Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ЦШТ/536    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,       

шүүгдэгч Э.*******,

хохирогч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт **************д холбогдох эрүүгийн 2305011750906 тоот дугаартай, хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны 112 дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ************** /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” баарны гадаа хохирогч Э.*******ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар хавирч унаган нүүр болон толгой хэсэгт нь цохиж дух ясны өмнөд ялтас цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шах, эрүү, баруун өвдөгний зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* мэдүүлэхдээ “...Хамаатны , түүний найз Нараа нартай хамт бааранд орсон. Бид хамт сууж байхад цуг уугаад намайг татаж чангаагаад бүжиглэхэд халдаж хоргоогоод байсан. Тэнд 1 шил архи уугаад гарсан. Таксинд суухын өмнө тамхиа татаад зогсож байхад шүүгдэгч ******* орилоод байхаар нь би очиход ямар нэгэн шалтгаангүйгээр намайг хажуугаас цохиж унагасан. Тэгэхэд цаанаас хүн гарч ирээд өшиглөсөн. Гэмтлийн улмаас болж хагалгаанд орсон. Духны яс цөмөрсөн. Шинжээч 2 удаа дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр надад учирсан гэмтлийг хөнгөн гэж гарсан. Тухайн үед санал нийлэхгүй байна гэж хүсэлт гаргасан. Эхний удаа хөнгөн гэхэд санал нийлэхгүй байна гээд дахин шинжээчийн дүгнэлтээр мөн хөнгөн гэж гарсан. Би Мөнгөн эмчээс асуухад ямар сонин юм байцаагчаас нөлөөнд орсон юм болов уу гэсэн. Эмчилгээний зардал 4,200,000 төгрөг болсон. Энэ хүний үйлдлээс болж би шөнө унтаж чадахгүй байна. Би тогооч хийдэг, гэмтлээс болж халуунд ажиллах боломжгүй болсон. Тиймээс ажилгүй байсан хугацааны хохирлоо мөн нэхэмжилж байна...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ы өгсөн: “...2023 оны 3 дугаар  сарын 03-нд орой ажил тараад гэртээ ирэхэд манай гэрт хамаатны эмэгтэй болох гэрт төрсөн өдөр гээд ирсэн байсан. Тухайн үед түүний найз гэх Нараа нар байсан бөгөөд нэг газар орж жаахан суумаар байна гээд хэлсэн. Бид нар шөнө 02 цагийн үед хорооллын фламинго гэх нэртэй шөнийн цэнгээний газар орсон юм. Тэнд ороод бид дундаа нэг шил 0,75 литрийн архи аваад суусан бөгөөд эгчийн найз нар гээд гурван хүн ирсэн байсантай хамт хуваагаад уусан ба хүн бүр нэг пиво аваад ууцгаасан. Энэ үед Нараа гэх найз нь өөр ширээн дээр сууж байсан хүмүүстэй уулзаад юм яриад байсан. Энэ хугацаанд Нараатай юм яриад байсан эрэгтэй хүмүүс нь намайг 00 орсон ч хажуугаар ирээд мөрлөөд өдөөд байхаар нь би санаа зовоод ыг гарах уу гэж хэлсэн чинь бид нар бүгд гарахаар болсон. Бид нар гараад машиндаа сууж байхад гэнэт дотор Нараатай уулзаад байсан гурван эрэгтэй араас гарч ирээд намайг унаанд суух гээд тамхи татаж байхад шууд хавирч унагаагаад шууд толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн.

Би маш их гомдолтой байна, би хуулийн дагуу шийдүүлж гэм буруутай хүнээр нь өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн урд байдаг хамаатны айлд очсон. Тэнд өөрийн төрсөн өдөр байсан тул үеэл дүү болох *******тай хамт ойрхон байдаг бааранд орж ганц пиво ууя гээд гарсан юм. Энэ үед манай найз нар болох , , нар ирсэн байсан юм. Бид хороололд байдаг Фламино шөнийн цэнгээний газар орсон. Бид нар тэр газар байж байхад манай найз гийн найзууд гээд хэдэн залуу байсан бөгөөд бид нартай хамт байсан үеэлтэй маань маргаан хийх гээд байхаар нь бид нар гарахаар болоод гадна зам дээр машин зогсоогоод байж байхад дотор байсан 3 залуу араас гарч ирээд *******тай маргаан хийгээд байсан бөгөөд бужигнаад эхлэхээр нь гүйгээд очиход манай үеэл ******* цустайгаа хутгалдаад байж байсан ба харин маргаан хийгээд байсан залуус нь цаашаа яваад өгсөн. Бид нар цусыг нь тогтоогоод гэрт нь хүргэж өгсөн бөгөөд гэмтэл орж үзүүлье гэсэн чинь харина гээд байсан. Би тухайн өдөр дүүг хараад хоносон бөгөөд шөнөжин толгой нь өвдөөд байсан. Би маргааш нь дүүг Нараагаас дугаарыг нь аваад ярь гэсэн бөгөөд тухайн хүний нэг нь надад буруу байхгүй гэх зүйл хэлээд байсан. Тэгээд дүү маань цагдаад гомдол гаргасан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд манай найз хамт ажилладаг хүний төрсөн өдөр болоод хороолол үеэл дүүгийнх нь гэрт уулзсан. Бид нар тэндээ байж байгаад гарч ганц цаг бүжиглэнэ гээд хорооллын файра гэх нэртэй бааранд 22 цагийн үед орсон. Тухайн газар байхад манай хамаатны хоёр залуу өөр нэг найзтайгаа сууж байхтай нь таарсан. Тэр хоёртой хамт жаахан юм яриад сууж байхад ******* гэх залуу дургүй байгаа бололтой тэр хоёртой маргаан хийх гээд байхаар нь бид нар за за гарцгаая гээд гараад явсан. Бид нар гадаа гараад унаанд cyyx гээд байж байхад манай хамаатны залуучууд болох нөгөө найзтайгаа гараад ирсэн. Ингээд ******* гэх залууг дуудаад нөгөөх нь ч өөдөөс нь очиж байсан бөгөөд би тухайн үед машинд суугаагүй байсан тул тэр хоёр дээр *******ыг очих үед нь тэр хоёр түүнд хандаад .. Чи яагаад томроод байгаа юм гэж хэлсэн.. харин ******* хариу юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна ...Тэгээд хамт байсан хоёр гурван хүн очоод салгасан бөгөөд энэ үед би хоёр дүү цаашаа явахад өгөхөөр нь би тэндээсээ шууд унаанд суугаад явсан юм. эгч би дүүгээ аваад харилаа гээд хэлсэн юм. Маргааш нь ******* над руу залгаад чи тэр дүүгийнхээ дугаарыг өг чи намайг захиалгаар зодуулчихлаа гэх зүйл хэлээд байхаар нь би дүүгийн дугаарыг өгөөд чи тэгж бодож байгаа бол цагдаад ханддаа гэж хэлээд үлдээсэн юм. Хэрэг маргаан гарснаас хойш би ******* гэх хүнтэй холбоо бариагуй утсаар ч яриагүй дугаарыг нь блок хийсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 03-нд найз *******тай уулзсан. Бид хоёр орой 22 цагийн үед Баянгол дүүргийн нураг хороололд уулзаад тэнд байдаг Фламинго шөнийн цэнгээний газар орсон. Ингээд тэнд ороод бид хоёр нэг шил 0,75 литрийн архи авч уугаад хэсэг суусан бөгөөд энэ үед манай хамаатны хүүхэд болох тэнд хэдэн хүнтэй байснаа намайг хараад хууч хөөрч юм яриад манай ширээн дээр ирж суусан. Тэгээд буцаад ширээн дээрээ очихоор нь манай найз ууж байсан архинаас нэг хийгээд ширээн дээр нь очсон бөгөөд найз д өгөх гэтэл нэг үл таних залуу дундуур нь ороод хөдөөний мангар бацаан энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ширээн дээр суулгүй бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ирсэн чинь манай юм дууссан байхаар нь бид хоёр гарахаар болоод гарсан юм. Гадаа гараад найзын жаахан өмнө нь гараад тамхи татаад алхаж байгаад эргээд харсан чинь манай найз ******* дотор маргаан хийх гээд байсан залууг газар унагааж байсан. Тэгээд би гүйж очоод тэр залуугаас найзыгаа салгаад хоёр тийш болгосон бөгөөд нөгөө маргаан хийгээд байсан залуутай хамт байсан гэх нэг эрэгтэй хүрч ирээд тэрийг салгаж байсан. Би найзтайгаа харихаар явсан бөгөөд маргааш нь өглөө босоод байж байхад Фэйсбүүкээр залгаж надаас ямар дугаартай байгаа талаар асуухаар нь би өөрийн дугаараа өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа урд өдөр найзтай муудалцаж ноцолдоод байсан эрэгтэй над руу залгаад .. Өчигдрийн гөлөг мөн үү Би чамайг Баянголын цагдаад өгч байна гээд.... ярьж хэл амаар доромжлоод байсан юм. Ингээд би энэ үед нь би чамайг цохисон хүн биш байна гээд хэлсэн чинь миний үгийг ойлгохгүй хэрүүл хийж байгаад утсаа салгасан. Дараа нь би тэр дугаарт нь залгасан боловч гар утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 03-нд би өглөө Улаанбаатар хотод ирсэн юм. Бид нар орой ын төрсөн өдөр гээд хороололд *******ы гэрт бага зэрэг юм ууж сууж байгаад гарахаар болсон бөгөөд тухайн үед хорооллын Фламинго гэх нэртэй бааранд орсон. Бааранд манай эхнэр болон ******* ын нөгөө хэдийн байсан тэр газар ажлын хүн гэх Нараа гээд эмэгтэй бид нарын хамт 03 цаг нэлээн дөхсөн байхад орсон юм. Бид нар ороод бааранд нэг шил архи дундаа аваад хүний нэг нэг шил пиво авч уусан юм. Ингээд бид нар дотор байхад хамт байсан Нараа гэх эмэгтэй хажуугийн ширээн дээр сууж байсан залуучуудтай юм яриад архи уугаад байсан ба бид нар Нараа гэх эмэгтэйд битгий хөндлөнгийн хүмүүс дээр очоод байгаарай маргаан гардаг юм шүү гээд хэлсэн чинь манай хамаатан гэж хэлсэн. Тэгээд бид нар 04 цагийн үед гэртээ харихаар болж баарнаас гарсан бөгөөд гарч байхад нөгөө хажуу ширээнд байсан залуучууд араас гараад ирсэн байсан тул би эд нар маргаан хийх гээд байна даа гэж бодоод бушуухан унаа зогсоогоод машиндаа суусан ба энэ үед ******* миний хойд талд намайг дуудахаар нь эргээд харсан чинь нөгөө хэдэн цаашаа гүйгээд ******* газар унасан байсан би буугаад яваад очсон чинь ******* нүүрээ гараараа дараад эвхрээд хэвтсэн байхаар нь би тай хамт босгоод унаанд суулгасан бөгөөд гэмтэл орохоор явж байгаад маргааш нарны гэрэлтэй байхад очиж үзүүлнэ гээд гэртээ харьсан. Тухайн шөнөө толгой өвдөөд байна гэж хэлээд байсан бөгөөд маргааш нь буцаад Говь сүмбэр аймаг явсан бөгөөд дараа нь нүүр нь нэлээд гэмтсэн байгаа талаар хэлсэн. Бид маргааш өглөө нь сэрээд Нараатай холбоо бариад чиний хамаатан гээд байсан биз дээ дугаарыг нь өг гэж хэлсэн чинь нэг дугаар явуулсан бөгөөд тэр дугаарт нь залгахад би чамайг өшиглөөгүй шүү өөр хүнд өшиглүүлсэн байх шүү гээд хэлсэн бөгөөд өөрийгөө бараг зодуулсан ухааны зүйл хэлээд байсан. Тэгсэн чинь ******* нөгөө залууд тэгвэл цагдаагаар учраа олъё гэж хэлээд утсаа салгаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,  

 

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 74-79 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3380 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3380 дугаартай дүгнэлтэд “...1.Э.*******ы биед дух ясны өмнөд ялтас цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралдалт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу,  баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, эрүү, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” баарны гадаа хохирогч Э.*******ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар хавирч унаган нүүр болон толгой хэсэгт нь цохиж дух ясны өмнөд ялтас цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шах, эрүү, баруун өвдөгний зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.Санжаа нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийн материалаас харахад нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Тухайн үед байсан гэх хүн манай үйлчлүүлэгчийг цохисон талаар гэрчүүд мэдүүлдэг. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, г яллагдагчаар татаж шийдүүлэх ёстой. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал тогтоогдоогүй, уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй байна. Миний үйлчлүүлэгч хуулийн мэдлэггүй учраас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй байна. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг мөн ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Хохирогчийн өмгөөлөгчөөс уг гэмт хэрэг хамтран оролцоотой, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаарх дүгнэлтийг гаргасан.

Хэргийн үйл баримт болон яллах дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг авч үзвэл шүүгдэгч Э.*******г хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. гэмтэл учруулсан гэж ирсэн. Хэргийн газар байсан гэрч Л. г цохисон гэж мэдүүлсэн боловч дахин мэдүүлэг өгөхдөө тухайн мэдүүлгээ үгүйсгэж мэдүүлсэн байдаг.  Шүүгдэгч Э.******* цохисон гэдгийг хохирогч Э.******* мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлгээс авч үзвэл шүүгдэгч Э.*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.*******д хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” баарны гадаа хохирогч Э.*******ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар хавирч унаган нүүр болон толгой хэсэгт нь цохиж дух ясны өмнөд ялтас цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шах, эрүү, баруун өвдөгний зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ы өгсөн: “...2023 оны 3 дугаар  сарын 03-нд ... Бид нар гараад машиндаа сууж байхад гэнэт дотор Нараатай уулзаад байсан гурван эрэгтэй араас гарч ирээд намайг унаанд суух гээд тамхи татаж байхад шууд хавирч унагаагаад шууд толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн урд байдаг хамаатны айлд очсон. Тэнд өөрийн төрсөн өдөр байсан тул үеэл дүү болох *******тай хамт ойрхон байдаг бааранд орж ганц пиво ууя гээд гарсан юм. ...дотор байсан 3 залуу араас гарч ирээд *******тай маргаан хийгээд байсан бөгөөд бужигнаад эхлэхээр нь гүйгээд очиход манай үеэл ******* цустайгаа хутгалдаад байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд ...Бид нар гадаа гараад унаанд cyyx гээд байж байхад манай хамаатны залуучууд болох нөгөө найзтайгаа гараад ирсэн. Ингээд ******* гэх залууг дуудаад нөгөөх нь ч өөдөөс нь очиж байсан бөгөөд би тухайн үед машинд суугаагүй байсан тул тэр хоёр дээр *******ыг очих үед нь тэр хоёр түүнд хандаад .. Чи яагаад томроод байгаа юм гэж хэлсэн.. ******* гэх хүнийг нэг удаа толгой хэсэгт нь цохиод газар унгаасан бөгөөд энэ үед нөгөө найз нь хамт зодоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд ...Гадаа гараад найзын жаахан өмнө нь гараад тамхи татаад алхаж байгаад эргээд харсан чинь манай найз ******* дотор маргаан хийх гээд байсан залууг газар унагааж байсан. Тэгээд би гүйж очоод тэр залуугаас найзыгаа салгаад хоёр тийш болгосон бөгөөд нөгөө маргаан хийгээд байсан залуутай хамт байсан гэх нэг эрэгтэй хүрч ирээд тэрийг салгаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 03-нд ... намайг дуудахаар нь эргээд харсан чинь нөгөө хэдэн цаашаа гүйгээд ******* газар унасан байсан би буугаад яваад очсон чинь ******* нүүрээ гараараа дараад эвхрээд хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 74-79 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3380 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3380 дугаартай дүгнэлтэд “...1.Э.*******ы биед дух ясны өмнөд ялтас цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралдалт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу,  баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, эрүү, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах, хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал гаргасан боловч хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хохирогчид учирсан хохирлыг тогтоохдоо цохих баримтуудыг ашиглаж дүгнэлт гаргасан байх тул эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй учраас дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Э.*******гаас 4,291,140 төгрөг гаргуулж хохирогч Э.*******д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг

  Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирол төлбөрийг төлүүлэх боломж олгох, гэх санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******гаас 4,291,140 төгрөг гаргуулж, хохирогч Э.*******д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ