Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/543   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Г.Энэрэл,  

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* ******* *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *******89 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач сийлбэрчин мэргэжилтэй, “*******” ХХК-д чулуу гараар засагчаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, Горькийн ******* гудамж, ******* тоотод оршин суух, урьд

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо, “*******” ХХК-ийн хашаанд Л.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нуруу, зүүн мөр хэсэгт 3 удаа хутгаар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Л.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Г.ы мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Л.ий мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо, “*******” ХХК-н хашаанд Л.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нуруу, зүүн мөр хэсэгт 3 удаа хутгаар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо, “*******” ХХК-ийн хашаанд Л.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нуруу, зүүн мөр хэсэгт 3 удаа хутгаар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо, “*******” ХХК-ийн хашаанд Л.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нуруу, зүүн мөр хэсэгт 3 удаа хутгаар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Л.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Г.ы мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Л.ий мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.*******т танилцуулж шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Энэ хэргийн улмаас хохирогч П. нь хавтаст хэргийн 80 дугаар талд “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.*******т нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1,100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалган Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1,100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалган Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ