| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 143/2016/0021/э/ |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-01-26 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Иргэдийн төлөөлөгч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч: Ц.Баярмаа, *******, *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, *******,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг
Шинжээч:
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Овогт ******* овогтой ******* холбогдох эрүүгийн 201516000228 тоот 3 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* овогтой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булгийн 2-11 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Жаргалсайхантай маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж, чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… “2015 оны 9 сарын 17-18ны шилжих шөнө , бид 3 пиво ууж байхад талийгаач ирсэн. той муудалцаад гарахад , , бид 3 араас гарсан. Тэгээд би талийгаачийг салгахад очсон чинь миний нүүрлүү цохисон. Цохиулчихаад би ажил руугаа явсан. Ажил дээрээ очиод нүүрээ хартал духан дээр шалбарсан байсан. Тэгээд би талийгаачид очиж хэлсэн. Тэгээд бид 2 муудалцаад дээр доороо оролцоод муудалцаад салсан. , 2 энэ хэрэгт намайг холбогдуулж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Би энэ хэргийг бусдад тохохгүй, үнэн зөвөөр шийдээсэй гэж бодож байна” гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… “Намайг цонхоор харахад талийгаач толгойгоо илээд хэвтэж байсан. Тэгэхээр нь хүүхүдээ гэрт оруулчихаад ороод очтол талийгаач нөхрийг маань дээрээс чинь дэвсэж байсан. Тэгээд яагаад юу болсныг нь мэдээгүй тэгээд хүүхэд рүү ороод янз бүр болох байх гэж бодоод тухайн үед юу болсоныг анзаарагүй. Талийгаач гэдэс өвдөөд гээд атиралдаад хэвтээд ёолоод сонин байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирж үзчихээд эм бичиж өгчихөөд явсан. Удалгүй ахиад өвдөөд байхаар нь би талийгаачийг аваад эмнэлэгрүү явсан. Тэгээд үзүүлээд эмнэлэгт хэвтэхэд хамт байсан. Тэгээд хүүхэд сургуульдаа явах цаг болчихоод аар харуулчихаад яваад ирсэн. Эмчээс асуухад гэдсэнд нь шингэн дүүрэн байна гэж хэлсэн. Шингэн юм өгч болохгүй гэхээр нь би гараад ус авчраад амыг зайлсан. талийгаачийг хараад үлдсэн би хүүхдээ сургуулиас нь авах гээд явсан хойгуур Батсахйан над руу утасдаад нөхөрийг чинь хотруу явж хагалгаанд ор гэж байна гэсэн. Хотруу явж байх үед Цогт-Овоогоос цаашаа жаахан явж байхад талийгаачийн царай нэг сонин эвгүй болчихсон байсныг би эмчид хэлсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… “2015 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдөр болсон зүйлүүдийг хэлье. Тухайн үед хадам аав амьсгал хураах гээд бид хэд гэр бүлээрээ Малчны хороололд байсан. 2015 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 02 цагийн үед над руу утсаар ярьсан хэд хүчтэй амьсгалаад ярихад нь би нэг юм болсон байна гэж бодоод утсаа тасалсан. руу хэлэхэд над руу архи уусан гэж мессеж явуулсан. Мөн эгчээс асуусан чинь , , 2 гарсан гэж хэлсэн. 18 цагийн үед Хаджаргал руу яриад асуусан чинь эмнэлэгт байна, гайгүй байна гэж хэлсэн учраас би ажил явдалд оролцсон. руу ярьсан. Яагаад та нар манай дүүг зодсон юм бэ? гэхэд намайг хэл амаар доромжилсон. ыг би амьдралыг нь хэнээс ч дутахааргүй сайн сайхан авч явсан. 1 цаг өнгөрөөгөөд талийгаач хагалгаанд орохоор болсон. тэгэхэд гэртээ унтаж байсан. Тэгээд би нөхөртэйгээ гэрт нь очсон. Манай нөхөр утсан дээрээ бичлэгийг нь хураасан. Тэр мэдүүлгийг өмгөөлөгч нар нь хольж солиод асуугаад байна. Талийгаачийн ар гэрийг өнчрүүлчихээд одоо юу хаанаас худлаа зүйл яриад байгаа юм бэ? хэрэг болоод 2 жил өнгөрчихөөд байхад хүн чанар, ёс зүйн хувьд надаас биш юм гэхэд миний аав ээж хоёроос уучлалт гуйж ирээгүй. Миний дүү, өөрөө намайг бодоод намайг зодсон гэж надад хэлээгүй. Өмгөөлөгч нар нь энэ асуудлыг ойлгоогүй бол манай нөхрийн дүү учраас миний дүү намайг бодоод хэлээгүй юм. Хэрэгт байгаа нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа гэж бодож байна. Би энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтэй гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 201516000228 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 18 цагийн үед бид хоёр миний машинтай ажил дээрээс төв рүү яваад Баянтөхөм төвөөс 2 литрийн 2 пиво аваад ийг ажил дээр буулгачихаад гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад 20 цаг өнгөрөөгөөд ажлаа хүлээж авсан. Би Галтууд компанид галч даамалын ажил хийдэг. 21 цагийн үед , 3-уулаа ажлын манаач гийн гэрт орж пиво уусан. Пивийг бүгдээрээ хувааж уусан. гийн гэрт ачтайгаа хамт байсан. Өөр хүн байгаагүй. 22 цаг өнгөрөөгөөд Жаргалсайхан согтуу ирсэн. Жаргалсайхан 2 ам мурийгаад гийн гэрээс барилцаад гарсан. Араас нь , бид 3 гарч очиход ташиж унагаагаад өшиглөөд авсан. Би , Жаргалсайхан 2-ыг салгах гэсэн чинь чи юу юм гээд миний зүүн талын духны хэсэгт гараараа цохиод авсан. Би цохиулчихаад ажил руугаа яваад өгсөн. , Жаргалсайхан, 3 Жаргалсайханы гэрлүү явсан. Би ажил дээр очоод галаа түлээд 30-аад минут болчихоод духан дээрээ дараад үзсэн чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би яваад Жаргалсайханы гэрт очсон. , Жаргалсайхан, 3 байшин дотор үүдэн хэсэгтээ сууцгааж байсан. Жаргалсайханы гэр тоосгоны үйлдвэрийн баруун талд нь хашаагүй байдаг. Жижиг байшингийн урд талд 5 ханатай гэр байдаг. Тэр 3 байшинд байсан. Би орж очоод чи миний энд цохисон байна ш дээ гэсэн. Жаргалсайхан хохь чинь гээд намайг барьж аваад миний дээр гарсан. Би зууралдаж байгаад Жаргалсайханы дээр гарсан. намайг боль гээд салгасан. Намайг Жаргалсайханы дээр байхад миний зүүн талын цээжрүү тийрсэн өөр юм болоогүй. Жаргалсайхантай дээр доороо орж байхад хаана байсныг би анзаараагүй. Би тэндээс гараад гийн гадаа байсан машин дээрээ ирсэн. эгчээр машинаа бариулаад гэртээ ирээд авгай хүүхдээ аваад ажил дээр очсон. Би галаа түлчихээд унтаад өгсөн. Өглөө нь манай эхнэр тай Жаргалсайханы эхнэр Хаджаргал манай нөхрийн бие өвдөөд байна гэж утсаар ярьсан. бид 2 очоод гэрээс нь аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Ходоод гэдэсний зураг авахуулсан. Эмч нь усжилт байна гэсэн. Тэгээд Жаргалсайхан эмнэлэгт хэвтсэн. 19-ний үүрээр хагалгаанд орсон. Хагалгаанд ороод хот явах эмчилгээтэй болсон байна, дийлэхгүй нь гэсэн. 19-ний үдийн үед эмнэлэгийн машинаар хотруу явсан. Эмнэлэгийн машинд хамт явсан. Замдаа эмч 2 тариа хийсэн. Цогт-Овоо сум гатлаад биеийн байдал нь муудаад дусал тариа, хиймэл амьсгаа хийгээд эргэж Цогт-Овоо сумын эмнэлэгт ирээд өнгөрсөн. ... Жаргалсайханы нуруу хавьруу нь өшиглөсөн харанхуй болоод сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 дугаар хуудас/
Сэжигтэн У. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Жаргалсайханы гэрийн гадна ирэхэд гэр нь гэрэлгүй байсан байшин нь гэрэлтэй байхаар нь байшинд очоод хаалгыг нь татахад хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь тогшиход Жаргалсайхан хаалга нээсэн бид хоёр байшинд ороод уучлаарай гэж хэлээд сууцгаасан тэгэхэд байшинд Жаргалсайхан, хоёр юм яриад сууж байсан. Тэгээд бид гурав юм яриад инээж хөхрөөд сууж байхад гаднаас орж ирээд чи миний духыг ийм болгодог хэн бэ гээд зодох гээд дайраад байхаар нь бид хоёр тэр хоёрыг боль гэж хэлсэн. ыг татаад суулгасан. Жаргалсайхан би яасан юм бэ гэхэд, би чамайг нэг л цохьсон шдээ гэхэд чи намайг бас цохьсон шдээ гэж хэлээд би эр хүн шүү дээ гээд дайрч байгаад гэнэт цохиод арагш нь унагаасан. Тэр арагшаагаа түг гээд унасан. Би түүнийг татаад босгоод суулгасан тэгсэн дахиад зодох гээд дайраад байхаар нь би за за эр хүмүүс хоорондоо зохицохгүй юу гэж хэлсэн. Тэгсэн гэнэт ташаад арагш нь унагаагаад нүүрлүү нь гараараа цохиод авсан тэр үед надаас утас аваад тай ярих гээд гарч байсан, хоёр гурван удаа өшиглөөд дэвслээд байсан. Би тэр хоёрыг салгах гэж байхад Жаргалсайханы хэвлийд нь өвдөглөхөд Жаргалсайхан хэг гээд янзын дуугарсан, тэгсэнээ миний суган доогуур Жаргалсайханы нүүрэн дундуур цохиод авсан тэгтэл гаднаас орж ирээд ыг арагш нь татаж босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 148-150 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...” ирээд талийгаачийг дээш нь харуулж хэвтүүлээд өмсөж байсан цамцны хоолойгоор нь боогооод хэвлий хэсэг дээр нь дэвсэж байхаар нь би хөөе чи яаж байгаа юм бэ гээд араас нь татахад тэр эргээд над руу дайрах гэснээ болиод шууд байшингаас гараад энэ муу хулгайчийг ална энэ мууг алчина гэж хашгирч байгаад алга болсон би талийгаачаас яасан ийсэн гэхэд тэр надад нээх юм хэлээгүй. Тэгээд унтсан 30-40 минут унтаад сэрэхдээ "Ёо" дуу алдаад байхаар нь би түүнээс хаана чинь өвдөөд байгаа юм бэ гэхэд тэр элэг элэг гэж хэлж байсан, түргэн дуудахад түргэн цагдаа дууд гэсэн өмнө өдөр нь манай нөхөр эрүүлжүүлэхэд хоносон болохоор баригдах байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй. Би түргэнийг хоёр удаа дуудсан... ...Би өмнө нь мартаж санаад самгардаад , , ах гурав нийлж байгаад манай нөхрийг зодсон гэж бодоод оюун ухаандаа суулгачихсан тухайн үед ажил явдал дуусаагүй байсан. надад их хэцүү байсан болохоор буруу зөрүү зүйл хэлсэн байх, одоо миний хэлж байгаа зүйл бүгдээрээ үнэн, би мэдүүлэг өгсөн дараа нь 2015 оны 09 сарын 17-ны шөнө болсон зүйлийг бодоод хэлж байна, тухайн үед надад маш их хэцүү байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 09 сарын 17-ны шөнө болсон асуудлыг өөрийнхөө нүдээр хараагүй хамгийн сүүлд цонхоор нөхрөө харахад Жаргалсайхан толгойгоо хойш нь илээд хэвтэж байсан. Тэгээд би гэрт орсон. Би өмнө нь 2013 онд өөрийнхөө том хүүхдийг алдсанаас хойш уймараад байдаг болсон, сая нөхрөө алдсанаас хойш улам л уймраад мартаж санадаг болоод байна. Ажил явдал болж өнгөрөөд цаг хугацаа өнгөрөөд болсон зүйлийг эргүүлж сайн бодсон. Одоо миний хэлж байгаа бүгдээрээ үнэн... 2015 оны 9 сарын 17-ны шөнө архи уугаад явж байгааг нь мэдсэн болохоор гэртээ ирэхгүй байх гэж бодоод гэрийнхээ хаалгыг түгжээд унтсан байсан юм. Хэрэв манай нөхөр согтуу ирвэл гэртээ хонодоггүй байсан. 2015 оны 9 сарын 17-ны шөнө гийн гадаа хүмүүс шуугилдах чимээ гарсан би чимээг сонсож байгаад эргээд унтчихсан тэгээд ийг утсаар залгахад сэрсэн... над руу утсаар залгасан дараа нь би гэрээс гараад байшингийн цонхон дээр очоод харахад манай нөхөр толгойгоо арагш нь илээд цонхны доор хэвтэж байсан тэгээд эргэж гэрт орж хувцас өмсөх гэж орсон, би гэрт ороод 3, 4 минут болоод эргээд гарч байшинд ороход ирчихсэн шалан дээр дээш нь харуулж хэвтүүлээд дээрээс нь хэвлий хэсэгт нь дэвсээд зогсож байсан, хэзээ хаанаас ирснийг мэдээгүй. Би байшингийн цонхоор харахдаа том хүүгээ дагуулж явсан. Манай том хүү 13 настай” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33, 38-42 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Малчны хороололд байхад барагцаагаар 02 цагийн үед над руу өөрийнхөө утсаар залгаад юу ч хэлэхгүй хэд хүчтэй амьсгаадаад утсаа таслахаар нь би түүнийг өвдөөд янз бүр болсон юм биш байгаа даа гэж бодоод түүний эхнэр руу утсаар залгаад ы бие нь зүгээр үү хаана байна вэ гэж асуусан, би ыг тэр шөнө ээлжтэй байгаа гэдгийг нь мэдэж байсан юм. Тэгээд гаас ыг хаана байгаа юм бэ утсаар залгаад амьсгаадаад ярихгүй байна буцаагаад залгахад утсаа авахгүй байна чи очиж үзээд надад эргээд хэлээрэй гэж хэлсэн. Би давхар сахиул гаас юу болсон талаар асуухад тэр , , гурав байж байгаад сая гарлаа гэсэн хариу өгсөн. болохоор надад ыг архи уусан гэж хэлсэн. Тэгээд би , , гурвыг архи уусан юм байна гэж бодоод г ы ажил дээр очсон гэж ойлгоод санаа амраад өнгөрсөн. Маргааш өглөө нь ажилруугаа залгаж хүмүүсээ бүртгэж туслах ажилтнаасаа асуухад тэр Жагаа ах , , 4 эмнэлэг дээр яваа гэж надад хэлэхээр нь би яасан гэж асуухад тэр надад мэдэхгүй гэж хэлсэн, би санаа зовоод бэр Хаджаргалтай утсаар ярихад тэр Жагайг эмнэлэгт хэвтүүлсэн гэхээр нь би яагаад гэхэд тэр зодсон гэж хэлэхээр нь тэгээд яасан гэхэд тэр Жагаа гайгүй дотуур ус алдсан түүнийг нь соруулаад авахад зүгээр болно гэсэн гэхээр нь бие нь яаж байна гэхэд гайгүй гэж хэлсэн. Би руу утсаар залгаад зодсон гэж байна чи хэлэхгүй яасан юм гэсэн тэгээд би ажил дээрээ очиход ы машин байхаар нь тай уулзаад юу яахаар та нар архи уусан юм бэ юу болсон юм бэ чи яахаараа юм боддоггүй юм бэ гэж асуухад тэр надын өөдөөс юу ч болоогүй нээх сүртэй зүйл болоогүй Чимгээ эгч, архины хордлоготой гэсэн тэгсэн ы нэг хөмсөгний дээд хэсэг дээр нь шалбарсан байхаар нь би түүнээс яасан юм бэ гэхэд тэр зүгээрээ гэхээр нь би, чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр надад Чимэгээ эгч зүгээрээ сүртэй зүйл болоогүй гэж хэлж байсан болохоор би түүнд итгэсэн тэгсэн хойноос намайг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаас буугаад той хамт эгчийнд орж бэлэн гоймон халааж идэх гээд сууж байхад гаднаас ороод ирсэн. хөргөгчний хажуу талаас хоёр том савтай пиво гаргаж ирснийг бид гурав хуваагаад уугаад хоорондоо юм ярилцаад сууж байхад гаднаас Жаргалсайхан нэлээн согтуу орж ирсэн. Тэр үед гэрт гэрэл унтраасан зурагтны гэрэлд бид гурав пиво уугаад сууж байсан юм. Жаргалсайхан орж ирж мэндэлчихээд би эгчид тоосгоны мөнгө өгөх ёстой гэж хэлээд кармаагаа ухаж байгаад мөнгө гаргаж ирээд эгчид өгсөн эгч мөнгийг аваад хөргөгчин дээр тавьсан Жаргалсайхан бид хоёрын голд ирээд суухаар нь түүнд ууж байсан пивоноосоо аяганд хийгээд өгөхөд Жаргалсайхан миний өгсөн аягатай пивыг газар тавиад би эгчид мөнгө өгөх ёстой гэхээр нь би түүнд мөнгө өгсөн шдээ гэхэд хажуунаас таануус идсэн юм байгаа биз гэхэд Жаргалсайхан би эгчийнхээ мөнгийг юу гэж иддэг юм бэ гэж хэлээд кармаагаа ухаад зогсоод байхаар нь би мөнгө өгсөн шдээ оо дуугүй бай гэж хэлээд суу гэж хэлээд суулгахад тэндээс та нар муусайн хөгийн шдээ цалин мөнгөө ч тавьдаггүй шдээ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ чи дуугүй бай гэж хэлсэн чинь Жаргалсайхан оо хоёул гарч уулзья би чамайг ийм хүн гэж бодоогүй тэр үгээ эгчид хэл л дээ би ямар хамаатай юм бэ гэж хэлээд Жаргалсайхан хоёр гэрээс гарахаар нь араас нь бид нар 2-3 минутын дараа , бид гурав гараад ирэхэд газар унагаад нүүр лүү нь гараараа алгадаж байхаар нь би түүн дээр очоод ийг хоёр мөрнөөс нь арагш нь түлхээд яаж байгаа юм бэ гэхэд тэр газар суун тусаад цаашаагаа яваад өгсөн, би татаж босгоод гэрийн үүд рүү 2-3 алхтал ирээд Жаргалсайханы нүүр лүү хоёр гурван удаа цохьсон чинь Жаргалсайхан зөрүүлээд ы нүүр лүү цохихоор нь ыг түлхсэн чинь ыг эгч татаад цааш нь болж байсан би аваад баруун хашаа руу нь тэдний гэр лүү явсан. урагшаагаа яваад өгсөн яах гэж байсныг мэдэхгүй. Би Жаргалсайхантай хамт баруун хашаанд ирээд гэрийнх нь үүдэнд очоод хаалгыг нь тогшиход Жаргалсайхан би наад руу чинь орохгүй байшинд оръё гэхээр нь байшинд орсон байшин гэрэлтэй байсан байшинд орсон дараа нь Жаргалсайхан хаалгаа дотроос нь түгжсэн. Бид хоёр байшинд ороод 2-3 минутын дараа байшингийн хаалгыг нүдсэн чинь Жаргалсайхан очоод хаалга тайлахдаа байж бай хаалга гацаад байна гэж хэлээд хаалгаа нээхэд цаанаас нь орж ирээд уучлаарай хоёулаа муудалцах ёсгүй байсан юм гэж хэлээд Жаргалсайхан тэр хоёр гараа барьж байгаа харагдсан тэр хоёр хамгийн баруун талын өрөөнд ирээд суусан. Жаргалсайхан босоод шкафнаасаа аяга аваад ирсэн, бид гурав хагас пиво уугаад 20 гаран минут суусан Жаргалсайхан шүлэг уншаад байсан. Тэгж байтал гаднаас орж ирээд хагас өвдөглөж суугаад чи миний нүүрийг яагаад ийм болгож байгаа юм бэ чи миний толгойнд яагаад хүрч байгаа юм бэ гээд агсраад байхаар нь би зүгээр бай гэж хэлээд хорьсон чинь гэнэт ухас хийгээд цамцны захнаас татаж байгаад хойш нь унагаасан. Жаргалсайхан хойд талд нь өөдөөс нь хараад сууж байсан юм. Жаргалсайхан босож ирээд яасан гэнээ гээд суусан чинь чи яагаад миний толгойнд хүрч байгаа юм бэ та нар яахаараа миний толгойнд хүрдэг юм бэ танай эгч чинь намайг байнга л загнаж байдаг шдээ загнаж болноо гэхдээ толгойнд хүрч болохгүй би чинь эр хүн шүү дээ гэж хэлж байснаа Жаргалсайханы хамарны доороос гараараа сөргөөд чамайг ингээд байвал ямар байна гэхэд Жаргалсайхан босоод зогсоход босож зогсоод чи яахын бэ гээд байхаар нь бид хоёр зэрэг босоод зогссон тэгсэн Жаргалсайхан хоёр өөд өөдөөсөө духаа нийлүүлээд байсан тэгсэн за эр улсууд учраа олог гэж надад хэлсэн тэгтэл Жаргалсайханы нүүр хавьд нь цохиод суган доогуур нь гараа оруулаад тонгороод газар шалан дээр дагзаар нь хүчтэй унагаасан чинь ыг араас нь тэврээд татаад хорьсон би хэвтэж байхад нь татаж босгоход түүний нүүр хавьд нь шалбараад царай нь зэвхий даагаад сонин болоод уруул нь хөхөрчихсөн Жаргалсайхан сууж байсан. тэнд би чинь эр хүн шүү дээ энэ муу ер нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд байсан өөдөөс нь зүгээр бай гэж хэлээд ыг суулгахад пиво архи байгаа юм уу ууя гэхээр нь би байхгүй гэж хэлсэн тэгсэн за тэгвэл хэдүүлээ гаръя пиво ууя гэж хэлсэн бид нар гараагүй буцаад суусан, би гутлаа өмсөөд оос ахаа утсаа өгчих гэж хэлээд утсыг нь аваад байшингаас гараад руу утсаар залгаад Төрөө байна юу гэж хэлэхэд тэр өөдөөс яасан бэ утас чинь үнэтэй юу үнэгүй юу гэхээр нь би үнэтэй гэж хэлэхэд тэр утсаа салгаад эргүүлээд над руу залгахаар нь энэ хэд муудалцаад байна нөхрөө ав нөхрийн чинь царай сонин болчихлоо гэхэд тэр за за гэж хэлээд намайг зодвол яанаа гэхээр нь би юу гэж бид нарын хажууд зоддог юм бэ гэж хэлсэн ингээд утсаа салгасан. Би тэр хооронд эгч рүүгээ утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Би байшингийн гадаа 3-аас 4 минут болоод буцаж орсон, эргээд байшинд ороход газар хэвтүүлээд элэг хавьд нь өвдөглөөд сууж байсан Жаргалсайханы толгой хавьд нь тэр хоёрыг салгах гэж байгаа юм шиг байсан би ыг хойш нь татаж унагаасан. үүд рүү явж байгаа харагдсан. би ахыг алив явъя гэж хэлсэн тэр үүд рүү эргэсэн, тэр үед Жаргалсайхан дээшээ хараад хэвтэж байсан, байшингаас хамгийн эхэлж , араас нь бид хоёр гарсан би гарахдаа эргээд харахад Жаргалсайхан газар дээшээ хараад хэвтэж байсан. Би байшингийн хаалгыг хаасан, би ийн араас хоцрос гээд явсан тэр зүүн хашаа руу орж байгаа харагдсан, би хойшоо гарч бие зассан тэр хооронд байшингийн өмнөх гэрээс хоёр хүн гараад байшингийн цонхон дээр очиж байгаа харагдсан тэр нь том хүүхэдтэйгээ байсан тэгтэл надад байсан ийн утас дуугарахаар нь би утсаа авахад байхаар нь танай нөхөр зүгээр үү гэхэд тэр гайгүй байна та нар явж байгаа юм уу гэхээр нь би бид нар одоо явлаа энэ хоёр машинаа асааж байна гэж хэлээд утсаа салгасан би зүүн хашаа руу ороход , хоёр машинаа асаагаад хашаанаас гараад явж байгаа гэрэл нь надад харагдсан би тэр үед энэ хоёр намайг орхиод явж байгаа юм байхдаа гэж бодоод эргэтэл, , хоёр машинтайгаа хашааны хойгуур яваад машинтайгаа байшингийн өмнө цонхны харалдаа ирээд зогссон, машинтайгаа гэрийн баруун өмнө талд ирээд зогсоод чигнаалдах чимээ гарсан тэпгэл миний утас дуугарахаар авахад байсан тэр надад Зориг ах ирсэн юм биш үү чамайг авах гээд байгаа юм биш үү гэхээр нь би харин тиймээ би одоо очиж байна гэж хэлсэн, би хашааны хаалгаар гараад ирэхэд хоёр машинаасаа буугаад зогсож байсан тэгтэл намайг явъя машинд суу гэж хэлсэн. Би ийн пургонд суусан тэр хооронд машин руу явсан бид хоёр машинтай хөдлөөд хойшоогоо яваад 200 орчим метр яваад эргээд харахад байхгүй байсан би ыг байхгүй байна гэхэд ах машинаа зогсоогоод ыг ирэхийг хүлээж байхдаа би ахыг та машин жолоодож чадах юм уу гэж хэлэхэд тэр чамайг хүргээд өгнөө гэж хэлээд, юм яриад 4 орчим минут болсон тэгсэн машинтайгаа Жаргалсайханы байшингийн баруун талаар гарч ирээд бид хоёрын зогсож байсан газар ирж зогсоод за явъя гийнд очье гэж хэлсэн. гэдэг нь ы аав нь тэдний гэр нь Жаргалсайханы гэрээс 1 км орчим байх хүрэхгүй ч байж магадгүй. түрүүлээд хөдлөөд явсан, бид хоёр ы араас хөдлөөд гийнд очиход машинаа гэрийн үүдэнд зогсоогоод Адъяагийн эхнэр нь гарч ирээд ыг машинаас буулгаад зогсож байсан. Бид хоёр машинаас буугаад бүгдээрээ Адъяагийн гэр лүү орсон. Гэрт ороод Адъяаг унтаж байхаар нь түүнийг босгоод хүргээд өг гэж хэлсэн Адъяа залхуураад байгаа бололтой босохгуй хэвтээд байсан тэгж байгаад Адъяа босоод бид нарыг хүргэж өгөхөөр болсон. ах машинаа тэдний гадаа үлдээгээд Адъяа ы машиныг унаад хажууд нь , ах бид хоёр ард суугаад тэндээс яваад ийг эхэлж гэрийнгадаа нь буулгаад дараа нь намайг гэрт буулгаж өгөөд явсан. Тэр хоёр манайхаас дээшээгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09 сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед намайг гэртээ байхад аав Бүдээ утасдаад ах хагалгаанд орох болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад мэдэхгүй байсан тэгээд аавыг дагуулаад Бүсийн оншилгоо эмчилгээний төв дээр очсон. Тэгхэд Жаргалсайхан ах орон дээр хэвтээд бөөлжөөд байсан. Тэгэхдээ хүйсний орчим өвдөж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгсэн Жаргалсайхан ахын эхнэр Хаджаргал гэх хүний хамт ирээд Жаргалсайхан, хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохисон гэж хэлсэн. Тэгээд байж байхад Жаргалсайхан ах хагалгаанд орсон юуны хагалгаанд орсон талаар нь би сайн мэдэхгүй байна. ...Биед нь ямар нэгэн шарх сорви огт байгаагүй эв эрүүл сав саруул болсон байхад нь би өөрөө ах аа авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 357 дугаар хуудас/,
Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”Би сандраад эвээ олж хэлж чадахгүй, угаасаа сандруу хүн болохоор будлиад байсан. Тэгээд өнөөдөр миний мэдүүлгийг газар дээр нь шалгахад би бүх зүйлээ санаж үнэнээр нь хэлж мэдүүллээ би өмнө нь зарим зүйлээ мартаж санаад будлиад байж. Тэр шөнө намайг гэрээс гараад ирэхэд газар дээш нь харуулаад сарвалзуулж байсан харин өөрөө дээрээс нь тонгойсон байсан. Тэгсэн чинь наанаас нь очоод ийг арагш нь түлхээд татаж босгоод сугадахад наанаас нь очоод Жаргалсайхантай зууралдаад байсан чинь ыг арагш нь түлхсэн. Би тэр гурав дээр очоод ыг ажил руугаа яв гэж хэлээд явуулсан. аваад гэрлүү нь явж байгаа харагдсан... Би цохиж байхыг нь хараагүй, ямар ч байсан газар дээш нь харуулчихсан сарвалзуулж байсан. Харин өөрөө дээрээс нь тонгойсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09-р сарын 18-ны өглөө 10 цаг 30 минутын үед Жаргалсайхан гэж хүн, хүнд өшиглүүлсэн хэвлийгээр өвдлөө гэсэн зовиуртайгаар ирж үзүүлсэн. Үзлэгээр хэвлийн эмзэглэлтэй ЭХО-ны шинжилгээгээр элэгний доохон талд арлуугаа байрласан бага зэргийн шингэнтэй байсан. Тэгэхээр нь эмнэлэгт хэвтүүлээд эмийн эмчилгээ хийж ажиллах тактик баримтлан хэвтүүлэхээр болоод хэвтүүлсэн. Тэгээд би тухайн өдөр жижүүртэй байсан. Энэ хугацаанд Жаргалсайхан нь дахиад өвдлөө гэхээр нь дахин үзсэн. Тэгэхэд хэвлийд байгаа шингэний хэмжээ ихэссэн байсан. Хэвлийн өвдөлт багасаагүй байхаар нь яаралтай тэр шөнөө хагалгаа хийхээр болсон. Элэг дэлүүний гэмтэл байж магадгүй гэсэн байдлаар хагалгаанд орсон. Хагалгаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний 04 цаг 30 минутын үед орсон. Хагалгаанд унтуулгын эмч Оргодолчулуун, унтуулгын сувилагч нь Баярмаа, мэс заслын эмч нь Батцэнгэл болон би, мэс заслын сувилагчаар Гантулга нарын бүрэлдэхүүнтэй хагалгаа хийгдсэн. Хэвлийг нээхэд шаргал өнгийн шингэн их хэмжээгээр гарсан. Цустай зүйл байгаагүй. Хэвлийг нээхэд элэг дэлүү бүтэн баруун бөөр орчмын өөх орчимд их хэмжээний шингэн хуралдаж түрсэн байдалтай байсан. Тэгэхээр нь гялтанг нь нээж уг шингэнийг соруулаад хагалгааны явцад утсаар 1-р эмнэлгийн эмч Ганбат гэж хүнрүү залгаад байгаа байдлаа хэлээд зөвөлгөө авсан. Зөвлөлгөө авчихаад хэвлийн тэр хавьд гуурс тавиад хэвлийг хаасан. Ер нь хэвлийг шалгах явцад нарийн гэдэсний чацархайн уг орчимд бага зэргийн газар ногоон өнгөр суусан байсан. Өнгөр нь арчаад арилахгүй байсан. Гэдэсний төгсгөл хэсэг рүү цусан хангамж жаахан багатай юм уу гэхээр харагдаж байсан. Бөөрөнд асуудал гэмтэл байна гэж үзсэн тэгсэн бөөр нь бариад үзэхээр бүтэн байсан. Тэгсэн мөртлөө шээс байнга гоожоод байсан. Тэгэхээр бид нар эрүүл бүтэн бөөрийг аваад хаячихаж болохгүй үлдээгээд гуурс тавиад дараагийн нарийн мэргэжлийн эмч рүү шилжүүлэхээр шийдвэр гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч У. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”тэр шөнө ажлаас буугаад 23 цаг болж байхад , бид гурав 2 литрийн 2 пивыг уугаад сууж байсан тэгсэн гаднаас Жаргалсайхан архи уусан бололтой халамцуу орж ирсэн тэр гэрт орж ирээд суусан. Тэгсэнээ миний цамцнаас татсан гэхдээ юунаас болж маргалдсанаа би санахгүй байна тэгээд бид хоёр гэрээс гарсан тэр эхлээд гарсан би араас нь гарсан бид хоёр гэрээс гарч ирээд тэр намайг чи яагаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би түүнийг хоёр удаа цохих шиг болсон. Тэгсэн гэрээс гарч ирээд бид хоёрыг салгаад намайг арагш нь түлхсэн би арагшаагаа хоёр гараараа тулаад суусан тэр үед хажуу талаар гүйж ирээд хоёр гурван удаа цохисон тэгсэн өөдөөс нь Жаргалсайхан бас ыг цохисон чинь ы нүүр нь халцарсан. Тэр үед хажууд нь хоёр байж байсан тэр хоёрыг салгаад дагуулаад гэр лүү явсан. Би шээгээд үлдсэн. ганцаараа зуух руу зүүн тийшээгээ явсан Жаргалсайханы гэрлүү явсан би тэр хоёрын араас яваад хашаагаар гараад ирэхэд байшингийн гэрэл асаалттай байхаар нь гэрийн араар яваад байшингийн үүдэнд очиход хаалга нь цоожтой байсан. Хаалга тогшиход хаалгыг нээсэн. Би байшинд ороод Жаргалсайханаас уучлалт гуйхад надаас бас тэр уйчлалт гуйгаад хоёул муухай юм боллоо гэж хэлээд голын өрөөнд ороод шалан дээр бид хоёр өөдөөсөө хараад, Жаргалсайхан бид хоёрын голд суугаад юм яриад суусан. Тэгсэн араас орж ирээд чи миний духыг ийм болгодог хэн юм бэ гэхэд Жаргалсайхан нээх юм хэлэхгүй өөдөөс нь хараад суугаад байсан. Хажуунаас ыг яах гээд байгаа юм бэ яах гээд байгаа юм бэ гээд хориод байхад Жаргалсайхан руу давшлаад байсан чинь түүнийг суулгасан. Тэгсэн гэнэт босч ирээд Жаргалсайхантай барилцаад авахаар нь би наад хоёр чинь эр хүмүүс юм чинь учраа ол гэсэн. Тэгсэн гэнэт шалан дээр ташиж унагаад нүүрэн хэсэгт гараараа цохихоор нь бид хоёр тэр хоёрыг салгаад суулгасан. Тэгсэн чинь дахиад чи яахаараа миний духыг ийм болгодог юм гээд давшилаад байсан. Тэгсэн дахиад гэнэт Жаргалсайханы нүүр лүү гараараа цохиод шалан дээр дагзаар нь унагаасан. Тэгэхээр нь бид хоёр дахиад суулгасан чинь утсаар ярих гээд гарсан, тэр миний утсыг аваад гарсан юм. ийг гарсан дараа нь дахиад чи намайг зоддог хэн юм бэ гээд шууд босож очоод дахиж Жаргалсайхан нүүр дундуур нь цохиж унагаад дээрээс нь элэг рүү нь гараараа цохиод авахаар нь би ыг Жаргалсайханаас салгах гэхэд дийлэхгүй байхаар нь би дээш нь босгох гээд хоёр гараас нь татахад миний хоёр гарын суган доогуур гараараа Жаргалсайхан цээж, элэг рүү нь ээлжлээд цохиод байсан би ыг арагш нь түлхээд эргээд хоёр гараас нь татах үед Жаргалсайханы цээж рүү цохиод өвдөглөөд хэвлийн дээрээс нь өвдөглөөд суухад Жаргалсайхан хэг гээд дуугарсан. Тэр үед гаднаас орж ирээд ыг араас нь татаад босгосон. Би босгоод орлуу нь хүргэсэн чинь тэр би одоо унтлаа гэсэн. ыг аваад байшингаас гарсан. Би бас тэр хоёрын араас гарсан. Намайг гарахад хоёр зүүн тийшээгээ машинд суух гээд явсан байсан би араас нь яваад машинаа асаагаад хөдлөх үед ы машинтайгаа хөдлөөд хашаанаас гараад хойгуур тойрох гээд явахаар нь араас нь яваад Жаргалсайханы гэрийн хажууд ирж зогссон тэгсэн тэр үед зүүн хашаанаас гарч ирж байхаар нь түүнийг явъя гэж хэлээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэндээс яваад 1 км шахуу яваад зогсож эргээд харахад машинтайгаа хөдлөөгүй байсан. Тэнд бараг 4 минут хэртэй хүлээсэн. Араас машинтайгаа ирээд явцгаасан. , Жаргалсайханы байшингийн өмнө талд машинтайгаа зогсож байсан юм. Би тухайн үед орос пургонтой явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “намайг унтаж байхад ээж намайг дуудаад миний хүү ханиндаа гараад ирье гэхээр нь ээжтэй хамт гэрээс гарахад гадаа харанхуй болсон байсан. Бид хоёр яваад хойд байшингийн цонхон дээр очоод ээж цонхоор харсан би арай наахан талд нь зогсож байсан болохоор цонхоор харж чадаагүй. Тэгсэн ээж за за миний хүү гэртээ оръё гэж хэлээд бид хоёр гэрт орсон. Гэрт орж ирээд ээж намайг за за миний хүү унт гэж хэлэхээр нь би унтсан. Би тухайн үед нойрмог байсан болохоор шууд унтсан. Би гаднаас орж ирээд шууд унтсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Жаргалсайхан гэгчийг Цагдаагийн газарт авчирч саатуулах байранд саатуулсан. Намайг дуудлагаар очиход Жаргалсайханы биед ил харагдах шарх сорви гэмтэл учраагүй байсан. Саатуулах байранд авчирч тухайн хүний согтуурлын зэрэг мөн биед үүссэн шарх сорвины талаар дэлгэрэнгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “ анх үзэхэд тэр надад хүнд зодуулсан гэж хэлж байсан. Яг хэнд гэж хэлээгүй. Би түүний эхнэрээс энэ талаар асуухад хамаатны хүн нь зодсон шөнө дээрээс нь дэвсээд ална гэж хэлж байсан гэж хэлэхээр нь би түүнд ямар зэрлэг хүн бэ гэж хэлж байсан. Б.Жаргалсайханы нүүр хүзүүгээр хавагнаж улайсан, хоёр өвдөг нь шалбарсан байсан. Тэр шархнууд нь дандаа шинэ шархнууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “, , гурав архи уух нь уусан байсан. Нээх согтоогүй байсан. нь бараг эрүүл шахуу байсан. ах өөрийнхөө машинтайгаа ах өөрийнхөө пургонтойгоо явцгааж байсан. Надаар гэрлүүгээ хүргүүлэх гэж байсан юм билээ. Бид нар унтаж байхад тэр гурав ирээд намайг сэрээгээд хүргээд өг гэхээр нь би босоод ы ахын машинаар тэр гуравыг хүргэж өгсөн. Эхлээд ийг гэрт нь хүргэж өгөөд дараа нь ийг гэрт нь хүргэж өгсөн. ийн машиныг манай гэрийн гадаа үлдээсэн. Тэгээд буцаад гэртээ ирсэн. ах манайхаас машинаа унаад ажилруугаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 дүгээр сарын 17-ны орой ажилчид тарсан би ажилчид тарахаар нь аймгийн төвд ажилчдаа тараадаг ажил давхар хийдэг. Тэгээд ажилчдаа тараагаад явж байхад Ноён богд дэлгүүрийн гадаа Жаргалсайхан ганцаараа зогсож байгаад намайг зогсоосон. Би ажилчдаа тараагаад түүнийг хаана буухуу гэхэд тэр хаа хамаагүй бууна гэж хэлсэн. Би гэрийн гадаа ирээд түүнийг буухуу гэхэд бууна гэж хэлээд гэрт орж цай уучихаад намайг архи уухуу гэхээр нь би уухгүй өглөө ажилтай гэж хэлэхэд тэр за за би тэгвэл явлаа гэж хэлээд гараад явсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ очиход эмнэлэгт хэвтсэн гэсэн сураг гарсан... 2015 оны 09 сарын 17-ны орой ажил тарахад Жаргалсайхан түрүүлээд явсан байсан тэр Ноён богдын хажууд явган ганцаараа явж байхдаа надтай таарсан. Зүгээр ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн шинжгүй эрүүл явж байсан. Жаргалсайхантай ажил дээр таарахад түүний биед ил харагдах шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Бүдээ овогтой Жаргалсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 55 минутанд саатуулах байранд агсам тавьсан гэх зөрчлөөр хүргэгдэж ирсэн байна. Согтолтын зэргийг тогтоохоор драйгер багажийг үлээлгэхэд ямар ч шалгуулах чадваргүй болтлоо согтсон байсан. Биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 358 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ... “Жаргалсайхан ахыг цагдаагаас аваад явахад түүний биед ил харагдах шарх сорви харагдаагүй зүгээр байсан. Ямар нэгэн хүнтэй зодолдсон талаар хэлээгүй. Тэр үед дулаахан байсан болохоор Жаргалсайхан ах нимгэн хувцастай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 359 дүгээр хуудас/,
Шинжээч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “надад өгсөн материалыг дүгнэж үзэхэд өвчтөнд үхжил явагдаж байгааг хэвлийг нээснээр шууд оношилох боломжгүй байсан. Учир нь тухайн хэргийн нөхцөлд үхжил шууд явагдаагүй байсан. Үүнийг тодорхойлохын тулд гуравдугаар шатлалаас зөвлөгөө аваад, гуравдугаар шатлалын эмнэлэгрүү өвчтнийг тээвэрлэсэн нь мэс заслын эмч нарын хувьд зөв байсан. Нарийн шинжилгээгээр энэ үхжлийг нарийвчлан тогтоодог. Мэс засал хийсэн эмч нар нь нарийн мэргэжпийн эмч нар биш. Чацархай маань маш олон нарийн артер болон вен, хялгасан судсаар баялаг байдаг. Гэтэл энэ судаснууд тасраад цусан хангамжгүй болсоноос үхжил явагдаж байдаг. Энэ мэс заслын хагалгааг нарийн мэргэжлийн эмч нар хийдэг. Энэ эмч нар маань Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд байхгүй. Мэс заслын болон гэмлийн ерөнхий эмч нар байдаг. Нарийн мэргэжлийн эмч нар нь дотроо тархины, бөөрний, хэвлийн хөндийн, зүрхний гэх мэтчилэн нарийсаж байдаг. Эдгээр эмч нар нь гуравдугаар шатлалын буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг дээрээ ажиллаж байдаг юм. ...Үхжил нь давхар их хэмжээний хордлого явагддаг. Б.Жаргалсайханы хэвлийд хагалгаа хийхэд үхжил явагдсаныг тогтоох боломжгүй байсан. Яагаад гэвэл үхжил нь тухайн хагалгааны үед нүдэнд илтэд харагдах хэмжээний үүсгэгдээгүй байсан. Үхжил нь тодорхой цаг хугацаанд явагдаж байдаг. Гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэгдсэнээс далд явагдаж байгаа үхжилийг нарийн багаж тоног төхөөрөмжөөр тодорхойлно. Энэ тоног төхөөрөмж нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд байхгүй. Төрөлжсөн нарийн мэргэжпийн эмч нар энэ тоног төхөөрөмжийг ашигладаг. Чацархайд үүссэн ногоон өнгөр гэдэг нь үхжил хэлж болохгү” гэх мэдүүлэг /хх-ийн 669-671 дүгээр хуудас/,
Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдэ... “Б.Жаргалсайханд хагалгаа хийснээрээ түүний амь насыг аврах боломжгүй гэдгийг би дүгнэлтэндээ тусгасан. Энэ өвчний 80-с дээш хувь нь үхлээр төгсдөг. Б.Жаргалсайханд учирсан уг чацархайн гэмтэл нь мэс заслын хагалгааны үед үхэжсэн гэдэс нь эхний үе шатандаа нүдээр харахад өөрчлөлтгүй хэвийн байх боломжтой. Ингэснээрээ эмч нарт мэдэгдэхгүй оношлоогүй байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Анхны шинж тэмдэг гэвэл гэдэсний түгжрэл гарсан тохиолдолд гэдэс занхайх хэвлийгээр өвдөх гэх мэт шинж тэмдэг өгдөг. Энэ юу гэсэн үг бэ гэхээр уг гэмтэл авсан хүний биед бол анх тийм сүртэй шинж тэмдэг гээд байх зүйл илрэхгүй байж байгаад гэдэс нь түгжрэл үүсдэг. Түгжрэл үүсэх үед болохоор хэвлийгээр өвдөх гэдэс занхайх гэх мэт шинж илэрдэг. Хүн хэвлийдээ гэмтэл авлаа, авснаас хойш судас гэмтэнэ. Судас гэмтсэнээр цусанд бүлэм үүснэ. Бүлэм үүсхээр гэдэс үжинэ.Гэдэс үхжинэ гэдэг нь гэдэсний түгжрэлийг хэлээд байгаа юм. Ийм дараалалтай процессоор явагдаад үүний дараа хордлогонд орно. Хордлого гүнгийрээд хүн нас барна гэсэн үг. Тэгэхээр гэдсний түгжрэл болох хүртэл хугацаа 24 цаг байдаг. Энэ тохиолдолд хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гэхдээ энэ тохиолдолд болохоор зөв оношилсон байсан ч амь нас аварагдах боломж муу байсан байна. Чамархайн бүтцийн онцлогоос хамаараад зөв оношлоод мэс заслыг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бүлэнгийн мэс засал эмчилгээний үр дүн бага амь насыг аврах боломж бага байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 359-361 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...”Задлан шинжилгээний протокол, фото зураг болон эд эсийн шинжилгээг үндэслэн нарийн гэдэсний динамик түгжрэлийг үгүйсгэж нарийн гэдэсний чацархай бүлэнт бөглөөс гэж оношилсон. Эд эсийн шинжилгээгээр цусархаг үхжилт гарсан. Энэ нь дээрх оношийг батлаж байгаа юм. Бусад заалтуудыг үндэслэлтэй гэж ойлгож болно. Дүгнэлтийн 5 дахь хариултанд талийгаач Б.Жаргалсайханд учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний үхжилийг БОЭТ-ийн мэс засал хийх оношлоогүй байна гэж хариулсан. Мэс заслыг хийсэн эмч нар зөв онош тавиагүй нь буруутай байна. Хэдийгээр мэс заслын эмч нар нарийн гэдэсний чацархай бүлэнт бөглөөс, нарийн гэдэсний үхжил гэж оношлоогүй боловч энэ гэмтэл нь маш хүнд, үхэл өндөртэй, учир нь нарийн гэдэс 2 метр хэмжээтэй үхжилт үүссэн нь маш их хордлогонд оруулж цусны бүлэгнэлт болон дотоод орчинг ихээр хямраадаг. Энэ тухай анх шинжилгээ хийсэн С.Шүрцэцэг эмч дүгнэлтэндээ /80 орчим хувь нь үхлээр төгсдөг/ тусгасан байсан. Мэс заслын эмч нарын онош буруу байсан боловч өвчтөний тавиланд нөлөөлөхгүй. Учир нь тус гэмтэл нь үхлээр төгсөх гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 560х/,
- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №76 тоот
1.Жаргалсайханы цогцост үзлэг шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл чацархайн гэмтэл: нарийн гэдэсний цусархаг үхжил, хэвлийн гялтангийн цусархаг үрэвсэл, баруун бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, дух, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд урүүл, эрүү, зүүн шанаа, баруун мөр, тохой, баруун түнх, өвдөг, зүүн мөр, тохой, цээжний зүүн хажуу, зүүн өвдөг, шилбэ, цээжний баруун ар хэсэг, зүүн далны доод хэсгийн зулгаралт гэмтэлүүд тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухай хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Чацархайн гэмтэл, нарийн гэдэсний үхжил гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай /3.1.12/ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зулгаралт гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Жаргалсайханы цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.
4.Жаргалсайхан нь чацархайн гэмтэл, нарийн гэдэсний үхжлийн улмаас хордлогоор нас баржээ.
5.БОЭТ-ийн эмч нар Жаргалсайханы биед учирсан чацархайн гэмтэл, нарийн гэдэсний цусархаг үхжил гэмтлийг оношлоогүй байна.
6.Чацархайн гэмтлийг оношилсон ч эмчилгээ хийж амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл болно. Анагаахын хэмлэлүүдэд 80% орчим нь үхлээр төгсдөг гэжээ.Уг тохиолдолд хийгдэх мэс заслын эмчилгээ нь гэдэс тайрч залгах мөн судасны битүүрлийг арилгах хавсарсан хүнд хагалгаа хийгддэг тул 2 шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтний мэргэжлийн чадавхи хүрэхгүй болно.
7.Жаргалсайханд оношлогоо эмчилгээний зорилгоор хэвлийг шалгаж, цэвэрлэх гуурч тавих мэс засал хийсэн нь стандартын дагуу хийгджээ. гэх дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1286 тоот
1.Талийгаач Жаргалсайханы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэл үүсчээ.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэвлийн битүү гэмтэл нь хэвлийд цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой.
3.Талийгаач Б.Жаргалсайханд учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний динамик түгжрэлийг БОЭТ-ийн мэс засал хийсэн эмч нар оношлож чадаагүй байна.
4.Талийгаач Б.Жаргалсайханд учирсан гэмтлийг зөв оношлож, мэс заслын эмчилгээг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бөглөрөлийн мэс засал эмчилгээний үр дүн бага, амь насыг аврах боломж бага байдаг.
5. Талийгаач Б.Жаргалсайханд хийгдсэн хэвлийн хөндийг нээж шалгах, баруун бөөр орчимд урсгуур тавих мэс засал үр дүн бага байжээ.
6.Шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Талийгаач Б.Жаргалсайхан шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд гэмтэл болох хэвлийн битүү гэмтэл: чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэлийн улмаас нас баржээ. гэх дүгнэлт /хх-ийн 119-122 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 562 дугаартай шинжээч М.Энхбаяр, Ц.Ганболд, Ө.Сарангэрэл, О.Болороо, М.Золжаргал нарын хавтаст хэргийн материалаар гаргасан “...Талийгаач Б.Жаргалсайханы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт гэмтлүүд учирчээ. Чацархайн голомтлог няцрал, цус хуралтын улмаас нарийн гэдэсний чацархайн судасны бүлэнт бөглөөс /чацархайн тромбоз/ үүсч нарийн гэдэс /хоёр метр/ үхшин хордлогонд орж нас баржээ. ...Б.Жаргалсайхан нь хэвлийн битүү гэмтэл чацархайн цус хуралтын улмаас судсууд нь бүлэнт бөглөөс үүсч нарийн гэдэс үхжин хордлогонд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 556-559 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/03/27/17 дугаартай шинжээч ы “...БОЭТ-ийн мэс заслын эмч нар клиникийн үндсэн оношийг олж илрүүлж чадаагүй нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх хэмжээнд эмчийн мэдлэг ур чадвар хүрээгүй, эрт оношилж эмчлэх найдвартай үр дүнтэй арга техник дутмаг, анагаахын шинжпэх ухааны төгс бус байдалтай холбоотой эмчийн бодит бус шалтгаантай оношилгоо, эмчилгээнд гарч болох алдаа байна." гэх дүгнэлт /хх-ийн 667-668 дугаар хуудас/,
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол 201516000228 /хх-ийн 1 дүгээр хуудас/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-25, 530-539 дугаар хуудас/
- Цогцос болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77 дугаар хуудас/
- Сэтгэцийн гэм судлалын магадлагаа /хх-ийн 83-84, 86-87, 89-90, 92-93, 95, 97-98/
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-108 дугаар хуудас/
- Өвчний түүх /хх-ийн 110-117 дугаар хуудас/
-Өвчтөний түүх /хх-ийн 123-129 дүгээр хуудас/
-Өмнөговь аймаг Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт, У.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 160, 163 ,173 дугаар хуудас/
-Өмнөговь аймаг Даланзадгад сум Цагаан булаг 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 168-169 дүгээр хуудас/
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 167 дугаар хуудас/
-Б.Жаргалсайханы 2015 оны 09 сард мэс засал, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 174-182 дугаар хуудас/
-Албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 183-185 дугаар хуудас/
-Дугааруудын орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 189-267 дугаар хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас *******ы /хх-ийн 268 дугаар хуудас/
-Хохирогч *******ын нэхэмжлэж буй хохирол, төлбөрийн баримт /хх-ийн 276-334, 470-481 дүгээр хуудас/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 349-350 дугаар хуудас/
-*******ы гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 443-446 дугаар хуудас/
-Чадамжийн гэрчилгээ, батламж, эрхийн бичгийн хуулбар /хх-ийн 447-449 дүгээр хуудас/
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 450-451 дүгээр хуудас/
-Цалингийн гэрээ, зээлийн эргэн төлөлт, орлогын баримт, зээлийн гэрээ, төлбөрийн даалгаварын хуулбар /хх-ийн 452-458 дугаар хуудас/
-Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 527 дугаар хуудас/
-Б.Жаргалсайханы ирэгнй үнэмлэх, хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 459-465 дугаар хуудас/
-Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 540-544 дүгээр хуудас/
-*******ы банк дахь дансны хуулга /хх-ийн 573-577 дугаар хуудас/
-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай У. холбогдох хэргийг 2016.07.04-ний 11 дүгээр прокурорын тогтоол, , нарт холбогдох хэргийг 2016.11.08-ны 21 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 618-619, 703-706 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146,147 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, шүүх эмнэлэгийн дүгнэлтүүдийг зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:
1.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг Цагаан булгийн 2-11 тоотод “ чи миний духыг ийм болголоо” гэж цус гарсан шархыг үзүүлэн Б.Жаргалсайхантай маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь
гэрч Т.ийн...“Би байшингийн гадаа 3-аас 4 минут болоод буцаж орсон, эргээд байшинд ороход газар хэвтүүлээд элэг хавьд нь өвдөглөөд сууж байсан Жаргалсайханы толгой хавьд нь тэр хоёрыг салгах гэж байгаа юм шиг байсан би ыг хойш нь татаж унагаасан. үүд рүү явж байгаа харагдсан. би ахыг алив явъя гэж хэлсэн тэр үүд рүү эргэсэн, тэр үед Жаргалсайхан дээшээ хараад хэвтэж байсан, байшингаас хамгийн эхэлж , араас нь бид хоёр гарсан би гарахдаа эргээд харахад Жаргалсайхан газар дээшээ хараад хэвтэж байсан. Би байшингийн хаалгыг хаасан, би ийн араас хоцрос гээд явсан тэр зүүн хашаа руу орж байгаа харагдсан, би хойшоо гарч бие зассан тэр хооронд байшингийн өмнөх гэрээс хоёр хүн гараад байшингийн цонхон дээр очиж байгаа харагдсан тэр нь том хүүхэдтэйгээ байсан тэгтэл надад байсан ийн утас дуугарахаар нь би утсаа авахад байхаар нь танай нөхөр зүгээр үү гэхэд тэр гайгүй байна та нар явж байгаа юм уу гэхээр нь би бид нар одоо явлаа энэ хоёр машинаа асааж байна гэж хэлээд утсаа салгасан би зүүн хашаа руу ороход , хоёр машинаа асаагаад хашаанаас гараад явж байгаа гэрэл нь надад харагдсан би тэр үед энэ хоёр намайг орхиод явж байгаа юм байхдаа гэж бодоод эргэтэл, , хоёр машинтайгаа хашааны хойгуур яваад машинтайгаа байшингийн өмнө цонхны харалдаа ирээд зогссон, машинтайгаа гэрийн баруун өмнө талд ирээд зогсоод чигнаалдах чимээ гарсан тэпгэл миний утас дуугарахаар авахад байсан тэр надад Зориг ах ирсэн юм биш үү чамайг авах гээд байгаа юм биш үү гэхээр нь би харин тиймээ би одоо очиж байна гэж хэлсэн, би хашааны хаалгаар гараад ирэхэд хоёр машинаасаа буугаад зогсож байсан тэгтэл намайг явъя машинд суу гэж хэлсэн. Би ийн пургонд суусан тэр хооронд машин руугаа явсан бид хоёр машинтай хөдлөөд хойшоогоо яваад 200 орчим метр яваад эргээд харахад байхгүй байсан би ыг байхгүй байна гэхэд ах машинаа зогсоогоод ыг ирэхийг хүлээж байхдаа би ахыг та машин жолоодож чадах юм уу гэж хэлэхэд тэр чамайг хүргээд өгнөө гэж хэлээд, юм яриад 4 орчим минут болсон тэгсэн машинтайгаа Жаргалсайханы башингийн баруун талаар гарч ирээд бид хоёрын зогсож байсан газар ирж зогсоод за явъя гийнд очье гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /хх-ийн 38-42 дугаар хуудас/,
гэрч У.ийн... “араас орж ирээд чи миний духыг ийм болгодог хэн юм бэ гэхэд Жаргалсайхан нээх юм хэлэхгүй өөдөөс нь хараад суугаад байсан. Хажуунаас ыг яах гээд байгаа юм бэ яах гээд байгаа юм бэ гээд хориод байхад Жаргалсайхан руу давшлаад байсан чинь түүнийг суулгасан. Тэгсэн гэнэт босч ирээд Жаргалсайхантай барилцаад авахаар нь би наад хоёр чинь эр хүмүүс юм чинь учраа ол гэсэн. Тэгсэн гэнэт шалан дээр ташиж унагаад нүүрэн хэсэгт гараараа цохихоор нь бид хоёр тэр хоёрыг салгаад суулгасан. Тэгсэн чинь дахиад чи яахаараа миний духыг ийм болгодог юм гээд давшилаад байсан. Тэгсэн дахиад гэнэт Жаргалсайханы нүүр лүү гараараа цохиод шалан дээр дагзаар нь унагаасан. Тэгэхээр нь бид хоёр дахиад суулгасан чинь утсаар ярих гээд гарсан, тэр миний утсыг аваад гарсан юм. ийг гарсан дараа нь дахиад чи намайг зоддог хэн юм бэ гээд шууд босож очоод дахиж Жаргалсайхан нүүр дундуур нь цохиж унагаад дээрээс нь элэг рүү нь гараараа цохиод авахаар нь би ыг Жаргалсайханаас салгах гэхэд дийлэхгүй байхаар нь би дээш нь босгох гээд хоёр гараас нь татахад миний хоёр гарын суган доогуур гараараа Жаргалсайхан цээж, элэг рүү нь ээлжлээд цохиод байсан би ыг арагш нь түлхээд эргээд хоёр гараас нь татах үед Жаргалсайханы цээж рүү цохиод өвдөглөөд хэвлийн дээрээс нь өвдөглөөд суухад Жаргалсайхан хэг гээд дуугарсан. Тэр үед гаднаас орж ирээд ыг араас нь татаад босгосон. Би босгоод орлуу нь хүргэсэн чинь тэр би одоо унтлаа гэсэн. ыг аваад байшингаас гарсан. Би бас тэр хоёрын араас гарсан. Намайг гарахад хоёр зүүн тийшээгээ машинд суух гээд явсан байсан би араас нь яваад машинаа асаагаад хөдлөх үед ы машинтайгаа хөдлөөд хашаанаас гараад хойгуур тойрох гээд явахаар нь араас нь яваад Жаргалсайханы гэрийн хажууд ирж зогссон тэгсэн тэр үед зүүн хашаанаас гарч ирж байхаар нь түүнийг явъя гэж хэлээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэндээс яваад 1 км шахуу яваад зогсож эргээд харахад машинтайгаа хөдлөөгүй байсан. Тэнд бараг 4 минут хэртэй хүлээсэн. Араас машинтайгаа ирээд явцгаасан. , Жаргалсайханы байшингийн өмнө талд машинтайгаа зогсож байсан юм. Би тухайн үед орос фургонтой явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
шүүгдэгч *******ы хэргээ хүлээн мэдүүлсэн...“, Жаргалсайхан, 3 байшин дотор үүдэн хэсэгтээ сууцгааж байсан. Жаргалсайханы гэр тоосгоны үйлдвэрийн баруун талд нь хашаагүй байдаг. Жижиг байшингийн урд талд 5 ханатай гэр байдаг. Тэр 3 байшинд байсан. Би орж очоод чи миний энд цохисон байна ш дээ гэсэн. Жаргалсайхан хохь чинь гээд намайг барьж аваад миний дээр гарсан. Би зууралдаж байгаад Жаргалсайханы дээр гарсан. намайг боль гээд салгасан. Намайг Жаргалсайханы дээр байхад миний зүүн талын цээж рүү тийрсэн өөр юм болоогүй. Жаргалсайхантай дээр доороо орж байхад хаана байсныг би анзаараагүй. Би тэндээс гараад гийн гадаа байсан машин дээрээ ирсэн. эгчээр машинаа бариулаад гэртээ ирээд авгай хүүхдээ аваад ажил дээр очсон. Би галаа түлчихээд унтаад өгсөн” гэх мэдүүлгээр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “ ирээд талийгаачийг дээш нь харуулж хэвтүүлээд өмсөж байсан цамцны хоолойгоор нь боогооод хэвлий хэсэг дээр нь дэвсэж байхаар нь би хөөе чи яаж байгаа юм бэ гээд араас нь татахад тэр эргээд
над руу дайрах гэснээ болиод шууд байшингаас гараад энэ муу хулгайчийг ална энэ мууг алчина гэж хашгирч байгаад алга болсон би талийгаачаас яасан ийсэн гэхэд тэр надад нээх юм хэлээгүй” гэх мэдүүлгээр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “..2015 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Малчны хороололд байхад барагцаагаар 02 цагийн үед над руу өөрийнхөө утсаар залгаад юу ч хэлэхгүй хэд хүчтэй амьсгаадаад утсаа тасласан” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 76 дугаар дүгнэлт:
1.Жаргалсайханы цогцост үзлэг шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл чацархайн гэмтэл: нарийн гэдэсний цусархаг үхжил, хэвлийн гялтангийн цусархаг үрэвсэл, баруун бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, дух, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд урүүл, эрүү, зүүн шанаа, баруун мөр, тохой, баруун түнх, өвдөг, зүүн мөр, тохой, цээжний зүүн хажуу, зүүн өвдөг, шилбэ, цээжний баруун ар хэсэг, зүүн далны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Чацархайн гэмтэл, нарийн гэдэсний үхжил гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай /3.1.12/ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зулгаралт гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1286 дугаар дүгнэлт:
1.Талийгаач Жаргалсайханы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-ийн 119-122 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Талийгаач Б.Жаргалсайханы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт гэмтлүүд учирчээ” гэх дүгнэлт /хх-ийн 556-559 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
2. Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн шууд санаатай үйлдэл” гэж байх бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлээс учирсан амь биед аюултай хүнд гэмтлийн улмаас хохирогч Б.Жаргалсайханы амь нас хохирсон болох нь:
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 76 дугаар дүгнэлтийн 4.“Жаргалсайхан нь чацархайн гэмтэл, нарийн гэдэсний үхжлийн улмаас хордлогоор нас баржээ” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 1286 дугаар дүгнэлтийн 7.“Талийгаач Б.Жаргалсайхан шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд гэмтэл болох хэвлийн битүү гэмтэл, чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 119-122 дугаар хуудас/,
Хэргийн материалаас бүрэлдэхүүнтэй шинжээчийн 562 дугаар дүгнэлт “чацархайн голомтлог няцрал, цус хуралтын улмаас нарийн гэдэсний чацархайн судасны бүлэнт бөглөөс /чацархайн тромбоз/ үүсч нарийн гэдэс /хоёр метр/ үхшин хордлогонд орж нас баржээ. ...Б.Жаргалсайхан нь хэвлийн битүү гэмтэл чацархайн цус хуралтын улмаас судсууд нь бүлэнт бөглөөс үүсч нарийн гэдэс үхжин хордлогонд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 556-559 дүгээр хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Талийгаач Б.Жаргалсайханы биед учирсан аюултай хүнд гэмтэл амь насыг аврах боломж багатай болох нь шүүх шинжилгээний албаны шинжээчийн 76 дугаар дүгнэлт “Чацархайн гэмтлийг оношилсон ч эмчилгээ хийж амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл болно. Анагаахын хэвлэлүүдэд 80% орчим нь үхлээр төгсдөг гэжээ. Уг тохиолдолд хийгдэх мэс заслын эмчилгээ нь гэдэс тайрч залгах мөн судасны битүүрлийг арилгах хавсарсан хүнд хагалгаа хийгддэг тул 2 шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтний мэргэжлийн чадавхи хүрэхгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1286 тоот дүгнэлт “ “4.Талийгаач Б.Жаргалсайханд учирсан гэмтлийг зөв оношлож, мэс заслын эмчилгээг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бөглөрөлийн мэс засал эмчилгээний үр дүн бага, амь насыг аврах боломж бага байдаг” гэх дүгнэлт /хх-ийн 119-122 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын “ хэдийгээр мэс заслын эмч нар нарийн гэдэсний чацархай бүлэнт бөглөөс, нарийн гэдэсний үхжил гэж оношлоогүй боловч энэ гэмтэл нь маш хүнд, үхэл өндөртэй, учир нь нарийн гэдэс 2 метр хэмжээний үхжилт үүссэн нь маш их хордлогонд оруулж цусны бүлэнт болон дотоод орчинг ихээр хямраадаг” гэх мэдүүлэг /3хх-560 дугаар хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ариунзулын “Чамархайн бүтцийн онцлогоос хамаараад зөв оношлоод мэс заслыг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бүлэнгийн мэс засал эмчилгээний үр дүн бага амь насыг аврах боломж бага байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 359-361 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/03/27/17 дугаартай шинжээч ы “...БОЭТ-ийн мэс заслын эмч нар клиникийн үндсэн оношийг олж илрүүлж чадаагүй нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх хэмжээнд эмчийн мэдлэг ур чадвар хүрээгүй, эрт оношилж эмчлэх найдвартай үр дүнтэй арга техник дутмаг, анагаахын шинжпэх ухааны төгс бус байдалтай холбоотой эмчийн бодит бус шалтгаантай оношилгоо, эмчилгээнд гарч болох алдаа байна." гэх дүгнэлт /хх-ийн 667-668 дугаар хуудас/ зэргээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч , Т.Баярцэнгэл нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан шүүх хэргийг шийдвэрлэхэд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* өмгөөллийн үгэндээ...”Үхлийн шалтгаан нь шинжээчийн дүгнэлтийг гэмтэл гэж үзсэн нь эргэлзээтэй байгаа. Гэрч Зоригтын мэдүүлгээр бол цус огт байгаагүй. Шингэнээс нь дээж авч шинжлэх нь зүйтэй байсан. Шаргал шингэн үүсэх асуудал бол өвчинтэй хамааралтай гэж үзэж байна. Бусад хэвлий эрхтэн нь гэмтсэн байсан бол гэмтэл гэж авч үзэж болно. Чацархай бол арьсны цаана байдаг зүйл. Сэмж нь огт гэмтэхгүйгээр чацархай гэмтэнэ гэж байхгүй. Өвдөглөж үүссэн гэж үзвэл мэс засал хийх явцад мэдэгдэх ёстой. Гэмтэл үүсэх зүй тогтол нь чацархай нь гэмтсэн үү? гэдэгт итгэхгүй байна эргэлзэж байгаа учраас мөрдөн байцаалтын шатанд буцаан шийдвэрлэж өгнө үү? гэж хүсч байна” гэснийг
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* өмгөөллийн үгэндээ... “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд бүрэн хангалттай авагдаагүй байна гэж үзэж байна. Хэргийн хүрээнд ******* гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйл нотлогдоогүй. ийн мэдүүлэгт бүрэн нотлогдсон зүйл байхгүй. ийн мэдүүлэгээр нотлогдоод байгаа юм уу? гэж харахад, энэ хүн нь өөрөө хэрэгт татагдсан. гийн мэдүүлэгүүдээс нь харахад гэрээсээ сүүлд гарч ирсэн байж болзошгүй юм. Биед авсан хэвлийд авсан гэмтлийг нотлоод байгаа зүйл байхгүй. Айлд очсон байхад эвтэй байсан гэж хөндлөнгийн гэрчүүд хэлдэг...Гэмтэл гэдгийг би ойлгохгүй байгаа. Ямар цаг хугацаанд үүссэн байна гэдэг нь нотлогдоогүй. Шинжээч эмч шууд үхлийн гэмтэл гэж гаргасан нь буруу гэж бодож байна. Амь насанд нь санаатайгаар учруулах зорилгоор зодолсон гэж үзэхгүй байна. Хариуцлаггүй хандсан. Мөрдөн байцаалттай холбоотойгоор буруу хэлсэн гэж бодож байна” гэснийг.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ц.Баярмаа өмгөөллийн үгэндээ...”Эмч нарын буруутай үйлдлээс болсон уу? гэж асуугаад байдаг. Хэрэв буруутай үйлдэл гаргасан байвал ямар үйлдлээр буруутай гаргасан нь эргэлзээтэй байгаа. Хэргийг эцлэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Хэргийн талаар бүрэн дүүрэн байцаан шийтгэх ажиллагаа явагдаагүй байна. Хуулийнхаа дагуу хэргийг шийдвэрлэх зайлшүгүй хэргтэй байна гэж бодож байна. Хэргийн хүрээнд асуусан гэрчүүдийн хувьд дарааллаар нь байцаалсан байдаг. шинжээчийн дүгнэлт гарсанаас ахиад байцааж ирсэн байдаг. Энэ явдлаас харахад эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтийг ахиж гаргуулж өгнө үү?. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэж өгнө үү? гэж хүсч байна” гэснийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь: Талийгаач Б.Жаргалсайхань амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл гэмт хэрэг гарсан цаг хугацаанд учирсан болохыг Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар дүгнэлтийн 2 дахь заалт “ Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой” /1хх-79 дүгээр хуудас/ гэснээр, хавтаст хэргийн материалаар гаргасан бүрэлдэхүүнтэй Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 1286 дугаар дүгнэлтийн 2 дах заалтад “ дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэвлийн битүү гэмтэл нь хэвлийд цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой” /1хх-119-122 дугаар хуудас/ гэснээр, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргасан акт 562 дугаар дүгнэлтийн 4 дэх заалт “ дээрх гэмтлүүд нь цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, чацархайн голомтлог няцрал, цус хуралт, нарийн гэдэсний чацархайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /3хх-565-568 дугаар хуудас/ гэснээр, гэрч Т.ийн “ Жаргалсайхан ахын элэг хавьд нь өвдөглөөд дараад суучихсан байсан” гэх мэдүүлгээр /1хх-58-59 дүгээр хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...” ирээд талийгаачийг дээш нь харуулж хэвтүүлээд өмсөж байсан цамцны хоолойгоор нь боогооод хэвлий хэсэг дээр нь дэвсэж байсан” гэх мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Б.Жаргалсайханы биед амь насанд аюултай гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Мөн гэмт хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нь талийгаач Б.Жаргалсайхан нь цагдаагийн байгууллагад саатуулагдсан байх бөгөөд түүний биед ямар нэгэн шарх сорви, гэмтэл байгаагүй болох нь Албадан саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл, гэрч гийн ...”2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Жаргалсайхан гэгчийг Цагдаагийн газарт авчирч саатуулах байранд саатуулсан. Намайг дуудлагаар очиход Жаргалсайханы биед ил харагдах шарх сорви гэмтэл учраагүй байсан. Саатуулах байранд авчирч тухайн хүний согтуурлын зэрэг мөн биед үүссэн шарх сорвины талаар дэлгэрэнгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Гэрч мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн...”Бүдээ овогтой Жаргалсайхан нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 55 минутанд саатуулах байранд агсам тавьсан гэх зөрчлөөр хүргэгдэж ирсэн байна. Биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 358 дугаар хуудас/, гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...”Жаргалсайхан ахыг цагдаагаас аваад явахад түүний биед ил харагдах шарх сорви харагдаагүй зүгээр байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 359 дүгээр хуудас/
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* 2006 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзжээ.
2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д хорих ялыг тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардал нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 508 дугаар 508.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Б. оршуулахтай холбоотой зардал шүүгдэгч ******* төлж барагдуулсан гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хүү Жаргалсайханы Төгс-Эрдэнэ 2002 он 09 дүгээр сарын 14-нд төрсөн. Одоо 14 нас 4 сартай. Хүү Ж.Ган-Эрдэнэ 2004 оны 08 дугаар сарын 23-нд төрсөн. Одоо 12 нас 5 сартай, охин Ж.Номин-Эрдэнэ 2008 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн. Одоо 8 нас 6 сартай байна. Талийгаач Б.Жаргалсайхан нь Галтууд ХХК-д туслах ажилтнаар ажилладаг бөгөөд үндсэн цалин 192000 төгрөг байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын архивын лавлагаагаар тогтоогдож байна. Талийгаач Б.Жаргалсайханы насанд хүрээгүй , Ж.Ган-Эрдэнэ, Ж.Номин-Эрдэнэ нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 189750 төгрөг олгохоор шийдвэрлэжээ./2хх-463 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2017 он гараад 240000 төгрөг авч эхэлсэн гэх боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй нь шүүх хуралдаанаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 01 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 494 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн гаднаа DVD-R deli 4.7GB гэсэн cd-1 ширхэг, цагаан өнгийн ANGTE DVD-R гэсэн cd-1 ширхэгийг тус тус хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 13 /арван гурав/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 494 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-R deli 4.7GB бичиглэл бүхий cd-1 ширхэг, цагаан өнгийн ANGTE DVD-R бичиглэл бүхий cd-1 ширхэг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧТ.ДЭЛГЭРМАА
З.ТӨМӨРХҮҮ