Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ЦШТ/546    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Ш.Анужин,       

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******ад холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эх, 2 ахын хамт, ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, ******* гудамжны *******-*******06 тоотод байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч А.ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч А.ын өгсөн: “...Би 2 найз , нарын хамт хорооллын бааранд ороод гурвуулаа нэг шил 0,75 литрийн архи хамт уусан. Тэгээд би архи уусан байсан болохоор найзаараа машин бариулахаар дуудсан. Тэгсэн манай найз найз маань ирсэн. Бид хэд машиндаа суугаад машины түлхүүр байгаагүй тэгсэн би дотор ороод ээс машины түлхүүр аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд удаагүй манай найз болох Актливыг үл таних хүмүүс зодож байсан тэгэхээр би араас нь гүйгээд очтол улаан куртиктэй нэг залуу миний хамар луу цохиод би унасан. Тэгээд би босож ирээд тухайн залуу руу дайрсан манай найзууд намайг болиулаад сандал дээр суулгасан нөгөө улаан куртиктэй залуу зугатаагаад яваад өгсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Миний биед учирсан гэмтлийн тухайн улаан өнгийн куртиктэй залуу учруулсан бөгөөд миний хамар хэсэг рүү өөрийн баруун гараараа 2 удаа шууд цохиж миний хамрыг хугалсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн 2 найз болох ******* нарын хамт хорооллын бааранд орсон тухайн үед би нар хоёр хоёр шил пиво 0,5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд байж байгаад бид нар бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад бид нар баарнаас гарсан юм. Тухайн үед би нэг охинтой танилцаад явж байсан юм. Тэгтэл гадна баахан залуучууд зогсож байгаад тухайн охиныг татаад нэг залуу нь ирж намайг мөргөсөн юм. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгтэл нэг казак залуу ирээд танай улаан куртиктэй найз намайг зодсон гэж хэлсэн юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч З.гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ  байж байтал найз болох нь намайг Хорооллын бааранд хүрч ирээд намайг гэрт хүргээд өг би архи уучихсан машин барих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд би очоод уг баарнаас ыг аваад явах гэтэл нь нэг охинтой зогсож байсан. Тэгтэл цаанаас хар өнгийн куртиктэй Тамжил гэх залуу ирээд тай зууралдаад байсан. Би нөгөө гэх залууг чи зүгээр яв гэж хэлэхэд яваад өгсөн. Тэгээд бид нар явах гэтэл түлхүүр нь байхгүй байхаар нь баар луу ороод хамт явж байсан Нурлобекээс машины түлхүүр аваад гараад иртэл ыг гэх залуугийн найз болох ******* гэх залуу баруун гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.А.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. *******.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн *******0 дүгээр хуудас/,

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн *******1 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн *******3 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч А.ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч А.ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч А.ын өгсөн: “...улаан куртиктэй нэг залуу миний хамар луу цохиод би унасан. Тэгээд би босож ирээд тухайн залуу руу дайрсан манай найзууд намайг болиулаад сандал дээр суулгасан нөгөө улаан куртиктэй залуу зугатаагаад яваад өгсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Миний биед учирсан гэмтлийн тухайн улаан өнгийн куртиктэй залуу учруулсан бөгөөд миний хамар хэсэг рүү өөрийн баруун гараараа 2 удаа шууд цохиж миний хамрыг хугалсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн 2 найз болох ******* нарын хамт хорооллын бааранд орсон тухайн үед би нар хоёр хоёр шил пиво 0,5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан юм. Тухайн үед би нэг охинтой танилцаад явж байсан юм. Тэгтэл гадна баахан залуучууд зогсож байгаад тухайн охиныг татаад нэг залуу нь ирж намайг мөргөсөн юм. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгтэл нэг казак залуу ирээд танай улаан куртиктэй найз намайг зодсон гэж хэлсэн юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч З.гийн өгсөн: “...ыг гэх залуугийн найз болох ******* гэх залуу баруун гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-25 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.Досбалатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч А.Досбалат нь хавтаст хэргийн *******8 дугаар талд “...300,000 төгрөг өгсөн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ад 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

*******. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ