Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,  

иргэдийн төлөөлөгч М.Номингэрэл,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2. дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 193 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум, ******* дугаар баг, , 2 дугаар хэсэг гудамж, тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн дугаар хороо, 3*******а байрны тоотод түр оршин суудаг, урьд

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* овогт ******* ******* /РД:ТБ30101/.  

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч Т.******* нь үргэлжилсэн үйлдлээр оны 9 дүгээр сарын , 03-ны өдрүүдэд согтуурсан үедээ ******* дүүргийн дугаар хороо, 2 байрны 2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.ийг хардалтын улмаас толгойн тус газарт нь хөлөөрөө олон удаа дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******  мэдүүлэхдээ: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

          Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ын өгсөн: “...Д. нь миний төрсөн ээж байгаа юм. Би эхээсээ гурвуулаа бөгөөд манай төрсөн ихэр 2 дүүг А., А. гэдэг юм. Би талийгаач ээжийнхээ нэрээр овоглодог бөгөөд аав ******* нь миний төрсөн эцэг биш хойд эцэг байгаа юм. оны 9 дүгээр сарын 04-ний өглөө би Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын цаана байдаг нэрийг нь мэдэхгүй байна зочид буудалд байж байхад хоёр ихэр дүү нар болох А., А. нар надруу яриад “ээжийг 103-аар эмнэлэг рүү аваад явчихлаа” гэж хэлсэн. Би яасан юм бэ гэж асуухад шөнө унтаад өглөө сэрэхгүй, амнаас нь шингэн зүйл гоожоод ухаангүй байгаад байсан гэж хэлсэн. Би найзынхаа хамт өдрийн 12 цагийн орчим ГССҮТ дээр яваад очиход “ээжийг хагалгаанд оруулж байна” гэсэн. Эмнэлгийн коридорт А., А. нар ирчихсэн, мөн ******* болон түүний эгч Бадамханд охиныхоо хамт ирчихсэн зогсож байсан. Хагалгаа 4 цаг хэртэй болсон бөгөөд эмч нар гарч ирж уулзаагүй байсан ба Бадамханд эгч надад нэг ламын утасны дугаар өгөөд “ном уншуулчих” гээд Төв гандангийн урд талын хийд рүү явуулсан. Бадамханд эгч арай хагалгаа болоогүй юм чинь чи явчих гэсэн. Бадамханд эгч охинтойгоо эмнэлгээс гараад явсан. Би гандан орж номыг нь уншуулаад 1 цагийн орчим ирэхэд хагалгаа арай дуусаагүй байсан. Хоёр дүү А., А. нар байж байсан. Дээрээс нь нэмээд *******ын төрсөн дүүгийнх нь эхнэр гэх төмөр замын эмнэлэгт асрагч хийдэг гэх Ганцэцэг ирчихсэн байсан. *******ыг хоёр ихэр цагдаа аваад явчихсан гэж хэлсэн. Удалгүй хагалгаа дууслаа гээд Бадамханд, Ганцэцэг хоёртой хагалгаа хийсэн эмчтэй орж уулзахад эмч хагалгааны талаар нилээд хүнд хагалгаанд орсон, тархины цөмрөл нь 1.*******-ээс дээшээ 2.4см хүртэл учраас гадаадад хагалгаанд орох тохиолдол байдаг юм аа” гэж харьцуулж хэлсэн. Мөн энэ хүн маш хүнд гэмтсэн учраас эмчилгээ хийгдсэн ч гэсэн тархи нь сэргэхгүй шүү, ар гэрийнхэн нь сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэсэн. Эмчтэй нь уулзчихаад би гэрлүүгээ очиж хувцсаа аваад шууд сахисан. Сахиураар байж байхад эхний 4- хоног ээж өөрөөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалуулж байсан бөгөөд 10 гаруй хоносны дараа ээжийн баруун нүд бага зэрэг нээгдсэн. Өөрөөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалуулж байхад ээж хэвтрийн хатгаа гэдэг оноштой болсон. Тэр нь ямар учиртай вэ гэхээр амаар нь байнга хүчилтөрөгч өгөөд байхаар ингэдэг гэсэн. 09 сарын 20 хавьцаа ээжийн хоолойд трехстан гэдэг гуурс тавих хагалгаа хийгдсэн. Энэ хагалгааг хийхэд нас барахад гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авсан. Ээж ямар нэгэн ухаан байхгүй, үйлдэл хөдөлгөөн хийхгүй, хоолыг нь хоолойнд тавьсан зоонт гуурсаар нь бага зэрэг зутан маягийн шингэн зүйл өгдөг байсан. Хэвтрийн хатгайд нь маш хүчтэй антибиотик тариа хийж байсан.

                 Ээж нас барахаасаа гурван хоногийн өмнө эрчимт эмчилгээний тасгаас гавал тархины тасагт шилжсэн бөгөөд гурван хоног би хажууд нь сахиж сувилагчаас нь асууж байж памперс солих, зоонтоор хооллох, 2 цаг тутамд цооролтоос сэргийлэхээр эргүүлж тойруулдаг байсан. Гавал тархины тасагт байхдаа рентгенд харуулахад цээж нь нил идээ бээр болсон, өөрөө гаргаж чадахгүй учраас аппаратаар соруулдаг байсан. 9 дүгээр сарын 20-ны өдөр эмчтэй уулзахад тархи сэргэхгүй болсон, одоо найдваргүй шүү, эмнэлгийн зүгээс бүх арга хэмжээг авсан шүү гэж хэлсэн. Ингээд сахиж байгаад ээжийг 9 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлгээс гаргаад д байрлах хавдартай хүмүүсийг эмчилдэг, найдваргүй болсон хүн шилжүүлдэг эмнэлэгт аваачсан. Тэнд эмч нар нь сахиур хэрэггүй ээ гээд би гарын үсэг зураад гэрээ хийгээд ээжийг үлдээсэн. Би олон хоног нойргүй байсан учраас гэртээ ирээд унтаж байхад эмнэлгээс дуудаад найдваргүй болчихлоо шүү ирээрэй гэхээр нь би ах дүү хамаатан садныг нь дагуулаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт аппаратыг нь салгачихсан байсан бөгөөд оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 21:00 цагийн орчим амьсгал хураасан.

                 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би эмнэлэг дээр очихоос өмнө тэй утсаар ярихад 9 дүгээр сарын 03-ны орой аав, ээж хоёр архи уугаад аав ээжийн толгой дээр нь гуталтай хөлөөрөө дэвссэн тэгээд ээж унтсан өглөө унтаж байгаа юм байхдаа гэхэд сэрэхгүй ухаангүй байсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод би хоёр ихэр дүүгээсээ асуухад аав ээжийг адилхан л саяны ярьсан цохиж зодсон талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

                

                 Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.ийн өгсөн:

                 “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1. дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл  мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйл, 34. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл  мэндийн даатгалын  сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

                 оны 9 дүгээр сарын , 03-ны өдрүүдэд ******* дүүргийн дугаар хорооны нутагт байрлах 2-р байрны 2 тоотод ийн бусдад зодуулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан ГССҮТ-ийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаад оны 09 дүгээр сарын 2-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд амь хохирогч Д. нь оны 09 сард Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага дуудаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4*******,000 төгрөг, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,033,000 төгрөг, оны 09 дүгээр сарын Улсын гуравдугаар төв эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламж авч 2.033.000 төгрөг, 20 оны 09 сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засал хийгдэж 3,*******99,000 төгрөг, нийт .99.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000*******0 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4 дугаар хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн:

                 “...Манай аавыг ******* ******* ээжийг ийн гэдэг. Би эхээс 3-уулаа бөгөөд эгч бид 2 айлын бага /ихэр/ хүүхдүүд байгаа юм. Манай төрсөн ахыг А.******* гэдэг бөгөөд ХХК-д найрлагын оператороор ажилладаг. Манай ах БГД-ийн -р хороо 2 дугаар байрны 2 тоот байрыг 21 оны 09 сараас эхлэн түрээсэлсэн. Би ихэр эгч ын хамт ******* аймгийн ******* суманд эмээ Г.Носормаагийн гэрт амьдарч энэ хавар 10 жилийн сургуулиа төгссөн. Манай аав, ээж 2 ******* аймгийн ******* суманд амьдарч байгаад оны хавар 4 сард ажил хийхээр Улаанбаатар хотод ирж ахын түрээсэлдэг байранд хамт амьдарч байсан. Би ихэр эгч ын хамт оны сард Улаанбаатар хотод ирж ахынхаа түрээсийн байранд аав, ээжийн хамт амьдрах болсон. эгч бид 2-ыг ирснээс хойш ээж , аав ******* 2 хамт байнга архи уугаад хоорондоо маргалдаж муудалцаад зодолдоод байдаг байсан.

                 оны 9 дүгээр сарын -ны орой аав гэртэй архи уусан байдалтай согтуу байж байтал ээж 21 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Аав ээжид хандан “эмэгтэй хүн байж надтай барьцаад гадуур архи уугаад намайг хуураад яваад байна” гэж хэлээд маргаан үүсгэсэн. Ээж өөдөөс нь хэрэлдээд орилж чарлаад байсан. Тэр хоёр биенээ хардаад байсан юм. Би хажуу өрөөнд ороод утсаар яриад сууж байгаад гараад дээр яваад очтол надад хандан “аав ээжийн толгой дээр хөлөөрөө дэвсээд аймаар зодоод байна” гэж хэлсэн. Намайг яваад ороход тэр хоёр зодолдохоо болиод согтуудаа унтацгаасан. Тэр шөнө өөр ямар нэг зодоон цохион болоогүй. оны 9 дүгээр сарын -ны орой толгой дээр нь дэвсэхийг би бол хараагүй. хараад надад хэлсэн.

                 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед сэрэхэд аав, ээж 2 дахиад архи аваад уучихсан сууж байсан. бид 2 хамт сэрсэн бөгөөд босоод нүүр гараа угааж цай уучихаад найзтайгаа уулзана гээд 13:00 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрт аав, ээж 2 үлдсэн. оны 9 дүгээр сарын -ноос 03-нд шилжих шөнө манай ах гэрт ирж хоноогүй. Ингээд орой 20 цаг болж байхад бид 2 гэртээ ороход аав согтуу ганцаараа унтаж байсан. 21 цагийн үед ээж гаднаас нилээд согтуу орж ирсэн. Тэгтэл аав ээжид хандан “намайг орхиж гадуур явж уулаа” гэж хэлээд маргаан эхлүүлтэл ээж өөдөөс нь хэрэлдээд л байсан. Яг юу гэж хэлээд байсныг нь сайн санахгүй байна. Ээж гаднаас орж ирэхэд нүүр ам нь зүгээр, зодож цохиулсан зүйл байгаагүй. Ээжийг гудас дэвсээд шалан дээр хэвтүүлэх гэтэл хэвтэхгүй суугаад байсан. Би хажуу талын буйдан дээр утсаараа оролдоод сууж байсан. Тэр 2 хэрэлдэж байгаад ээж баруун талаараа хажуулдаад хэвтсэн байдалтай байхад аав толгойных нь ойролцоо очиж зогсоод толгойн дээр нь маш хурдан -******* удаа нүцгэн хөлөөрөө дэвссэн. бид 2 очоод шууд салгасан. Дэвсэхийг нь хараад очоод салгах хооронд л толгойн дээр нь -******* удаа дэвсэлсэн. Ингээд бид 2 салгаад аавыг буйдан дээр суулгаж байгаад унтаад өгсөн. Ээж дахиж босоогүй юу ч дугарахгүй хэвтээд байсан. бид 2 дээрээс нь хөнжил нөмрүүлээд дэр дэрлүүлээд унтуулсан. Энэ үйл явдал 21- цагийн хооронд болоод өнгөрсөн. бид 2 хажуу өрөөнд ороод унтсан. оны 9 дүгээр сарын 04-ний өглөө унтаж байтал аав 0******* цагийн үед бид 2-ыг дуудаад ээж чинь сэрэхгүй байна. Ам, хамраас нь улаан хүрэн юм гараад байна, босоод ир гэсэн. Тэгээд очоод хартал ээжийн амнаас нь улаан хүрэн өнгийн зүйл гоожоод, аймаар чанга хурхираад унтаад байсан. бид 2 гайгүй байх гэж хэлээд буцаад өрөөндөө ороод унтсан. Аав ам, хамрыг нь арчаад цэвэрлээд байсан. Тэгээд унтаж байтал 10 цагийн үед аав бид 2-ыг дуудаад “ээж чинь сэрэхгүй байна, дахиад амнаас нь юм гараад байна” гэсэн. Очоод хартал ээж унтаад л, дуудахад сэрэхгүй ухаангүй юм шиг байсан. Аав бид 3 ээжийг өргөөд буйдан дээр хэвтүүлсэн. Тэгтэл амнаас дахиад улаан хүрэн шингэн зүйл гараад байсан. Ээжийн унтаж байсан гудас нь бас улаан хүрэн зүйл болоод заваарсан байхаар нь гудасны өнгийг нь хуулж аваад угаасан.

                 Ээжийг согтуу байна унтаад байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Ээж бүр ихээр хурхираад байхаар нь унтаж байгаа юм байна л гэж бодоод байсан юм. Аав өөрийн эгч Бадамхандыг утсаар дуудсан бөгөөд 10 цаг минутын үед эгч ирээд 103 дуудсан. 103-ын эмч 11 цаг 10 минутын үед ирээд үзээд 2 тариа хийгээд эмнэлэг рүү насилкан дээр тавиад аваад явсан. Аав, эгч Бадамхандын хамт дагаад явсан. Аав оны 9 дүгээр сарын -ны орой ээжтэй маргалдаад зодсон толгой дээр нь дэвсэлж өшиглөсөн асуудлаа яриагүй байна. Мөн манай гэрийн хаяг 2 дугаар байрны тоот гэдгийг буруу хэлсэн байна. оны 9 дүгээр сарын 03-ны өглөө бид 2 унтаж байгаад 10 цагийн үед сэрсэн учир тэр 2 гадуур гарч архи уучихаад ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өглөө 10 цагт сэрэхэд тэр хоёр согтуу байсан. Ээжийг нүүр, ам, биед ил харагдах гэмтэл байгаагүй. Ээж зовиур ч хэлээгүй. Мөн бид хоёр 13 цагийн үед гараад 20 цагийн үед орж ирэхэд аав ганцаараа байсан. Ээж байгаагүй. Аав бид 2-оос ээж чинь хаачсан гэж асуусан зүйл байхгүй. Худлаа хэлж байна. Мөн хэрүүл болоод толгой дээр нь -******* удаа дэвсэж цохисноо хэлээгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн -3 дугаар хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн:

                 “...Би ******* аймгийн ******* суманд оршин суух миний төрсөн ээж ийн ээж болох эмээ Носормаагийн гэрээс өөрийн ихэр дүү болох гийн хамт оны дугаар сарын эхээр вагоноор сууж ирсэн. Би Улаанбаатар хотод ирээд өөрийн төрсөн ах *******ын түрээслэн амьдарч байгаа байр болох ******* дүүргийн дугаар хороо 2-р байрны 1 давхрын тоотыг нь одоо санахгүй байна гурван өрөө байранд амьдарч байгаа юм. Намайг дүүтэйгээ ирэхэд миний төрсөн аав ******* ээж нар ******* аймгаас ирээд 3-4 cap орчим болж байсан юм. оны 9 дүгээр сарын 01-нээс -нд шилжих шөнө аав, ээж хоёр манай ахын найз болох Төрөө ахын ээж болох Туяа эгчтэй хамт гурвуулаа нэг шил архи хувааж уусан. Туяа эгч архинаас уучихаад Төрөө ахын өрөөнд ороод унтаж амарсан. 9 дүгээр сарын -ны өдөр дүү бид хоёр өглөө 0:00 цагийн үед босоод цайгаа уучихаад гэрээсээ гараад явсан бөгөөд төмөр замын коллеж дээр очиход 0*******:30 цаг болж байсан. Бид хоёрыг гэрээсээ гарахад аав, ээж хоёр байгаагүй бөгөөд ажилдаа явсан байсан. Хичээл 1:30 цагийн орчим тараад дүү бид хоёр гэртээ харихаар алхаж байхад ээж миний 99*******1042 дугаарын утас руу танихгүй дугаараас залгаад ээж нь гудамжинд хүний утас гуйгаад ярьж байна, би өөрөө Өргөөгийн урд байна та хоёрын хичээл тарсан уу гэж зүгээр залгаж байгаа юм аа гэсэн. Дүү бид хоёр 1 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд аав гэрийн хаалга тайлж өгсөн бөгөөд ганцаараа согтуу байж байсан юм. Дүү бид хоёр та ээж, Туяа эгч хоёртой архи уусан уу гэхэд тэгсэн, тэр хоёр намайг орхиод явчихсан байна гэсэн. Оройн 21 цаг өнгөрч байхад ээж гаднаас ганцаараа согтуу орж ирсэн бөгөөд нүүрэнд болон биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ээж орж ирэхдээ хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн даавуун биеийн тамирын өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай байсан. Тэгсэн чинь аав ээжийг янз бүрээр хараагаад хаашаа явсан, хэнтэй ууж байгаад ирж байгаа юм бэ, нөхрийгөө хаяад явдаг хүн байдаг юм уу гэж хэрэлдэж байгаад том өрөөний баруун хойд талын буланд шалан дээр чи унтаа гэж ээжийг загнаад орон дээр унтуулахгүй гэсэн. Гэтэл ээж тэр хэсэгт паркетан шалан дээр унтах гээд хэвтэхэд нь би жижиг өрөө рүү гудсанд яваад ирэхэд ээж, аав хоёр үлдсэн бөгөөд буцаж ирэхэд ээж толгойгоо баруун талаараа харуулж хэвтсэн байхад нь аав хөл нүцгэн хөлөөрөө ээжийн толгой дээрээс 4- удаа дэвсэж өшиглөсөн. Ээж тэгснээ гэнэт босож ирж хөл дээрээ зогсоод аавтай хэрүүл хийгээд яахаараа цохидог юм бэ гээд байсан. Тэгээд ээж аав хоёр хэрэлдээд зогсохгүй болохоор нь би унтах гээд та хоёр өөрсдөө учраа олоо дахиж хэрэлдэхгүй шүү гэж хэлээд орыг нь засаж өгчихөөд жижиг өрөөндөө орсон. Би жижиг өрөөнд сонсож байхад хаалга нүдэж байгаа мэт түг, түг гэсэн шалтай хавсарсан аястай түрүүний ээжийг өшиглөж дэвсдэг шиг дуу гараад байхаар нь би дахиад зодоод байгаа юм биш байгаадаа гэж бодоод өрөөнд нь яваад ортол ээжийг дахиад газарт миний хаяж өгсөн байсан гудсан дээр хэвтэж байхад нь мөн толгой дээр нь -******* орчим хүчтэй дэвссэн. Би шууд гүйж очоод аавыг татахад 1-2 удаа дэвсээд больсон. Би салгаагүй бол дэвссээр л байх байсан. Би аавыг салгаад харахад ээжийн хамраас цус гараад урсаж байсан ба би арчиж цэвэрлэж өгөхөд ээж уйлаад унтаад өгсөн. Ээж энэ үед нилээн согтуу байсан бөгөөд аавын урдаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Аав гэрт унтаж байгаад боссон болохоор архи нь гайгүй болчихсон, харин ээж гаднаас ууж байгаад ирсэн болохоор бараг тасарсан согтуу байсан юм. Саяны аав ээжийг зодсон цаг хугацаа нь -23 цагийн орчим юм. 9 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн үед бид хоёр босоод ирэхэд ээж аав хоёр хоёулаа согтуу том өрөөндөө байж байсан ба өглөө архи уучихсан юм шиг байсан. Согтуу байсан болохоор бид хоёр нэг их юм ярилгүй гэрээсээ 13 цаг өнгөрөөгөөд гарч яваад Тэнгис орж найзтайгаа уулзаж гадуур явж байгаад оройн 19 цагийн үед гэртээ ирэхэд аав гэртээ ганцаараа согтуу байж байсан. Ээж харин байгаагүй. Ээж хаачсан юм бэ гэхэд мэдэхгүй байсан. Гэтэл 21 цагийн үед ээж гаднаас тал шил архи барьчихсан согтуу орж ирсэн бөгөөд аавтай хэрэлдээд байсан. Би том өрөөний крантанд шүдээ угаагаад зогсож байхад аав ээжийг өшиглөж унагаагаад газар хэвтэхэд нь мөн 3-4 удаа дэвсчихсэн байж байхаар нь би очиж болиулаад салгасан. том өрөөний буйдан дээр утсаараа оролдож байсан. Ээжийг би гудас авч ирээд мөн шалан дээр унтуулсан. Аав өөрөө буйдан дээр унтсан. Оруулж ирсэн тал шил архийг аав ээжээс булааж аваад ганцаараа уусан. Манай ах ******* 9 дүгээр сарын , 03-ны шөнүүдэд гэртээ ирж хоноогүй юм. 9 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад аав ирж бид хоёрыг сэрээгээд “ээж чинь ухаан орохгүй байна, амнаас улаан хүрэн юм гоожсон байна, элгээрээ бөөлжөөд байгаа юм биш үү, баахан юм цус болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би очоод харахад нилээн их цус хөнжил дээр нь гоожсон, шал руу мөн урссан, ээж ухаангүй, маш хүчтэй амьсгалаад хурхираад байсан тул дүү бид хоёр аавд хандаж та “ээжийг өчигдөр болон уржигдаж аягүй их зодсон үүнээс болоод ээж ийм болчихлоо” гэж хэлэхэд “битгий олон юм яриад бай дуугүй бай” гэсэн. Хэсэг байж байгаад сэрчих байхаа гэж аав бид гурав хоорондоо ярьж байгаад ээжийг аав өргөөд орон дээр тавьсан. Аав би энэ хавийг цэвэрлэе гээд шалаа угаасан бололтой цэвэрлэсэн, ор хөнжлөө хураасан байсан. Ээж орон дээр мөн хэвтээд түрүүний шиг байдалтай байсан тул аав эвгүй болчихлоо гээд голден паркт байдаг эгчийг дуудсан. Эгч ирээд утсаараа 103 дуудсан. Би шал болон хөнжлийн даавуу, гудас зэрэг цус болсон бүх зүйлс мөн эмнэлэг дээрээс авч ирсэн ээжийг хувцаснуудыг бүгдийг нь угаагаад цэвэрлэчихсэн юм...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн *******-0 дугаар хуудас/,

 

                 мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн:

                 “... оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2-р салбар дээр ажиллаж байх хугацаанд өглөөний 11 цагт БГД-ийн -р хороо 2/1-р байрны 1 тоотод “цустай бөөлжөөд архины хордлого ухаангүй” гэсэн дуудлага мэдээлэлд 10 минутын дараа яваад очиход нэг давхрын байранд буйдан дээр 4-0 орчим насны эмэгтэй ухаангүй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Намайг орж ирэхэд тэр эмэгтэй дээшээ харсан байдалтай амнаас нь бор өнгийн бөөлжис мэт шингэн зүйлээр бөөлжиж байсан. Амин үзүүлэлтийг үзэхэд даралт их, зүрх дэлссэн, хүчилтөрөгчийн хангамж хэвийн байхаар нь энэ яасан хүн бэ гэж асуухад нөхөр нь гэх эрэгтэй сүүлийн нэг cap архи уусан, өчигдөр орой гэртээ согтуу орж ирээд унтаад сэрэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үзлэг хийж биеийн байдлыг үнэлээд өвдөлтөд сэргэхгүй байсан. Мөн хүүхэн гэрлийн урвалгүй байхаар нь хамгийн ойрхноор нь гуравдугаар эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тэр хүн ******* аймгийн харьяат байхаар нь нэгдүгээр эмнэлэг хол байсан тул тээвэрлэсэн. Гуравдугаар эмнэлэг дээр компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд “субдураль гематом” буюу гэмтлийн гаралтай үүссэн тархины хатуу хальсан доороо цусан хураа гэсэн оношоор ГССҮТ- д хүргэж өгөөд явсан байгаа. Уг эмэгтэйг би гэрээс нь дамнуурга дээр аваад гарахдаа бөөлжилтийн эсрэг цирукаль болон даралт бууралахаар дибозал судсаар тарьсан. Хүчилтөрөгч өгөөд замд нь тээвэрлэсэн. Биед ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-9 дугаар хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14 тоот: 1.Д.ийн биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хажуу хальсан доорх цусан хураа, баруун хажуу ховдол, синус, уртавтар тархины эдийн няцрал, хуйханд ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-10 дугаар хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтад шинжээч эмч Э.*******ын өгсөн:

                 “...Тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь үүссэн дараагаар цохисон цусан хураа тархинд дарах хүртэл эсхүл дээрх гэмтлүүд буюу толгой өвдөх бөөлжих зэрэг шинжүүд илрэх боловч хагалгаа хийх боломжтой. Дээрх гэмтлүүд нь олон удаа цохих, дэвсэх үед үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10*******-109 дүгээр хуудас/,  

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 тоот: 1.Талийгаач Д.ийн цогцост тархины зүүн төл бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархи няцрал, баруун дээд гуравдугаар шүдний буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархи няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. бусад гэмтэл нь 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч нас баржээ. .ГССҮТ-д талийгаачийн гэмтлийн зөв оношилж, зохих эмчилгээг хийжээ. .Талийгаачид эмнэлгийн туслам үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байжээ. .Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. *******.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд илрээгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-11 дугаар хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 94 тоот “...1.Талийгаачид учирсан тархины зүүн төл бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархи няцрал бүхий гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгалгаа гэх хүндрэлүүд үүссэн. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой ба хүний хүч, үйлдлээр буюу өшиглөх, дэвсэх үед үүссэн байх боломжтой. 3.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байжээ. 4.Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь толгойны томограммын зураг авхуулсан -09-04-ний өдрөөс -14 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-129 дүгээр хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.ын өгсөн:

                 “...Талийгаачид учирсан тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархи няцрал бүхий хүнд гэмтэл нь гэмтлийн улмаас үүссэн байна. оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн компьютер томографийн зурган дүрс оношилгооны шинжилгээгээр уншуулахад тархины хатуу хальсан доорх цусан хураа нь зах хэсгээрээ няцарсан байна. Энэ нь оны 9 дүгээр сарын , 03-ний үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .09.12-ны өдрийн 14, .10.1*******-ны 23, .11.11-ний 94 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. 2.Талийгаач Д.ийн биед тархи зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх хуучин, шинэ цусан хураа, тархины эдийн няцрал, баруун дээд гуравдугаар шүдний буйланд цус хуралт, доод уруулд зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. 3.Дээрх гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх хуучин, шинэ цусан хураа, тархи няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч нас баржээ. .Талийгаачийн биед учирсан гэмтлийг авсан даруйд эмнэлгийн байгууллагаас зохих эмчилгээг үзүүлсэн боловч түүний амь нас аврагдах боломж бага байжээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 13-143 дугаар хуудас/,

 

                 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 23 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн материал хийснэ шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Хавтаст хэргийн материал, эмнэлгийн бичиг баримт зэргээс харахад урд гаргасан №14, №23, №94, № тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.3.Талийгаачид тогтоогдсон зүүн төл бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь .09.04-ний өдрөөс -14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4..Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл нь болох зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч нас баржээ. .Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай байжээ...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 104-111 дүгээр хуудас/,

 

                 - Хэргийн газрын үзлэг нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2*******-32 дугаар хуудас/,

                 - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33-3 дугаар хуудас/,

                 - Эмнэлгээс гарах үеийн эпикриз /1 дүгээр хавтаст хэргийн -24 дугаар хуудас/,

                 - Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 249-/,

                 - Өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн -3 дугаар хуудас/,

 

                 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 193 дахь тал/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 2 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч, шинжээчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.******* нь үргэлжилсэн үйлдлээр оны 9 дүгээр сарын , 03-ны өдрүүдэд согтуурсан үедээ ******* дүүргийн дугаар хороо, 2 байрны 2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.ийг хардалтын улмаас толгойн тус газарт нь хөлөөрөө олон удаа дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч хохирогч нас барсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2. дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруу дээрээ маргах зүйлгүй...” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Т.******* нь үргэлжилсэн үйлдлээр оны 9 дүгээр сарын , 03-ны өдрүүдэд согтуурсан үедээ ******* дүүргийн дугаар хороо, 2 байрны 2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.ийг хардалтын улмаас толгойн тус газарт нь хөлөөрөө олон удаа дэвсэж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч хохирогч нас барсан болох нь мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ын өгсөн: “... эмч хагалгааны талаар нилээд хүнд хагалгаанд орсон, тархины цөмрөл нь 1.*******-ээс дээшээ 2.4см хүртэл учраас гадаадад хагалгаанд орох тохиолдол байдаг юм аа” гэж харьцуулж хэлсэн. Мөн энэ хүн маш хүнд гэмтсэн учраас эмчилгээ хийгдсэн ч гэсэн тархи нь сэргэхгүй шүү, ар гэрийнхэн нь сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэсэн. Эмчтэй нь уулзчихаад би гэрлүүгээ очиж хувцсаа аваад шууд сахисан. Сахиураар байж байхад эхний 4- хоног ээж өөрөөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалуулж байсан бөгөөд 10 гаруй хоносны дараа ээжийн баруун нүд бага зэрэг нээгдсэн. Өөрөөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалуулж байхад ээж хэвтрийн хатгаа гэдэг оноштой болсон. Тэр нь ямар учиртай вэ гэхээр амаар нь байнга хүчилтөрөгч өгөөд байхаар ингэдэг гэсэн. 09 сарын 20 хавьцаа ээжийн хоолойд трехстан гэдэг гуурс тавих хагалгаа хийгдсэн...Хэвтрийн хатгайд нь маш хүчтэй антибиотик тариа хийж байсан.

                 Ээж нас барахаасаа гурван хоногийн өмнө эрчимт эмчилгээний тасгаас гавал тархины тасагт шилжсэн бөгөөд гурван хоног би хажууд нь сахиж сувилагчаас нь асууж байж памперс солих, зоонтоор хооллох, 2 цаг тутамд цооролтоос сэргийлэхээр эргүүлж тойруулдаг байсан. Гавал тархины тасагт байхдаа рентгенд харуулахад цээж нь нил идээ бээр болсон, өөрөө гаргаж чадахгүй учраас аппаратаар соруулдаг байсан...үлдээсэн. Би олон хоног нойргүй байсан учраас гэртээ ирээд унтаж байхад эмнэлгээс дуудаад найдваргүй болчихлоо шүү ирээрэй гэхээр нь би ах дүү хамаатан садныг нь дагуулаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт аппаратыг нь салгачихсан байсан бөгөөд оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 21:00 цагийн орчим амьсгал хураасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

                

                 Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн “... оны 9 дүгээр сарын -ны орой аав гэртэй архи уусан байдалтай согтуу байж байтал ээж 21 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Аав ээжид хандан “эмэгтэй хүн байж надтай барьцаад гадуур архи уугаад намайг хуураад яваад байна” гэж хэлээд маргаан үүсгэсэн. Ээж өөдөөс нь хэрэлдээд орилж чарлаад байсан. Тэр хоёр биенээ хардаад байсан юм. Би хажуу өрөөнд ороод утсаар яриад сууж байгаад гараад дээр яваад очтол надад хандан “аав ээжийн толгой дээр хөлөөрөө дэвсээд аймаар зодоод байна” гэж хэлсэн...Ээжийг гудас дэвсээд шалан дээр хэвтүүлэх гэтэл хэвтэхгүй суугаад байсан. Би хажуу талын буйдан дээр утсаараа оролдоод сууж байсан. Тэр 2 хэрэлдэж байгаад ээж баруун талаараа хажуулдаад хэвтсэн байдалтай байхад аав толгойных нь ойролцоо очиж зогсоод толгойн дээр нь маш хурдан -******* удаа нүцгэн хөлөөрөө дэвссэн. бид 2 очоод шууд салгасан. Дэвсэхийг нь хараад очоод салгах хооронд л толгойн дээр нь -******* удаа дэвсэлсэн. Ингээд бид 2 салгаад аавыг буйдан дээр суулгаж байгаад унтаад өгсөн. Ээж дахиж босоогүй юу ч дугарахгүй хэвтээд байсан. бид 2 дээрээс нь хөнжил нөмрүүлээд дэр дэрлүүлээд унтуулсан. Энэ үйл явдал 21- цагийн хооронд болоод өнгөрсөн. бид 2 хажуу өрөөнд ороод унтсан. оны 9 дүгээр сарын 04-ний өглөө унтаж байтал аав 0******* цагийн үед бид 2-ыг дуудаад ээж чинь сэрэхгүй байна. Ам, хамраас нь улаан хүрэн юм гараад байна, босоод ир гэсэн. Тэгээд очоод хартал ээжийн амнаас нь улаан хүрэн өнгийн зүйл гоожоод, аймаар чанга хурхираад унтаад байсан. бид 2 гайгүй байх гэж хэлээд буцаад өрөөндөө ороод унтсан. Аав ам, хамрыг нь арчаад цэвэрлээд байсан. Тэгээд унтаж байтал 10 цагийн үед аав бид 2-ыг дуудаад “ээж чинь сэрэхгүй байна, дахиад амнаас нь юм гараад байна” гэсэн. Очоод хартал ээж унтаад л, дуудахад сэрэхгүй ухаангүй юм шиг байсан. Аав бид 3 ээжийг өргөөд буйдан дээр хэвтүүлсэн. Тэгтэл амнаас дахиад улаан хүрэн шингэн зүйл гараад байсан. Ээжийн унтаж байсан гудас нь бас улаан хүрэн зүйл болоод заваарсан байхаар нь гудасны өнгийг нь хуулж аваад угаасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн -3 дугаар хуудас/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “... оны 9 дүгээр сарын -ны өдөр дүү бид хоёр өглөө 0:00 цагийн үед босоод цайгаа уучихаад гэрээсээ гараад явсан бөгөөд төмөр замын коллеж дээр очиход 0*******:30 цаг болж байсан. ...Оройн 21 цаг өнгөрч байхад ээж гаднаас ганцаараа согтуу орж ирсэн бөгөөд нүүрэнд болон биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...ээж толгойгоо баруун талаараа харуулж хэвтсэн байхад нь аав хөл нүцгэн хөлөөрөө ээжийн толгой дээрээс 4- удаа дэвсэж өшиглөсөн. Би жижиг өрөөнд сонсож байхад хаалга нүдэж байгаа мэт түг, түг гэсэн шалтай хавсарсан аястай түрүүний ээжийг өшиглөж дэвсдэг шиг дуу гараад байхаар нь би дахиад зодоод байгаа юм биш байгаадаа гэж бодоод өрөөнд нь яваад ортол ээжийг дахиад газарт миний хаяж өгсөн байсан гудсан дээр хэвтэж байхад нь мөн толгой дээр нь -******* орчим хүчтэй дэвссэн. Би шууд гүйж очоод аавыг татахад 1-2 удаа дэвсээд больсон. ...Саяны аав ээжийг зодсон цаг хугацаа нь -23 цагийн орчим юм. 9 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн үед бид хоёр босоод ирэхэд ээж аав хоёр хоёулаа согтуу том өрөөндөө байж байсан ба өглөө архи уучихсан юм шиг байсан. Согтуу байсан болохоор бид хоёр нэг их юм ярилгүй гэрээсээ 13 цаг өнгөрөөгөөд гарч яваад Тэнгис орж найзтайгаа уулзаж гадуур явж байгаад оройн 19 цагийн үед гэртээ ирэхэд аав гэртээ ганцаараа согтуу байж байсан...Би том өрөөний крантанд шүдээ угаагаад зогсож байхад аав ээжийг өшиглөж унагаагаад газар хэвтэхэд нь мөн 3-4 удаа дэвсчихсэн байж байхаар нь би очиж болиулаад салгасан. 9 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад аав ирж бид хоёрыг сэрээгээд “ээж чинь ухаан орохгүй байна, амнаас улаан хүрэн юм гоожсон байна, элгээрээ бөөлжөөд байгаа юм биш үү, баахан юм цус болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би очоод харахад нилээн их цус хөнжил дээр нь гоожсон, шал руу мөн урссан, ээж ухаангүй, маш хүчтэй амьсгалаад хурхираад байсан тул дүү бид хоёр аавд хандаж та “ээжийг өчигдөр болон уржигдаж аягүй их зодсон үүнээс болоод ээж ийм болчихлоо” гэж хэлэхэд “битгий олон юм яриад бай дуугүй бай” гэсэн...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн *******-0 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн: “... оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2-р салбар дээр ажиллаж байх хугацаанд өглөөний 11 цагт БГД-ийн -р хороо 2/1-р байрны 1 тоотод “цустай бөөлжөөд архины хордлого ухаангүй” гэсэн дуудлага мэдээлэлд 10 минутын дараа яваад очиход нэг давхрын байранд буйдан дээр 4-0 орчим насны эмэгтэй ухаангүй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Намайг орж ирэхэд тэр эмэгтэй дээшээ харсан байдалтай амнаас нь бор өнгийн бөөлжис мэт шингэн зүйлээр бөөлжиж байсан. Амин үзүүлэлтийг үзэхэд даралт их, зүрх дэлссэн, хүчилтөрөгчийн хангамж хэвийн байхаар нь энэ яасан хүн бэ гэж асуухад нөхөр нь гэх эрэгтэй сүүлийн нэг cap архи уусан, өчигдөр орой гэртээ согтуу орж ирээд унтаад сэрэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үзлэг хийж биеийн байдлыг үнэлээд өвдөлтөд сэргэхгүй байсан. Мөн хүүхэн гэрлийн урвалгүй байхаар нь хамгийн ойрхноор нь гуравдугаар эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тэр хүн ******* аймгийн харьяат байхаар нь нэгдүгээр эмнэлэг хол байсан тул тээвэрлэсэн. Гуравдугаар эмнэлэг дээр компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд “субдураль гематом” буюу гэмтлийн гаралтай үүссэн тархины хатуу хальсан доороо цусан хураа гэсэн оношоор ГССҮТ- д хүргэж өгөөд явсан байгаа. Уг эмэгтэйг би гэрээс нь дамнуурга дээр аваад гарахдаа бөөлжилтийн эсрэг цирукаль болон даралт бууралахаар дибозал судсаар тарьсан. Хүчилтөрөгч өгөөд замд нь тээвэрлэсэн. Биед ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-9 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14 тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-10 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад шинжээч эмч Э.*******ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10*******-109 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 94 тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-129 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 13-143 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 23 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн материал хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 104-111 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2*******-32 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33-3 дугаар хуудас/, Эмнэлгээс гарах үеийн эпикриз /1 дүгээр хавтаст хэргийн -24 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 249-/, Өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн -3 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14 тоот дүгнэлтэд /1 дүгээр хавтаст хэргийн 10-10 дугаар хуудас/ “зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч хохирогч нас барсан” гэжээ. Дээрх дүгнэлтээс авч үзвэл амь хохирогч нь оны 9 дүгээр сарын ,03-ны өдрүүдэд шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдлийн улмаас зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл авчээ. Улмаар уг хүнд гэмтлийг эмчлүүлэх явцад уушигны шигдээс, цочмог хатгаа тусч оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зүүн тал бөмбөлгийн цусан хураа, тархины эдийн няцрал, тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушгины шигдээс, цочмог хатгаагаар хүндэрч улмаас нас барсан байх тул Хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаатай зүйлчилсэн ******* дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-д дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

       

            Хохирлын талаар

                        

          Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Д.ийн амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Эрүүл мэндийн даатгалын газар нь иргэний нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийг томилон нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-д зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-д зааснаар жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг /CD/-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 239 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3., 3.*******, 3.10, 3.13, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2. дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-д зааснаар жил хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.*******т оногдуулсан жилийн хорих ялыг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******ын цагдан хоригдсон 239 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

. Шүүгдэгч Т.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын газар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

. Шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР