Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/475

 

 

 

 

 

 

 

 

  2023          6            *******                                      2023/ШЦТ/475   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч П.Отгонбаатар,       

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо ******* - тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 5 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн Батцагаан дуганаас хохирогч Т.ын Айфоне ******* про макс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор хохирогч О.ы эзэмшлийн Айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5,200,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.ын өгсөн мэдүүлэг “...2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* цагийн үед би ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв Гандантэгчлэн хийд орсон. Тэнд Батцагаан дуган дотор хүүхдийн хамт явж байгаад төв хаалгаар гарах үедээ өөрийн халааснаас Айфоне ******* про макс загварын гар утсыг хулгайд алдсан байсан. Тухайн үед хяналтын камер шалгуулахад төв хаалган дээр үл таних хүн миний гар утсыг авч байгаа болох нь бичигдсэн байсан. Би өөрийн гар утсаа олж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.ы өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэгт өөрийн дүү болох Төрмөнхийг үзүүлэхээр дагуулан цуг яваад тухайн эмнэлэгт үзүүлэхээр нэг давхрын шатаар дээш гарч байхдаа гар утсаа хийсэн халаасаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

 

- “” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/,

- “” ХХК-н 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Ц-203  дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн Батцагаан дуганаас хохирогч Т.ын Айфоне ******* про макс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор хохирогч О.ы эзэмшлийн Айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5,200,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...гэм буруу болон зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Т.ын өгсөн мэдүүлэг “...2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* цагийн үед би ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв Гандантэгчлэн хийд орсон. Тэнд Батцагаан дуган дотор хүүхдийн хамт явж байгаад төв хаалгаар гарах үедээ өөрийн халааснаас Айфоне ******* про макс загварын гар утсыг хулгайд алдсан байсан. Тухайн үед хяналтын камер шалгуулахад төв хаалган дээр үл таних хүн миний гар утсыг авч байгаа болох нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь нууц далд аргаар бусдын зүйлийг хууль бусаар авсан гэмт үйлдэл /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ болон хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь мөрдөн байцаалтад хохирогч О.ы өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэгт өөрийн дүү болох Төрмөнхийг үзүүлэхээр дагуулан цуг яваад тухайн эмнэлэгт үзүүлэхээр нэг давхрын шатаар дээш гарч байхдаа гар утсаа хийсэн халаасаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, “” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/, Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/, “” ХХК-н 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Ц-203  дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн Батцагаан дуганаас хохирогч Т.ын Айфоне ******* про макс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор хохирогч О.ы эзэмшлийн Айфоне 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5,200,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Т. “...Би өөрийн гар утсаа олж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй байна...” гэж /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч О. “...Надад гомдол санал байхгүй...” гэж /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1 жилийн хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл: “...480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 7 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.*******д 7 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 7 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ