Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ2022/0002

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би М.Б -ын Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга, Мөст сумын Давст багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Давст багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комисст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мөст сумын Давс багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисс, тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус багийн Засаг даргаар Э.О -ыг багийн засаг даргад томилуулахаар уламжилсан тогтоол, Э.О -ыг Мөст сумын Давст багийн Засаг даргаар томилсон сумын Мөст сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, Мөст сумын Давст багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлд 2021 оны 11 сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга, Мөст сумын Давст багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Давст багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комисст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.Б  нь Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга, Мөст сумын Давст багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Давст багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комисст холбогдуулан Ховд аймгийн Мөст сумын Давс багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисс, тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус багийн Засаг даргаар Э.О -ыг багийн засаг даргад томилуулахаар уламжилсан тогтоол, Э.О -ыг Мөст сумын Давст багийн Засаг даргаар томилсон сумын Мөст сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, Мөст сумын Давст багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч Г.Б- г төлөөлүүлэн оролцуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэл олгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.”, 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж тус тус заасан ч нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох эрхийг хязгаарлахгүй .

Нэхэмжлэгч М.Б -д нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, гэж заасныг баримтлан  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Бөхболдын Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга, Мөст сумын Давст багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Давст багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комисст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мөст сумын Давс багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисс, тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус багийн Засаг даргаар Э.О- ыг багийн засаг даргад томилуулахаар уламжилсан тогтоол,  Э.О-г Мөст сумын Давст багийн Засаг даргаар томилсон сумын Мөст сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, Мөст сумын Давст багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бөхболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ