Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Х ХХК-ний гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2018 оны 2 сарын 9-ний өдөр Х.Бтай зээлийн 1190016248 тоот гэрээ байгуулан 5000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч 2019 оны 4 сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлээ төлөхөө больсон. Одоо түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбоо барих арга хэмжээг удаа дараа авсан боловч үр дүнд хүрэхгүй, холбогдох боломжгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин сууга хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:  регистрийн дугаартай Д.Эийг эрэн сурвалжлуулах тухай ...... тоот нэхэмжлэлээс харилцагчийн зээл бүрэн төлөгдөж дууссан тул татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х ХХК нь Д.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ  нэхэмжлэгч Х ХХК  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Г.Б