Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ЦШТ/488  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,       

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 202******* оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *******967 оны ******* дугаар сарын 27-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хуульч мэргэжилтэй, “” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч тээврийн төвд жолооч ажилтай, ам бүл *******, дүүрэг *******4 дүгээр хороо, хорооллын **************0-5******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

,, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******6 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн **************4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******75 дугаар зүйлийн *******75.2 дахь хэсэгт зааснаар *******00,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 2 жил ******* сарын хугацаагаар хорих ялыг ******* жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* овогт ******* ******* /РД:ХЛ670*******27*******7/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь дүүргийн 25 дугаар хороо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авто тээвэр үйлчилгээний төвийн хашаанд 202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр хохирогч Н.тай маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хэсэгт тод хөх өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэргийг угаалгах гэж Мөнхбатаас зөвшөөрөл авсан. нь удирдахын жолооч *******0 минутын өмнө цаг авсан. гэдэг хүн орсон цагаас хэл амаар доромжилсон. *******0-20 минут тэссэн. Тэгээд Мандах гэдэг хүнтэй ярьж уулзъя гэсэн. Эргээд ирэхэд бас л доромжилсон. Сүүлд нь аргаа ядаад зөвшөөрөл өгсөн механик Мөнхбат нартай уулзъя гээд гарсан. Хувийн тэргээ угаах гээгүй. Удирдлага нягтланд угаалга хийлгэхээр аваад орж ирсэн. Сүүлдээ хулгайчаар дуудсан. Тэгээд гражийн үүдэнд маргаан үүсээд тэсвэр тэвчээр алдаад би цохисон...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.гийн өгсөн: “...202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр өөрийн ажилладаг газар буюу дүүрэг 25 дугаар хороо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Авто тээвэр үйлчилгээний төвийн хашаанд байрлах угаалгын цехэд дотор хувийн автомашины шалавчийг угааж байхад *******5 цагийн үед угаалгын цехэд дотор хувийн автомашины шалавчийг угааж байхад *******5 цагийн үед угаалгын цехэд дотор 06-07 серийг нь мэдэхгүй байна... үл таних эрэгтэй хүн орж ирээд машин угаах гээд байхаар нь би очоод байгууллагын дарга, цэрэг нарт хэлсэн юм уу гэхэд тэр хүн механик Мөнхбат гэх хүнд хэлсэн гэхээр нь дуугүй болсон. Тэгсэн тэр хүн албаны машинаа нэг талын машин угаадаг зогсоол дээр байршуулаад нөгөө талын зогсоол дээр Тоёота Приус *******0 маркийн машин зогсоогоод угааж эхэлсэн. Тэгэхээр нь би явж очоод тэр хүнд чи албаны машинаа угаа, чи яагаад хувийн машинаа угаагаад байгаа юм бэ манай байгууллагын усны тоолуур өндөр гараад байдаг юм гэхэд надад бид нар нэг байгууллагын хүмүүс биздээ ямар ялгаа байсан юм би танай механик Мөнхбатад хэлсэн, чи ер нь юу хийдэг юм, чамайг хэн гэдэг юм гэхээр нь чи битгий хуц, чамд ямар хамаатай юм гэхэд над руу машин угааж байсан шүршүүрээрээ шүршсэн.

Тэгэхээр нь би зөрүүлээд барьж байсан алчуураараа мөр хэсэг рүү нь ороолгоход чи муу надтай адилхан халтар жолооч байж чамд ямар хамаатай юм гэхээр нь тэгвэл хоёулаа төв контор оръё гээд дагуулаад явж байтал манай байгууллагын засварчин Т. гэх хүнтэй замдаа тарахад тэр хүн энэ хүнийг хэн гэдэг юм бэ надад нэр усаа хэлэхгүй томроод байх юм гэхээр нь битгий хуц чамд нэр усаа хэлэхгүй гэтэл миний нүүрэн тус газар баруун гараараа цохиод авсан. Цохих үед миний хамар хэсэг шалбарч, цус гарч хавдаж эхэлсэн. Миний толгой өвдөж, хамар хэсэг шалбарч, хавдсан байдалтай байна.

Одоогоор бодит эмчилгээний зардал болох *********************,600 төгрөг зарцуулаад байна. Цаашид хагалгаанд орж хамрын мурийлтаа тэгшилж эмчлүүлэх *******,*********************,600 төгрөгийг нэхэмжилж байна. Би *********************,600 төгрөгийг бэлнээр хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-*******2, *******7-*******8 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “...202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр манай байгууллагын жолооч 06-07 улсын дугаартай Rexton маркийн авто машины жолооч ах нар маргалдаад өөдөөс алхаж ирээд 06-07 улсын дугаартай Rexton маркийн авто машины жолооч ах энийг хэн гэдэг юм гэхэд жолооч Н. ах би нэрээ хэлэхгүй гээд хоёулаа төв контор оръё гэхэд 06-07 улсын дугаартай Rexton маркийн авто машины жолооч ах, Н. ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авахад хамраас нь цус гарч шалбарсан, хавдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.гийн 202******* оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 580******* дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...*******.Н.-н биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хэсэгт тод хөх өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. *******.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь *******-******* хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 4*******-44 дүгээр хуудас/,

 

            - хохирлын баримтууд /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн *******4-*******8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

           -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн **************4 дүгээр хуудас/,

            -  байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн **************5 дугаар хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн **************8, **************9 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь дүүргийн 25 дугаар хороо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авто тээвэр үйлчилгээний төвийн хашаанд 202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр хохирогч Н.тай маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хэсэгт тод хөх өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

  Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч Н.тай маргалдан цохиж хохирогчийн эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Н.гийн өгсөн: “...202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр ...өөрийн ажилладаг газар буюу дүүрэг 25 дугаар хороо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Авто тээвэр үйлчилгээний төвийн хашаанд байрлах угаалгын цехэд дотор хувийн автомашины шалавчийг угааж байхад *******5 цагийн үед угаалгын цехэд дотор хувийн автомашины шалавчийг угааж байхад *******5 цагийн үед угаалгын цехэд дотор 06-07 серийг нь мэдэхгүй байна...үл таних эрэгтэй хүн орж ирээд машин угаах гээд байхаар нь ... Тэгсэн тэр хүн албаны машинаа нэг талын машин угаадаг зогсоол дээр байршуулаад нөгөө талын зогсоол дээр Тоёота Приус *******0 маркийн машин зогсоогоод угааж эхэлсэн. Тэгэхээр нь би явж очоод тэр хүнд чи албаны машинаа угаа, чи яагаад хувийн машинаа угаагаад байгаа юм бэ манай байгууллагын усны тоолуур өндөр гараад байдаг юм гэхэд надад бид нар нэг байгууллагын хүмүүс биздээ ямар ялгаа байсан юм би танай механик Мөнхбатад хэлсэн, чи ер нь юу хийдэг юм, чамайг хэн гэдэг юм гэхээр нь чи битгий хуц, чамд ямар хамаатай юм гэхэд над руу машин угааж байсан шүршүүрээрээ шүршсэн...битгий хуц чамд нэр усаа хэлэхгүй гэтэл миний нүүрэн тус газар баруун гараараа цохиод авсан. Цохих үед миний хамар хэсэг шалбарч, цус гарч хавдаж эхэлсэн. Миний толгой өвдөж, хамар хэсэг шалбарч, хавдсан байдалтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-*******2, *******7-*******8 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “...202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр ... 06-07 улсын дугаартай Rexton маркийн авто машины жолооч ах, Н. ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авахад хамраас нь цус гарч шалбарсан, хавдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.гийн 202******* оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 580******* дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...*******.Н.-н биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хэсэгт тод хөх өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. *******.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь *******-******* хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 4*******-44 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн *******4-*******8 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* прокурорын газраас шүүгдэгч Д.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Н. нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар гаргаж өгсөн *********************,600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байх бөгөөд шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Д.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди ******* ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.*******0, *******6.**************, *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди ******* ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ