч А.*******гийн өгсөн мэдүүлэг “...Тэр охиныг утсаар ярьж байхад нь сандал дээр тавьсан гар утсыг нь аваад куртикныхаа халаасанд хийсэн. Нөгөө охин миний утсаар ярьж дуусчихаад өөрийнхөө гар утсыг хайгаад миний гар утас алга болчихлоо, би гар утсаа барьж ирсэн, та миний гар утсыг авсан бол гаргаад өгчихөөч гэсэн.

Тэр охин надад хандан хоёулаа камер шүүе гээд худалдагч руу явчихаар нь би гараад оюутны байр луу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.ы өгсөн: “...Би тэр эгчийн хажууд  суухдаа гар утсаа сандал дээр голдоо тавиад утсаар ярьж дуусаад авах гэхэд утас маань байхгүй байсан. Тэгээд нөгөө хүн босоод явчихаар нь гар утсаа авъя та миний утсыг авчихлаа гэхэд тухайн эгч би аваагүй гээд байсан. Тэгээд тэр эгч гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

-“” ХХК-н хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

-Хаан банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн ************** дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хавтаст хэргийн ************** дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвд насанд хүрээгүй хохирогч Э.ы эзэмшлийн “Айфоне эс и” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч *******00,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хавтаст хэргийн ************** дүгээр талд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амаржаргалын “...гар утасны төлбөр болох *******00,000 төгрөгийг хүлээн авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт ************** дугаар талд Хаан банкны орлогын мэдүүлгээр Чулуунбаатарын Амаржаргал буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчээс *******00,000 төлсөн гэх баримт тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шийдэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ